Үхрийн ордын улирлын зурхай


Нар 2023 оны 4 сарын 20~нд үхрийн ордод шилжилт хийж, эндээ 2023 оны 5 сарын 20~ны өдөр хүртэл байрших үеийг астрологид үхрийн ордын улирал гэж нэрлэдэг. 

Цаг хугацаа өнгөрч, нэг ордын улирал нөгөөгөөр солигдох тоолонд хүн болгонд тухайн ордынх нь энерги тодорхой хэмжээгээр нөлөөлөн оршдог.

Энэ хугацаанд хүн төрөлхтөн үхрийн ордын сэтгэл хөдөлгөм энерги дор өөр өөрийн туршлагыг бүтээнэ. Харин ямар туршлага вэ? гэдгийг хамтдаа сонирхоцгооё!

Энэ жил Буд гаргийн ухрах хөдөлгөөн 4 сарын 21~нээс 5 сарын 14~ний хооронд үхрийн ордод хийгдэж байгаа нь угийн удаашралтай үргэлжилдэг улирлыг улам удаашруулахын сацуу харилцаанд үл ойлголцол, төөрөгдөл үүсэх магадлалыг нэмэх болно.

Тэгэхээр энэ бол ямар өөрчлөлт, сайжруулалт хийх шаардлагатай вэ? гэдгээ мэдэхийн тулд өмнөх шийдвэрээ эргэн харж, дахин дүгнэж, дахин төсөөлж, дахин төлөвлөж, бодолтой урагшлах цаг юм.


Хонины орд

Чиний ордын улирал дууссанаар, ихэнх хонины ордынхонд амьдралын хэмнэл нь удааширч, нэг хэвийн гунигтай мэдрэмж төрж эхэлнэ. Ирэх хэдэн долоо хоногийг харахад амьдрал бүхэлдээ удаан урагшилж байгаа мэт санагдаж магадгүй. Гэвч энэ хугацаанд одоохондоо хөгжил дэвшилд яарахгүй байх нь сайн хэрэг гэдгийг өөртөө сануулж, оронд нь төлөвлөөрэй. Энэ улиралд мөнгө, санхүүгийн асуудал үүсэх нь олон ч хямралыг гайхалтай туршлага болгодог чадвартай гэдгээ сана! Одоо цагт хэдий чинээ шаргуу ажиллана, хожим хүртэх үр ашиг нь өндөр байх болно. Хичээсэн цагт ахиц гарах нь тодорхой.


Үхрийн орд

Чиний ордын улирал эхэлсэнд чамд Баяр хүргэе! Энэ бол хүссэнээ олж авах, хүссэнээ хэлэх, өөрийгөө илүү тодоор гэрэлтүүлэх цаг юм. Энэ хэдэн долоо хоногийн хугацаанд чиний ордод нар, Сугар, Буд гараг байршиж байгаа нь хүртэл амьдрал сайжрахыг илэрхийлнэ. Үхрийн ордын улирал нь бүхэлдээ шинийг эхлүүлэх, хайртай хүмүүстээ өөрийгөө харуулах боломж байдаг. Энэ үеэр эхлүүлэх ажил хэрэг, төсөл болон харилцаа нь урт хугацаандаа чухал байх болно. Гэвч Буд гаргийн ухрах хөдөлгөөн давхцах нь харилцаанд асуудал үүсэж болохын цондон, тэгэхээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай.


Ихрийн орд

Та нар үргэлж одоо цагтаа амьдардаг, минутад хэдэн км урагшлах чадвартай. Гэвч үхрийн ордын улирал урагшлахаас илүү ухарч, өнгөрснөө эргэн харахыг сануулна, шийдвэрлэх ёстой асуудал олон байна. Энэ хэдэн долоо хоногт аливааг энгийн байлгаж, амьдрал чамайг яаж ч сорьсон даваад гарна гэсэн итгэлээр өөрийгөө зоригжуулаарай. Өнгөрсөнд ямар ч шийдэгдээгүй асуудал үлдээгээгүй байна гэдэг өөрийнхөө ордын улирлыг төдий чинээ амжилттай өнгөрөөнө гэсэн үг юм. Энэ улирлын турш хэлэх үгээ ухаалаг сонгох хэрэгтэй. Энерги нь чамаас аливааг бодитоор харж, бодитой хандахыг шаардах болно.


Мэлхийн орд

Энэ улирал та нарт муу талаараа нөлөөлөхгүй. Бусдыг нэгдүгээрт тавьж дассан чамайг харин ч өөртөө анхаарах цаг ирснийг сануулах болно. Сошиал харилцаа идэвхтэй явагдах болохоор шинэ нөхөрлөл, хайр дурлал, хамтын ажиллагаанд сэтгэлээ нээгээрэй. Хэнтэй нь илүү дотно нөхөрлөх вэ? Хэн нь чамайг бат дааж чадах вэ? Энэ бол өөртөө хамгийн шилдэг нөхөрлөлийг үүсгэх цаг. Үхрийн ордын улирал шинийг туршиж үзэх сонирхлыг хүчтэй өдөөж өгөх болохоор нэгэн хэвийн амьдралын хэв маягтаа анхаарч эхлээрэй. Өөрөө л хөгжилдөхгүй байгаа болохоос амьдрал өрнүүн үргэлжилсээр л байна.


Арслангийн орд

Үхрийн ордын улиралд ихэнхдээ амьдрал хэтэрхий удааширч байгаа мэт санагддаг ч эсрэгээрээ өөртөө итгэх итгэл, эрч хүч нэмэгдэж чинь байгааг мэдрэх хэдэн долоо хоног болж өнгөрөх болно. Энэ хугацаанд ердийнхөөсөө илүү хүсэл тэмүүлэлтэй, өөрийн гэсэн зам мөрөө гаргах эрмэлзэлтэй байх болно. Тэгэхээр зорилгоо биелүүлэхийн төлөө өдөр болгон шаргуу ажиллах цаг. Хичээнгүй хөдөлмөрлөсөөр байгаа цагт шагнал нь ирсээр байна. Өөрөө анхаарлын төвд байх дуртай. Энэ ч утгаараа үхрийн ордын улиралд хөдөлмөр, зүтгэлээрээ нийгэмдээ сайнаар нөлөөлөх болно. Хүмүүс чамаас үлгэрлэж эхэлнэ.


Охины орд

Энэ хэдэн долоо хоног бүхэлдээ харах өнцөг, хүрээллээ тэлэх сар байна. Үхрийн ордын улиралд шинэ хүмүүстэй танилцах эсвэл хүсэл тэмүүллээ шинээр олж нээх болно. Ямартай ч чиний алсын хараа тэлж, бодол санаа хөгжиж байна. Амьдралд томоор сэтгэж, мөрөөдөх нь сайн хэрэг гэдгийг ойлгоно. Гэхдээ Буд гаргийн ухрах хөдөлгөөний үеэр ямар нэг алхам хийх хэрэггүй. Наанадаж 5 сарын 14~нөөс хойш үйлдэл хийж эхлээрэй. Удаан, тууштай байгаа нь уралдаанд түрүүлдэг. Үүнийг дэндүү сайн мэдэх болохоор одоохондоо төлөвлө! Амьдралын шат ахих бүрдээ талархлын тэмдэглэл хөтлөхийг санал болгоё.


Жинлүүрийн орд

Энэ улирал өнгөрсөн үеэсээ өөрийгөө чөлөөлж, өөрийгөө дотроос нь сэргээн босгоход зориулах хугацаа байна. Эрч хүчээ сэтгэлгээнд төвлөрүүлэхийг хичээдэг ч энэ удаа мэдрэмжээ сонсох хэрэгтэй. Энэ хэдэн долоо хоногт амьдралаас сэтгэл ханамж, тав тух мэдрэхийн төлөө ямар алхам хийж байгаа вэ? гэдгээ эргэн нэг хараарай. Жинлүүр, чи тэмцэгч биш, харин тэнцвэрийг хадгалагч! Энэ хугацаанд ертөнцийг үзэх үзлээ өргөжүүлэхэд нөлөөлөх хүмүүстэй нөхөрлөх, сошиал харилцаагаа тэлэхэд тохиромжтой. Шинэ төрх, амьдрах шинэ хэв маягийн өөрчлөлт сэтгэл санааг чинь үнэхээр дээшлүүлэх болно.


Хилэнцийн орд

Үхрийн ордын улирал хилэнцийнхний харилцаанд илүү нөлөөлнө. Тэгэхээр энэ нь дотно хүмүүстээ анхаарах, эсвэл хэн нэгэнтэй үерхэж эхлэх цаг байна. Гэхдээ шинэ нөхөрлөл, шинэ бизнес хамтрагчтай ч болох боломжтой. Энэ улиралд Буд гаргийн ухрах хөдөлгөөн явагдах болохоор зорьсноо алхам алхмаар хийх хэрэгтэй болно. Гэвч ямар ч сорилттой тулгарсан чамтай хамт бэрхийг туулсан хүмүүс л чиний насан туршийн нөхөр байдгийг санаарай. Хэрвээ энэ хэдэн долоо хоногт өндөр бүтээмж гаргая гэвэл өдөр тутмын дадал зуршлаа өөрчлөн, эрүүл амьдрахад цаг зарцуулснаар хамгийн их амжилт олно.


Нумын орд

Үхрийн ордын улиралд нумын ордынхон маш идэвхтэй байна. Өдөр өдрөөр нэмэгдэх үүрэг хариуцлага нь харин ч сонирхолтой санагдана. Хангалттайг хийх дуртай ч ирээдүйгээ илүү тодорхой төлөвлөх хэдэн долоо хоног болж өнгөрнө. Энерги нь аливаад зохион байгуулалттай хандахыг, to do list гаргаж ажиллах хэрэгтэйг мэдрүүлнэ. Яг одоо амьдралаа бодитоор үнэлж нэг хараарай. Хэрвээ хангалттай сайжраагүй байвал өөрчлөлт хийх цаг. Тэсвэр тэвчээр, шийдэмгий хандлагыг өдөр болгоны төлөвлөгөөндөө зориулаарай. Зөв дадал зуршил төлөвшүүлснээр төдий чинээ хүссэн амьдралаа бүтээх болно.


Матрын орд

Энэ бол жилийн хамгийн сайхан үеийн нэг байна. Ялангуяа хайр дурлалын харилцаандаа тодорхой ахиц гаргах боломжтой болно. Бүтээлч сэтгэлгээ сэргэж эхэлснээр амьдрал ерөнхийдөө хөгжилтэй санагдана. Буд гаргийн ухралт ч сөргөөр нөлөөлж чадахааргүй байна. Өнгөрсөн алдааны талаар эсвэл яах вэ? гэж бодох ч шаардлагагүйгээр идэвхтэй амьдрах цаг. Сүүлийн үед яарах хандлагатай байсан бол улирлын энергийн нөлөөгөөр бага хүчин чармайлтаар илүү ихийг хийж бүтээх аргад суралцах болно. Энэ нь мэдээж хэсэг амар амгаланг мэдэрч, хүссэнээрээ хөгжилдөх боломжийг авчирна гэсэн үг юм.


Хумхын орд

Үхрийн ордын улиралд чиний сэтгэл санаа илүү дотогш чиглэнэ. Гадаад ертөнц бүхэлдээ хэтэрхий санагдах болохоор өөртөө төвлөрч, сэтгэлээ судлах цаг болжээ. Дотоод мэргэн ухаан, сэтгэл зүрх чинь ямар хүсэл тэмүүлэлтэй байгааг сонсож мэдэх нь маш чухал! Тэгээд зорьсон зорилгоо хэр хэрэгжүүлж, хүссэн амьдралаараа амьдралын төлөө хэр ихийг хийж байна вэ? гэдгээ дүгнээрэй. Энэ улирал аливааг удаан, тууштай хийхэд хүргэх болохоор алгуурхан урагшилж эхлэхдээ санаа зовох хэрэггүй. Харин ч энэ үеийг ашиглан өөртэйгөө ажиллаж, ганцаараа байхдаа тав тух мэдэрдэг орчинг үүсгэхийг зөвлөе!


Загасны орд

Та нар өөрсдийнхөө жижигхэн ертөнцөд л гайхамшигтай хүмүүс байдаг. Үүнийг чинь хорвоо ховорхон мэддэг нь харамсмаар ч үхрийн ордын улирал өөрийн дуу хоолойг түгээх, мэдрэмжээ хуваалцах, дэлхий ертөнцөд ямар хүн бэ? гэдгээ харуулах боломжийг авчирна. Тэгэхээр энэ үе чиний энэ жилийн хамгийн бүтээмжтэй байх хэдэн долоо хоног болно. Бусдын сэтгэлийг мэдэрч, үнэнч сонсогч, итгэлтэй ярилцагч ч байна. Амьдралаас юу хүсэж байна вэ? Яах хэрэгтэй вэ? гэдгээ эргэцүүлэхэд нэн тохиромжтой үе байна. Үхрийн ордын улирлын энерги чамд өөрийгөө нээхэд тусалдаг. Хүсвэл үнэ цэнтэй нөхөрлөл ч үүсгэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *