Египет зурхай


Египет зурхай нь уламжлалт болон Фараоны гэсэн хоёр төрөл байдаг бөгөөд аль аль нь төрсөн өдрөөр ангилагддаг арван хоёр ордод хуваагддаг.

Бидний та бүхэнд хүргэж байгаа уламжлалт зурхайд нэг ордоос бусдыг домогт бурхдуудаараа нэрлэсэн байдаг.

Түүхэд тэмдэглэгдсэнээр, эртний египетчүүд одон орон хийгээд зурхайн ухааны арвин мэдлэгтэй ард түмэн байсан бөгөөд грек зурхайнаас санаа авч, өөрсдийн хувилбарыг хөгжүүлжээ.


01. The Nile

Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагдана. 

  • Нэгдүгээр сарын 1 ~ 7
  • Зургаадугаар сарын 19 ~ 28
  • Есдүгээр сарын 1 ~ 7
  • Арван нэгдүгээр сарын 18 ~ 26

Египет зурхайд бурхнаар илэрхийлэгдээгүй ганцхан орд байдаг нь The Nile юм. Энэ нь эхлэл, шинэчлэлийн бэлгэдэл болдог.

Энэ ордод харьяалагддаг хүмүүс тайван хандлагатай, хүсэл тэмүүлэлтэй. Маргах дургүй, хүрээлэн байгаа орчиндоо эе эвийг баримталж амьдрахыг хичээдэг. Бэрхшээлийг олон талаас хардаг, ажиглах чадвар сайтай. Ажигч гярхай чадвар нь зөн совинг нь хөгжүүлж өгдөг. Бусадтай сайхан харьцдаг, цайлган, ухаалаг хандлагаараа олон найз нөхөдтэй болж чаддаг.

Аливааг шинжлэн дүгнэх чадвартай. Хэрхэн хөрөнгө мөнгөтэй болох вэ, түүнийгээ ашиглан хэрхэн тайван, жаргалтай сайхан амьдрах вэ гэдгийг ихээхэн эргэцүүлдэг. Ямар ч хүнтэй учирсан нээлттэй ханддаг. Бусдад өгч амьдардаг, хүмүүст туслах маш хүчирхэг хүсэл тэмүүлэлтэй. Өөрийгөө ч бодолгүй өгөх тохиолдол ч байдаг, ялангуяа мэдлэгт тэмүүлсэн хүмүүст чадахаараа тусалдаг. 

Деталь дээр онцгой анхаардаг, ямагт тайван замаар урагшлахыг хичээдэг. Бүхнийг дэс дараалалтай, эмх цэгцтэй хийхийг хүсдэг. Удаан, болгоомжтой урагшилдаг. Юу ч хийсэн бодитоор харахыг зорьдог. Тэвчээртэй, үнэ цэнтэй зүйлийг өөрийн болгоход цаг хугацаа, хичээл зүтгэл хэрэгтэй гэдгийг ойлгодог. 

Халамжтай, өөртөө зарчимч үнэн шударга ханддаг. Хувийн бизнес эрхлэхэд нэн тохиромжтой.

Эрэгтэй

Энэ ордод төрсөн эрэгтэйчүүд маш мэдрэмжтэй сэтгэл зүйчид байдаг. Харилцагчийнхаа сэтгэл санааг өргөх зөв үгийг үргэлж оновчтой сонгож хэлж чаддаг. Эерэг хандлага нь бусдад ч гэсэн нөлөөлдөг. Хүмүүс түүнтэй хамт байхдаа тайвшрал, амар амгаланг мэдэрдэг. 

Ямар ч ажлыг өөртөө итгэлтэй хэрэгжүүлж чаддаг, аливааг бүтээлчээр урлах өөрийн гэсэн арга барилтай. Энэ хүнтэй маргана гэдэг амаргүй. Учир нь бүх зүйлийн талаар өөрийн гэсэн бат үзэл бодолтой, түүнийгээ ч баталж чаддаг.

Эмэгтэй

Энэ ордод төрсөн эмэгтэйчүүд төрөл төрөгсдөдөө маш халамжтай, хүний үгийг маш хүлээцтэй сонсож чаддаг. Бусдыг байлдан дагуулах чадвартай, амжилтын төлөө түүнтэй хамт урагшлахыг хүсдэг олон хүн байдаг. Үүнийгээ дагаад тэдэнд атаархах хүмүүс ч нэлээдгүй боловч асуудлаа дор дор нь шийддэг.

Хүнд амархан итгэдэг, үүнээсээ болж их ч алддаг. Тиймээс итгэлээ зориулах шалгуураа өндөрт тавих хэрэгтэй. Төлөвлөгөө, хувийн амьдралынхаа талаар хаа хамаагүй хүмүүст ярих шаардлагагүй. Энэ нь эргээд өөрийнх нь эсрэг ашиглагдах магадлал маш өндөр байдаг.

Дутагдалтай тал

Яаран үйлдэл хийх гэдэг хандлагатай. Тэгснээсээ болж сэтгэл санаа нь маш тогтворгүй болдог. Детальд хэтэрхий анхаарснаасаа болж өөрөө өөртэйгөө зөрчилддөг. 

Сэтгэл санаа нь амархан хувирч өөрчлөгддөг. Нэг мөчид тайван, гэвч удахгүй уурлаж цухалдаж эхэлдэг. Үүнээс нь болж хүмүүс тайвширтал нь хол байх шаардлагатай болдог. 

Гаднаа тайван харагддаг ч дотроо тэнцвэрээ олохыг хичээсэн сандруу хүмүүс байдаг. Өөрийгөө цаг ямагт хөгжүүлэхийг хичээн, сэтгэл санаагаа хянаж сурахад анхаарах шаардлагатай.

  • Тохирох мэргэжил: Багш
  • Тохирох өнгө: Эрчүүдэд улаан, эмэгтэйчүүдэд цэнхэр
  • Тохирох орд: Amun-Ra, Seth

Amun-Ra ордод харьяалагддаг хүмүүс нэгдүгээр сарын 8 ~ 21, хоёрдугаар сарын 1 ~ 11-нд төрсөн байдаг. 

Seth ордод харьяалагддаг хүмүүс тавдугаар сарын 28 ~ зургаадугаар сарын 18, есдүгээр сарын 28 ~ аравдугаар сарын 2~нд төрсөн байдаг. 


02. Amun Ra

Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагдана. 

  • Нэгдүгээр сарын 8 ~ 21
  • Хоёрдугаар сарын 1 ~ 11

Amun-Ra нь бүтээн байгуулалтын бурхан бөгөөд Бурхдын хаан ч гэж нэрлэдэг. Тэр хүмүүст оргүй хоосноос оновчтой бүтээл гаргах чадварыг өгдөг. Хүчирхэг, хөдөлмөрч, өөртөө итгэлтэйн шинжийг илэрхийлдэг.

Энэ ордод харьяалагддаг хүмүүс авьяаслаг, өөдрөг үзэлтэй. Хүмүүс тэдэнтэй хамт байхдаа тэднээс урам зориг авдаг, тайван байж чаддаг. Ямар ч нөхцөлд өөртөө итгэдэг, аливааг хяналтдаа авч чаддаг. Бусдын итгэлийг сайн даадаг, зөн совин нь ямар ч асуудалтай тулгарсан зөв зам руу хөтөлдөг. 

Өөртөө маш үнэнч ханддаг. Өөдрөг хандлага нь ихэнхдээ тэднийг жаргалтай байлгадаг. Төрөлхийн оюунлаг, өөртөө итгэлтэй. Өөртэйгөө ярилцах нь тэдэнд амьдралдаа урагшлахад нь тусалдаг. Бусдад туслах дуртай, ялангуяа өөртэйгөө ярилцах, дотоод дуу хоолойгоо сонсож сурахад нь нөлөөлж чаддаг. 

Хөдөлмөрч, хүн хөдөлмөрөөрөө азыг бүтээдэг гэдэгт итгэдэг. Илтгэгч, амьдралын дасгалжуулагч, зөвлөх болохыг хүсдэг. Бүхнийг хамгийн сайнаараа хийхийг зорьдог. Сайн сонсогч, чадварлаг зөвлөгч учраас хүмүүс тэднээс зөвлөгөө авахаар маш их ирдэг. Хүн хүнд нь тааруулж амьдралаа оновчтой чиглүүлэх арга замуудыг зааж өгдөг.

Нэгэн хэвийн, эсвэл энгийн амьдарна гэж үгүй. Дунджаас дээгүүрт байхыг үргэлж хичээдэг. Зорилгодоо тууштай, хүссэнээ олж авч чаддаг. 

Шийдвэр гаргах чадвар сайтай, энэ чадвар нь тэднийг сайн удирдагчид болгодог. Бусдыг урамшуулж, хүмүүст урам зориг, итгэл өгөхийн төлөө хичээдэг хүмүүс гэж хэлж болно. Ухаалаг, мэдрэмжтэй хандлагаараа ихэвчлэн компани удирдчихсан явж байдаг. Хүчирхэг хүсэл тэмүүлэлтэй, шаргуу хөдөлмөрч зантай.

Амьдралыг сайн сайхнаар хардаг чанар нь тэдний давуу тал юм. Ухаанаа зөн мэдрэмжтэйгээ хослуулснаараа төгс удирдагч болдог. Цэцэн мэргэн ухаан, урам зоригоор дүүрэн. Бодол, үйлдэл, манлайлах чадвар нь бусдад үнэлэгддэг. 

Эрэгтэй

Энэ ордод төрсөн эрэгтэйчүүд ямар ч үүрэг хариуцлагыг үүрэхэд бэлэн төрөлхийн манлайлагчид байдаг. Бүхэнд шилдэг нь байхыг хүсдэг бөгөөд үүнийгээ ч батлан харуулахдаа дуртай. Сайшаалгах, магтаалын үг сонсох дуртай. Энэ нь тэдэнд илүү ихийг хийж бүтээх урам зоригийг өгч байдаг. 

Бусдыг татах чадвар сайтай. Үгийн урлагийг сайн эзэмшсэн. Бусдыг ятган сэнхрүүлэх, итгүүлэн үнэмшүүлэх онцгой авьяастай. Хийх үйлдэлд нь хүмүүс ямар хариу үйлдэл гаргах нь вэ гэдгийг ажиглах дуртай. Нэр алдартай байхыг хүсдэг. Энэ ч утгаараа карьераа нэгдүгээрт тавьдаг.

Эмэгтэй

Энэ ордод төрсөн эмэгтэйчүүд бусдыг удирдах чадвартай. Зорилгодоо хүрэхийн тулд өөрөөс шалтгаалах бүхнийг хийдэг. Амьдралдаа илүү дутуу хүн оруулахыг хүсдэггүй. Биеэ даасан, өөрийнхөөрөө. 

Амьдралынхаа талаар, эсвэл төлөвлөгөөгөө хэнд ч хэлдэггүй. Төвлөрөл, өөртөө итгэлтэй, тайван байдал нь тэднийг хүссэн амжилт руу нь хөтөлнө.

Дутагдалтай тал

Хувийн амьдралдаа анхаарах шаардлагатай. Амьдрал зохиох тал дээр асуудалтай. Гэрийнхэндээ хангалттай анхаарал тавьж чаддаггүй. Бусдын асуудлыг шийдээд ихэвчлэн ачаалалтай, завгүй ажилладаг учраас гэр бүлтэй болох тал дээр хойрго ханддаг талтай. 

Шийдвэр гаргасан л бол өөрчилнө гэж үгүй. Ямар ч шийдвэр гаргасан уян хатан байна гэж байдаггүй. Бусдаас зөвлөгөө сонсох дургүй. 

Бусдын оронд өөрийгөө тавьж бодох нь ховор, нууцлаг, өөрийнхөөрөө зөрүүдлэх хандлагатай. Бусдад туслах оновчтой шийдэл л олж чадна, нэгэнт шийдэл олсон л бол асуудлыг нь тархинаасаа аль хэдийнэ гаргаад хаячихсан байдаг.  

  • Тохирох мэргэжил: Санхүүгийн чиглэлийн мэргэжил
  • Тохирох өнгө: Эрчүүдэд шар, эмэгтэйчүүдэд улбар шар
  • Тохирох орд: The Nile, Horus

The Nile ордод харьяалагддаг хүмүүс нэгдүгээр сарын 1 ~ 7, зургаадугаар сарын 19 ~ 28, есдүгээр сарын 1 ~ 7, арваннэгдүгээр сарын 18 ~ 26~нд төрсөн байдаг. 

Horus ордод харьяалагддаг хүмүүс дөрөвдүгээр сарын 20 ~ тавдугаар сарын 7, наймдугаар сарын 12 ~ 19~нд төрсөн байдаг. 


03. Mut орд

Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагддаг.

  • Нэгдүгээр сарын 22 ~ 31
  • Есдүгээр сарын 8 ~ 22

Mut нь эмэгтэй хүн, эх хүнийг илэрхийлдэг. Газар, дэлхийн бурхан ч гэж нэрлэдэг. Нэр нь өөрөө дэлхийн эх гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. 

Энэ ордод төрсөн хүмүүс төрөлхийн хамгаалагч, халамжлагчид байдаг. Хайртай хүмүүстээ хамаг бүхнээ зориулдаг. Бусдыг хайрлаж хамгаалдаг шигээ өөрөө ч өөрийг нь хамгаалах нэгнийг хайдаг. Сайн эцэг эх болдог, хүмүүст эерэгээр нөлөөлдөг. 

Бодол, мэдрэмжээ дотроо нуудаг, тэднийг байгаагаар нь харсан нэгэнд л өөрийгөө нээдэг. Харилцааны тал дээр ичимхий. Дотно танилцаад ирэхээрээ өөрийнхөө хэр мэдлэгтэй, хэр хүнлэг хүн болохоо харуулахыг хүсдэг. Бусдад өөрийгөө нээх асуудалд маш нухацтай ханддаг. Төрөлхийн ичимхий зан чанар нь угийн өөрсдийг нь хамгаалагч хүмүүсийг татдаг.

Хүсэл мөрөөдөлдөө хэрхэн хүрэх вэ, ямар амьдралаар амьдрах вэ гэдэгтээ бодолтой ханддаг. Хайр татам, тэвчээртэй байдлаараа бусдыг соронз мэт татдаг. Сонсож байгаа зүйлтэйгээ санал нийлэхгүй байсан ч сайн сонсогч байж чаддаг. 

Бүхнийг бодитоор харахыг хичээдэг, логик сэтгэлгээ сайтай. Өөрийгөө хэрхэн илэрхийлж ойлгуулахаа мэддэг. Хүнтэй харьцахдаа аль хэдийнэ эерэг, сөрөг талыг нь тооцоолчихсон байдаг. Цаг үеэ мэдэрч сэтгэдэг, өргөн мэдлэгээ зорилгодоо хүрэх түлхүүр болгон ашигладаг. 

Үнэнч шударга, гэхдээ тааварлашгүй нууцлаг. Философи, хувь хүний хөгжил, тайлагдашгүй нууцыг сонирхон судалдаг. Хүмүүс тэднийг тийм ч амар ойлгохгүй, учир нь дотогшоогоо, чимээгүй зантай. Хууль, сошиал медиа, асрахуйн ухаан эсвэл боловсролын чиглэлээр ажиллах нь нэн тохирно.

Эрэгтэй

Энэ ордод төрсөн эрэгтэйчүүд хэн нэгэнд тайван, амар амгалан байдлыг мэдрүүлэхийн төлөө бүхнийг хийнэ. Сэтгэлийн хөдөлгөөнд амархан өртдөг, нэг уурлавал эргэн тойрон дахь бүхнээ устгахад бэлэн байдаг. Хэрвээ түүнтэй нөхөрлөхийг хүсэж байвал тэвчээр, тэсвэр хатуужлаа харуулах хэрэгтэй.

Итгэлийн тойрогтоо тэд зөвхөн элитүүдийг л хүлээн зөвшөөрдөг. Хэрэгт дуртай хүнтэй байснаас ганцаараа байхыг илүүд үздэг, өөртэйгөө эв эетэй, нөхөрсөг байх дуртай. Тэд бол төрөлхийн бизнесмэн, хүсвэл маш богино хугацаанд хүссэн эзэнт гүрнээ бүтээн байгуулах чадвартай.

Эмэгтэй

Энэ ордод төрсөн эмэгтэйчүүдийн амьдралд хайр маш чухал байр суурь эзэлдэг. Сонгосон хүндээ сэтгэгдэл төрүүлэхийн тулд чадах бүхнээ хийхийг хичээдэг. Түүнийхээ өмнө бүх ертөнцийг өгөхөд бэлэн байдаг. 

Сэтгэл хөдлөлөө үргэлж барьж чаддаггүй, ирээдүйгээс айдаг, ойр дотныхоо хүмүүсээс дэмжлэг хүсдэг. Өөртөө итгэлгүй байдлаасаа болж шаналах нь олонтоо. Тиймээс зөвхөн сайн хүмүүсийг л амьдралдаа оруулахыг хүсдэг ч ихэнхдээ урам хугарч хоцордог. 

Уураа барьж дийлдэггүй учраас эргээд удаан хугацааны туршид харамсах үйлдэл хийх гээд байдаг. Ерөнхийдөө сэтгэлийн хямралыг даван туулах чадварт суралцах шаардлагатай.

Дутагдалтай тал

Гуниг, сэтгэл гутрал, дүнсгэр байдлыг маш их мэдэрдэг. Харилцаанд маш нухацтай ханддаг. Бүх зүйл санаснаар нь болохгүй байвал урам нь маш их хугардаг.

Өөрийгөө тийм ч сайн нээж чаддаггүйгээс нь тэднийг хүйтэн хөндий гэж дүгнэх нь олонтоо. Хайраа илэрхийлэх тал дээр асуудалтай. Тэднийг таниад ирэхээр хэтэрхий амархан шархалдаг, мэдрэмтгий хүмүүс байдаг. 

Уурлахдаа амархан, хэзээ ч дэлбэрч мэднэ. Бухимдсан үедээ дуугаа хураах нь олон. Уян хатан байхыг хүсдэггүй. Үүнээсээ болж бусдаас тусгаарлагддаг.

Нугаршгүй бодолтой байдаг нь бусдаар шүүмжлүүлэх үндэс байдаг. Гэвч шүүмжлүүлэх дургүй. 

  • Тохирох мэргэжил: Нягтлан бодогч
  • Тохирох өнгө: Эрчүүдэд улаан, эмэгтэйчүүд хүрэн
  • Тохирох орд: Amun-Ra, Thoth

Amun-Ra ордод харьяалагддаг хүмүүс нэгдүгээр сарын 8 ~ 21, хоёрдугаар сарын 1 ~ 11~нд төрсөн байдаг. 

Thoth ордод харьяалагддаг хүмүүс дөрөвдүгээр сарын 1 ~ 19, арваннэгдүгээр сарын 8 ~ 17~нд төрсөн байдаг.


04. Geb

Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагддаг.

  • Хоёрдугаар сарын 12 ~ 29
  • Наймдугаар сарын 20 ~ 31

Египетийн домогт түүнийг дэлхийн бурхан гэж үздэг. Тэрээр дэлхий дээрх үхэгсдийг удирддаг, тэнгэрт хальсан хүмүүсийн зүрхийг жинлэхэд тусалдаг байсан гэдэг.

Энэ ордод төрсөн хүмүүс маш эмзэг мэдрэмтгий. Бусдыг маш сайн мэдэрдэг, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, харилцаанд маш мэдрэмжтэй ханддаг. Хэнийг ч ялгаварлалгүй хайрладаг, өөртэйгөө маш сайн ярилцдаг. Сэтгэл хөдлөлдөө автах нь олон ч угийн хайр татам чанараараа олон хүний хүндэтгэлийг хүртэж чаддаг.

Мэдрэмждээ итгэснээр өөрийнхөөрөө маш гайхамшигтай амьдралаар амьдарна. Ямар нэг таагүй мэдээлэл, үйл явдал тэдэнд маш гүн нөлөөлдөг. Сөрөг мэдээлэл сэтгэлээр унахад нь нөлөөлдөг учраас сөрөг зүйлүүдээс өөрийгөө маш сайн хамгаалах шаардлагатай.

Аливаад чин сэтгэлээсээ ханддаг, хүмүүст туслахад үргэлж бэлэн байдаг, найдвартай. Үйлдэл хийхээсээ өмнө үргэлж боддог, төлөвлөдөг. Ой санамж сайтай, хүмүүс тэдэнд юу хийснийг хэзээ ч мартдаггүй. Бусдад өгөх дуртай.

Ичимхий хандлагатай ч шаардлагатай үедээ түрэмгий хандаж чаддаг. Хүмүүс тэднийг дотогшоо хандлагатай, ичимхийгээс нь болж зориггүй гэж бодож мэднэ. Магадгүй ашиглахыг санаархаж ч болно. Гэвч үүнийг нь хүмүүс ашиглах, тэдэнд ямар нэг байдлаар нөлөөлөхийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. 

Дэлхийнхээ сайн сайхны төлөө ажиллахыг зорьдог, ялангуяа байгаль орчны төлөө ямар нэг алхам хийхийг хүсдэг. Багшлах, зөвлөх, бичих чадвар шаардагдах мэргэжил сайн тохирдог. 

Тансаг, сайхан зүйлүүдээр хүрээлүүлэх сонирхолтой. Тав тухыг мэдрэх дуртай, хэрэгтэй зүйлүүдээ хаанаас ч хайхгүй, гарынхаа ойр байлгахыг илүүд үздэг. 

Эрэгтэй

Энэ ордод төрсөн эрэгтэйчүүдэд хангалттай энерги байдаггүй. Тэд чухал асуудлуудаа байнга төлөвлөж, шаардлагагүй шуугиан гаргахгүй, аливаад яарахгүйгээр цагаа хуваарилахыг хичээдэг. Өвөрмөц дүр төрхөөрөө эсрэг хүйстнийхээ сонирхлыг ихээр татдаг. 

Бусдад өөртөө итгэх итгэлийг түгээдэг. Хүмүүс тэдэнд нууцын нууцаа дэлгэж, зөвлөгөө авахыг хүсдэг. Аз жаргалын жор байдаг уу? Тэгвэл энэ талаарх өөрийн санал бодлоо тэрээр маш тодорхой хуваалцаж ярилцах нь дамжиггүй.

Эмэгтэй

Энэ ордод төрсөн эмэгтэйчүүд зөвхөн өөртөө л итгэж найддаг. Тэдэнтэй хамт чөлөөт цагаа өнгөрөөхөд нэн таатай мэдрэмж төрүүлдэг зөөлөн, эмзэг хүмүүс байдаг. Энэ ордын эмэгтэйг олон эрчүүд хүрээлэн оршдог ч сонголтоо хийх гэж яардаггүй. Түүний хамгийн ихээр чухалчилж авч үздэг зүйл нь сүнсийг нь амин чухал энергиэр дүүргэхэд нь туслах ханиа л олох явдал байдаг.

Хэрвээ мөрөөдлийнхөө эрийг олчихвол гайхалтай эхнэр, сайхан ээж болно. Тэр үргэлж аз жаргалынхаа төлөөх анхны алхмыг хийх зоригтой байдаггүй, ихэнхдээ эрэгтэй нь санаачилга гаргана гэж хүлээдэг. Гэвч өөрийнхөө төлөө тодорхой алхам хийж сурах шаардлагатай.

Дутагдалтай тал

Хүлцэнгүй, сайхан ааш нь бусдад амархан ашиглуулах үндэс байдаг. Үгүй гэж хэлж чаддаггүй. Үүнээсээ болж өөрийн чадахаас илүүг хийх шаардлагад хөтөлдөг. Бусдыг шархлуулахаас айдаг. Хүн бүхэнд үнэнчээр хандах, нээлттэй байхад суралцах хэрэгтэй. 

Карьер, төлөвлөгөөндөө анхаарсан үедээ донтох хандлагатай байдаг. Нэг бол шаргуу хөдөлмөрлөнө, нэг бол юу ч хийхгүй. Нэг бол бүтэлгүйтнэ, эсвэл өөрөөрөө хэтэрхий бардамнадаг. Үүнээс нь болж ойр дотныхон нь тэднийг огт танихгүй хүн гэж харах ч үе байдаг. 

  • Тохирох мэргэжил: Шүүгч, хуульч
  • Тохирох өнгө: Эрчүүдэд хөх ягаан, эмэгтэйчүүдэд ягаан өнгө
  • Тохирох орд: Horus, Seth

Horus ордод харьяалагддаг хүмүүс дөрөвдүгээр сарын 20 ~ тавдугаар сарын 7, наймдугаар сарын 12 ~ 19~нд төрсөн байдаг.

Seth ордод харьяалагддаг хүмүүс тавдугаар сарын 28 ~ зургаадугаар сарын 18, есдүгээр сарын 28 ~ аравдугаар сарын 2~нд төрсөн байдаг.


05. Osiris

Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагдана.

  • Гуравдугаар сарын 1 ~ 10,
  • Арваннэгдүгээр сарын 27 ~ Арванхоёрдугаар сарын 18

Osiris нь газар доорх ертөнцийг удирддаг бурхан гэдэг. Үхлийн дараах дахин төрөлтийг илэрхийлдэг. Египетийн хамгийн их танигдсан бурхдын нэг. Нөхөн үржихүй, үржил шим, ухаарал сэхээрлийг илэрхийлдэг.

Энэ ордод харьяалагддаг хүмүүс хоёрдмол зан чанартай. Нэг талаар хүчирхэг, хүнтэй таардаггүй, нөгөө талаар эмзэг, шийдвэр гаргаж чаддаггүй. Бэрхшээл, сорилттой тулгарахаараа аль нь оновчтой үйлдэл вэ гэдгээ сонгох гэж уддаг.

Шинийг эрэлхийлэх, шинийг эхлүүлэхдээ сайн. Хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйнхээ төлөө өөдрөг хандлагатай байдаг. Төрөлхийн ухаалаг, харизм сайтай учраас удирдах албан тушаалд асуудалгүй хүрнэ. Тэдний сайн чадах ажил нь бизнес эрхлэх, эсвэл багшлах байна.

Хэрвээ амжилтад хүрэхээр зорьвол ямар ч замаар явж чадна. Төрөлхийн удирдах чадвар нь хүсэл мөрөөдөлдөө хүрэх итгэлийг өгдөг. Өөрчлөлтийг сайнаар хүлээж авдаг. 

Одоо цагийн үнэ цэнийг мэдэрдэг, одоо цагтаа амьдардаг. Түрэмгий хандлагатай учраас эхлээд өөрийгөө боддог талтай. Хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг, хэлэх гэсэн санаанд нь ямар ч алдаа байдаггүй.

Бусдад туслах урам зоригтой, өөртөө итгэлтэй. Бусдад өөрийн авьяас чадвараа хөгжүүлэх, үргэлж хамгийн сайнаараа хичээж амьдрах урам зориг өгдөг. Хүмүүс ч тэдэнтэй хамт байхыг хүсдэг.

Биеэ даасан, тиймээс бусдаас заавар зөвлөгөө авах дургүй. Энэ нь тэднийг хүний доор ажиллахад амаргүй болгодог. Бизнес эрхлэх нь тохиромжтой, өөрөө өөрийнхөө Босс байна.

Эрэгтэй

Энэ ордод төрсөн эрэгтэйчүүд шийдэмгий, үнэнч шударга, өөртөө итгэлтэй бөгөөд төлөвлөгөөгөө хуваалцахад үргэлж бэлэн байдаг. Амьдрал яаж ч өөрчлөгдөж болно гэдгийг маш сайн ойлгодог тул үргэлж нөөц төлөвлөгөөтэй явдаг. Сэтгэл гутралд амархан ордог учраас амьдралаа үе үе эргэн эргэцүүлэн бодох нь итгэлээ олж авахад нь тусалдаг.

Тэд үргэлж дуртай мэргэжлээ сонгодоггүй, хүссэн ажлаа хийдэггүй. Ажил нь зөвхөн мөнгө төдийгүй таашаал өгдөг байх ёстой гэдгийг мартсан байдаг. Үүн дээр анхаараарай.

Эмэгтэй

Энэ ордод төрсөн эмэгтэйчүүд өөрийн хүч чадалдаа эргэлздэг. Бусад хүмүүст ашигтай зөвлөгөө өгөхдөө баяртай байдаг ч өөрөө өөртөө тусалж чаддаггүй. Хувиа хичээсэн байдал, хүсэл тэмүүлэл, эмзэг мэдрэмтгий байдлыг хослуулсан зөрчилдөөнтэй зан чанартай. Байгаадаа сэтгэл ханадаггүй.

Зорилгодоо хүрэхийн тулд чадах бүхнээ хийхийг хичээдэг. Эргэлзээгээ даван туулах нь тэднийг амжилтад хүргэнэ. Сэтгэл хөдлөлөө хянаж сурах хэрэгтэй.

Дутагдал тал

Хэрвээ өөрийгөө бусдаас илүү гэж мэдэрвэл хэтэрхий түрэмгий, захирангуй хандлага гаргадаг. Маргах дуртай, өөрийн санааг батлах гэж их хичээдэг. Бусдыг хүчилж, захирангуй ханддагаасаа болж бусдыг өөрөөсөө түлхдэг. 

Бодож байж ярьдаг, эго өндөртэй. Бусдыг өөрөөсөө доогуур гэдгийг мэдрүүлдэгтээ гэрэвшдэг. Тэвчээргүй, түргэн зан нь маш амархан сэдэрч, үл ойлголцол үүсгэдэг. Сайн удирдагч болж чадна, дагагч байж чадахгүй. 

Шүүмжлэлийг хүлээж авч чаддаггүй. Хүссэн үедээ хариуцлагаас зугтааж чадна. Бодол санаагаа төвлөрүүлж чаддаггүй нь төлөвлөгөө, зорилго нь сарнихад хүргэдэг. 

  • Тохирох мэргэжил: Бизнес эрхлэгч, багш
  • Тохирох өнгө: Эрчүүдэд ногоон, эмэгтэйчүүдэд шар, хар
  • Тохирох орд: Isis, Thoth

Isis ордод харьяалагддаг хүмүүс гуравдугаар сарын 11 ~ 31, аравдугаар сарын 18 ~ 29, арванхоёрдугаар сарын 19 ~ 31~нд төрсөн байдаг. 

Thoth ордод харьяалагддаг хүмүүс дөрөвдүгээр сарын 1 ~ 19, арваннэгдүгээр сарын 8 ~ 17~нд төрсөн байдаг. 


06. Isis

Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагдана.

  • Гуравдугаар сарын 11 ~ 31
  • Аравдугаар сарын 18 ~ 29
  • Арванхоёрдугаар сарын 19 ~ 31

Байгаль дэлхийн дарь эх гэдэг. Хүүхэд, ядуу ард иргэд болон үхэгсдийг хамгаалагч гэж үздэг. Ялангуяа хүүхэд төрөх үед тэднийг хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг.

Энэ ордод харьяалагддаг хүмүүс чухал зүйлдээ л анхаардаг, хэлье гэснээ шулуухан хэлчихдэг. Үл ойлголцол үүсгэхгүйгээр тодорхой ярьдаг, санаагаа шууд л хэлдэг. Зарим хүмүүс тэднийг хэтэрхий бүдүүлэг гэж хардаг, эсвэл хэтэрхий чөлөөтэй гэдэг. 

Хайр тэдэнд урам зориг өгдөг. Хайр сэтгэлийн харилцаандаа өөртөө итгэлтэй байдаг. Хамтрагчаасаа романтик харилцааг хүсдэг, адал явдал эрэлхийлдэг, эрх чөлөөтэй байхыг хүсдэг. 

Эрч хүчтэй, амьдралдаа маш олон сонирхолтой зүйлүүдийг хийж үзэхийг зорьдог. Бүхнийг хөнгөн, зугаатай байлгах дуртай. Бусдад зөвлөх сонирхолтой, сайн ярилцагчид байдаг. 

Хошин мэдрэмж сайтай, энэ чанараараа олон хүнтэй нөхөрлөдөг. Хайртай хүмүүсээ хамгаалдаг, хүндэтгэлтэй, зорилготой ханддаг. Гэрийнхэн нь тэднээс асуудлыг нь хөнгөвчлөхийг хүсдэг. Учир нь ямар ч стресстэй нөхцөл байдалд сайн сайхныг авчирдаг.

Өөртөө итгэлтэй байхад анхаардаг, амьдралын утга учир, зорилгоо харилцан уялдуулахыг хичээдэг. Зорилгодоо хүрэх аялалдаа ямар ч бэрхшээл байлгахыг хүсдэггүй. Нөөц бололцоогоо дайчилж, азыг өөртөө татахыг зорьдог. Юу хэрэг болох вэ, яавал хөгжих вэ гэдгийг цуцалтгүй судалдаг. 

Нийгмийн амбиц сайтай, цаг үеэ мэдэрч сэтгэдэг. Тэнцвэрээ хадгалахдаа сайн, зарчимч хандлагатай. Урлаг, маркетинг, энтертайнмент чиглэлийн карьер сонгох магадлалтай.

Ямар ч асуудалд шийдлийг нь маш амархан олж чаддаг. Багаар ажиллахдаа сайн, хэрэгцээгээ ямагт хангаж чаддаг. Чадвар нь тэднийг олон найз нөхөд, шүтэн бишрэгчидтэй болгодог. 

Эрэгтэй

Энэ ордод төрсөн эрэгтэйчүүд амбицтай, нөхөрсөг, нээлттэй зан чанартай хүмүүс байдаг. Тэд таашаал авч амьдардаг бөгөөд харамсаж амьдрахыг хүсдэггүй. Бусдын бодол санааг огтхон ч сонирхдоггүй, бүх зүйлийг өөрийнхөөрөө л хийдэг. 

Хүмүүст хэрэгтэй үед нь санхүүгээр тусалж чаддаг, тэдний өгөөмөр сэтгэлд хязгаар гэж үгүй. Сонгосон хүндээ бүхнээ зориулдаг чанар нь магадгүй нөгөө хүнд нь дарамттай санагддаг байж мэднэ. Үүнээс болоод эмэгтэйчүүдтэй хүчтэй харилцаа тогтоож чаддаггүй, ихэнхдээ өрөөсөн хайраар шаналдаг.

Эмэгтэй

Энэ ордод төрсөн эмэгтэйчүүд өөрөөс нь тусламж хүссэн хэнтэй ч уулзахад үргэлж бэлэн байдаг. Төрөлхийн сэтгэл татам байдлаараа хүнтэй амархан нөхөрлөдөг, нийтэч. Тэд ямар ч асуудлыг шийдэж чаддаг. Өөртэйгөө адил эрэгтэй хүнийг удаан хугацааны турш хайдаг. Хэрвээ учирвал маш сайхан харилцааг бүтээнэ. 

Жинхэнэ идеалист тул ихэвчлэн сэтгэл дундуур байдаг. Хэрвээ сонголтоо цаг тухайд нь хийхгүй бол үүрд ганцаараа үлдэх боломжтой. Сэтгэл сайтай, эелдэг харьцаатай энэ ордын эмэгтэй сонгосон хүнийхээ итгэлийг аль болох хурдан олж авахын тулд чадах бүхнээ хийхэд бэлэн байдаг.

Дутагдалтай тал

Хэтэрхий шаардангуй байдаг. Энэ нь тэдэнд туслахыг хүссэн эсвэл харилцаа эхлүүлэхийг хүссэн хүмүүсийн сэтгэлийг унтраадаг. 

Тогтмол өөрчлөлт хийж байх хэрэгтэй. Тэгээгүйгээс тэвчээргүй, цухалдуу болж ирдэг. Төрөлхийн тэвчээргүй байдал нь тэднийг эхлүүлснээ дуусгалгүй орхиход нөлөөлдөг. 

Бэрхшээлээс зугтаах магадлал өндөр. Хойргоших, хойш суухдаа амархан. Юм юмыг тэгтлээ сонирхдоггүй нь сайхан боломжуудаа алдахад хүргэдэг. 

Юмс өөрийнхөөр нь болохгүй байвал өөрийгөө тусгаарлаж эхэлдэг, өөрийг эхлүүлэхийг зорьдог. Хаана нь юу алдаатай байсныг мэдэхийн тулд дахин дахин өнгөрсөн рүү эргэж очдог. Хайртай хүмүүс нь тэднийг өөрчлөхийг оролдох үед өөрийгөө хаадаг. 

  • Тохирох мэргэжил: Гэрэл зурагчин, урлаг, зар сурталчилгааны мэргэжилтэн
  • Тохирох өнгө: Эрчүүдэд цагаан, эмэгтэйчүүдэд цэнхэр
  • Тохирох орд: Osiris, Thoth

Osiris ордод харьяалагддаг хүмүүс гуравдугаар сарын 1 ~ 10, арваннэгдүгээр сарын 27 ~ арванхоёрдугаар сарын 18~нд төрсөн байдаг.

Thoth ордод харьяалагддаг хүмүүс дөрөвдүгээр сарын 1 ~ 19, арваннэгдүгээр сарын 8 ~ 17~нд төрсөн байдаг. 


07. Thoth

Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагдана.

  • Дөрөвдүгээр сарын 1 ~ 19
  • Арваннэгдүгээр сарын 8 ~ 17

Саруул ухааны бурхан гэдэг. Бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэгч. Түүхэд өгүүлснээр, бүхнийг бичиж тэмдэглэдэг гэдгээрээ алдартай. Мэдлэг, ухамсрын эрэлд цаг ямагт гардаг. Үхэгсдийг шүүдэг. Хойд насандаа ямар амьдралаар амьдрахыг нь сүнсийг нь жинлэж чиглүүлдэг гэнэ.

Энэ ордод харьяалагддаг хүмүүс маш сайн асуудал шийдвэрлэгчид байдаг. Бүтээлч хандлагатай, мэдсэн сурснаа үргэлж бусадтай хуваалцдаг. Багш, ментор болохыг сонирхдог. Хүмүүс тэдний мэдлэг, оюуныг нь үнэлж хүндэтгэдэг, тэдэнд татагддаг. 

Төгсийг эрэлхийлдэг, чадварлаг зохион байгуулагч хүмүүс. Сэтгүүлч, зохиолчийн карьераар замнах нь олон. Бусдын итгэлийг даадаг, даруу төлөв, хэнд ч туслах чин хүсэлтэй. Ой санамж сайтай, бусдын тусыг хэзээ ч мартдаггүй. Цаг ямагт өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг, илүү сайн болохыг зорьдог.

Үнэнч шударга, романтик харилцааг хүсдэг. Өөртэйгөө ижил харах өнцөг, үнэлэмжтэй хүмүүст татагддаг. Манлайлах боломжийг нь өгдөг, тууштай нэгэн хэрэгтэй. Гэрийнхнээ хайрладаг хүмүүсийг хүсдэг.

Мэдлэгийг эрэлхийлдэг, насан туршдаа суралцах эрмэлзэлтэй. Тэвчээртэй, хайсан мэдлэгээ олж л байвал олон жил сурахаас уйдна гэж үгүй. 

Зохион бүтээх чадвар сайтай. Шинэлэг, бүтээлч олон санааг гаргаж, түүгээрээ бусдад туслахыг хичээдэг. Бүтээлч чанар нь мэргэжилдээ манлайлагч байхад нь тусалдаг. 

Хууран мэхлэлт, араар тавилтыг тэвчдэггүй. Итгэлийг нь алдсан нэгнийг тийм ч амар уучилдаггүй. 

Эрэгтэй

Энэ ордод төрсөн эрэгтэйчүүд ятгах авьяастай тул хэнийг ч өөртөө итгүүлэн үнэмшүүлж чаддаг. Хэрвээ сэтгэлийг нь татъя гэвэл түүнийг ховсдох гэж байгаа мэт нүд рүү нь харахад л хангалттай. Тэднийн сониуч зан, ажил хэрэгч байдал, шийдэмгий зан чанарт атаархах хүмүүс олон байдаг.

Ямар ч нөхцөлд биеэ маш даруухан авч явдаг үнэнч шударга, өгөөмөр зан чанартай. Тэд хувь заяаны ямар ч сорилтыг баатарлагаар хүлээн авч, өөртөө итгэлтэйгээр урагшилдаг.

Эмэгтэй

Энэ ордод төрсөн эмэгтэйчүүд аливаад амархан дасан зохицож чаддаг, хөрвөх чадвар сайтай. Хүмүүст зөв зааварчилгаа өгч чаддаг гэдэг утгаараа сайн багш болно. Ажилдаа явах дуртай, жинхэнэ карьерист хүмүүс байдаг. Тэд зүрх сэтгэлийнхээ дуудлагаар мэргэжлээ сонгодог.

Хайр сэтгэлийн харилцааны хувьд сонгосон хүндээ өөрийн алдаа дутагдлыг харуулахыг хүсдэггүй. Харин итгэлийг нь олж авах гэж чадахаараа хичээдэг. Энэ ордын эмэгтэй олон эрчүүдээр хүрээлүүлдэг, гэхдээ амьдралынхаа ханьтай учрах хүртлээ тэвчээртэй хүлээдэг.

Дутагдалтай тал

Тэвчээргүй эсвэл шийдвэртээ эргэлзэх үе цөөнгүй гардаг. Үр дүнг хүлээж чаддаггүй. Яаран хариу үйлдэл гаргадгаасаа болж шаардлагагүй бэрхшээлийг өөртөө авчирдаг.

Хүмүүсээс муу талыг нь харж чаддаггүй, ганцхан үгэнд нь л итгэдэг. Мэдэхийг хүссэн бүхэндээ тодорхой хариулт авахыг хүсдэг. Үүнээсээ болж сэтгэл гутралд өртөх нь олонтоо. 

Бусдын санаа оноог хүлээж авахдаа тааруухан. Өөрсдийнх нь шийдэл цор ганц оновчтой гэдэгт итгэдэг. Магадгүй энэ нь тэдэнтэй хамтрахад амаргүй болгодог. Өөрийнхөөрөө зөрдөг учир маргаж мэтгэлцэх нь ч олон байдаг. 

Тэвчээргүй хандлагатай. Шинийг эхлүүлэх гэж яардаг. Амжилтад хурдан хүрэх гэж хичээдэг, үүнээсээ болж хийж байгаа ажилдаа саад тотгор авчирдаг. 

  • Тохирох мэргэжил: Багш, жүжигчин, хуульч
  • Тохирох өнгө: Эрчүүдэд ягаан, эмэгтэйчүүдэд цагаан
  • Тохирох орд: Bastet, Isis

Bastet ордод харьяалагддаг хүмүүс долоодугаар сарын 14 ~ 28, есдүгээр сарын  23 ~ 27, аравдугаар сарын 3 ~ 17-нд төрсөн байдаг. 

Isis ордод харьяалагддаг хүмүүс гуравдугаар сарын 11 ~ 31, аравдугаар сарын 18 ~ 29, арванхоёрдугаар сарын 19 ~ 31~нд төрсөн байдаг.


08. Horus

Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагдана.

  • Дөрөвдүгээр сарын 20 ~ Тавдугаар сарын 7
  • Наймдугаар сарын 12 ~ 19

Энэ ордод харьяалагддаг хүмүүс маш зоригтой. Олон хүний гаргадаггүй эрсдэлтэй алхмыг хийх хүсэлтэй. Бусдыг татах чадвар сайтай, амжилтад хүрэхийн төлөө өөрийгөө урамшуулж зоригжуулдаг, шинийг туршиж үзэх сонирхолтой. Бүтэлгүйтэх айдсаасаа болж олдсон боломжоо алдахыг хүсдэггүй. 

Эрсдэл гаргадаг гэдгээрээ өөрөөрөө бахархдаг. Өөдрөг хандлагатай, амьдарсан шиг амьдрахыг хүсдэг. Ямар ч карьер сонгосон амжилттай байж чадна. Юу олж авахыг хүсдэг вэ гэдгээ мэддэг, зорьсондоо хүрэхээс нааш зогсоно гэж үгүй. Туйлын эрч хүчтэй, үнэнч шударга, дайчин зоригтой.

Хүчирхэг хүсэл тэмүүлэлтэй, өөрийнхөөрөө. Хайртай хүмүүсийнхээ төв нь байдаг. Гэрийнхнийхээ хэрэгцээг өөрийнхөөсөө дээгүүрт тавьдаг, тэднийхээ төлөө бүхнээ зориулна. Найрсаг харьцаатай, сайхан сэтгэлтэй, тэвчээртэй сонсогч байдаг. 

Бусадтай сайхан харьцаатай, үр бүтээлтэй хамтарч ажилладаг. Тайван орчинд амьдрах дуртай, хөдөлмөрч хүмүүс. Өөрийн болгохыг хүссэн зүйлийнхээ төлөө шаардлагатай бүхнийг хийдэг. Бодитоор хардаг, маш ухаалаг.

Бусдыг сайн ойлгодог чанараараа олон дагагч, дэмжигчтэй болж чаддаг. Улс төрч, сэтгэл судлаачийн карьер сонгох магадлалтай.

Эрэгтэй

Энэ ордод төрсөн эрэгтэйчүүд хүчирхэг хүсэл эрмэлзэлтэй, өөртөө итгэлтэй ч хэтэрхий зөрүүд хүмүүс байдаг. Бусдын төлөө бүхнээ зориулдаг. Хайртай хүмүүстээ болон тэдний тусламж, хамгаалалт хэрэгтэй байгаа хэний ч төлөө боломжит бүхнийг хийдэг. 

Ажилсаг, аливааг бодитоор хардаг, гэхдээ бага зэрэг хуучинсаг үзэлтэй. Хэлэх үг, хийх үйлдэлдээ өндөр хариуцлагатай ханддаг. Оюуны чадвар сайтай тэд улс төрч, сэтгэл зүйч, эрдэмтэд болох боломжтой.

Эмэгтэй

Энэ ордод төрсөн эмэгтэйчүүд маш хүчирхэг зан чанартай, хөдөлмөрч, халамжтай хүмүүс байдаг. Бусдыг тэвчээртэй сонсдог. Зөвхөн сонсох төдийгүй боломжтой санагдах бүхэнд туслахыг хичээдэг. Өөртэйгөө ч өрөөл бусадтай ч сайхан ярилцдаг.

Ажиллаж амьдрах орчныхоо тав тух, цэвэр цэмцгэр байдалд онцгой анхаардаг, дадал зуршлаа ягштал хэрэгжүүлдэг. Хуучинсаг үзэл, хааяахан захирангуй хандлагаараа олноос ялгагддаг. Гэхдээ маш хөгжилтэй, бусдыг сайн сайхан үйлсэд урамшуулж зоригжуулж чаддаг.

Дутагдалтай тал

Өөрийнхөө санааг батлах гэж хэтэрхий зөрүүдлэх хандлагатай байдаг. Уян хатан байж чаддаггүй. Өөрийнхөө буруу гэдгийг мэдсээр байж бусдын санаа бодлыг сонсохоос татгалзсаар байдаг. Санаачилгыг гартаа авдаг ч заримдаа хэтэрхий захирангуй хандах талтай. 

Түрэмгий хандлага гаргадаг, нөлөөгөө тогтоохыг хичээдэг. Гэнэтхэн л дүрсхийдэг, ихэнхдээ уураа удаан хуримтлуулсны эцэст гаргадаг. Ажил хэрэг болон хувийн харилцаагаа ялгаж салгахдаа асуудалтай.

Хайр сэтгэлийн харилцааны тал дээр хартай, хэтэрхий өмчлөх гэдэг сэтгэлгээтэй. Бусдын материаллаг хэрэглээнд атаархах, шунах хандлагатай. Өөрийгөө эрхлүүлж, өөрийгөө бусдаас дээгүүрт өргөмжлөх гэдэг талтай.

  • Тохирох мэргэжил: Улс төрч, олон нийттэй харилцах мэргэжилтэн
  • Тохирох өнгө: Эрчүүдэд улаан, эмэгтэйчүүдэд алтан шар
  • Тохирох орд: Bastet, Geb

Bastet ордод харьяалагддаг хүмүүс долоодугаар сарын 14 ~ 28, есдүгээр сарын  23 ~ 27, аравдугаар сарын 3 ~ 17~нд төрсөн байдаг. 

Geb ордод харьяалагддаг хүмүүс хоёрдугаар сарын 12 ~ 29, наймдугаар сарын 20 ~ 31~нд төрсөн байдаг.


09. Anubis

Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагдана.

  • Тавдугаар сарын 8 ~ 27
  • Зургаадугаар сарын 29 ~ долоодугаар сарын 13

Үхэгсдийн ертөнцийг хамгаалагч гэдэг. Сүнснүүдийн зүрхийг жинлэж, өд шиг хөнгөнийг нь доод ертөнцөд орж болно гэж үзнэ. Занданшуулах явцыг ч гэсэн хариуцдаг байжээ.

Энэ ордод харьяалагддаг хүмүүс маш хүсэл тэмүүлэлтэй, бүтээлч сэтгэлгээ сайтай. Бие дааж ганцаараа ажиллахыг илүүд үздэг. Сэтгэл хөдлөл ихтэй, мэдрэмтгий. 

Тэдний сэтгэл хөдлөлийг тааварлашгүй. Интроверт хэдий ч өөртөө маш итгэлтэй, захирангуй, олон хүний хүндэтгэлийг хүлээж чаддаг. Тайван байдалд дуртай, хүн ихтэй чанга дуутай орчинд байхыг төдийлөн хүсдэггүй.

Бодол санаагаа илэрхийлэхдээ хэнээс ч айдаггүй. Хэрвээ хэн нэгний буруу байвал түүнийг нь шулуухан л хэлчихдэг. Бүхнээс асуулт хайдаг, хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй, дараалал тогтоодоггүй.

Уламжлалыг баримтлах хандлагатай, ухаалаг, маш сүйхээтэй. Тайлагдашгүй, тааварлашгүй нууцыг эрэлхийлэх дуртай, амьдралаас цаг ямагт суралцсаар байдаг. Хүмүүсийг их анзаарч хардаг, ажигч гярхай. Үйлдэл хийхээсээ өмнө бусдын санаа бодол, сэдлийг анхаарч үздэг. 

Бодол санаа хэрхэн ажилладаг, хүмүүс яаж боддог вэ гэдэгт анхаардаг. Багшлах эсвэл сэтгэл судлаач болох магадлалтай. 

Өөртөө итгэлтэй, аливаад бодолтой ханддаг. Бодолтой хандлага нь ямар ч ажлыг гүйцээх хүч, чадварыг өгдөг. Хэдэн ч жилийг зарцуулсан зорьсондоо заавал хүрдэг. Бусад хүмүүс тэдний өөртөө итгэх итгэл, хаан шиг байдалд татагддаг. 

Үнэнч шударга, хүмүүст туслах дуртай. Тиймээс эмч эсвэл сувилагч болох нь тохиромжтой. Үхэл, далд ертөнцийг ч гэсэн сонирхдог. Тиймээс шүүх эмнэлэг, эсвэл оршуулгын товчооны ажилтан ч болж мэднэ. 

Хэнд ч хүндэтгэлтэй ханддаг, халамжтай. Хошин мэдрэмж сайтай, гэхдээ найз нарынхаа хүрээллийг цомхон байлгах дуртай. 

Эрэгтэй

Энэ ордод төрсөн эрэгтэйчүүд хүнд хэцүү нөхцөлд танихгүй хүмүүсийн тусламжийг авахгүйгээр гарах гарцыг үргэлж хайж олохыг хичээдэг. Сул дорой хүмүүсийн төлөө зогсож, гэмтнийг шийтгэдэг. Нийгмийн анхааралд өртөх дургүй, олны анхаарлыг татахыг ч хүсдэггүй. Даруухан тэд сүүдэрт байх дуртай.

Ихэнх хүмүүсийн хувьд нууцаа хэзээ ч дэлгэдэггүй, нууцлаг зан чанартай нэгэн хэвээр үлддэг. Тэдний чин сэтгэл, үнэнч шударга байдал өндрөөр үнэлэгддэг.

Эмэгтэй

Энэ ордод төрсөн эмэгтэйчүүд маш түрэмгий хүмүүс байдаг. Тэд сэтгэл хөдлөлдөө захирагддаг, сэтгэл гутралд өртөмтгий. Ганцаардал тэдэнд асуудлаа шийдэхэд нь тусалдаг. Бусадтай нээлттэй харьцаж, зөв зөвлөгөө өгөхдөө үргэлж бэлэн байдаг. 

Тэдний ямар шийдвэр гаргахыг таашгүй. Урьдчилан таамаглах аргагүй энэ байдал нь хайр сэтгэлийн харилцааг нь ихээхэн хүндрүүлдэг. Хайрын тал дээр хүсэл тэмүүлэл нь үргэлж оргилж байдаг. Сонгосон хүнээсээ ихийг суралцахыг хүсдэг тул шийдвэр гаргах гэж яардаггүй.

Дутагдалтай тал

Сэтгэл санаа нь амархан хувирч өөрчлөгддөг. Нэг мөчид жаргалтай байдаг ч маргааш нь сэтгэл гутралд орчихсон, цухалдуу байх нь ч бий. Хайртай хүмүүс нь дутагдалтай талаа засахад нь тусална. 

Бусдад амархан итгэдэг. Заримдаа захирангуй хандлага гаргадаг. Бусдад эрх мэдэл өгөх дургүй. Заримдаа хэтэрхий хартай, хамтрагчаа өөрийнхөөрөө байлгах гэдэг.

Эго өндөртэй, түргэн зантай. Хэрвээ энэ хандлагадаа анхаарахгүй бол асуудалд орох нь дамжиггүй.

  • Тохирох мэргэжил: Зар сурталчилгааны менежер, дизайнер
  • Тохирох өнгө: Эрчүүдэд бор шар, эмэгтэйчүүдэд бөөрөлзгөнийн ягаан
  • Тохирох орд: Bastet, Isis

Bastet ордод харьяалагддаг хүмүүс долоодугаар сарын 14 ~ 28, есдүгээр сарын  23 ~ 27, аравдугаар сарын 3 ~ 17-нд төрсөн байдаг. 

Isis ордод харьяалагддаг хүмүүс гуравдугаар сарын 11 ~ 31, аравдугаар сарын 18 ~ 29, арванхоёрдугаар сарын 19 ~ 31~нд төрсөн байдаг. 


10. Seth

Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагдана.

  • Тавдугаар сарын 28 ~ зургаадугаар сарын 18
  • Есдүгээр сарын 28 ~ аравдугаар сарын 2

Үймээний бурхан гэдэг. Салхи шуурга, аадар бороо, газар хөдлөлтийг удирддаг.

Энэ ордод харьяалагддаг хүмүүс цаг ямагт өөрчлөлтийг хайдаг. Шинэ адал явдал, шинэ сорилтыг амьдралынхаа турш хайдаг. Бүрэн бүтэн байдлыг мэдрэхийг хичээдэг, түүнийг хайдаг. 

Төгсийн эрэлд гардаг, зорилгодоо хүрэхэд нь юу ч саад болж болохгүй гэдэгт итгэдэг. Өндөр зорилго тавьдаг, түүндээ хүрэхээс нааш санаа амардаггүй. 

Төрөлхийн манлайлах чадвартай, бүтэлгүйтэлд дургүй. Сорилтыг өөрөө эхлүүлдэг, аливаад алсын хараатай ханддаг. Өнгөрсөн дэх алдааг огтхон ч сонирхдоггүй. Урагш тэмүүлдэг, нэг алдаагаа дахин дахин гаргахгүйг хичээдэг. 

Бусад хүмүүс өөрийг нь хойш татахад дургүй. Өөрийгөө хэн нэгний төлөө золиослох хүсэлгүй. Бусадтай зохицох гэж урагшлах хурдаа сааруулах дургүй.

Хүмүүс тэдний хайр татам, нийтэч чанарт татагддаг. Нийгмийн хүрээлэл олонтой, ихэвчлэн хүн болгоны анхаарлыг татахыг хүсдэг. Хүмүүст өөрийгөө маш сайн ойлгуулж чаддаг. Сайн илтгэгч, худалдааны төлөөлөгч болж чадна. 

Үйлдлийг илүүд үздэг. Ямар ч хамаагүй ямар нэг зүйл хийх дуртай. Үргэлж мэдлэг, мэдээлэл хайдаг. Хүмүүст танигдаагүй чиглэлээр ажиллах нь маш сайхан сорилт болно.

Эрэгтэй

Энэ ордод төрсөн эрэгтэйчүүд төрөлхийн байлдан дагуулагчид байдаг. Зорьсондоо заавал хүрдэг учраас түүнтэй аль болох мөрий тавихгүй байсан нь дээр. Тэд өнгөрснөө эргэж харах дургүй, бэрхшээлийг үл тоомсорлож зөвхөн урагшаа л явдаг. 

Харамсалтай нь ийм хүмүүс алдаанаасаа сургамж авдаггүй тул хүнд хэцүү үеийг туулах болгондоо эхнээс нь эхлэх хэрэгтэй болдог. Дотоод тэнцвэрээ олж чаддаггүй учраас өөртэйгөө зөрчилдсөөр, яг хүссэн ялгуусан ялалтаа үргэлж байгуулаад байдаггүй.

Эмэгтэй

Энэ ордол төрсөн эмэгтэйчүүд зөвхөн өөртөө л найддаг. Эрх чөлөөнд дуртай, түргэн зантай, атаархуу зан чанартай. Тэдэнтэй ойлголцоход амаргүй. Ялангуяа хайр сэтгэлийн харилцаанд хамтрагчаа өөрт нь бүрэн уусаж, бууж өгөхийг шаардах хандлагатай байдаг. Энэ ч утгаараа сэтгэл зүйн хувьд дарамтыг нь тэсвэрлэх чадвартай эр хүнийг олохыг хичээдэг.

Энэ ордод төрсөн эмэгтэйчүүд өөрийн хувиа хичээсэн зантайгаа тэмцэж, хүмүүст итгэж сурах хэрэгтэй. Тэгвэл илүү сайн өөрчлөлт гарах болно гэдэг итгэж болно.

Дутагдалтай тал

Тогтворгүй ааштай. Тиймээс хэзээ дэлбэрэхийг нь хэн ч мэдэхгүй. Өөрийг нь хорьж цагдахад дургүй. Эрх чөлөөг эрхэмлэдэг, хэтэрхий олон дүрэм журам дагахыг хүсдэггүй.

Төрөлхийн захирангуй, ноёрхлоо тогтоох дуртай байдаг нь олон хүнтэй өстөн болоход нөлөөлдөг. Ноёрхох гэдгээсээ болж хүний үгийг тийм ч их авдаггүй. 

Өөрчлөлт хийх хэрэгцээ нь амьдралыг нь сайжруулах гэхээсээ илүү дордуулах эсвэл амьдралд нь сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай байдаг. Хэтэрхий их өөрчлөлт хийх нь сэтгэл ханамжгүй үлдээх, урмыг нь хугалах нь олонтоо. Нэг асуудалтайгаа маш уддаг. 

Шинийг эхлүүлэхдээ сайн. Гэхдээ хөнгөн ханддаг нь эхлүүлснээ дуусгалгүй үлдээхэд нөлөөлдөг. Нэгийг дуусгалгүй нөгөөг эхлүүлдгээсээ болж хүссэн үр дүнгээ хэзээ ч харахгүй байж мэднэ. 

Хов жив ярих дуртай. Энэ нь тэднийг асуудалд оруулдаг. Тиймээс хаа хамаагүйг ярьдаг зангаа засахад анхаарах шаардлагатай. Хэн нэгний нууцыг тохиромжгүй үед нь задалж ч мэднэ. 

  • Тохирох мэргэжил: Багш
  • Тохирох өнгө: Эрчүүдэд оюу ногоон, эмэгтэйчүүдэд хар
  • Тохирох орд: Geb, The Nile

Geb ордод харьяалагддаг хүмүүс хоёрдугаар сарын 12 ~ 29, наймдугаар сарын 20 ~ 31~нд төрсөн байдаг. 

The Nile ордод харьяалагддаг хүмүүс нэгдүгээр сарын 1 ~ 7, зургаадугаар сарын 19 ~ 28, есдүгээр сарын 1 ~ 7, арваннэгдүгээр сарын 18 ~ 26~нд төрсөн байдаг.


11. Bastet

Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагдана.

  • Долоодугаар сарын 14 ~ 28
  • Есдүгээр сарын  23 ~ 27
  • Аравдугаар сарын 3 ~ 17

Мууруудын бурхан гэдэг. Өөрөөр таашаалын охин тэнгэр ч гэдэг. Бүсгүй хүнийг хамгаалдаг, нөхөн үржихүй, хайрыг хамгаалдаг.

Энэ ордод харьяалагддаг хүмүүс үргэлж тэнцвэр, амар амгаланг хайдаг. Хэрүүл маргаан, стресстэй нөхцөл байдлаас аль болох зайлсхийдэг. Төрөлхийн дотогшоо хандлагатай, хүн ихтэй, чанга дуутай орчноос илүү нам гүм орчныг илүүд үздэг. 

Хүчирхэг зөн совинтой, магадгүй үзмэрч ч болж мэднэ. Хүмүүсийн үнэн төрхийг, хийх үйлдлийг нь маш тодорхой хардаг. Мэдрэмж нь бусдыг байгаагаар нь, гэхдээ цаад садаа нь юу болохыг харуулдаг.

Амьдралаас таашаал авах, амьдралыг таашааж амьдрах дуртай. Тааламжтай мэдрэмж төрүүлэх, сэтгэл санааг нь өргөх, таашаал өгөх зүйлсээр өөрийгөө хүрээлүүлдэг. Баяр жаргалыг зорьж хайдаг, хөгжим, урлаг тэднийг хөглөдөг.

Бусдын хэрэгцээг өөрийнхөөсөө дээгүүрт тавьдаг, хайр сэтгэлийн харилцаандаа үнэнч тууштай, бүхнээ зориулж чаддаг амраг. Сэтгэл хөдлөл ихтэй, мэдрэмтгий ч хайраа хадгалж үлдэхийн төлөө хартай ч загнана. Хамтрагчаасаа хайр халамж, анхаарлыг ихээр шаарддаг, өөрөө ч тавьж чаддаг. 

Тааварлашгүй, тайлагдашгүй нууцад сонирхолтой. Мэдрэмж, хүчирхэг совин нь тэднийг амжилт руу хөтөлнө. Нууцын эрэлд гаргах судлаач, эрдэм шинжилгээний мэргэжил илүү тохирно.

Эрэгтэй

Энэ ордод төрсөн эрэгтэйчүүд зүрх сэтгэлээ нээж, ичимхий байдлаа даван туулахыг хичээх хэрэгтэй. Хүмүүс тэдний ярих чадвар, сайхан сэтгэлд ихээхэн татагддаг. Зөн совин нь хүчирхэг бөгөөд хүнийг шууд хараад л мэддэг, тэдэнд үргэлж туслахыг хичээдэг. Тэд ямар ч нөхцөл давж болохгүй хил хязгаарыг мэдэрдэг. 

Тэдэнд чин сэтгэлийн үгийг сонгох нь асуудал биш, тэд үргэлж сэтгэлээс нь урган гардаг. Хэрвээ зөвлөгөө хэрэгтэй бол түүнтэй холбоо бариарай.

Эмэгтэй

Энэ ордод төрсөн эмэгтэйчүүд бусдын итгэлийг хүлээсэн дур булаам хүмүүс байдаг. Өөрийг нь хагас үгээр ойлгодог хүнтэй учрахыг хүсдэг. Харилцан ойлголцож, хамтдаа эв найрамдалтай байх нэгнийг хайдаг. Хамаатан садандаа эелдэг найрсаг хандаж, гэр бүлдээ илүү их цаг гаргахыг хичээдэг. 

Тэд үргэлж ярих зүйлтэй байдаг нь өргөн мэдлэгтэй сонирхолтой хүмүүс гэдгийг нь илэрхийлнэ. Хэнтэй харьцах вэ гэдэгтээ хязгаар тогтоох хандлагатай байдаг бөгөөд нэгэнт дэмжлэгийг нь авч чадвал та нарын нөхөрлөл амьдралын бүхий л баяр гунигтай мөчүүдийг даван туулах болно. 

Дутагдалтай тал

Ганцаараа, чимээгүй орчинд байх дуртай нь өөрийгөө бусдаас тусгаарлахад хүргэдэг. Бусдын тусламж үнэхээр хэрэгтэй болсон цагт л тусламж авдаг. Өөрийгөө хөгжүүлэх дуртай, заримдаа хэнийг ч амьдралдаа байлгахыг хүсдэггүй. 

Хайртай хүмүүсээ хэтэрхий хайрлаж хамгаалдаг, хамтрагчаа өөрийнхөөрөө байлгах хандлагатай. 

Хүнд тийм ч амар итгэдэггүй. Ойрын хүрээллийнхээ хүмүүст ч гэсэн итгэхгүй үе байдаг. Хайрладаг ч харилцаагаа таслах чадвартай. 

Бусдыг дэмждэг, бусдыг сонсдог ч өөрийнхөө талаар бусдад нэг ихийг нээхийг хүсдэггүй. Өнгөрсөн дэх дурсамжаа хадгалсаар л явдаг. Өнгөрснөө байнга шахуу санагалзах нь тэднийг урагшлахад саад болдог. Тиймээс өнгөрсөнтэйгөө байгаад л байвал сэтгэл санаа тогтворгүй, сэтгэл гутралтай байна.

Бусдын хэрэгцээг өөрийнхөөсөө дээгүүрт тавьдаг. Бусдыг жаргалтай байлгахыг чухалчилдгаасаа болж өөрийгөө гаргуунд нь гаргадаг. Өөрийнхөө төлөө юу ч хийхгүй байсаар байгаад дуусах талтай. 

Нэг итгэхээрээ бусдад хэтэрхий их итгэл өгдөг. Гэвч энэ нь эргээд ашиглуулах эхлэл болно. 

  • Тохирох мэргэжил: Зохиолч
  • Тохирох өнгө: Эрчүүдэд шар, эмэгтэйчүүдэд саарал
  • Тохирох орд: Sekhmet, Horus

Sekhmet ордод харьяалагддаг хүмүүс долоодугаар сарын 29 ~ наймдугаар сарын 11, аравдугаар сарын 30 ~ арваннэгдүгээр сарын 7~нд төрсөн байдаг. 

Horus ордод харьяалагддаг хүмүүс дөрөвдүгээр сарын 20 ~ тавдугаар сарын 7, наймдугаар сарын 12 ~ 19~нд төрсөн байдаг.


12. Sekhmet

Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагдана. 

  • Долоодугаар сарын 29 ~ Наймдугаар сарын 11
  • Аравдугаар сарын 30 ~ Арваннэгдүгээр сарын 7

Дайны бурхан гэдэг. Шударга үнэний төлөө тэмцэгч шударгаар тэмцэгч юм.

Энэ ордод харьяалагддаг хүмүүсийг хоёрдмол зан чанартай гэдэг. Нэг тал нь зарчимч, хатуу чанга нөгөө тал нь эрх чөлөөтэй ч урсгалаа дагахыг хүсдэг. Үүнээс нь болж хүмүүс тэднийг хоёр өөр хүн гэж харах нь ч байдаг. 

Нэг талаар маш зарчимч, хатуу байдаг. Хүнээс юу ч хүлээдэггүй. Өөрийгөө цаг үргэлж хөгжүүлэхийг хичээдэг, үргэлж хамгийн сайнаараа байхыг зорьдог. Бахархаж бардамнах үнэт зүйлс олонтой, амьдралаас сайн сайхныг харж, хайр энэрлээр хорвоог туулахыг хүсдэг. 

Төгсийг эрэлхийлдэг, өөрийн гэсэн бизнесийг хөгжүүлбэл илүү амжилттай явна. Юу үнэ цэнтэй, яаж амьдрах вэ гэдгээ маш сайн мэддэг. Ажигч гярхай, цагийг үр ашиггүй зүйлд зориулах дургүй. Магадгүй сайн шүүгч, сайн CEO болж чадна.

Бүхнийг мэргэжлийн түвшинд хийхийг зорьдог, өөртөө итгэх итгэлийг эн тэргүүнд тавьдаг. Бусдын итгэлийг ч амархан олдог. Учир нь төрөлхийн зочломтгой, найрсаг зан чанартай. Хүндлэлийг хүсдэг. 

Ойлголцоход амархан, аливааг бодитоор хардаг. Төгс төгөлдөрийг эрэлхийлэгч, ухаалаг чанар нь хүссэндээ хүрэхэд нь тусалдаг. Амьдралынх нь хамгийн чухал зорилго нь юу ч хийсэн өөрийн үнэ цэнийг шингээхийг хүсдэг. Тэдний хувьд зорилгодоо хүрэх нь л өөрөө хамгийн үнэ цэнтэй.

Удирдах албыг маш сайн хашиж чадна. Өөдрөг үзэлтэй, ямар ч бэрхшээлийг эерэг талаас нь хардаг. Зохион байгуулах чадвар сайтай, бусдад туслах чин хүсэлтэй. Нийгмийн эсвэл сайн дурын сайн ажилтан ч болж болно. 

Эрэгтэй

Энэ ордод төрсөн эрэгтэйчүүд хувьтай хүмүүс байдаг. Аз тэднийг үргэлж, хаа саагүй дагадаг. Түүний тусламжийг авалгүйгээр хийж чадахааргүй ажил гарсан ямар ч газарт гэнэтхэн л хүрээд ирдэг. Хамгийн хэцүү төслийг дуртайяа хүлээн авч, амжилтад хүргэнэ гэдэгтээ итгэдэг. Хүсэл тэмүүлэлтэй, зорилгодоо хүрэхийн төлөө тууштай тэмцдэг. Тэд хэзээ ч бардамнадаггүй.

Тэдний ямар хүн бэ гэдгээс үл хамаарч ямар ч үед тэдэнд туслахдаа баяртай байх олон сайхан хүмүүсээр үргэлж хүрээлүүлдэг.

Эмэгтэй

Энэ ордод төрсөн эмэгтэйчүүд ямар ч нөхцөлд өөрийгөө хянахыг хичээдэг. Ихэмсэг, хэнд ч сэтгэгдэл төрүүлж чаддаг, шулуун шударга зантай. Биеэ маш болгоомжтой авч явж, бусдаас ялгарахыг зорьдог. Тэдний гол зорилго нь олны танил болж, амжилтад хүрэх явдал юм.

Жинхэнэ төгс төгөлдөр хүн хэзээ ч үр дүндээ 100% сэтгэл хангалуун байдаггүй тул зорилгодоо хүрэхийн төлөө итгэлтэйгээр урагшилсаар л байна. Гэхдээ уян хатан байдалд суралцаж, сэтгэл хөдлөлөө хянах арга замыг олохыг хичээх хэрэгтэй.

Дутагдалтай тал

Тааварлашгүй түргэн зан гаргадаг. Уурлахаараа маргаж мэтгэлцэх, тэвчээргүйтэх хандлагатай. 

Тансаг зүйлсээр өөрийгөө хүрээлүүлэх, үүндээ донтох шинжтэй. Материаллаг хэрэгцээгээ хангах гэж л хөдөлмөрлөдөггүй гэдгийг санах хэрэгтэй. Мөрийтэй тоглох гэх мэт хорт дадалд автах нь олонтоо. 

Хартай. Өөртөө дэндүү итгэлтэй, эго нь хяналтаас нь гардаг. Бусдыг доош хийх, өөрийгөө хэнээс ч илүү гэж ярьдаг. Энэ нь бусдыг өөрөөсөө түлхэх эхлэл байдаг, амжилтад хүрэх аяллыг нь илүү төвөгтэй болгодог. 

  • Тохирох мэргэжил: Энтертайнер
  • Тохирох өнгө: Эрчүүдэд ногоон, эмэгтэйчүүдэд оюу ногоон
  • Тохирох орд: Bastet, Geb

Bastet ордод харьяалагддаг хүмүүс долоодугаар сарын 14 ~ 28, есдүгээр сарын  23 ~ 27, аравдугаар сарын 3 ~ 17-нд төрсөн байдаг. 

Geb ордод харьяалагддаг хүмүүс хоёрдугаар сарын 12 ~ 29, наймдугаар сарын 20 ~ 31~нд төрсөн байдаг. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *