XVII жарны үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жил 2023 онд тохиож байна. Туулай нь амар амгалан, хөгжил цэцэглэлт, урт наслахыг бэлгэддэг.
Энэ жил үхэр, бар, могой жилтэнд нэн тааламжтай, морь, хонь, нохой, гахай жилтэнд тааламжтай жил болно. Бич, тахиа, хулгана, туулай жилтэн урагшлахын тулд шаргуу ажиллах хэрэгтэй.
2023 оныг хятад зурхайд итгэл найдварын жил болно хэмээн үзэж байна. Туулай жилд төрсөн хүмүүс сонор сэрэмжтэй, сэргэлэн цовоо, бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс байдаг гэж үздэг.
Сонирхолтой баримт: Цагаан сарын баяртай холбоотой олон уламжлал байдаг. Тэдгээрийн нэг нь хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс хойших 15 хоногт каша иддэггүй уламжлалтай. Хэрвээ энэ хугацаанд каша идвэл хоосорно гэж итгэдэг байна.
Хулгана жилтэн
- Төрсөн он: 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008
Ерөнхий
Төрөлхийн ухаалаг, хөдөлмөрч хулгана жилтнүүд энэ жил олон боломжийг нээнэ. Өрсөлдөөн нэмэгдэх болохоор ажиллах хурдаа ч нэмэх хэрэгтэй болно. Цаг үеэ мэдэрч, зогсолтгүй хөгжихийг зориорой. Ямар ч асуудалд учир шалтгааныг нь олж, оновчтой шийдэхэд энергиэ ухаалаг зарцуулаарай. Эс тэгвэл алдаа давтагдаж, хичээл зүтгэл талаар болно. Өндөр бүтээмж гаргая гэвэл уншихад цаг гаргаж, амьдралын хэв маягаа өөрчлөхөд анхаараарай. Зөвхөн ашигтай гэдгийг нь мэддэг бизнест хөрөнгө оруулаарай.
Хайр дурлал
Ганц бие хүмүүс харилцаа эхлүүлэх гэж яарах хэрэггүй. Хэд хэдэн харилцаа үүсгэх боловч тохирохгүй нэгэнд цаг алдаж шархлах тохиолдол гарч магадгүй. Нэг хэсэг нь чин сэтгэлээсээ харьцаагүйг нь хожим мэдэх болно. Олон жил үерхэж байгаа хүмүүс гэрлэж, гэрлэсэн хосын харилцаа тааламжтай байна. Гэвч өчүүхэн асуудлаас болж муудалцах нь олонтоо гарна. Гуравдагч этгээдийн эрсдэлээс болгоомжлох шаардлагатай. Харилцаагаа тогтвортой байлгахын тулд хангалттай дотно ярилцах хэрэгтэй.
- Хулгана, үхэр жилтэнтэй илүү таарамжтай, морь, туулай жилтэнтэй таарамжгүй харилцаатай байна.
Ажил хэрэг
Зорьсондоо хүрэхэд улам хэцүү болох болохоор ур чадвараа дээшлүүлэхэд анхаарч, өрсөлдөх чадвараа сайжруулаарай. Бизнес эрхэлдэг хүмүүс заавар, чиглэл өгөх туршлагатай хөрөнгө оруулагчтай танилцана. Гурав, долоо, аравдугаар сар карьерт хамгийн таатай сарууд байх болно. Гэвч ес, арван хоёрдугаар сард төлөвлөсөн ажил хэрэг хүссэнээр болохгүй болохоор хүлээцтэй хандаарай. Санхүүгийн төсөөлөл 100% хэрэгжиж, орлого нэмэгдэх боловч зарцуулахын оронд хэмнэвэл энэ жилийг амжилттай дуусгах болно.
- Хамгийн азтай байх сар: 4, 5, 8, 11, 12, 2024 оны 1 сар
- Болгоомжлох сар: 6
- Ээлтэй өнгө: Snow White, Prussian Blue
- Ээлтэй чулуу: Aquamarine
- Ээлтэй цэцэг: Hydrangea
- Хэрэглэвэл зохих хүнс: Цагаан манжин
Чиний тухай баримт: Хятадын соёлд хулгана нь эд баялаг, элбэг хангалуун амьдралыг бэлгэддэг. Хулгана хурдан нөхөн үрждэг болохоор гэрлэсэн хос хулганаас үр хүүхэд гуйж залбирдаг гэдэг.
Сонирхолтой зөвлөгөө: Хулгана жилтэн амжилттай амьдаръя гэвэл устай ойр байх хэрэгтэй. Гэр, оффисынхоо өрөөний хойд зүгт алтан загастай аквариум байрлуулах нь мөнгөний урсгалыг нэмэгдүүлж өгдөг байна.
Үхэр жилтэн
- Төрсөн он: 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009
Ерөнхий
Энэ жил асуудлаа амжилттай шийдэж, жижиг зүйлээс ч таашаал мэдрэхийг хичээгээрэй. Нэг хэмнэлээ өөрчилж, мэдрэмжээ сонсох нь хэцүү санагдаж магадгүй. Гэвч боломжийг бүтээж ажиллаж, амьдрах хэв маягаа өөрчлөөрэй. Туулай зөрүүд хүмүүст эелдэг хандаж, тэдэнд сэтгэлийн таашаал, сайхан дурсамж өгнө гэдэгт итгэж болно. Хангалттай унтаж амарснаар бүтээмжээ дээшлүүлэх, спортоор хичээллэснээр идэвхээ нэмэх боломжтой. Амралтад амрахаас илүү сувилалд сувилуулах нь эрүүл мэндэд тустай.
Хайр дурлал
Ганц бие хүмүүс насан турш ханилах хүнтэйгээ учрах магадлал өндөр болохоор боломжоо ашиглах хэрэгтэй. Хүнтэй танилцах боломж багагүй гарах нь сонголт хийхэд амаргүй болгож ч болно. Зөв хүнээ таних эсэх нь цаг хугацааны асуудал байна. Үерхэж байгаа хүмүүсийн харилцаа хэвийн үргэлжлэх ч ойр ойрхон болзож, аялж байгаарай. Гэрлэсэн хүмүүс ачааллаасаа болж багагүй хэрэлдэж маргана. Үхрийн бардам зан хэрүүлийн шалтгаан болно. Сэтгэл хөдлөлөө барьж сурвал харилцаа эв найртай байна.
- Хулгана, могой жилтэнтэй илүү таарамжтай, бар, морь жилтэнтэй таарамжгүй харилцаатай байна.
Ажил хэрэг
Үхэр жилтэн сорилт бэрхшээлийг даван туулах тусам авьяас чадвар, зохион байгуулах ур чадвараа сайжруулах болно. Тэгэхээр алдаа гаргасан ч итгэл алдарч болохгүй. Төрийн албанд ажилладаг хүмүүс ихээхэн ахиц дэвшил гаргана. Санхүүгийн өсөлт бодсон шиг хурдацтай явагдахгүй ч хөрөнгөө өсгөж чадна. Тав, зургаа, есдүгээр сард их хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд тохиромжгүй. Алдагдалд орохгүйн тулд морь, хонь, нохой жилд төрсөн хүмүүстэй түншлэхдээ болгоомжтой хандаарай.
- Хамгийн азтай байх сар: 5, 9, 12, 2024 оны 1 сар
- Болгоомжлох сар: 7
- Ээлтэй өнгө: Mimosa Yellow, Ecru White
- Ээлтэй чулуу: Citrine
- Ээлтэй цэцэг: Chamomile
- Хэрэглэвэл зохих хүнс: Хулуу, наранцэцгийн үр, нимбэг
Чиний тухай баримт: Үхэр жилтэн үнэнч шударга зантай, чин сэтгэлтэй. Тэд хэзээ ч магтаал сонсож, анхаарлын төвд байхыг хүсдэггүй. Энэ нь тэдний авьяас чадварыг нуудаг ч шаргуу хөдөлмөрөөрөө хэнд ч хаана ч хүлээн зөвшөөрдөж чаддаг.
Сонирхолтой зөвлөгөө: Үхэр жилтэн хувь тавиландаа аз нэмье гэвэл галтай нөхөрлөх хэрэгтэй. Унтлагын өрөө, оффистоо керамик (керамикийг гал ашиглан хийдэг) сувенир тавих нь тэдэнд аз авчирдаг гэдэг.
Бар жилтэн
- Төрсөн он: 1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010
Ерөнхий
Энэ жил бар жилтнүүдэд эцэс төгсгөлгүй үүрэг хариуцлагын ертөнцөд амарч, өөрийнхөөрөө чөлөөтэй амьдрах боломж тохионо. Туулай худал хуурмагийг тэвчдэггүй болохоор болчимгүй алхам хийх гэсний хэрэггүй. Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, шийдэмгий хандах чадвараа дээшлүүлээрэй. Бодисын солилцоонд сөргөөр нөлөөлөх дадлаа өөрчилж, алхах нь эрч хүчээ хадгалахад тусална. Олонх нь үзэсгэлэнт газруудаар аялах болно. Орлогоо нэмэгдүүлье гэвэл цагийн ажил хийх хэрэгтэй.
Хайр дурлал
Бар жилтэн үнэнч шударга, нөхөрсөг болохоор олон хүний сонирхлыг татдаг. Хүмүүстэй танилцах тусам олон нөхөдтэй болно. Харилцаа эхлүүлэхээс өмнө нөгөө хүнийхээ талаар илүү ихийг олж мэдэх хэрэгтэй. Зөвхөн гадаад төрхийг нь харж болохгүй. Хэрвээ чин сэтгэл үгүй бол харилцаа удаан үргэлжлэхгүй. Хэн нэгнээр дамжуулж хүнтэй танилцах ч сохор болзоонд дургүй байна. Нэг үгээр ганц бие хэвээр үлдэж ч магадгүй. Хамтрагчтай хүмүүсийн харилцаа өмнөх шигээ дотно биш болж болно, анхаарах хэрэгтэй.
- Нохой, морь, гахай жилтэнтэй илүү таарамжтай, үхэр, могой, хонь, бич жилтэнтэй таарамжгүй харилцаатай байна.
Ажил хэрэг
Энэ жил ирээдүйтэй, ашигтай санал нэлээдийг хүлээж авна. Гэвч тушаал, мөнгөнд хэтэрхий шунах хэрэггүй. Үнэ цэнтэй туршлагаасаа хуваалцаж, олон зүйлийг зааж чадах хүмүүстэй нөхөрлөнө. Гэнэтийн зардал гарах эрсдэлтэй тул мөнгөө ухаалаг зарцуулаарай. Намар цагт санхүүгийн хөрөнгө оруулалт хийх хэрэггүй. Харин өвөл ирээдүйтэй боломж гарч ирнэ. Энэ жил эгзэгтэй олон мөчид оновчтой сонголт хийх шаардлага гарна. Бүтэлгүйтлээс хэрэгтэй сургамжаа авч, алдаа дутагдлаа засахад анхаараарай.
- Хамгийн азтай байх сар: 6, 10, 11
- Болгоомжлох сар: 8
- Ээлтэй өнгө: Khaki Green, Peach Pink
- Ээлтэй чулуу: Pink Quartz, Emerald
- Ээлтэй цэцэг: Pink Hydrangea, Verbena
- Хэрэглэвэл зохих хүнс: Киви, амтат гуа
Чиний тухай баримт: Бар жилтэн эрч хүчтэй, амбицтайгаас гадна шударга зан чанартай. Бусдын сайн сайхан амьдралын төлөө чадахаасаа ч илүүгээр тусалдаг.
Сонирхолтой зөвлөгөө: Бар жилтэнд шороон элемент аз авчирдаг. Гэр, оффистоо ваартай ургамал тавиарай. Ургамал нь элбэг дэлбэг үр жимс өгдөг байвал амьдрал нь төдий чинээ цэцэглэнэ гэдэг.
Туулай жилтэн
- Төрсөн он: 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011
Ерөнхий
Төлөвлөсөн өөрчлөлтүүдээ үр дүнтэйгээр хэрэгжүүлэх жил байна. Авьяас чадвараа хөгжүүлэхээр суралцах, дотно хүмүүстээ анхаарах цаг хугацаа өнгөрнө. Хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөр санхүүгийн эрх чөлөөнд хүргэж, санаа зовохооргүй амьдарна. Өндөр бүтээмж гаргахад сэтгэл санаанаас гадна амьдрах орчин чухал байдаг. Зун амарч, намар идэвхээ нэм! Алдагдсан бодисын солилцоогоо сэргээе гэвэл ногооны дэглэм барьж дасгал хийгээрэй. Спортоор хичээллэх нь нойргүйдлээс гарахад тусална.
Хайр дурлал
Ганц бие хүмүүс өөрсдийг нь сонирхдоггүй нэгэнд сэтгэл алдарч мэднэ. Дурласан хүндээ таалагддаггүй гэдгээ мэдэх нь нэг талаар сонирхолтой сорилт, нөгөө талаар адал явдалтай туршлага болно. Сэтгэлээр унасан үедээ эргэн тойрондоо хана босгох биш, сэтгэлээ тайтгаруулахаар ярилцаарай. Хамтрагчтай нь харилцаандаа хүлээцтэй хандаж, хамтрагчаа өөрөөсөө түлхэх хэрэггүй. Хардах сэтгэл ч нэмэгдэнэ. Гуравдагч нэгэнд боломж олгож салмааргүй байвал хүлээцтэй хандаж ярилцах шаардлагатай.
- Хонь, нохой жилтэнтэй хамгийн таарамжтай, хулгана, тахиа жилтэнтэй таагүй харилцаатай байна.
Ажил хэрэг
Бага ярьж, бодсоноосоо ихийг хийж бүтээх жил өнгөрнө. Үүрэг хариуцлага нэмэгдэхийн хэрээр олон шинэ чадварт суралцаж, үнэ цэнтэй туршлага олж авна. Онц шаардлагагүйгээр ажлаа өөрчлөх, бизнес эхлүүлэх гэсний хэрэггүй. Бүрэн судлагдаагүй шинэ төсөлд хөрөнгө оруулах нь хөрөнгөө алдахад хүргэх эрсдэлтэй. Зун амралтаа төлөвлөж, намар бизнесээ бодитоор хөгжүүлээрэй. Өвөл бизнесийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой санал хүлээн авна. Судалгаагаа хийхэд цагаа ухаалаг зарцуулаарай.
- Хамгийн азтай байх сар: 3, 7, 10, 11
- Болгоомжлох сар: 9
- Ээлтэй өнгө: Ford Vermillion Red, Imperial Yellow
- Ээлтэй чулуу: Ruby
- Ээлтэй цэцэг: Poppy, Daffodil
- Хэрэглэвэл зохих хүнс: Усан үзмийн тос, гүзээлзгэнэ
Чиний тухай баримт: Хятадын соёлд туулай сарыг төлөөлдөг. Энэ нь хүмүүс сарны сүүдэр туулайтай төстэй харагддаг гэлцдэгтэй холбоотой.
Сонирхолтой зөвлөгөө: Туулай жилтний амьдралд шороон элемент хэрэгтэй. Гэвч нүдэнд ил харагдахгүй байдлаар түүнийг унтлагын өрөөнийхөө зүүн хойд зүгт байрлуулах нь аз авчирдаг гэдэг. Эрт цагт хэдэн мянган жилийн турш шороонд булсан хаш чулуу диваажинд хүрэх замыг нээдэг гэж итгэдэг байжээ.
Луу жилтэн
- Төрсөн он: 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012
Ерөнхий
Луу жилтнүүдийг хэцүү, гэхдээ маш сонирхолтой, үр бүтээлтэй жил хүлээж байна. Туулай жил тэдэнд бэрхшээлүүдийн төгсгөлгүй урсгалд амсхийх боломжийг авчирна. Энэ жил гэрийнхэндээ илүү анхаарал хандуулж, хувийн амьдралаа дээшлүүлж, дуртай ажилдаа ч цаг гаргах болно. Луу жилтнүүд дотоод дуу хоолойгоо сонсож, хайртай хүмүүсийнхээ зөвлөгөөг үл тоомсорлож болохгүй. Туулай та нарын үнэнч шударга, тууштай байдалд дуртай байж, үүний чинь төлөө та нарыг өгөөмөр шагнах болно.
Хайр дурлал
Гэрлэсэн хүмүүс хэн хэндээ хүлээцтэй хандаж аливааг хамтрагчийнхаа өнцгөөс харахыг хичээгээрэй. Өнгөрсөн амьдрал, өнгөрсөн дэх дурсамждаа хэтэрхий анхаарснаар харилцаагаа хөндийрүүлж магадгүй. Хадгалж үлдье гэвэл төдий чинээ санаачилгатай алхам хийгээрэй. Үерхэж байгаа хүмүүст гэрлэхэд тохиромжтой жил хэдий ч эхлээд карьераа ахиулах хүсэлтэй байна. Ганц бие хүмүүс гэрийнхэн эсвэл нөхдийнхөө тусламжтайгаар хэн нэгэнтэй танилцана. Гэвч дурласан сэтгэл хүчтэй биш байна.
- Бич, хулгана жилтэнтэй хамгийн таарамжтай, нохой жилтэнтэй таагүй харилцаатай байна.
Ажил хэрэг
Бэрхшээлийг хөгжих боломж гэж бодон хариуцлагатайгаар хүлээж аваарай. Шаргуу хөдөлмөрлөсөн хэн ч амжилтаа ахиулах боломжтой. Ажил хэрэгт асуудал мундахгүй боловч энэ нь байнга бүтэлгүйтнэ гэсэн үг биш. Бизнес эрхэлдэг хүмүүс тохирох хамтрагчаа олно. Гэхдээ хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Есдүгээр сараас өөрийн мэддэг, найдвартай салбарт хөрөнгө оруулбал хөрөнгөө алдах нь бараг боломжгүй. Бүтээмж бага, асуудал олон үедээ итгэдэг хүмүүстэйгээ зөвлөлдөөрэй.
- Хамгийн азтай байх сар: 4, 8, 12
- Болгоомжлох сар: 10
- Ээлтэй өнгө: Alabaster White, Orange Red
- Ээлтэй чулуу: Moonstone
- Ээлтэй цэцэг: Lilac, Jasmine
- Хэрэглэвэл зохих хүнс: Коконатын тос, lychee
Чиний тухай баримт: Луу нь Хятадын соёлын хамгийн хүндэтгэлтэйд тооцогддог амьтан. Тэд өөрсдийгөө луугийн үр удам гэдэг. Түүхэд улсынхаа хаадыг луугийн хойд дүр гэж үздэг байжээ.
Сонирхолтой зөвлөгөө: Луу жилтэнд ус элемент хэрэгтэй. Унтлагынхаа өрөөний баруун хойд зүгт атга хөрс, устай ваар байрлуулах нь аз авчирна. Түүндээ хэдэн ширхэг бадамлянхуа цэцэг хийвэл амьдралд нь азыг далладаг гэдэг.
Могой жилтэн
- Төрсөн он: 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013
Ерөнхий
Энэ жил гэрийнхэнтэйгээ илүү олон цагийг өнгөрөөж, хоббигоо ажил хэрэг болгоход төвлөрөөрэй. Туулай та нарыг амьдралдаа хариуцлагагүй хандахыг зөвшөөрөхгүй. Санхүүгийн хувьд нэлээд амжилттай байна. Гэвч цалингийн өсөлтөөс биш, амжилттай хөрөнгө оруулалт эсвэл орлогын өөр эх үүсвэрээс нэмэлт ашиг олно. Ном бичих хүсэлтэй бол эхлээрэй. Зун тав тухтай амьдралд хөрөнгө оруулах боломжтой. Намар үл хөдлөх хөрөнгө, машин худалдаж авна. Гэхдээ урьдчилан тооцоолоогүй зардалд нөөцөө нэмээрэй.
Хайр дурлал
Энэ жил ганц бие хүмүүс зөв хүнтэйгээ учирна. Гэхдээ боломжийг алдаж болохгүй. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцохдоо тохирох хүнтэйгээ танилцах болно. Харилцаа эхлүүлэхээр бол нэгнээ тодорхой мэдэж авах хэрэгтэй. Ялангуяа санхүүгийн хувьд нэгнээсээ хараат биш байх нь чухал! Гэрлэсэн хүмүүс хамтрагчаасаа халамж анхаарал хүлээнэ. Бие биеэ ойлгоход хэдий чинээ цаг гаргана, төдий чинээ харилцаа хөгжих болно. Огцом, тэвчээргүй хандлагадаа анхаарч, аливаад хүлээцтэй байгаарай.
- Үхэр, тахиа жилтэнтэй хамгийн таарамжтай, бар, морь жилтэнтэй таагүй харилцаатай байна.
Ажил хэрэг
Бизнес эрхэлдэг хүмүүс брэндийн талаарх ойлголтоо дээшлүүлж, брэнд хөгжүүлэлт дээрээ ажиллаарай. Төрийн бус байгууллагатай хамтрах, олон нийтийн төсөлд оролцох нь карьерын өсөлтөд түлхэц болно. Намар ажил олох боломж нэмэгдэнэ. Гэхдээ сэтгэлээр уналгүй цагийн ажил хийнгээ давхар мэргэжил эзэмших, хувийн бизнес эхлүүлэхээр судлах зэргээр цагаа ухаалаг ашиглаарай. Туулай зүгээр л гар хараад суудаг хүмүүсийг дэмжих дургүй. Тэгэхээр өөрсдийн чадвартаа итгэж, тууштай байгаарай.
- Хамгийн азтай байх сар: 5, 8, 9, 2024 оны 1 сар
- Болгоомжлох сар: 11
- Ээлтэй өнгө: Cerulean Blue, Straw Yellow
- Ээлтэй чулуу: Larimar
- Ээлтэй цэцэг: Sage, Violet
- Хэрэглэвэл зохих хүнс: Нэрс, үхрийн нүд
Чиний тухай баримт: Могой жилтэн хошин мэдрэмж сайтай, өндөр боловсролтой хүмүүс байдаг. Тэд өдөр тутмын жижиг сажиг асуудлын талаар бодох, ярих тийм ч дуртай биш.
Сонирхолтой зөвлөгөө: Могой жилтэнд баруун зүг сайн байдаг. Гэр, оффисынхоо энэ зүгт мөнгөн эдлэл тавих эсвэл өдөр тутмын амьдралдаа мөнгө хэрэглэх нь элбэг хангалуун амьдрахад нь нөлөөлдөг гэдэг.
Морь жилтэн
- Төрсөн он: 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014
Ерөнхий
Энэ жил ямар амжилт гаргах вэ гэдэг нь сэтгэл санаанаас шууд хамаарна. Шантаршгүй өөдрөг үзэлтэй болохоор бага асуудал, санаа зовнилоор энэ жилийг сэтгэл хангалуун өнгөрөөх болно. Найдваргүй түнш, үр нөлөөгүй дадал зуршлаас салж амьдралаа цэгцлээрэй. Дор хаяж гурван жилээр амьдралаа төлөвлөж тууштай, хариуцлагатай байгаарай. Энэ жил чин сэтгэлийн халуун дотно харилцааг эрхэмлэдэг, хайртай хүмүүсийнхээ тусын тулд ажилладаг хүмүүст таатай болж өнгөрнө. Өөртөө цаг гаргахад суралцаарай.
Хайр дурлал
Ганц бие хүмүүс хэн нэгний тусламжтайгаар хүнтэй танилцана. Сохор болзооноос эхлэх харилцаа заавал амьдрал болох шаардлагагүй. Тохирно гэж үзвэл дотносохоор санаачилгатай алхам хийгээрэй. Ганц бие эмэгтэйчүүд таалагдсан хүнтэйгээ учирч сэтгэлийн харилцаа тогтоож магадгүй. Харин эрэгтэйчүүдэд тийм ч олон боломж гарахгүй. Тиймээс таалагдсан хүндээ сэтгэлээ илчлэх зоригтой байх хэрэгтэй. Үерхэж байгаа хүмүүс сүй тавина, гэрлэнэ. Хүүхэдтэй хүмүүс тэдэндээ зөв дуурайл болоорой.
- Бар, хонь жилтэнтэй илүү таарамжтай, хулгана, үхэр жилтэнтэй таагүй харилцаатай байна.
Ажил хэрэг
Энэ жил тушаал дэвшиж чухал төслүүд дээр ажиллах боломжтой байна. Тайван биш өнгөрөх жилийг саадгүй даван туулъя гэвэл илүү цагаар ажиллахын оронд үр ашгаа хэрхэн дээшлүүлэх вэ гэдэгт анхаар! Олон гадаад хэлийг эзэмшсэн хүмүүс олон улсад ажиллах боломжоо нээнэ. Үндсэн ажлынхаа хажуугаар бизнес эрхлэхийг хүсэж байгаа нь зоригтой алхам хийгээрэй. Сонирхлоо ажил хэрэг болгосноор аливааг өөрөөр харна. Арав, арван нэгдүгээр сард мөнгөний урсгал буурах тул мөнгөө ухаалаг зарцуулаарай.
- Хамгийн азтай байх сар: 2, 6, 7, 10
- Болгоомжлох сар: 12
- Ээлтэй өнгө: Aurora Orange, Cobalt Blue
- Ээлтэй чулуу: Pink Quartz
- Ээлтэй цэцэг: Rose, Geranium
- Хэрэглэвэл зохих хүнс: Шош, лаванда цэцгийн охь тос
Чиний тухай баримт: Морь дайн тулаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хятадын соёлд морь нь хурд, эрх чөлөөг илэрхийлдэг.
Сонирхолтой зөвлөгөө: Морь жилтэнд баруун хойд зүг сайн байдаг. Энэ зүгт төмөр эдлэл тавих нь амьдралд нь аз авчирдаг гэдэг. Ялангуяа зэс мэлхийн сувенир байвал санасан бүхэн нь амжилттай хэрэгжинэ гэж үздэг.
Хонь жилтэн
- Төрсөн он: 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015
Ерөнхий
Шаргуу хөдөлмөрлөж авьяас чадвараа хөгжүүлэх, харилцаа хамтралаа бэхжүүлэх зорилготой хүмүүст таатай жил өнгөрнө. Карьер, хувийн амьдралаа тэнцвэртэй байлгаж дотно хүмүүсээсээ сэтгэлээ нуулгүй ярилцах, тусламж хүсэх, эргэлзээгээ хуваалцахыг зөвлөе! Удаан хугацаанд салж чадаагүй ажил, хүмүүст баяртай гэж хэлэх, амьдралаас илүү тав тухыг мэдрэх зорилгоор шинэ гэртэй болох эсвэл өөр улс руу нүүхийг хүссэн асуудлуудаа ч шийднэ. Хүчин чармайлт бүтээмжээ нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй.
Хайр дурлал
Ихэнх ганц бие хүмүүс шинэ харилцаа эхлүүлэх сонирхолгүй байна. Карьераа хөгжүүлэх, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, дэлхийгээр аялах хүсэлтэй байх болохоор болзох боломж ч өндөр биш байна. Харилцаа эхлүүлэхээр бол эсрэг хүйстнээ гадаад төрхөөр нь дүгнэх хэрэггүй. Зан чанар, үнэт зүйлийг нь анхаар! Хамтрагчтай хүмүүс нэгнээ дэмий хардахаас зайлсхийгээрэй. Энэ нь даамжирвал салалтад ч хүргэж болно. Хайр, харилцаагаа хадгалахад хангалтгүй. Сэтгэлтэй хүмүүс нэг нэгэндээ итгэх хэрэгтэй.
- Туулай, морь, хонь, гахай жилтэнтэй илүү таарамжтай, үхэр, бар, нохой жилтэнтэй таагүй харилцаатай байна.
Ажил хэрэг
Ямар ажил эрхлэхээ шийдээгүй эсвэл ажлаа өөрчлөхийг хүсээгүй хүмүүст илүү сорилттой жил өнгөрнө. Тэгэхээр аль болох хурдан тодорхой алхам хийгээрэй. Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах нь ашигтай. Намар шаргуу хөдөлмөрлөж, орлогоо нэмэх боломжтой болно. Бизнесийн асуудалд бүтээлчээр хандаж, сорилттой тулгарахдаа үзэл бодлоо хамгаалахаас зүрхшээх хэрэггүй. Шийдэмгий, тууштай зан чанар амжилтад хүргэх нь гарцаагүй. Боловсрол мэдлэг, үнэт цаасанд хөрөнгө оруулах нь ашигтай байна.
- Хамгийн азтай байх сар: 3, 6, 7
- Болгоомжлох сар: 2024 оны 1 сар
- Ээлтэй өнгө: Indigo Blue, Spring Green
- Ээлтэй чулуу: Lapis Lazuli
- Ээлтэй цэцэг: Acacias, Clover
- Хэрэглэвэл зохих хүнс: Цагаан гаа, хаш
Чиний тухай баримт: Хятадын соёлд хонь нь цэвэр ариун байдал, нинжин сэтгэлийн бэлгэдэл болдог. Хонь ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг. Энэ бол тэдний гол шинж чанар!
Сонирхолтой зөвлөгөө: Хонь жилтний сайн зүг нь баруун байдаг. Гэр, оффисынхоо өрөөний энэ зүгт дотор нь ажил мэргэжилтэйгээ холбоотой байнга ашигладаг эд хэрэглэлээ хийсэн улаан зандан модон хайрцаг тавиарай. Энэ нь тэдний амжилт, бүтээлийг нэмэгдүүлдэг гэдэг. Жишээ нь тогооч бол дотор нь хоолны халбага хийх гэх мэт.
Бич жилтэн
- Төрсөн он: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016
Ерөнхий
Бич жилтэн зорилгоо удаан төлөвлөдөг, дараа нь амжилтад хүрэх гэж шантралгүй хичээдэг. Гэвч энэ жил эрхлэх ажил, орлого нь амьдралын үнэ цэн биш гэдгийг олон хүн ухаарна. Дуртай бүхнээ хийж спортоор хичээллэ, дотно хүмүүстээ сэтгэлээ нээж байгальд алхаарай. Аялах, сонирхолтой чимээтэй орчин, арга хэмжээнд оролцох тусам урам зоригоо алдахгүй. Тавдугаар сард амралтаа төлөвлөхийг зөвлөе! Хэрвээ лагерийн байшинтай болох, нүүх эсвэл засвар хийхээр төлөвлөж байвал бодсоноор чинь хэрэгжинэ.
Хайр дурлал
Ихэнх ганц бие хүмүүс ганцаардмал амьдралаас ангижрахыг хүсэж, хүнтэй танилцах хүсэлтэй байна. Өөртөө итгэх итгэл нэмэгдсэнээр эсрэг хүйстнээ өөртөө хүчтэй татна. Олон хүнтэй ч танилцана, олон нөхөдтэй ч болно. Таалагддаг хүн байдаг бол боломжийг алдалгүй санаачилгатай хандаарай. Үерхэж эхлэх хүмүүсийн харилцаа дотносно. Хэн хэнийхээ өнцгөөс харж, аливаад хүлээцтэй хандаж сурвал харилцаа эерэг байна. Бие биеэ ямар ч болзолгүй хүлээн зөвшөөрөх харилцаа эв найртай байна.
- Хулгана, луу жилтэнтэй илүү таарамжтай, үхэр, бар жилтэнтэй таагүй харилцаатай байна.
Ажил хэрэг
Төлөвлөгөө гаргаж түүнийгээ дагаж мөрддөг, багаар ухаалаг хамтарч ажилладаг хүмүүст өмнөх амжилтаа ахиулах жил өнгөрнө. Хэдий чинээ шаргуу ажиллана, төдий чинээ төслөө амжилттай хэрэгжүүлнэ. Орлого хүссэн шиг нэмэгдэхгүй ч тогтворжино. Дөрөв, тавдугаар сард орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Ялангуяа зун танилуудаасаа сонирхолтой ч эрсдэлтэй санал сонсож магадгүй. Хөрөнгө оруулалтын талаар ямар ч мэдлэггүй байсан хүмүүс үүнийг судалж, хөрөнгө оруулалт хийнэ. Явцаа хянахгүйгээр үр дүнг харахгүй.
- Хамгийн азтай байх сар: 4, 5, 8, 12
- Болгоомжлох сар: 2
- Ээлтэй өнгө: Anise Green, Eggshell White
- Ээлтэй чулуу: Pearl
- Ээлтэй цэцэг: Carnation, Primrose
- Хэрэглэвэл зохих хүнс: Базилик, илжгэн чих
Чиний тухай баримт: Хятадын соёлд бич хамгийн ухаантай амьтан, тэдний идэх дуртай тоор жимс урт наслахын бэлгэдэл болдог.
Сонирхолтой зөвлөгөө: Бич жилтэн гэрийнхээ баруун зүгт модлог ургамал таривал сайн гэдэг. Ургамал нь хүнээс өндөр ургавал төдий чинээ амьдрал нь сайн сайхан үргэлжилнэ.
Тахиа жилтэн
- Төрсөн он: 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017
Ерөнхий
Энэ жил олон орноор аялж нөхөрлөл, бизнесийн харилцаагаа өргөжүүлнэ. Учрах сорилтоо даван туулснаараа хурдан биш боловч тогтвортой ахиц дэвшилд хүрэх болно. Гэхдээ бүгдийг нэг дор хийлгүй алхам алхмаар ахивал хаана ч амжилт гаргана. Хавар сайн унтаж амрах нь чухал байна. Наймдугаар сард ажил, ар гэрийн ачаалал эрчимтэй нэмэгдэх тул доорх аргуудыг ашиглан энергиэ ухаалаг зарцуулаарай. Эрт унтаж, өглөө дасгал хийх зэрэг зөв дадал зуршил нь бүтээмжээ хадгалахад чухал үүрэгтэй байна.
Хайр дурлал
Ганц бие хүмүүс ямар ч бэрхшээлтэй тулгарсан хайраа олно гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Карьераа хөгжүүлэх сонирхолтой байгаа болохоор шинэ харилцаа эхлүүлэх хүсэлгүй байна. Гэвч сэтгэл татагдах нэгэнтэй учирвал боломжоо ашигла! Хүн зөвхөн ажиллахын төлөө амьдардаггүй. Үерхэж байгаа эсвэл гэрлэсэн хүмүүсийн хувьд муудалцах нь ховор ч сэтгэлээ нээдэггүйгээс өмнөх шигээ дотно байхгүй. Сэтгэлтэй хэвээр байгаа бол харилцаагаа хадгалж үлдэхээр санаачилгатай алхам хийгээрэй.
- Үхэр, луу жилтэнтэй илүү таарамжтай, хулгана, туулай жилтэнтэй таагүй харилцаатай байна.
Ажил хэрэг
Энэ жил санаснаас ачаалалтай жил өнгөрнө. Энергиэ тэнцвэртэй хуваарилж олон цагаар ажиллах биш, ухаалаг бөгөөд өндөр бүтээмжтэй ажиллахад анхаараарай. Чөлөөт цагаа ашигтай шинэ чадвар эзэмших, бизнес эхлүүлэхэд зориулахад тохиромжтой. Намар бизнесээ эхлүүлэх боломжтой ч түншлэх хүмүүсээ зөв сонгоорой. Санхүүгээ машин худалдаж авах эсвэл байшиндаа засвар хийхдээ ухаалаг, тооцоотой зарцуулаарай. Намар ажлынхаа хажуугаар фрийлансераар ажиллавал нэмэлт орлоготой болно.
- Хамгийн азтай байх сар: 4, 5, 9, 2024 оны 1 сар
- Болгоомжлох сар: 3
- Ээлтэй өнгө: Golden Yellow, Cyan Blue
- Ээлтэй чулуу: Amber
- Ээлтэй цэцэг: Blue Hydrangea, Passion Flower
- Хэрэглэвэл зохих хүнс: Сквош, лаванда
Чиний тухай баримт: Тахиа жилтэн ажилдаа нухацтай ханддаг. Ямар ч алхамд шулуун, шийдэмгий ханддаг. Өөрсдөдөө тохиромжгүй гэж үзсэн зүйлээ шууд шүүмжилдэг бөгөөд төгс төгөлдөр рүү тэмүүлдэг. Тэд логик сэтгэлгээ сайтай, баг удирдахдаа гарамгай.
Сонирхолтой зөвлөгөө: Тахиа жилтэн хар улаан өнгийн чимэглэлтэй, төмөр биш хайрцагт үр хийж тавих хэрэгтэй. Энэ нь тэдэнд хязгааргүй боломж, азтай хувь тавиланг авчирдаг гэдэг.
Нохой жилтэн
- Төрсөн он: 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018
Ерөнхий
Бүтээмжтэй ажиллах, харилцаа хамтралаа өргөжүүлэх амбицтай жил өнгөрнө. Хийсэн болгон амжилттай, харилцан ашигтай байхаас гадна нэр алдар ч өснө. Туулай жил хичээнгүй хөдөлмөрлөж, нөхцөл байдалд дасан зохицохыг; чадахгүй бол өөрчилж амьдрахыг сануулна! Санхүүгийн мэдлэг, хөрөнгө оруулалтын шинжлэх ухааныг эзэмшихэд таатай байна. Бодитоор төлөвлөж, бодолгүй яарах хэрэггүй гэж зөвлөе! Соёлын арга хэмжээнд оролцох, алхах, гадаа иогоор хичээллэх нь эрч хүчээ хадгалахад тустай.
Хайр дурлал
Ганц бие хүмүүс болзож эхлэх боловч харилцаагаа хэрхэн хадгалж үлдэх талаар туршлагагүйтнэ. Хэрвээ тогтвортой харилцаатай байя гэвэл төдий чинээ хичээх хэрэгтэй. Хэн нэгнээр дамжуулж хүнтэй танилцаж магадгүй. Эсрэг хүйсийн олон нөхөдтэй ч болно. Алдаа гаргамааргүй байвал анхнаасаа ямар харилцаатай байхыг хүсэж байгаагаа тодорхой ярилцаарай. Гэрлэсэн хүмүүсийн харилцаа хэвийн үргэлжилнэ. Гэвч бизнесийн хамтрагчдадаа өөрийгөө гэр бүлтэй гэдгээ тодорхой хэлэх хэрэгтэй. Сээтгэнэл явагдана!
- Бар, туулай, морь, бич жилтэнтэй илүү таарамжтай, луу, хонь жилтэнтэй таагүй харилцаатай байна.
Ажил хэрэг
Энэ жил санхүүгийн эрх чөлөөнд хүрэх сайхан боломж болно. Сонирхлоо ажил хэрэг болгох, нөхдийнхөө бизнес төсөлд хамтрах, цагийн ажил хийх нь мөнгөний урсгалыг нэмэгдүүлнэ. Намар шинэ төслүүд дээр ажиллаж эхлэх бөгөөд үүнд оролцох нь тушаал дэвших, орлогоо ахиулах боломж болно. Зарим нэг төсөл хугацаа шаардах болохоор хүлээцтэй хандаарай. Тав тухтай амьдрахад шаардагдах алхмуудаа хийхэд мөнгө хүрэлцэхгүй байвал зээл авч болно. Учир нь нохой жилтэн найдвартай зээлдэгчид байдаг.
- Хамгийн азтай байх сар: 2, 3, 6, 10
- Болгоомжлох сар: 4
- Ээлтэй өнгө: Turquoise Green, Mars Red
- Ээлтэй чулуу: Aventurine
- Ээлтэй цэцэг: Sage, Rose
- Хэрэглэвэл зохих хүнс: Брокколи
Чиний тухай баримт: Үнэнч шударга нохой бол хамгийн үнэнч нөхөр, хамгийн найдвартай хамтрагч байдаг. Хятадын соёлд нохой нь элбэг дэлбэг амьдралыг илэрхийлдэг бөгөөд тэжээвэр нохойг ван кай хэмээн нэрлэдэг нь ван ван хэмээн хуцах чимээнээс үүссэн гэдэг.
Сонирхолтой зөвлөгөө: Нохой жилтэн аз хийморьтой амьдаръя гэвэл ус болон шорооноос хол байх хэрэгтэй. Тэд гэр, оффистоо тоорын модны мөчир тавих нь сайн. Гэхдээ мөчрөө ус эсвэл хөрсөнд тарьж ургуулж болохгүй гэдгийг санаарай.
Гахай жилтэн
- Төрсөн он: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019
Ерөнхий
Энэ жил амьдрал амар амгалан, тэнцвэртэй байна. Энх тайвныг эрхэмлэгч туулай өөрийгөө хөгжүүлж өөрчлөгдөхөд дэмжлэг болох болно. Намар, өвөл хэт ачааллаас болж стресст орох эрсдэл нэмэгдэх тул энегиэ ухаалаг зарцуулаарай. Иогоор хичээллэх, усанд сэлэх, дугуй унах зэрэг нь эрч хүчээ хадгалахад тустай. Боломжтой бол намар амралтаа авч, хайртай хүмүүстэйгээ аялалд яваарай. Шинэ орчин, шинэ мэдрэмж бүтээмж нэмнэ. Улирал солигдох үеэр дархлаагаа дэмжиж витаминлаг хүнс хэрэглээрэй.
Хайр дурлал
Ганц бие хүмүүс энэ жил хүссэн харилцаагаа эхлүүлнэ. Таалагддаг эсвэл таалагдсан хүнтэйгээ учирвал санаачилга, зориг гаргаж сурах хэрэгтэй. Хожим харамсаж магадгүй болохоор боломжоо битгий алдаарай. Ямартай ч шинэ харилцаа эхлүүлэхээр идэвх чармайлт гаргана. Гэрлэсэн хүмүүс олон жил хамт байсан ч өмнөх шигээ хайраа хүчтэй мэдэрнэ. Шаардлагагүй маргаан үүсгэхгүйг хүсвэл хэм хэмжээгээ баримтлах хэрэгтэй. Хэн нэгний нөлөөгөөр үл ойлголцож магадгүй. Хуримтлуулбал салж ч магадгүй гэдгийг сана!
- Бар, туулай жилтэнтэй илүү таарамжтай, могой жилтэнтэй таагүй харилцаатай байна.
Ажил хэрэг
Жилийн эхний саруудад төлөвлөгөөгөө биелүүлэхэд олон саад бэрхшээл гарна. Гэвч зунаас өмнө бүх зүйл сайхан болж шинэ алсын хараа, шинэ хамтрагчтай болно. Тэр болтол гомдоллохгүй, шантралгүйгээр ажиллахад цаг ухаалаг зарцуулаарай. Намар төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг дүгнэж, өөрийгөө хэр өсөж хөгжсөнийг хараарай. Өөртэйгөө ажиллах нь өрсөлдөгчөө давж, байр сууриа бэхжүүлэх боломж олгоно. Өвөл удаан хүлээгдсэн тушаалд томилогдож урамшуулал авна. Орлого гүйцэтгэлээс бүрэн хамаарна.
- Хамгийн азтай байх сар: 3, 7, 11, 12
- Болгоомжлох сар: 5
- Ээлтэй өнгө: Persian Blue, Lunar White
- Ээлтэй чулуу: Azurite
- Ээлтэй цэцэг: Dandelion | Багваахай цэцэг
- Хэрэглэвэл зохих хүнс: Өргөст хэмх, коконат, нимбэг, авокадо
Чиний тухай баримт: Гахай жилтэн аливаад маш бодитой ханддаг. Хүмүүс ярьдаг ч алхам хийдэггүй. Тэгвэл гахай эсрэгээрээ. Үрэлгэн биш боловч амьдралаас бүрэн таашаал авдаг.
Сонирхолтой зөвлөгөө: Гахай жилтэнд гал амжилттай хувь тавиланг авчирна. Зочны өрөөндөө керамик (керамикийг галаар хийдэг) эдлэл тавиарай.