Ихэнх эцэг эхчүүд хүүхдэдээ санхүүгийн зөвлөгөө өгдөг байх. Харин миний ээж надад гараг эрхсийн шилжилт хөдөлгөөн хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Тиймдээ ч төөрөг зурхайг минь аль эрт гаргачихсан хэрнээ надад хэлэлгүй намайг өсгөхдөө ашиглаж ирсэн байдаг.
Насаараа зурхайч хийж байгаа хүний охины хувьд нарны орд, сарны орд, мандалтын орд, Санчир гаргийн ухралт гэх мэт ойлголтууд надад өдөр тутмын оройн хоолныхоо үеэр ярьдаг энгийн л ярианы сэдэв байсан.
Зурхай хэзээ ч хачирхалтай эсвэл хориотой сэдэв байгаагүй, харин ч миний хүмүүжлийн нэг хэсэг, хүүхэд насны минь нандин дурсамж байсаар ирсэн.
Тэгвэл би зурхайд итгэдэг үү?
Би 100% итгэдэггүй ч миний амьдралын салшгүй философи болсон. Үнэндээ зурхай 100% үнэн байдаггүй. Ээж минь надад сайн сайхан ирнэ гэхэд сэтгэл минь тайвширсан. Удахгүй мөнгөндөө хүрнэ, ирээдүйн нөхөртэйгөө ч уулзана гэж хэлсэн нь намайг тайтгаруулсан. Би одоо ч ганц бие ч ээжийн хэлсэн зүйлс надад урагшлах итгэлийг өгсөөр…
Тэр миний амьдралыг бүгдийг мэдэж байсан!
Тулгар биетэй болсон гэдгээ мэдсэн цагаасаа л ээж минь миний хэзээ төрөхийг мэдэж байсан. Хэрвээ хугацаанаасаа өмнө төрөөгүй бол би төрөлхийн тайван хандлагатай, тэнцвэрийг эрхэмлэдэг, хүмүүстэй амархан ойлголцдог, шударга жинлүүрийн ордынх байх байсан. Гэвч 3.5 долоо хоногийн өмнө охины ордод төрсөн. Намайг өөр ордын хүүхэд төрөх нь гэдгийг ч гэсэн тэр мэдэж байсан.
Миний мандалтын орд нум болохоор аялах хүсэл мөрөөдөлтэй. Харин хилэнц сарны орд маань болохоор эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй, мөн хартай.
Үнэндээ нэг хүн 13 ордод харьяалагддаг. Нэг орд нэг л зан араншинг илэрхийлдэг. Тэдгээрээс нарны орд, сарны орд, мандалтын ордыг нэн чухалчилж авч үздэг. Төрсөн он, сар, өдөр, тодорхой цаг, төрсөн газрын солбилцол нь хүний 100% үнэн зурхайг гаргах үндэс байдаг.
Ээж төрсөн өдрийн зурхайг минь намайг өсгөхдөө хэрхэн ашигласан бэ?
Миний ээж Kim Tigar нь 13 настайгаасаа оддыг амьдралынхаа хөтөч болгон ашигласаар ирсэн. Тэр надад миний юу хийхийг заадаггүй, гэхдээ надад сонголт өгдөг байсан.
Цэцэрлэгтээ явахдаа алийг нь өмсөх вэ? Гэрийн аль ажлыг нь хийх вэ? гээд л… Өөрийгөө хөгжүүлж танин мэдэх хэрэгтэй гэдгийг маань мэддэг болохоор миний өрөөнд уран зураг, гар урлал, тэмдэглэлийн цаас, харандаа, дуу хураагуур хүртэл тавьчихсан байдаг байсан. Түүний өгсөн дуу хураагуураар би сэтгүүлч болох анхны бэлтгэлээ эхлүүлж байлаа.
Нарны орд болох охины ордыг маань сарны орд болох хилэнцийн орд дарангуйлах үед миний ааш тогтворгүй болдог гэдгийг тэр мэддэг. Тиймээс бодол санаагаа хэрхэн төвшитгөх, өөрийгөө хэрхэн тайвшруулах вэ гэдэг арга замуудаас зааж өгсөн.
Хэдийгээр миний дэлхий ертөнцөд ямар их хайртайг, аялах ямар их сонирхолтойг маань мэдээгүй ч 25 нас хүрэхэд минь миний насанд хүрснийг хэлсэн. Ингэж би анхны пасспортоо авч, түүнээс хойш дэлхийн 29 орноор аялаад байна.
Намайг хүмүүс нөгөө зурхайч ээжтэй охин байна ш дээ гэдэг, би ингэж хэлүүлэх дуртай
Би өдийг хүртэл охин, хумх, ихэр, мэлхий гээд олон л ордын хүнтэй нөхөрлөж ирсэн. Ээж минь тэднийг дуртайяа хүлээн авч гараг эрхсийн түүх, тэдгээрийн нууцуудын талаар хуваалцдаг байсан. Заримдаа найз нар маань ээжээс ичмээр асуулт ч асуухаар ирэх үе байсан. Тэр миний багын хоёр сайн найзын зурхайч болох урам зориг нь болсон!
Тэр надад шийдвэр гаргахад минь тусалсан
Ирээдүйгээ бүтээх аялалдаа хүн олон сонголт хийдэг. Карьераа сонгоход ээж минь надад тусалснаар бидний харилцаа илүү дотно болсон. Энэ л үеэс одон орон судлал, зурхай амьдралд минь жинхэнэ утгаараа нөлөөлж эхэлсэн. Түүнийг үгүйсгэж үнэндээ л чадахааргүй болсон.
Үнэндээ зурхай заримдаа тус болохоосоо илүү ус болдог байлаа. Жишээ нь таалагдаж байгаа хүний маань мэргэжлийг тэр сонирхдоггүй, төрсөн өдрийг нь л мэдэхийг хүсдэг. Болзох зөвшөөрөл авахын тулд төрсөн өдрийг нь мэдэх шаардлага ч гардаг байсан нь эргээд санахад үнэхээр хөгжилтэй.
Заримдаа ээж надад онгоцны тасалбараа захиалахаа түр хойшлуул эсвэл огторгуй тайвширтал гэрээнд гарын үсэг зурахаа боль гэдэг. Гэвч би хэлснээсээ буцаж болохгүй.
Үнэндээ ээж өдөр судар сонгохдоо мэргэжлийн. 8 жилийн өмнө л гэхэд нүүдэл хийх зөв өдрийг маань сонгож өгсөн. Тэгээд бас тэр нэг жилийн тэр нэгэн өдөр, миний аялалд гарах сайн өдрийг ч гэсэн сонгож өгсөн байдаг юм. Энэ өдөр надад итгэл өгнө гэдгийг тэр мэдэж байсан. Санчир гаргийн ухралт ч болж байсан үе.
Миний зурхайч ээжийнхээр ирээдүйд намайг юу хүлээж байгаа вэ?
Би одоо амьдралынхаа нэгэн шинэ 10 жилийг эхлүүлж 30 нас хүрсэн. Тэр надад ирэх жил амьд гэдгээ мэдэрсэн илүү сайхан жил тохионо. Өөрийн авьяасыг бүтээлчээр нээн хөгжүүлэх, үргэлжлүүлэн аялах, шинэ найз нөхөдтэй болох, томоохон төсөл хариуцах боломж гарч ирнэ гэж хэлсэн.
Зурхайч ээжтэй байхын хамгийн сайхан нь тэр зурхайч гэдэгт биш. Гараг эрхэс болон ээж минь миний ар тал гэдгийг бодохоор мэдэхгүй ч гэсэн тэр ертөнцөд итгэж, түүнийг чин сэтгэлээсээ нандигнах хэрэгтэйгээ би мэдэрдэг.
Тайлагдашгүй бүхнийг танин мэдэж ойлгох хүсэл, сониуч зангаа би зурхайнаас олж авсан. Зурхай надад өөрийгөө илэрхийлэх чадвар, эрсдэл гаргах зориг өгдөг.
Орчлон ертөнц намайг хаашаа хөтөлнө, надад юу гэж хэлэх гээд байгааг нь би үргэлж сонсоно…