Хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлэхэд, ялангуяа анхны сэтгэгдэл төрүүлэхэд 7 секунд л хангалттай гэдэг. Тэгвэл нэгэнт төрүүлсэн анхны сэтгэгдэл 3 цаг ярилцаад ч өөрчлөгддөггүй гэдэгтэй санал нийлэх үү?
Цаг хугацааны явцад хэн нь хэн бэ? гэдэг нь шүүгдэж танигддаг амьдралд хэн хүнгүй нэг нэгэндээ нандигнан дурсагдахаар эсвэл санахыг ч хүсэхээргүй өнгө өнгийн сэтгэгдэл үлдээсэн нь лавтай. Тэгвэл тэдгээрийг төрсөн ордоор нь авч үзвэл ордууд бие биедээ ямар сэтгэгдэл төрүүлсэн байдаг юм бол…?
Судалгаагаар, арслангийн ордод төрсөн хүмүүс хамгийн мартагдашгүй сэтгэгдэл төрүүлдэг гэсэн байдаг. Тэгвэл бидний нэгэн адил зурхайн ухааныг сонирхон судалдаг блоггер залуутай учирсан ордууд түүнд ямар ямар сэтгэгдэл үлдээсэн бол…?
Та ч гэсэн өөртэйгөө учирсан ордуудын амьдралдаа ямар ямар дурсамж, сэтгэлдээ ямар ямар мэдрэмж төрүүлснийг бидэнтэй хуваалцаарай.
Хонины ордынхны түүнд үлдээсэн сэтгэгдэл
Би хонины ордын маш олон найзтай. Үнэндээ бид хэзээ ч маргалдаж байгаагүй. Хонины ордынхон үнэхээр галзуу, үнэн хөгжилтэй. Хичээсэн хичээгээгүй байгаа төрхөөрөө хэнийг ч хөгжөөж чаддаг.
Гэхдээ өнгөрснөө тийм ч амархан мартаж чаддаггүй. Бас асуудал гарсан үедээ л холбоо барьдаг. Хааяахан зарим нэг бодууштай үгсийг хэлдэг. Нэг уурлахаараа үнэхээр аймаар!
Үхрийн ордынхны түүнд үлдээсэн сэтгэгдэл
Үхрийн ордынхон чамайг үнэхээр тав тухтай байлгаж чадна. Бусдыг дэмжиж, тэдэнд чадахаараа тусалдаг, үнэнч шударга, тэвчээртэй. Хошин мэдрэмж ч маш сайтай. Хааяа л уурладаг. Гэхдээ нэг уурлавал үнэхээр аймаар!
Бас үнэн зөрүүд зантай. Үнэндээ хүмүүсийн боддогоос ч илүү солиотой санагдсан. Бурхны нэрээр тангараглая, бас зарим нь үнэхээр муухай худалч!
Ихрийн ордынхны түүнд үлдээсэн сэтгэгдэл
Үнэндээ би тэднийг хайрлах уу, үзэн ядах уу? гэдгээ сайн мэдэхгүй л байна. Ямар ч байсан надтай учирч байсан ихрийн ордынхон сэтгэл хөдлөл ихтэй, аливаад амархан автдаг, “супер” сониуч хүмүүс шиг санагдсан.
Бусдыг үргэлж магтаж урамшуулдаг, хэрвээ чамд дургүй нь хүрч, үзэн ядвал түүнийгээ ойлгогдохуйцаар илэрхийлчихдэг. Сэтгэл нь амархан хувирч өөрчлөгддөг. Хэрвээ чамтай сайн харилцаатай байдаг бол үнэхээр эелдэг!
Мэлхийн ордынхны түүнд үлдээсэн сэтгэгдэл
Үнэндээ би тийм ч олон мэлхийн ордын хүн танихгүй. Гэхдээ миний мэддэг мэлхийн ордынхон үнэхээр халамжтай, элэгсэг дотно хүмүүс байдаг. Бусдыг уриалан дуудаж чаддаг, чадахаараа ч дэмжиж тусалдаг.
Тэднийг хараад л ямар хүн болохыг нь төвөггүй мэдэж болно. Нэлээн тайван талдаа, урсгалаа дагадаг төрлийн хүмүүс шиг санагдсан. Сэтгэл нь амархан шархалдаг. Бусдын дургүйг хүргэчих болов уу? гэдгээсээ зүрхшээгээд яг юу бодож байгаагаа хэлэхийг тийм ч их хүсдэггүй.
Арслангийн ордынхны түүнд үлдээсэн сэтгэгдэл
Арслангийн ордынхон үнэхээр эелдэг, халамжтай, өгөөмөр хүмүүс ч үе үе өөрийн мэдэлгүй хувиа хичээсэн зан гаргадаг. Хүн болгонтой урт удаан үргэлжлэх найрсаг харилцаа, үнэнч нөхөрлөлийг үүсгэдэг.
Үргэлж крашийнхаа тухай боддог. Нэг өдөр өөртөө итгэлтэй, өөр нэг өдөр тайван биш болчихдог. Ер нь аливааг хэтрүүлж бодох гээд байдаг талтай, маргаанд маш түрэмгий!
Охины ордынхны түүнд үлдээсэн сэтгэгдэл
Охины ордынхон хүмүүст ямар нэг зүйлийг тайлбарлаж ойлгуулахдаа сайн. Нарийн ширийнийг маш сайн анзаарч хардаг. Эелдэг, үнэнч тууштай, гэхдээ тийм ч яриасаг биш.
Ерөнхийдөө бүх зүйлдээ эн тэнцүү сайн, чадварлаг. Бусдад сул талаа харуулах ясны дургүй. Өөртөө хэтэрхий хатуурхдаг талтай.
Жинлүүрийн ордынхны түүнд үлдээсэн сэтгэгдэл
Би жинлүүрийн ордод төрсөн хүмүүсийн талаар тийм ч ихийг мэдэхгүй. Гэхдээ миний учирсан жинлүүрийн ордынхон маш эелдэг, халамжтай. Тэднийг сайн мэддэг болтлоо ямар ичимхий юм бэ? л гэж бодно. Хааяа хачин хачин аашилдаг ч тэр нь бусдад харин ч хөөрхөн санагддаг.
Нэг гэм нь буруугаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Бас ихэнх хүмүүсийн хэлж ярьдаг шиг тийм ч сээтгэнүүр биш. Үнэхээр бүтээлч сэтгэлгээтэй. Драма үзэх дургүй юм шиг дүр эсгэдэг ч үнэндээ үнэхээр дуртай.
Хилэнцийн ордынхны түүнд үлдээсэн сэтгэгдэл
Хилэнцийн ордынхны талаар хүмүүс ихэнхдээ муу л ярьцгаадаг. Үнэндээ тэд дургүйг нь, эсвэл уурыг нь хүргэх хүртэл үнэхээр эелдэг. Ярихаасаа өмнө боддоггүй талтай ч өөрийгөө хөгжүүлж, ихийг мэдэж авах хүсэлтэй.
Нийтэч ч юм шиг, дотогшоогоо ч юм шиг, ер нь аль аль нь. Заримдаа тэдний юу санаж бодож, юу мэдэрч явааг нь ойлгох үнэхээр хэцүү байдаг. Ямар ч байсан хэн нэгэн тэднийг үзэн яддаг гэдгийг мэдвэл дэргэд нь очоод өөрийгөө сайрхан ярина. Тэд алдахаас маш их айдаг.
Нумын ордынхны түүнд үлдээсэн сэтгэгдэл
Нумын ордод төрсөн хүмүүс хошин мэдрэмж сайтай, үнэхээр ёжтой, хорон үгтэй. Тэдэнтэй хамт байхад хэзээ ч уйдаж ганцаардахгүй. Үнэндээ жаахан галзуу талдаа л даа! Тэд хамгийн хачин жигтэй зүйлсийг хэлдэг, тэр нь ч надад таалагддаг, тэрэнд нь ч би дуртай.
Нэг харамсмаар зүйл нь тэдний сэтгэлдээ юу мэдэрч байгааг нь мэдэх л хамгийн хэцүү байдаг. Хааяа шөнийн 03:00 цагт над руу чат бичдэг. Гэвч би унтаж байдаг. Нумынхан байнга давтагддаг хэвшмэл зүйлээс амархан уйдаж залхдаг.
Матрын ордынхны түүнд үлдээсэн сэтгэгдэл
Үнэнийг хэлэхэд миний амьдралдаа учирч байсан хамгийн сайхан хүмүүс. Чамтай үргэлж чин сэтгэлээсээ харьцдаг. Хичээсэн хичээгээгүй хамт байхад үнэхээр хөгжилтэй, хошин мэдрэмж сайтай.
Тийм ч нээлттэй биш, дотогшоогоо. Бас жаахан гэрсэг. Үнэхээр үнэнч шударга хандлагатай. Гэхдээ сэтгэлдээ юу мэдэрч байгаагаа илэрхийлэхдээ тийм ч сайн биш хүмүүс шиг санагдсан.
Хумхын ордынхны түүнд үлдээсэн сэтгэгдэл
Хумхын ордынхон үнэхээр хайр татам! Ихэнх хүмүүсийн хэлж ярьдаг шиг хачин жигтэй нь үнэн, гэхдээ сайн талаараа, их сонирхолтой хүмүүс шиг санагдсан. Бусад хүмүүс тэднийг юу гэж боддогийг огтхон ч тоодоггүй.
Хүсвэл хэнээс ч харилцаагаа юу ч болоогүй мэт төвөггүй тасалж чадна. Бусдад захирагдах, зарагдах дургүй. Тухайн үеийнхээ нөхцөл байдлаас хамаарч заримдаа үнэхээр солиотой, заримдаа тайван дөлгөөн аашилдаг. Нэг гэм нь стрессийнхээ учрыг олж чаддаггүй. Гэхдээ үнэхээр бүтээлч!
Загасны ордынхны түүнд үлдээсэн сэтгэгдэл
Загасны ордод төрсөн хүмүүс маш тусархаг, үргэлж бусдад тусалж байдаг. Хийж байгаа зүйлдээ уран сайхны онцлогийг хадгалах, шингээхийг хүсдэг, бүтээлч сэтгэлгээ сайтай. Хувцас загварын өндөр мэдрэмжтэй. Гэвч шүүмжлэлийг тийм ч сайн хүлээж авдаггүй. Гэмтэй мөртлөө гэмгүй царайлдаг.
Тэдэнтэй дотно танилцаж, тэднийг мэдэх хүртэл ичимхий юм шиг санагддаг. Бусдад нөлөөлөх, захирах гээд байдаг талтай. Чатад маш хурдан хариу өгдөг, ингэдэгт нь баярласнаа илэрхийлэх хэрэгтэй.