Өсвөр үеийнхний долоо хоногийн зурхай (I.02 ~ I.08)


Одоогийн өөрийгөө бүтээсэн хүн хүний амьдралын түүх харилцан адилгүй ч хувь хүний зан төлөвшлөө бүтээж, ямар хүн болох вэ? гэдэгт нөлөөлөх хамгийн чухал үе нь өсвөр нас байдаг.

Хүүхэд наснаас насанд хүрсэн хүн болох шилжилтийн энэ үеийн өдөр болгон тэдэнд шинэ сорилт байдаг. Тэгвэл энэ долоо хоногт тэднийг ямар адал явдал хүлээж байгаа бол…? Хамтдаа нэгэн шинэ долоо хоногийн зурхайгаа уншицгаая!

Өгөгдлөө танин мэдэж, өөрийгөө бүтээж яваа өсвөр үеийн уншигчдадаа зориулав.


Хонины орд

Мягмар гараг | 2024.01.02
Өдрийн өрнөл өөрөөс чинь аливаад хүлээцтэй хандахыг шаардах болно. Хэд хэдэн шүүмжлэл сонсох ч авах гээхийн ухаанаар хандаарай. Хэрвээ эерэгээр харж чадвал олон талаар хөгжих боломж болох болно.

Лхагва гараг | 2024.01.03
Хэрвээ үерхлээ хэрхэн үргэлжлүүлэх вэ? гэдэгтээ сэтгэл түгшиж байвал хүслийнхээ талаар ярилцаж, ирээдүйгээ төлөвлөөрэй. Гэвч ямар ч алхам хийгээгүй цагт хүсэж мөрөөдөх нь үнэ цэнгүй, бүтээгээрэй.

Пүрэв гараг | 2024.01.04
Бүхэнд хугацаа шаардагддаг гэдгийг санах өдөр байна. Амьдралд алив бүхэн харагдаж байгаа шигээ байдаггүй, анхны сэтгэгдэл үргэлж үнэн байдаггүй. Шантралгүй урагшлах цагт сайн сайхан ирэх болно.

Баасан гараг | 2024.01.05
Идэвх санаачилгатай хандах сэтгэл хөдөлгөм өдөр болно. Хичээвэл өөрийгөө хүчлэх шаардлагагүйгээр хүссэнээ хэрэгжүүлэх боломжтой байна. Нэн чухал нь хийж бүтээе гэсэн чин сэтгэл, хандлага байдаг.

Бямба гараг | 2024.01.06
Сониуч хандлагатай өдөр өнгөрөх болохоор олон сонирхолтой мэдээлэл уншина. Зорилго тодорхой цагт өдрийг хэрхэн өнгөрөөх нь ч гэсэн тодорхой байдаг. Боломжгүйг бүтээх аялалдаа шинэ өнгө нэмээрэй.

Ням гараг | 2024.01.07
Энэ өдөр ном унших эсвэл иогоор хичээллэхэд тохиромжтой. Өмнө нь хийж үзэж байгаагүй бүхэн шинэ хаалга нээж өгөх болно. Хэн нэгэнтэй ярилцаж сэтгэлээ нээснээр харах өнцгөө ч гэсэн тэлэх боломжтой.

Даваа гараг | 2024.01.08
Хүний амьдрал сонголтоос нь хамаарч байдаг. Өдөр болгон ямар нэг сонголт хийх хэрэгтэй болдог энэ амьдралаа хэрхэн бүтээж байгаагаа эргэн хараарай. Нэн чухал гэсэндээ төвлөрвөл бүтээмж нэмэгдэнэ.


Үхрийн орд

Мягмар гараг | 2024.01.02
Өнгөрснөө эргэн харснаар бүтээмжээ хэрхэн ахиулсан бэ? гэдгээ тодорхой мэднэ. Энэ алхам урагшлах урам зориг өгөх ч хөгжилдөх хэрэгтэйг сануулна. Амьдрал богино болохоор харамсахааргүйг бүтээгээрэй.

Лхагва гараг | 2024.01.03
Амьдралд алив бүхэн багаас эхэлдэг. Тиймээс тохиох боломжийг бага гэж чамлалгүй, харин ч алдалгүй ашиглах хэрэгтэй. Энэ өдөр гаргах санаачилгаа өчүүхэн гэлгүй тууштай судалж, хөгжүүлэхийг зориорой.

Пүрэв гараг | 2024.01.04
Энэ өдөр амьдрал бүхэлдээ тэнцвэрээ олсон мэт санагдах төлөвтэй. Гэвч мөнх үргэлжлэхгүй болохоор одоо цагтаа талархаж, түүнийгээ хайрлаж бүтээгээрэй. Шинэлэг амьдрал сониуч хандлагаас эхэлнэ.

Баасан гараг | 2024.01.05
Энэ өдөр хэн нэгнээс ичиж санаа зовох хэрэггүй. Өөрийгөө хэдий чинээ нээнэ, төдий чинээ урам зориг орох болно. Боломжийг хүлээх биш, түүнийг бүтээх өдөр болох болохоор өдрийг тэмдэглэлдээ бичээрэй.

Бямба гараг | 2024.01.06
Унших сэдэв олон гарах энэ өдөр судалснаа тэмдэглэж, төрсөн санаагаа бичих нь ухаалаг алхам хийх эхлэл болно. Нөхөрлөлдөө цаг гаргаж, тэдэнтэйгээ ярилцах ч сонирхол төрнө, цагийг сайхан өнгөөгөөрэй.

Ням гараг | 2024.01.07
Хэн ч хэний ч бодлыг уншиж чадахгүй болохоор энэ өдөр үерхдэг хүнтэйгээ ойлголцохыг хичээгээрэй. Харилцаанд ямар ч асуудал үүссэн шударгаар ярилцах нь оновчтой сонголт байдаг, сэтгэлээ сонсоорой.

Даваа гараг | 2024.01.08
Өөрийгөө хөгжүүлэх олон боломжийг нээнэ. Бүтээлч сэтгэлгээ, бичих чадвар үнэмлэхүй байх энэ өдөр шүлэг ч тэрлэнэ, зохиолч туурвина. Чадна гэдэгтээ итгэвэл боломжгүйг бүтээх бүрэн боломжтой байна.


Ихрийн орд

Мягмар гараг | 2024.01.02
Бүтээлч хандлагатай өдөр өнгөрөх ч урам зориг үгүйлэгдэх шиг санагдана. Шантармаар санагдсан үедээ ямар амьдралыг бүтээхээр зорьсноо эргэн харснаар итгэл нэмэгдэх болно. Хүсэл гэдэг сорилтоос хүчтэй. 

Лхагва гараг | 2024.01.03
Хэн нэгний хайрын түүх ихээхэн сонирхол татах төлөвтэй. Өөрөө ч гэсэн тийм хайртай учрахыг хүсэх нь гарцаагүй. Цаг нь ирнэ гэдэгт хүлээцтэй хандах, эсрэгээрээ урагшлуулъя гэвэл санаачилга гаргаарай.

Пүрэв гараг | 2024.01.04
Өдөр болгон бүх ертөнц өөрийн чинь өмнө нээлттэй байдаг. Харин хэн гэдгээ, ямар чадвартай вэ? гэдгээ харуулах хэрэгтэй. Идэвх санаачилга, эерэг хандлагаараа амьдралаа сонирхолтойгоор бүтээх өдөр байна.

Баасан гараг | 2024.01.05
Өөрчлөлт хийхийг хүсэж мөрөөддөг, өөртөө итгэж найддаг ч зоригтой алхам хийхдээ эргэлзэх төлөвтэй. Тохиромжтой цагийг хүлээх хандлагатай ч өдөр болгон тохиромжтой гэдэгт итгэвэл амжилт чинийх байна.

Бямба гараг | 2024.01.06
Болж өрнөх бүхэн тэвчээр сорих болохоор өөртөө үнэнч хандаарай. Үнэн оршино гэдэг үргэлж үнэ цэнтэй амьдрах үндэс байдаг. Багаар хэрэгжүүлэх даалгаварт нэгдмэл сэтгэлгээ үгүйлэгдэж байна, хичээгээрэй.

Ням гараг | 2024.01.07
Нөхөрлөлдөө цаг гаргаснаар энэ өдөр төсөөлснөөс адал явдалтай санагдах болно. Нөхөрлөл гэдэг хүний амьдралд шинэ өнгө төрх, шинэ хэв маяг, ухаарал мэдрүүлдэг үнэ цэнтэй салшгүй нэг хэсэг байдаг.

Даваа гараг | 2024.01.08
Энэ өдөр хичээллэх эсвэл суралцах орчиндоо өөр өнгө аяс нэмэхийг хичээгээрэй. Орчноо хэдий чинээ урам өгдөг зүйлсээрээ чимнэ, төдий чинээ амьдрах идэвх, бүтээмж нэмэгдэж байдаг гэдгийг санаарай.


Мэлхийн орд

Мягмар гараг | 2024.01.02
Сошиал харилцаагаа идэвхжүүлэх нь хэн гэдгээ танин мэдэх боломж ч болдог, бүтээх амжилтын эхлэл ч болдог. Бодсоноо үгүйсгэлгүй ~ шинэ санаа, шинэ хүмүүст нээлттэй хандаж ~ шинэ аялал эхлүүлээрэй.

Лхагва гараг | 2024.01.03
Бүтэлгүйтэх амаргүй ч ямар хичээл заахаар ирсэн бэ? гэдэг нь сонирхолтой санагдана. Хэрвээ түүнийг өөрөөр харвал өсөж хөгжих шалтгаан болдог. Бүтэлгүйтлээ хэрхэн боломж болгох вэ? гэдэгт суралцъя.

Пүрэв гараг | 2024.01.04
Бүтээлч сэтгэлгээ үнэмлэхүй байх энэ өдөр нөхдийнхөө хичээлд ч гэсэн туслаарай. Ялангуяа эхлүүлсэн эсээнд нь санаа оноогоо нэмэрлэхэд тохиромжтой байна. Өөрөө эсээндээ ямар санааг тусгасан бэ?

Баасан гараг | 2024.01.05
Энэ өдрийн төлөвлөгөө хүссэнээр хэрэгжих магадлал 50% болохоор аливаад хүлээцтэй хандаарай. Гэнэтийн сорилт бэрхшээл гэхээсээ шинийг эхлүүлэх боломж болно. Хичээл зүтгэл үнэлэгдэх өдөр ирнэ.

Бямба гараг | 2024.01.06
Өнөөдөр гэдэг өөрийгөө хөгжүүлэх алхамд сэтгэлээ нээх өөр нэгэн бүтээлч өдөр байна. Гэвч хэн нэгний шүүмжлэлийг хэрхэн хүлээж авахаас өдөр бүхэлдээ хамаарна. Хүн насан туршдаа суралцсаар амьдардаг. 

Ням гараг | 2024.01.07
Энэ өдөр өөртэйгөө адил хүсэл сонирхолтой хүнтэй өрнүүлэх яриа өшөө ихийг хийж бүтээх урам зориг өгнө. Өнгөрсөн амьдралаа эргэн харснаар ямар гайхамшигтай хүмүүсээр хүрээлүүлснээ ч мэдрэх болно. 

Даваа гараг | 2024.01.08
Үерхлийн харилцаагаа ямагт шинэлэг, сонирхолтой байлгахыг хичээдэг үү? Хамтдаа бүтээх адал явдал, хуримтлуулах туршлага бүхэн аливааг харах өнцөгт нөлөөлж байдаг. Хэр шинэлэг, хэр сониуч нэгэн бэ?


Арслангийн орд

Мягмар гараг | 2024.01.02
Хэн нэгний ямар бодолтой байгаа вэ? гэдэгт биш, хэнээс ч хамаарахгүй бүтээх амьдралдаа үнэ цэнийг өгөөрэй. Ганц амьдрах орчлонд гайхамшгийг өөрөөсөө эхлүүлж, шантралгүй давших нь өнөөдөр байдаг. 

Лхагва гараг | 2024.01.03
Ихэнх хүмүүс амьдралынхаа турш өөрийгөө танин мэдэхийг хичээдэг. Хэн бэ? гэдгээ мэдэхэд төлөвшил, нийгэм маш чухал нөлөөтэй байдаг ч хүн өөрөө өөрийгөө бүтээдэгт амьдралын мөн чанар оршиж байдаг.

Пүрэв гараг | 2024.01.04
Энэ өдөр сэтгэл хөдлөлдөө захирагдах биш, харин ч түүнийгээ захирах хэрэгтэй. Хэрвээ сайнаас илүү саарыг харвал өөртөө төдий чинээ бэрхшээлийг нэмэх болно. Бодол гэдэг хүчтэй, зөвөөр чиглүүлээрэй.

Баасан гараг | 2024.01.05
Амьдралаа тэнцвэртэй авч явахыг хичээвэл бодсоноос ч адал явдалтай санагдана. Үргэлж үгүй гэж хэлэх хэрэггүй. Тийм гэдэг ганцхан үг амьдралд нь төсөөлөөгүй нэгэн шинэ хуудсыг нээж өгөх болно.

Бямба гараг | 2024.01.06
Аливааг хэдий чинээ эерэгээр харж бүтээнэ, амьдралдаа төдий чинээ сэтгэл хангалуун байна. Урам зориг гараанаас гаргадаг бол хичээл зүтгэл барианд хүргэдэг. Тэгэхээр урам авдаг бүхэндээ цаг гаргая.

Ням гараг | 2024.01.07
Өдөржин тухлахыг хүсэх ч залхуурах уу, суралцах уу? гэдэгтээ шийдэмгий хандах хэрэгтэй. Тархи, сэтгэл зүрх нэгдсэнээр гайхамшигтай нэгэн өдрийг бүтээх боломжтой болно, өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.

Даваа гараг | 2024.01.08
Сошиал эвентэд оролцохоор төлөвлөвөл санаснаас ч сонирхолтой өдрийг бүтээнэ. Ямар үүрэгтэй оролцож байгаагаас үл хамаарч ярилцах хүмүүсээсээ цаашдаа өшөө ихийг хийж бүтээх урам зориг авна.


Охины орд

Мягмар гараг | 2024.01.02
Хэрвээ зорьсон бүхэн бүтээмжгүй байвал шийдвэрээ эргэн харахыг эсвэл хэсэг азнахыг сануулсан хэрэг байдаг. Тэгэхээр аливаад хүлээцтэй хандаж, хүртэх эрхтэй бүхэн цагтаа ирнэ гэдэгт итгэж, хичээгээрэй.

Лхагва гараг | 2024.01.03
Хүн өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээдэг. Гэхдээ хэзээ, хэнтэй үерхэх вэ? гэдгийг зүрх сэтгэл чинь хэлж өгнө. Хайр ~ хариуцлага авчирдаг, харин түүнийг дааж явахдаа бэлэн үү? гэдгээ энэ өдөр эргэцүүлээрэй.

Пүрэв гараг | 2024.01.04
Багаар гүйцэтгэх даалгавар үнэлгээгээ өсгөх боломж болно. Тэгэхээр хэнтэй хамтрах вэ?, хамтдаа хөгжих эхлэл нь өнөөдөр байна. Хэн хэнд нь харилцан нэгнээсээ суралцах чадвар, үлгэрлэх чанар олон байна.

Баасан гараг | 2024.01.05
Бодолд багтаж байгаа бүхэн бодитоор хэрэгжих боломжтой байдаг. Тэгэхээр сэтгэлдээ удаан төлөвлөсөн санаагаа үйлдэл болгож эхлээрэй. Аливааг хийгээгүй цагт ямар амжилт гаргах эсэхээ мэдэх боломжгүй.

Бямба гараг | 2024.01.06
Яаран ямар нэг үг хэлэх нь эргээд асуудалд оруулж болзошгүй болохоор ярихаасаа илүү сонсох хэрэгтэй. Бүхнийг бодитоор, гэхдээ өөр өөр өнцгөөс шинжлэн дүгнэх нь харамсахааргүй шийдвэр гаргахад хүргэнэ.

Ням гараг | 2024.01.07
Бүтээлч сэтгэлгээтэй, бүтээмж өндөр өдөр өнгөрөх болохоор цагаа ухаалаг төлөвлөөрэй. Урлаг, уран сайхан сэтгэл хөглөнө. Хүсэл сонирхол нэгдэх хүмүүстэй нөхөрлөх, шинэ санаачилга гаргах өдөр байна.

Даваа гараг | 2024.01.08
Хүн болгон хэн нэгэнд үргэлж таалагддаггүй. Таалагдах ч шаардлагагүй. Хүмүүст таалагдах нь чухал уу, эсвэл байгаагаар чинь хүлээн зөвшөөрч чадах хүмүүсээр хайрлуулах нь чухал уу? гэдгийг эргэцүүлээрэй.


Жинлүүрийн орд

Мягмар гараг | 2024.01.02
Санаагаа хэрхэн бүтээлчээр илэрхийлэх вэ? гэдэгт анхаараарай. Хичээлээ тэмдэглэх аргаа хүртэл өөрөөр ~ графикаар эсвэл өнгөлөг байдлаар хийвэл сонирхолтой. Илтгэлдээ зураг, схем түлхүү ашиглая.

Лхагва гараг | 2024.01.03
Энэ өдөр мэдлэг, чадвараа дээшлүүлэхээр ямар ямар хүчин чармайлт гаргаснаа дүгнээрэй. Цаг цагаараа байдаггүй шиг цаг ямагт өөрийгөө хөгжүүлэхийг хичээж байна уу? Мэдлэг бол хүссэндээ хүрэх эрх чөлөө!

Пүрэв гараг | 2024.01.04
Үг хэдэн салаа утгатай байдаг бол үйлдэл үргэлж үнэн байдаг. Тэгэхээр ярихаасаа илүү ямар нэг алхам хийгээрэй. Хэрэгтэй, хэрэггүй мэдээллийн урсгалыг хянах боломжгүй ч өөрөө сонгох чадвартай нэгэн.

Баасан гараг | 2024.01.05
Амьдрах идэвхээ нэмэх олон арга байдаг. Энэ өдөр урам зориг өгөх бүхэн ~ уран зургийн галерей, ном эсвэл пянзны дэлгүүрээр зочилж ~ сэтгэлээ сэргээгээрэй. Багахан өөрчлөлт хэмжээлшгүй жаргал нэмнэ.

Бямба гараг | 2024.01.06
Хэн нэгэнд татагдаж байгаагаа мэдрэх үедээ өөртэйгөө ярилцаарай. Үерхэл үү, эсвэл өсөж хөгжихөөр суралцах уу? Амьдрал гэдэг нэг сонголтоос нөгөө рүү шилжин бүтээгдэх сонихон адал явдал байдаг.

Ням гараг | 2024.01.07
Дотно хүмүүсийн харилцаа, хандлага эерэг биш байна. Хэчнээн ярилцахыг хүсэвч сэтгэлээ нээхгүй байвал хүчлэх шаардлагагүй. Дасгал хөдөлгөөнд цаг гаргаснаар стресс тайлагдаж, эрч хүчээ нөхнө.

Даваа гараг | 2024.01.08
Хүсэлдээ хүрэхийн төлөө хэр хичээж байгаа вэ? гэдгээ дүгнэснээр цагийг дэмий өнгөрөөж байгаагаа мэдэрнэ. Тэгвэл бүтээмжээ хэрхэн нэмэх вэ? ~ Өглөөг үр ашигтайгаар төлөвлөж бүтээх хэрэгтэй байна.


Хилэнцийн орд

Мягмар гараг | 2024.01.02
Өнгөрсөн бол сургамж гэдэг. Тэгэхээр түүнээс өөрт хэрэгтэйг авч, үлдсэнийг нь мартах хэрэгтэй. Тэгэхээр өнгөрсөн дэх бүхэн өнөөдөр өөрийг чинь шаналгахыг зөвшөөрөх хэрэггүй. Өөрчлөлт өөрөөс эхэлдэг.

Лхагва гараг | 2024.01.03
Амьдралд бүхнийг ганцаараа даван туулах аргагүй үе гэж байдаг. Хэн нэгний дэмжлэг хамгийн ихээр үгүйлэгдэх энэ үеийг дотно нөхөдгүйгээрээ төсөөлөх аргагүй. Энэ өдөр тэдэндээ талархлаа илэрхийлье.

Пүрэв гараг | 2024.01.04
Бүтээлч сэтгэлгээтэй энэ өдөр уран зургийн үзэсгэлэн эсвэл музей үзэхийг хүсвэл хойшлуулах хэрэггүй. Өнөөдөр гэдэг өдөр ихийг танин мэдэж, өөрийгөө хөгжүүлэх боломж байна. Урлагийг бодитоор мэдэрье.

Баасан гараг | 2024.01.05
Хэрэглээнийхээ мөнгийг хэрхэн ухаалаг зохицуулж байна вэ? Энэ өдөр мөнгөө хэмнэхээр шийдэж ямар нэг өөр сонголт хийх төлөвтэй. Хэдий мөнгөний үнэ цэнийг мэдэрч байгаа ч өөрөөсөө харамлах хэрэггүй.

Бямба гараг | 2024.01.06
Эерэг энерги, зөв хандлага хүмүүст сайнаар нөлөөлөх өдөр байна. Тэгэхээр бүтээх бүхэндэ 100% сэтгэлээ шингээн шантралгүй хичээгээрэй. Зөвийг хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байснаар амжилт ирнэ.

Ням гараг | 2024.01.07
Ямарвааг эхлэх амархан ч дуусгах амаргүй байдаг. Гэвч энэ өдөр эхлүүлсэн төслөө 100% болгоно. Ихэнх нь үзэмжид нь анхаарах ч агуулга нь түүнээс чухал гэдгийг мартаж болохгүй ~ тэнцвэрийг нь хадгалъя.

Даваа гараг | 2024.01.08
Ном, сэтгүүлээс унших мэдээлэл, магадгүй нөхдөөсөө сонсох мэдээ үнэ цэнтэй байна. Ямар ч амбицтай байсан олж авсан мэдээллээ зөв ашиглаж чадвал олон боломжийг нээнэ. Түүнийг хүн өөртөө бүтээдэг.


Нумын орд

Мягмар гараг | 2024.01.02
Хийж байгаадаа дургүй хүнээс бүтээмж гарна гэж байдаггүй. Дурлаж хийдэг зүйлээ олсон уу? Хэрвээ олоогүй бол өнөөдөр нээж танин мэдээрэй. Хайрладаг зүйлээ хийснээр баталгаатай ирээдүйг бүтээнэ.

Лхагва гараг | 2024.01.03
Өдрийн ихэнхийг номын сан эсвэл ганцаараа төвлөрч суралцахад зориулсан нэг хүний оффист өнгөрөөж магадгүй. Бүтээлч сэтгэлгээтэй байж, шинийг эрэлхийлэх болохоор санаагаа алдалгүй тэмдэглээрэй.

Пүрэв гараг | 2024.01.04
Амьдралд алив бүхэн учиртай байдаг. Хэний ч амьдралд санамсаргүй тохиолдол гэж байдаггүй. Хүрээлэх хүмүүс чинь шалтгаантай болоод л хамт байгааг санаж, дэмжлэгийг нь авахаас татгалзах хэрэггүй.

Баасан гараг | 2024.01.05
Энэ өдөр эргэж ирэхгүй болохоор хэр нандигнаж өнгөрөөх вэ? гэдэг сонголтоос хамаарна. Тохиох сорилтыг амжилттай даван гарах ч Бүгдийг чадахгүй. Өөрөөс үл шалтгаалах бүхэнд хүлээцтэй хандаарай.

Бямба гараг | 2024.01.06
Үерхдэг хүмүүс хэн хэнтэйгээ ярилцахыг хичээгээрэй. Амьдрал үргэлж асуудалтай байдаг. Бэрхшээл, сорилт түүнийг илүү сонирхолтой болгодог. Сэтгэл сэтгэлээ мэдэрдэг болохоор нэгнээ анхаарч сонсъё.

Ням гараг | 2024.01.07
Амьдрах хэв маягаа өөрчлөх өөр нэгэн зорилго тавьсан ч бодит болгоход хариуцлагатай байдал хамгаас хэрэгтэй. Хэн хичээнгүй, тууштай хандлагыг төлөвшүүлнэ, өөрийгөө ялан дийлж, хүссэндээ хүрэх болно.

Даваа гараг | 2024.01.08
Төсөөлөл дэх бүхнээ бодитоор хэрэгжүүлэх бүтээлч чадвар хэн бүхэнд заяасан байдаг ч ашиглаж чаддаг нь ховор байдаг. Өөрөө тэдний нэг биш болохоор өнөөдрийг төдий чинээ өндөр бүтээмжтэй өнгөрөөнө.


Матрын орд

Мягмар гараг | 2024.01.02
Чиний өмнө бүх ертөнц байгаа ч түүнийг танин мэдэхийг хүсэхгүй эсвэл хичээхгүй байна. Амьдрал гэдэг аялал адармаатай ч адал явдалтай байлгах 100% боломжтой. Шинэлэг болгох ямар санаа байна вэ?

Лхагва гараг | 2024.01.03
Өдрийг эхлүүлэх мэдрэмж өөр байдаг ч өөрчлөлтөд тэмүүлэх хүсэл түүнийг бүтээмжтэй өнгөрөөхөд хөтөлдөг. Материаллаг хэрэгцээгээр хүсэл мөрөөдлөө хязгаарлахгүйгээр мөч бүрийг таашаан урагшилъя.

Пүрэв гараг | 2024.01.04
Шинэ сорилт бүхэн өөрийгөө танин мэдэх эхлэл байдаг. Төрөлхийн төгс рүү тэмүүлэх хандлагатай нэгэн болохоор санасандаа хүрсэн цагтаа л санаа амарна. Идэвхээ нэмье гэвэл эрчимтэй дасгал хийгээрэй.

Баасан гараг | 2024.01.05
Энэ өдөр аливаад хэтэрхий сэтгэл хөдлөлөөр хандах төлөвтэй. Гэвч амьдралд ухаанаар хандах асуудал олон байдаг. Өрнөх явдал ямар ч байсан итгэдэг хүнтэйгээ ярилцаарай ~ зүгийг нь зөв чиглүүлж мэднэ.

Бямба гараг | 2024.01.06
Хүн хэдий чинээ эерэг хандлагатай, эрч хүчтэй байна ~ амьдрал төдий чинээ сонирхолтой, адал явдалтай байдаг. Үүрэг даалгавраа хөгжих боломж гэж харвал өөртөө олон олон боломжийг нээх болно.

Ням гараг | 2024.01.07
Бүтээж байгаа амьдралдаа талархалтай хандах өдөр өнгөрнө. Өнгөрсөн эсвэл ирээдүй цагт анхаарах хэрэггүй. Харин одоо цагтаа төвлөрч, түүнийгээ хэрхэн нандигнах дурсамжтай бүтээх вэ? гэдгээ мэдэрье.

Даваа гараг | 2024.01.08
Өдрийг сонирхолтойгоор, өмнөхөөсөө илүү бүтээлчээр өнгөрөөх сонголт бидэнд 100% байдаг. Урлагийн авьяас эсвэл хэлний мэдлэг, чадвараа дээшлүүлэхээр сургалт сонирхвол ямар вэ? ~ Яг одоо эхлээрэй.


Хумхын орд

Мягмар гараг | 2024.01.02
Амьдрал гэдэг өөрийгөө хайж олох биш, харин түүнийгээ бүтээх ертөнц гэдэг. Хүн нь өөрөө хүсвэл түүний хөгжилд хязгаар гэж байдаггүй. Энэ ондоо ямар өөрчлөлт хийх вэ? Өөрийгөө хязгаарлах хэрэггүй. 

Лхагва гараг | 2024.01.03
Хэн ч хэний ч бодол санааг уншиж чадахгүй болохоор хүн төрөлхтөн өөрсдийгөө илэрхийлж, ярилцаж байж л нэгнээ ойлгох боломжтой билээ. Яамаар байгааг чинь мэдэж байж яаж туслахаа тэд мэдэх болно.

Пүрэв гараг | 2024.01.04
Өнөөдрийг ямар нэг төлөвлөгөөнд баригдалгүй өнгөрөөвөл ямар вэ? Оролцох семинар, номын нээлт тун сонирхолтой санагдана. Амьдрал боломжоор дүүрэн ч ашигладаг, бүтээдэг хүмүүс ховор ~ хичээгээрэй. 

Баасан гараг | 2024.01.05
Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээгээгүйгээс өнгөрсөн ~ ирээдүй рүүгээ тэмүүлэх итгэлийг үгүй хийж байна. Ямар ч бэрхшээлтэй тулгарсан одоо цагийн үнэ цэнийг мэдэрч, түүнийгээ хайрлан урлаж өнгөрөөгөөрэй.

Бямба гараг | 2024.01.06
Өөрөө олон сайхан хүмүүсээр хүрээлүүлжээ. Өнөөдөр тэр нэгэнд сэтгэл хүчтэй татагдана. Яаран үйлдэл хийхээсээ өмнө яахаа бодох хэрэгтэй. Санаачилга гарган оролдлого хийх үү, эсвэл нууцхан хайрлах уу?

Ням гараг | 2024.01.07
Төвлөрлөө олоход төвөгтэй санагдах өдөр өнгөрнө. Тэгэхээр аливааг байгаагаар нь хүлээж авахыг хичээх хэрэгтэй. Уран зураг мэдэрч, дуртай дуу хөгжмөө сонсох нь төвлөрөл, бүтээмжээ сэргээхэд нэмэр болно.

Даваа гараг | 2024.01.08
Хэлэхийг чинь сонсох хүмүүс олон ч хүлээн зөвшөөрөх эсвэл дэмжих нь цөөн байна. Тэгэхээр санаагаа хэрхэн хүргэх вэ? гэдэгт анхаарч, ярьж бас хийсээр байх хэрэгтэй. Хичээл зүтгэл үнэлэгдэх өдөр ирнэ.


Загасны орд

Мягмар гараг | 2024.01.02
Богино болон урт хугацааны төлөвлөгөөгөө хэрхэн гаргасан бэ? Төлөвлөлт гэдэг амжилтын үндэс байдаг болохоор төлөвлөх чадварт суралцаарай. Шинэ он, шинэ чи ~ одоо бодох нь хангалтгүй, чи хийх хэрэгтэй.

Лхагва гараг | 2024.01.03
Бүтээмж өндөр гаргах өдөр тохионо. Ялангуяа багийн ажиллагаа санаснаар явагдах нь сэтгэл хангалуун үлдэх шалтгаан болно. Амжилт гэдэг хамтын хичээл зүтгэл байдаг. Талархсан сэтгэлээ 100% нээгээрэй.

Пүрэв гараг | 2024.01.04
Сурагч солилцоогоор ирсэн эсвэл аяллын влог хөтөлдөг нэгэн харах өнцгийг эрс өөрчлөх төлөвтэй. Өөрөө аялахыг хүснэ. Энэ нь хайрцаглагдсан сэтгэлгээнээсээ гарахыг хүсэх нэгэнд ерөндөг нь болно.

Баасан гараг | 2024.01.05
Аз жаргалтай харилцаа гэдэг та нарынхаар ямар харилцааг хэлэх вэ? Энэ өдөр өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх үерхэлдээ ямар ямар сонголт хийж, тэдгээр нь ямар ямар үр дагаварт хүрснийг ярилцаарай.

Бямба гараг | 2024.01.06
Ирээдүйн карьераа ямраар бүтээнэ гэж төсөөлдөг вэ? Сэтгэлдээ зурагласан бүхэн бодитоор хэрэгжих боломжтой болохоор хүн нь өөрөө хичээх хэрэгтэй. Ирээдүйн амьдрал ~ яг одооноос эхэлж байдаг.

Ням гараг | 2024.01.07
Сошиал харилцаа идэвхтэй явагдах энэ өдөр кинонд явах урилга эсвэл хоолонд орох санал сонсож мэднэ. Амьдралыг өнгөлөг болгох сонголт хэн бүхэнд байдаг болохоор өнөөдрийг хүссэнээрээ бүтээе.

Даваа гараг | 2024.01.08
Хоногийн 24 цагийг хэрхэн төлөвлөж, яаж өнгөрөөж байна вэ? гэдэгтээ дүгнэлт хийгээрэй. Хаана хүрэхээр тэмүүлнэ вэ? Өөрчлөгдөхийг хүсдэг өмнөх дадал руугаа эргэхгүйг хүсвэл санаачилгатай байя.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *