Өсвөр үеийнхний долоо хоногийн зурхай (II.06 ~ II.12)


Одоогийн өөрийгөө бүтээсэн хүн хүний амьдралын түүх харилцан адилгүй ч хувь хүний зан төлөвшлөө бүтээж, ямар хүн болох вэ? гэдэгт нөлөөлөх хамгийн чухал үе нь өсвөр нас байдаг.

Хүүхэд наснаас насанд хүрсэн хүн болох шилжилтийн энэ үеийн өдөр болгон тэдэнд шинэ сорилт байдаг. Тэгвэл энэ долоо хоногт тэднийг ямар адал явдал хүлээж байгаа бол…? Хамтдаа нэгэн шинэ долоо хоногийн зурхайгаа уншицгаая!

Өгөгдлөө танин мэдэж, өөрийгөө бүтээж яваа өсвөр үеийн уншигчдадаа зориулав.


Хонины орд

Мягмар гараг | 2024.02.06
Ямар ямар ололт амжилт гаргамаар байна вэ? гэдгээ тэмдэглэж, амар амгалан мэдрүүлдэг бүхэндээ цагаа зориулснаар бүтээмжээ нэмнэ. Аливааг хэтрүүлэн бодож, амттанаар өөрийгөө эрхлүүлэх хэрэггүй.

Лхагва гараг | 2024.02.07
Амьдралдаа ямар нэг өөрчлөлт хийхэд тохиромжтой өдөр байна. Тэгээс эхлүүлсэн бүхэндээ сэтгэлээ 100% шингээж эцсийг нь үзэх хүртлээ шантралгүй хичээгээрэй. Энэ өдөр мөнгөндөө гамтай хандаарай.

Пүрэв гараг | 2024.02.08
Ямарвааг шинжлэн судлах хүсэлтэй, сониуч хандлагатай өдөр өнгөрнө. Хүслийн тэмдэглэл хөтөлдөг бол мөрөөдлөө зургаар илэрхийлснээр бүтэмж нь нэмэгдэх болно. Ашиг, алдагдлаа дүгнэе, хүссэнээ бүтээе.

Баасан гараг | 2024.02.09
Ямар ч бэрхшээлтэй тулгарсан алдаж байж ухаарах шаардлагагүй. Тэгэхээр байгаагаа үнэлж, амьдралд талархаарай. Үүрэг хариуцлагаас хэн ч нуугдах аргагүй болохоор зориглон түүнийгээ чанартай гүйцэтгэе!

Бямба гараг | 2024.02.10
Энэ өдөр шинэ амт мэдэрвэл ямар вэ? Санал нэгдвэл дотно хүмүүстэйгээ ярилцаж туршиж үзэх жороо сонгоорой. Бие хамгаалах урлагаар хичээллэх талаар бодож байсан бол түүнийгээ бодит болгоорой.

Ням гараг | 2024.02.11
Сонголтоо хамгаалж үнэ цэнийг нь харуулах өдөр өнгөрнө. Хойш тавьсан төлөвлөгөөгөө ч хэрэгжүүлж эхэлье, бодсоноо ~ дараа ~ гэж хойшлуулахгүйг ч хичээе. Гомдоллох хэрэггүй, асуудал өөрт л байдаг.

Даваа гараг | 2024.02.12
Амьдралд асуудал олон ч гутарч сэтгэлээр унах уу, ганхалгүй бүтээлчээр шийдэх үү? гэдгээ хүн өөрөө сонгодог. Тэгэхээр өөрийгөө доош нь татаж байгаа зан чанар, хандлагаа өөрчлөх өдөр нь өнөөдөр байна.


Үхрийн орд

Мягмар гараг | 2024.02.06
Үсрэнгүй хөгжиж байгаа технологийн дэвшлийг ашиглан өөрийгөө хэр хөгжүүлж байгаа вэ? гэдгээ дүгнэх өдөр өнгөрнө. Сошиал харилцаа идэвхтэй явагдах ч сайн мэдэхгүй, танихгүй хүндээ 100% итгэх хэрэггүй.

Лхагва гараг | 2024.02.07
Ямар ч асуудалд өнгөцхөн хандаж, яаран шийдвэр гаргахгүйг хичээгээрэй. Өөрийгөө хаахаасаа илүүтэй боломжид өөрийгөө нээгээрэй. Үдэш өдрийн тэмдэглэлдээ цагаа зориулах нь амар амгаланг мэдрүүлнэ.

Пүрэв гараг | 2024.02.08
Энэ өдөр ярихаасаа илүү хийж бүтээхэд анхаарах хэрэгтэй. Хэнээс эсвэл хаанаас, юунаас урам зориг авдаг вэ? Хүн айдсаасаа өөрийгөө чөлөөлөх тусам амьдрал нь адал явдалтай болж эхэлдэг, хичээгээрэй.

Баасан гараг | 2024.02.09
Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн төлөө өөрийгөө хэр дайчилж байна вэ? Стресс яагаад үүссэн бэ? Яавал түүнийгээ даван гарах вэ? Спортоор хичээллэснээр сэтгэл санаа дээрдэнэ, гэвч уснаас болгоомжлоорой.

Бямба гараг | 2024.02.10
Амьдралыг хэн эсвэл юу үнэ цэнтэй болгодог вэ? Харилцаагаа яавал бэхжүүлэх вэ? гэдэгт суралцах өдөр байна. Ямар ч тохиолдолд өөрийнхөөрөө давших хэрэгтэй. Үерхдэг хүнтэйгээ харин маргах хэрэггүй.

Ням гараг | 2024.02.11
Гэрээ (өрөөгөө) хэрхэн тохижуулах вэ? Яавал бүтээмж нэмэгдэх вэ? гэдэгт тодорхой алхам хийгээрэй. Хэн нэгнээс шаардаж хүлээхээсээ илүү боломжоороо өөрөө түүнийгээ бүтээхийг эрхэмлэх өдөр өнгөрнө.

Даваа гараг | 2024.02.12
Өнөөдөр ямар ч асуудал үүссэн зоримгоор шийдэхийг хичээгээрэй. Нэг асуудлаас нөгөөг шийдэхдээ хүн өсөж хөгждөг, туршлагаждаг, өөрийгөө хэрхэн бүтээхээ ч мэдэж авдаг. Үдэш өөртэйгөө ярилцаж хэвшье!


Ихрийн орд

Мягмар гараг | 2024.02.06
Үндэслэлтэй шийдвэр гаргаж, эхлүүлснээ дуусгахад төвлөрөх өдөр өнгөрнө. Шаардлагагүй эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Нэг өдөрт нэг айдастайгаа тулгаръя, нэг дадал зуршлаа өөрчилье!

Лхагва гараг | 2024.02.07
Бүтээж байгаа амьдралаа үнэлж дүгнэснээр ямар ямар өөрчлөлт шаардлагатай вэ? гэдгээ тодорхой харна. Өнгөрсөнд харамсах сэтгэлээ тээгээд явах хэрэггүй. Үдэш өөртөө мотивац өгөх кинонд цаг гаргая.

Пүрэв гараг | 2024.02.08
Амьдралд алддаггүй хүн гэж байдаггүй ч алдаанаасаа суралцаад урагшлах хэрэгтэй байдаг. Энэ өдөр стрессээс хэрхэн гарах аргаа олохдоо төвлөрөөрэй. Амьдралын хэв маягт сайжруулалт хэрэгтэй байна.

Баасан гараг | 2024.02.09
Шинэ мэдлэг, чадварт суралцахаас гадна тэжээвэр амьтандаа ч гэсэн цагаа зориулаарай. Ямар ч асуудал тулгарсан гомдоллож тайлбар тавихаасаа илүү хэрхэн оновчтой шийдэх вэ? гэдэгт анхаарах нь ононо.

Бямба гараг | 2024.02.10
Хүсэлдээ хүрэхээр хэр хичээж байна вэ? гэдгээ эргэн харж, токсик харилцаанаас өөрийгөө чөлөөлөх өдөр өнгөрнө. Өдрийн төлөвлөгөөгөө ямраар ч гаргасан үүсэх санхүүгийн асуудалд нухацтай хандаарай.

Ням гараг | 2024.02.11
Өөрийгөө хайхаасаа илүү ямар хүн болмоор байгаагаа бүтээж амьдрах нь үнэ цэнтэй байдаг. Энэ өдөр нэн чухал төлөвлөгөөндөө анхаараарай. Эрүүл мэнд гэдэг эрхэм баялаг болохоор цэвэр агаарт ч гаръя!

Даваа гараг | 2024.02.12
Хорвоо дээр хэн ч төгөлдөр биш боловч өөрийгөө хойш нь татаж байгаа дутагдалтай зан чанараа өөрчлөх боломжтой байдаг. Энэ өдөр хөрш, эсвэл танил төдий хүнээсээ суралцах чанар олон байна, хичээгээрэй.


Мэлхийн орд

Мягмар гараг | 2024.02.06
Аливааг дундаас нь орхих, амьдралын нэг хэв маягт орж өөрийгөө уйдаах хэрэггүй. Эсрэгээрээ шинийг эрэлхийлж, зорьсондоо тууштай хандах чанарыг төлөвшүүлээрэй. Санхүүгээ ч ухаалаг төлөвлөж суръя.

Лхагва гараг | 2024.02.07
Шинэ мэдлэг, чадварт сэтгэлээ нээх өдөр тохионо. Өдөр болгон очдог биш, өөр сонихон мэдрэмж өгөх орчин бүтээмжийг үнэмлэхүй нэмэх болно. Тасалгааны цэцэг тарих хүслээ бодит болговол ямар вэ?

Пүрэв гараг | 2024.02.08
Харилцаанд ямар бэрхшээл байна, хамтдаа хэрхэн шийдэх вэ? гэдэгт төвлөрөөрэй. Алдааг бусдаас хайх хэрэггүй. Хэн нэгэнд өс санах ч шаардлагагүй. Бүтээх амьдралынхаа өнөөдөрт талархалтай хандъя.

Баасан гараг | 2024.02.09
Сөрөг бодол санаа болон хардах сэтгэлээс өөрийгөө чөлөөлж, багаар ажиллах чадварт суралцах өдөр өнгөрнө. Энергиэ тэнцвэртэй хуваарилж хэрхэн итгэлцэл үүсгэх вэ? гэдэгт зөвлөгөө, мэдээлэл уншаарай. 

Бямба гараг | 2024.02.10
Хүмүүс хаашаа явж байгаагаа мэддэг, харин өөрөө аль хаалгыг сонгож орох вэ? гэдэгтээ эргэлзсээр байна. Хүсэхгүй байвал өөрийгөө хүчлэх шаардлагагүй. Зөн совингоо сонсвол зөв шийдвэрт хүрэх болно.

Ням гараг | 2024.02.11
Өнөөдөр гэдэг өдөр хийж бүтээх бүхэн ирээдүйн амьдралын үндэс болж байдаг. Тэгэхээр бүтээмжээ ч нэмье, нөхөрлөлийн хүрээллээ ч бэхжүүлье. Хайраар, эр зоригоор, итгэлээр хандах бүхэн үнэ цэнтэй.

Даваа гараг | 2024.02.12
Хэн нэгний хэлэх үгийн цаана ямар ч үнэн эсвэл худал нуугдаж байгааг хэн ч мэдэхгүй. Хэрвээ мэдэрч эс чадвал цаг хугацаанд найдах л сонголт байдаг. Сонсох үг урам хугалах ч шантралгүй тэмцэх хүчийг өгнө.


Арслангийн орд

Мягмар гараг | 2024.02.06
Хүн болгонд бүтээлч чадвар байдаг. Өөрөө түүнийгээ мэдсэн үү?, хөгжүүлж байна уу? эсвэл бүтээж байна уу? Амьдрал гэдэг өөрийгөө хайх биш бүтээх ертөнц болохоор сэтгэлээ сонссон сонголт хийгээрэй.

Лхагва гараг | 2024.02.07
Амьдралаа урагшлуулъя гэвэл хичээхээс өөр сонголт бидэнд байдаггүй. Тэгэхээр өнөөдөр урт хугацааны зорилгоо эргэн харъя. Илүү сайхан ирээдүйг бүтээх тэмцэлд зориглон орох үед ертөнц хүртэл тусална.

Пүрэв гараг | 2024.02.08
Өрнөх бүхэн урам хугалах төлөвтэй ч энэ нь уурлах шалтгаан уу? гэвэл үгүй. Нэгэнт үүссэн нөхцөл байдлыг өөрчилж чадахгүйгээ мэдэж байгаа бол харах өнцөг, хандлагаа өөрчлөхөд л анхаарах хэрэгтэй.

Баасан гараг | 2024.02.09
Хүн хүний зорилгодоо хүрэх зам дардан байхгүй ч хэн бүхэнд учрах бэрхшээлийг даван туулах эрч хүч хангалттай байдаг гэдэгт итгэх хэрэгтэй. Сэтгэл дэх дайчин баатар нь шинэ тулаанд бэлэн болсон байна.

Бямба гараг | 2024.02.10
Хэн ч ямар ч үг хэлсэн тэвчээртэй сонсож, авах гээхийн ухаанаар хандаарай. Яаж ч амьдарсан хэн нэгэн амьдралд оролцох хандлага олонтоо гарна. Тэр болгон чиний биш, тэдний асуудал гэдэгт ухаарал өгье.

Ням гараг | 2024.02.11
Өөртэйгөө ярилцах цаг гаргах нь хүн болгоны амьдралд чухал нөлөө үзүүлдэг. Тавгүйтүүлэх бүхэнтэйгээ зоригтойгоор тулгарч байж амьдрал санаснаар үргэлжилнэ. Асуудлаас бүү зугт, итгэлтэйгээр тэмцээрэй.

Даваа гараг | 2024.02.12
Бусдаас өө эрэх амархан ч нэгдүгээрт өөрийнхөө алдаа дутагдлыг мэддэг, сайжруулдаг байх нь чухал гэдгийг санах өдөр байна. Хэн нэгнийг доош хийлгүй, хамтдаа өсөж хөгжих боломжийг бүтээж эхлээрэй.


Охины орд

Мягмар гараг | 2024.02.06
Хүн хэн ч байсан өөрийгөө 100% хүлээн зөвшөөрөхгүй бол ямар ч амьдралаар амьдарсан үргэлж сэтгэл дундуур байна. Байгаадаа талархаж эхэлснээр амьдралаа арай өөрөөр бүтээх үндэс тавигдах болно.

Лхагва гараг | 2024.02.07
Сонирхол урлагт ихээхэн татагдах төлөвтэй. Бүтээл туурвина гэдэг сэтгэлийн амар амгаланг мэдрүүлэх хамгийн таашаалтай аялал байдаг. Санаа төрөхөөс бүтээл амилах мөч хүртэл бүхэлдээ гайхамшиг байна.

Пүрэв гараг | 2024.02.08
Сөрөг хандлагатай хүмүүс нэг талаар улам хүчирхэг нэгэн болоход нөлөөлдөг ч нөгөө талаар хүчтэй дарамт болдог. Гэвч насан турш тэднээс чөлөөлөгдөх боломжгүй болохоор нэгдвэл ямар вэ?, эргэцүүлье.

Баасан гараг | 2024.02.09
Билиг ухаанаа бүтээлч хандлагатайгаа хослуулснаар санаснаасаа ч ихийг хийж бүтээх өдөр өнгөрнө. Хэн болохыг чинь асуултгүйгээр илэрхийлэх үнэ цэнийг бүтээж амьдрахаар зориорой. Ямар сонголт хийх вэ?

Бямба гараг | 2024.02.10
Өнөөдөр хаана ч байсан сонирхлоо хөгжүүлэх хэрэгтэйгээ ухаарна. Хэнтэй ч ярилцсан сэтгэлээсээ хийхийг хүсэж байгаа алхмаа мэдэрнэ. Өсөж хөгжих, өөрийгөө боловсруулах аялалд нь хязгаар гэж үгүй.

Ням гараг | 2024.02.11
Олон талаар сорьсон хүндхэн өдөр өнгөрөх төлөвтэй. Тэгэхээр харилцаандаа хүлээцтэй хандаж, хэнд ямар үг хэлэх вэ? гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Гэнэн итгэмтгий зангаасаа болж шархалж үлдэх вий.

Даваа гараг | 2024.02.12
Хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлэх эсвэл өндөр үнэлгээ авах нь үнэндээ амьдралд чухал биш. Өөртөө үнэнч, хичээнгүй хандлагынхаа ачаар 100% сэтгэл хангалуун гүйцэтгэл гаргах нь л хамгаас нандин байна.


Жинлүүрийн орд

Мягмар гараг | 2024.02.06
Сонголт хийнэ гэдэг хааяа маш хэцүү алхмуудын нэг байдаг. Ялангуяа хэн нэгнийг шархлуулах үнэнийг хэлэхээр тохиолдолтой учирвал! Хэрвээ чиний оронд өөр хүн байсан бол яах байсан бэ? гэж хараарай.

Лхагва гараг | 2024.02.07
Сэтгэл санаа тавгүй байсан ч “өнөөдрөө” сүйтгэхгүй байхад анхаараарай. Бүхэнд хүлээцтэй, бодолтой хандахыг хичээхгүй бол бэрхшээлээс өөрийг үнэндээ олж харахгүй. Хандлага гэдэг амьдралын үнэ цэн.

Пүрэв гараг | 2024.02.08
Сайхан сэтгэлтэй байна гэдэг гайхамшиг. Гэвч түүнийгээ хэн нэгэнд ашиглуулна гэдэг гамшиг. Хэн нэгэнд сэтгэлээ зориулсныхаа төлөө таагүй дурсамжтай үлдэж шархалсан ч хандлагаа гээхгүйг хичээгээрэй.

Баасан гараг | 2024.02.09
Хичээгээд ч шийдэгдэхээргүй асуудлыг хэт хүчлэх хэрэггүй, цаг нь ирэхээр шийдэл нь тодорно. Хэрвээ хэн нэгэнд сайхан үг хэлж чадахгүй бол яриа өрнүүлэх шаардлагагүй. Кино, хөгжим төвлөрөхөд тусална.

Бямба гараг | 2024.02.10
Үг хэлэх эсвэл үйлдэл хийхийнхээ өмнө хүмүүст хэрхэн нөлөөлөх бол гэдэгт бодолтой хандах өдөр өнгөрнө. Хүн болгон алдаа гаргадаг ч түүнийгээ арилгах гэхээсээ илүү дахин гаргахгүйг хичээх хэрэгтэй.

Ням гараг | 2024.02.11
Бодлын хязгааргүй ертөнцөөр аялахыг хүсэх төлөвтэй. Гэвч хэтэрхий гүн ухаанч хандлагатай байвал амьдралыг таашааж чадахгүй. Тэгэхээр тэнцвэрээ сэргээж тухтай бүсээсээ чөлөөлөгдөх алхам хийе.

Даваа гараг | 2024.02.12
Эрсдэлтэй алхам хийнэ гэдэг үгүйлэгдэж байсан шинэлэг, сонирхолтой алхам байна. Нөхөрлөлдөө цаг гаргаж, үргэлж очих дуртай газартай болоорой. Тэндээ хичээлээ хийчихдэг, унших номтой байвал сайн.


Хилэнцийн орд

Мягмар гараг | 2024.02.06
Хааяахан бүхнийг хаяад хаа нэг тийшээ яваад өгчихмөөр санагдах үе гардаг ч үнэ цэнийг бүтээхдээ 100% төвлөрөх өдөр өнгөрнө. Сур сур бас дахин сур гэдэг шиг өнөөдөр хичээ хичээ бас дахин хичээ!

Лхагва гараг | 2024.02.07
Бүтэлгүйтэлтэй учрах амаргүй ч түүнийгээ даван туулснаар ямар гайхамшгийг бүтээж чадах вэ? гэдэгтээ анхаарснаар алдаагаа амжилт болгох боломж нээгддэг. Хойргоших хандлагатай байвал хөгжим сонсъё.

Пүрэв гараг | 2024.02.08
Дотно нөхрийнхөө ямар амьдрал туулж явааг сонсоод сэтгэл ихээр тавгүйтэх төлөвтэй. Хүний амьдрал ямраар ч эргэж болно. Тэгэхээр энэ өдөр бүхэлдээ бэрхийг сөрөн яваа хэн хүнийг ойлгох хүсэлд хөтөлнө. 

Баасан гараг | 2024.02.09
Энэ өдөр аливааг өөрөөр хийж үзэхийг хүснэ. Хүн болгоны амьдралд өөрчлөлт, шинэчлэлт байдаг. Тэгвэл өнөөдөр төсөөлөл дэх шинэлэг санаагаа бодитоор бүтээж нэг харах боломж тохиож байна, хичээгээрэй.

Бямба гараг | 2024.02.10
Өдрийн тэмдэглэл хөтөлдөг үү? Хэрвээ тэмдэглэл бичдэг бол энэ нь дотор хүнтэйгээ холбогдож өөрийгөө танин мэдэхэд хөтөлнө. Хүслийн жагсаалт, хүрэх өндөрлөгөө хэрхэн тодорхойлох гэж байна вэ?

Ням гараг | 2024.02.11
Энэ өдөр өдөр болгон хэрэгжүүлдэг дадал зуршлаа дүгнэж, шаардлагагүйг нь өөрчлөхийг зориорой. Өглөө болгон өнөөдөр юу хийх вэ?, харин үдэш болгон өнөөдөр юу хийж бүтээсэн бэ?, гэж асуугаарай.

Даваа гараг | 2024.02.12
Амьдралыг газрын зургаар илэрхийлж эхнээсээ хаана очмоор байгаа вэ? гэдгээ тодорхойлж, шинэ адал явдалд гарах өдөр өнгөрнө. Бодсоноо бодитоор бүтээж чадвал түүнээс өөр гайхашиг гэж үгүй, амжилт!


Нумын орд

Мягмар гараг | 2024.02.06
Төсөөлөлд багтаж байгаагүй ямар нэг шинийг хийж үзэх өдөр өнгөрнө. Хэн ч мэдэхгүй, чадахгүй байж байгаад л мэддэг, чаддаг болдог. Төгөлдөр болох шаардлагагүй процесс нь өөрөө таашаал болох ёстой.

Лхагва гараг | 2024.02.07
Бодсоноо дараа гэж хойш тавивал тэр цагт өнөөдрийнх шиг гайхамшигтай мэдрэмж төрөхгүй. Хэрвээ мэдрэмжээ хадгалж чадвал амжилтаа бүтээнэ, эс чадвал харамсал болно. Үг худал, үйлдэл хэзээд үнэн.

Пүрэв гараг | 2024.02.08
Өнөөдөр өөрийгөө шинэ сорилт руу хөтөлбөл ямар вэ? Бүжиг сонирхдог эсэхээс үл хамаарч хийж чадах эсвэл өөрт тохирох төрлөө сонгон хичээллээрэй. Твист эсвэл испаниас гаралтай фламенко ямар вэ?

Баасан гараг | 2024.02.09
Өөрчлөлт хийх эсвэл шинээр эхлэхэд хэзээ ч тохиромжтой цаг гэж байдаггүй. Өдөр болгон шинэ боломж байдаг. Гайхамшгийг хүлээж биш, харин бүтээж амьдрах хэрэгтэй. Амьдралаа эргэн харж, өөртөө итгэе.

Бямба гараг | 2024.02.10
Энэ өдөр төвлөрч чадахгүй бол ямар ч бүтээмж гарахгүй. Тэгэхээр бодлоо цэгцэлж бэрхшээлийг биш, бэрхшээлийг давснаар мэдрэх үр дүнг сэтгэлдээ төсөөлөөрэй. Сөргийг сөрвөл аз ивээх өдөр өнгөрнө.

Ням гараг | 2024.02.11
Эрсдэлтэй алхам хийх сонирхолтой байна. Ууланд авиралт хийхээс эхлээд триллер жанрын ном унших, эсвэл тагнуулчтай кино үзэх хүсэл ч төрнө. Ямар ч санаа төрсөн хэрэгжүүлснээр Би~гээ бүтээж байдаг.

Даваа гараг | 2024.02.12
Өдөр болгон бидэнд шинэ амьдралыг өгдөг. Өнөөдөр, тэдгээрийн нэг. Харин түүнийг хэрхэн өнгөрөөх төлөвлөгөөтэй байна вэ? Хэн нэгэнд хэцүү өдөр тохиож байгааг мэдвэл чадахаараа тэдэнд туслаарай.


Матрын орд

Мягмар гараг | 2024.02.06
Хэрвээ хэн нэгэнд амлалт өгсөн бол түүндээ хүрэхийг хичээх өдөр тохионо. Хүмүүс хэлсэн үгэнд чинь биш, бодитоор бүтээсэн алхамд үнэ цэн өгдөг. Өнгөрснөөсөө сургамжилж, өнөөдрийг өөрөөр бүтээгээрэй.

Лхагва гараг | 2024.02.07
Хэрвээ гэнэт хэтэрхий идэвхтэй дасгал хийсэн бол өглөөг буларсан бие, өвчин орсон булчинтай эхлүүлэх нь тодорхой. Гэвч шантралгүй үргэлжлүүлээрэй ~ харин биеэ мэдэрч, ачааллаа тэнцвэржүүлье.

Пүрэв гараг | 2024.02.08
Аз гэдэг хэн шаргуу хөдөлмөрлөнө, тэдэнд ирдэг боломж байдаг. Амьдралаа сайжруулмаар байвал өөрөөс шалтгаалах бүхнийг цаг алдалгүй хийгээрэй. Зовлон даах хат, жаргал даах ухаан хэрэгтэй байна.

Баасан гараг | 2024.02.09
Хүн болгонд цөхрөх үе гардаг. Тиймээс үргэлжлүүл эсвэл дахин шинээр эхэл гэсэн сонголтоос хийх өдөр өнгөрнө. Энэ удаа хүссэндээ 100% хүрэх ч юм билүү? Аргалж хийсэн бүхэн амжилтаас хойш татдаг.

Бямба гараг | 2024.02.10
Өдөр болгон шинэ боломж ирдэг, шинэ амьдрал эхэлж байдаг. Түүнийг мэдэрье гэвэл өглөөг эртлэн угтаж хэвшээрэй. Энэ өдөрт хэн нэгний инээмсэглэхийг харна гэдэг өнөөдрөөс хүртэх гайхамшиг байна.

Ням гараг | 2024.02.11
Хүмүүс ихийг шаардах эсвэл хүлээх нь нэг талаар урам зориг өгөх ч нөгөө талаар шантрах шалтгаан болно. Ямар ч тохиолдолд өөрийнхөөрөө урагшлах хэрэгтэй. Унших цаг гарга, харах өнцөг тэлэх болно.

Даваа гараг | 2024.02.12
Амьдралын тодорхой үе шатуудад өөрчлөлт хийгдэх шаардлага гардаг. Гэвч өөрчлөлт амьдралыг дээрдүүлнэ үү гэхээс дордуулах ёсгүй. Хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлэхээс илүү гүйцэтгэл чухал байна.


Хумхын орд

Мягмар гараг | 2024.02.06
Ихэнх хүмүүс ямар нэг асуудалтай тулгарахаараа түүнийгээ зориглон шийдвэрлэх гэхээсээ илүү зугтаах хандлагатай байдаг. Гэвч хэчнээн нуугдлаа гээд асуудал алга болохгүй, шийдвэрээ судалгаатай гаргая.

Лхагва гараг | 2024.02.07
Унших бүтээл эсвэл сонсох подкаст харах өнцгийг 360 хэм өөрчлөх төлөвтэй. Тэгснээр аливааг өнгөцхөн биш, өшөө илүү гүн ухаанч сэтгэлгээгээр харна. Нэгнээ эсэргүүцэх биш, нэгдэж чадвал гайхамшиг ирнэ.

Пүрэв гараг | 2024.02.08
Урсгал даган урагшилна гэдэг хичээхгүй байгаа гэсэн үг үү? гэвэл үгүй. Харин ч бодолтой, төлөвлөгөөтэй, судалгаатай, тууштай давших сонголт байдаг. Тэгэхээр одоо өөртөө эргэлзэж суух цаг биш, өөртөө итгэе.

Баасан гараг | 2024.02.09
Сэтгэл санаа урам зоригтой байгаа нь бүтээмжтэй өдөр өнгөрнө гэсэн үг. Хүн нь өөрөө хүсвэл хэн ч юуг ч хийж чадна. Хангалттай хүсэхгүй байгаад л асуудал нь оршиж байдаг. Өөрийгөө ямар дуутай зүйрлэх вэ?

Бямба гараг | 2024.02.10
Зөн совин хийгээд зүүдэндээ харах бүхэнд хайхрамжгүй хандаж болдоггүй шиг хэт туйлшрах хандлага гаргах шаардлагагүй. Шинэ санаа, шинэ бодролыг олж харсан бол төлөвлөгөөндөө тусгаад нэг үзээрэй.

Ням гараг | 2024.02.11
Өнгөрсөн нь одоотойгоо, шинэ нь хуучинтайгаа зөрчилдөх хандлагатай. Гэвч надад хэзээ, ямар боломж гарч ирэх бол гэж хүлээлгүй тэнцвэрийг нь хослуулахыг хичээгээрэй. Итгэл үнэмшилдээ бат зогсох цаг.

Даваа гараг | 2024.02.12
Хайрцаглагдсан сэтгэлгээгээ чөлөөлж, төсөөллөөс ч илүүг бүтээх боломжоо ашиглаарай. Байгаадаа талархах нь чухал боловч сэтгэл ханаж болохгүй. Хүмүүст хэрэгтэй үнэ цэнийг бүтээх цаг нь ирсэн байна.


Загасны орд

Мягмар гараг | 2024.02.06
Амьдралаас мэдрэх хамгийн гайхамшигтай таашаал нь хүсэж байгаагаа хийх ~ хийж байгаадаа дурлах явдал байдаг. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр тэмүүлэхдээ хүж дэлхийдээ ч гэсэн хэрэгтэй нэгэн нь байя!

Лхагва гараг | 2024.02.07
Амьдралаа тэнцвэртэй авч явна гэдэг уншигдаж байгаа шигээ амархан байдаггүй. Гэвч энэ бол өнөөдөрт давж гарах ёстой сорилуудын нэг. Бүхний тэнцвэрийг олохыг хүсвэл өөртэйгөө ажиллах нь №1 сонголт.

Пүрэв гараг | 2024.02.08
Тогтоосон хэв маягаа өөрчилж аливаад илүү дур сонирхолтой, хүсэл тэмүүлэлтэй хандах цаг иржээ. Хүн өөрөө өөртөө тогтоосон хязгаараар амьдарвал хөгжихгүй. Тэгэхээр сэтгэлгээгээ чөлөөлж, өөрөө амьдаръя.

Баасан гараг | 2024.02.09
Энэ өдөр аливааг хэт хүндээр хүлээж авах хэрэггүй. Хамгийн шилдэг төлөвлөгөөг анхнаасаа 100% зөв гаргана гэж байдаггүй. Алхам алхмаар сайжирч урагшлах амьдрал алдаа, бүтэлгүйтэлгүй бол гунигтай.

Бямба гараг | 2024.02.10
Өдөр болгон шинэ боломж байдаг. Тэгэхээр тухайн өдрийг “өөрийнхөө өдөр” болгох эрх эсвэл үүрэг зөвхөн бидэнд байдаг. Энэ өдөр үгээ бодолтой сонгоорой, амнаас гарах үгс эерэгт хандвал өлзийтэй.

Ням гараг | 2024.02.11
Сэтгэл санаа тавгүйрхэх хандлагатай энэ өдөр алхах эсвэл дуртай амттангаа идэнгээ хөгжилтэй кино, видео үзэх нь эерэг мэдрэмж төрүүлнэ. Хүн хэдий чинээ алсыг харна, төдий чинээ тотгор бүдгэрдэг

Даваа гараг | 2024.02.12
Амьдрал гэдэг хэн хүний өөрийнхөөрөө бүтээх ертөнц байдаг. Өөрөө ямар ертөнцийг бүтээж байна вэ? Уран зөгнөл, содон сонин алхамд сэтгэлээ нээгээрэй. Өдөр болгон хөгжих эсвэл ухрах сонголт байдаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *