Ямар ордынхон зурхайд хамгийн их итгэдэг вэ?


Хэрвээ хүмүүс ордоо сонгож болдог байсан бол хамгийн их сонгохыг хүсдэг орд нь хилэнц, хумх, үхрийн орд байдаг гэнэ. 

Харин хамгийн сэтгэл татам гэж боддог ордуудын шилдэг тавд хумх, үхэр, ихэр, арслан, хонины ордынхон байдаг ажээ. 

Сонирхолтой байгаа биз? Үргэлжлүүлээд уншвал өшөө сонирхолтой санагдах болно.

Бидний хүргэж байгаа зурхайтай холбоотой энэхүү мэдээлэл нь АНУ~ын үнэт эдлэлийн Angara брэндээс явуулсан судалгааны үр дүнд үндэслэгдсэн бөгөөд үнэт эдлэлийн шинэ загвар гаргахдаа зориулан явуулсан тэрхүү судалгаагаар маш сонирхолтой үр дүнгүүдийг боловсруулсан байна.

Судалгаанд оролцогчдын 53% нь зурхай бодит гэж үзсэн бөгөөд 42% нь зурхайгаа уншсаны дараа өөрийгөө азтай нэгэн гэж боддог гэжээ. Тэгвэл 44% нь чухал шийдвэр гаргахаасаа өмнө зурхайгаа байнга уншдаг гэсэн байна. 

Судалгаанд хамрагдсан 2000 гаруй хүн өөрт тохирох хамтрагчаа хэрхэн олох вэ? гэдэгт хамгийн их санаа зовж явдгаа илэрхийлсэн бөгөөд 49% нь хайр дурлалын амьдралынхаа талаар мэдэх гэж зурхай уншдаг болсон гэсэн байна.

Тэгвэл ямар ордынхон зурхайд хамгийн их итгэдэг вэ?


1. Үхрийн орд ~ 63%

Энэ ордынхон зурхайг ид шидийн эсвэл мухар сүсгийн шинж чанартай ямар нэг зүйл биш, энэ бол шинжлэх ухаан гэж итгэдэг.


2. Ихрийн орд ~ 59%

Энэ ордынхон зурхайд дуртай. Гэхдээ ордыг нь хэвшмэл байдлаар тодорхойлдогт сэтгэл дундуур байдаг. Ялангуяа ихрийнхэн хоёр нүүртэй гэдэгтэй санал нийлдэггүй.


3. Хумхын орд ~ 58%

Шинэ, хачирхалтай зүйл мэдэж авах, сурах дуртай болохоор зурхайн талаар тэдэнтэй хэдэн ч цагаар, хэдэн ч өдрийн турш ярилцах боломжтой. Энэ ордынхон зурхайд итгэдэг хүнтэй хэсэг ярилцсаны дараа 100% ч итгэж эхэлж магадгүй.


4. Хонины орд ~ 56%

Энэ ордынхон зурхайн талаар бүрэн ойлголтгүй ч зурхайд итгэдэг. Яагаад гэвэл хонины ордынхон маш сониуч бөгөөд өөрсдийнхөө тухай шинэ, сонирхолтой зүйлсийг олж мэдэх дуртай.


5. Загасны орд ~ 56%

Үнэндээ, энэ ордынхон унтаж байхдаа ч зурхайн тухай ярьж магадгүй. Эдгээр хүмүүсийн харах өнцөг өөр, нууцлаг адал явдал сонирхдог. Зурхайд хэлсэн бүхэн 110% үнэн байх магадлалтай гэж итгэдэг.


6. Охины орд ~ 56%

Одон орон судлал хувь хүний зан чанарт ямар нэг байдлаар нөлөөлдөг гэдэгт бүрэн итгэдэггүй. Гэхдээ л ордынхоо зурхайг шимтэн унших дуртай.


7. Мэлхийн орд ~ 51%

Энэ ордынхон зурхайд хэтэрхий автсан байж магадгүй. Зурхайтай холбоотой зураг зурдаг, эсвэл зурхайн ном гаргах гэж байж ч мэднэ. Тэднийг таашгүй!?


8. Нумын орд ~ 50%

Энэ ордынхон үнэндээ зурхайд итгэдэггүй. Гэхдээ ямар нэг байдлаар зөвхөн өөрсдийнхөө ордын зурхайд л итгэдэг.


9. Жинлүүрийн орд ~ 50%

Энэ ордынхон зурхайд итгэдэг, өдөр тутмынхаа зурхайг уншдаг. Ордынхоо ихэнх шинж чанарыг үнэн гэж боддог ч нухацтай авч үздэггүй. Заримд нь зурхай тэдний хобби гэж хэлж болно.


10. Хилэнцийн орд ~ 49%

Ордынхоо амжилттай, хүчирхэг, халуухан, бас орондоо хамгийн шилдэг нь гэсэн тодорхойлолтод итгэдэг. Бүхэнд шилдэг нь байх гэж хичээдэг ч сэтгэлээр амархан унадаг.


11. Матрын орд ~ 44%

Энэ ордынхон зурхайд огт итгэдэггүй. Гэхдээ зурхайн талаар хүмүүсийн ямар бодолтой явдгийг мэдэж авах дуртай. Дараа нь хүн бүрийг итгэл үнэмшлээр нь дүгнэх нь сонирхолтой санагддаг.


12. Арслангийн орд ~ 43%

Энэ ордынхон зурхайг ер нь л хөгжилтэй гэж боддог.


Судалгаанд хамрагдсан хүмүүс зурхайн талаар ярилцах дуртай, долоо хоногт дор хаяж хоёр удаа зурхайн талаар ярьдаг гэсэн байна. 

Түүнчлэн 38% нь нэг ордынх гэдгээ мэдсэнийхээ дараа найзууд болсон бол, 43% нь зурхайтай холбоотой ямар нэг аксессуар зүүсэн, хувцас өмссөн хүнтэй шууд л яриа өрнүүлэхийг хүсдэг гэжээ. 

Тэгвэл хамгийн сонирхолтой нь зурхайд итгэдэг таван америк гэр бүлийн нэг нь хүүхдээ ямар ордод төрүүлмээр байгаагаасаа хамаарч жирэмслэх хугацаагаа ч төлөвлөдөг болжээ.

Эцэст нь, брэндийг хамтран үүсгэн байгуулагч, CEO Ankur Daga~гийн хэлснээр, зурхай нь бидний өдөр тутмын амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Учир нь сайн муу аль ч цагт амьдралыг чиглүүлэгч хүч болдог. Хүмүүс өөр хаанаас ч олохгүй хариултаа авах гэж зурхай уншдаг, гэвч үнэндээ хайсан хариултынх нь нэг хэсэг өөрт нь байдаг гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *