Олон талаараа хүн төрөлхтөн яг одоо амьдралынхаа цоо шинэ нэгэн хуудсыг эхлүүлж байгаа ба 2026 оны II сарын 13~наас 14~нд шилжих шөнийн 00:11 цаг хүртэлх хугацаанд илүү сэтгэл хөдөлгөм, олон ч сургамжаар үдэх нэгэн түүхийг бүтээх нь ээ.
Нэгэн үе нам гүм байсан амьдрал асар хурдацтайгаар өөрчлөгдөх болно. Тэгэхээр энэ бол налайж суух цаг огтхон ч биш ажээ.

Астрологийн багш гараг хэмээгддэг Санчир нь нэг орддоо 2~3 жил байршдаг ба энэ хугацаандаа хүн төрөлхтөнд амьдралаас ухаарах ёстой хичээлүүдийг нь заадаг гэдэг.
Үйлийн үрийн гараг ч гэж нэрлэгддэг утгаараа та биднээс зөв замаар, зөв шалтгаанаар, зөвийг үйлдэж амьдрахыг шаарддаг.
Тэгвэл тэрээр энэ удаагийн шилжилтээрээ хүн төрөлхтөнд ямар анхааруулга, ямар сургамж, ямар ухаарал өгөх нь вэ?
Хонины орд

Өөртөө чанартай цаг зориулж сэтгэлээ мэдэрч сурахад нөлөөлөх бүтээмжит дөрвөн сар өнгөрөх болно. Амьдралаас ямар бэрхшээл, сорилтыг давж гарах ёстой вэ? Өнгөрснөөсөө ямар алдаа эндэгдэл, таагүй дурсамжаа явуулах вэ? Үнэ цэнийг бүтээж чадах ямар өгөгдөл надад байгаа вэ? гэдгээ ухаарах цаг.
Бодсоноос ч хүндхэн цаг үе болж болно, гэвч зовж шаналж байгаагаа хүмүүст мэдэгдэхийг хүсэхгүй. Учир нь үүнийг өөрийн явах зам гэдгийг мэдэрнэ, ялангуяа ганцаараа л даван туулах ёстой амьдралын нугачаа гэдгийг. Тэгэхээр өөртөө дарамт шахалт учруулж, чадвараа үнэлэхгүй байхаа болих шаардлагатай үе.
Өөрөөсөө дараах асуултуудыг асууж тодорхой шийдэлд хүрээрэй.
- Өнгөрсөн үеэ хэрхэн явуулах вэ?
- Сэтгэлдээ ямар ачаа тээж явна вэ? Яагаад? Яаж шийдэх хэрэгтэй вэ?
- Сэтгэл санаанд ямар саад бэрхшээл байна вэ? Яаж түүнээсээ өөрийгөө чөлөөлөх вэ?
- Чин сэтгэлээсээ өөртэйгөө хэрхэн ярилцаж сурах вэ? Яаж өөртөө үнэнч хандах вэ?
- Өөрийнхөөрөө хэрхэн яаж урагшлах вэ? Хаана, ямар зогсолт хийх хэрэгтэй вэ?
- Харилцаандаа хил хязгаар тогтоох уу, яах уу? Ингэх яагаад чухал вэ?
Үхрийн орд

Ирээдүйн мөрөөдөлдөө илүүтэй анхаарах хэрэгтэйг сануулах энэ үе хүсэл мөрөөдлөө бодит болгохыг хэр хүсэж байгааг нь сорих болно. Шинэ сорилтуудаас гадна одоо байгаа бэрхшээлүүд нь улам нэмэгдэж ч магадгүй. Тэгвэл энэ нь ямарвааг хойш тавихгүйг, ямагт сэтгэлээ зориулахыг анхааруулсан хэрэг.
Өнгөрсөн амьдрал болон үйлийн үрээ эргэж харах шаардлага ч үүсэх нь сэтгэл тавгүйтүүлэх ч үүнээс ихийг сурах болно, мэдэгдэхүйц өөрчлөлт хийх хүсэлтэй байгаагаа ч мэдрэх болно. Бүтээх өөрчлөлтдөө харин ухаалаг хандаж, тэвчээрт суралцсанаар хүссэндээ хүрэх тодорхой зүг чигийг гаргаж чадна.
Өөрөөсөө дараах асуултуудыг асууж тодорхой шийдэлд хүрээрэй.
- Хэрхэн гутранги үзэлгүйгээр ирээдүйгээ бодитоор бүтээх вэ?
- Хүсэл мөрөөдлөө хэрхэн тодорхойлох вэ? Урам зоригоо алдалгүйгээр хэрхэн түүндээ хүрэх вэ? Хүслээ бүтээхэд ямар саад бэрхшээл байна вэ? Намайг хэн, эсвэл юу хойш татаад байна вэ?
- Өөрчлөлтийн талаар ямар бодолтой явдаг вэ? Түүнийг яаж хийвэл зөв болох вэ?
- Хэрхэн биеэ даах вэ? Өөртөө хэр үнэнч ханддаг вэ?
- Нөхөрлөлийн асуудлаа хэрхэн шийдэх вэ? Яавал илүү үр ашигтай харилцаа тогтоох вэ?
- Ямар ямар шалтаг тоочиж байна вэ? Яаж түүнийгээ болих вэ?
Ихрийн орд

Хэрвээ зөв замаар, зөв шалтгааны улмаас аливааг хийсэн бол энэ нь мэдэгдэхүйц өсөлтийг мэдрэх үе болно. Эсрэгээрээ, зөв шалтгаанаар, зөвийг хийгээгүй бол томоохон бүтэлгүйтэл, саад бэрхшээл хүлээж байна. Санчир ямарвааг зөв хийж сурахыг хэнээс ч шаарддаг болохоор болохгүй байгааг нь шийтгэнэ.
Яаж амьдрах ёстойгоо хэрвээ ухаарч чадвал энэ бүхэн гэхдээ удаан үргэлжлэхгүй байх боломжтой. Зөн совин болон зүрх сэтгэлээ мэдэрч, хааш нь чиглүүлж байгааг хараарай. Үүнд хэсэг хугацаа шаардагдах ч эцэст нь хайсан хариултаа хүн өөрөөсөө олох болно.
Өөрөөсөө дараах асуултуудыг асууж тодорхой шийдэлд хүрээрэй.
- Ямар алхмуудыг ямар аргаар хийж байна вэ? Яагаад зөв хийх нь чухал вэ?
- Хаана, ямар алдаа гаргаж байна вэ? Үүнийг хэрхэн өөрчлөх вэ?
- Үүрэг хариуцлагын талаар ямар бодолтой явдаг вэ? Үүргээ хэрхэн ном ёсоор нь гүйцэтгэж сурах вэ?
- Бусдыг хэр манлайлах чадвартай вэ? Эрх мэдлийг 100% өгвөл тухтай байж чадах уу?
- Олон нийтийн имижээ яаж тодорхойлох вэ? Хэн гэдгээ хэрхэн зөвөөр таниулах вэ?
- Бүтэлгүйтвэл өөртөө хэр хатуу ханддаг вэ? Түүнээс хэрхэн суралцах вэ?
Мэлхийн орд

Энэ хэдэн сар бусад хүмүүст ихээхэн сорилттой байгаа бол чиний хувьд бага сорилттой байна. Гэвч итгэл үнэмшилдээ анхаарлаа төвлөрүүлэхийг сануулна. Тэгэхээр өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх итгэл үнэмшил нь одоогийн хэн бэ? гэдэгтэй нь хэрхэн нийцэж байна вэ? Зарчимдаа хэр үнэнч, тууштай ханддаг вэ?
Баттай итгэл үнэмшилтэй байна гэдэг өөртөө төдий чинээ итгэх эхлэл болдог. Тэгвэл хүн өөртөө итгэж эхэлснээр өөрийгөө нээж сорьдог, хүссэн боломжоо өөртөө бүтээдэг. Хэрвээ нэг л хязгаарлагдмал байгаа мэт санагдвал өөрийгөө яаж эвдэх хэрэгтэй вэ?, ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ? гэдэгт ухаарал өгье.
Өөрөөсөө дараах асуултуудыг асууж тодорхой шийдэлд хүрээрэй.
- Өөрөө ямар итгэл үнэмшилтэй хүн бэ? Энэ итгэл үнэмшил хаанаас эхтэй вэ? Одоо ч энэ үзэлдээ үнэнч хэвээр байна уу?
- Бодит амьдралд ямарвааг хэрхэн өөдрөгөөр хардаг вэ? Итгэлээ гээлгүй хэрхэн яаж урагшлах вэ?
- Өөрийгөө хөгжүүлж өөрчлөлтийг түүчээлэхээс, эсвэл туршлагажихаас яагаад зүрхшээнэ вэ? Урагшлахад ямар саад бэрхшээл байна вэ? Яаж шийдэх вэ?
- Хэн, эсвэл ямар бодол, алхам хойш татаж байна вэ? Яавал ухралгүй давшсаар байх вэ?
- Аливааг хэрхэн том дүр зургаар нь харах вэ? Харах өнцгөө яаж зөв чиглүүлэх вэ?
- Өөртөө ямарвааг гэгээлгээр харахыг, томоор сэтгэхийг зөвшөөрөх үү, яах уу? Яаж тэгдэг болох вэ?
Арслангийн орд

Нэлээдгүй сорилттой үргэлжлэх энэ үе сэтгэлийн гүн дэх хамгийн том шархыг хөндөх болно. Үүнээс хэчнээн зугтаая гэвч амьдралд тойроод гарчихдаг бэрхшээл гэж байдаггүй болохоор үнэнтэй тулгарахаас аргагүй. Тэгэхээр ямарваад өнгөцхөн хандахаас татгалзаж, гүн рүү нь орох учиртай, шийдэх ч ёстой.
Энэ бүхэн эцэст нь хэзээ ч чадахгүй гэж бодож явсан бэрхшээлээ шийдэхэд нь тусалснаар илүү эрч хүчтэй нэгэн болох болно. Сэтгэлээ хамгийн ихээр хүндрүүлж байсан ачаагаа ч явуулж сурна, өөрийгөө болон бусдыг ч ойлгож, өнгөрснөөсөө ч ихийг сэхээрнэ. Одоо харин өөрчлөлтийг бүтээх үү, яах уу?
Өөрөөсөө дараах асуултуудыг асууж тодорхой шийдэлд хүрээрэй.
- Чиний №1 айдас ямар айдас байдаг вэ? Тэр хаанаас үүдэлтэй вэ? Түүнтэй яаж нүүр тулгарах вэ? Яаж түүнийгээ даван туулах вэ?
- Чиний доторх чөтгөрүүд хаанаас ирдэг вэ? Тэдэнтэй ойлголцохыг хичээх үү?, эсвэл яаж явуулах вэ?
- Чиний хамгийн том траума (сэтгэлийн гэмтэл) юу вэ? Тэдгээр нь хаанаас үүсэлтэй вэ? Түүнээс өнөөг хүртэл ямар сургамж авсан бэ? Урагшилъя гэвэл юуг шийдэх ёстой вэ?
- Чи юунаас зугтаадаг вэ? Яагаад зугтаадаг вэ? Яавал тэгэхгүй болох вэ?
- Сэтгэлийнхээ гүнд ямар ямар асуудал тээж явдаг вэ? Тэдгээрийгээ хэрхэн *эрүүл аргаар гадагшлуулах вэ?
- Чиний хүч хааччихсан бэ? Яагаад түүнийгээ эргүүлж олж авч чадахгүй байна вэ? Яаж түүнийгээ тэнцвэртэй хуваарилах вэ?
- Чи юуг илүү сайн болгож өөрчилж чадах вэ?
Охины орд

Энэ хэдэн сар хүмүүстэй харилцах харилцаандаа анхаарах шаардлагатай болно. Тэгэхээр өнөөг хүртэлх хугацаанд бүтээсэн хамтрал, түншлэлийн харилцаагаа дүгнэж, ямар нь амжилттай явж байна вэ?, ямрыг нь сайжруулах хэрэгцээ байгааг тодорхойлоорой. Хичээгээд ч явахгүйг нь эцэслэх нь ухаалаг сонголт.
Үр ашгаа өгдөг олон ч хамтрал улам хүчирхэгжинэ, дурлалын харилцаатай олон ч хүний амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт явагдана. Ихэнх нь сүй тавих, гэрлэх эсвэл өөр үнэ цэнтэй амлалт өгөх төлөвтэй. Түүнчлэн амьдралаа бүхэлд нь тэнцвэртэй авч явахад суралцах хэрэгтэй болно, хичээсээр байя.
Өөрөөсөө дараах асуултуудыг асууж тодорхой шийдэлд хүрээрэй.
- Эрүүл харилцаа гэж ямар харилцааг хэлэх вэ? Ингэж тодорхойлогдох ямар харилцааг үүсгэсэн байна вэ? Хүн болгонтой эрүүл харилцаа үүсгэе гэвэл яах ёстой вэ?
- Ямар харилцаагаа орхих хэрэгтэй вэ? Бусдыг явуулж чадахгүй байгаагаасаа болоод яаж элдвээр хэлүүлэхгүй байх вэ?
- Харилцаанд үүссэн саад бэрхшээлүүдээ хэрхэн шийдэж байна вэ? Яагаад асуудал гарах болов? Харилцааныхаа тэнцвэрийг хэрхэн хадгалах вэ, эсвэл хэрхэн сайжруулах вэ? Харилцаагаа хэрхэн илүү дотно болгох вэ?
- Эмх замбараагүй байдал ямар шалтгаанаас болж үүсэв? Харилцан нэгнээ хүндэлж ойлгодог эв түнжинтэй харилцааг хэрхэн бүтээх вэ?
Жинлүүрийн орд

Амьдрал, карьер, эрүүл мэнддээ тодорхой анхаарах цаг үе. Хэрвээ одоогийн ажилдаа дурлахаа больсон бол нөлөөлөөд эхэлчихжээ гэсэн үг. Байдал үүнээс ч бишдэж магадгүй болохоор цаг алдалгүй анхаарах шаардлагатай. Энэ хэдэн сар олонх нь ажлаасаа гарна, эсвэл ажлаасаа халагдах магадлал өндөр.
Хэрвээ өдөр тутмын амьдрал нэг хэвийн санагдаж эхэлсэн, эсвэл хийж байгаадаа дурлах хүсэлгүй болсон бол хүсэл эрмэлзлээ эргэн олж авах арга замуудаас эрж хайх, эсвэл хийх дуртайгаа олж хийхийг оролдоорой. Үргэлж дурлаж амьдарна гэдэг амаргүй ч тэмүүлэл амьдралд гарцаагүй хэрэгтэй.
Өөрөөсөө дараах асуултуудыг асууж тодорхой шийдэлд хүрээрэй.
- Чи ажилдаа хэр дуртай вэ? Хэрвээ хүсэл тэмүүлэл дутагдаж байвал яагаад? мөн яаж түүнийг олж авах вэ?
- Өдөр тутмын амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Хэрвээ амьдрах идэвхгүй байвал яагаад? мөн яаж идэвхээ сэргээх вэ?
- Чи ажлаа хэр зохицуулж чаддаг вэ? Амьдрал vs. карьерынхаа үүрэг хариуцлагыг хэр тэнцвэртэй авч явдаг вэ?
- Чи хэр стресстдэг вэ? Түүнийгээ хэрхэн тайлдаг вэ?
- Биеэ хэр анхаарч хайрладаг вэ? Яаж үүнээс илүү амьдрах вэ?
Хилэнцийн орд

Энэ хэдэн сар сэтгэлийн асуудал ихээхэн шаналгах төлөвтэй. Өнгөрснөөс үлдсэн сэтгэлийн шарх, эсвэл мартахыг хүсдэг дурсамж сэдрэх нь тэдгээр асуудал одоо ч шийдэгдээгүйг, түүнийгээ шийдээд урагшлах хэрэгтэйг сануулна. Өнгөрсөн дэх муу туршлагаасаа суралцаж, цаашдаа алдахгүйн төлөө хичээх цаг.
Урам зориг алдагдах мэт, үүрэг хариуцлага ар араасаа хөврөх тусам зугаацаж цэнгэх, хөгжилдөх цаг багасах шиг санагдана. Гэвч энэ нь өөрөө л тэнцвэрийг нь хадгалж чадаагүйгээс үүдэлтэй байна. Тэгэхээр тэнцвэрээ хэрхэн хадгалах вэ? гэдэгт үргэлжлүүлэн суралцсаар л амьдаръя.
Өөрөөсөө дараах асуултуудыг асууж тодорхой шийдэлд хүрээрэй.
- Эрүүл харилцаа гэж ямар харилцааг хэлэх вэ? Түүнийг амьдралдаа хэрхэн бүтээх вэ?
- Харилцаанд хэн хэндээ хэрхэн хүндэтгэлтэй хандах вэ? Хувийн орон зайгаа хамгаалъя гэвэл яах ёстой вэ?
- Өнгөрсөн дэх сэтгэлийн шархаа хэрхэн анагааж, яаж урагшлах вэ?
- Карьер vs. зугаа цэнгэлийн асуудлаа хэрхэн тэнцвэртэй авч явах вэ? Ганхуулахгүй байя гэвэл яах ёстой вэ?
- Бүтээлч чадвараа өөрт хэрхэн үр бүтээлтэй, ашигтайгаар ашиглах вэ?
Нумын орд

Гэр болон гэр бүлээ ямар үнэ цэнтэй вэ? гэдгийг хэрхэн тодорхойлохоос энэ хэсэг хугацааны төлөв тодорно. Хүн хүний харах өнцөг өөр боловч хүндлэл, итгэлцэл, найдвартай байдал дээр оршин тогтнодог. Тэгвэл өөрийгөө болон тэднийгээ сэтгэл санаагаар яаж халамжилж хэрхэн дэмжих вэ? гэдэгт анхааръя.
Сэтгэл гэгэлзүүлсэн асуудал ч олон гарна. Тэгэхээр олон талаар өөртөө эргэлзэх хандлага ч нэмэгдэнэ, сэтгэл санаа ч тогтворгүйтнэ. Хүн гэдэг өөрөө сэтгэлийн амьтан болохоор сэтгэл санааны асуудлаа яаж шийдэх вэ? гэдэгт суралцсаар амьдардаг. Тэгэхээр үүндээ л анхаарч, амгалан урагшлахыг сонгоё.
Өөрөөсөө дараах асуултуудыг асууж тодорхой шийдэлд хүрээрэй.
- Гэр бүлийн харилцаагаа ямар гэж үнэлэх вэ? Харилцаагаа хэрхэн бэхжүүлэх вэ?
- Гэрийнхэнтэй нь холбогддог ямар траума байдаг вэ? Одоо тэдэнтэйгээ бүрэн ойлголцсон уу? Өнгөрснөөс өөрийгөө яаж урагшлуулж байна вэ?
- Сэтгэл санааны асуудалд хэрхэн ухаалаг хандах вэ?
- Яаж сэтгэлийн тэнхээтэй болох вэ?
- Бүгдийг тэг цэгээс эхлүүлэхэд ямар байна вэ? Одоо ямар өөрчлөлт хийж чадахаар байна вэ?
Матрын орд

Бодлоос ургах ухаан, сэтгэлээс төрөх алхмуудаар бүтээгддэг амьдралд хэрэггүй бодол санаанаасаа салах цаг иржээ. Сэтгэлгээ хэдий чинээ үл чөлөөлөгдөнө, төдий чинээ бүтээмж үгүйрдэг. Тэгэхээр бодол хэмээх оршихуйгаа хэрхэн халамжлах вэ? гэдэгт ихээхэн анхаарч, өөртэйгөө тулж ажиллаарай.
Хэмжээлж үл барагдам бодол санааг цэгцэлнэ гэдэг амаргүй боловч анхаарлаа хааш нь чиглүүлэх вэ? гэдэгт мөн чанар нь оршино. Гутранги хандлагатай болох үедээ ч үүнийг санаарай. Ердийнхөөсөө илүү чимээгүй байж, үзэл бодлоо өөртөө үлдээж, хэлж байгаадаа 100% итгэсэн үедээ л ярих нь ононо.
Өөрөөсөө дараах асуултуудыг асууж тодорхой шийдэлд хүрээрэй.
- Бодлын ямар зөрчилдөөн, ямар асуудал байна вэ? Яаж түүнийг илүү эрүүл аргаар шийдэх вэ?
- Төвлөрөл ямар шалтгаанаас болж алдагдаж байна вэ? Төвлөрлөө хэрхэн сайжруулах вэ?
- Ухаан бодолдоо хэр анхаарал тавьдаг вэ? Бусдаас хэр хамаардаг вэ? Өөрийгөө яаж өшөө илүү хөгжүүлэх вэ?
- Сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн эрүүл + тэнцвэртэй авч явах вэ?
- Хэзээ нь ярьж, хэзээ нь чимээгүй байх вэ? гэдэгт хэр мэдрэмжтэй ханддаг вэ?
Хумхын орд

Өнгөрснөөс хувьсан өөрчлөгдөж, өнөөдрийн өндөрлөгт ирсэн өөртөө талархах цаг. Энэ үе өнгөрсөнд бүтээсэн одоогийн амьдралаа таашаан мэдэрч, тогтвортой авч явахад анхаарах дөрвөн сар болно. Яавал алхам алхмаар, амгалан агаад амжилттай ахих вэ? гэдэгт төвлөрөхийн зэрэгцээ тэвчээрт ч суралцъя.
Хүн төрөлхтөн ямар үнэ цэн бүтээхээр төрсөн бэ? Амьдрал хаашаа явж байна вэ? Ямар амьдралыг үнэ цэнтэй амьдрал гэж хэлэх вэ? гэдгийг ч мэдэж авах нь чухал байна. Өөрийгөө үнэлж, итгэлээ алдахгүй урагшлах арга ухааныг олж авахыг ч хичээе. Өмнөх асуудлаа ч нэгмөр шийдэхийг зорьё.
Өөрөөсөө дараах асуултуудыг асууж тодорхой шийдэлд хүрээрэй.
- Тогтвортой урагшлахад ямар саад бэрхшээл тулгарч байна вэ? Тэдгээрийг хэрхэн шийдэх вэ?
- Ухралгүй удаашрахаас аргагүй нөхцөл байдал хаанаас үүссэн бэ? Одоо цагийн үнэ цэнийг яаж илүү мэдэрч, бүтээмжтэй өнгөрөөх вэ?
- Үнэ цэн гэдэг ямар ухагдахуун бэ? Өөрийгөө хэр үнэлдэг вэ? Бодол vs. бодит байдлын зөрчлийг хэрхэн шийдэх вэ?
- Яагаад өөртөө итгэхгүй болоод байна вэ? Итгэлээ хэрхэн нэмэх вэ?
- Санхүүгийн асуудалд яагаад орох болов? Түүнийг хэрхэн шийдэж яаж урагшлах вэ?
Загасны орд

Зөв замаар, зөв шалтгаанаар, зөвийг бүтээдэг нэгэн алхам тутам хөгжиж байдаг. Хэрвээ өнгөрсөнд зөв замаар, зөв шалтгаанаар, зөвийг хийгээгүй байвал одоо түүнийгээ сэхээрч бүтээх нэгэн боломж иржээ. Энэ хэдэн сар дарамттай санагдах боловч итгэлээ алдалгүй давших нэгэнд эсрэгээрээ эргэх болно.
Санчир гараг хүн төрөлхтнийг бодолгүй, сэтгэлгүй, хариуцлагагүй, томоогүй байхад үнэхээр дургүй. Энэ утгаараа сөрөг нөлөөллөөс нь зайлсхийе гэвэл дутагдалтай талаа засаж, сөргийг эергээр бүтээх хүчтэй байгаарай. Тэмүүллээс ургах ухаан, ухаанаас гарах бүтээмжээрээ олон олон дэвшлийг бүтээнэ.
Өөрөөсөө дараах асуултуудыг асууж тодорхой шийдэлд хүрээрэй.
- Зөв замаар, зөв шалтгаанаар хийгээгүй ямар алхам байгаа вэ? Яагаад тэгж хийгээгүй вэ? Түүнийг яаж шийдэх вэ?
- Бодлогогүй, хариуцлагагүй, тэвчээргүй, ёс суртахуунгүй аашилсан ямар явдал байна вэ? Яагаад тэгж хандсан бэ? Яаж үүнийгээ сайжруулах вэ?
- Үүрэг хариуцлагаа хэрхэн тэнцвэртэй, ухаалгаар гүйцэтгэх вэ?
- Хэрхэн ёс суртахуунлаг, тэмүүлэлтэй, бүтээлч нэгэн байх вэ?
- Стрессээ хэрхэн эрүүлээр гадагшлуулах вэ?
- Сэтгэлгээгээ хэрхэн чөлөөлж өөртөө яаж амралт өгөх вэ?
