Ордуудаас хэн нь хамгийн сайн итгэл даадаг вэ?


Хүмүүсийг 100% ойлгоно гэдэг амаргүй, нэг талаар бүрэн итгэж болох ч нөгөө талаар тийм биш. Үүн шиг нэг орд нөгөөгөөсөө хэр найдвартай вэ? гэдгийг 100% хэлэх боломжгүй ч орд ордын онцлог чанарт нь үндэслэж дараах байдлаар гаргах боломжтой.

Хэнд нь итгэж болох вэ? Ямар ордынхон хэрэгтэй үед чинь чиний дэргэд чамтай хамт үргэлж байх вэ? гэдгийг мэдмээр байвал нийтлэлээ үргэлжлүүлэн уншаарай.

Итгэл даадаг, найдвартай гэдэг харьцангуй ойлголтыг илүү тодорхой болгоё гэвэл ~ Тэр хэр нууц хадгалдаг вэ?, Амьдралын ямар ч үед чиний дэргэд байх болов уу?, Тэр үргэлж үнэнийг хэлэх үү?, Үүрэг даалгавраа хугацаанд нь дуусгана гэдэгт нь итгэж чадах уу? ~ гэж асуугаарай.


Бодолтой, үнэнч шударга охины ордынхон найдвартай байдлын илэрхийлэл болдог. Бүхнээс төгсийг эрэлхийлдэг болохоор цаг ч сайн баримталдаг. Хэнд ямар үг хэлэх вэ? гэдэгтээ төдийлөн мэдрэмжтэй ханддаггүй ч үргэлж зөвхөн үнэнийг хэлдэг, зөвлөгөө өгөх чадвартай, хэлснээ ч санадаг.

Хааяа тэдгээр үнэнүүд нь бага зэрэг хатуу байж болох ч үнэндээ хүмүүст туслахыг хичээдэг. Энэ ордынхон чамайг сайжруулахыг хүсдэг. 

Дотно хүмүүстээ хангалттай санаа тавих завгүй байдаг ч тэднийхээ сайн сайхны төлөө хүчээ 100% дайчлах болно. Охины ордынхон зүгээр ч нэг сайн нөхөр биш, бас найдвартай хамтрагч байдаг.


Үхрийн ордынхон хамгийн үнэнч, тууштай ордын нэг. Энэ ордод төрсөн хүмүүсийг найдвартай болгодог чанар нь тэдний үнэнч, үндэслэлтэй, практик хандлагад байдаг.

Дотно хүмүүсийнхээ төлөө бүхнээ хийдэг. Гэхдээ үргэлж хамгийн шударга харилцагч байж чаддаггүй. Яагаад вэ? гэвэл хүмүүс ямар мэдрэмжтэй байгаа вэ?, ямар алдаа гаргасан бэ? гэдгээ хэлүүлэлтгүй мэдэж байх ёстой гэж боддог.

Хэтэрхий зөрүүд болохоор санал нийлэхгүй бол ямар ч алхам хийхгүй. Түүнчлэн хэний ч ашиг сонирхолд нийцэхгүй сонголт ч хийж чадна. Гэхдээ энэ бүхэн тэдэнд итгэж болохгүй гэсэн шалтгаан болохгүй.


Энэ ордод төрсөн хүмүүс аливааг бодитоор хардаг болохоор найдвартай байдаг. Хүмүүс тэдэнд найдаж болно, гэхдээ тэдэнтэй сэтгэл хөдлөлийн түвшинд харилцана гэдэг бараг боломжгүй. Хэрвээ найдвартай байдлын шинжлэх ухаан гэж байдаг бол хумхын ордыг хэлнэ.

Бүтээмжийг үнэлдэг, өвөрмөц сэтгэлгээтэй хүмүүс болохоор аливааг томоор хардаг, томоохон санаа гаргадаг. Гэхдээ эгодоо хэтэрхий автдаг нь хааяа үнэнч, тууштай хамтрал эсвэл нөхөрлөл үүсгэхэд саад болдог. 

Худал хэлэхгүй ч хувийн амьдралын нарийн ширийнийг 100% ойлгохгүй байж магадгүй болохоор тэдэнд итгэхээсээ өмнө ямар төрлийн харилцаатай вэ?, ямар асуудлаа ярьж хэлэлцэх вэ? гэдэгтээ ухаалаг хандаарай.


Үнэнч, халамжтай мэлхийн ордынхон хамгийн хэрэгтэй үед чинь үргэлж чамтай хамт байна гэдэгт итгэж болно. Сэтгэлтэй хүнээсээ салсандаа шаналах хэнд ч эсвэл хайртай хүнээ эмнэлэгт хэвтэхэд нь хамгийн түрүүлж тусална. Тэдний сэтгэл хөдлөл нь хэлсэн үгээс илүү найдвартай байдаг.

Энэ ордынхон хайртай хүмүүстээ бүхнээ зориулдаг. Ямар нь зөв, ямар нь буруу вэ? гэдгийг ялгах маш хүчтэй мэдрэмжтэй ба ёс суртахуунтай, шударга амьдрахыг хичээдэг.


Энэ ордынхон чиний нууцыг өөрийнх шигээ хадгалж, өөрсдөдөө байгаа шигээ хамгаалдаг. Хүмүүсийн тэднийг харах өнцөг өөр өөр ч итгэл даадаг гэдэгтэй нь 100% санал нийлдэг.

Хилэнцийн ордынхон хайрлах гүн чадвартай, нандин харилцаа үүсгэдэг болохоор тэд тэдний төлөө зовж шаналж байдаг. Сэтгэлээ зориулсан хүнийхээ төлөө чадах бүхнээ хийдэг. Тэгэхээр хэрэг болох үедээ үргэлж хэн нэгний төлөө зогсох болно гэдэгт нь бүрэн итгэж болно.

Энэ ордынхныг хайр, хүсэл тэмүүлэл тууштай, хүчирхэг нэгэн болгодог. Тэгэхээр амьдралдаа хэдий чинээ олон хүнийг оруулахаар шийднэ, төдий чинээ амьдрал нь цэцэглэх болно.


Хэрвээ арслангийн ордын хэн нэгэнд нууцаа дэлгэвэл хадгална гэдэгт нь итгэж болно. Сэтгэлийн асуудалд ч гэсэн хэн нэгэнд гүнээ дурласан бол үнэнч байдал нь хэзээ ч эргэлзээ төрүүлэхгүй. Энэ ордынхон үргэлж нөгөө хүнийхээ төлөө хамгийн сайн сайхныг хийдэг.

Үнэнч ~ арслан ~ шиг энхрий хүн байдаггүй. Гэвч хүслээрээ амьдрахыг нь хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Хүссэнээ авахын төлөө ухамсартайгаар худал хэлэхгүй. Гэвч аливааг хэтрүүлэх хандлагатай байдаг болохоор сонсох бүхэндээ ухаалаг хандаарай.


Энэ ордынхон туршлага, шинэ хүмүүс, сонирхолтой санаануудыг хүсдэг. Ямар ч харилцаанд чин сэтгэлээсээ ханддаг ч өөрсдийнхөө ашиг сонирхолд илүү хөтлөгддөг. Тэгэхээр үргэлж хүссэн шигээ бүхнээ зориулж чаддаггүй.

Тэдэнтэй илэн далангүй, чөлөөтэй ярилцах боломжтой ч 100% ойлголцоно гэдэг асуудалтай. Яагаад вэ? гэвэл нумын ордынхон маргашгүй үнэн гэдэг зарчмуудыг тулгах хандлагатай байдаг. Шударга зөвлөгөө сонсъё гэвэл тэдэнд хандаж болно. Харамсалтай нь үргэлж тус болохгүй ч нэгийг ухааруулна. 

Энэ ордынхон цаг баримтлахдаа асуудалтай. Хэрвээ маргааш уулзахаар цаг товлосон байсан бол цагтаа ирнэ гэдэгт нь найдаж байна уу? Хэрвээ эргэлзэж байвал эртхэн сануулах хэрэгтэй.


Энэ ордынхон заримдаа хэтэрхий шударга, хэтэрхий найдвартай байдаг ч үргэлж тэгдэггүй. Хэрвээ тэднийг цаг хэр барьдаг вэ?, төлөвлөснөө хэр биелүүлдэг вэ? гэдгийг мэдмээр байвал итгэл даах нь бага байна.

Хамт ажилладаг ч бай, хайр сэтгэлийн харилцаатай ч бай хонины ордынхон тийм ч тогтвортой хандлагатай хүмүүс биш. Хүссэнээ өөрийн болгох явцдаа хүсэл тэмүүлэлтэй байж болно, гэхдээ байнгын сэтгэл хөдлөл байхгүй бол уйддаг.

Энэ ордынхон өөрийнхөө зөв гэж бодож байгаа алхмаа хийнэ гэдэгт итгэж болох ч тухайн үеийнхээ нөхцөл байдлаас хамаарч бодсоноо хурдан өөрчилчихдөг. Гэвч хүмүүсийн ашиг сонирхолд нийцсэн зүйл хийх болохоор энэ нь тэднийг ямар ч итгэл даадаггүй гэсэн үг биш.


Бүтээлч хүсэл тэмүүлэлтэй, энэрэнгүй загасны ордынхон үргэлж чиний дэргэд байх болно. Гэхдээ хэрэг болсон үедээ очиж чаддаг уу? гэдэг нь өөр асуудал байна. 

Энэ ордод төрсөн хүмүүс найдвартай ч яг хэрэгтэй үедээ зөв газартаа байдаггүй. Гэхдээ үнэнч сэтгэл, сэтгэл санаагаараа үргэлж дотно хүмүүсээ дэмжих болно.

Бүтээлч сэтгэлгээтэй, амьдралыг романтикаар хардаг. Урам зоригтоо хэтэрхий автдаг болохоор аливаад бодитоор хандах нь учир дутагдалтай байдаг.

Сэтгэлийн харилцаанд гайхалтай амраг боловч бэрх цагт харилцаагаа үргэлжлүүлдэггүй. Харин тэдэнд урам зориг өгөх хэн нэгнийг эсвэл өөр зүйлийг эрэлхийлдэг.

Загасны ордынхон онцгой хүмүүс, гэхдээ өөрсдийн жижигхэн ертөнцдөө л амьдардаг болохоор бага итгэл даадаг хүмүүс гэж дүгнэж байна.


Энэ ордынхон нууц хадгалж чаддаг. Хэн нэгэнд амлалт өгсөн бол түүнийгээ биелүүлэхгүй байна гэдэг тэдэнд маш хэцүү байдаг. 

Зөв амьдарч, үргэлж жишээ үзүүлэх дуртай болохоор өөрсдийнхөө төлөө бүхнийг хийдэг. Гэхдээ энэ тэдэнд 100% итгэж болно гэсэн үг биш. Хааяахан хайхрамжгүй хандлага гаргаж чадна гэдгийг анхаарах хэрэгтэй. Ямар ч харилцаатай байсан матрын ордынхон өөрсдийгөө нөгөө хүнээсээ үргэлж дээгүүрт тавьдаг. 

Нөхөрлөлийн харилцаагаа ямар түвшинд байгааг мэдэх хэрэгтэй. Яагаад вэ? гэвэл матрын ордынхон шинэ харилцаанаас илүү удаан хугацаанд шалгарч үлдсэн тогтвортой харилцааг чухалчилдаг. Үнэндээ энэ ордынхонд хэзээ итгэж болох, итгэж болохгүй вэ? гэдгийг хэлэхэд амархан.


Тэнцвэртэй, шударга байдлыг илэрхийлдэг орд боловч ордод төрсөн хүмүүс нь 100% найдвартай гэсэн үг биш. Энэ ордод төрсөн хүмүүс аливааг үргэлж хоёр талаас нь хардаг. Бусдын санаа оноог үргэлж асуудаг мөртлөө өөрсдийнхөөрөө шийдчихдэг. 

Энэ нь тэдний жинхэнэ итгэл үнэмшил ямар вэ?, ямар бодолтой явдаг хүмүүс вэ? гэдгийг ялгахад хэцүү болгодог. Энэ ордынхныг шударга биш гэж хэлж болохгүй ч үргэлж шударга байдаг хүмүүс үү? гэвэл бас үгүй.

Тэднийг ихэвчлэн хов жив ярьдаг, хүний анхаарал татах дуртай, шийдэмгий биш хүмүүс гэдэг ч энэ нь тэднийг хангалттай мэдэхгүй үеийн л дүгнэлт байдаг.

Хайр дурлалын асуудалд ~ хайрлаж, дурлана гэдэг сээтгэнэхээс хамаагүй үнэ цэнтэй гэдгийг мэддэг. Итгэдэг зүйлтэй бол шийдэмгий, зоригтой болдог ба хүсэл тэмүүлэл, амьдрах идэвх нь хайраар тэжээгдэж байдаг.


Ихрийн ордынхон гайхалтай анд нөхөр, хамтрагч боловч үргэлж хэлсэндээ хүрдэггүй. Төрөлхийн найдвартай биш гэдгээрээ биш, хэлсэн ярьснаа амархан өөрчилчихдөгт учир байдаг. Ямар нэг асуудал үүсэхэд хоёр үнэнийг барьчихсан өөрийгөө хамгаалах уу? эсвэл өөр хэн нэгнийг үү? гэдгээ тухайн мөчөөсөө хамаарч шийдэх хандлагатай.

Тиймээс тэднийг ихэвчлэн хоёр нүүртэй гэдэг. Ихрийн ордынх нь онцлог хоёрдмол санаатай байж болох ч үргэлж тэдний зорилго байдаггүй. Хайр болон өөрчлөгдөх хэрэгцээ нь тэднийг итгэл даахааргүй нэгэн гэж үнэлэхэд хүргэдэг байна.

Жишээ нь: Ихрийн ордын найзтайгаа хоёр долоо хоногийн дараа аялалд явахаар төлөвлөсөн байлаа гэж бодъё. Гэвч өмнөх шөнө нь шоудчихсан аялалд явах өдрөө хойшлуулах нь энүүхэнд байж ч магадгүй. Энэ нь та нарын итгэлийг хугалах ч ихрийн ордынхон тэгсэн гэж хардаггүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *