Өсвөр үеийнхний долоо хоногийн зурхай (XI.27 ~ XII.03)


Одоогийн өөрийгөө бүтээсэн хүн хүний амьдралын түүх харилцан адилгүй ч хувь хүний зан төлөвшлөө бүтээж, ямар хүн болох вэ? гэдэгт нөлөөлөх хамгийн чухал үе нь өсвөр нас байдаг.

Хүүхэд наснаас насанд хүрсэн хүн болох шилжилтийн энэ үеийн өдөр болгон тэдэнд шинэ сорилт байдаг. Тэгвэл энэ долоо хоногт тэднийг ямар адал явдал хүлээж байгаа бол…? Хамтдаа нэгэн шинэ долоо хоногийн зурхайгаа уншицгаая!

Өгөгдлөө танин мэдэж, өөрийгөө бүтээж яваа өсвөр үеийн уншигчдадаа зориулав.


Хонины орд

Даваа гараг | 2023.11.27
Энэ өдөр өөрөөсөө, шинэ, сонирхолтой ямар адал явдал бүтээх гэж байна вэ? гэж асуугаарай. Цаашлаад олон хүнээс үүнийгээ асууснаар шинэлэг санааг ч харна, гайхалтай хүмүүстэй ч танилцах болно. 

Мягмар гараг | 2023.11.28
Бодол дахь шинэлэг, сэтгэл татам санаагаа хэрэгжүүлэх өдөр өнгөрнө. Бодсоноороо биш, бүтээснээрээ хэн гэдгээ харуулах болохоор амьдралаа өнгөлөг, сонирхолтой болгоно гэснээ итгэлтэйгээр хийгээрэй.

Лхагва гараг | 2023.11.29
Өөрөө хорвоо дээрх хүн бүхэн шиг чадвартай, мэдрэмжтэй, ухаалаг нэгэн. Наанадаж л ямар амьдралаар амьдрахаа мэддэг. Энэ өдөр хэцүү санагдах ч хүссэн амжилтаа бүтээчихвэл өдөр болгон амархан байна.

Пүрэв гараг | 2023.11.30
Өнөөдөр удаан хугацааны турш бодож явсан санаагаа төсөл болгон төлөвлөхөд тохиромжтой. Төвлөрөх чадвартай, төсөөллөө бүтээх эрч хүчтэй байна. Бүтээлээрээ хэн нэгэнд онцгой сэтгэгдэл төрүүлнэ.

Баасан гараг | 2023.12.01
Энэ өдөр урт хугацааны ирээдүйнхээ талаар бодох нь сэтгэл санааг сэргээж, төлөвлөгөөгөө гаргах эхлэл болно. Гэвч төлөвлөх нь хангалтгүй, төсөөлснөө бодитоор бүтээж эхлэх цаг нь өнөөдөр, яг одоо байна.

Бямба гараг | 2023.12.02
Сонирхол татагдсан шинэ төлөвлөгөөгөө урагшлуулахад хэцүү санагдах ч олон өнцгөөс харвал тодорхой амжилт гаргах боломжтой байна. Хэрвээ хүсвэл хэсэг хүлээзнэ, энэ үе итгэлээ сэргээх боломж болно.

Ням гараг | 2023.12.03
Өнөөдөр өөрийгөө ихээхэн гайхшируулах төлөвтэй. Хүн өдөр болгон өөрийгөө нээж, сорьж, хөгжүүлж, танин мэдэж амьдардаг. Ингэж чадна гэдэгтээ итгэхгүй байгаа ч хичээвэл чадах л болно.


Үхрийн орд

Даваа гараг | 2023.11.27
Санхүүгийн асуудал санааг зовоох хандлагатай. Гэхдээ өөрөө хүсэж хичээвэл бүтээх боломжтой бол тэгтлээ гуниглах шаардлагагүй. Энэ өдөр амьдралаа хэрхэн сайжруулах вэ? гэдэгт төвлөрч, алхам хийе.

Мягмар гараг | 2023.11.28
Хүмүүс ямар ч эрсдэл гаргахгүйгээр хүссэнээ өөрийн болгож байгаа мэт санагдана. Гэвч үнэхээр тэгдэг үү? гэвэл мэдээж үгүй гэж хариулна. Эрсдэлтэй алхам хийлгүйгээр хэн ч өөрийн азыг бүтээж чадахгүй.

Лхагва гараг | 2023.11.29
Сүүлийн хэдэн өдөр таагүй сэтгэгдэл төрүүлсэн хүнтэйгээ эвлэрэх хүсэл байна уу? Хэрвээ тэгвэл энэ өдөр түүнээс өөртэйгөө ярилцахыг хүсээрэй. Ингэснээр нэг нэгнээ өөрөөр харна, дотно мэддэг болно.

Пүрэв гараг | 2023.11.30
Сэтгэл санаа дараагийн том алхмаа хийж эхлэхэд бэлэн байна. Хэрвээ ямар нэг төлөвлөгөөгүй байвал өөртөө ямар боломж байгааг олж харах эсвэл бүтээх цаг иржээ. Хаанаас урам зориг авахаа хайж л мэднэ.

Баасан гараг | 2023.12.01
Хэн нэгэн өөрийгөө өшөө илүү дайчлах хүсэл тэмүүллийг сэргээнэ. Гэхдээ дараа нь яах вэ? гэдэгтээ эргэлзэх хандлагатай. Ямартай ч өнөөдөр хийж хэрэгжүүлэх бүхэн урт хугацааны ололтын үндэс болно.

Бямба гараг | 2023.12.02
Энэ өдөр дотно хүмүүстэйгээ харилцах харилцаандаа анхаараарай. Ялангуяа эцэг эхтэйгээ маргах магадлал өндөр байна. Чам руу чичлэхээс өөрийг хийж чадахгүй байгаа тэдэнтэйгээ ярилцах хэрэгтэй.

Ням гараг | 2023.12.03
Хэн нэгэн хийх алхмаараа ихээхэн гайхшируулах төлөвтэй. Гэхдээ гайхширах нь хангалтгүй, түүнээс мэдэж авах ямар мэдлэг, суралцах ямар чадвар байна вэ? гэдэгт төвлөрч, өөрийгөө ч гайхшируулаарай.


Ихрийн орд

Даваа гараг | 2023.11.27
Хүн хүний харах өнцөг өөр байдаг ч аливааг чамтай адил өнцгөөр хардаг нэгэн хаа нэгтээ оршин байгаа гэдэгт итгэх өдөр өнгөрнө. Хүссэнээ бүтээхэд ямар асуудал байна вэ?, шантралгүй хичээсээр байгаарай.

Мягмар гараг | 2023.11.28
Ямар нэг тохиолдол эсвэл мэдрэмж шинийг турших хэрэгтэйг сануулах нь таалагдах төлөвтэй. Тэгэхээр энэ өдөр шинэ мэдлэг, мэдээлэлд өөрийгөө нээгээрэй. Сонирхолтой санагдсанаа тултал нь судлаарай.

Лхагва гараг | 2023.11.29
Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүхэн нэг л удаашралтай явагдах шиг санагдана. Томоохон төлөвлөгөө, төслөө дуусгаж чадахгүй нь гэдэгт анхаарвал таамаглал бодитой болно. Үүнд төвлөрөлгүй, хичээгээрэй.

Пүрэв гараг | 2023.11.30
Нөхөрлөлийн харилцаа асуудалтай байна. Дотно нэгэн дарангуйлагч шиг аашилна ~ үүнийг даван туулж чадах уу? Энэ үе тийм ч удаан үргэлжлэхгүй болохоор хэсэг алхах нь сэтгэл санааг сэргээнэ.

Баасан гараг | 2023.12.01
Өнөөдөр аливааг өөр хэн нэгний өнцгөөс харах гэж хичээснээр нүд нээгдэх шиг санагдана. Өдрийн эерэг энерги өглөө эрт мэдрэгдэж эхлэх нь түүнийг төдий чинээ бүтээмжтэй өнгөрөөх эхлэл болно.

Бямба гараг | 2023.12.02
Тархиа идэвхтэй ачааллуулах өдөр өнгөрнө. Тэгэхээр наран ургахаас шингэх хүртэл багадаа арван хоёр шинэ санааг олж харах болно. Гэхдээ санаа төдий үлдээх үү?, эсвэл бодит болгох уу?, эргэцүүлээрэй.

Ням гараг | 2023.12.03
Амьдралыг харах өнцөгт өөрчлөлт мэдрүүлэх, өөрийгөө шантралгүй хөгжүүлэхэд нөлөөлөх ямар ямар дадалтай вэ? Дараагийн алхмаа хийхдээ итгэлтэй байхад зөв дадал төлөвшил чинь түлхэц болно.


Мэлхийн орд

Даваа гараг | 2023.11.27
Хэн нэгэн, ялангуяа дотно нэгнээсээ хувиа хичээсэн гэдэг үг сонсох төлөвтэй. Энэ нь нэг талаар өөртөө дүгнэлт хийхийг, нөгөө талаар тэдэндээ анхаарах хэрэгтэйг сануулна. Өөрийгөө ямар хүн гэж боддог вэ?

Мягмар гараг | 2023.11.28
Энергиэ хэрхэн тэнцвэртэй хуваарилах вэ? гэдэгтээ мэдрэмжтэй хандаарай. Нэг цаг хичээллэвэл 10 минут амарч, энергиэ цэнэглэх хэрэгтэй. Хичээнгүйлэн суралцах шаардлагатай ч өөрийгөө хайрлаарай.

Лхагва гараг | 2023.11.29
Өнгөрсөнд эцэслэсэн ямар нэг асуудлаа эргэн харах эсвэл хэрэгжүүлээгүй төлөвлөгөөгөө эхнээс нь хийж эхлэх төлөвтэй. Тэнцвэрээ олох хүртлээ яавал амжилттай дуусгах вэ? гэдгээ сэтгэлдээ зураглаарай.

Пүрэв гараг | 2023.11.30
Сэтгэл санаа эерэг байвал амьдрал сайхан байна, эсрэгээрээ тавгүй байвал түүнийгээ өөрчлөх хэрэгтэй. Сайн мэдээ нь харанхуй нөмрөн авсан мэт санагдах бүхнийг гэрэлтүүлэх боломж нь хүнд өөрт нь байдаг.

Баасан гараг | 2023.12.01
Санхүүгийн асуудалтай тулгарах магадлал өндөр ч харамсалтай нь итгэдэг хүмүүс чинь асуудал гэж хараахан харахгүй байна. Яалт ч үгүй асуудалтай байна, харин яаж шийдэх вэ? Тусламж авах хэрэгтэй.

Бямба гараг | 2023.12.02
Дотно мэддэг гэлтгүй танил төдийхөн хүнтэй хамтарна гэдэг амаргүй даваа байна. Гэвч хичээл зүтгэл үнэлэгдэж төсөөлсөн шигээ бүтээмж гаргах болно. 100% сайн байна гэдэг бэрх ч хичээвэл боломжтой.

Ням гараг | 2023.12.03
Үүсэж болох асуудалд хүлээцтэй хандаарай. Үнэ цэнтэй нэгэн хэмээн сэтгэлдээ хүндэлж хайрлаж явдаг хүмүүс хамгийн хэрэгтэй үед чинь өөрөөсөө түлхэх хандлагатай байна. Шалтгаантай ч сонголт чинийх.


Арслангийн орд

Даваа гараг | 2023.11.27
Гэнэтийн адал явдал тохионо, эерэг талаараа! Хэрвээ хэн нэгнийг сэтгэлдээ нууцхан хайрладаг бол ямар нэг зүйл хэлэх цаг нь болсон байна. Энэ өдөр эрч хүчтэй энергийн идэвхтэй урсгалыг мэдрэх болно.

Мягмар гараг | 2023.11.28
Сэтгэл санаа өөдрөг, урам зоригтой өдөр өнгөрнө. Хүсвэл сэтгэл санаагаар унасан үеийнхээ нэгэнтэй үүнийгээ хуваалцаарай. Яавал жаргалтай байх вэ? гэдгээ өөрөө олох ёстой ч дэмжлэг чинь хэрэг болно.

Лхагва гараг | 2023.11.29
Энэ өдөр амьдралдаа өөр нэгэн шинэ өнгө нэмэхийг хүснэ. Гэхдээ хэн нэгэнд хэлэх гэж яарахаасаа илүүтэй хэрхэн түүнийгээ бүтээх вэ? гэдэгтээ төвлөрөөрэй. Хүн болгон өөрийн гэсэн асуудалтай байна. 

Пүрэв гараг | 2023.11.30
Хүн өөрөө хүсвэл ямар ч бүтээн байгуулалт хийх боломжтой байдаг. Энэ өдөр аливаад хэт туйлшрахаас, өөрийгөө дутуу үнэлэхээс болгоомжлоорой. Өөртөө итгээгүйгээс хэтэрхий хурдан шантрах хандлагатай.

Баасан гараг | 2023.12.01
Өнөөдөр аливаад хүлээцтэй хандаж, хэрвээ тэвчихээргүй байвал гүн амьсгаа авч тайвшраарай. Ямар ч шаардлагагүй яаран алхам хийгээд хэрэггүй. Хангалттай хүлээж чадвал ямар алхам хийхээ мэдэх болно.

Бямба гараг | 2023.12.02
Энэ өдрөөс ямар мэдрэмж авахыг хүсэж байна вэ? Ямар дурсамжаар өнөөдрийг чимэх вэ? Хэрвээ хайр мэдэрмээр байвал эхлээд түүнийгээ хүмүүст өгөх хэрэгтэй. Өөртөө итгэж, өөрийгөө үнэлэх өдөр байна.

Ням гараг | 2023.12.03
Дотно хүмүүстэйгээ санал зөрөлдөх ч маргах шаардлагагүй. Өдөржин үргэлжилж мэдэх маргаан өөрөөр эргэх боломжтой болохоор ярилцах хэрэгтэй. Ярилцсанаар тайвширна, хийж бүтээх итгэл нэмэгдэнэ.


Охины орд

Даваа гараг | 2023.11.27
Хэрвээ хайр мэдрэхийг хүсэж байвал санаачилгатай алхам хийгээрэй. Ямар ч алхам хийлгүй зөвхөн хүсэх нэгэнд тэр өөрөө чамайг хайж ирэхгүй. Өдрийн энерги үгээ оновчтой сонгож хэлэх хүчийг өгөх болно.

Мягмар гараг | 2023.11.28
Сэтгэл санаа эерэг, эрч хүчтэй өдөр өнгөрнө. Цаг нь ирэхийг мэдэрч, энэ энергиэ зөв хүмүүстэй хэрхэн хуваалцах вэ? гэдэг төлөвлөгөөтэй байгаарай. Хэн хэнийгээ хүлээн зөвшөөрч, хамтдаа хөгжих цаг иржээ.

Лхагва гараг | 2023.11.29
Энэ өдөр сэтгэл санаа тавгүйрхэх хандлагатай ч аливааг гэгээлгээр харна гэдэг үргэлж боломжтой байна. Харах өнцгөө хэдэн хэм өөрчилснөөр хэсэгтээ л хорвоог өөрөөр харна, бүтээмжээ ч нэмэх болно.

Пүрэв гараг | 2023.11.30
Сэтгэлийн амьдралаа адал явдалтай болгохыг хүсэх төлөвтэй. Хэчнээн бусдаас ичингүйрэх хандлагатай ч зөв хүнийхээ анхааралд өртөх магадлалтай өдөр болохоор төдий чинээ санаачилгатай хандаарай.

Баасан гараг | 2023.12.01
Дараа нь ямар алхам хийхээ мэдэхгүй байгаа ч гарцаагүй ямар нэг өөрчлөлт хийгдэх хэрэгтэй гэдгийг мэдэрнэ. Тэгэхээр өнөөдөр өөртөө шинэ сорилт эхлүүлж 100% зөв санагдсанаа хэрэгжүүлээд үзээрэй.

Бямба гараг | 2023.12.02
Өдөрхөн тийшээ төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлага гарах нь тэвчээр сорих ч шинэчлэгдэх төлөвлөгөөгөө өөрийгөө хааш нь хүргэх бол…? гэдэгт сониуч хандаарай. Эерэг хандлага сөргийг сөрөх хүчин болно.

Ням гараг | 2023.12.03
Өдөр болгон шинэ боломж байдаг. Тэгэхээр түүнийг хэрхэн өнгөрөөх нь өөрөөс хамаарна. Энэ өдөр өөрчлөлт хийхийг хүснэ. Гэхдээ хүсэх нь хангалтгүй болохоор төсөөлөл дэх ертөнцөө бүтээж эхлээрэй.


Жинлүүрийн орд

Даваа гараг | 2023.11.27
Эргэн тойрноо хараарай, төсөөлснөөс ч олон гайхамшигтай зүйл өрнөж байна. Энэ өдөр шинийг эхлүүлэх, шинэ хүмүүстэй танилцах, сонихон түүхүүдийг танин мэдэх адал явдалд гарахад төгс өдөр байна.

Мягмар гараг | 2023.11.28
Блог хөтөлдөг үү? эсвэл ямар нэг вэбсайтад нийтлэл бичдэг үү? Хэрвээ ингэх талаар эргэцүүлж байсан бол энэ өдөр түүнийгээ ажил хэрэг болговол ямар вэ? Хүмүүст хэр хүрэх вэ? гэдгийг хийж байж л мэднэ.

Лхагва гараг | 2023.11.29
Өнөөдөр аливаад бодолтой хандахыг хичээгээрэй. Тэгснээрээ өдрийн өрнөл дэх таагүй асуудлаас өөрийгөө чөлөөлөх боломжтой. Ямарвааг хүндрүүлэлгүй хүлээж авах чадвар амьдралд өнгө нэмэх болно.

Пүрэв гараг | 2023.11.30
Өнгөрсөндөө хэтэрхий анхаарах хэрэггүй ~ гэж хэлэх амархан ч заримдаа хэчнээн хичээсэн ч тэгж чадахгүй үе гардаг. Одоо цаг удахгүй өнгөрсөн үе болох болохоор харамсахааргүй дурсамж бүтээгээрэй.

Баасан гараг | 2023.12.01
Энэ өдөр өөрөө зөв газартаа, зөв хүнтэйгээ хамт байна. Тэр нэгэн чамаас ямар нэг алхам хүлээж байна. Тэгэхээр санаачилга гаргавал ямар вэ? Тэгсэндээ дараа нь харамсахгүй гэдэгтээ 100% итгэж болно.

Бямба гараг | 2023.12.02
Тэнэг гэж бодож явсан хүн сонирхол төрүүлэм сэдвээр хамтрах санал гаргах төлөвтэй. Гэхдээ хэний ч амьдралаар амьдарч үзээгүй мөртлөө хүнийг элдвээр дүгнэх хэрэггүй. Түүнээс ихийг суралцах болно.

Ням гараг | 2023.12.03
Итгэдэг хүмүүстэйгээ ярилцаж итгэмээргүй шинэ адал явдал эхлүүлэх өдөр өнгөрнө. Сошиал эвентэд оролцсоноор шинэ нөхөрлөл эхлүүлэх боломжтой байна. Бодсон бүхэн төсөөлснөөс амархан санагдана.


Хилэнцийн орд

Даваа гараг | 2023.11.27
Энэ өдөр мөнгөндөө хянамгай хандаарай. Ямар худалдан авалт хийх вэ? гэдгээ ухаалаг сонгох хэрэгтэй байна. Хүссэнээ өөрийн болгож чадахгүй байгаадаа урамгүй байвал хүссэн мөнгөө бүтээхэд болно.

Мягмар гараг | 2023.11.28
Өнөөдөр ямар нэг зоримог алхам хийвэл ямар вэ? Амьдралыг хүн 100% хянах боломжгүй ч өөрөөс шалтгаалах алхмуудаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Хугацаа орох ч өдөр болгон амьдрахад суралцсаар л байна.

Лхагва гараг | 2023.11.29
Өнгөрснөө эргэж харалгүйгээр өөрчлөгдөх хүслээ бодитоор хэрэгжүүлээрэй. Хожим харамсах мэдрэмж авахгүйг хүсвэл сэтгэлээ сонссон сонголт хийгээрэй. Шинэ санаа нь олон хүнийг гайхшируулах болно.

Пүрэв гараг | 2023.11.30
Төвлөрлөө олж хичээвэл төлөвлөснөө 100% дуусгаж чадна. Хичээл, мөнгө, урлаг гээд ямар ч чиглэлийн төсөл дээр хамтарсан чанартай гүйцэтгээрэй. Хэрвээ амархан байсан бол сонирхолтой санагдахгүй.

Баасан гараг | 2023.12.01
Энэ өдрийг зөвхөн гэртээ өнгөрөөх хэрэггүй. Орчноо солих сонголт хийснээр бүтээмж ч нэмэгдэнэ. Тэгэхээр цагаа үр ашигтайгаар өнгөрөөж, өсөж хөгжих боломж болох тэр нэгэн газрыг эрж олоорой.

Бямба гараг | 2023.12.02
Гэрийнхэндээ хэр анхаарч, тэднийгээ хэр халамжилж байна вэ? Өнөөдөр ах эгч, эсвэл дүү чинь сонин аашлах төлөвтэй. Шалтгаан нь хангалттай цаг гаргаж ярилцаагүйгээс, нэгнээ дэмжээгүйгээс үүдэх болно.

Ням гараг | 2023.12.03
Эцэслэн шийдвэрлэж чадахгүй ямар нэг асуудал байвал итгэдэг хүнтэйгээ ярилцаарай. Онлайнаар хангалттайг судалж мэдэх ч оновчтой сонголтыг түүнтэйгээ ярилцсанаараа хийх боломжтой байна.


Нумын орд

Даваа гараг | 2023.11.27
Энэ өглөө үүсэх асуудлыг анхааралгүй өнгөрөөвөл өдөр өнгөрөх тусам төсөөлснөөс ч томрох төлөвтэй байна. Нэгээс нөгөөг шийдэхдээ урамтай давших ч цаашдаа аливааг шийдвэрлэлгүй үлдээх хэрэггүй. 

Мягмар гараг | 2023.11.28
Дотно нэгэн урам зориг, итгэл найдварын эрэлд гарчээ. Хэрвээ үүнийг нь анзаарч мэдэрвэл хэлэх үгсээрээ хэмжээлшгүй өөрчлөлтийг авчрах болно. Хорвоод хүн хүнээсээ үргэлж суралцаж байдаг.

Лхагва гараг | 2023.11.29
Энэ өдөр аливааг өөрийнхөөрөө хийхийг илүүд үзэх хэрэгтэй. Хэн ч өмнөөс чинь амьдрахгүй болохоор хойргоших ямар шалтгаан байна вэ? Эцэг эхийнхээ үүрэг хариуцлагаас хуваалцах нь үнэтэй нэмэр болно.

Пүрэв гараг | 2023.11.30
Сэтгэлд ямар нэг томоохон өөрчлөлт явагдаж байгаа ч хэд хэдэн сэдвийг дахин эргэцүүлэх хэрэгтэй болно. Хаашаа явмаар байгаа вэ? гэдэгтээ итгэлгүй байгаа ч сониуч хандлагаараа хүссэнээ бүтээнэ.

Баасан гараг | 2023.12.01
Энэ өдөр нөхөрлөлийн харилцаандаа анхаарах хэрэгтэй болно. Хамтдаа ямар үнэ цэнийг бүтээж байна вэ? Нөхөрлөлийн ирээдүй хаашаа хандаж байна вэ? Хэдий чинээ өөрийгөө нээнэ, итгэлцэл бэхэжнэ.

Бямба гараг | 2023.12.02
Бодитоор бүтээсэн байгаагаа харахыг хүсэх олон шинэ санаа төрөх төлөвтэй. Тэдгээрт нээлттэй хандаж хэрхэн амьдралд хэрэгжүүлэхээ эргэцүүлээрэй. Багадаа нэг нь бодолд удаан эргэлдсэн санаа байна.

Ням гараг | 2023.12.03
Өнөөдөр дотно хүмүүстээ сэтгэлээ нээн ярилцвал ямар вэ? Үнэндээ тэднийгээ ингэнэ гэдэгт нь итгэлгүй байгаа ч ямар нэг оролдлого хийж л мэдэх боломжтой байна. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.


Матрын орд

Даваа гараг | 2023.11.27
Сэтгэл татагдсан хүнтэйгээ танилцаж, үерхэхийг хүсэж байгаа ч хэрхэн түүнийгээ илэрхийлэхээ мэдэхгүй байна. Энэ өдөр эерэгээсээ сөргийг харах хандлагатай ч шантраагүй цагт үүнээс ч илүүг бүтээх болно.

Мягмар гараг | 2023.11.28
Зарим нэгний долоо хоног хичээгээд ч хийж чадахааргүйг нэгхэн өдөрт хэрэгжүүлэх боломжтой байна. Хүсвэл, өөрөө хичээвэл бүтээмжээ төдий чинээ нэмнэ. Бодохоос илүү хийснээрээ үүнийг хийж чадна.

Лхагва гараг | 2023.11.29
Энэ өдөр эрч хүч 100% нөхөгдсөн, бүтээмж үнэмлэхүй байна. Хүмүүстэй өөрийнхөөрөө харилцах нь амар санагдах ч хэлэх гэсэн санааг нь бүрэн ойлгохыг хичээх хэрэгтэй. Тэгвэл харилцаагаа удаан хадгална.

Пүрэв гараг | 2023.11.30
Ямар ч сорилттой тулгарсан урагшилсаар байх хэрэгтэй гэдгээ санах өдөр өнгөрнө. Өнөөдөр ихийг хийж, хөгжилдөхөд хамгийн тохиромжтой цаг. Нэг хэсэг нь сургуулиа орхиж магадгүй ч урам зоригтой байна.

Баасан гараг | 2023.12.01
Болохгүй эсвэл бүтэхгүй байгаа асуудалд анхаарч гуниглахынхаа оронд дотно хүнийхээ тавих саналыг зөвшөөрвөл ямар вэ? Яагаад болохгүй гэж? гэсэн өнцгөөс хандах санал төсөөлснөөс өөрийг мэдрүүлнэ.

Бямба гараг | 2023.12.02
Хэдэн арван жилийн дараах амьдралаа ямраар төсөөлдөг вэ? Өдрийн тэмдэглэл хөтөлдөг үү? Бодсоноо төлөвлөсөн бол өнөөдрөөс төлөвлөснөө бүтээж эхлээрэй. Хүсэл + алхам = хүссэн амьдрал болно.

Ням гараг | 2023.12.03
Төлөвлөгөө хүссэнээр явагдахгүй байх магадлалтай болохоор ямар сэтгэлээр хандах вэ? гэдэгтээ мэдрэмжтэй хандаарай. Бэрхшээлд яаж хандахаас ямар амьдралыг бүтээх вэ? гэдэг хамаарна.


Хумхын орд

Даваа гараг | 2023.11.27
Харах өнцөг болон сонголтоо өргөжүүлэхийн төлөө хийх ёстойгоо хийгээрэй. Хэрвээ хүсвэл яаж ч өсөж хөгжих боломжтой байна. Өдрийн төгсгөлд өөрчлөлтөд шаардагдах олон хувилбартай болсон байх болно.

Мягмар гараг | 2023.11.28
Өдрийн өнгө аясаас ямар нэг тодорхойгүй, эсвэл эргэлзээ төрүүлсэн мэдрэмж авбал дотно нөхдөөсөө дэмжлэг авахаар ярилцаарай. Ядаж нэг нь хэрхэн түүнийг даван туулах вэ? гэдэгт туслах болно.

Лхагва гараг | 2023.11.29
Энэ өдөр өөрөө л 100% хүсээгүй бол хэн нэгний хүсэл, шаардлагаар ямар нэг алхам хийгээд хэрэггүй. Сэтгэл санаа ч тиймхэн өдөр өнгөрөх болохоор эрч хүчээ сэргээхээр эртхэн амрахыг хичээгээрэй.

Пүрэв гараг | 2023.11.30
Хэрвээ аз таарвал сэтгэлд дарамт болохооргүй жижиг асуудал шийдвэрлэх өдөр өнгөрнө. Эсрэгээрээ байвал сүүлийн хэдэн өдөр хэтэрхий дураараа аашилж байна хэмээх эцэг эхийнхээ зэмлэлийг сонсоно.

Баасан гараг | 2023.12.01
Энэ өдөр маш эрч хүчтэй байна. Хэрвээ хүсвэл дотно хүмүүстээ сүүлийн үед гаргасан амжилтаасаа хуваалцаарай. Хэрвээ төлөвлөгөөгөө өөрөөр гаргах шаардлага гарвал өнөөдрийг өөртөө зориулаарай.

Бямба гараг | 2023.12.02
Өөрчлөлтийн салхи үлээж байна ~ үүнийг өөрөө мэдэрнэ. Өөрөө томоохон өөрчлөлтүүдийн эсвэл ганцхан эерэг өөрчлөлтийн нэг хэсэг болно. Сэтгэлийн гүн дэх хүслээ хойш тавилгүйгээр мэдэрч эхэлье.

Ням гараг | 2023.12.03
Хүмүүсийн одоогоор олж хараагүй байгаа ямар нэг шинэлэг санааг хэрэгжүүлэх боломжийг өөрөө нээнэ. Сэтгэл хөдөлгөм мэдээ сонсох эсвэл хэлсэн үг, хийсэн алхам сайшаагдах магадлал ч өндөр байна.


Загасны орд

Даваа гараг | 2023.11.27
Хүссэн өөрчлөлтөө хэрэгжүүлэхэд тохиромжтой өдөр өнгөрөхөөс гадна өөрөө ч бүтээлч сэтгэлгээтэй байна. Гэхдээ хэнтэй, хэрхэн харьцах вэ? гэдэгт мэдрэмж хэрэгтэй. Хүнийг танина гэдэг амаргүй ч чадна.

Мягмар гараг | 2023.11.28
Энэ өдрөөс ямар нэг өөрчлөлт мэдрэхийг хичээгээрэй. Үнэнийг үгүйсгэх хэрэггүй, эсрэгээрээ түүнтэй эвлэрч эерэгийг бүтээгээрэй. Дүр эсгэснээс илүү өөрийнхөөрөө үргэлжлүүлэх амьдрал үнэ цэнтэй.

Лхагва гараг | 2023.11.29
Өөрөө хэний ч бодсоноос илүү тусархаг нэгэн. Ялангуяа өнөөдөр дотно нэгэндээ ямар хэрэгтэй хүн бэ? гэдгээ мэдэрнэ. Тэдэнд том, харин чамд өчүүхэн санагдах үнэ цэнтэй тусаа харамгүй зориулаарай.

Пүрэв гараг | 2023.11.30
Энэ өдөр амьдрал бүхэлдээ дотно хүмүүст чинь харагддагаас илүү амархан санагдана. Энэ нь тэдний уурлах шалтгаан болох хэдий ч хүн хүний харах өнцөг өөр болохоор нэг нэгэндээ туслахыг хичээгээрэй.

Баасан гараг | 2023.12.01
Амьдралд нь ямар нэг томоохон өөрчлөлт явагдах гэж байгааг анзаарна. Үүнийг уншсан даруй ямар мэдрэмж төрж байна вэ? Хэн хүнгүй амьдралаа 100% хянаж чадахгүй ч харамсахгүй амьдрах боломжтой.

Бямба гараг | 2023.12.02
Өнөөдөр олон хүн чамаас дэмжлэг авахаар хандах төлөвтэй. Өөрөө бодсоноосоо ч ихийг хийх чадвартай, тэгэхээр энэ өдөр өөрийнхөө хэн болохыг харах цаг. Тэдэнд чадахаараа туслахдаа баяртай байна.

Ням гараг | 2023.12.03
Өдөрт нэгээс хэтрэхгүй цагийг хүсэж мөрөөдөхдөө зориулаарай. Энэ цаг хугацаа сэтгэл санааг сэргээхээс гадна бодсоноо шантралгүй бүтээх урам зориг өгдөг. Ямар ном уншиж байгаа вэ?, тэмдэглэл хөтлөөрэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *