Өсвөр үеийнхний долоо хоногийн зурхай (XI.20 ~ XI.26)


Одоогийн өөрийгөө бүтээсэн хүн хүний амьдралын түүх харилцан адилгүй ч хувь хүний зан төлөвшлөө бүтээж, ямар хүн болох вэ? гэдэгт нөлөөлөх хамгийн чухал үе нь өсвөр нас байдаг.

Өгөгдлөө танин мэдэж, өөрийгөө бүтээж яваа өсвөр үеийн уншигчдадаа зориулав.


Хонины орд

Даваа гараг | 2023.11.20
Бүтээхийг хүсэж байгаа амьдралдаа бүтээлчээр хандаарай. Өнөөдөр эхлүүлэх бүхэндээ сонирхолтой, тууштай хандана. Өдрийн энерги сошиал медиа ухаж өнгөрөөхөд хэтэрхий хайран байна.

Мягмар гараг | 2023.11.21
Хүмүүсийн хэрхэн амьдарч, ямар бэрхшээлийг даван туулж байгааг мэдэрч, ойлгох чадвар сайн байна. Сөрөг мэдээлэл уншихгүй байх нь сэтгэлийн дархлаагаа хадгалахад тусална.

Лхагва гараг | 2023.11.22
Урам зориг, хүсэл тэмүүлэл өндөр байна. Өнөөдөр хийх алхмаараа хүн ирээдүйгээ бүтээж байдаг. Хүмүүс өөрийг чинь ямраар хэлэх нь ямар ч хамаагүй, төлөвлөсөндөө л төвлөрөөрэй.

Пүрэв гараг | 2023.11.23
Хайсан асуултынхаа хариултыг хүн өөрөөсөө олдог. Энэ өдөр сонсох хариулт хүн болгоны сонсохыг хүсдэг нь биш. Гэвч бусдын зөв байвал ухаалаг хандаж, хүндэтгэх хэрэгтэйгээ санаарай.

Баасан гараг | 2023.11.24
Удаан хүлээсэн худалдан авалтаа цахимаар хийх төлөвтэй. Гэхдээ худалдаж авах гэдэг товчлуурыг дарах мөчдөө эргэлзэж, санхүүгээ эргэн харах нь оновчтой гэдгийг мэдэрнэ.

Бямба гараг | 2023.11.25
Урагшилъя гэвэл өөртэйгөө зөрчилдөх хэрэггүй. Тэгэхээр шийдвэр гаргахдаа зөн совингоо сонсоорой. Өөрийгөө айдас, эргэлзээнээсээ чөлөөлсөн цагт зорьсондоо хүрэх хаалга нээгдэх болно.

Ням гараг | 2023.11.26
Нөхөрлөлийн харилцаандаа анхаарч, сонирхолтой сэдвээр ярилцаарай. Итгэдэг хүнтэйгээ ярилцсанаар сэтгэл уужирч, хэн хэнийгээ хүчирхэгжүүлэх болно. Зөв хандлага, зөв энергиэ түгээсээр байгаарай.


Үхрийн орд

Даваа гараг | 2023.11.20
Бэрхшээл сорилт урагшилъя гэхээс илүү ухрах сонголт хийхэд нөлөөлөх ч тэвчээр, итгэл, эерэг хандлага урагшлах хүчийг өгөх болно. Ямар зорилготой суралцаж байгаа вэ? Ямар хүн болох вэ?, тунгаагаарай.

Мягмар гараг | 2023.11.21
Шинэ нөхөрлөл эхлүүлэхийг хүсэж байгаа хүмүүс ярилцахад сонирхолтой, хэн хэндээ итгэдэг, өөрийн чинь тэмцэх шалтгаан болох нэгэнтэй танилцаж магадгүй. Ирээдүйгээ хэрхэн төлөвлөж байна вэ?

Лхагва гараг | 2023.11.22
Өөрийгөө танин мэдэхээр өөртэйгөө ярилцаарай. Аливааг харах өнцөг, амьдралд хандах хандлага, өөртөө итгэх итгэлээрээ олон хүний анхаарлыг татна. Хүндэтгэлийнх нь хариуд харин зөвөөр үлгэрлээрэй.

Пүрэв гараг | 2023.11.23
Өөрчлөлт хийх талаар эргэцүүлэх ч хангалттай цаг, мөнгө байхгүй гэдэгтээ гомдоллох хандлагатай. Хүсэл мөрөөдлөө л дага, өчүүхэн гэлтгүй ямар нэг алхам хийгээрэй. Бодсоноо хийвэл хүсэл бодит болно.

Баасан гараг | 2023.11.24
Хэн нэгний боловсрол, хүнс сонголтоо хэрхэн хийх вэ? гэдэгт туслах төлөвтэй. Хүнд хэрэг болох зүйлийг хийж өгснөөрөө хүн өөрийнхөө амьдралыг сайжруулж байдаг. Нэгнээ дэмжиж, хамтдаа өсөж хөгжье!

Бямба гараг | 2023.11.25
Бэрхшээлээс хойш суусан, урам зориггүй хандлагатай байна. Хүний амьдралд ингэх үе олон гардаг. Өөртөө анхаарч, өөрийгөө хайрлах цаг үгүйлэгдэж байна. Ялангуяа тавтай унтаж амрахыг хичээгээрэй.

Ням гараг | 2023.11.26
Энэ өдөр хүсэл мөрөөдөл, хэтийн зорилгоо бүтээлч алхамтайгаа хослуулснаар амжилт гаргах болно. Урам зоригтой урагшилъя гэвэл өөрөө яах хэрэгтэй вэ? Хүслийн тэмдэглэл хөтөлдөг үү?, эргэн хараарай.


Ихрийн орд

Даваа гараг | 2023.11.20
Шинэ санаа олон төрөх ч дэмжих хүмүүс ховор шиг санагдана. Гэхдээ хэн нэгэнтэй ярилцсанаар санаагаа хөгжүүлж, сайжруулах боломжтой. Ямар ч алхам хийгээгүй цагт ямар ч санаачилга үнэ цэнгүй байна.

Мягмар гараг | 2023.11.21
Өдөр тутмын амьдралын хэв маягтаа анхаарч, эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл уншихад цаг гаргаарай. Эрүүл энх амьдаръя гэвэл өөрөө хариуцлагатай хандах хэрэгтэй. Хэн ч хэний ч өмнөөс амьдраагүй.

Лхагва гараг | 2023.11.22
Хэрвээ хэн нэгэнд амлалт өгсөн бол итгэлийг нь дааж, сэтгэл гарган хэлсэндээ хүрэхэд анхаараарай. Тав тухтай бүсээсээ өөрийгөө чөлөөлснөөр өөртөө өөр нэгэн шинэ адал явдал нээх болно.

Пүрэв гараг | 2023.11.23
Амьдралдаа ямар нэг өөрчлөлт мэдрэхийг хүснэ. Бүтээл урлах, хотоор алхах, подкаст хийж эхлэх хүсэл төрнө. Гэхдээ хүсэх нь хангалтгүй болохоор түүнийгээ бодит болгохоор эхний алхмаа хийж эхлээрэй.

Баасан гараг | 2023.11.24
Өнөөдөр байгаадаа талархсанаар ямар жаргалтай нэгэн болохоо ухаарна. Хүн болгон жаргаж амьдрах уу, эсвэл шаналж уу? гэдгээ өөрсдөө сонгодог. Хүнсээ хэрхэн зөв сонгох вэ?, мэдээлэлтэй хандаарай.

Бямба гараг | 2023.11.25
Гэртээ өнгөрөөх цаг хугацаагаа хэрхэн бүтээлчээр өнгөрөөх вэ? гэдэгтээ санаачилгатай хандаарай. Хүсэл мөрөөдлийнхөө талаар ярилцаж, хүрэх амжилтаа тодорхойлоорой. Тэднээсээ урам, итгэл авах болно.

Ням гараг | 2023.11.26
Өнөөдөр өөрийгөө өөртөө таалагддаг, урам зориг өгдөг бүхнээр хүрээлүүлээрэй. Аз жаргалыг хаанаас эсвэл хэнээс мэдэрдэг вэ? Шүлэг тэрлэх, дуу зохиох эсвэл зөгнөлт зохиол бичиж эхэлсэн ч яах вэ?


Мэлхийн орд

Даваа гараг | 2023.11.20
Энэ өдөр хүмүүстэй хэрхэн харилцах вэ? гэдэгтээ мэдрэмжтэй хандаарай. Өдрийн энерги тогтворгүй ч тодорхой нэг асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Хүссэн өөрчлөлтөө хийхдээ чанарыг чухалчлаарай.

Мягмар гараг | 2023.11.21
Өөртэйгөө ихээхэн зөрчилдөх хандлагатай. Энэ үеэр урлаг сонирхол татах төдийгүй сэтгэлээ сэргээхэд нөлөөлнө. Бүтээлч сэтгэлгээгээр хандах бүхэн төсөөлж ч байгаагүй боломжийг нээж өгөх болно.

Лхагва гараг | 2023.11.22
Энэ өдөр сурлагадаа анхаарах хэрэгтэй ч хэрхэн өндөр үнэлгээ авах вэ? гэдэгтээ биш, хэрхэн үнэ цэнтэй нэгэн болох вэ? гэдэгтээ төвлөрөөрэй. Ирэх хэдэн жилийн хугацаанд ямар хүн болж төлөвшсөн байх вэ?

Пүрэв гараг | 2023.11.23
Боломжоо үнэлж чадвал ямар ч бүтээмж гаргах боломжтой. Харах өнцөгт л өөрчлөлт ороход амьдрал бүхэлдээ гайхамшиг байдаг. Одоо цагт онлайн орчин өөрийгөө хөгжүүлэх чухал хэрэглүүр болжээ.

Баасан гараг | 2023.11.24
Эрсдэлтэй алхам хиймээр санагдвал хүссэнээ хийгээрэй. Ялангуяа таалагддаг хүндээ өөрийгөө илэрхийлэхийг хүсвэл санаачилгатай хандах хэрэгтэй. Сэтгэл шархалж үлдлээ ч туршлага болно.

Бямба гараг | 2023.11.25
Хорвоо ертөнцийг танин мэдэх, өөрийгөө олж харахад тохиромжтой. Бясалгал эсвэл иог хийх, пилатесаар хичээллэвэл ямар вэ? Үнэрт лаанд дуртай нь түүнийгээ асааснаар төвлөрөл, бүтээмжээ нэмэх болно.

Ням гараг | 2023.11.26
Гэрийнхэндээ болон өөртөө анхаарах өдөр байна. Үнэндээ гэр гэдэг ямар үнэ цэнтэй орчин болохыг өнөөдрөөс мэдэрнэ. Өдөр тутмын амьдралаасаа жаргалыг хайя гэвэл өөрөө түүнийг бүтээдгийг санаарай.


Арслангийн орд

Даваа гараг | 2023.11.20
Өөрөө ямар амьдралыг бүтээмээр байгаагаа мэднэ. Хэлэх үг, хэтийг харах чадвар, хэрэгжүүлэх алхмаараа энэ өдөр олон өөрчлөлтийг хийнэ. Мэдэхгүй, чадахгүй гэхийнхээ оронд мэднэ, чадна гэдэг болоорой.

Мягмар гараг | 2023.11.21
Аливааг шинжлэн дүгнэх чадвар сайн байх нь хэн нэгний асуудлыг шийдвэрлэхэд нэмэр болно. Бусдыг дэмжсэнээрээ хүн өөрийнхөө амьдралыг илүү адал явдалтай, баялаг түүхтэй болгож байдаг.

Лхагва гараг | 2023.11.22
Өнөөдөр туулж байгаа амьдрал, олж авсан туршлага амьдралынх нь өчүүхэн л хэсэг. Нэг туршлагыг нөгөөхөөс нь салгах боломжгүй. Бүгдээрээ нэгдэж гашуун боловч чихэрлэг нэгэн амьдралыг бүтээдэг.

Пүрэв гараг | 2023.11.23
Энэ өдөр харилцаандаа анхаарах ч хэн нэгнээс хамааралгүйгээр хүссэн, хэлсэн, зорьсноо хийгээрэй. Өөрөөс чинь үлгэрлэх, талархах нэгэн байхад эсрэгээрээ атаархаж, үзэн ядах ч нэгэн оршсоор л байдаг.

Баасан гараг | 2023.11.24
Дасгал хөдөлгөөн хэр хийж байна, хэрэгцээт амин дэмээ хүнсээсээ хангалттай авч чадаж байгаа эсэхээ дүгнээрэй. Өөрийнхөө төлөө алгуурлалгүй хэрэгжүүлэх ганцхан алхам ямар том өөрчлөлт авчирдаг гээч.

Бямба гараг | 2023.11.25
Дотно хүмүүсээ хүндэтгэж ярилцах нь харилцаанд чухал нөлөөтэй байдаг. Тэдэнтэйгээ ярилцсанаар итгэлээ сэргээх болохоор эерэг, сайхан үг хэлээрэй. Аливаад дасан зохицож, хүлээцтэй хандах хэрэгтэй.

Ням гараг | 2023.11.26
Өдөр тутмын амьдралдаа анхаарч, хүссэндээ хүрэхэд ямар бэрхшээл байна вэ? гэдгийг эргэцүүлээрэй. Бүтээхийг хүссэн аз, амжилтаа сэтгэлдээ төсөөл ~ өөрөө хичээвэл бодсоноо бодитоор мэдрэх болно.


Охины орд

Даваа гараг | 2023.11.20
Ухаалаг худалдан авалт хийх хэрэгтэй байна. Тэгэхээр үрэх зуршилдаа анхаар. Хэрвээ амьдралынхаа мөн чанарыг ойлгож чадвал санхүүгээ оновчтой төлөвлөж чадна. Хэний төлөө, өөрийнхөө төлөө!

Мягмар гараг | 2023.11.21
Хүмүүстэй хэрхэн харилцах вэ? гэдэгтээ мэдрэмжтэй хандаарай. Хэлэх үгээ эерэг, итгэл найдвар төрүүлэх үгээр солиорой. Хэдий чинээ зөвийг хэлж ярьж, хийж бүтээнэ, төдий чинээ амьдрал сайжирна.

Лхагва гараг | 2023.11.22
Хэн нэгэнтэй танилцах эсвэл хэн нэгэнд сэтгэл татагдаж магадгүй. Чатаар эхлэх харилцааг хааш нь чиглүүлэх вэ? Хэрвээ хүнтэй үерхэх талаар бодоогүй яваа бол өдрийг өөрөөр бүтээх сонголт олон байна.

Пүрэв гараг | 2023.11.23
Харах өнцгөө тэлснээр харилцах ур чадвараа сайжруулна. Ямагт шинийг эрэлхийлж яг одоогийнх шигээ мэдлэгт тэмүүлж амьдраарай. Бодсоноо оролдож хийж үзэж, туршсанаараа яах вэ? гэдгээ мэдэж авна.

Баасан гараг | 2023.11.24
Технологийн тусламжтайгаар хүссэнээ бүтээх болохоор төлөвлөсөн худалдан авалтдаа зориулж мөнгөө хадгалсаар байгаарай. Өөртөө хөрөнгө оруулахдаа хэт ихийг зарцуулчхав уу? гэж санаа зовох хэрэггүй.

Бямба гараг | 2023.11.25
Хэн нэгэн хэлсэн, амласандаа хараахан хүрэхгүй төлөвтэй. Үнэндээ ярих, хийх хоёр өөр. Гэвч амьдрал биднээс ярьсан хэлсэндээ байхыг шаарддаг. Эс чадвал хүрч чадахгүй амлалт өгөхийн шаардлагагүй.

Ням гараг | 2023.11.26
Энэ өдөр яавал тухтай байхаар байна, яавал бүтээмжээ нэмэхээр байна гэдэгт төвлөрч, өрөөгөө, гэрээ тохижуулаарай. Хүн байгаа газартаа, байгаа боломжоо ашиглан хүссэнээ хийх бүрэн боломжтой байдаг.


Жинлүүрийн орд

Даваа гараг | 2023.11.20
Ганцхан өөрийн чинь зорилго, төлөвлөгөөнд асуудал үүсээгүйг бодолцож, аливаад хүлээцтэй хандахыг чухалчлаарай. Ямар амьдралыг бүтээхээ хүн өөрийн хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ л олж авдаг.

Мягмар гараг | 2023.11.21
Аливааг харах өнцөг, ялангуяа мөнгөнд хандах хандлагадаа анхаараарай. Хүн амьдралдаа ямар ч үрийг тарихыг хүссэн алив бүхэн багаас эхэлдэг болохоор төдий чинээ тууштай хандах хэрэгтэй.

Лхагва гараг | 2023.11.22
Өөрийн чинь нэр сийлэгдэж үлдэхээр ямар нэг бүтээлч төсөл эхлүүлэхэд тохиромжтой. Уран зураг зурах, шүлэг тэрлэх, эсвэл ном хэвлүүлэх талаар бодож үзээрэй. Хоол хийх урлагт ч өөрийгөө сорьсон ч яах вэ?

Пүрэв гараг | 2023.11.23
Хэн нэгэн онцгой сэтгэгдэл төрүүлэх төлөвтэй. Амьдралд хэн ч өөрийнхөө талаарх бусдын санаа бодлыг хянаж чадахгүй ч өөрчлөх боломжтой байдаг. Түүнийг үйлдлээрээ харуулах нь хамгийн оновчтой.

Баасан гараг | 2023.11.24
Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн төлөө хангалттай хичээж байгаа эсэхдээ дүгнэлт хийгээрэй. Хэн нэгэнд найдаж, хэн нэгнийг хүлээх хэрэггүй. Хэрэгтэй гэснээ өөрийн болгохын төлөө шаргуу суралцаарай.

Бямба гараг | 2023.11.25
Өсөж хөгжих, өөрийгөө бүтээх аялал чинь ямар ч ачаалал авчирсан энэ өдөр хангалттай амрах нь чухал байна. Тэгснээрээ үргэлжлүүлэн шантралгүй суралцах идэвх, эрч хүчээ эргэн олж авах болно. 

Ням гараг | 2023.11.26
Хэрвээ өөрийгөө дайчлахгүй бол гуниглах мэдрэмждээ эзэмдүүлэх хандлагатай. Тэгэхээр бүтээмжээ нэмэх ямар арга байна, эрэлхийлж, өөрөөр амьдрах сонголт хийгээрэй. Бусдаас туршлага судлааарай.


Хилэнцийн орд

Даваа гараг | 2023.11.20
Өнөөдрийг хүртэл ямар чадварт суралцсан бэ? Ямар мэдлэгт суралцаагүй явна вэ? гэдэгтээ дүгнэлт хийгээрэй. Өөрөө алхам тутамдаа шинэ мэдлэг, чадварт суралцах шаардлагатай цаг үед амьдарч байна.

Мягмар гараг | 2023.11.21
Бичих, зохиох, хэвлүүлэх, хэн нэгэнд багшлах зэрэг бүтээлч арга хэмжээнд тохиромжтой. Үнэндээ ямар ч алхам хийхгүй бол зорилго тавьж, төлөвлөх шаардлагагүй. Хүн өөрийнхөө аз, амжилтыг өөрөө бүтээдэг.

Лхагва гараг | 2023.11.22
Энэ өдөр хэлэх үг, хийх алхамдаа мэдрэмжтэй хандаарай. Зөв бөгөөд зөөлөн үгийг хэлээрэй. Хэлсэн үг, хийсэн бүхэн эргэн ирдэг болохоор хэн нэгнийг шархлуулахгүйг хичээгээрэй. 

Пүрэв гараг | 2023.11.23
Төлөвлөгөөгөө хэрхэн гаргадаг вэ? Өөр хүмүүс хэрхэн төлөвлөдгийг судалж, туршлага солилцвол ямар вэ? Ялангуяа цаг төлөвлөлтдөө анхаарах шаардлагатай болохоор төлөвлөх чадварт суралцъя.

Баасан гараг | 2023.11.24
Сошиал хүрээлэл нэмэгдэх өдөр байна. Өөрийгөө илэрхийлэх чадвар олон хүнд сэтгэгдэл төрүүлэх боловч хэнтэй, хэрхэн харьцах, ямар үг сонгох, ямар сэдвээр ярилцах вэ? гэдэгт мэдрэмжтэй хандаарай.

Бямба гараг | 2023.11.25
Хэрвээ мөнгө дуудъя гэвэл аз авчирдаг сахиусаа орох хаалган дээр, эд хөрөнгө дуудъя гэвэл цонхны тавцан дээрээ зоос тавьдаг гэдэг. Үүнтэй хэр санал нэгдэх вэ? Хүн мөнгийг хөдөлмөрлөж бүтээдэг.

Ням гараг | 2023.11.26
Хүсэл мөрөөдөл, хичээнгүй хөдөлмөрөөрөө бүтээх өөрийнхөө амьдралд хэр сэтгэл ханамжтай явна вэ? Энэ өдөр өөрчлөлт хийгдэх хэрэгцээг мэдрэх ч түүнийгээ чин сэтгэлээсээ хийх нь чухал байна.


Нумын орд

Даваа гараг | 2023.11.20
Амьдрал нэг хэвийн санагдаж, хэн нэгнээс дэмжлэг авахыг хүснэ. Гэвч хэнд ч найдалгүй өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэх хэрэгтэй. Хүсэж мөрөөдөж байгаа бүхнээ сэтгэлдээ төсөөл, бодит болгох боломжтой.

Мягмар гараг | 2023.11.21
Шинэ мэдлэг, шинэ чадварт суралцах өдөр өнгөрнө. Ямар ч дадал төлөвшүүлж эхэлсэн шийдвэртээ тууштай хандаарай. Өөртөө хэт ачаалал өгөлгүйгээр, хөгжилдөнгөө хөгжих боломж үргэлж байдаг.

Лхагва гараг | 2023.11.22
Энэ өдөр олон талаар сорих болохоор аливааг хүндрүүлэхгүйг хичээгээрэй. Өөрөө хэдий чинээ ухаалаг, хүлээцтэй хандаж чадна, учрах сорилт төдий чинээ тийм ч амаргүй даваа биш шиг санагдах болно.

Пүрэв гараг | 2023.11.23
Өнөөдрийг хэрхэн бүтээх вэ? гэдэгт ямар санаачилгатай ханддаг вэ? Энэ өдөр плейлистээ шинэчилж, ирээдүйн өөртөө захидал илгээх эсвэл ном бүтээж эхэлсэн ч болно. Ямартай ч жаргал мэдрээрэй.

Баасан гараг | 2023.11.24
Эрүүл мэнддээ анхаарч, энэ сэдвийн хүрээн дэх мэдлэгт хөрөнгө оруулалт хийгээрэй. Хэрэгцээт амин дэмээ хаанаас, хэрхэн авах вэ? Бусдаас дэмжлэг хүсэхэд тохиромжтой үеэс илүү сэтгэл чухал байдаг.

Бямба гараг | 2023.11.25
Сошиал медиагаа идэвхтэй хөтөлдөг бол сэтгэл хөдөлгөм meme постолж, хэн нэгний постод эерэг сэтгэгдэл үлдээгээрэй. Эерэг хандлага, эерэг алхам бүхэн эргэх амьдралд нь баяр жаргал мэдрүүлнэ.

Ням гараг | 2023.11.26
Хэн нэгэн дэмжлэг хүсэх эсвэл киноны санал хүлээн авах гээд төлөвлөгдөөгүй асуудал олонтоо гарна. Үнэндээ амьдрал чамайг үргэлж сорих болно. Хамгийн чухал нь тэнцвэрээ хадгалж сурах хэрэгтэй.


Матрын орд

Даваа гараг | 2023.11.20
Энэ өдөр өөрөө яавал жаргаж амьдрах вэ? гэдэгт төвлөрөөрэй. Шинийг эрэлхийлэх хүсэлтэй, хорвоог түүчээлэх чадвартай нэгэн болохоор шинэ, шинэлэг адал явдалд өөрийгөө төдий чинээ нээгээрэй.

Мягмар гараг | 2023.11.21
Санхүүгийн асуудал санаа зовоох хандлагатай ч орлогоо өөр ямар эх үүсвэрээс нэмэгдүүлэх боломжтой байна вэ? Урам хугарсан сэтгэлээ эерэг алхам руу чиглүүлснээр үр ашигтай ирээдүйг бүтээж чадна.

Лхагва гараг | 2023.11.22
Хэнтэй хэрхэн харьцах вэ? Хэнд ямар үг хэлэх вэ? гэдэгт мэдрэмж үгүйлэгдэнэ. Хүн чиний үгээр үг хийж болно, гэвч үгээс илүү үйлдэл чухал гэдгийг санах өдөр байна. Дотно нэгэн урагшлах итгэл төрүүлнэ.

Пүрэв гараг | 2023.11.23
Өдөр өдрийн амьдралаа эргэн нэг харж, яавал ахиц гаргах вэ?, яавал хөгжих вэ? гэдгээ эргэцүүлээрэй. Өрсөлдөх хүнээ өөрөө гэдгийг санаж, эрсдэлтэй алхамд сэтгэлээ нээж, өдрийг урлаж өнгөрөөгөөрэй.

Баасан гараг | 2023.11.24
Ямар нэг алхамд яарах хандлагатай. Гэвч амьдралд хэний ч 100% хянаж чадахгүй асуудал олон гардаг. Тэгэхээр гүн амьсгаа аван тайвшрал эрэлхийлээрэй. Тэгснээр бодит, оновчтой шийдвэрт хүрэх болно.

Бямба гараг | 2023.11.25
Энэ өдөр дотно хүмүүстээ сэтгэлээ нээн, хүсэл мөрөөдөл, хүрэх зорилгынхоо талаар ярилцах нь шинэ санаа олоход тусална. Гоо зүйн мэдрэмж амьдралд чухал нөлөөтэй болохоор урлагт ч цагаа зориулъя.

Ням гараг | 2023.11.26
Өөрийгөө хөгжүүлэхдээ анхаараарай. Чамайг хөгжүүлдэг, гэхдээ давхар амралт болох ямар сонголт байна вэ? Дасгал хөдөлгөөн гэдэг хэн хүний өөртөө хийх хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болно.


Хумхын орд

Даваа гараг | 2023.11.20
Ямар ч зорилго хүрч чадахуйц байх хэрэгтэй гэдэг ч чадахаасаа ихийг хүсэж мөрөөдөж, өөрийгөө хурцлах хэрэгтэй. Өөрөө яахаа мэднэ, түүнийгээ ч чадна. Яг одоо хүсэхээсээ илүү хийж эхлэх нь чухал байна.

Мягмар гараг | 2023.11.21
Энэ өдөр гүн ухаанд сонирхол татагдах төлөвтэй. Хүнийг сонирхол нь хөгжүүлдэг гэдэг болохоор хүсэл хааш чиглэнэ, түүнийгээ танин мэдэхийг хичээгээрэй. Өөрийг хийснээрээ өөрчлөгдөж, хөгжих болно.

Лхагва гараг | 2023.11.22
Сошиал харилцаа идэвхтэй өрнөх өдөр өнгөрнө. Нөхөрлөдөг хүмүүстэйгээ ярилцаж, хөгжилдөх нь сэтгэл санааг сэргээнэ. Үнэндээ, өөрөө тэднээсээ биш, эсрэгээрээ нөхөд нь чамаас урам зориг авах болно.

Пүрэв гараг | 2023.11.23
Шинэ газар орноор аялж, шинийг танин мэдэх хүсэл, шинэ амт мэдрэх сонирхол хүчтэй төрнө. Шинийг эрэлхийлэх нь харах өнцөг тэлж, амьдрах идэвх нэмдэг. Хэрэгжих боломжтой болохоор хичээгээрэй.

Баасан гараг | 2023.11.24
Хэлэх үг, хийх алхамдаа дүгнэлт хийгээрэй. Хэчнээн зохистой хооллохыг хичээсэн ч донат сонгосон өөртөө анхаарах шаардлагатай. Дурладаг амттанаа хэрхэн итгэж болох орцтойгоор мэдэрч болох вэ?

Бямба гараг | 2023.11.25
Бясалгалаар хичээллэх, эсвэл одоог хүртэл эхлүүлж чадаагүй яваа телевизийн цуврал киногоо үзвэл ямар вэ? Хааяахан ч гэсэн түр амсхийж амьдрал ямар гайхамшигтай вэ? гэдгийг мэдрэх хэрэгтэй.

Ням гараг | 2023.11.26
Энэ өдөр амьдралаа арай өөрөөр үргэлжлүүлэх боломжтой гэдгээ олж харна. Гэхдээ яг яахаа хараахан мэдэхгүй байвал хүслээ тодорхойлоорой. Хүсэл тодорхой цагт хүн тавилангаа өөрөө бүтээнэ.


Загасны орд

Даваа гараг | 2023.11.20
Энэ өдөр амьдрал хүссэн шиг чинь үргэлжлэхгүй байгааг анзаарна. Гэвч хүссэнээрээ үргэлжлүүлэх хүн нь өөрөө байдаг болохоор ямар өөрчлөлт хийгдэх хэрэгцээ байна вэ? гэдэгт шийдэл эрэлхийлээрэй.

Мягмар гараг | 2023.11.21
Хэн нэгэн тал засаж, чамаас хүссэнээ авахыг эсвэл хүссэнээ хийлгэхийг хүснэ. Хэрвээ тэгвэл санаснаа шударгаар хэлж ярилцаарай. Үйл бүхэн үртэй ~ хүн өнөөдөр тарьснаа маргааш нь хурааж амьдардаг.

Лхагва гараг | 2023.11.22
Дасгал хөдөлгөөн хийж, зохистой хооллож байгаа эсэхдээ дүгнэлт хийгээрэй. Сонирхол мэргэ, төлөгт татагдах төлөвтэй. Хэрвээ тэгвэл үүдэндээ чимх розмарин цацах нь гэрийг эерэг энергиэр дүүргэх болно.

Пүрэв гараг | 2023.11.23
Энэ өдөр ямарваад яарах хандлагатай ч хүлээцтэй хандахыг хичээгээрэй. Өгөгдсөн цаг хугацаагаа өөрөөр өнгөрөөх сонголт хийвэл ямар вэ? Ямар ч шийдвэр гаргасан жаргаж амьдрах сонголт үргэлж байдаг.

Баасан гараг | 2023.11.24
Сонирхлоо хэрхэн тэлж, чадвараа хэрхэн хөгжүүлж байна вэ? Олон хүнтэй ярилцах нь өөрийгөө ойлгох, өөрийгөө таньж мэдэх, өөртөө итгэх итгэлийг нэмдэг. Зорилготой хүний өдөр бүр үнэ цэнтэй байна.

Бямба гараг | 2023.11.25
Энэ өдөр амралт хэрэгтэй. Дуртай амттанаа идэнгээ дурсамж сэргээх эсвэл урам зориг өгөх кинонуудаас сонгон үзээрэй. Хүн өөрөө л мэдэрч чаддаггүй болохоос амьдралын хором бүхэн гайхамшиг байдаг.

Ням гараг | 2023.11.26
Санхүүгийн төлөв санаа зовоох ч шийдвэрлэх арга нь олдож таарна. Учрах сорилт хэн хүнийг улам ухаажихыг шаардаж байдаг. Байгаадаа талархалтай хандаж эхэлснээр сэтгэлийн гунигаасаа салж чадна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *