Астрономийн хувьд одой хэмээгддэг ч астрологийн өнцгөөс гаргийн статустай хэвээр орших Дэлхийн ван гаргийн нэг орддоо 20 жил байрших шилжилтийн талаар өмнө нь хүргэж байсан билээ.
Тэгвэл тэрхүү мэдээллээс хойш тэрээр 2023.III.23 ~ 2023.VI.11, 2024.I.20 ~ 2024.IX.01 гэсэн мөчлөгөөр хумхын ордод шилжилт хийсэн бөгөөд 2024.XI.19~ний (Улаанбаатарын цагаар 2024.XI.20~ны 04:41 цагт) шилжилтээс хойш орддоо 2044.I.19 (зарим нь 2043.III.08 хүртэл гэж үзсэн) хүртэл байрших төлөвтэй байна.
Хэдийгээр Дэлхийн ван гараг цэнхэр гаргийн амьдралд маань шинэ эхлэл, сэтгэлгээний болон санхүүгийн өсөлт хөгжилт, өөрчлөлт шинэчлэлтийг авчирдаг ч нөгөө талаар аливааг өөрийн болгох гэж хэтэрхий улайрах хандлага, эрх мэдлийн төлөөх тэмцэл зэрэг сөрөг үр дагавруудыг далладаг.
Газар доорх ертөнцийг захирдаг грекийн бурхан Pluto~гийн нэрээр нэрлэгдсэн Дэлхийн ван нь үл үзэгдэж үл мэдэгдэх халхлагдсан, хаагдсан эсвэл булшлагдсан үнэнийг ил гаргаж ирдэг гэдэг. Энэ ч утгаараа бодит өөрчлөлтийн хөтөч, юу болоод байгааг бүрнээ ухамсарлахад нөлөөлөх дэнс болно.
Тэгэхээр түүний уламжлалыг дагахаас илүү инновац бүтээх хүсэлтэй хумхын ордод байршиж байгаа нь ирэх 20 жилийн турш хүн төрөлхтний сошиал харилцаа, хүнлэг ёс, эрх тэгш байдал, хүний эрхээс эхлээд технологийн хөгжил + нээлт, сошиал медиа, сансрын аялал зэрэгт үнэмлэхүй шинэчлэл хийгдэнэ гэсэн үг юм.
Дэлхийн ван гаргийн нэг жил 248 дэлхийн жилтэй тэнцдэг бөгөөд нэг өдөр нь 153 цаг буюу 6 дэлхийн өдөр үргэлжилдэг. Түүний хамгийн сүүлд хумхын ордод хийсэн шилжилт 1798 онд тохиосон бөгөөд энэ үеэр Францын хувьсгал, Америкийн иргэний дайн болсон түүхтэй.
Энергийн эрчим нь өнгөрсөн жилээс мэдрэгдэж эхэлсэн Дэлхийн вангийн шилжилт өдөр өнгөрөхийн хэрээр хүчирхэгжиж байна. Энэ нь илүү гэгээлэг маргаашийн төлөөх түүхээ бичиж эхлэхийг сануулах ч нөгөө талаар ертөнцийн хуулиараа хүн өөрөө юу тарина, түүнийгээ хураах он жилүүд хөврөхийн дохио болно.
Эцэст нь Дэлхийн ван гаргийн хумхын ордод байрших ирэх 20 жилийн ордуудын зурхайг өмнө нь хүргэсэн учраас энэ удаа эдгээр он жилүүдэд юун дээр голчлон анхаарах хэрэгтэй вэ? гэдгийг онцолъё.
Та нар маань Ордуудын 2023 – 2043 он хүртэлх 20 жилийн зурхай ~ наас дэлгэрэнгүйг хүлээн авна уу.
Хонины орд
Эргэцүүлэх сэдэв
- Өөрийгөө урам зориг өгдөг, уярал мэдрүүлж ухаарал хайрладаг хүмүүсээр хүрээлүүлмээр байна. Гэвч ингэхийн тулд токсик харилцаануудаа эцэслэх шаардлагатай гэж үү?
- Өсөж хөгжингөө, өөрчлөгдөж шинэчлэгдэнгээ хүмүүстэй хэрхэн хамтрах вэ? Тэднийг хэрхэн сэдэлжүүлж, манлайлах үүрэгт хэрхэн оролцох вэ?, яаж суралцах вэ?
Хэрэгжүүлэх зорилт
- Биеэ ч даая сошиал хүрээллээ ч тэлье
- Харах өнцгөө ч шинэчилье хэтийн төлөвөө ч бодит болгоё
- Өөрийгөө сорьё өөрчлөлтийг түүчээлье
Үхрийн орд
Эргэцүүлэх сэдэв
- Хүмүүс намайг ямар хүн гэж боддог бол…? Тэдэнд би ямар харагддаг вэ? Намайг ямраар үнэлдэг бол…? гэдэг хэвшмэл хандлагаа өөрчлөөрэй. Хэнээс ч хамаарахгүйгээр хүсэл зорилгынхоо төлөө зоригтой урагшлах уу?
- Хүн болгон эрх тэгш амьдрах нөхцөлийг эх дэлхийдээ хэрхэн бүрдүүлэх вэ? Надаас шалтгаалах ямар алхам байж болох уу?
Хэрэгжүүлэх зорилт
- Амьдралдаа эзэн болъё амжилт өөдөө зорьё
- Тавьсан хязгаараа давж гаръя тэмүүлэлтэй ч амьдаръя
- Бусдыгаа ч манлайлъя сошиал статусаа ч өөрчилье
Ихрийн орд
Эргэцүүлэх сэдэв
- Ямар мэдлэг, туршлага миний ертөнцийг үзэх үзлийг өөрчлөх (эсвэл тэлэх) вэ?
- Бусдад эергээр нөлөөлье, өөрөөрөө үлгэрлэе, мэддэг, чаддагаа зааж сургая гэвэл өөрийгөө хэрхэн яаж боловсруулж хөгжүүлэх вэ?
Хэрэгжүүлэх зорилт
- Амьдрангаа туршлагажъя туршлагажингаа амьдаръя
- Боломжийг өөртөө бүтээж харах өнцгөө ч шинэчилье
- Хорвоотой танилцаж итгэл үнэмшлээ ч өөрчилье
Мэлхийн орд
Эргэцүүлэх сэдэв
- Харилцаагаа хэрхэн амжилтад хүргэх вэ? Ямраар дурсагдах түүхийг бүтээсэн байна вэ? Хуваалцсан мөчүүд болон санаачилгатай алхмууддаа хэр сэтгэл хангалуун байна вэ?
- Үгүйсгэхийг хүсэвч үл арилах харанхуй өнгөрсөнтэйгөө нүүр тулах үед харилцаанд ямар асуудал гардаг вэ? Түүнтэйгээ илүү гүн харилцааг үүсгэж, итгэлцлээ бэхжүүлэхийн төлөө яаж өөрчлөгдвөл болох вэ?
Хэрэгжүүлэх зорилт
- Өөрийнхөө чадвараар өөртөө тухтайгаар өсөж хөгжье
- Доторх чөтгөрөө ялан дийлж хүчирхэг нэгнийг бүтээе
- Өгөө аваатай орчлонд өгч амьдрахыг хичээе
Арслангийн орд
Эргэцүүлэх сэдэв
- Харилцаанд хандах хандлагаа хэрхэн өөрчилж шинэчлэх вэ? Хүн хүнээ хүндэтгэнгээ хэрхэн итгэлтэйгээр хамтрах боломжтой вэ?
- Сэтгэлийн харилцаанд хандах одоогийн хандлага маань ямар байна вэ? Хэн хэнийгээ хэтэрхий хянаж хүсэл зоригийг нь мохоох шаардлага байна уу?
Хэрэгжүүлэх зорилт
- Хүчирхэг хүмүүстэй харилцаа тогтоож тэднээс суралцъя
- Тэнцвэр = амар амгаланг хэрхэн бүтээх аргаа олъё
- Үнэн оршиж шударга зөвшилцөж суръя
Охины орд
Эргэцүүлэх сэдэв
- Одоогийнхоосоо илүү дээр амьдаръя гэвэл хэв маяг, хэвшүүлсэн дадал, бүтээсэн орчноо хэрхэн өөрчлөх вэ?
- Би нийгэмдээ хэрхэн яаж ямар хувь нэмэр оруулах вэ? Ашиглагдаагүй нөөц боломжийг хэрхэн технологи болон инновацтай хослуулах вэ?
Хэрэгжүүлэх зорилт
- Амьдрах хэмнэлээ өөрчилж өөрийгөө алхам алхмаар хөгжүүлье
- Байгаадаа талархаж байхгүйгээ бүтээж урагшилъя
- Сэтгэлийн тэнхээгээр туулах амьдралд дотоод хүчээ нэмье
Жинлүүрийн орд
Эргэцүүлэх сэдэв
- Бүтээлч хүсэл тэмүүллээ хэрхэн олох вэ? Өөрийгөө илэрхийлэх чадвараа хэрхэн сайжруулах вэ? Хүмүүст урам итгэл өгмөөр байна, утга учиртай + үнэ цэнтэй харилцааг үүсгэмээр байна.
- Өөрийгөө өөрчилье гэвэл хаанаас нь хэрхэн эхлэх вэ? Би ямар ямар дутагдалтай вэ? Түүнийгээ ямраар өөрчлөхийг хүсэж байгаа вэ?
Хэрэгжүүлэх зорилт
- Бодсоноо урлаж бүтээлч төслүүдээ хэрэгжүүлье
- Бодолтой хандаж болгоомжтой ч хөдөлье
- Хайр бүхнийг өөрчилдөг
Хилэнцийн орд
Эргэцүүлэх сэдэв
- Гэрийнхэнтэйгээ харилцах харилцаагаа сайжруулъя гэвэл ямар хандлагаа өөрчлөх хэрэгтэй вэ? Нэгнээ дэмждэг, нэг нэгэндээ урам зориг өгдөг, нэг л өөр харилцааг мэдэрмээр байна.
- Өсөж хөгжье өөрчлөлт хийе гэвэл хаанаас эхлэх нь оновчтой вэ? Би айдастайгаа нүүр тулахад бэлэн үү?
Хэрэгжүүлэх зорилт
- Өөрчлөгдөх хүслээ адал явдалтайгаар бүтээе
- Сэтгэлийн хатуужлаараа урамтай урагшилъя
- Бүтээмж урлах орчноо ч нэг өөрчилье
Нумын орд
Эргэцүүлэх сэдэв
- Би хүнтэй яаж харьцдаг бол…? Хэлэх үг, хэрэгжүүлэх алхам + хандлагаараа хэр үлгэрлэж чаддаг бол…? Бидний харилцаа тэднийг эерэг өөрчлөлт рүү хөтөлж чаддаг болов уу?
- Бусадтай хамтрах ямар ямар боломж байна вэ? Хэнтэй хаана ямар санаачилгаа хэрхэн хэлэх вэ? Хүн хүндээ дэмтэй амьдаръя гэвэл тэдэнд яаж туслах уу?
Хэрэгжүүлэх зорилт
- Бодол сэтгэлгээгээ өөрчилж сонирхолдоо хөрөнгө оруулъя
- Төлөвлөгөөгөө тэмүүлэлтэй хэрэгжүүлж хүчирхэг ярилцагч болъё
- Аливаад нухацтай хандаж санаагаа тодорхой хэлж суръя
Матрын орд
Эргэцүүлэх сэдэв
- Баян vs. ядуу → Сэтгэлгээнийх үү? эсвэл материаллаг хэрэгцээнийх үү? Санхүү, мөнгөний асуудал намайг яаж хязгаарлаж, миний хүн чанарыг яаж сорьдог вэ? Хөрөнгө мөнгө үү?, өөрийгөө үнэлэх үнэлэмж үү?
- Хүн хүнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүнлэг нийгмийг бүтээе гэвэл яах ёстой вэ?
Хэрэгжүүлэх зорилт
- Чадвараа хөгжүүлж амар амгаланг эрэлхийлье
- Үнэ цэнээ тодотгож санхүүгийн эрх чөлөөнд хүрье
- Дүр эсгэх шаардлагагүйгээр өөртөө бүрэн итгэе
Хумхын орд
Эргэцүүлэх сэдэв
- Би өмнө нь хэн байсан бэ?, хаанаас хаана ирсэн бэ? Одооноос хэрхэн өөрчлөгдөх хэрэгтэй вэ? Баггүйгээр өөрийгөө өөрчлөхийг хүсэж байна.
- Хорвоог өөрчлөх хүслээ хэрхэн бодит болгох вэ? Хүмүүст л тусалж байвал эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан ч болох уу?
Хэрэгжүүлэх зорилт
- Амьдарсан шиг амьдрах сонголт хийж зоримог алхъя
- Дотроосоо ч гаднаасаа ч эрч хүчтэй болж итгэлтэй давшъя
- Олон талаар өөрчлөгдөж өөрийгөө хүчирхэгжүүлье
Загасны орд
Эргэцүүлэх сэдэв
- Би өөрийгөө хэр хүлээн зөвшөөрдөг вэ? Итгэл үнэмшилдээ үнэнч хандаж чаддаг уу? Би өөрийгөө бодсон шигээ өөрчилж чадах болов уу?
- Ашиг тусаа үл өгөх алхмуудаа зоримгоор хаяж чаддаг уу? Дадлын хүчийг амьдралдаа хэрхэн бүтээлчээр ашиглах вэ?
Хэрэгжүүлэх зорилт
- Өөрчлөгдөхийн төлөө өнгөрснөө ухаарч ойлгоё + явуулъя
- Төсөөлөл бодит болох боломжтой болохоор бүтээхийг зорьё
- Совингоо мэдэрч сошиалд нөлөө бүхий нэгэн болъё