Өсвөр үеийнхний долоо хоногийн зурхай (I.16 ~ I.22)


Одоогийн өөрийгөө бүтээсэн хүн хүний амьдралын түүх харилцан адилгүй ч хувь хүний зан төлөвшлөө бүтээж, ямар хүн болох вэ? гэдэгт нөлөөлөх хамгийн чухал үе нь өсвөр нас байдаг.

Хүүхэд наснаас насанд хүрсэн хүн болох шилжилтийн энэ үеийн өдөр болгон тэдэнд шинэ сорилт байдаг. Тэгвэл энэ долоо хоногт тэднийг ямар адал явдал хүлээж байгаа бол…? Хамтдаа нэгэн шинэ долоо хоногийн зурхайгаа уншицгаая!

Өгөгдлөө танин мэдэж, өөрийгөө бүтээж яваа өсвөр үеийн уншигчдадаа зориулав.


Хонины орд

Мягмар гараг | 2024.01.16
Хүний амьдрал хүмүүсийн харилцаан дээр тогтдог. Тэгэхээр өөрийгөө хэрхэн илэрхийлэх вэ? гэдэгт мэдрэмжтэй хандаарай. Хэнтэй ч ямар ч яриа өрнүүлсэн мэдлэг болох сэдэвт анхаарч, цааш судлаарай.

Лхагва гараг | 2024.01.17
Хичээнгүй суралцсанаар чамлахааргүй ахиц гаргана. Хэрвээ үдэш болгон өөртэйгөө ярилцдаг бол ямар ямар чадвартай вэ? гэдгээ, яавал өсөж хөгжих вэ? гэдгээ тодорхой мэдэж авч, бүтээлч алхам хийх болно. 

Пүрэв гараг | 2024.01.18
Өөрийгөө хойш татдаг дадал зуршилдаа анхаарч урагшлах урам зориг мэдрүүлэх нэгээр өөрчлөөрэй. Ямар сонирхлоо хөгжүүлмээр байна? Бүжгийн урлагт дуртай бол бүжгийн сургалтын төвд суралцаарай.

Баасан гараг | 2024.01.19
Өнөөдөр хэд хэдэн асуудал гарах төлөвтэй. Цэгцтэй бодож сэтгээгүйгээс өөртөө дургүй хүрч ч магадгүй. Гэвч бэрхийг сөрөлгүйгээр зорилгодоо хүрнэ гэж үгүй. Гэрийнхэнтэйгээ үл ойлголцохоос зайлсхийгээрэй.

Бямба гараг | 2024.01.20
Амьдралд зарим нэг зүйлийг хойш тавьж болох ч хүсэл мөрөөдлөө хэрхэвч болохгүй. Тэгэхээр энэ өдрийг яаж өнгөрөөх вэ? гэдэг нь тодорхой. Гэвч өдөр болгоныг өнгөрөөх гэхээсээ илүү уран бүтээдэг байгаарай.

Ням гараг | 2024.01.21
Хүсвэл хүн өдөр болгоныг төсөөлөл дэх мөрөөдлийн ертөнц шигээ бүтээх боломжтой байдаг ч хүсэл + хичээл зүтгэлээс нь хамаардаг. Оромдох хүсэл огтоос төрөхгүй болохоор бодсоноо бодитоор мэдрээрэй.

Даваа гараг | 2024.01.22
Өнөөдөр ~ өөс ихийг хүлээх хэрэггүй. Яагаад гэвэл хүлээлт дэх хүсэлдээ хүн өөрөө хүрдэг. Хэн сөрөг сэтгэл хөдлөлдөө автана, төдий чинээ төлөвлөгөө манантана. Тэнцвэртэй, эерэг хандлагатай байгаарай.


Үхрийн орд

Мягмар гараг | 2024.01.16
Бүтээлч энерги давамгайлах энэ өдөр ирээдүйнхээ төлөө хийх алхам бүхэндээ түүртэхээсээ илүү шунан дурлах хэрэгтэй. Аливааг хэдий чинээ олон өнцгөөс харж, эерэг сэтгэлгээтэй байна ~ амьдрал цэцэглэнэ.

Лхагва гараг | 2024.01.17
Бодсон бүхэн боломжгүй мэт санагдах гутранги хандлагатай өдөр өнгөрнө. Гэвч бэрхшээл сорилт, алдаа оноо амьдралыг өнгөлөг болгодог, өсөж хөгжих шат болдог. Маргаашаас илүү өнөөдөрт үнэ цэн өгөөрэй.

Пүрэв гараг | 2024.01.18
Өнгөрснийг өнгөрсөн цаг хугацаанд нь үлдээгээрэй. Нэгэнт өнгөрснийг өөрчлөх боломжгүй боловч одоо цагийг өөрөөр бүтээснээр ирээдүйгээ өөрчлөх боломжтой байдаг. Санаанд багтах бүхэн бодитой байдаг.

Баасан гараг | 2024.01.19
Бүтээж байгаа амьдралдаа бүхнээ зориулах сэтгэлтэй байна гэдэг төдий чинээ хүссэндээ хүрэх эхлэл байдаг. Энэ өдөр төсөөлөл дэх амжилтаа гаргая гэвэл үүсэх асуудалд хүлээцтэй хандах хэрэгтэй болно.

Бямба гараг | 2024.01.20
Сэтгэл татагдсан нэгэнтэйгээ танилцахыг хүсвэл санаачилга гаргаарай. Бодитоор мэдрэхийг хүсэх олон зорилго байгаа ч тэнцвэртэй урагшлах хэрэгтэй. Энэ үе ч үерхлээс илүү мэдлэг, чадвартаа анхаарах цаг.

Ням гараг | 2024.01.21
Өнөөдөр хэн нэгний төлөө ямар нэг эерэг үйл хийгээрэй. Бусдыг гэсэн сайхан сэтгэлийнхээ хариуд ихийг хийж бүтээх урам зоригоор цэнэглэгдэж байдаг. Дотно хүмүүстээ ч чанартай цаг гаргая, сэтгэлээ ч нээе.

Даваа гараг | 2024.01.22
Төвлөрлөө олоход төвөгтэй өдөр өнгөрөх болохоор төвөг болж байгаа бүхнээсээ өөрийгөө чөлөөлөөрэй. Төлөвлөснөө интернэт ашиглалгүйгээр бүтээх чадварыг төлөвшүүлье! Сошиал медиагаасаа ч завсарлая.


Ихрийн орд

Мягмар гараг | 2024.01.16
Нэг өдөрт амьдралаас хангалттай олон сургамж авна. Үүнийгээ дагаад ч тэр үү, аливааг олон өнцгөөс харах хандлага давамгайлна. Алхам тутам нь сорилт байдаг амьдралд мөнгөтэй ухаалаг харьцах хэрэгтэй.

Лхагва гараг | 2024.01.17
Өдөр болгон төлөвлөгөө гаргадаг шигээ өдөр болгон мөрдлөг болгодог уриа үгтэй байвал ямар вэ? Хүн өөртөө итгээгүй цагт амжилтын талаар бодох ч хэрэггүй ~ амжилтад хүргэх анхны нууц нь өөрт байдаг.

Пүрэв гараг | 2024.01.18
Хүлээлтээс өөрөөр өнгөрөх өдөр тохиох боловч төсөөлөл дэх хүлээлтээ өөрөө бүтээх хэрэгтэй. Бусдаас хамаарах шаардлагагүй ~ Хэний ч хараагүйг харж, бодсоноо бодитоор бүтээх чадвар, мэдрэмждээ итгэе.

Баасан гараг | 2024.01.19
Дотно нөхдийн гаргах санаа хэт өндөр өртөгтэй санагдана. Тэгэхээр үнэгүй мөртлөө үнэ цэнээ мэдрүүлэх зүйлсийг эрэлхийлэх хүсэлтэй байна. Амьдралд тийм үнэ цэн хэмжээлэгдэшгүй + давтагдашгүй тансаг.

Бямба гараг | 2024.01.20
Бүтээх бүхнээрээ хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлнэ гэдэг төдий чинээ хөгжих эхлэл байдаг. Хэн байх вэ? гэдгээ хүн нь өөрөө сонгодог шиг яаж амьдрах вэ? гэдэг өөрөөс шалтгаалж байдаг. Өөрчлөлт = өөрөө юм.

Ням гараг | 2024.01.21
Өнгөрсөн амьдралаа эргэцүүлэх үе хүн болгонд байдаг ч өдөр болгон дурсах шаардлагагүй. Одоогийнхоо үнэ цэнийг мэдэрч, ӨНӨӨДӨР ~ ийг өөрөөр өнгөрөөснөөрөө ирээдүйгээ бүтээж байдаг. Шинэд суралцъя.

Даваа гараг | 2024.01.22
Энэ өдөр амьдралын олон өнгийг харах болно. Угийн амьдрал ганцхан хар цагаан дээр тогтдоггүй. Өнгө өнгийн тэрхүү ертөнцийг хэрвээ өөдрөгөөр харж чадвал амьдрал илүү адал явдалтай, амттай санагдана.


Мэлхийн орд

Мягмар гараг | 2024.01.16
Өөрөө хүмүүст амархан итгэдэг. Гэвч энэ ихэнхдээ шархалж үлдэх шалтгаан болдог. Тэгэхээр энэ өдөр хэнтэй хэрхэн харилцах вэ? гэдэгт мэдрэмжтэй хандаарай. Хэн нь хэн бэ? гэдгийг мэдэхэд хугацаа орно. 

Лхагва гараг | 2024.01.17
Хүний амьдралын нэг өдөрт ямар ч асуудал гарч, ямар ч түүхийг бүтээж болно. Гэвч эерэгт нь талархаж, сөрөгт нь ганхалгүй амьдрах хэрэгтэй. Урам зоригтойгоор угтах ирээдүй өнөөдрөөс эхэлдэг, хичээгээрэй.

Пүрэв гараг | 2024.01.18
Энэ өдөр үүсэх асуудлыг заавал ганцаараа шийдэх гэж хичээх хэрэггүй. Итгэдэг нөхдийнхөө нэгнээс зөвлөгөө авч яагаад болохгүй гэж вэ? Хоёрдогч ~ гуравдагч хүний харах өнцөг ухаанаа тэлэх эхлэл болно. 

Баасан гараг | 2024.01.19
Өөртөө + 100% итгэснээр хүндхэн даалгаврын ард амжилттай гарах болно. Дараа харамсахааргүй үлдэх хүссэн гүйцэтгэлд итгэл маш чухал болохоор өөртэйгөө өдөр болгон тулж ажиллах цагийг гаргаж хэвшье. 

Бямба гараг | 2024.01.20
Амьдралыг хүн болгон өөр өөрийнхөөрөө харж бүтээдэг. Жаргал зовлон ээлжлэх энэ орчлонд зовох нь хүртэл амттай байдаг гэдэг = харах өнцөг. Эерэг хандлагатай хүмүүс сөргөөс ч жаргалыг мэдэрч чаддаг.

Ням гараг | 2024.01.21
Бүтээхийг хүссэн бүхэн эхний оролдлогоор амжилттай болдоггүй ч төгөлдөр рүү тэмүүлэх сэтгэлгээгээ тууштай хадгалах хэрэгтэй. Дурлаж хэрэгжүүлэх төлөвлөгөө маш хүчтэй энергитэй байдаг, амжилт хүсье.

Даваа гараг | 2024.01.22
Эргэж ирэхгүй энэ өдрийг хэрхэн өнгөрөөх вэ? гэдэг нь өөрөөс хамаарч байдаг. Эерэг сэтгэлгээтэй байвал төсөөлснөөсөө ч өндөр бүтээмж гаргана. Хүнийг хэн болохыг нь хандлага нь тодорхойлж байдаг.


Арслангийн орд

Мягмар гараг | 2024.01.16
Үргэлж хийдэг алхмаасаа бүтээмж олж харахгүй байгаа нь шинийг эрэлхийлэх цаг ирснийг илэрхийлнэ. Асуудал гэдэг сонголт хийх боломж байдаг. Ямар сонголт хийхээс амьдрал яаж ч өөрчлөгдөх боломжтой.

Лхагва гараг | 2024.01.17
Энгийнээс жаргалыг мэдрэх өдөр байна. Гайхамшиг харагдах байдалдаа биш, мэдрэгдэх үнэ цэндээ оршдог. Тэгэхээр мөнгөөр худалдаж аваад ч таашаахааргүй төгөлдөр гоог хаанаас ч мэдрэх боломжтой. 

Пүрэв гараг | 2024.01.18
Хүн өнөөдөрт ямар үрийг тарина, түүнийгээ маргааш нь хурааж амьдардаг. Тэгэхээр хүсэл мөрөөдөлдөө төвлөрч, түүн зүг тэмүүлэх өдөр байна. Бодсоноо ярихаас илүү бодитоор бүтээж харуулах нь үнэ цэнтэй.

Баасан гараг | 2024.01.19
Харилцаа эхлүүлэхийг хүсэж байвал хүслийнхээ хэрээр санаачилгатай хандаарай. Энэ өдөр эхлэх адал явдал төсөөлснөөс ч сонирхолтой байна. Бүтээмжээ нэмэх олон арга байна, нэг нэгээр нь туршаарай.

Бямба гараг | 2024.01.20
Төсөөлсөн шиг гайхамшигтай өдөр тохиохгүй байж болно. Гэвч түүнийг хэрхэн үргэлжлүүлэх вэ? гэдэг нь сонголтын асуудал л байдаг. Хэн гэдгээ таниулах боломж хэлэх үг биш, хийх алхамд л оршдогийг саная.

Ням гараг | 2024.01.21
Бүтээх ертөнцөө томоор төсөөлөх хэрэгтэй ч энэ өдөр детальд анхаарах хэрэгтэй. Бага гэж чамлалгүйгээр ашиглах боломж бүхэн амлалтдаа хүрч ~ амьдралаа сайжруулах түлхэц болно. Энгийн бүхэн агуу байдаг. 

Даваа гараг | 2024.01.22
Хүнийг тэмүүлэх амжилтад нь хүргэх №1 гэхдээ ганцхан түлхүүр нь өөрийнх нь хичээл зүтгэл байдаг. Боломж ирэхийг хүлээх хэрэггүй, түүнийг өөрөө бүтээж эхэлье. Өөртөө туслах ухааныг нь төлөвшүүлье.


Охины орд

Мягмар гараг | 2024.01.16
Энэ өдөр аливаад хүлээцтэй хандах хэрэгтэй. Хэн нэгэн дургүй хүргэх үг хэлэх эсвэл үйлдэл гаргах ч тоох шаардлагагүй. Уур хэнд ч хэрэггүй, урам зоригоо хадгалаарай. Өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ? 

Лхагва гараг | 2024.01.17
Сошиал медиаг хэр идэвхтэй ашиглаж байна вэ? Хэрвээ сошиал платформуудыг зөвөөр ашиглаж чадвал тэдгээрээс авах боломжид хязгаар гэж үгүй. Бодсон шигээ үлгэрлэе гэвэл page ~ ээ хөгжүүлж эхлээрэй.

Пүрэв гараг | 2024.01.18
Хүн амьдралдаа ямар бүтээл урлана, түүнийхээ үр шимийг хүртэж амьдардаг. Энэ өдөр бүтээмж өндөр гаргах ч яарах хэрэггүй. Хүссэн амжилтдаа хэн ч ганцхан өдрийн дотор хүрэх боломжгүй, хичээсээр байя.

Баасан гараг | 2024.01.19
Өдрийг хэрхэн бүтээхээ хангалттай төлөвлөж хэвшжээ. Харин одоо түүнийгээ бодитоор бүтээх хэрэгтэй. Эрсдэлтэй алхам хийхгүйгээр амжилтыг эс олдог болохоор сорилтод өөрийгөө төдий чинээ нээгээрэй.

Бямба гараг | 2024.01.20
Болох ёстой бүхэн болохоороо болдог гэдэг. Амьдралаас чиний хүртэх бүхэн ч гэсэн өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг. Тэгэхээр чамтай учрах нэгэн чам шиг хаа нэгтээ яваа ~ чам дээр цагтаа ирэх болно. 

Ням гараг | 2024.01.21
Дотно хүндээ сэтгэлээ нээн ярилцахыг хүсэх ч амьдралаа заалгамааргүй байна. Үнэндээ, хэдэн ч удаа алдаж оносон өөрийнхөөрөө амьдрахдаа сэтгэл хангалуун байна гэдгээ эелдгээр илэрхийлэх хэрэгтэй.

Даваа гараг | 2024.01.22
Аливааг хийж бүтээх урам зориг чиний зүрх сэтгэлээс гарах учиртай байдаг. Урам зоригийг хүчилснээрээ олж авдаггүй ~ хүн нь өөрөө хүсэх хэрэгтэй. Чиний амьдрал 200% чиний уран бүтээл болох тавилантай.


Жинлүүрийн орд

Мягмар гараг | 2024.01.16
Өнгөрснөө одоо цагтайгаа харьцуулах нь ямар бүтээмж гаргах хэрэгтэй вэ? гэдгийг тодорхой хэлдэг ч өдөр болгон нэг цагийг кино, дуу хөгжим эсвэл уран зурагт зориулах нь түүнээс ч илүү хүчтэй нөлөөлнө.

Лхагва гараг | 2024.01.17
Шинэлэг, сонирхолтой санагдсан бүхэндээ өөрийгөө нээж сориорой. Өөрийгөө хэдий чинээ хаана, төдий чинээ хөгжиж чадахгүй. Амьдралдаа илүү идэвхтэй сониуч хандъя. Сониуч байснаар хэн болохоо мэднэ.

Пүрэв гараг | 2024.01.18
Хүн нь өөрөө л хүсэж зоривол + шантралгүй хичээвэл амьдрал бодож байгаа шиг нь тийм ч төвөгтэй биш. Харах өнцгөө хэдхэн хэмээр өөрчилж + хүслийнхээ төлөө өөрийгөө жаахан л дайчлах хэрэгтэй байна.

Баасан гараг | 2024.01.19
Өдөр болгоныг хэрхэн бүтээхээс ямар ирээдүй хүлээж байна вэ? гэдэг нь харагдаж байдаг. Байгаадаа талархаж сурснаар байхгүйгээ бүтээх зам нээгддэг болохоор эхлээд өгөгдсөн бүхнээ үнэлэхэд суралцъя.

Бямба гараг | 2024.01.20
Энэ өдөр өөрийн харах, хүрэх, сонсох, үнэрлэх хийгээд амтлах мэдрэхүйгээрээ дамжуулан амьдрал ямар гайхамшигтай болохыг мэдэрнэ. Түүнийг хүссэн хүн болгон нь мэдэрч чаддаггүй, гайхамшиг = өөрөө юм.

Ням гараг | 2024.01.21
Өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийнхөө ямар ямар өгөгдлийг нээн хөгжүүлж байна вэ? Зохиол, нийтлэл бичиж үзэхээр өөрийгөө соривол ямар вэ? Энэ өдөр унших, судалгаа хийхэд гаргах цаг илүү үнэ цэнтэй.

Даваа гараг | 2024.01.22
Өдөр тутамдаа хүн олон хүнтэй учирдаг. Харамсалтай нь хүн болгонтой 100% ойлголцох боломж ховор байдаг. Тэгэхээр нэгдүгээрт, өөрийгөө тодорхой илэрхийлье. Хоёрдугаарт, нийгэмдээ эерэгээр нөлөөлье.


Хилэнцийн орд

Мягмар гараг | 2024.01.16
Бодсоноо хэрэгжүүлж эхлэхдээ тохиромжтой өдөр хоног, цагийг хүлээх шаардлагагүй. Бүтээе гэсэн итгэл + сэтгэл байвал түүнийгээ яг одооноос хийж эхэлье. Хойш тавих хандлага хожуу амжилтад хүргэх болно.

Лхагва гараг | 2024.01.17
Энэ яагаад өөр байж болохгүй гэж…? Үүнийг ингээд сайжруулчхаж болохгүй гэж үү? гэсэн олон санаа төрнө ~ түүнийг хийж үзсэнээрээ боломжтой эсэхийг нь харна. Бүтээлч санаагаа үгүйсгэх гэсний хэрэггүй. 

Пүрэв гараг | 2024.01.18
Хүн хэдий чинээ хэн нэгний зовлонг өөрийнх мэтээр хүлээн авч туслахыг хичээнэ, төдий чинээ өөрийгөө олон сэтгэлтэй хүмүүсээр хүрээлүүлж байдаг. Хэнийг ч хүн гэдэг өнцгөөс нь харж сэтгэлээсээ сонсоорой.

Баасан гараг | 2024.01.19
Эдийн засгийн хэмнэлт хэрхэн хийх вэ? GS25 эсвэл CU орохоос өөрөөр өдрийн хоолоо гэртээ хийж явах нь мөнгөө хэр хэмнэж байгааг туршвал ямар вэ? Өөрчлөлтийг хүн өөрөөсөө эхэлдэг ~ хичээгээд үзэх үү?

Бямба гараг | 2024.01.20
Нөхөрлөлийн харилцаа идэвхтэй байна. Тэдэнтэйгээ ярилцах сэдвээс олон шинэ санаа, ухаарал, урам авах болно. Хөгжилдөх = хөгжих цагийг гаргаж хэвших нь бүтээмжээ нэмэхэд үнэмлэхүй нөлөөлөх болно.

Ням гараг | 2024.01.21
Урлагийн ямар авьяастай вэ? Ямар чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй байна вэ? Төсөөллөө шүлэг, уран зураг эсвэл хөгжмөөр илэрхийлбэл ямар вэ? Хүсэлдээ 100% төвлөрснөөр сэтгэл ханамжтай байна.

Даваа гараг | 2024.01.22
Энэ өдрийг тодорхойлох үг урам зориг байна. Боломжгүй гэдэг үг чамайг өмнө нь зогсоож байгаагүй, одоо ч гэсэн зорилгоос чинь хойш татаж чадахгүй. Өөрөө энэ хандлагаараа олон хүнд эерэгээр нөлөөлдөг шүү.


Нумын орд

Мягмар гараг | 2024.01.16
Хэрхэх нь тодорхойгүй санагдах өдрийн өрнөлийг тодорхойлох хүн нь өөрөө байдаг. Хооллох хэв маягтаа анхаарч эхлээрэй ~ идэж байгаа бүхэн чинь чамайг бүтээдэг. Бусдаас суралцаж, бодолтой урагшилъя.

Лхагва гараг | 2024.01.17
Өөрийгөө хэрхэн үнэлдэг вэ? Өө эрэхээсээ илүү ямар онцлогтой вэ? гэдэгтээ хүч өгснөөр өсөж хөгжих боломжтой болно. Хэнээс ч хамааралгүйгээр туулах энэ амьдралаа хүн өөрийгөө хайрласнаар бүтээдэг.

Пүрэв гараг | 2024.01.18
Үг сонголтоо ухаалаг хийх шаардлагатай ч түүнийгээ хэрхэн хэлэх вэ? гэдэгт үнэ цэн нь оршино. Ямар өнгө аясаар хэлэхээс ямар хариу авах нь тодорхой болно. Хүн өгснөө л эргүүлж авдаг, гайхах хэрэггүй.

Баасан гараг | 2024.01.19
Сошиал эвентэд оролцохоор төлөвлөсөн бол сонирхол татагдах олон мэдэхгүй сэдвээр ярилцана. Хэн ч харагдаж байгаа шигээ байдаггүй, хүсвэл хэн ч хүссэн шигээ хөгжих боломжтой. Өөрчлөлт өөрөөс эхтэй.

Бямба гараг | 2024.01.20
Өдөр бүхэн биднийг олон талаар сорьдог. Гэвч өөрөө ямар ч адал явдалд нээлттэй ханддаг болохоор энэ өдөр 100% сонихон санагдана. Бууж өгнө гэсэн бодлыг тээхээсээ өмнө хаа хүрч чадахаа мэдэхийг зорьё.

Ням гараг | 2024.01.21
Хэн нэгний төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийх өдөр өнгөрнө. Дотно нэгэн санхүүгийн асуудалтай байна. Өөрийг чинь ойлгоно гэдэгт итгэсэн болохоор чамаас дэмжлэг хүснэ, хэнд ч ингэх үе тохиолддог.

Даваа гараг | 2024.01.22
Өмнө нь хийж эсвэл мэдэрч байгаагүй шинэ аялал эхлүүлэхийг хүснэ. Амьдралаа илүү сонирхолтой болгоё гэвэл бодсоноо хойш тавилгүй хийж эхлээрэй. Хүсвэл сонирхол чинь хаашаа татагдаж байна вэ?


Матрын орд

Мягмар гараг | 2024.01.16
Өнгөрсөн амьдралдаа харамсахгүйгээр урагшлах сонголт нь өнөөдрийг үнэлж бүтээх явдал байдаг. Одоо цаг удахгүй өнгөрсөн цагтаа орох болохоор өнөөдрөө бүтээлчээр өнгөрөөх хэрэгтэй. Ном бичвэл ямар вэ?

Лхагва гараг | 2024.01.17
Үгийг зүгээр ч нэг биш зүрх сэтгэлээсээ хэлдэг байвал хүчирхэг энерги нь хүссэн өөрчлөлтөө бодитоор бүтээхэд дэмжлэг болдог. Бодол биелдэг ~ түүнийг үгээр илэрхийлдэг. Үг үйлдэл болдог ~ хичээгээрэй.

Пүрэв гараг | 2024.01.18
Ямар ч үнэлгээтэй сурдаг байсан дүнгээс илүү тархин дахь мэдлэг, чадвартаа анхаарах хэрэгтэй. Энэ өдөр мэдлэг бүхнээс хэр хүртэж амьдарч байгаагаа дүгнээрэй. Сонирхолгүй сэдэв ч төсөөллөөс давна.

Баасан гараг | 2024.01.19
Дотно нэгэндээ сэтгэлээ нээн ярилцаж болно. Гэвч өөрийнхөө талаар хэт ихийг ярих хэрэггүй. Чамайг анхаарч байгаа үгүйг мэдэрч, анхаарал нь 100% чам дээр төвлөрөөгүй цагт тохиромжтой үе биш гэсэн үг. 

Бямба гараг | 2024.01.20
Хүн хүний бүтээх амьдрал харилцан адилгүй ч шантралгүй хичээвэл санасандаа 100% хүрэх боломжтой байдаг. Бэрхшээл гэдэг хангалттай хичээхгүй байгааг чинь сануулах боломжийн өөр нэгэн өнцөг байна.

Ням гараг | 2024.01.21
Спортоор хичээллэх үү, нөхөрлөлдөө цаг гаргах уу? Шийдвэр гаргах эрхийг өнөөдөр тэдэндээ өгвөл ямар вэ? Хайрцаглагдсан сэтгэлгээгээ өөрчлөх №1 алхам нь нэг төлөвлөгөөнд баригдахгүй байх явдал байдаг.

Даваа гараг | 2024.01.22
Өдрийг сонирхолтойгоор бүтээх төлөвтэй. Шоппинг хийх нь төлөвлөгөөний нэг хэсэг. Гэхдээ сонголт ваар, сувенир, уран зурагт хандах нь гайхамшигтай. Сонголт чинь чамайг илэрхийлдэг, өвөрмөц сонголт байна.


Хумхын орд

Мягмар гараг | 2024.01.16
Бэрхшээлийг давна гэсэн итгэлийн хүчийг хаанаас эсвэл хэнээс олж хардаг вэ? Өдөр болгон өөртөө цаг гаргаж хэвшвэл төдий чинээ хөгжих болно. Кино эсвэл дуу хөгжим дурлаж амьдрах шалтгаануудын нэг.

Лхагва гараг | 2024.01.17
Хүн өөрөө л амьдралыг асуудалтай болгодог болохоос амьдарна гэдэг гайхамшиг байдаг. Ухаарч чадвал аливааг харах өнцөг өөрчлөгдөж бүхэнд 100% сэтгэлээ зориулах болно. Хүн чанар хэний ч заяаг түшдэг.

Пүрэв гараг | 2024.01.18
Тэжээвэр амьтантай болох талаар ямар бодолтой байна вэ? Энэ өдөр амьтад ч гэсэн амьд явах эрхтэй гэдэгт үнэ цэн өгч ~ амьтан асран хамгаалах төвүүдээр очиж нэг үзээрэй. Зорилго өөрчлөгдөж ч магадгүй.

Баасан гараг | 2024.01.19
Хорвоо дээр хэн ч 100% төгс амьдралаар амьдрах боломжгүй ч төсөөлөл дэх ертөнцдөө түүнийгээ 200% бүтээх боломжтой байдаг. Тэгэхээр сэтгэлгээний эрх чөлөөг мэдэрч, өөртөө хэтэрхий хатуурхах хэрэггүй.

Бямба гараг | 2024.01.20
Гуаша худалдан авч зураг зурах эсвэл шүлэг тэрлэх хүсэл төрвөл гайхах хэрэггүй. Ямар ч оролдлого хийсэн чадна гэсэн 100% итгэл төрнө. Үнэндэ хэн ч хийж үзэхээс нааш ямар мэдрэмж авахаа мэдэхгүй. 

Ням гараг | 2024.01.21
Блог эсвэл влог хөтлөх санаа төрвөл түүнийг хийж чадахгүй гэсэн шалтаг хайхаасаа илүү хийвэл ямар өөрчлөлт гарах вэ? гэдгийг эргэцүүлээрэй. Зоригловол ямар өөрчлөлт авчрахаа хийж л мэдэх боломжтой.

Даваа гараг | 2024.01.22
Орчин ямар бүтээмж гаргах вэ? гэдэгт хүчтэй нөлөөлж байдаг. Тэгэхээр орчноо долоо хоног тутам өөрчлөх талаар ямар бодолтой байна вэ? Номын сан, муурны кафе, нэг хүний түрээсийн оффис гэх мэт.


Загасны орд

Мягмар гараг | 2024.01.16
Ихэнх хүмүүс ирээдүйдээ санаа зовдог. Гэтэл бүтээх ирээдүй нь өнөөдрөөс эхэлж байдаг. Хэрвээ үүнийг мэддэг бол ӨНӨӨДӨР ~ ийг аргацааж өнгөрөөхгүй болно. Хэмнэлээ өөрчилж, шинийг турших цаг иржээ.

Лхагва гараг | 2024.01.17
Бүтэшгүй мэт санагдах хэн нэгний төлөвлөгөөг үгүйсгэхээсээ өмнө өөрөө түүнийг сэдсэн бол ямар алхам хийх байсан бэ? гэж бодоорой. Бусдыг ойлгох чадвар амьдралд маш чухал ~ урмыг нь мохоох хэрэггүй. 

Пүрэв гараг | 2024.01.18
Хүн өнгөрсөн түүхээ мэддэг байснаар ямар өөрчлөлтийг хэрэгжүүлж амьдрахаа тодорхойлдог. Ялангуяа гурваас дээш үеийнхээ түүхийг мэдэж авахаар ярилцаарай ~ ямар хүн болохоо сонгоход хүчтэй нөлөөлнө.

Баасан гараг | 2024.01.19
Нөхөрсөг харилцаа олон боломжийг нээж өгөх болно. Хүн хүмүүстэй ярилцсанаараа хөгждөг, ярилцах нь үйлдэл хийх сэдэлжүүлэлт болдог. Тэгэхээр өнгөц хандах хэрэггүй ~ хэлэхийг нь ухаж ойлгох хэрэгтэй.

Бямба гараг | 2024.01.20
Харамсах сонголтгүйгээр бүтээх нэгэн өдөр иржээ. Ямар төлөвлөгөөтэй байна вэ? Хүн нь өөрөө хичээвэл дэвшил гарган урагшлах 100% боломжтой байдаг. Хэлний мэдлэгээ нэмэхээр сургалт сонирхох уу?

Ням гараг | 2024.01.21
Өдөр болгон эрч хүчтэй амьдарна гэдэг ихэнх хүмүүст боломжгүй байдаг. Гэвч зорилго тодорхой цагт шантралгүй урагшлах шалтгаан олон байна. Үлгэрлэдэг хүмүүсээсээ суралцах цагийг гаргавал ямар вэ?

Даваа гараг | 2024.01.22
Хүмүүс мөнгийг чам шиг харж үнэлдэггүй. Тэгвэл тэдэнд үнэ цэнийг нь хэрхэн мэдрүүлэх вэ? Санхүүгийн мэргэжил эзэмших сонирхолтой бол энэ санаагаа үргэлжлүүлж влог хийвэл ямар вэ? Хүн өгснөө л авдаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *