Хонхон дуу жингэнэхтэй зэрэгцэн мэдлэгт тэмүүлэх хүмүүний амьдралын нэгэн үеийн түүх эхэлж байна. Энэ бол оддын жимийг даган олон олон гайхамшгийг түүчээлэн онож хийсэн сонголт, одоод бүтээсэн ололт амжилтаа ахиулах боломж билээ.

Ингээд хамтдаа АНУ~ын зурхайч, хөзрийн мэргэч, амьдралын дасгалжуулагч Lisa Stardust~ийн та бидэнд зориулан гаргасан 2025 ~ 2026 оны хичээлийн жилийн зурхайгаа хүлээн авцгаая.
Хонины орд

Өгөгдлөөсөө илүү өөрийгөө нээн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй хонины ордынхон хүмүүст хэрхэн нөлөөлж, тэднийг хэрхэн удирдан чиглүүлэхээ мэддэг төрөлхийн манлайлагч байдаг. Энэ хичээлийн жилд ч гэсэн санаачилгыг өөрөөсөө эхлүүлж, сонирхолтой сошиал эвентүүдийн зохион байгуулагч нь байгаарай. Хариуцан хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээсээ ихийг суралцаж, туршлагажих болно.
- Зөвлөмж: Эрч хүч болон тэнцвэрээ хадгалъя гэвэл тай чигаар (өөр ямар ч спорт сонгож болно) хичээллээрэй.
Түүнчлэн хуанли маш чухал хөрөнгө оруулалт болно.
Үхрийн орд

Тухалсан орчноосоо төдийлөн холдохыг хүсдэггүй үхрийн ордынхон өдрийнхөө хэвшилд ямар нэгэн шинэлэг, адал явдалтай алхам нэмээрэй. Сургууль руугаа нэг замаараа явахаас илүү амьдралыг таашаан мэдэрч, түүнийгээ талархан бүтээхэд нөлөөлөх сонирхолтой замыг бүтээгээрэй. Амралтаараа далай харах эсвэл өөр хот руу аялах нь харах өнцөг тэлнэ. Урлагийн дугуйланд ч хамрагдвал ямар вэ?
- Зөвлөмж: Тухтай бүсээсээ гарахаас зүрхшээх хэрэггүй. Энэ жил зорилго тавьж, зорьж адад явдал эхлүүлээрэй.
Сэрүүлэг, мэдээж хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт болно. Яагаад гэвэл ихэнхэд нь өглөө босох нь амаргүй сорилт байдаг болохоор. Түүнчлэн сонгодог хөгжим бүтээмж нэмнэ.
Хэрвээ сонирхож байвал, австрийн хөгжмийн зохиолч Wolfgang Amadeus Mozart, францын төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Erik Satie, америкийн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Philip Glass нарын бүтээлүүдээс сонсохыг санал болгож байна.
Ихрийн орд

Нэг нэгнээ дэмжиж нэгэн түүхийг бүтээх эрмэлзэлтэй ихрийнхний өөртөө итгэх итгэл болон идэвхтэй амьдрах тэмүүлэл эрчимжсэнээр өөдрөг үзэл хандлагаа түгээхийг зорино. Бусдыг дэмжинэ гэдэг хайраа харамгүй хуваалцаж, урам зориг өгөх гайхамшигтай санаа байдаг. Орчлонд эерэг байдлыг урамшуулдаг хүмүүсийн нэг хэсэг байхаас илүү сэтгэл ханамж, таашаалыг хаанаас ч эс олно.
- Зөвлөмж: Энергиэ тэнцвэртэй хуваарилснаар төвлөрлөө төдий чинээ зорилгодоо зориулах болно.
Толь бичиг болон тэмдэглэлийн дэвтэр, өндөр хурдны интернэт үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болно.
Мэлхийн орд

Бодол санаа болон харах өнцөгт хувьсал явагдах энэ жил хайж байгаа асуултдаа энгийн хариулт авах хэрэггүй. Харин ч ямарвааг гүнд нь ортол судалж танин мэдэхийг зориорой. Хичээлээ тараад кофе шоп орох, эсвэл хов жив ярихынхаа оронд музей үзэж, түүхэн дурсгалт газруудаар аялаарай. Ухаарахуйн төлөөх хязгааргүй аялал нь мэлхийн ордынхонд илүү ихийг мэдэж, суралцахад нь замчилна.
- Зөвлөмж: Сэтгэл хөдлөлөө тэнцвэртэй байлгаж, төвлөрлөө олж дадсанаар амжилттай суралцах төлөвлөгөө хэрэгжинэ.
Локертоо сагс (өлгөдөг), зургийн жааз (соронзтой), толь хадгалах нь хэрэг болно.
Арслангийн орд

Сонирхолтой адал явдал, сонихон туршлага бүтээх тэмүүлэлтэй арслангийн ордынхонд мартагдашгүй нэгэн жил болж өнгөрнө. Хичээл дээр үзсэн мэдлэгээ бататгахаас гадна бие дааж сурахад орчин чухал байна. Нэг хүний оффис, эсвэл номын сан оновчтой сонголт болох ч зугаатайгаар суралцахыг хүснэ. Хэрвээ тэгвэл крашаа хамт хичээл хийе гэж уриарай. Сэтгэл ч догдолно, шинэд ч суралцана.
- Зөвлөмж: Хэт өөдрөг хандлагатай байхаас зайлсхийж, хичээлээ тогтмол хийгээрэй.
Урлаг, утга зохиол сонирхдогт нь английн зохиолч, яруу найрагч William Shakespeare~ийн антологиудаас уншихыг, эсвэл хөгжмийн зэмсэг тоглож сурахыг санал болгоё.
Охины орд

Оршиуйн мөн чанараа ойлгож олондоо тустай явахыг зорих нэгэн жил иржээ. Цаг болон энергиэ хандив, хүмүүнлэгийн эвент, арга хэмжээнд зориулснаар өөрөө ч ухаан сууж, тэнхээжнэ. Яагаад хүн төрөлхтөн өөрөөсөө гадна бусдыг бодож амьдрах ёстой вэ? Эерэг алхам хийх явцдаа эерэг үйлдлээр дамжуулж өөрийгөө дотроосоо ч, гаднаасаа ч ямар их өөрчлөгдөж байгаагаа харах болно.
- Зөвлөмж: Ямарваад анхнаас нь бодолтой, төлөвлөгөөтэй, нямбай ханддаг чанар нь үнэлэгдэх ч шийдвэртээ хэт дүн шинжилгээ хийхээс зайлсхийгээрэй.
Бичиг хэрэгт шаардагдах ямар л хэрэгсэл байна, тэдгээрт төдий чинээ хөрөнгө оруулалт хийгээрэй ~ хүссэн бүтээмжид нь хөтөлнө.
Жинлүүрийн орд

Хэрвээ ангийн дарга болох хүсэлтэй бол нэрээ дэвшүүлэх талаар бодож үзээрэй. Бусдыг татах чадвар, сэтгэл татам байдлаас гадна харах өнцөг, хандлага, харилцаанд нь санал өгөх болно. Хүн болгонтой үзэл бодол нийлэхгүй, эсвэл санаа зовж явдаг асуудал нь хүн болгонд үнэлэгдэхгүй байж болох ч эрч хүчээ үүнд зориулснаараа нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэсэн уриатай болох болно.
- Зөвлөмж: Хувийн зохион байгуулалтдаа анхаарч хэнтэй ч үг сөрөхгүйг хичээгээрэй.
Хараа булаам загвартай дэвтэр, ном ч урамтай суралцах хэрэглүүр болно. Урлагт татагдах болохоор чадвараа ч сорьё.
Хилэнцийн орд

Төрөлхийн өөрчлөгдөж хувьсах чадвартай хилэнцийнхэн сонгоны хичээлээсээ гадна сонирхолдоо ч гэсэн цаг зориулаарай. Сонирхлоо төрөлжүүлснээр төдий чинээ урам зоригоо ч сэргээнэ, бүтээмжээ ч нэмнэ. Сэтгэл хөдөлгөдөг хичээлээ сонгох нь чухал төдийгүй энэ нь түүнийг чин сэтгэлээсээ судалж суралцахад түлхэц болно. Дуртай биш хичээлээ ч дурлаж хийх нь хожим үнэ цэнээ мэдрүүлнэ.
- Зөвлөмж: Сурлагын амжилтаа хадгалъя гэвэл сэтгэл санаа болон сэтгэл хөдлөлийн мэдрэмжээ тэнцвэртэй байлгаарай.
Тодруулагч энэ жил өмнөхөөсөө ч илүү хэрэг болох хэрэгсэл байна.
Нумын орд

Эгэл амьдрахыг эс хүсэх нумынхан энергиэ ярилцах чадвараа хөгжүүлэхэд илүүтэй зориулах төлөвтэй. Үе тэнгийнхэнтэйгээ цаг үеийн эсвэл маргаантай сэдвүүдийн талаар ярилцсанаар үзэл бодлоо бататгаж, үг сонголтоо ч мэдэрч хийдэг болно. Ярилцана гэдэг нэг талаар бясалгал болно, нөгөө талаар өрнүүлэх хэлэлцүүлэг болгон нэгийг ухааруулна. Илтгэх урлаг, мэтгэлцээний нийгэмлэг байгуулсан ч яах вэ?
- Зөвлөмж: Хэтэрхий олон үүрэг хүлээхээс татгалзаж нэн чухлаар нь эрэмбэлснээр тэнцвэрээ хадгална.
Дэлхийн түүх эсвэл амьтны тухай ном, газар зүйн зургаар хавтасласан дэвтэр суралцах идэвх нэмнэ.
Матрын орд

Хүрээллээ хөгжүүлэн тэлэхийг зорих болохоор төдий чинээ адал явдалтай жил болно. Хуанли дахь тэмдэглэлт өдрүүдийн арга хэмжээг зохион байгуулснаар харилцаагаа ч өргөжүүлнэ, харилцан туршлага ч судална. Төлөвлөгөөгөө харин амжилттай хэрэгжиж, хүн болгон нэгдэхийг харахыг хүсвэл зоригтой алхахаас яах вэ? Тэгснээр итгэл нэмэгдэх төдийгүй энэ жилээ сэтгэл хангалуун үдэхэд тусална.
- Зөвлөмж: Цаг төлөвлөлтөө ухаалаг хийж, оновчтой шийдэлд хүргэхээр бол шинэ санааг эргэлзэлгүй хүлээн зөвшөөрөөрэй.
Амбиц өндөртэй болохоор төлөвлөх, тооцоолоход нь туслах хэрэгслүүд хэрэг болно.
Хумхын орд

Бодсоноо зөвхөн өөрийнхөөрөө, зөвхөн өөрийнхөө хүссэн цагт хэрэгжүүлэх сонирхолтой энэ ордынхон энэ жил бодит үнэнтэй эвлэрэх шаардлагатай болно. Бусадтай хамтарснаараа чамлахааргүйд суралцах боломжтойг олж харна. Биеэ дааж судалгаа хийх нь чадвараа үнэлэх шалтгаан болно. Сонирхол татсан сэдэв л ганцхан сонирхолтой байдаггүй, сонирхол төрүүлээгүй нь үнэ цэнийг мэдрүүлж болно.
- Зөвлөмж: Цаг хугацаа болон ур чадвараа хэрхэн ухаалаг ашиглаж сурахаас хамаарч хүн амьдралд өөрийгөө бэлдэж байдаг.
Технологийн сонирхолтой болохоор хязгааргүй дата, эсвэл багтаамж өндөртэй зөөврийн хатуу диск хэрэгцээг нь 100% хангана.
Загасны орд

Өдрөөс өдөрт, өнөөдрөөс маргаашид өсөж хөгжин, өргөжин тэлэх ертөнцөө бүтээгч нь хүн өөрөө байдаг. Сонирхлоо л хөгжүүлж чадвал санаснаасаа ч өөр нэгэн жилийг үдэх болохоор дурлаж хийдэг дадалтай болъё. Хүмүүст загварын мэргэжилтэн гэж үнэлэгддэг болохоор өдөр тутмын хувцаслалтаа TikTok, Инстаграмдаа нийтэлж, хувцаслалтдаа анхаарахын үнэ цэнийг хүн болгонд таниулаарай.
- Зөвлөмж: Хичээлээ төвлөрч хийхэд нөлөөлөх хүчтэй дадал зуршлыг хөгжүүлж, гэрийн даалгавраа хойшлуулахаас зайлсхийлгээрэй. Сэтгэл хөдлөлийн тэсвэр хатуужил амжилттай суралцах түлхүүр болно.
Төлөвлөгч дэвтэр, олон тасалгаатай хавтас энэ жил маш их хэрэг болно.
