Ордуудын талаар таны уншиж байгаагүй зурхай


Зурхайн талаар бидний мэдэж байгаа бүхэн хэмжээлшгүй уудам ертөнцийн өчүүхэн нэг хэсэг л байдаг. Тэрхүү хязгааргүй мэдлэг, мэдээллийн ертөнцөөс энэ удаа чиний ордын тухай өмнө нь анзаараагүй эсвэл уншиж байгаагүй нэгэн сонирхолтой зурхайг хүргэхээр бэлдлээ.

Хэрвээ ордынхоо талаар өшөө ихийг мэдэхийг хүсдэг бол зөв зурхайгаа уншиж байгаад нь баяр хүргэе! 

Үхрийн ордынхон бол зөрүүд; харин ихрийн ордынхон хоёр нүүртэй; тэгвэл арслангийн ордынхон анхаарлын төвд байх дуртай гэх мэт хэвшмэл ойлголтуудыг мэднэ байх?!

Үнэндээ, чамаас гадна чиний хамгийн дургүй ордынхонд хүртэл үзэсгэлэнтэй, орлуулшгүй онцлог байдаг гэдгийг мэдэх үү? Чухам үүнийг л АНУ~ын зурхайч, зураач Alberto “Alby” Toribio ийнхүү товч бөгөөд тодорхой дэлгэснийг хамтдаа сонирхоцгооё!

Тэрээр орд бүрийн цаадах чиний мэдэхгүй үнэнийг хэрхэн тодорхойлсон бол…?


Хонины орд

Хонины ордынхон ихэвчлэн хэрүүл маргаан, зодоон цохион хайж байгаа мэт ааш муутай, уцаартай зангаараа алдартай байдаг. Гэвч түүний хэлснээр, энэ нь зурхайн эхний орд гэдгээсээ гадна ордуудаас хамгийн хүүхдээрээ нь байдаг. Тэгэхээр энэ ордын даргатайгаа ярихаас зүрхшээж байгаа бол түүнийг зүгээр л нэг гэмгүй жаал гэдгийг санаарай. Хонины ордынхон өнгөрөх хором мөч болгоныг, цаашлаад нэгэн насны амьдралаа бүхэлд нь үргэлж цоо шинэхэн мэтээр мэдэрч амьдрах дуртай.


Үхрийн орд

Үхрийн ордынхон ихэнхдээ ямар ч асуудлыг чимээгүй өнгөрөөж чаддаггүй зөрүүд нэгэн болж үлддэг. Гэтэл үнэндээ, харах, сонсох, амтлах, хүрэх, үнэрлэх гэсэн таван мэдрэхүйтэйгээ маш нарийн холбогдож чаддаг, урлагийн мэдрэмжтэй хүмүүс байдаг. Тэрээр хэлэхдээ, энэ ордынхон хоол хүнс, тавилга, дарс, хувцас, секст хамгийн их дуртай. Байгаа бүхнээ таван мэдрэхүйгээрээ бүрэн дүүрэн мэдэрч, хайрлаж үнэлдэг, биширдэг. Хэрвээ үхрийн ордын дотно нэгэн чинь чамайг уучлахгүй байвал үнэрт лаа бэлэглээрэй.


Ихрийн орд

Ихрийн ордынхон хэтэрхий оюунлаг, тууштай байдлаасаа болж хүмүүст ямар ч сэтгэл хөдлөлгүй, ямар ч сэтгэлгүй гэж үнэлэгддэг. Тэгвэл үүнтэй зурхайч маань огт санал нийлэхгүй байна. Түүний хэлснээр, энэ ордынхон бүхнийг мэдэх, бүхнээс суралцах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Санал бодлоо ч солилцох дуртай, бүхэнд сэтгэлээсээ ханддаг. Тэдний мэдлэгт тэмүүлдэг сэтгэлийг нь хайрын захидалтай зүйрлэж болно. Эцсийн эцэст, ихрийн ордынхон бүхний цаадах гоо үзэсгэлэн, аймшиг, нууц, нигүүлслийг бишрэхийг хүсдэг байна.


Мэлхийн орд

Мэлхийн ордынхныг хүмүүс хэт эмзэг, уйланхай, сэтгэл санаа нь амархан хувирч өөрчлөгддөг тогтворгүй хандлагатай гэх мэтээр дүгнэдэг. Эдгээр нь түгээмэл яригддаг хэвшмэл ойлголт боловч яагаад тэднийг ингэж аашилдаг вэ? гэдгийн цаад шалтгааныг сонирхож байв уу? 

Энэ нь мэлхийн ордыг сар эрхшээдэгтэй холбоотой. Түүний хэлснээр, мэлхийн ордынхон сар нэг ордоос нөгөө орд руу шилжилт хийх хугацаанд буюу дунджаар 2.5 өдөр тутам сар болон сарны шилжилт хийсэн тухайн ордын нөлөөгөөр сэтгэл санаа, дадал зуршлаа өөрчилж байдаг.  

Сарны мөчлөгийг дагаж мөрддөг болохоор тэдэнд сар яаж байгааг мэдэх нь үргэлж чухал байдаг. Хэрвээ сар мэлхийн ордод байвал энэ хугацаанд энэ ордынхон гэртээ байж, тав тухтай орчинг таашаадаг. Харин сар арслангийн ордод байвал хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татах гэж оролдож эхэлдэг байна.


Арслангийн орд

Арслангийн ордод төрсөн гэхээр зөвхөн анхаарал татах гэж л хичээдэг, хүмүүсийн анхаарлын төвд байх дуртай, эго өндөртэй хүмүүс гэж бодож магадгүй. Гэтэл үнэндээ, энэ ордынхон үүнээс хамаагүй хүчирхэг хүмүүс байдаг. Түүний хэлснээр, арслангийн ордынхон ямар хүн бэ? гэдгээ бодитоор харуулж чаддаг. Өөрсдийгөө бусдаас илүү гэгээлэг гэж боддог, энэ нь ч үнэн! Тэд амьдрал гэдэг хүний өөрийн итгэл үнэмшлээр бүтээгддэг гэдгийг ойлгодог бөгөөд хүссэн ертөнцөө бүтээх боломжтой гэж хардаг.


Охины орд

Охин болон ихрийн ордыг нэг гараг, Буд гараг эрхшээдэг нь эдгээр ордын ялгааг ойлгоход хэцүү болгодог. Тэгвэл ихрийн ордынхон мэдлэгийн төлөө эцэс төгсгөлгүй эрэл хайгуул хийж байх хооронд охины ордынхон мэдлэгээ бодит амьдрал дээр ашиглаж байдаг байна. Түүний хэлснээр, туршлагаасаа суралцаж, идэвхтэй өсөж хөгжих нь охины ордынхны онцлог бөгөөд тэд мэдлэгээрээ дэлхийг өөрчлөхийн төлөө үргэлж хүчин чармайлт гаргадаг ажээ.


Жинлүүрийн орд

Жинлүүрийн ордынхныг хүмүүс хэт мэдрэг эсвэл хэт романтик гэж боддог байж магадгүй ч энэ ордынхон бас оюунлаг дайчин хүмүүс байдаг. Үнэн хэрэгтээ, хуульч болох нь жинлүүрийн ордынхонд хамгийн сайн тохирох *төгс* карьер байх болно! Энэ ордынхон эзэмшсэн мэдлэг, чадвараа ашиглан шударга бус явдлын золиос болсон хүмүүсийн төлөө тэмцэх дуртай.

Энэ ордод төрсөн хүмүүс дэлхий ертөнц гэдэг зөвхөн өөрийгөө бодож амьдрахад зориулагдсан орчин биш гэдгийг ухамсарладаг. Тиймээс ч бусдаас түрүүлж бүхний ялгаа заагийг танин мэдэхийг хичээдэг. Жинлүүрийн ордынхны яалт ч үгүй шударга ёстой холбогдож, олон хүний сонирхлыг татаж амьдардаг гэдэг нь бэлгэ тэмдгээс нь л харагдах болно.


Хилэнцийн орд

Хилэнц болон үхрийн ордынхон өнгөрснөө явуулдаггүй, өөрчлөлтийг хүлээж авдаггүй, өс санадаг хүмүүс байдаг гэдгээрээ алдартай. Энэ ордынхон нэгэнт болоод өнгөрчихсөн бүхнийг дуусгаж чаддаггүй. Тэгвэл зурхайчийн маань хэлснээр, хилэнцийн ордынхон хэчнээн өөрчлөлтөөс айж байсан ч бүхнийг төгсгөл болгож чаддаг. Шинийг эхлүүлэхийн тулд ямар нэг зүйл дуусах шаардлагатайг тэд мэддэг.

Хилэнцийн ордынхонтой үүсгэх гэсэн бүх харилцаа үр дүнд хүрч чадахгүй. Хүн болгонд тэдний хайдаг ашиг сонирхол байдаггүй. Зарим муу муухай бүхэн нь тэднийг сүйрүүлж ч магадгүй. Энэ ордынхон бол хувь тавилангаа гартаа авч, хэзээ, хаана, юуг, хэрхэн, яаж дуусгах вэ? гэдгийг шийдэх тэр л хүмүүс нь байдаг.


Нумын орд

Нумын ордод төрсөн хүмүүсийг хэзээ ч, хаана ч, хэн ч тэднээс асуусан бүхнийг мэддэг мэргэн ухаантай, мэдлэгтэй хүмүүс байдаг гэж уншсан уу? Үнэхээр ухаантай байж болох ч сурах бичгээс бус, амьдралын туршлагаараа олж авсан мэдлэгтэй байдаг. Түүний хэлснээр, нумын ордынхон зөвхөн туршлагаас олж авах мэргэн ухааны номын сантай болохыг хичээдэг. *Бүхнийг мэддэг* байх дуртай. Удаан хугацаанд тайван байж чаддаггүй болохоор нэг газраас нөгөө рүү үсчих хандлагатай. Сайн ч бай, муу ч бай, энэ ордын хүмүүс цаг нөгцөөх ч дуртай, шинийг танин мэдэх ч дуртай гэнэ.


Матрын орд

Матрын ордынхныг хүмүүс ихэвчлэн эрх мэдлээрээ далайлган хэрцгий хандаж чадах уйтгартай ажил хийдэг хүмүүс гэж боддог. Хэдийгээр энэ нь хааяа үнэн байж болох ч үүгээр гайхамшигтай чанаруудыг нь далдалж үл болно. Түүний хэлснээр, матрын ордынхон том зүйлд хүрэхийн тулд шаргуу ажиллах хэрэгтэй гэдгээ мэддэг.

Далайн ямаа гэгддэг шидийн амьтнаар дүрслэгддэг орд болохоор энэ ордынхон хүсэж мөрөөдөх дуртай, ажиллах дуртай. Ажиллах ажиллахдаа чин сэтгэлээсээ хүссэн бүхэндээ хүрэхийн тулд шаргуу ажиллах дуртай. Ямаан бие нь ууланд авирах чадварыг, харин загасан сүүл нь тэдний өөрчлөлтөд дасан зохицох чадварыг илэрхийлдэг байна.


Хумхын орд

Хумхын ордынхон оюуны өндөр чадвартай, оновчтой сэтгэдэг гэдгээрээ алдартай. Гэсэн хэдий ч хааяа алсын хараандаа хэт автдаг. Тэрээр, энэ ордынхон дэлхий дахинд өрнөж байгаа бүхий л үйл явдлуудыг маш сайн мэддэг. Үнэн хэрэгтээ, дэлхий ертөнцөд анхаарал хандуулах явцдаа дотно хүмүүсээ анхаарч халамжлахаа мартаж, хэт туйлшрах хандлагатай байдаг. Гэхдээ ямар нэг асуудал тулгарвал түүнийгээ хэрхэн шийдвэрлэж, амьдралаа яаж дээшлүүлэх вэ? гэдэгт чинь бүрэн тусалж чадах хүмүүс байдаг гэжээ.


Загасны орд

Хэрвээ хэзээ нэгэн цагт загасны ордын хэн нэгэнтэй хамт байж үзсэн бол тэднийг ямар гайхаш төрүүлэм нэгэн болохыг мэднэ! Тэдэнд болсон явдлаа ярьж өгөхөд алсыг ширтэн өөр бодолд автаж, огт хайхарсан шинжгүй байдаг. Энэ нь загасны ордынхныг тэнэг мэт харагдуулдаг ч үнэндээ, энэ ордын хүмүүсийн дотор огт өөр ертөнц оршиж байдаг. 

Түүний хэлснээр, амьдрал хатуу ширүүн болох үед загас өөр ертөнцөөр аялах дуртай. Энэ ордынхон амьдрал ямар ахархан бэ? гэдгийг, амьдралын зовлон ямар хязгааргүй вэ? гэдгийг мэддэг болохоороо аливааг арай өөр түвшинд харахыг хүсдэг. Загасны ордынхон хүсэл мөрөөдөл эсвэл бодолдоо хэт автсан бол энэ нь чамайг санаатайгаар үл тоомсорлож байгаа хэрэг биш, зүгээр л илүү сонирхолтой зүйлийн талаар бодож байгаа гэсэн үг ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *