Ордуудын есдүгээр сарын онцлох өдрүүдийн төлөв


Өдөр гэдэг үнэ цэнтэй хормоос бүтсэн эргэшгүй цаг хугацаа билээ. Түүний хэмжээ хязгаартай ч ашиглах сонголт харин хязгааргүй.

Товчхондоо, танаар эхэлж танаар төгсдөг өдрөө хэрхэн бүтээмжтэй өнгөрөөдөг вэ?

Энэ сарын онцлох өдрүүдийн төлөв ордуудад ямар ухаарал, сонголт өгнө вэ?


Хонины орд

  • Есдүгээр сарын 5, Баасан гараг
    Дотно хүмүүстээ өөрийн үзэл бодлоо тулгах хэрэггүй. Хэн ч үүнийг үнэндээ хүлээн зөвшөөрөхгүй. Хэлэлцүүлгийг сөргөлдөөн болгон хувиргахгүй байя гэвэл захирангуй хандаж дарамт мэдрүүлэхээс илүү үндэслэлтэйгээр ятган сэнхрүүлэх нь оновчтой.
  • Есдүгээр сарын 12, Баасан гараг
    Ярилцагчийнхаа ашиг сонирхлыг чухалчлахаас гадна ямар ч сэдэв хөндөхийг хүссэн үргэлж сонсоход бэлэн гэдгээ мэдрүүлснээр тэднийхээ дэмжлэгийг авах болно. Үнэнч сонсогч, итгэлтэй ярилцагч байна гэдэг ховорхон хүнээс илрэх чадвар байдаг.
  • Есдүгээр сарын 17, Лхагва гараг
    Хэн хүний туулсан өнгөрсөн, бүтээж яваа одоо, хөгжүүлэхээр тэмүүлэх ирээдүй харилцан адилгүй адармаатай байдаг. Гэхдээ өнгөрсөнд болж өнгөрсөн явдал өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж эхэлнэ гэдэг өөртэйгөө ярилцах цаг ирснийг сануулна.
  • Есдүгээр сарын 20, Бямба гараг
    Сэтгэл хөдлөлийн тэсрэлт харилцаанд хүчтэй нөлөөлөх төлөвтэй. Тэгэхээр сонгож хэлэх үгээ тухайн хүндээ хэрхэн, яаж нөлөөлөхийг мэдэрч хэлнэ гэдэг маш чухал байна. Тиймээс энэ өдөр хэт их ярьснаас чимээгүй байсан нь ухаалаг алхам болно.
  • Есдүгээр сарын 24, Лхагва гараг
    Анхдагч санаа онооныхоо талаар ярилцах эсвэл бүтээлч яриа хэлэлцээр өрнүүлэхэд тааламжтай өдөр тохионо. Гэхдээ өдрийг үл ойлголцол эсвэл санал зөрөлдөөнөөр өндөрлүүлэхийг хүсэхгүй байвал үзэл бодлоо тулгахгүй байхад анхаараарай.

Үхрийн орд

  • Есдүгээр сарын 3, Лхагва гараг
    Өнөөдөрт хэнд ч ямар ч санаа төрж болно, харин түүнийгээ бодит алхам болгож чаддаг нэгэн хүссэн амжилтдаа хүрч байдаг. Гэвч өөртөө эсвэл хэн нэгэнд урам хугаралгүй урагшилъя гэвэл амбицаа багасгах нь ухаалаг сонголт болно.
  • Есдүгээр сарын 7, Ням гараг
    Санаачлан хэрэгжүүлэх төсөл онцлогдох болохоор бодитоор хэрэгжих боломж нь ямар байдаг вэ?, амжилттай болох магадлал нь хэдэн хувь бэ? гэдгийг үнэлэхийг зориорой. Ямар шийдвэр, гаргалгаа нь болж байна, эсвэл хаана нь, ямар өөрчлөлт хийх шаардлагатай вэ? гэдэг дээр ч анхааръя.
  • Есдүгээр сарын 16, Мягмар гараг
    Үргэлжийн өгсөх шатлалаар үргэлжилдэггүй амьдралд хааяахан шинэчлэл хийгдэх хэрэгцээ гардаг нь үнэн. Тэгвэл өнөөдөр өөрийн болон дотно хүмүүсийнхээ амьдралын чанарыг дээшлүүлье гэсэн итгэлтэй, урам зоригтой өдөр өнгөрнө. Тэмүүллээс нь урган гарах алхам төдөлгүй үр дүнгээ өгөх болно.
  • Есдүгээр сарын 19, Баасан гараг
    Амьдрал хэмээх төсөлдөө өөрчлөлт нэмэхээр шийдэх нэгэнд бүтээмжтэй өдөр тохионо. Санаагаа хамгаалъя гэвэл төдий чинээ үгээ мэдэрч сонгоё, хандлагаа ч эерэгт хандуулъя. Хэн нэгэнд гэхээсээ илүү өөрөө өөртөө хэн гэдгээ харуулахаар хөдөлмөрлөх сонголт хөгжих боломж болно.
  • Есдүгээр сарын 21, Ням гараг
    Хэчнээн хичээсэн ч шийдэж чадахгүй асуудал олонтой энэ амьдралд итгэлээ хадгалж, зөвхөн урагш тэмүүлэх хэрэгтэй байдаг. Тэгвэл энэ өдрөөс өсөж хөгжих тэмүүлэл идэвхжих, бүтээмжээ дээшлүүлэхээр зорих явц хүссэнээр өрнөж эхлэх болно.

Ихрийн орд

  • Есдүгээр сарын 5, Баасан гараг
    Амьдрал үргэлж давших хөдөлгөөнд оршдоггүй. Үе үехэн амсхийж зөвхөн өөртөө зориулах цаг хугацаа үгүйлэгдэж байдаг. Хөгжил цэнгэл хүсэж, өөрийгөө эрхлүүлэх сонирхол давамгайлах өнөөдөрт төсвөөсөө хэтэрсэн сонголт хийх хэрэггүй. Эс тэгвэл өдрийг урам хугарлаар үдэх болно.
  • Есдүгээр сарын 12, Баасан гараг
    Хорвоо дээр хүн болгон нэг нэгэндээ харилцан нөлөөлөн амьдардаг. Дотно хүмүүсийнхээ амьдралд ямар нэгэн байдлаар нөлөөлөх хүсэл эрмэлзэл хүчтэй мэдрэгдэх энэ өдөр тэднийхээ сайн сайхан ирээдүйн төлөө нөөц бололцоогоо төдий чинээ дайчлаарай. Баяр жаргалтай өдөрт нь өнгө нэмэх хүн болъё.
  • Есдүгээр сарын 17, Лхагва гараг
    Нэг өнөөдөр нөгөөгөөр солигдоход хэн ч ямар ч асуудал шийдвэрлэх шаардлагатай тулгарч болно. Энэ өдөр үүсэх карьерын асуудлаа тэгвэл гэртээ авчрах, эсвэл дотно хүмүүстээ хэлж санааг нь зовоох алхам хийгээд хэрэггүй. Таагүй төлөвийг өөрчлөх хүн нь өөрөө болохоор өөдрөг сэтгэлгээтэй байгаарай.
  • Есдүгээр сарын 20, Бямба гараг
    Хэнээс ч хамааралгүй бие даасан төлөвийг бүтээж амьдрах хүсэл хүчтэй илрэх өнөөдөрт харах өнцгөө төдий чинээ тэлэхийг зориорой. Хэн нэгнээс ямар ч талаараа хараат биш амьдрахыг хүсэх нь зөв боловч энэ санаагаа хэрхэн илэрхийлэх вэ?, яаж бодит болгох вэ? гэдэгтээ мэдрэмжтэй, тууштай хандаарай.
  • Есдүгээр сарын 24, Лхагва гараг
    Өөр өөрийн өвөрмөц өгөгдөлтэй төрсөн хүмүүс өнөөдрөөс маргаашид өөрийгөө нээн хөгжүүлэхийг зорьж амьдрах хэрэгтэй. Энэ ч утгаараа өөрөө бусдаас хэрхэн ялгарахаа мэддэг, өндөр бүтээмж гаргаж чаддаг. Сониуч хандлагаараа амьдралынхаа олон өнөөдөрт тод өнгө, час хийсэн амт нэмээрэй.

Мэлхийн орд

  • Есдүгээр сарын 3, Лхагва гараг
    Үг сонголтоо хэрхэн хийхээс хэн хүний дотоод оршихуй нь тодорч байдаг. Бодолгүй хэлэх үгс харилцааг сэвтүүлдэг болохоор ярихаасаа өмнө бодох, бодсоноо зөв өнгө, зөв үгээр хэрхэн илэрхийлэх вэ? гэдэгт нь мэдрэмж шаардагдах болно.
  • Есдүгээр сарын 7, Ням гараг
    Энэ өдөр хэтийн хараагаа тэлж, өндөр зорилго тавихад нэн тохиромжтой. Өдрийн энерги бүхэлдээ урам зоригийн эрчим түгээх болохоор төдий чинээ итгэлээ хадгалж урагш тэмүүлээрэй. Хөндөж хэлэлцэх нь лавтай болсон сэдвүүдээрээ утга учиртай ярилцлага өрнүүлснээр ихэд суралцах болно.
  • Есдүгээр сарын 16, Мягмар гараг
    Өөртөө болон дотно хүмүүстээ хөрөнгө оруулах өдөр тохионо. Амьдрах орчин бүтээмжид №1 нөлөөлдөг болохоор гэртээ тавилга шинээр худалдаж авах, эсвэл тохижуулах ямар санаа байна, эрэлхийлье. Орчноо сайжруулж, амьдралдаа тав тух нэмэхийн төлөөх зардалдаа хэтэрхий тооцоотой хандах хэрэггүй.
  • Есдүгээр сарын 19, Баасан гараг
    Хүн төрөлхтөн дунджаар таван хүнтэй илүү гүн харилцааг үүсгэж харилцан нэгэндээ нөлөөлөн оршдог. Үүнээс үүдэн хэн нэгнийг эргэн тойрны таван хүний дундаж байдаг гэж ч хардаг. Тэгвэл өнөөдөр хамтдаа өсөж хөгжих ямар тэмүүлэлтэй байна вэ?, эсвэл хоцрогдсон ямар дадал байна, анхаарч шийдье.
  • Есдүгээр сарын 21, Ням гараг
    Нэг өнөөдрөөс нөгөө өнөөдөрт нэгээс нөгөө рүү хөрвөх чадвартай байна гэдэг хэн хүнээс шаардагддаг үнэлэмжүүдийн нэг байдаг. Ялангуяа өнөөдрийн өрнөлд уян хатан хандаагүйгээс харилцаанд бэрхшээл үүсэх төлөвтэй. Үргэлж асуудалд орооцолдмооргүй байвал санаагаа төдий чинээ тодорхой хэлье.

Арслангийн орд

  • Есдүгээр сарын 5, Баасан гараг
    Санасан болгон санаагаар өрнөдөггүй амьдралд аливааг өөрийнхөөрөө байлгах гэж хэтэрхий хичээх хэрэггүй. Яаж ч оролдсон зорьсон хурдаар нь урагшлахгүй. Хэдийгээр хүн болгон бодсоноо хурдхан хийж бүтээхийг зорих нь ойлгомжтой ч хүчлэх цаг нь хараахан биш байна.
  • Есдүгээр сарын 12, Баасан гараг
    Өнгөрсөн цаг хугацаа одоо үе болон ирээдүйн хөтөч байдаг. Тэгэхээр энэ өдөр өнгөрснөөсөө суралцаж, одоогийн амьдралдаа талархаж, ирээдүйгээ зураглахад эрч хүч, авьяас чадвараа зориулаарай. Стратегиа оновчтой төлөвлөж, тэнцвэртэй урагшлахад шаардагдах бүхэн өөрт бий.
  • Есдүгээр сарын 13, Бямба гараг
    Дадал зуршил гэдэг аливааг төгөлдөр бүтээж сурахад хөтөлдөг оролдлого байдаг. Өнөөдөр өөрийн эерэг vs. сөрөг дадалдаа анхаарч дутагдалтай чанараа засах, эсвэл ур чадвараа хөгжүүлэхийг зориорой. Хэрвээ хэлэлцээр хийх шаардлага гарвал уран яруу яриатай, мэтгэлцээнд ялах мэдлэгтэй байх хэрэгтэй.
  • Есдүгээр сарын 17, Лхагва гараг
    Өдөр болгон хэн нэгэн ямар нэгэн асуудал, амьдралын сорилт бэрхшээлтэй тулгарч байдаг. Тэгвэл энэ өдөр санхүү, мөнгөний асуудал стресстэх шалтгаан болж магадгүй байна. Шийдэл үргэлж байдаг гэдгийг санаж, сэтгэлээр унахгүйг хичээгээрэй. Харин амбицаа одоохондоо доошлуулах нь ухаалаг хэрэг болно.
  • Есдүгээр сарын 20, Бямба гараг
    Хэнээс ч хараат бишээр амьдрах сонголт хүн болгонд байдаг ч нэг нэгэнгүйгээрээ оршин тогтнох боломжгүй амьдралд тэнцвэрээ хадгалах шаардлагатай болно. Төслийнхөө төсвийг хэтрүүлэхгүйг хичээж, нөөц бололцоогоо бодитоор үнэлээрэй. Бусад хүмүүс өөрийг чинь хэтэрхий амбицтай гэж үзэхээр байна.

Охины орд

  • Есдүгээр сарын 3, Лхагва гараг
    Өнөөдөр гэдэг өдөр нэг талаар боломж, нөгөө талаар гэнэтийн адал явдал байдаг. Өнөөдөрт асуудалгүй хүн ховор ч шийдэл үргэлж байдаг. Өдрийн сорилт уян хатан хандлага шаардах болохоор үүсэх гэнэтийн бэрхшээлд бэлэн байгаарай. Бэлтгэлтэй байдал ямар ч амжилтын эхлэл болно.
  • Есдүгээр сарын 7, Ням гараг
    Өөр өөрийн гэсэн өвөрмөц өгөгдлийг өвөртөлж, өөр өөр үүрэг даалгавар гүйцэтгэхээр хорвоод мэндэлсэн хүмүүн болгон идэвхтэй амьдралаар амьдрах шаардлагатай тулгардаг. Тэгэхээр алхам тутамдаа чадвараа хөгжүүлж, цаг ямагт ахиж дэвшихийг зорьё. Түншүүддээ тавих халамж үнэлэгдэх өдөр ирнэ.
  • Есдүгээр сарын 17, Лхагва гараг
    Хүн хоорондын харилцаагүйгээр өнөөдрийг төсөөлөх амаргүй. Сошиал харилцаа, харилцан яриагүйгээр энэ өдрийг хэрхэн бүтээх вэ? Хүмүүст ташаа сэтгэгдэл төрүүлж мэдэх өдөр өнгөрөх болохоор үг сонголт, хийх алхамдаа мэдрэмжтэй хандъя. Бусдыг үгүйсгэж, өөрийгөө зөвтгөх гэж оролдсоноор үнэ цэнээ алдана.
  • Есдүгээр сарын 21, Ням гараг
    Өнөөдөр мэдэхгүйгээ мэдэж авснаар, чадахгүйгээ чаддаг болсноор хорвоо дэлхий ямар гайхамшигтай вэ?, хүн төрөлхтний бүтээх үнэ цэнд эн үгүй болохыг ухаарна. Гэвч хүн хүний өөр өөр харах өнцөг, үзэл бодол эсвэл санал зөрөлдөөнд нээлттэй хандаарай. Хэн хэнийхээ санааг харилцан хүндэтгэе.
  • Есдүгээр сарын 24, Лхагва гараг
    Өдрөөс өдөрт эрч хүчээ алдахгүйгээр урагшилна гэдэг амаргүй сорилт боловч эерэг сэтгэлгээтэй нэгэнд эргэшгүй адал явдал байдаг. Ялангуяа өнөөдөр өөрийн авьяас чадвар болон нөөц бололцоогоо төдий чинээ дайчилснаар карьертаа шинэчлэл авчирна. Болзошгүй зөрчилдөөнөөс харин зайлсхийе.

Жинлүүрийн орд

  • Есдүгээр сарын 5, Баасан гараг
    Тэнцвэрээ хадгалж тэнхээг эрхэмлэх шаардлагатай тулгарах энэ өдөр ямарваад хэтийг харсан холч ухаанаар хандаарай. Хэрэгжүүлэхээр сонгох санаачилга хэдий гайхамшигтай ч хэн нэгэн хэдийнээ хийж эхэлжээ. Санаа давхцах нь түүнийгээ илүү бүтээлчээр хөгжүүлэх боломж болохоор шантрах хэрэггүй.
  • Есдүгээр сарын 12, Баасан гараг
    Өнөөдөрт өрнөх явдал үргэлж эргэшгүй байдаг. Тэгэхээр өнгөрөх цаг хугацаагаа төдий чинээ мэдэрч үгээ ч ухаарч сонгоё, үйлдэлдээ ч үнэн сэтгэлээсээ хандъя. Бодолгүй хэлэх нэг үг, бодлогогүй хийх нэг алхам хожмын гэмшил рүү хөтлөх вий. Бодолтой, мэдрэмжтэй, төлөвлөгөөтэй байснаар хүссэн дэмжлэгээ авна.
  • Есдүгээр сарын 16, Мягмар гараг
    Итгэлээ хадгалж, идэвхтэй давших өдөр өнгөрнө. Итгэл гэдэг энэ үг хэдий тавхан үсэгтэй ч тааварлашгүй хүчийг агуулж байдаг. Тэгэхээр өнөөдөр өөртөө хэр итгэдэг вэ? гэдгээ дүгнэж, итгэлтэй алхам хийснээр эхлүүлэх төсөлдөө төсөөлөөгүй олон хүнийг хамруулж чадах болно. Итгэлийн хүч сэтгэлд оршдог.
  • Есдүгээр сарын 19, Баасан гараг
    Харилцаанаас харилцаа үүсэж, сэтгэлээс сэтгэл мэдрэгддэг энэ орчлонд хүн хүндээ урам зориг, итгэл найдвар төрүүлж амьдрах нь үнэ цэнтэй байдаг. Гэвч өнөөдөр гэр бүлийн орчинд хэрүүл маргаан гарах төлөвтэй. Ямар ч асуудалтай тулгарсан ярилцана гэдэг №1 шийдэл болох болно.
  • Есдүгээр сарын 20, Бямба гараг
    Сэтгэл хөдлөл нэмэгдэх өнөөдөрт түүнийгээ чөлөөтэй мэдрэх үү, эсвэл дарах гэж оролдох уу? гэдэгтээ чамгүй эргэлзэх хандлагатай. Тэгвэл мэдрэмжээ үл тоомсорлох хэрэггүй. Далд ухамсар хийгээд дотоод ертөнцийн чинь талаар нэгийг хэлэх болохоор үгүйсгэлгүй харин ч мэдэрч ухааръя.

Хилэнцийн орд

  • Есдүгээр сарын 3, Лхагва гараг
    Амьдрал төлөвлөгөөгүйгээр урагшилна гэдэг асуудалтай болохоор өнөөдөр алс хэтээ төсөөлж, түүнийгээ төлөвлөхөд цаг зориулаарай. Ярилцах сэдвийн сонголт харах өнцгөө тэлж, чадвараа хөгжүүлэх хөшүүрэг болно. Санааг нь эсэргүүцэх хэн нэгэн үргэлж байдаг, гэвч зөвхөн өөрийн амьдрал гэдэгт үнэ цэн өгье.
  • Есдүгээр сарын 7, Ням гараг
    Өнөөдөр гэдэг боломжийг хэрхэн яаж ашиглах нь өөр өөрийн сонголт байдаг ч өдрийн өнгө бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, бүтээх дурлалын харилцаандаа анхаарах хэрэгтэйг сануулна. Авьяас чадвараа нээн харуулснаар олон хүний анхаарал татах ч өөрийгөө танин мэдэж, өөртөө илүү итгэж эхэлнэ.
  • Есдүгээр сарын 17, Лхагва гараг
    Бодитоор хэрэгжүүлснээ харахыг хүсэх санаачилга олон ч бүтээмж саарах магадлалтай өнөөдөрт төдий чинээ хичээх шаардлагатай тулгарна. Тэгвэл түүнийг шийдэх №1 сонгодог алхам нь чухлын зэрэглэлээр эрэмбэлэх явдал байна. Тэгснээр цагаа ч ухаалаг ашиглана, бүтээмжээ ч хадгална.
  • Есдүгээр сарын 19, Баасан гараг
    Танайх ямар гэр бүл вэ? Гэр бүлээ яаж авч яваа вэ? гэдгээ тунгаах шаардлага үүснэ. Амьдралын чанараа дээшлүүлэх талаар ямар санаа оноо байна вэ? Нэгэн өчигдрийн эргэшгүй түүхээ өнөөдөрт архивлаж, өөр нэгэн өнөөдрийн адал явдалдаа гарцгаая. Гэхдээ, гэр бүлийнхэнтэйгээ хамт.
  • Есдүгээр сарын 24, Лхагва гараг
    Дотно хүмүүстээ хэтэрхий захирангуй хандахаас зайлсхийгээрэй. Гэр бүлийн амьдрал, харилцаагаа авч явах энэ мэт хандлагад нь гэрийнхэн нь тийм ч таатай хандахгүй. Тэгэхээр энэ өдөр, нэг биш нэлээдгүй алхам ухарч, өөртөө дүгнэлт хийх, хандлага харилцаа, арга барилаа сайжруулахад анхааръя.

Нумын орд

  • Есдүгээр сарын 5, Баасан гараг
    Өнөөдрийг урлан бүтээх хүн хүний төлөвлөгөө өөр өөр ч өөрөө ч мэдэлгүй хэн хэндээ нөлөөлөн оршдог. Нэг нэгнээсээ үлгэрлэж нэгэн түүхийг бүтээхээр зорихдоо хэнээр ч өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдох шаардлагагүй. Хэн ч хэнийг ч ямар ч үнээр дагахгүй, хийсэн бүтээсэн нь мэдэх хэрэг байдаг.
  • Есдүгээр сарын 12, Баасан гараг
    Энэ өдөр хэлэх үгээс илүүтэй хэрэгжүүлэх алхам нь №1 үнэ цэнийг авчирна. Ямар чадвартай болохоо хүмүүст таниулъя гэвэл тэгэхээр ярихаасаа илүү хийж харуулах хэрэгтэй. Үнэ цэнийг бүтээж чаддаг хүн гэдгээ мэдрүүлснээр төсөлдөө хөрөнгө оруулах нэгэнтэй учрах болно. Итгэлийг үйлдлээр олж авна.
  • Есдүгээр сарын 16, Мягмар гараг
    Өсөж хөгжих тэмүүлэлтэй хүн болгон түүнийгээ бодит алхам болгож чаддаггүй. Тэгвэл өнөөдөр сэтгэлд мэдрэгдэх өөрчлөгдөх хүслээ хэрэгжүүлж эхэлнэ. Ялангуяа карьераа өсгөхийг, өөрөө ч сэтгэлийн тэнхээг төлөвшүүлэх эрмэлзэлтэй байна. Ямар ч яриа хэлэлцээрийг үр дүнтэй болгоё гэвэл хийж харуулаарай.
  • Есдүгээр сарын 20, Бямба гараг
    Сүргээр амьдрах тавилантай хүн төрөлхтөн нэг нэгэнгүйгээрээ оршин тогтнохгүй. Тэгэхээр өнөөдөр амбицаа хэтэрхий илэн далангүй харуулахаас зайлсхийгээрэй. Өөдөө тэмүүлэх эрмэлзлийг нь унтраах нэгнээс холдож эс чадвал тэдэнд үл хүндэтгэгдэх шалтгаан болж магадгүй байна.
  • Есдүгээр сарын 23, Мягмар гараг
    Хийсвэр төсөөлөл гэдэг хэнийг ч хаана ч хүргэх боломжтой урам зоригийн хөтөч байдаг. Гэвч амьдралд үргэлж төсөөллөөр хандана гэвэл боломжгүй. Ядаж өнөөдөрт аливаад бодитоор хандах шаардлагатай. Үнэндээ, төсөөллөө бодитоор харахыг тэмүүлж хүн өнөөдөрт амьдардаг ч хязгаараа үнэлэх хэрэгтэй.

Матрын орд

  • Есдүгээр сарын 3, Лхагва гараг
    Өдөр өдрийг хэн хүний өөртөө төлөвшүүлсэн дадал нь үнэ цэнтэй болгодог. Хэрвээ тодорхой нэг дадал зуршлаасаа үүдэж өөрийгөө хэтэрхий хязгаарлагдмал байгааг мэдэрвэл өнөөдөр түүнээсээ чөлөөлөгдье. Эс тэгвэл өнөөдрөөс маргаашид сэтгэл ханамжгүй хандана, өөрөө ч алдаа гаргах эрсдэлтэй болно.
  • Есдүгээр сарын 7, Ням гараг
    Сэтгэл санааны төлөв тухайн өдрийн өнгийг тодорхойлж байдаг. Хэрвээ сэтгэл санааны, эсвэл сэтгэцийн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлсөн ямар нэгэн асуудалтай байвал түүнийгээ эцэслэн шийдвэрлэх өдөр өнгөрнө. Бүтээх амьдралынхаа шийдлийг өөр хэн нэгнээс биш, харин өөрөөсөө эрье.
  • Есдүгээр сарын 12, Баасан гараг
    Өнөөдөрт өсөж хөгжих үү, эсвэл уруудаж ухрах уу? гэдэг сонголт өөрт байдаг. Хүн өөрөө өөрийгөө хязгаарладаг болохоор өнгөрсөнд ямар хязгаар тавьсан байна, өнөөдөр түүнээсээ өөрийгөө чөлөөлье. Олон хүнээс урам үг сонсож, итгэлийг нь дааснаар харах өнцөг ч төдий чинээ өргөжин тэлэх болно.
  • Есдүгээр сарын 17, Лхагва гараг
    Харах өнцөг хязгаарлагдмал байна гэдэг өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэйг сануулдаг. Бодлоо хүн хэдий чинээ хязгаарлаж өөртөө эргэлзэнэ, төдий чинээ урагшлах хүслээсээ ухарч байдаг. Өнөөдөрт тэр нэгэн биш, эсрэгээрээ өөрөө л өөрийгөө арагш татаж байдаг болохоор өөрийгөө ялан дийлж, өөдөө тэмүүлье.
  • Есдүгээр сарын 19, Баасан гараг
    Өөрчлөлтийг бүтээнэ гэдэг өөртөө итгэх явдал байдаг. Бодитоор харж хэрэгцээ, шаардлагадаа тохирох төлөвлөгөөг гаргаарай. Нэгэнт төлөвлөсөн бол шантралгүй зүтгэе. Бэрхийг хангалттай хүлцэж ирсэн та дуугарах цаг болжээ. Өөрчлөгдөж хөгжинө гэдэгтээ өөрөө өөртөө итгэхгүй бол өөр хэн итгэх вэ?

Хумхын орд

  • Есдүгээр сарын 5, Баасан гараг
    Нэг нэгэндээ дараа болохгүй ч нэгээс нөгөөдөө дэмтэй амьдарна гэдэг хүний ертөнцийн мөн чанар байдаг. Энэ өдөр үүсэх төлөвийг яаж ч сайжруулахыг хичээвч, эсвэл хэчнээн тушаал дэвшихийг хүсэвч бусдад дарамт учруулах хэрэггүй. Энэ нь өөрт нөлөөлөхгүй эрх мэдлийн төлөөх тэмцэл өдөөж мэднэ.
  • Есдүгээр сарын 12, Баасан гараг
    Өдрийн төлөвлөгөө ямраар ч өрнөсөн хэлэлцээр харилцан ашигтай явагдана. Хэлэх үгээ хэр мэдрэмжтэй сонгохоос үр дүнг нь тэр дор нь харах уу, эсвэл тодорхой хугацааны дараа харах уу? гэдэг нь харин №1 хамаарна. Төслөө ахицтай хэрэгжүүлье гэвэл төдий чинээ мэдээлэлтэй, судалгаатай хандаарай.
  • Есдүгээр сарын 16, Мягмар гараг
    Харилцах хүмүүс, хэлэлцэх сэдэв, хэрэгжүүлэх алхам хэн хүний өдрөө сэтгэл тэнэгэр үдэх үндэс байдаг. Харилцан нэгнээ анхааралтай сонсож, хариу хүндэтгэлтэй ярилцсанаар эв найрамдлаа хэнтэй ч хадгалах болно. Энэ өдөр үүсгэх карьерын ч, дурлалын ч, аль аль харилцаа нь бүтээлч энергиэр оргилон байна.
  • Есдүгээр сарын 21, Ням гараг
    Нэг асуудал шийдэгдэхэд нөгөөх нь урган гарах өнөөдөрт, санхүүгийн асуудалд санаагаа ихээр чилээх төлөвтэй. Тэгэхээр одоохондоо төсөл эхлүүлэхээ хэсэг харзнахаас, эсвэл ухрахаас өөр сонголтгүй. Яавал ганхашгүй санхүүгийн үүсгэвэртэй болох вэ?, Санхүүгийн эрх чөлөөнд хэрхэн хүрэх вэ?
  • Есдүгээр сарын 23, Мягмар гараг
    Хязгаараа эвдэж, саадгүй урагшлахыг хэн хүнгүй хүсдэг ч санаагаар болох нь ховор байдаг. Гэвч харах өнцгөө өөрчилснөөр саад гэдэг харин ч боломж болохыг сэхээрнэ. Тэгвэл өнөөдөр урагшлахаасаа өмнө зорилгоо нэхэн нэг харъя. Ямарвааг бодитоор харах, үнэлэх чадвар үнэнээс хэтэрхий хол байна.

Загасны орд

  • Есдүгээр сарын 5, Баасан гараг
    Нэг алхам нөгөөгөө дагуулдаг орчлонд үнэн амьдарна гэдэг туйлын оршихуй байдаг. Гэвч өнөөдөр хэсэг бүлэг хүмүүс эрх мэдлээ урвуулан ашиглах хандлагатай. Үнэндээ, ингэсэн хэний ч аливаа үйлдэл нь эрт орой хэзээ нэгэн цагт эсэргүүцэлтэй тулгарна. Тэгэхээр эгогоо барьж, эгэл амьдралаа таашаая.
  • Есдүгээр сарын 12, Баасан гараг
    Эрсдэлтэй алхмаас хэн хүнгүй жийрхдэг ч эсрэгээр нь харвал эрсдэл гэдэг боломж ч болдог. Тиймээс хэрвээ энэ өдөр зоримог алхам хийвэл дараа өөртөө сэтгэл ханаж үлдэх өнөөдрийг үдэх болно. Ялангуяа сэдэв хөндөж эхлүүлснээр хөврөх харилцан яриа, эсвэл хэлэлцүүлэг нь гүн гүнзгий холбоог үүсгэнэ.
  • Есдүгээр сарын 17, Лхагва гараг
    Сэтгэл хөдлөл гэдэг нэг өнөөдрөөс нөгөө өнөөдөрт үргэлж хөрвөж, хувьсан өөрчлөгдөж байдаг. Хааяахан яамаар байгаагаа ч ухаарч чадахгүйд хүргэдэг ч өөрийгөө хүн өөрөө л мэдэрнэ. Хэрвээ өдрийн өрнөлөөс ганцаардал мэдрэхийг хүсэхгүй байвал тухтай орчлоосоо сэтгэлээ чөлөөлж, хэн нэгэнтэй ярилцъя.
  • Есдүгээр сарын 20, Бямба гараг
    Амьдралд харилцаа, хандлага хоорондоо нягт холбоотой оршдог. Харилцах явцаас хандлага харагддаг ч хандлагаас харилцаа үүсдэг. Бусадтай нээлттэй харилцахыг санал болгох өнөөдөрт ялангуяа гэр бүлийн харилцаандаа анхаарах хэрэгтэй. Асуудалтай байвал хамтдаа шийдэл эрэлхийлэх өдөр өнгөрнө.
  • Есдүгээр сарын 24, Лхагва гараг
    Өдрөөс өдөрт өөдлөн дэвжих нэгний өнөөдөр, өөртөө бүрдүүлсэн амьдрах хэв маяг, дадал зуршлаас эхтэй байдаг. Тэгэхээр энэ өдөр хэмнэлээ эергээр өөрчлөх сонголт хийгээрэй. Эмзэглэм сэдвүүдийг ч хөндөж, шийдвэрүүдээ эцэслэхээс санаа зовох шаардлагагүй. Харин санаагаа тулгахаас зайлсхийе.