Ордууд жинхэнэ хайртайгаа учрахаас өмнө хэдэн хүнтэй үерхдэг вэ?


Ихэнх хүмүүс ~ төгс ~ хайрыг хүсдэг. Гэхдээ хайр бидний төсөөлсөн шиг үргэлж жаргалтай байдаггүй. Сэтгэлийн шархны үнэ цэнийг бүтэлгүйтлээс, харин аз жаргалын үнэ цэнийг цаг хугацааны сорилтоос олж мэддэг.

Амьдралынхаа жинхэнэ аз жаргалыг мэдрэхээс өмнө ордуудад ямархан адал явдал тохиолддог бол…?

Амьдралдаа хэчнээн хүнтэй үерхэж байж насан туршийн хайраа олдог бол…? Тэдгээрээс анхны хайр нь нэгэн насны амьдрал нь болсон байдаг азтай орд аль вэ?

Санаанд оромгүй тоо баримтыг дэлгэх нэгэн сонирхолтой судалгааг та нартаа хуваалцъя!


1. Хонины орд ~ 1

Хонины ордод төрсөн хүмүүст сэтгэлийн шархыг нэг удаа мэдрэх нь хангалттай байдаг. Эхний бөгөөд эцсийн бүтэлгүйтлийнхээ дараа дахин зовж шаналахгүйг хүсдэг болохоор харилцаанд илүү нухацтай ханддаг. Хоёр дахиа сэтгэлийн зовлонг тэвчинэ гэдэг амаргүй ~ нэг насаараа хайраас айдаг ч болж ч мэднэ.


2. Үхрийн орд ~ 6

Энэ ордынхон гурван удаа шархалсан ч амьдралын сайхан туршлага боллоо гэж боддог. Дөрөв дэх хүнтэйгээ үерхэх үедээ харилцаагаа нэг л амжилтгүй болоод байгааг анзаарч эхэлдэг. Энэ нь яван явсаар зургаан хүнтэй үерхсэний дараа асуудал өөрт нь байх шиг байна гэдгийг ухаардаг. 

Тэдэнд ганц хайр байгаад хангалтгүй, хэн хэн нь халамж анхаарал тавьдаг байх ёстой. Эсрэг хүйстэн нь үнэнч шударга зан, сайхан сэтгэлд нь татагдаж харилцаа эхлүүлдэг ч цаг хугацаа өнгөрөхөд, ялангуяа хэд хэд хэрэлдэж маргасны дараа ямар хуучинсаг, зөрүүд болохыг нь мэдэж авдаг. 

Гэсэн ч энэ ордынхон сэтгэлээ зориулах зөв хүнээ олон олтлоо хэдэн ч удаа шархлахаас айдаггүй.


3. Ихрийн орд ~ Тодорхойгүй

Энэ ордод төрсөн хүмүүсийн хайрын түүх бүрэн хэмжээний роман бичихэд хангалттай байж болохоор ч хэр олон хүнд үнэхээр хайртайг нь асуувал хэн ч тааж чадахгүй. Ихрийн ордынхон хичээсэн хичээгээгүй хэнд ч сэтгэгдэл төрүүлж, өөрийн болгож чаддаг. Гэвч олон ааштай, хувирамтгай, хөнгөмсөг.

Нарийн ширийнийг төдийлөн анхаарч үздэггүй болохоор тэдэнтэй амьдрах ихэнх хүмүүс урам хугардаг. Хөгжилтэй байдаг нь үнэн ч хэдхэн хормын дараа ямар ч шалтгаангүй чамайг орхиж ч чадна.

Гэвч тэдний ихэнхийнх нь сэтгэлд анхны хайр нь нэг насны амьдрал нь болсон байдаг.


4. Мэлхийн орд ~ Тодорхойгүй

Энэ ордод төрсөн хүмүүс харилцаандаа эцсээ хүртэл тууштай, тэвчээртэй ханддаг. Тэдний мэдрэмж, халамж анхааралд олон хүн татагддаг ч дотоод ертөнц нь төсөөлснөөс ч ээдрээтэй хүмүүс байдаг. Тийм болохоор мэлхийн ордод төрсөн хүмүүсийн ертөнцөд очихыг хүссэн ч хаанаас эхлэхээ мэддэггүй. 

Эдгээр хүмүүс хангалттай энхрийлж чадна. Гэхдээ л харилцаанд ямар нэг алхам дутагдаад байгаа нь мэдрэгддэг. Хүмүүс мэлхийн ордод төрсөн хүмүүсийг ~ төгс ~ амраг гэж үнэлдэг ч хамт байгаа хэрнээ л ганцаардах үе олон гардаг. Тиймээс энэ ордын хүмүүстэй эхлүүлсэн харилцаа хоёр талын бие биедээ учруулсан зовлонгоос биш, ганцаардлаас болж тасардаг.

Энэ үе ирэхэд мэлхийн ордынхон хүссэн хайрыг нь мэдрүүлж чадаагүйгээсээ болж тарчлахын оронд цаашдаа ганцаараа амьдрахыг хүсдэг байна.


5. Арслангийн орд ~ 2

Арслангийн ордынхон олны анхаарлыг татах дуртай, үргэлж урам зоригтой байдаг ч хайр сэтгэлийн харилцаанд маш мэдрэмтгий байдаг. Шархалж хоцрохыг хүсдэггүй болохоор харилцаандаа өөрийн гэсэн дүрэм тогтоодог ~ хэн ч байсан нэр төрийг нь хүндэтгэхээс эхэлнэ. Хэрвээ хайрыг нь хайрлахгүй бол хоёр дахь боломжийг хэзээ ч өгөхгүй.

Бусдын санаа бодол болон сэтгэлийг ерөөс хайхардаггүй, зөвхөн өөрийгөө боддогоосоо болж эхний удаа бүтэлгүйтдэг. Хоёр дахиа алдаж байж өөрийгөө эрс өөрчилдөг.


6. Охины орд ~ 4

Охины ордынхон нэг дэх удаагаа салахдаа ямар шалтгаанаар, яагаад салсан гэх мэт болж өнгөрсөн бүхнийг 100% мартдаг. Хоёр дахь удаагаа бүтэлгүйтэхдээ яагаад салсан бэ? гэдгээ эргэцүүлж, шалтгаан нь өөрөөс болсон болохоор харамсдаг.

Гурав дахь удаагаа салахдаа шалтгаан нь нөгөө талаас болсон гэж бодоод салалтаа харьцангуй тайван хүлээж авдаг. Дөрөв дэх удаагаа салахдаа ямар шалтгаанаар вэ? гэдгээ ч мэдэхгүй, өмнөхтэйгөө адилхан төгсгөлийг хийсэн байдаг.

Эдгээр салалтын дараа харилцааны асуудалд нухацтай хандаж эхэлдэг. Ямар шалтгаанаар энэ бүх харилцаа бүтэлгүйтсэнийг ухаарсан ч дахиж алдахыг хүсэхгүй болдог ажээ. Эцэст нь жинхэнэ хайраа олох болно!


7. Жинлүүрийн орд ~ 5

Жинлүүрийн ордод төрсөн хүмүүс шийдвэр гаргаж чаддаггүйгээсээ болж олон харилцаанаас шархалж үлддэг. Сэтгэлийн шарх нь эдгэрэхэд маш их хугацаа шаардагдана. Нэг эсвэл хоёр дахиа бүтэлгүйтэхдээ алдаагаа ухаарч байгаа мэт байдаг. Гэвч дараагийн хайр дурлалын асуудалд харалган хэвээр л байдаг.

Тэдэнд юу хэрэгтэй, юу хүсэж байгаагаа ойлгоход тав хүртэлх бүтэлгүйтэл шаардлагатай. Дараагийн үерхэл нь сэтгэл хөдөлгөм санагдах ч үр дүнг хүлээхээргүй болсон байдаг. Учир нь жинлүүрийн ордод төрсөн хүмүүс үр дүнгээ илүү үйл явцыг үнэлдэг.


8. Хилэнцийн орд ~ 1

Хилэнцийн ордод төрсөн хүмүүс хэн нэгэнд сэтгэлээ тийм ч амархан зориулдаггүй. Хэрвээ нэгэнт дурласан бол маш үнэнч байдаг. Тэдний дурлалын дүрэм маш тодорхой, хайр бол хайр! Харилцаандаа маш тэвчээртэй ханддаг ~ харилцаагаа хөгжүүлэхийн төлөө бүхнийг хийдэг.

Хэрвээ итгэлийг нь алдвал ~ энэ бүхэн хэзээ ч болоогүй мэт хандах болно. Харилцаа хагацлын ирмэгт ирсэн үед нэгнээ зовоогоод байлгүй маш шийдэмгийгээр дуусгаж чаддаг. Хилэнцийн ордод төрсөн хүмүүсийн хайр хамгийн гүн, хамгийн агуу нь байдаг.


9. Нумын орд ~ Тодорхойгүй

Ордуудаас хамгийн баригдашгүй нь нум байдаг. Тэдний хувьд зөвхөн эрх чөлөө л амьдралынхаа турш үргэлж мэдрэхийг хүсдэг үнэ цэн байдаг. Энэ ордод төрсөн хүмүүс хайр дурлалаас болж эрх чөлөөгөө алдахаас айдаг. 

Хайраас болж хүмүүс яагаад өөрсдийгөө алдахад ч бэлэн байдгийг үнэхээр ойлгодоггүй. Тиймээс өөрийн баяр баясгалан, өөдрөг үзэл, үнэт эрх чөлөөгөө хадгалахын тулд насан туршдаа ганцаараа байхыг илүүд үздэг. Гэвч зүрх догдолж, хариу өвдөлт мэдэрсэн ч хайрын төлөө бүхнээ зориулах цаг ирнэ.

Харин тэр хайрыг хэзээ, хаана, хэнтэй, яаж мэдрэхийг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр нумын ордод төрсөн хүмүүст дурлахдаа хаана ч хүлэгдэхгүй үргэлж чөлөөтэй нисдэг нэгэн байх хэрэгтэй.


10. Матрын орд ~ 2.5

Энэ ордод төрсөн хүмүүс амьдрал, хайр, карьертаа маш зарчимч, чин сэтгэлээсээ, маш үнэнч ханддаг. Тэднийг чамд хайртай гэж хэлэхэд өөрөө аль хэдийнээ ирээдүйн төлөвлөгөөнийх нь чухал хэсэг болсон байдаг. Гэвч бусад хүмүүсийн нэгэн адил шархалж, шантарч, шаналж, туршлагажна.

Хоёр дахь удаагаа бүтэлгүйтсэний дараа л яах хэрэгтэй вэ? гэдгээ мэдэрч, ухаарч эхэлдэг. Тэгэхээр гурав дахь удаагаа алдана гэж үгүй. Энэ ордод төрсөн хүмүүсийн хайр дурлал нь зүгээр л хэн нэгэнтэй хамт байх биш, харин түүнийгээ аз жаргалтай болгох явдал байдаг.


11. Хумхын орд ~ 3

Хайр дурлалын хувьд хумхын ордод төрсөн хүмүүс сэтгэл хөдлөлд маш их ач холбогдол өгдөг бөгөөд сэтгэл хөдлөл алга болбол харилцаа ч дуусна. Тэдэнд аливааг бүтээн байгуулна гэдэг түүнийг хаяхаас ч амаргүй сорилт болдог болохоор харилцаанд бага багаар дотносох хандлагатай байдаг.

Энэ ордод төрсөн хүмүүсийн анхны хайр нь бүрхэг мэдрэмж үлдээсэн бол хоёр дахь нь хайр, гурав дахь нь амьдралыг хайрлах хайр байсан. Эцэст нь нэгэн насны жинхэнэ хайртайгаа учрах болно.


12. Загасны орд ~ 1.5

Ордуудаас хамгийн мөрөөдөмтгий, сэтгэл хөдлөл өндөртэй загасны ордод төрсөн хүмүүс үлгэрт дүрслэгддэг шиг хүссэн амьдралаа бүтээхийн тулд хосууд олон саад бэрхшээлийг даван туулдаг гэдгийг мэддэг. Энэ ч утгаараа харилцаанд уян хатан хандахыг хичээдэг. Гэвч сэтгэлийн зовлонг хоёр удаа тэвчиж чадахгүй.

Чин үнэнч хайр хоёр дахиа ирэх боломжгүй гэж боддог болохоор нэг биш удаа дурлахдаа сэтгэлээ зовоох бүхнийг тэвчихийг хүсдэг. Хоёр дахь удаагаа дурлахдаа өмнөх шигээ урам зоригтой байхаа больсон, эсвэл хэтэрхий хашир болсон ч байж магадгүй.