Төвөд зурхай


Одоогоос нэг зуу гаруй жилийн тэртээ төвөд лам нарын гаргасан энэхүү зурхай нь Буддын шашны салбар болох Ламаизмд үндэслэгдэн зохиогджээ.

Төрсөн жилээр гаргасан эдгээр ордууд нь төвөдийн соёлд онцгой утга илэрхийлдэг бөгөөд төвөд зурхай нь мэргэ төлөг, тоон ухаан, зурхайн ухааныг нэгтгэсэн асар том шинжлэх ухаан юм.

Хүн төрөлхтний ирээдүйгээ мэдэх, өөрсдийгөө ойлгох хүсэл биднийг хэзээ ч орхиогүй. Энэ бол түүний нэг хэсэг…

Төвөд зурхай нь төрсөн жилээр гаргасан 12 ордтой.

01. Цаасан шувуу
Төрсөн он: 1904, 1916, 1928, 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012, 2024, 2036

02. Кобра
Төрсөн он: 1905, 1917, 1929, 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013, 2025

03. Гал хамгаалагч
Төрсөн он: 1906, 1918, 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014, 2026

04. Цэвэр усны ундарга
Төрсөн он: 1907, 1919, 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015, 2027

05. Хаш багана
Төрсөн он: 1908, 1920, 1932, 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016, 2028

06. Металл харанга
Төрсөн он: 1909, 1921, 1933, 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017, 2029

07. Нуурын яст мэлхий
Төрсөн он: 1910, 1922, 1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018, 2030

08. Арьсан бугуйвч
Төрсөн он: 1911, 1923, 1935, 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019, 2031

09. Хар одос үхэр
Төрсөн он: 1912, 1924, 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020, 2032

10. Шинэ сар
Төрсөн он: 1913, 1927, 1939, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021, 2033

11. Халуун нар
Төрсөн он: 1914, 1926, 1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022, 2034

12. Лам ба бич
Төрсөн он: 1915, 1927, 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023, 2035


01. Цаасан шувуу

  • Төрсөн он: 1904, 1916, 1928, 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012, 2024, 2036

Энэ ордыг өөрөөр Stag Beetle ч гэж нэрлэдэг. 
Эдгээр хүмүүс өөрчлөлтөд дуртай бөгөөд сонирхсон бүхнээ туршиж үзэхийг хүсдэг. Сэтгэл хөдлөлд амархан автдаг, хувирамтгай ч маш эмзэг. Дотоод зөрчилдөөнөөр дүүрэн хүмүүс байдаг.

Нийтэч, олон нөхөдтэй. Эргэн тойрныхоо хүмүүст нээлттэй байдаг ч тэдний сэтгэлийг шархлуулах вий гэдэгт анхаарах хэрэгтэй. Эдгээр хүмүүс үргэлж бусдаас өөр байдаг.

Амьдралынхаа турш нэг зарчим баримталдаггүй. Эргэн тойрноо өөрчлөх дуртай, өөрийгөө ч өөрчлөх дуртай. Бусдыг амархан уриалан дууддаг. Байдал бишидвэл асуудалтай тулгарахаас илүү хүсэл мөрөөдөлдөө шигддэг.

Давуу тал

  • Өөрчлөлтөд нээлттэй ханддаг
  • Бусдад урам зориг өгдөг
  • Хошин мэдрэмжтэй

Дутагдалтай тал

  • Хөнгөн хуумгай ханддаг
  • Амласандаа хүрдэггүй
  • Тогтворгүй

Тэднийг өнгөрсөн амьдралдаа сагс сүлжигч, хууль бус наймаачин, сүмийн зураач, яруу найрагч, элч, дуучин байсан гэдэг.

  • Хэнтэй нөхөрлөх вэ?: Хар одос үхэр
  • Хэнээс болгоомжлох вэ?: Гал хамгаалагч
  • Хөгжин цэцэглэх цаг: Хавар
  • Аз авчрах тоо: 3, 15, 27

Эрэгтэй

Санхүүгээ хангалттай сайн авч явдаг ч мөнгө тэдний зорилго биш байдаг. Ихэнхдээ аялах, шинэ туршлага хайж, ганцаараа мөрөөдөх дуртай. Гэвч үргэлж ганцаараа байж чаддаггүй, олон нөхөдтэй.

Сээтгэнүүр, эмэгтэйчүүдийн анхаарлын төвд байх дуртай ч хайртай хүнээсээ урвах нь ховор байдаг. Тэдэнд хүндэтгэл, тууштай байдал хэрэгтэй. Хүүхдэд маш их хайртай, хэрэгтэй мэдлэгийг нь өгч чаддаг.

Эмэгтэй

Төрөлхийн үзэсгэлэнтэй, сээтгэнүүр хандлагатай. Гуниглаж, зовж шанална гэдгийг бараг л мэдэхгүй. Тааламжгүй нөхцөл байдлаас хэрхэн гарах аргаа амархан олдог. Бусдыг хайрладаг, бусдад харагдах дуртай.

Гэрлэснийхээ дараа ч олон шүтэн бишрэгчтэй байдаг. Хүмүүс тэднийг хөнгөмсөг гэж дүгнэдэг ч урвах тохиолдол маш ховор байдаг. Тэднийг өөрөөр, хэний ч анхаарлыг татдаг соронз шиг хүмүүс гэж хэлнэ. Хүүхдэд хайртай, хүүхдийн хөгжил, аз жаргалын төлөө их зүйлийг өгч чаддаг.

Цаасан шувуу ордын зохицол


02. Кобра

  • Төрсөн он: 1905, 1917, 1929, 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013, 2025

Энэ ордод төрсөн хүмүүс үргэлж илүү сайн байх гэж хичээдэг, хүссэнээ хийж байж л санаа амардаг. Өөрийгөө ч мартаад өрөөлийн төлөө бүхнээ зориулах сэтгэлтэй, халамжтай хүмүүс байдаг. Амьдралаас тайвшрал, амар амгаланг хүсдэг шигээ аливаад хянамгай ханддаг.

Төрөлхийн уран илтгэгч, философич, сурган хүмүүжүүлэгчид байдаг бөгөөд ямар ч сонирхолгүй түүхийг сэтгэл хөдөлгөм адал явдал болгох чадвартай. Хүмүүсийг амьдралынх нь зөв зам руу хөтөлж хэрхэн, яаж амьдрахыг нь чиглүүлж өгдөг. Ухаалаг зөвлөгөө өгөх дуртай, үүгээрээ ч хүмүүст ухаантай харагддаг.

Хүмүүст чадахаараа үргэлж туслахыг хичээдэг ч заримдаа өөрийгөө мартчихдаг. Сэтгэл хөдлөлөө бараг харуулдаггүй ч тэдэнтэй хамт байхад амьдрал бүхэлдээ сэтгэл татам санагддаг.

Өөрсдөдөө өндөр зорилго тавьж тансаг амьдрахыг эрмэлздэг. Шаргуу хөдөлмөрч, ямар ч мэргэжлээр ажиллах чадвартай. Бусадтай нийтэч, ятган сэнхрүүлэх чадвартай ч заль мэхтэй, шаардангуй ааштай. Хүмүүсийг итгүүлж, нөхөрлөлөө хадгалж, харилцаагаа хайрладаг.

Дурлалын харилцаанд үргэлж амжилттай байдаг. Халамжтай ч үрэлгэн талдаа хүмүүс байдаг.

Давуу тал

  • Зорьсондоо тууштай ханддаг
  • Тэвчээртэй
  • Бодитоор хардаг

Дутагдалтай тал

  • Хувиа хичээсэн
  • Атаархуу
  • Зальтай

Тэднийг өнгөрсөн амьдралдаа далайн дээрэмчин, хэрмэл жүжигчин, уран барималч, алхимич, жингийн цувааны ахлагч байсан гэдэг.

  • Хэнтэй нөхөрлөх вэ?: Халуун нар
  • Хэнээс болгоомжлох вэ?: Цаасан шувуу
  • Хөгжин цэцэглэх цаг: Өвөл
  • Аз авчрах тоо: 1, 13, 25

Эрэгтэй

Зальжин санагддаг ч төрх нь ихэвчлэн тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг. Бизнес эрхлэх чадвараараа мөнгө олдог. Чинээлэг амьдрах хүсэл сонирхолтой болохоор баяжих боломжийг ямар ч эргэлзээгүйгээр ашиглах болно.

Хамтрагчаа байнга сольдог. Эцэст нь хайр дурлалын төлөө биш, харин материаллаг шалтгаанаар гэрлэдэг талтай. Амьдралынхаа турш хэд хэдэн удаа гэрлэж бүтэлгүйтдэг. Зөвхөн өөрсдийн хүсэл зорилгын төлөө ажиллаж амьдардаг.

Эмэгтэй

Даруу төлөв харагддаг ч өвөрмөц содон төрхтэй. Хүсэл тэмүүлэлтэй зан чанар нь олон эрчүүдийг татдаг. Гэвч сонголтоо хийх гэж яардаггүй. Өөртөө тодорхой зорилго тавьж чадвараа эхэлж хөгжүүлдэг. 

Өөр өөр эрчүүдтэй харилцаа тогтоож нөхрөө хууръя гэвэл хөдлөхөд бэлэн бөгөөд гэрлэлтээ хадгалж үлдэх эсэх нь зөвхөн өөрөөс нь хамаардаг. Хүүхдийн хүсэл, хэрэгцээг маш сайн мэдэрдэг. Өсөж хөгжих боломж олгохыг ч хүсдэг, тэдэнтэй маш болгоомжтой харилцдаг.

Кобра ордын зохицол


03. Гал хамгаалагч

  • Төрсөн он: 1906, 1918, 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014, 2026

Энэ ордод төрсөн хүмүүс гал голомтоо хамгаалж харанхуй, үндэслэлгүй ертөнцөд гэрэл гэгээ авчирдаг. Хэнтэй ч эерэг харилцааг үүсгэдэг, аливааг зохион байгуулах чадвартай, анзаарга сайтай. 

Өөрийн гараар бүтээсэн бүхнээ төгс байх ёстой гэдэгт итгэдэг. Хэрвээ хийсэн ажил нь сэтгэлд нь хүрэхгүй байвал сэтгэл нь маш их зовж, сэтгэлдээ нийцүүлтэл дахин дахин хийдэг. 

Эдгээр хүмүүс маш хүчирхэг зөн совинтой. Харанхуйг гэрэлтүүлэх зорилготой ч үүнийг нь ойлгодог хүн ховор байдаг. Олон нөхөдтэй ч заримдаа ганцаарддаг.

Энэ ордод төрсөн хүмүүс гүн агуйд нийгмээс нуугдах хүслээ даван туулж, эргэн тойрныхоо хүмүүст зүрх сэтгэлээ нээж чадвал хүссэн зорилго, амжилтдаа хүрэх болно.

Давуу тал

  • Найдвартай
  • Үнэнч шударга
  • Хичээнгүй

Дутагдалтай тал

  • Өөрийгөө үнэлдэггүй
  • Хэнд ч итгэдэггүй
  • Атаархуу

Тэднийг өнгөрсөн амьдралдаа ургамал судлаач, худалдаачин, дайчин, эх баригч, тогооч байсан гэдэг.

  • Хэнтэй нөхөрлөх вэ?: Лам ба бич
  • Хэнээс болгоомжлох вэ?: Цаасан шувуу
  • Хөгжин цэцэглэх цаг: Өвөл
  • Аз авчрах тоо: 4, 16, 28

Эрэгтэй

Хүмүүсийн хүсэн хүлээдэг үнэнч хүн байж чаддаг. Сонголтдоо тууштай ханддаг болохоор урвана гэсэн ойлголт тэдэнд байдаггүй. Нөхдөө үнэлдэг, амьдралын ямар ч үеүдэд тэдэнд туслахдаа үргэлж бэлэн байдаг. Гэвч нас ахих тусам шуналтай, атаархагч нэгэн болдог.

Тэдэнд амьдралаа тэнцвэртэй авч явах тууштай хамтрагч хэрэгтэй. Хүүхдэд хайртай, хуучинсаг үзэлтэй. Гэр бүлээ хадгалж үлдэхийн тулд шаардлагагүй харилцааг таслах чадвартай.

Эмэгтэй

Үнэнч, үзэсгэлэнтэй, хэмнэлттэй эмэгтэйг мөрөөддөг хүмүүсийн хувьд хамгийн тохиромжтой хамтрагч болж чадна. Төгс төгөлдөрт дуртай ч аливааг тэнцвэртэй авч явахыг хичээдэг.

Амьдралаас урган гарах олон асуудалд тийм ч их санаа зовдоггүй. Өөрийгөө гэр бүл, хүүхдэдээ бүрэн зориулдаг. Ингэж чадах найдвартай, чинээлэг хүнтэй гэрлэхийг эрмэлздэг.

Тааралдсан хүн болгонтойгоо сээтгэнээд байдаггүй ч түүнтэй сээтгэнэх эрчүүд олон байдаг. Хүүхдэдээ бүхнээ зориулдаг, аз жаргалтай, сайн сайхан амьдрах бүх нөхцөлийг нь бүрдүүлж чаддаг.

Гал хамгаалагч ордын зохицол


04. Цэвэр усны ундарга

  • Төрсөн он: 1907, 1919, 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015, 2027

Энэ ордод төрсөн хүмүүсийг сайн мэдээ дуулгадаг сайн элч гэж нэрлэдэг. Хамт байгаа хүмүүстээ маш их хайр энхрийлэл, анхаарал халамжийг мэдрүүлдэг.

Чин сэтгэлийн харилцааг эрхэмлэдэг, хүний итгэлийг хэзээ ч алдахгүй. Дэлхий дээр шударга үнэнийг тогтоохыг хүсдэг, харгислалыг тэвчдэггүй. Хэзээ ч ашгийн төлөө явдаггүй.

Эдгээр хүмүүс эрч хүчтэй, өгөөмөр сэтгэлтэй, хэнтэй ч нээлттэй харьцдаг. Бусдын үгийг сонсох нь бага, харин зөн совингоо сонссон алхам хийх нь олонтоо.

Хүнээс зүрх сэтгэлийг нь чухалчилдаг болохоор дурлалын харилцаанд хамтрагчтайгаа хамт байх мэдрэмжийг үнэлдэг. Хэзээ ч урвадаггүй.

Давуу тал

  • Өөртөө итгэлтэй
  • Хөдөлмөрч
  • Хариуцлагатай

Дутагдалтай тал

  • Өөнтөгч
  • Түргэн ууртай
  • Уйдамтгай

Тэднийг өнгөрсөн амьдралдаа дипломатч, дуучин, дасгалжуулагч, дарс үйлдвэрлэгч, мужаан, хувраг байсан гэдэг.

  • Хэнтэй нөхөрлөх вэ?: Хаш багана
  • Хэнээс болгоомжлох вэ?: Арьсан бугуйвч
  • Хөгжин цэцэглэх цаг: Намар
  • Аз авчрах тоо: 5, 17, 29

Эрэгтэй

Хошин мэдрэмж сайтай, өөдрөг үзэлтэй хүмүүс байдаг. Төгс төгөлдөр рүү тэмүүлдэг, сайхан сэтгэлтэй. Ихэвчлэн эелдэг, зөв нөхөр болж чаддаг бөгөөд хүмүүс тэднээс зөвлөгөө авахаар байнга ханддаг. 

Олон эмэгтэй тэдэнд сэтгэл алдардаг ч өөрөө амархан дурлаж, амархан сэтгэл хөрдөг. Урвалтыг тэснэ гэдэг тэдэнд маш хэцүү даваа байдаг. Хамтын амьдралаа эцэслэсэн ч хүүхдээ гэр бүлдээ авч үлддэг.

Эмэгтэй

Ухаалаг, сэтгэл татам, үзэсгэлэнтэй хүмүүс байдаг. Ёс суртахуунтай, материаллаг хэрэгцээнд шунадаггүй. Эрчүүдийн анхаарлыг татах дуртай. Төгс хайрыг хүсдэг болохоор алдаа дутагдлыг амархан анзаардаг, сонголтоо хийж чаддаггүй. Энэ нь цаг хугацаа өнгөрөх тусам тэднийг цухалдуу, хүйтэн хөндий нэгэн болгодог тул төгс төгөлдөр биш, өөрт тохирсон сонголтыг хийх хэрэгтэй.

Хэрвээ хүүхэдтэй бол тэдэндээ хатуу шаардлага тавьдаг, ажил мэргэжил рүү нь чиглүүлж, авьяас чадварыг нь хөгжүүлж чаддаг ч сэтгэл санаа, мэдрэмжид нь анхаардаггүй.

Цэвэр усны ундарга ордын зохицол


05. Хаш багана

  • Төрсөн он: 1908, 1920, 1932, 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016, 2028

Энэ ордод төрсөн хүмүүс маш нууцлаг, тэднийг ойлгоно гэдэг амаргүй. Олон хүнтэй газар байх дургүй, ганцаараа байхыг илүүд үздэг. Ганцаардал гэдэг тэдний эрч хүчээ олж авах, асуудлаа шийдэхэд тусалдаг цор ганц таатай орчин болдог. 

Хүчирхийлэл тэднийг сэтгэлээр унагаадаг, мэдэхгүй чадахгүй бүхэн нь тэднийг хилэгнүүлдэг. Үргэлж үнэнийг олохыг хичээдэг бөгөөд энэ нь эргэн тойрны хүмүүст нь ядаргаа болдог.

Бусдын санаа бодлыг ховорхон дагаж мөрддөг. Бусдад захирагдахаас илүү захирах сонирхолтой. Тэдний итгэлийг олно гэдэг амаргүй.

Хайр сэтгэлийн харилцаанд өөрсдийгөө золиослох хүртэлх бүхнийг хийхэд бэлэн байдаг. Хэдийгээр энэ нь үргэлж зөвтгөгддөггүй ч аливаад уян хатан хандаж сурах хэрэгтэй.

Давуу тал

  • Нөхөрсөг
  • Хүлээцтэй
  • Хөдөлмөрч

Дутагдалтай тал

  • Хүйтэн хөндий
  • Хартай
  • Хайхрамжгүй

Тэднийг өнгөрсөн амьдралдаа уяач, элч, уран дархан, уран барималч, зохиолч байсан гэдэг.

  • Хэнтэй нөхөрлөх вэ?: Металл харанга
  • Хэнээс болгоомжлох вэ?: Хар одос үхэр
  • Хөгжин цэцэглэх цаг: Хавар
  • Аз авчрах тоо: 6, 18, 30

Эрэгтэй

Эхлээд харахад бусдаас тийм ч ялгагдахааргүй нэгэн байдаг. Гадаад төрхийн хувьд царайлаг, эелдэг харилцаатай. Тэдний сэтгэлийг татах амаргүй. Нөхөрсөг байдаг ч дотроо бусдыг хайхардаггүй.

Эмэгтэйчүүдийн дунд ховорхон алдартай ч карьерын оргилд хүрснээрээ олон эмэгтэйг өөртөө дурлуулдаг. Тэднийг өөртөө дурлуулна гэдэг хэцүү. Ихэвчлэн өөрөө сонголтоо хийдэг, сонгосон хүндээ насан туршдаа үнэнч хэвээр үлддэг. 

Хүүхдэдээ хатуурхаж чаддаг нь тэднийг амжилттай, ажил хэрэгч хүмүүс болж өсөхөд нь хүчтэй түлхэц болдог.

Эмэгтэй

Өрөвч зөөлөн, үзэсгэлэнтэй, дэгжин хүмүүс байдаг. Сэтгэл татам боловч хүн болгонтой нөхөрлөдөггүй, харилцаа үүсгэдэггүй. Бусдын атаархал, хардлагад өртөмтгийгөөсөө болж амьдралдаа олон ч бэрхшээлийг даван туулж туршлагажсан байдаг.

Олон шүтэн бишрэгчтэй ч мэдрэмжээ нуудаг тул хахир, хөндий хүйтэн сэтгэгдэл төрүүлдэг. Хүүхдэд хатуу ханддаг ч эелдэг харьцаж, тэднийг ойлгож чаддаг.

Хаш багана ордын зохицол


06. Металл харанга

  • Төрсөн он: 1909, 1921, 1933, 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017, 2029

Энэ ордод төрсөн хүмүүс өөрийгөө үнэлэх чадвартай, аливааг нухацтай бодож тунгаадаг, бүгдийг өөрийнхөөрөө хийдэг. Бэрхшээлийг даван туулснаар аз жаргалыг мэдэрдэг. Хувь тавиланд итгэдэг.

Орчин үеийн нийгэм үнэнч шударга, хүнлэг, сайхан сэтгэлтэй байх ёстой гэдэгт итгэдэг. Урван тэрслэлт, садар самуун явдлыг жигшдэг. Баримталдаг зарчимдаа үнэнч, үүгээрээ ч олонд хүндлэгддэг.

Сэтгэл хөдлөлдөө хэтэрхий автахгүйн тулд өөрийгөө хязгаарлахыг хичээдэг. Баригдмал сэтгэлгээтэй. Бодсоноо л хэрэгжүүлэх гэж хичээдэг. Гэвч энгийн зүйлд баярлаж, одоо байгаа мөчөөс таашаал авч болно гэдгийг санах хэрэгтэй.

Давуу тал

  • Хэлсэндээ хүрдэг
  • Санхүүгийн сахилга баттай
  • Үнэнч шударга

Дутагдалтай тал

  • Хашир хянамгай
  • Түргэн ууртай
  • Атаархуу

Тэднийг өнгөрсөн амьдралдаа археологич, цэцэрлэгч, барималчин, гуталчин, хуульч байсан гэдэг.

  • Хэнтэй нөхөрлөх вэ?: Хаш багана
  • Хэнээс болгоомжлох вэ?: Нуурын яст мэлхий
  • Хөгжин цэцэглэх цаг: Хавар
  • Аз авчрах тоо: 7, 19, 31

Эрэгтэй

Өөрчлөлт хийх сонирхолгүй, ихэвчлэн ганцаараа байх дуртай хүмүүс байдаг. Шилдэг бизнес эрхлэгч эсвэл сайн жүжигчин болдог. Тэдний дотор сайн удирдагчид ч бий. 

Ямар нэг зүйл цуглуулах хоббитой, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой. 

Эхлүүлсэн харилцаагаа нандигнадаг ч өөрчлөлт эсвэл болзошгүй урвалтуудыг мэдэрч, хэрвээ хүүхэдтэй бол тэдэндээ өндөр шаардлага тавьж, хатуу ханддаг талтай.

Эмэгтэй

Аливаад тайван ханддаг, тогтвортой ажил эрхлэх сонирхолтой. Карьераа амжилттай бүтээдэг, ялангуяа санхүүгийн чиглэлээр ажиллавал өндөр бүтээмж гаргадаг. Удирдах албан тушаал хашдаг.

Тогтвортой, нам гүм амьдрах хүсэл эрмэлзэлтэй болохоор урвалтыг уучилж чаддаг. Хэрвээ хүүхдээ ганцаараа өсгөхөөр бол аз жаргалтай амьдралынх нь төлөө ихийг хийж бүтээнэ. 

Өөрчлөлтөд өөрийгөө төдийлөн нээдэггүй тэдэнд мэдрэмжтэй, тайван, тэнцвэртэй хамтрагч хэрэгтэй.

Металл харанга ордын зохицол


07. Нуурын яст мэлхий

  • Төрсөн он: 1910, 1922, 1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018, 2030

Энэ ордод төрсөн хүмүүс туйлын үнэнч байдлын бэлгэдэл болдог. Үүгээрээ бусдаас ялгардаг бөгөөд хүмүүсээс өөр шигээ үнэнч шударга хандлагыг шаарддаг.

Эрсдэлтэй алхам хийх болон хүнээс үг, зөвлөгөө сонсох дургүй. Амьдралаа өөрөө шийддэг.

Төлөвлөх дуртай, төлөвлөгөөгөө өөрийнхөөрөө гаргах гэж зүтгэдэг. Нэг гаргасан төлөвлөгөөн дээрээ дахин дахин ажиллаж сайжруулалт хийх сонирхолтой. Сайжруулалт хийх тусам урамшиж баяртай болдог.

Дурлалын харилцаанд халамжтай, эелдэг зөөлөн байдаг. Амьдрал тэднийг яаж ч сорьсон хамтрагчаасаа хэзээ ч урвахгүй, түүнийг хэзээ ч хуурахгүй. Бүх зүйл эрсдэлгүй, сайтар бодож төлөвлөгдсөн байх ёстой гэж боддог.

Давуу тал

  • Хариуцлагатай
  • Сайхан сэтгэлтэй
  • Тайван

Дутагдалтай тал

  • Гэнэн итгэмтгий
  • Өөртөө эргэлздэг
  • Залхуу

Тэднийг өнгөрсөн амьдралдаа ачигч, тэрэгчин, харуул, өрлөгчин байсан гэдэг.

  • Хэнтэй нөхөрлөх вэ?: Гал хамгаалагч
  • Хэнээс болгоомжлох вэ?: Металл харанга
  • Хөгжин цэцэглэх цаг: Намар
  • Аз авчрах тоо: 8, 20, 32

Эрэгтэй

Гаднаасаа тийм ч сонирхол татахаар хүн шиг санагддаггүй. Карьер хөөдөггүй, тайван амьдралын хэв маягийг эрхэмлэдэг. Нийгмээрээ таашаадаг хүн болох нь ховор ч олон нөхөдтэй.

Тэдэнд гэр бүлийн аз жаргалд хувь нэмрээ оруулдаг, сайхан сэтгэлийг нь үнэлдэг амьдралын хамтрагч хэрэгтэй. Эдгээр хүмүүс элдэв хов живд үнэн голоосоо дургүй.

Эмэгтэй

Өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой, эв найрамдал, амар амгаланг эрхэмлэдэг хүмүүс байдаг. Гүн ухаан сонирхдог, ганцаараа байх хүсэлтэй. Амьдралдаа ямар нэг өөрчлөлт хийх тийм ч дуртай биш.

Үнэнч тууштай харилцааг эрхэмлэдэг ч хамтрагчийнхаа алдаа, дутагдлыг үл тоомсорлож түүний олон урвалтыг уучилж чаддаг. Ихэнхдээ хүүхдэд хайртай үнэнч эхнэр байдаг.

Нуурын яст мэлхий ордын зохицол


08. Арьсан бугуйвч

  • Төрсөн он: 1911, 1923, 1935, 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019, 2031

Энэ ордыг өөрөөр Copper Bracelet ч гэж нэрлэдэг. Эдгээр хүмүүс үл мэдэгдэх, нууцлаг бүхэнд сонирхол татагддаг. Дайсагналыг тэвчиж чаддаггүй, эелдэг биш, хайхрамжгүй хүмүүсийг ойлгодоггүй.

Ганцаараа үлдэхийг хүсдэггүй болохоор үргэлж шинэ нөхөрлөл эрж хайдаг. Шинэ хүмүүстэй танилцаж тэдэнтэй бараг өдөржингөө ярилцах дуртай.

Хэзээ ч түрүүлж бүдүүлэг авирлахгүй, хэрүүл тэмцэл хийх дургүй. Гэвч ямар нэг хүчинд автах, эрсдэлтэй нөхцөл байдалд орвол хэний ч тусламжгүйгээр өөрийгөө хамгаалах чадвартай.

Гэрлэлт гэдэг өөрийг нь 100% мэдэрч ойлгож чадсан нэгэнд л зөвшөөрөгдөх ёстой гэж үздэг. Эрх чөлөөг нь хязгаарлахыг тэвчдэггүй. Өндөр шалгууртай болохоор насны ханьтайгаа нэлээн хожуу учирна. 

Эдгээр хүмүүс маш мэдрэмжтэй харилцааг хүсдэг. Хамтрагчаасаа хайрыг мэдэрсэн цагт эрч хүчтэй, идэвхтэй амьдардаг. Сэтгэлийн таашаалыг мэдэрсэн цагт өөртөө итгэлтэй, өөдрөг урагшилдаг.

Давуу тал

  • Аливааг бодитоор хардаг
  • Бүтээлч сэтгэлгээтэй
  • Найрсаг

Дутагдалтай тал

  • Хувиа хичээсэн
  • Хариуцлагагүй
  • Хэт бардам

Тэднийг өнгөрсөн амьдралдаа төмрийн дархан, уран барималч, дипломатч, алхимич, галт зэвсгийн наймаачин байсан гэдэг.

  • Хэнтэй нөхөрлөх вэ?: Халуун нар
  • Хэнээс болгоомжлох вэ?: Лам ба бич
  • Хөгжин цэцэглэх цаг: Өвөл
  • Аз авчрах тоо: 9, 21, 33

Эрэгтэй

Тэднийг гаднаас нь харахад жинхэнэ баатар, хүсэл тэмүүлэлтэй, сонирхолтой яриа өрнүүлэгч мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ үргэлж үүн шиг байдаггүй. Ихэвчлэн дотно хүмүүстээ л тэгж ханддаг, өөртэйгөө хүчтэй зөрчилддөг хүмүүс байдаг.

Сэтгэл татам бөгөөд эмэгтэйчүүдийг өөрчилдөг. Хүслийн эмэгтэйгээ удаан хүлээнэ. Хэрвээ түүнд сайн хандвал үнэнч байх болно. Хүүхдээ орхихгүй, гэвч хариуцлага, бэрхшээлээс зайлсхийх хандлагатай байдаг.

Эмэгтэй

Шинийг эрэлхийлдэг, мэдрэмжтэй, сэргэлэн цовоо гэхдээ заримдаа хурц ааш гаргадаг. Сэтгэл татам, хэлье гэснээ шулуухан хэлчихдэг. Хэт материаллаг үзлийг шүтдэг болохоор урвалтыг эсэргүүцэх нь тэдэнд амаргүй байдаг.

Амьдралынхаа турш биеэ даасан эрх чөлөөтэй. Эрчүүдийг өөрсдийнхөө төлөө өөрчлөгдөхөд хүргэдэг. Хүүхдэдээ хайртай боловч хөгжилд нь хэт хүчин чармайлт гаргадаггүй. Бусдын төлөө ашиг сонирхлоо золиослохоос илүү өөрийнхөө төлөө амьдрах дуртай.

Арьсан бугуйвч ордын зохицол


09. Хар одос үхэр

  • Төрсөн он: 1912, 1924, 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020, 2032

Энэ ордод төрсөн хүмүүс хүсэж байгаа зүйлийнхээ төлөө шаргуу хөдөлмөрлөдөг. Яахаа мэдэхгүй, эсвэл шийдвэр гаргаж чадахгүй байна гэж байдаггүй. Зүрх сэтгэл нь хаашаа яв гэж хэлнэ түүнийгээ дагадаг.

Тэдэнтэй харьцахдаа хэлэх гэснээ шулуухан, тодорхой, шударга, яг таг хэлэх нь чухал байдаг. Аливааг яаран дүгнэх гэдэггүй. Өмнө нь бүхнийг тодруулахыг хичээдэг.

Харилцаанд давамгайлах дуртай. Сэтгэл татам, олныг удирдах чадвартай. Төрөлхийн манлайлагч гэдэгтээ итгэдэг. Өөрийгөө ялагдашгүй гэж боддог ч энэ нь эсрэгээрээ сул тал нь болдог.

Эдгээр хүмүүс үргэлж шулуун шударга зантай, хэлье гэснээ шууд ярьдаг зангаасаа болж олон өстөнтэй болдог. Хүчирхэг бөгөөд өөртөө итгэлтэй байдаг нь бусдын анхаарлыг татдаг.

Давуу тал

  • Манлайлах чадвартай
  • Зорьсондоо тууштай
  • Хичээнгүй

Дутагдалтай тал

  • Хэт шулуухан
  • Зөрүүд
  • Өс санадаг

Тэднийг өнгөрсөн амьдралдаа дайчин, хөтөч, хэрмэл жүжигчин, төмрийн дархан, чулуу бутлагч байсан гэдэг.

  • Хэнтэй нөхөрлөх вэ?: Цаасан шувуу
  • Хэнээс болгоомжлох вэ?: Кобра
  • Хөгжин цэцэглэх цаг: Зун
  • Аз авчрах тоо: 10, 22, 34

Эрэгтэй

Зальжин санагддаг ч төрх нь ихэвчлэн тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг. Бизнес эрхлэх чадвараараа мөнгө олдог. Чинээлэг амьдрах хүсэл сонирхолтой болохоор баяжих боломжийг ямар ч эргэлзээгүйгээр ашиглах болно.

Хамтрагчаа байнга сольдог. Эцэст нь хайр дурлалын төлөө биш, харин материаллаг шалтгаанаар гэрлэдэг талтай. Амьдралынхаа турш хэд хэдэн удаа гэрлэж бүтэлгүйтдэг. Зөвхөн өөрсдийн хүсэл зорилгын төлөө ажиллаж амьдардаг.

Эмэгтэй

Даруу төлөв харагддаг ч өвөрмөц содон төрхтэй. Хүсэл тэмүүлэлтэй зан чанар нь олон эрчүүдийг татдаг. Гэвч сонголтоо хийх гэж яардаггүй. Өөртөө тодорхой зорилго тавьж чадвараа эхэлж хөгжүүлдэг. 

Өөр өөр эрчүүдтэй харилцаа тогтоож нөхрөө хууръя гэвэл хөдлөхөд бэлэн бөгөөд гэрлэлтээ хадгалж үлдэх эсэх нь зөвхөн өөрөөс нь хамаардаг. Хүүхдийн хүсэл, хэрэгцээг маш сайн мэдэрдэг. Өсөж хөгжих боломж олгохыг ч хүсдэг, тэдэнтэй маш болгоомжтой харилцдаг.

Хар одос үхэр ордын зохицол


10. Шинэ сар

  • Төрсөн он: 1913, 1927, 1939, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021, 2033

Энэ ордод төрсөн хүмүүс төсөөлөл сайтай, сэтгэл татам, романтик байдаг. Сэтгэл хөдлөлдөө хэтэрхий автдаг, мөрөөдөмтгий. Хартай, шийдвэр гаргахдаа хувирамтгай хүмүүс байдаг.

Тэднийг гайхамшигтай өрөвч зөөлөн зан чанартай хүмүүс гэдэг. Өр нимгэн сэтгэл нь сул тал гэхээсээ илүү дэлхийг байлдан дагуулахад нь тусалдаг үндсэн чанар нь болдог.

Өдөр нь мэдрэмтгий, эелдэг байдаг бол шөнө болоход хэт идэвхтэй, хүсэл тэмүүлэлтэй болдог. Санаачилгатай алхам хийдэг шигээ боломжийг алдалгүй ашигладаг. 

Эдгээр хүмүүсийн хайр сэтгэл романтик эрх чөлөөтэй бөгөөд мансуурам ч гунигтай. Харилцаанд хардах сэтгэл байж байж харилцаа утга учиртай байдаг гэдэгт итгэдэг. 

Энэ ордод төрсөн хүмүүс сэтгэл хөдлөлөө хянаж сурах хэрэгтэй.

Давуу тал

  • Урлагийн мэдрэмжтэй
  • Өрөвч зөөлөн
  • Бүтээлч чадвартай

Дутагдалтай тал

  • Тэвчээргүй, эхлүүлснээ дуусгадаггүй
  • Хөнгөн хийсвэр
  • Аймхай

Тэднийг өнгөрсөн амьдралдаа дасгалжуулагч, эх баригч, хивс сүлжигч, шашны тэргүүлэгч, анчин байсан гэдэг.

  • Хэнтэй нөхөрлөх вэ?: Цаасан шувуу
  • Хэнээс болгоомжлох вэ?: Хаш багана
  • Хөгжин цэцэглэх цаг: Хавар
  • Аз авчрах тоо: 11, 23, 35

Эрэгтэй

Боловсролтой, мөрөөдөмтгий, царайлаг, чинээлэг хүмүүс байдаг. Байнга өөрчлөгдөж хувьсаж байдаг. Гэхдээ сэтгэл санаа нь тогтворгүй, өөртэйгөө байнга зөрчилддөгөөс болж санаачилга гаргах нь ховор байдаг. 

Амьдралдаа олон тэнэг алхам хийж хамтрагчаасаа урвадаг ч сэтгэл татам байдал болон харилцах мэдрэмжийнхээ ачаар олон ч удаа уучлагддаг. Тэдэнд тэднийг удирдан чиглүүлж, сул талыг нь засаж чадах, түр зуурын сонирхолд автахгүй, өөртөө итгэлтэй эмэгтэй хэрэгтэй. 

Хүүхдэдээ эелдэг ханддаг ч тэдний хүсэл хэрэгцээг үргэлж хангаж чаддаггүй.

Эмэгтэй

Үзэсгэлэнтэй, мөрөөдөмтгий, хувирамтгай хүмүүс байдаг. Бусдад хэт их шаардлага тавьдаг. Өөрсдийн үзэл бодол, хандлагаа байнга өөрчилдөг. Тэдэнд өөрчлөлт, шинэчлэлт, сэтгэл мэдрэмж хэрэгтэй байдаг ч бүхнийг өөрийн санаачилгаар өөрчлөх дургүй байдаг.

Дурлалын харилцаанд хангалттай үнэнч биш байж магадгүй. Хөнгөмсөг, ууртай, дуулиан шуугиантай амьдардаг. Хүүхдэдээ хайртай. Тэднийгээ хөгжүүлж, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэхийн төлөө бүхнийг хийдэг.

Шинэ сар ордын зохицол


11. Халуун нар

  • Төрсөн он: 1914, 1926, 1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022, 2034

Энэ ордод төрсөн хүмүүс ямар ч бэрхшээлд сөхөрдөггүй. Авьяас чадвараа тэр болгон харуулдаггүй, ихэнхдээ даруу төлөв, хүлцэнгүй байдаг. Үнэнч хамтрагч болдог, хүмүүсийг өндөрт гаргадаг.

Шударга зантай, шийдэмгий. Бусдаас тууштай байдлаараа ялгагддаг. Хүн болгон тэдэнд найддаг, нууцаа ч итгэн ярьдаг. Эдгээр хүмүүсийн ганц айдас нь эрх чөлөөгөө хязгаарлуулах явдал байдаг.

Дурлалын харилцаанд үлгэр жишээ үнэнч байдаг ч сэтгэлээ тийм ч амархан нээдэггүй. Ямар ч асуудал бэрхшээлийг нэг их цаг, хүчин чармайлт гаргалгүйгээр өөрийн талд хурдан шийдэж чаддаг. 

Хошин мэдрэмж сайтай, хөгжилтэй. Бодол санаа, зорилгоо нуух дургүй. Энэ хандлагаа гээлгүй эргэн тойрныхоо хүмүүсийг үргэлж гэрэлтүүлэхийг хичээ…

Эдгээр хүмүүс нас ахих тусам хайхрамжгүй, идэвх санаачилгагүй болдог. Хэрвээ насны эцэст гунигийн амьдралаар амьдармааргүй байвал өдөр болгоноос таашаал авч, тааламжтай зүйлсээр өөрийгөө эрхлүүлж байх хэрэгтэй.

Давуу тал

  • Нээлттэй
  • Урам зориг өгдөг
  • Шударга

Дутагдалтай тал

  • Хувирамтгай
  • Бардам
  • Найдваргүй

Тэднийг өнгөрсөн амьдралдаа одон орон судлаач, худалдаачин, хивс сүлжигч, шашны тэргүүлэгч, анчин байсан гэдэг.

  • Хэнтэй нөхөрлөх вэ?: Арьсан бугуйвч
  • Хэнээс болгоомжлох вэ?: Гал хамгаалагч
  • Хөгжин цэцэглэх цаг: Зун
  • Аз авчрах тоо: 12, 24, 36

Эрэгтэй

Эдгээр хүмүүстэй харилцахад маш эерэг ханддаг, өөдрөг үзэлтэй, ирээдүйдээ анхаардаг. Өөрийгөө хэтрүүлэн үнэлдэг ч амьдралынхаа янз бүрийн саад бэрхшээлийг амархан даван туулж чаддаг.

Ямар ч хэцүү ажлыг төвөггүй гүйцэтгэдэг, амьдралын ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай. Эелдэг, найрсаг хандлагаараа олон эмэгтэйд таалагддаг. Тэдний анхаарлыг татна гэдэг амаргүй. 

Хүүхэдтэйгээ эелдэг харьцдаг ч хүнд хэцүү нөхцөлд тэдэндээ хангалттай анхаарал хандуулдаггүй ч үнэлэмжийг нь бууруулдаг.

Эмэгтэй

Ихэвчлэн тод өнгийн хувцас өмсдөг, үсээ цайвар өнгөөр будуулж бусдаар ялгардаг. Бусдыг хайрлаж, тэдэнд сэтгэлээсээ ханддаг.

Эрэгтэй, эмэгтэй аль ч хүмүүсийн сонирхлыг татдаг. Хөнгөмсөг, дур булаам байдлыг хэт үнэлдэг. Өөр өөр эрчүүдтэй уулзаж сонголтоо даруй хийдэггүй. Тэдэнд хүчирхэг, гэхдээ бүдүүлэг биш, өөртөө итгэлтэй, сэтгэл татам, залхуу биш хамтрагч хэрэгтэй.

Халуун нар ордын зохицол


12. Лам ба бич

  • Төрсөн он: 1915, 1927, 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023, 2035

Энэ ордод төрсөн хүмүүс хөгжилтэй, нээлттэй, үргэлж бусдын хайрыг татдаг. Бусдад анхаарч халамжилдаг, хэнд ч хүнлэг энэрэнгүй сэтгэлээр ханддаг. 

Төсөөлөл сайтай. Үнэнч шударга, урвалтыг тэсвэрлэдэггүй. Энэ ч утгаараа итгэл даадаг хүмүүсээр хүрээлүүлэх дуртай. Хэлэлцүүлэг, маргаан тэдний сонирхлыг сэргээж тэдэнд эрч хүч, идэвх өгдөг. Эцэст нь тэд үнэнийг мэддэг шиг санагддаг.

Бусдад сэтгэл татам, нийтэч, нээлттэй сэтгэгдэл төрүүлдэг. Хүн болгоны өмнө эерэг чанаруудаа харуулах хэрэггүй. Эдгээр хүмүүст атаархдаг хүмүүс олон байдаг.

Хайр дурлалын хувьд халамжтай, үнэнч хамтрагч байж чаддаг. Хүн болгон амьдралаас тэдэн шиг таашаал авч чаддаггүй. Бусдыг сонс – тэгвэл амьдрал илүү хялбар, хөгжилтэй болно.

Давуу тал

  • Өөрчлөлтөд нээлттэй ханддаг
  • Өөдрөг үзэлтэй
  • Ухаалаг

Дутагдалтай тал

  • Хувиа хичээсэн
  • Талархаж чаддаггүй
  • Хүйтэн хөндий

Тэднийг өнгөрсөн амьдралдаа үзмэрч, дуучин, комедиан, завьчин байсан гэдэг.

  • Хэнтэй нөхөрлөх вэ?: Гал хамгаалагч
  • Хэнээс болгоомжлох вэ?: Арьсан бугуйвч
  • Хөгжин цэцэглэх цаг: Хавар
  • Аз авчрах тоо: 11, 23, 25

Эрэгтэй

Нөхөрсөг, олон нөхөдтэй. Гомдлоо хурдан мартдаг, өгөөмөр сэтгэлтэй. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог, нийтэч хандлагатай ч ганцаараа байх цаг гаргаж байх хэрэгтэй.

Санхүүгээ сайн авч явдаг, хангалттай мөнгө олдог ч өндөр хариуцлага шаардагдсан карьерт тэмүүлэх нь ховор байдаг. Эмэгтэйчүүдийн дунд алдартай, амархан уруу татагддаг ч санаатайгаар муу үйлдэл хийнэ гэж үгүй.

Эмэгтэй

Хүмүүст хөнгөмсөг хандлагатай мэт сэтгэгдэл төрүүлдэг ч үнэндээ тийм байдаггүй. Аливаад чин сэтгэлээсээ ханддаг, нөхөрсөг, амар амгаланг эрэлхийлдэг. Бараг хүн болгонтой найрсаг харьцдаг. Хэзээ ч шуугиан дэгдээдэггүй, маш ховор тохиолдолд хариуцлагагүй ханддаг.

Дурлалын харилцаанд сонгосон хүндээ үнэнч, тууштай байдаг. Гэвч хэнтэй ч нөхөрсөг харьцдаг зангаас нь болж хамтрагч нь тэднийг амархан харддаг.

Хүүхдэд маш их хайртай ч заримдаа хэтэрхий их эрхлүүлдэг.

Лам ба бич ордын зохицол


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *