Эртний олон соёл иргэншилд сарны мөчлөгийг тэмдэглэж ирсэн байдаг бөгөөд тэр дундаа тэргэл сарны хүчийг хүндэтгэж, эрчимтэй энергийг нь ашиглах арга замуудыг хайж олсоор ирсэн түүхтэй.
Астрологийн өнцгөөс харвал тэргэл сар бол хүсэл мөрөөдлөө манифест хийхэд хамгийн тохиромжтой цаг байдаг. Энэ үеэр шивнэх ямар ч хүсэл, зорилго 100% биелдэг гэдэг. Хүсэлдээ хүрэх алхмаа хүн нь өөрөө бүтээх учиртай ч тэнгэр эрхсийн ивээлээр бүтэмж хийгээд бүтээмж өндөр байна.
- Улаанбаатарын цагаар VIII.20~ны 02:25 цагт маш ховор тохиодог энэхүү супер цэнхэр хилмэн тэргэл сар гарна. Энэ сар америкт л гэхэд Лхагва гараг хүртэл гурван өдөр харагдана гэсэн мэдээлэл бий. Тэгвэл энэ нь цагийн зөрүүнээс шалтгаалж монголд маань Пүрэв гараг хүртэл харагдана гэсэн хүлээлт байна.
Ямартай ч өнөө шөнийн тэргэл саран астрологийн ертөнцийн маш ховорт тооцогдох үзэгдэл болно. Супер ~ цэнхэр ~ хилмэн тэргэл сар хэмээн нэрлэсэн нь ч учиртай. Тэгвэл…
Супер сар гэж юу вэ?
Сар дэлхийгээс 384.399 км~т оршдог. Тэгвэл дэлхийд 90% хүртэлх буюу ойролцоогоор 43.000 км ойртсон тэргэл болон шинэ (хоосон) сарыг Supermoon гэж нэрлэдэг.
Энэ ухагдахууныг америкийн астрологич Richard Nolle 1979 онд анх тодорхойлсон ба жилд гурваас дөрвөн удаа супер сар гардаг. Тэгвэл супер сар нь ердийнхөөсөө 14% том, 30% тод харагддаг ажээ.
Цэнхэр сар гэж юу вэ?
Астрологийн ертөнцөд маш ховорхон тохиолддог цэнхэр сар гэдэг ухагдахуун нь нэг улиралд тохиож байгаа дөрвөн тэргэл сарны гурав дахийг нь нэрлэсэн нэр ажээ. Одон орон судлаачдын үзсэнээр нэг улиралд гурван тэргэл сар гардаг, гэвч дөрөв гарах тохиолдол байдаг.
Энэ нь энэ шөнө тохиож байгаа цэнхэр сар билээ. Сонирхуулахад Blue moon гэх ухагдахуун англи хэлэнд анх 1528 онд бүртгэгджээ.
- Бүх тэргэл сарны 25% нь супер сар байдаг бол 3% нь цэнхэр сар байдаг гэнэ.
Тэгвэл сар үнэхээр цэнхэр өнгөтэй болдог уу?
Сар цэнхэр туяатай болдог байсан, гэхдээ энэ бол маш ховор үзэгдэл гэдгийг АНУ~ын сансар, агаар мандал судлалын агентлагаас мэдээлсэн байдаг. Экспертүүдийн үзэж байгаагаар байгалийн гамшигт үзэгдлээс болж агаар мандалд гарсан усны тоосонцроос үүдэлтэйгээр сар цэнхэр өнгөтэй харагдах боломжтой.
- Түүхээс харвал 1883 онд болсон Krakatoa галт уулын дэлбэрэлтээс үүссэн үнс сарыг хэдэн жилийн турш цэнхэр харагдахад нөлөөлж байжээ.
Тэгэхээр ихэнх гэрэл зурагт дүрслэгдсэн байдаг шиг сар цэнхэр өнгөтэй болохгүй. Тэдгээрийг тусгай филтер ашиглан авсан эсвэл зураг засварладаг программаар янзалсан байдаг гэсэн үг.
Хилмэн сар гэж юу вэ?
Угтаа энэ нь хилэм загасны сар (Sturgeon moon) гэсэн утгатай ба уугуул америкчуудын наймдугаар сард гардаг тэргэл сарыг нэрлэдэг ухагдахуун билээ. Цэнгэг нуурын аварга хилэм загаснуудыг энэ үеэр агнах боломжтой болдог учраас ингэж нэрлэсэн түүхтэй. Өнөө шөнө гарах тэргэл сарыг ингэж олон янзаар нэрлэдэг нь тун ч сонирхууштай.
Түүнчлэн боловсорч гүйцсэн ургацаа хураах хугацааг заадаг учраас энэ сард тохиодог тэргэл сарыг өөрөөр Corn moon, жигүүртэн шувуудын нисэж сурахад бэлэн болдог үеийг илэрхийлдэг гэдэг утгаараа Flying Up moon ч гэж нэрлэдэг ажээ.
Одоо хамтдаа оддын зурхайч гэдгээрээ алдартай Kyle Thomas~ийн супер цэнхэр хилмэн сарны энерги ордуудад хэрхэн нөлөөлөхийг уншиж, зөвлөгөөг нь тусган хэрэгжүүлцгээе.
Хонины орд
- Багийн ажиллагаагаа сайжруулах, технологид суралцах цаг
Энэ хэдэн өдөр сошиал харилцаа харьцангуй идэвхжих болохоор олон нөхдөөрөө хүрээлүүлнэ, шинэ нөхөрлөл ч эхлүүлнэ. Тэгэхээр үдэшлэг, эвент зохиох эсвэл оролцох, сошиал медиа дахь харилцаагаа ч идэвхжүүлэхэд тохиромжтой. Ганц бие хүмүүс танилаараа дамжуулж шинэ хүмүүстэй танилцаарай.
Үхрийн орд
- Карьертаа ахиц дэвшил гаргах, урт хугацааны зорилгоо тодорхойлох цаг
Карьерын харилцаанд маш чухал эргэлтийн цэг ирж байна. Хөдөлмөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, ялалт, амжилтаараа бахархах өдрүүдийг бүтээнэ. Карьерын санал сонсох, цалин нэмэгдэх, тушаал ахих эсвэл шагнал хүртэж ч болно. Энэ үеийг идэвхгүй өнгөрөөх хэрэггүй, амбицаа бодит болгохоор хичээгээрэй.
Ихрийн орд
- Боловсрол мэдлэгээ дээшлүүлэх, өсөж хөгжих цаг
Сониуч хандлага сэргэх энэ үеэр сэтгэлийн гүн дэх хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр бодитой алхам хийж эхлээрэй. Урам зоригоо ашиглан урт хугацааны аялалд гараарай. Эртнээс очно гэж бодож байсан газар, орноороо аялаарай. Хэвлэл мэдээлэл, медиа, хуулийн чиглэлээр ажилладаг хүмүүст эргэлт хийгдэнэ.
Мэлхийн орд
- Хөрөнгө оруулалт хийж, мэдлэг, чадвараа хуваалцах цаг
Итгэлцэл, түүний үнэ цэнийн асуудал сөхөгдөх энэ үеэр харилцаандаа анхаараарай. Хэн нэгэнтэй чухал сэдвээр ярилцах шаардлага ч гарна. Бүтээж байгаа амьдралдаа жаргалтай байвал харилцаагаа хөгжүүлэх алхамд сэтгэлээ нээе. Хэрвээ жаргалгүй байвал шийдвэрт хүрэхээсээ өмнө боломж олгохыг сонгоё.
Арслангийн орд
- Харилцаа, түншлэлдээ анхаарах цаг
Энэ хэдэн өдөрт сэтгэлийн харилцаандаа ихээхэн анхаараарай. Аз жаргалтайг нь бүтээж чадсан бол эв нэгдэл, амлалт, гэрлэлтийг харна. Харин аз жаргалгүй харилцаанаас салах цаг иржээ гэсэн илчлэлтийг сонсоно. Тэгвэл ганц бие хүмүүс таалагддаг хүндээ өөрийгөө нээж, өөртөө шинэ сорилт эхлүүлээрэй.
Охины орд
- Өөрийгөө хайрлаж, өдөр тутмын дадал зуршлаа өөрчлөх цаг
Карьер эхлүүлэх, төсөл санаачлах, түншээ солих гэх мэт олон өөрчлөлт гарна. Хэрвээ одоогийнхоосоо илүү дээр амьдралын хэв маяг хүсэж байвал хооллох хэв маягтаа анхаарч, дасгал хөдөлгөөнд цаг гаргах хэрэгтэй. Хэрвээ тэжээвэр амьтантай болмоор санагдвал энэ хэдэн өдөрт түүнтэйгээ учрах боломжтой.
Жинлүүрийн орд
- Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, романтиклах цаг
Энэ бол ганц бие хүмүүст шинэ сорилт эхлүүлснээр таалагддаг хүнийхээ өөртөө ямар сэтгэлээр ханддаг болохыг гэдгийг мэдэж авах маш чухал үе байна. Эсрэгээрээ хостой хүмүүсийн бүтээлч хандлага сэргэж, ирээдүйгээ төлөвлөх, хүүхэдтэй болохоор алхам хийх цаг. Энэ vibe~ийг ашиглан харилцаагаа сэргээе.
Хилэнцийн орд
- Гэр орон, гэр бүлийнхэндээ анхаарах цаг
Энэ хэдэн өдөрт сэтгэл нь гэр бүлийнхэндээ 100% хандана. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах эсвэл гэрээ тохижуулах талаар ярилцаж магадгүй. Нэг газраас нөгөө рүү нүүх эсвэл аялахаас гадна тэдэндээ хэрхэн чанартай цаг зориулах вэ? гэдэгтээ анхаараарай. Ялангуяа эцэг эхдээ туслах шаардлагатай.
Нумын орд
- Нөхөрлөлөө бэхжүүлэх, харилцаа холбоогоо тэлэх цаг
Чадвараа таниулж хэн гэдгээ харуулах боломж тохионо. Авьяас үнэлэгдэх болохоор бодож төсөөлснөө хэрхэн бүтээлчээр амилуулах вэ? гэдэгтээ төвлөрөөрэй. Портфолиогоо ч шинэчилж, вэбсайтаа гаргах тал дээрээ ч анхаарна. Уян хатан зохицуулалт хийж чадвал аялалд гарахад маш тохиромжтой үе байна.
Матрын орд
- Санхүүгийн тогтвортой байдлаа хангах, өөрийгөө үнэлэх цаг
Энэ бол хөрөнгөө хэрхэн өсгөх вэ? гэдэгт анхаарч, бодитой алхам, тодорхой хөрөнгө оруулалт хийхэд таатай цаг байна. Бодолд мөнгө эргэлдсээр байна. Гэхдээ ямар ч тохиолдолд мөнгө ирж л байдаг, явж л байдаг гэдэгт ухаарал өгөхийг хичээгээрэй. Хэрвээ орлогоо нэмье гэвэл төдий чинээ чадавхажъя.
Хумхын орд
- Өөрийгөө дахин шинээр нээх, хөгжүүлэх цаг
Хүсэл мөрөөдлөө эргэн харах, итгэл найдвар сэргэх цаг. Энэ хэдэн өдөрт шинэ санаачилга цөөнгүйг харахаас гадна эртнээс бодсон санаагаа ч хэрэгжүүлж эхэлнэ. Төсөл олны анхаарлыг ихээр татах болно. Өөртөө хэдий чинээ итгэнэ, төдий чинээ хүссэн амжилтаа гаргана. Гэвч өөрийнхөөрөө л урагшлаарай.
Загасны орд
- Бүгдийг уучилж, сэтгэлээ анагаах цаг
Энэ үе өөрийгөө өөр өнцгөөс харах, амьдралыг өөрөөр мэдрэх мөчүүдийг авчирна. Хэрвээ ачаалалтай ажиллаж стресстсэн байвал тухтай амарч, эрч хүчээ цэнэглэх сонголтод өөрийгөө нээгээрэй. Хэрвээ хэн нэгнээс нуусан асуудал, хэн нэгэнд чамаас нуусан асуудал байвал сөхөгдөнө, шударга ярилцаарай.