Одоогийн өөрийгөө бүтээсэн хүн хүний амьдралын түүх харилцан адилгүй ч хувь хүний зан төлөвшлөө бүтээж, ямар хүн болох вэ? гэдэгт нөлөөлөх хамгийн чухал үе нь өсвөр нас байдаг.
Хүүхэд наснаас насанд хүрсэн хүн болох шилжилтийн энэ үеийн өдөр болгон тэдэнд шинэ сорилт байдаг. Тэгвэл энэ долоо хоногт тэднийг ямар адал явдал хүлээж байгаа бол…? Хамтдаа нэгэн шинэ долоо хоногийн зурхайгаа уншицгаая!
Өгөгдлөө танин мэдэж, өөрийгөө бүтээж яваа өсвөр үеийн уншигчдадаа зориулав.
Хонины орд
Мягмар гараг | 2024.01.23
Нөхөрлөлдөө цаг гаргаж, тэдэндээ сэтгэлээ нээгээрэй. Хэн хэнд нь урам зориг өгөх энэ алхам ялангуяа сэтгэлээр унасан хүмүүст түүнийгээ сэргээх хамгийн оновчтой арга байна. Ярилцах тусам итгэл сэргэнэ.
Лхагва гараг | 2024.01.24
Хүн хэдий чинээ төсөөлөх чадвараа хөгжүүлнэ, төдий чинээ бүтээмж гарган урагшилдаг. Гэвч өнөөдөр аливааг бодох хүсэлгүй байна. Сайн мэдээ гэвэл хугацаа шаардагдах ч үүнийг өөрчлөх боломжтой байна.
Пүрэв гараг | 2024.01.25
Шинийг туршиж үзэхэд тохиромжтой өдөр өнгөрнө. Энергиэ ямар нэг гайхалтай аялалд хандуулаарай. Санал нэгдвэл дотно хүнтэйгээ хамтарч төсөл эхлүүлсэн ч яах вэ? Шантралгүй хичээвэл шагнал нь ирнэ.
Баасан гараг | 2024.01.26
Энэ өдөр сэтгэл санаа ердийнхөөсөө илүү эерэг байна. Энэ нь хэнтэй ч амархан учраа олно гэсэн үг. Тэгэхээр хэрэлдэж маргасан хүмүүстэйгээ харилцаагаа сэргээхэд хөтлөх төгс цаг байх болно.
Бямба гараг | 2024.01.27
Ямар ч үнэ цэнгүй асуудлаас болж хэн нэгэнтэй хэрэлдэж маргах төлөвтэй. Гэвч энэ нь шантрах шалтгаан биш, амьдралтай шийдвэрт хүрэх боломжтой болохоор хэн хэнтэйгээ хүлээцтэй ярилцаарай.
Ням гараг | 2024.01.28
Өөрөө үргэлж зөн совингийн мэдрэмждээ найдаад байдаггүй ч өнөөдөр түүнийгээ сонсвол үнэнийг олж харах болно. Тэгэхээр харвасан сум мэт өнгөрөх түүндээ итгээд нэг үзвэл ямар вэ?
Даваа гараг | 2024.01.29
Сэтгэл санаа тиймхэн байвал яавал өөрчлөх боломжтой вэ? гэдэгт төвлөрч өдрийг бүтээгээрэй. Өрөөгөө цэгцлэхээс эхлэн өөрчлөлт мэдрүүлэх ямар алхам байна, сэтгэл итгэлээ сэргээх алхамд өөрийгөө нээе!
Үхрийн орд
Мягмар гараг | 2024.01.23
Футуристик хэв маягийг шингээсэн шинэ загварын технологийн бүтээгдэхүүнд сэтгэл татагдах төлөвтэй. Гэвч одоохондоо түүнийг өөрийн болгож чадахгүй мэт санагдах ч боломжийг хүн өөрөө өөртөө бүтээдэг.
Лхагва гараг | 2024.01.24
Эвентэд оролцох эсвэл гудамжаар алхаж явахдаа амьдрах ямар үнэ цэнтэй вэ? гэдгийг олж харна. Олон ч хүнтэй ярилцана, шинэ санаа ч гаргана. Сошиал харилцаанаас мэдрэгдэх энерги итгэл нэмэх болно.
Пүрэв гараг | 2024.01.25
Дотно нэгэн хачирхалтай гэмээр санаагаа хамтдаа хэрэгжүүлэх санал тавих төлөвтэй. Гэвч яарах шаардлагагүй болохоор судлах ~ бодох ~ шийдэх цаг хүсэх хэрэгтэй. Судалгаагүй орвол бүтэлгүйтнэ.
Баасан гараг | 2024.01.26
Энэ өдөр амьдрал бүхэлдээ сонирхолтой, адал явдалтай санагдана. Өөрийгөө хойш татаж байгаа ямар нэг дадал зуршлаа ч өөрчлөхөөр шийднэ. Бүтээмжтэй амьдрах дадал төлөвшүүлэх хүсэл 100% биелнэ.
Бямба гараг | 2024.01.27
Бүтээмж 100% сэтгэлд хүрэхгүй эсвэл ямар нэг алхам зөв биш мэт санагдана. Яагаад вэ? гэдэгт хариулснаар яаж өөрчлөх вэ? гэдэг гаргалгаагаа олох болно. Ямар ч сонголт хийсэн харамсаж болохгүй.
Ням гараг | 2024.01.28
Өнөөдөр эерэг мэдээ сонсох магадлал өндөр байна. Ялангуяа хэн нэгнээс хариу хүлээж байсан бол Тийм гэсэн хариулт сонсох болно. Өөрөөсөө ямар чадвартай вэ? Өөрийгөө яаж хөгжүүлэх вэ? асууж, ярилцъя.
Даваа гараг | 2024.01.29
Гэрийнхэндээ хэлэх гэсэн санаагаа тодорхой ярилцаарай. Хэлэхийг чинь хүлээн зөвшөөрөх хүсэлтэй байна. Тэгэхээр сэтгэлээсээ ярилцах хэдхэн хормоос үгүйлэгдэж байгаа үнэ цэнээ олж авах болно.
Ихрийн орд
Мягмар гараг | 2024.01.23
Энэ өдөр хичээлдээ 100% төвлөрсөн байна. Ямар зорилготой суралцаж байна вэ? Сургалтын төлөвлөгөө сэтгэлд хэр нийцэж байна вэ? Хүн нь өөрөө хичээвэл хүсэл дэх бүтээмжээ гаргах хангалттай боломжтой.
Лхагва гараг | 2024.01.24
Хэн нэгэн сэтгэлээ нээж яриагүй цагт ямар асуудал гарсан юм бол…?, яаж шийдвэл дээр вэ? гэдэгт хэт санаа зовох шаардлагагүй. Бэрхийг даван туулахаар сонгох хүн хүний арга зам өөр, өөрийнхдөө анхааръя.
Пүрэв гараг | 2024.01.25
Дотно нэгэн чамаас ямар нэг үг, санаа сэтгэгдэл сонсохыг хүсэх болно. Гэхдээ ямар? гэдгээ хэлэхгүй болохоор асууж ярилцах хэрэгтэй. Бодсоноос ч олон хэлэлцэх асуудал байгаа болохоор цаг гаргаарай.
Баасан гараг | 2024.01.26
Өнөөдөр хүмүүсийн хэлэх үг, зөвлөх санамжийг анхааралтай сонсоорой. Тэднээс өөрт сургамжилбал зохих амьдралын ухаан нэлээдийг олж авах болохоор төдий чинээ цаг гарган ярилцах өдөр байна.
Бямба гараг | 2024.01.27
Эрч хүчтэй, идэвх санаачилгатай өдөр өнгөрөх болохоор зөв санагдсанаа бүтээх өдөр өнгөрнө. Хойш тавих амархан ч хожуу амжилтад хүрэх болохоор бодсоноо өнөөдөр хийвэл бүтэмж 100% болох болно.
Ням гараг | 2024.01.28
Эцэг эх эсвэл дотно нөхөрлөдөг хүмүүстэйгээ зөвшилцөх, зөвлөгөөг нь сонсох өдөр тохионо. Ялангуяа санхүүгийн асуудлаар нухацтай ярилцах төлөвтэй. Бодол санаа мөнгө рүү л хандах болно, шийдэл хайя!
Даваа гараг | 2024.01.29
Нөхөрлөлийн харилцаа хүчирхэг, сонирхолтой төлөвлөгөөтэй ирэх болно. Ямар ч санаачилга гаргасан тухтай бүсээсээ өөрийгөө чөлөөлснөөр өөрчлөлт мэдэрнэ. Тэгэхээр шинэ сорилт ~ адал явдалд гарцгаая.
Мэлхийн орд
Мягмар гараг | 2024.01.23
Энэ өдөр ямар нэг алхам хийх хэрэгтэй гэдгээ мэдэрнэ. Бодсоноо бодитоор хийж үзсэнээрээ л хүсэж байгаа үр дүнгээ хэрхэн бүтээхээ мэдэж авах боломжтой байдаг. Зөн совин зөв замаар нь урагшлуулна.
Лхагва гараг | 2024.01.24
Урам зоригтой, эрч хүчтэй өнгөрөх энэ өдөрт зөвхөн өөртөө анхааралгүй бусдад тусалснаар амьдрах ямар гайхамшигтай вэ? гэдгийг мэдэрнэ. Дотно хүмүүст нь ямар асуудал гарсан бэ? Яаж тусалмаар байна вэ?
Пүрэв гараг | 2024.01.25
Өнөөдөр анхаарал чинь хаашаа ч татагдсан аливааг оновчтой шийдэх болно. Гэхдээ хүмүүст сэтгэгдэл төрүүлэх гэж хичээхээсээ илүү сэтгэлээ сонсох хэрэгтэй. Хүн өөрийгөө урлан бүтээж амьдрах учиртай.
Баасан гараг | 2024.01.26
Хэн ч санаачилга гаргаж, эрсдэлтэй алхам хийх хүсэлгүй энэ өдөрт өөрөө ямар алхам хийх вэ? Хэнийг ч хүлээлгүй хэрхэн манлайлах чадварт суралцах вэ? гэдгээ мэдье гэвэл шийдэмгий алхах хэрэгтэй байдаг.
Бямба гараг | 2024.01.27
Дотно нэгэн ярилцахыг хүснэ, гэвч санаагаа тодорхой хэлэхгүй нуршсан яриаг нь тэвчиж сонсох амаргүй санагдах ч хүлээцтэй хандаарай. Эцэст нь чухал асуудлаа хэлэх болохоор 100% анхаарч сонсоорой.
Ням гараг | 2024.01.28
Хүний амьдралыг 100% гэж үзвэл хүн түүнийгээ тэгээс нь эхэлж бүтээдэг. Тэгвэл тэгээс эхэлж бүтээх ямар сонголт, сонирхол байна вэ? гэдэгт төвлөрөх өдөр өнгөрнө. Өнөөдөр эхлүүлэх бүхэн төгс хэрэгжинэ.
Даваа гараг | 2024.01.29
Хэн нэгэнд найдаж, хэн нэгнийг хүлээх хандлагаа өөрчлөх өдөр тохионо. Үнэндээ, хэн ч хэний ч өмнөөс амьдардаггүй болохоор өөрийнхөө төлөө тодорхой алхам хийж эхлээрэй. Боломж гэдэг шинэ өдөр иржээ.
Арслангийн орд
Мягмар гараг | 2024.01.23
Хэрвээ зорьсондоо тууштай, сэтгэлдээ итгэлтэй байж чадвал нөхөрлөлийн харилцаагаа хадгалж үлдэх болно. Хааяахан амьдрахаас ч залхах үе гардаг ч хувь тавилангаа хайрлаж амьдрах өдрүүдийн нэг байна.
Лхагва гараг | 2024.01.24
Бүтээлч хандлагатай энэ өдрийг өөртөө 100% зориулаарай. Хэрвээ өдрийн тэмдэглэл хөтөлдөг бол ямар нэг сонирхолтой булан нэмбэл ямар вэ? Ямар ч хүсэл мөрөөдөлтэй байж болно, гэхдээ хийх хэрэгтэй.
Пүрэв гараг | 2024.01.25
Талархах сэтгэлтэй хүмүүсийн амьдрал үргэлж өсөн дээшилж байдаг. Энэ өдөр бүхэлдээ сэтгэл догдлом адал явдал мэдрүүлэх болохоор дотно хүмүүстэйгээ түүнийгээ хуваалцаарай. Эерэг бүхэн гэрэл түгээдэг.
Баасан гараг | 2024.01.26
Энэ өдөр өөртөө 100% итгэлтэй байна. Энэ нь бодсоноос ч төвөгтэй санагдах бүхэн эсрэгээрээ хөгжих боломж байдаг гэдгийг олж харахад нөлөөлнө. Яарах шаардлагагүй, гаргах бүтээмждээ л төвлөрөөрэй.
Бямба гараг | 2024.01.27
Шинийг эрэлхийлсэн, адал явдалд тэмүүлсэн нэгэн өдөр тохионо. Харах өнцөг ч аливааг эерэгээр харсан, бүтээх хүсэлтэй байна. Хүсэлдээ хүрэх аргаа хэрхэн тодорхойлсон бэ?, хэрэгжүүлж байна уу?
Ням гараг | 2024.01.28
Хүн өмнө нь хийж байгаагүй бүхэндээ өөрийгөө нээснээр амьдралын үнэ цэнийг мэдэрч байдаг. Эхэндээ шантармаар санагдах ч суралцана, туршлагажна, илүүг хийж бүтээдэг болно. Өнөөдөрт өөрөө бэлэн үү?
Даваа гараг | 2024.01.29
Энэ өдөрт тохиолдлын явдал гэж нэгээхэн ч байдаггүй. Тэгвэл өрнөх бүхэн яагаад болж байгаа вэ? гэдгийг мэдэхийг хүснэ. Тэгвэл өнгөрснөө эргэн харвал өнөөдөр яагаад ийм байгаа вэ? гэдэг нь тодорно.
Охины орд
Мягмар гараг | 2024.01.23
Төсөл, төлөвлөгөөндөө 100% төвлөрөх өдөр өнгөрөх болохоор нэлээн ачаалалтай санагдана. Ямар ч асуудалтай тулгарсан шинэ үүрэг даалгавар, шинэ сорилтод сэтгэлээ нээснээр төдий чинээ хөгждөг.
Лхагва гараг | 2024.01.24
Энэ өдөр аливаад нухацтай хандах шаардлагатай тулгарна. Ямар ч даалгавартай байсан гүйцэтгэлээ эргэн нэг удаа нягтлах хэрэгтэй. Тэгснээр ямар нэг алдаа гаргасан эсэхээ тодорхой харах болно.
Пүрэв гараг | 2024.01.25
Сэтгэл санаа тавгүйтэх хандлагатай өдөр өнгөрнө. Амьдралд 100% хянаж чадах асуудал ховор болохоор хүлээцтэй хандаарай. Зогсоож чадахгүй хүчний эсрэг тайвшрал эрэлхийлэхээс өөр аргагүй байна.
Баасан гараг | 2024.01.26
Бүтээхээр төлөвлөсөн бүхэндээ өөрийгөө 100% зориулах сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай. Нөхөрлөлдөө ч анхаарч, амьдралын ямар ч үед түшиж тулах үнэнч нөхөрлөлийг үүсгэсэн эсэхээ эргэн хараарай.
Бямба гараг | 2024.01.27
Ямар ч асуудалгүй өдөр хоног ховорхон байдаг ч амьдрал бүхэлдээ асуудалгүй байвал сонирхолгүй санагдана. Бэрхшээл хэн гэдгээ таньж бүтээх, хүсэл дэх өөрийгөө бүтээх боломж байдгийг санаарай.
Ням гараг | 2024.01.28
Сошиал харилцаа идэвхтэй явагдах өнөөдөрт сошиал эвент сонирхолтой сонголт болно. Тэгэхээр энэ өдөр нөхөрлөлөө бэхжүүлэх боломж болохоос гадна шинэ чадварт суралцах бүтээлч үеийг мэдрүүлнэ.
Даваа гараг | 2024.01.29
Хүрээллээ тэлэх тусам харах өнцөг тэлдэг. Гэхдээ хэнтэй нь хэрхэн нөхөрлөх вэ? эсвэл яаж харилцах вэ? гэдэгт мэдрэмж, харин хүнийг нь танихад хугацаа хэрэгтэй. Хэлэх үгийн сонголтоо бодож хийгээрэй.
Жинлүүрийн орд
Мягмар гараг | 2024.01.23
Амьдралдаа алдах шиг санагдсан дотно хүмүүстээ хаана, ямар алдаа гаргаж байна вэ?, яавал зөв болох вэ? гэдэгт нь туслаарай. Харах өнцөг, амьдрах хэв маягт нь өөрөөрөө үлгэрлэх 100% боломжтой байна.
Лхагва гараг | 2024.01.24
Хэрвээ ямар нэг сэдвээр эсээ эсвэл зохион бичлэг бичих гээд төвлөрч чадахгүй байсан бол төвлөрлөө олох өдөр болно. Бусадтай ярилцахдаа ч дуртай, тэдэнтэй өнгөрөөх мөчүүдээс олон шинэ санааг харна.
Пүрэв гараг | 2024.01.25
Өнөөдөр хэн нэгэнтэй танилцах, сонирхсон сэдвээрээ яриа өрнүүлэх боломжтой өдөр өнгөрнө. Ямар ч харилцаа тогтоосон харах өнцөгт 100% нөлөөлөх адал явдал шиг санагдана. Ямар төлөвлөгөөтэй байна?
Баасан гараг | 2024.01.26
Хэрвээ хэн нэгэнтэй маргасан бол гэрийнхэн эсвэл багш нар нь хөндлөнгөөс оролцохоос аргагүйд хүрэх төлөвтэй. Гэвч тийм ч ноцтой асуудал ч биш, ялах ялагдах нь ч чухал биш. Эерэг хандлагатай байгаарай.
Бямба гараг | 2024.01.27
Биелүүлэх боломжгүй хэтэрхий олон төлөвлөгөө гаргажээ. Тэгэхээр нэн чухлаас нь эрэмбэлж нэг нэгээр нь хэрэгжүүлж эхлээрэй. Бүтээж чадахгүй амлалтаа өгөх хэрэггүй, чадна гэвэл харин чадах л хэрэгтэй.
Ням гараг | 2024.01.28
Төлөвлөгөөнд ямар ч өөрчлөлт хийгдэх шаардлагатай тулгарч магадгүй болохоор уян хатан хандахыг хичээгээрэй. Гэхдээ ямар ч бүтээмж гаргахгүй гэсэн үг биш, нэгээс нөгөө рүү хөрвөх чадвартай байгаарай.
Даваа гараг | 2024.01.29
Дотно нэгэндээ сонголтоо хийхэд нь туслах хүсэлтэй байвч санааг нь 100% хүлээж авахдаа эргэлзэх хандлагатай. Гэвч шийдвэр гаргахад үргэлж амархан байдаггүй болохоор наанатай цаанатай хандаарай.
Хилэнцийн орд
Мягмар гараг | 2024.01.23
Энэ өдөр амбиц үнэмлэхүй түвшинд хүрэх болохоор дэлхийг өөрчлөх хүслээ бодитоор бүтээж эхлээрэй. Аливааг өөрөөр хийж бүтээх чадвараа ашиглан хэрэгжүүлэх нэн чухал тэрхүү зорилго нь амжилт авчирна.
Лхагва гараг | 2024.01.24
Хүнтэй танилцахыг хүсэж байвал өнөөдөр тохирох нэгэнтэйгээ танилцах боломжтой байна. Харин яамаар байгаагаа тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Зориглож чадвал бодсоноос ч амархан байсныг ухаарах болно.
Пүрэв гараг | 2024.01.25
Амьдрах хэв маягтаа анхаарах өдөр өнгөрнө. Фит биетэй байхад ямар хэмнэлээр урагшлах хэрэгтэй вэ? гэдгээ дүгнэж шинэ сорилт эхлүүлээрэй. Усан спортоор, гүйлтээр хичээллэх эсвэл алхах нь тустай.
Баасан гараг | 2024.01.26
Хоёр өөр санаа эсвэл хоёр хүнээс нэгийг нь сонгох шаардлагатай болно. Сонголт хийх амаргүй санагдана. Гэвч шийдвэрээ гаргасан бол эргэж харах хэрэггүй. Амьдрал бүхэлдээ сонголтоос сонголт руу хөрвөдөг.
Бямба гараг | 2024.01.27
Эцэг эхээсээ мөнгө нэмж авах шаардлага гарах ч энэ цаг үед амаргүй санагдана. Тэгэхээр санхүүгийн асуудлаа шийдвэрлэх ямар боломж байна вэ? Зөв санагдсанаа эргээд харамсахгүйгээр хийгээрэй.
Ням гараг | 2024.01.28
Өнөөдөр аливаад ухаалаг хандах хэрэгтэй. Дотно нэгэн тусламж авахыг хүсэвч хэлж чадахгүй эсвэл эцэг эх хоёр нь харилцаандаа ямар асуудал гарсныг хэрхэн хэлэхээ мэдэхгүй байж болно, мэдэрье, ярилцъя!
Даваа гараг | 2024.01.29
Нэгэн найзтайгаа хамтарч бизнес эхлүүлэх санаа төрнө. Энэ нь урт хугацааны сонирхолтой яриа өрнүүлэх эхлэл болох төдийгүй олон боломжийг ярилцана. Бодсоноо бодитоор бүтээхэд өнөөдөр маш чухал байна.
Нумын орд
Мягмар гараг | 2024.01.23
Энэ өдөр нэг л бодлогошронгуй хандлагатай, бүхнээс хойргошсон төлөвт байна. Өөртөө хэсэг хугацаа өгснөөр эрч хүчээ ч сэргээнэ, шинэлэг санаа ч нэлээдийг олж харна. Хүсвэл хэн нэгэнтэй хуваалцаарай.
Лхагва гараг | 2024.01.24
Гэр бүлийнхээ түүхийн талаар асууж ярилцахад тохиромжтой өдөр өнгөрнө. Ердийнхөөсөө илүү сониуч хандлагатай байгаа нь төдий чинээ сонирхолтой өдрийг бүтээх эхлэл болно. Ямар түүхийг бүтээж байна?
Пүрэв гараг | 2024.01.25
Эрч хүчээ хэрхэн ашиглахаас ямар гайхамшгийг бүтээх вэ? гэдэг нь хамаардаг. Энэ өдөр хүмүүсийг хүссэнээрээ чиглүүлэх боломжтой болохоор өөрөөрөө + эерэгээр үлгэрлэж, итгэлийн үрийг түгээгээрэй.
Баасан гараг | 2024.01.26
Амьдрал яаж ч сорьсон, ямар ч хэцүү санагдсан түүнийг чадахаасаа илүүгээр өөрчилж чадна гэдэгтээ итгээрэй. Олон хүний хүсэж мөрөөддөг чадварыг эзэмшсэн өөрөө харин түүнийгээ ухаалгаар ашиглаарай.
Бямба гараг | 2024.01.27
Энэ өдрийг 100% урлагт зориулах төлөвтэй. Төгөлдөр хуур тоглож сурахыг, харин тоглож чаддаг нь сонгодог хөгжмийн тоглолт үзэхийг хүснэ. Ирээдүйгээ тодорхойлох сайн сайханд хүчтэй тэмүүлж байна.
Ням гараг | 2024.01.28
Өнөөдөр нөхдөдөө цаг гаргах, ном унших, кино үзэх эсвэл үерхэл эхлүүлэхээс аль ч сонголтыг нь хийсэн бодсоноор хэрэгжих болно. Ямар ч сорилт эхлүүлсэн өөрийгөө хөгжүүлэх боломж болох болохоор хичээе.
Даваа гараг | 2024.01.29
Бэрхийг даван туулахаар хичээж яваа дотно хүмүүстээ дэм болох ямар нэг алхам хийгээрэй. Бүтээх амьдрал хэдий адармаатай ч мартагдашгүй аялал болдог. Хамтдаа нэгэн шинэ түүхийг бүтээцгээе!
Матрын орд
Мягмар гараг | 2024.01.23
Хэн нэгэн асуудал ярих төлөвтэй. Харин өөрөө түүнд харамгүй туслахыг хүснэ. Үнэндээ, хүн болгон асуудалтай байгаа ч хүн хүндээ чадахаараа тусалснаар амьдралын мөн чанар, үнэ цэнийг мэдрэх болно.
Лхагва гараг | 2024.01.24
Асуудалд ихэвчлэн ухаанаар ханддаг ч өнөөдөр сэтгэлээ сонсох нь оновчтой байна. Ямар ч мэдрэмж төрсөн харамсахгүй байх сонголт үргэлж байдаг нь сэтгэлээ сонсох явдал гэдгийг цаг хугацаа харуулна.
Пүрэв гараг | 2024.01.25
Гэрийнхэн чинь өөрсдөдөө анхаарахыг эсвэл тэдэнтэйгээ цагийг өнгөрөөхийг хүсэж байна. Гэтэл өөрөө өөр төлөвлөгөөтэй байдаг, яах вэ? Тэнцвэрийг нь олох амаргүй ч хичээвэл арга нь олдох л болно.
Баасан гараг | 2024.01.26
Санхүү, мөнгө ямар ч тохиолдолд хэний ч №1 тулгамдсан асуудал болох ёсгүй. Хэрвээ тархиа зөв ашиглаж чадвал хүссэнээ өөрийн болгох хангалттай боломжтой. Үүнийг санаж өөртөө дүгнэлт хийгээрэй.
Бямба гараг | 2024.01.27
Зөв газартаа, зөв цагтаа байх энэ өдөрт хангалттай өндөр бүтээмж гаргах төлөвтэй. Төвлөрөхөд ямар асуудал байна, түүнээсээ харин өөрийгөө чөлөөлөөрэй. Хөгжилдөнгөө хөгжих боломж байдаг, яах вэ?
Ням гараг | 2024.01.28
Өнөөдөр хамгийн чухал гэсэн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ анхаараарай. Ямар үр дүнд хүрэхээ хараахан мэдэхгүй байгаа ч хичээгээд үзвэл хэрхэхээ тодорхой мэдэх болно. Бодсоноо бодит болгоё!
Даваа гараг | 2024.01.29
Шинэ санаа, шинэ хүмүүсээр хүрээлүүлэх өдөр өнгөрнө. Аливааг байгаагаар нь хүлээж авснаар амьдрал илүү тухтай санагдах болно. Хэн нэгэнд сэтгэл татагдаж, хэлэхийг хүссэн мэдрэмжээ нээж ч магадгүй.
Хумхын орд
Мягмар гараг | 2024.01.23
Энэ өдөр үүсэх асуудлыг бодитоор харж, хоёр сонголтоос нэгийг нь хийх хэрэгтэй болно. Сонголт хийнэ гэдэг амаргүй санагдана. Гэвч хүчирхэг бодолдоо (зөн совин) энэ удаа итгээд нэг үзэх хэрэгтэй.
Лхагва гараг | 2024.01.24
Өдөржингөө хэн нэгэнд эсвэл төлөвлөгөөндөө 100% өөрийгөө зориулах боломжгүй болохоор тэнцвэрээ хэрхэн хадгалах вэ? гэдэгт анхаараарай. Хэн нэгэнд хэрэг болох цагт хэрэгтэй хүн байна гэдэг чухал!
Пүрэв гараг | 2024.01.25
Хүмүүсийн шийдэх боломжгүй хэмээн харсан асуудалд оновчтой шийдвэр гаргаж өгөх төлөвтэй. Зөв үг, зөв алхам зөв зүг рүү хөтлөх болно. Үүгээрээ эцэг эхээ гайхшируулах бол ~ нөхдөдөө үлгэрлэл нь болно.
Баасан гараг | 2024.01.26
Боловсрох тухай бодол тархинд эргэлдэнэ. Гэвч боловсролын талаарх ойлголт эцэг эх, багш нарынхаас чинь өөр байна. Бодсоноосоо ч ихэд суралцана, сурч хөгжих нь төсөөлснөөс ч сонирхолтой санагдана.
Бямба гараг | 2024.01.27
Бодлоо тодорхой илэрхийлж ярилцах өдөр байна. Хэн ч хэний ч санааг 100% мэдэрч чадахгүй болохоор хэлэх гэснээ хэлж ярилцах хэрэгтэй. Тэгэхээр энэ өдөр бүхэлдээ харилцаандаа анхаараарай гэсэн үг.
Ням гараг | 2024.01.28
Өнөөдөр хүнтэй санал зөрөх ч маргахаас зайлсхийгээрэй. Эс тэгвэл өдрийн турш тав тух алдагдаж, сэтгэл санаа тавгүйтсээр байна. Тэгэхээр шаардлагагүйг явуулж сурахыг хичээх нэгэн өдөр өнгөрнө.
Даваа гараг | 2024.01.29
Төлөвлөгөө? эсвэл хэрэгцээ? Хэрэгцээнд үндэслэж төлөвлөдөг болохоор төлөвлөгөөгөө нэгдүгээрт тавиарай. Ямар ч асуудал гарсан өнөөдөрт төлөвлөсөн бүхэндээ 100% төвлөрснөөр өөрчлөлт авчирна.
Загасны орд
Мягмар гараг | 2024.01.23
Энэ өдөр сэтгэл санаа дотогшоо хандах төлөвтэй. Өөртөө анхаарах ёстой энэ цаг хугацаандаа ямар бүтээмж гаргах вэ? гэдэгт ухаалаг хандаарай. Хүн өөртэйгөө ярилцах тусам амьдралд талархаж эхэлдэг.
Лхагва гараг | 2024.01.24
Хүсэл тэмүүлэл эргэн сэргэх энэ өдөр бодсоноос ч бүтээмжтэй өнгөрнө. Нөхөрлөлдөө анхаарч, ямар ч асуудалтай тулгарсан эерэгээр харж чадвал амьдрал ямар үнэ цэнтэй болохыг мэдэрнэ гэдгийг ч хэлье!
Пүрэв гараг | 2024.01.25
Хүмүүс ямар эрч хүчтэй вэ? гэдгийг нь гайхширна. Гэвч амьдралд алив бүхэн харагдаж байгаа шигээ байдаггүй. Гайхширал төрүүлэм энергиэ хадгалсаар үнэмлэхүй бүтээмжтэй нэгэн өдрийг өнгөрөөгөөрэй.
Баасан гараг | 2024.01.26
Сэтгэл санаа урлагт ихээхэн татагдах төлөвтэй. Ялангуяа шүлгээр дамжуулж санаагаа илэрхийлэх хүсэлтэй байдаг бол энэ өдөр яруу найраг хүмүүст урам зориг өгөх чухал хэрэглүүр болох болно.
Бямба гараг | 2024.01.27
Өнөөдөр ямар нэг маргаан гарвал аль аль талаас нь харахыг хичээгээрэй. Ямар ч асуудалтай тулгарсан томрохоос нь өмнө шийдэх хэрэгтэй. Талцаж нэг талд нь орохоос илүү бодит үнэнийг зарчмаа болгоорой.
Ням гараг | 2024.01.28
Сэтгэл хөдөлгөм явдалтай хэдэнтээ учрах энэ өдөр ердийнхөөсөө илүү хөгжил хөөрийг мэдэрнэ. Өөрөө зөв зүг рүүгээ давшиж байна. Өдрийн энергийг мэдэрч дотно хүмүүстээ ч гэсэн эерэгээр түгээгээрэй.
Даваа гараг | 2024.01.29
Төсөөлөл дэх ертөнцөө хэрхэн бодитоор бүтээх вэ? Хэрвээ хөгжмийн зохиол бичих хүсэлтэй явдаг бол өнөөдөр түүнийгээ эхлүүлэхэд нэн тохиромжтой. Хүрэх газар хүслээр чинь л хязгаарлагддаг, хичээцгээе!