Долоо хоногийн дэлгэрэнгүй зурхай (I.26 ~ II.01)


168 цагаар ээлжлэн хөврөх хүмүүний амьдралын нэгэн шинэ долоо хоног эхэллээ.

Долоон гараг, долоон 24 цагаар хэмжигдэх эргэшгүй эдгээр өдрийг илүү сонирхолтой, илүү бүтээмжтэй урлахад нь чиглүүлэх хөтөч болохоор долоо хоногийн зурхайгаа өшөө илүү дэлгэрүүлэн хүргэхээр боллоо. 

Энэхүү дэлгэрэнгүй зурхайдаа долоо хоногийн өсвөр үеийнхний зурхай, хоолны зурхай, тэжээвэр амьтны зурхайг тус тус багтаалаа. 

Өгөгдлөө танин мэдэж, өөрийгөө бүтээж яваа өсвөр үеийн уншигч нарт маань болон хоол хийх урлагт сонирхолтой, амьтан энэрэх сэтгэлтэй уншигчдад маань таалагдана гэж итгэж байна.


Хонины орд

Өсвөр үеийнхний зурхай
Долоо хоногийн эхэнд хэн нэгэнтэй танилцаж ярилцахдаа идэвх санаачилгатай хандаарай. Өөр харах өнцөгтэй, өвөрмөц ертөнцтэй хүмүүсийг танин мэднэ гэдэг өсөж хөгжихийн эхлэл болно. Долоо хоногийн дундуур өөрийгөө хэрэгтэй хүн гэдгээ мэдрэх хүсэл давамгайлна. Тэгэхээр тусламж хэрэгтэй байж болох хэн нэгэн, ялангуяа багш, ахмад хөршдөө, сайн дураараа туслаарай. Долоо хоногийн төгсгөлд хамрагддаг сургалт, эсвэл бүлгэмдээ шинэ гишүүдийг угтан авна. Олуулаа байх тусам илүү ихийг суралцах болно.

Хоолны зурхай
Энэ долоо хоногт ямарвааг илүү ялгаж салгаж, нягтлах шаардлагатай болно. Ялангуяа ямар нэг худалдан авалт хийх эсвэл мөнгөний асуудал гарах үеэр. Хэдий санаатай хуурах гээгүй боловч худалдаж авсан орц орхигдох гэх мэт магадлал өндөр байна. Бусдаар гал тогоондоо бүтээлчээр хандах маш тохиромжтой үе иржээ. Тэгэхээр энэ долоо хоногт ямар шинэ хоол туршиж үзэх гэж байна вэ? Санал болгох сонголт нь, кускус будаа, сам хорхойтой салат байна. Бэлтгэхэд 30 минут орчим л болно, биед ч гэсэн ашигтай.

Тэжээвэр амьтны зурхай
Тэжээвэр амьтандаа атаархаж байсан тохиолдол байдаг уу? Гэвч Даваагаас Лхагва гарагт хэн нэгэн хайртай амьтныг нь өөрөөс чинь илүүтэй анхаарч, халамжлах үед яг тийм мэдрэмж хүчтэй төрөх төлөвтэй. Долоо хоногийн дундуур тэжээвэр амьтантайгаа хамт гарах нэгэн аялал Пүрэв, эсвэл Баасан гарагт харин ч сонирхолтой хүний холбоо болж ч мэднэ. Хайртай амьтнаараа дамжуулж танилцаад хосолсон хүмүүс хорвоо дээр олон байдаг. Амралтын өдрүүдийн аялал ч гэсэн адал явдалтай санагдах болно.


Үхрийн орд

Өсвөр үеийнхний зурхай
Долоо хоногийн эхээр өөртөө өртэй хүмүүсээс өрөө нэхэхэд тохиромжтой үе. Хэрвээ одоог хүртэл төлж чадаагүй байвал тодорхой хугацаа хэлээрэй. Амьдрал яаж ч сорьсон хэн хэн нь хаа хаанаа хариуцлагатай байна гэдэг маш чухал чанар болдог. Долоо хоногийн дундуур шийдэмгий биш хоёрдмол хандлага гаргах магадлалтай ч тэгэх тусам хүссэндээ хүрэх амаргүй болно. Гэхдээ хэлье гэснээ шударгаар хэлж, хийнэ л гэвэл хийдэг нэгэн хол явна. Амралтын өдрүүдээр үгний цаад дахь утгыг ухаарах нь маш чухал байна.

Хоолны зурхай
Энэ долоо хоногт өөрөө ч анзаарахааргүй их анхаарал, таталцлын төвд орж магадгүй. Саяхан танилцсан нэгэн хүн илүү дотно нөхөрлөх, цаашлаад үерхэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэх төлөвтэй. Хэрхэх нь цаг хугацааны аясаар тодрох болохоор түүнийг таньж мэдэхэд жаахан ч гэсэн цаг зориулах нь ухаалаг алхам байх бололтой. Хэрвээ нэгэнт шийдсэн бол түүнтэй өглөөний цайны болзоо товловол ямар вэ? Энэ үеэр бүйлс самартай франц маягийн шарсан талх, улаан жүржийн Bellini коктейль сонгох нь төгс зохицно.

Тэжээвэр амьтны зурхай
Долоо хоногийн эхэнд тэжээвэр амьтных нь эрүүл мэнд №1 чухал сэдэв болно. Тэгэхээр Даваа гаргаас Лхагва гарагт товлолт үзлэгт нь хамруулж, хэрвээ гэмтэл авсан бол зовуурь шаналгааг нь сайтар ажиглаж малын эмчээс зөвлөгөө аваарай. Нэгэнт гэр бүлийнхээ насан туршийн гишүүнээр сонгосон түүнийгээ яаж ч байсан үл тоомсорлож болохгүй. Пүрэв эсвэл Баасан гарагт яаж ч дэггүйтсэн дуугаа өндөрсгөж загнах нь хүссэн үр дүнг авчрахгүй. Амралтын өдрүүдээр харин нам гүм, тайван орчинг зориулах хэрэгтэй.


Ихрийн орд

Өсвөр үеийнхний зурхай
Долоо хоногийн эхлэлээс л зөвхөн өөрийгөө бодолгүй, хүмүүст яаж тусалж болох талаар илүүтэй тунгаах хандлагатай. Хүн хүндээ дэмтэй амьдрах шиг жаргал үгүй болохоор урам үгийг №1 алхмаа болговол ямар вэ? Долоо хоногийн дундуур сэтгэл санаа багахан тогтворгүйтэх үедээ ч өөртөө түүнийгээ хэлээрэй. Энэ үеэрээ гэхдээ олон хүнтэй шуугиантай орчноос илүү дотно нөхөдтэйгөө хамт байхыг хүснэ. Долоо хоног сүүл рүүгээ орох үеэр танилцах нэгэн амьдралын талаар сонирхолтой туршлага үлдээх бололтой.

Хоолны зурхай
Энэ долоо хоногийн өрнөлийг эсэргүүцэхээсээ илүүтэй урсгалтай нь хамт явах нь ухаалаг сонголт болно. Амьдралынх нь дараагийн бүлэгт голлох үүрэгтэйгээр ирэх хүмүүс ч олонтой байна. Хэнтэй ч нөхөрлөсөн эергээр дурсагдах нандин үеийг бүтээнэ. Долоо хоногийн тодорхой хэдэн гарагт махгүй өдрийг оруулбал яаж байна? Ногооноос хэрэгцээт амин дэм, эрдэс бодисуудаа нөхөх сонголт хийгээрэй. Ялангуяа амтат төмсний бурритог санал болгоё. Түүнийг улаан шош, чеддар бяслаг, нунтаг чили, гоньдтой хийж үзье.

Тэжээвэр амьтны зурхай
Долоо хоногийг тогло, тогло, бас дахин тогло! гэсэн уриагаар эхлүүлээрэй. Тэгэхээр Даваа гаргаас Лхагва гарагт тэжээвэр амьтандаа шинэ команд заах гэж оролдохын хэрэггүй. Энэ үеийн гол зорилго нь, зүгээр л хөгжилдөж хамтдаа жаргалтай цагийг өнгөрөөх явдал байна. Пүрэв, Баасан гарагт өөртөө илүүтэй төвлөрч түүндээ хангалттай цаг гаргаж чадахгүй байж мэднэ. Амралтын өдрүүдээр эргэцүүлэх асуудал олонтой байх ч тайвшрахад нь тэжээвэр амьтных нь үүрэг оролцоо харин ч эсрэгээрээ өндөрт тавигдах болно.


Мэлхийн орд

Өсвөр үеийнхний зурхай
Энэ долоо хоногт амьдралын хэмнэл эрс идэвхжиж, тухтай бүсээсээ гарах хүсэлд хөтлөх болно. Ядаж л өмнөх шигээ нэгэн хэвийн гунигтай өдрүүдийг өнгөрөөхгүй нь авууштай хэрэг биш гэж үү? Энэ л мэдрэмж долоо хоногийн дундуур шинийг эрэлхийлэх алхам руу татан оруулж, шинэд сэтгэлгээг нь нээх төлөвтэй. Гэвч санааг нь дотно нөхөрлөдөг нэгэн шууд дэмжихгүй байж магадгүй. Тэгэхээр шинэ санаандаа дасах хугацаа өгөөрэй. Үерхдэг охин эсвэл хөвгүүнтэй бол амралтын өдрүүдээр шинийг туршихыг хүснэ.

Хоолны зурхай
Энэ долоо хоног бол гал цогтой эрчээрээ идэвхтэй амьдралыг бүтээж, шинэлэг, гэхдээ зоримог зорилго тавин урагшлах тухай юм. Хэн ч зүгээр суухыг хүсэхгүй, эсрэгээрээ биеэ хөдөлгөж, байгаль дэлхийтэйгээ ханьсахаар тэмүүлнэ. Тиймээс алхаж, дугуй унаж, эсвэл ууланд авиралт хийгээрэй. Дараа нь гэртээ ирэх үедээ харин биеэ тэтгэх хүнсийг базаасан байх нь чухал. Хүсвэл энэ долоо хоногт далайн гаралтай хүнс туршиж үзээрэй. Нимбэг, саримстай соусаар амталж шарсан хавчны сүүл байвал ямар вэ?, жор хайя.

Тэжээвэр амьтны зурхай
Тэжээвэр амьтантай хүмүүст мөнгө, санхүү болон тэжээвэр амьтантай нь холбоотой асуудлууд хоорондоо нягт уялддаг. Ялангуяа Даваа гаргаас Лхагва гарагт, тэжээвэр амьтантайгаа холбоотой ямар нэгэн зардал гаргах боломжгүй байвал хэсэг хойшлуулахыг сонгоорой. Нэн яаралтай асуудалд харин эрсдэлийн төсөв шаардлагатай. Долоо хоногийн төгсгөлд шинэ дэглэм, шинэ хэвшилд дасгах амаргүй байх болохоор бага зэрэг эсэргүүцэл үзүүлнэ. Өөрчлөлтөд түүнийгээ дасан зохицоход нь чадахаараа дэмжиж туслаарай.


Арслангийн орд

Өсвөр үеийнхний зурхай
Энэ долоо хоногт өмнөхөөс харьцангуй эрч хүчтэй харагдана. Ялангуяа долоо хоногийн эхээр түүнийгээ зөв алхамд ашиглах хэрэгтэй. Хэн нэгэнд тусламж үгүйлэгдэх шиг санагдвал асуухыг нь хүлээлгүй өөрөө санал болгоорой. Долоо хоног үргэлжлэх тусам аливааг нарийн мэдэрч, анхаарна. Бусдын олж хараагүйг харж чадна. Шинэ газар очвол сэтгэл хөдөлгөм гэрэл зургууд авах боломжтой болохоор утсаа цэнэгтэй байлгаарай. Салалт зайлшгүй гэсэн үг биш + заавал муугаар эргэх албагүйг Бямба, Ням гарагт саная. 

Хоолны зурхай
Долоо хоног өнгөрөх тусам өөрөө олон түвшинд өсөж хөгжиж, өөрчлөгдөн хувьсаж байна. Өдөр болгон л амьдралдаа талархан баярладаг ч амьдрал хаашаа хөтөлж байгаад сэтгэл зовних үе ч ирнэ. Өөрчлөлт гэр бүлийн харилцаанд ч нөлөөлнө. Тэгэхээр энэ долоо хоногт эерэг уур амьсгал бүрдүүлэхийг ч зорьё, шинэ жор ч туршиж үзье. Хамгийн амархан, гэхдээ амттай сонголт нь хиам, мөөгтэй кальцоне хийх байна. Бэлэн пиццаны зуурмаг ашиглан дээр нь хиам, соус, мөөг, моцарелла бяслаг нэмэхэд л хангалттай, амжилт.  

Тэжээвэр амьтны зурхай
Өдөр болгон шинийг эрэлхийлэх амаргүй ч үүнийхээ үрээр долоо хоногийг 100% сонирхолтой бүтээх боломжтой байдаг. Даваа, Мягмар гарагт тэжээвэр амьтантайгаа хамт шинэ, гэхдээ багагүй ядраахаар нэг алхам туршиж үзэх тэнхээтэй байна. Нэгэнт эхлүүлснийх харин дуустал нь тууштай үргэлжлүүлэх хүчтэй байгаарай. Долоо хоногийн сүүл рүү, ялангуяа Бямба гарагт зорьсондоо хүрэх бүтээмж өндөр байна. Ням гарагт тэжээвэр амьтантай холбоотой бүтээгдэхүүн, санаа, төсөл байвал танилцуулъя, дэмжигдэх болно.


Охины орд

Өсвөр үеийнхний зурхай
Өдөр болгоныг харилцаа тодорхойлж байдаг. Харилцаанд хааяа харах өнцгийн зөрчил гарах нь энгийн үзэгдэл төдийгүй хүн хүнийхээ үзэл бодлыг хүлээцтэйгээр хүндэтгэх нь ухамсарт алхам болдог. Тэгэхээр долоо хоногийн эхээр дотно хүмүүстэйгээ 100% санал нийлэх албагүй. Харилцаагаа хадгалж үлдье гэвэл харин харилцан буулт хийгээрэй. Долоо хоногийн үргэлжлэлд бүтээлч сэтгэлгээ задарна. Энэ үе урлагт хайртай хүмүүсийн дугуйланд бүртгүүлэхэд тохиромжтой цаг. Сонгоход амаргүй ч хийхээс аргагүй.

Хоолны зурхай
Энэ долоо хоногт бодитоор хэрэгжсэнийг нь харвал ямар гайхамшигтай вэ? гэсэн бодолд автуулах шинэ, шинэлэг бүтээлч санаа чамгүй төрнө. Этгээд санагдах бодлоо үгүйсгэх хэрэггүй. Өнөөдөр шууд биелэхгүй байж магадгүй ч маргааш хэрхэхийг хэн ч таашгүй. Урамтай санаагаа тордож хөгжүүлэхэд нь хоолноос өөр туслах үгүй мэт. Тэгэхээр энэ долоо хоногт турших жордоо, алим, цангис, лийрийн crisp хийхийг зоривол ямар вэ? Гурил, зөгийн бал, нимбэгийн шүүс, бор сахар, овьёос, хушга, масло нэмэхэд л хангалттай.

Тэжээвэр амьтны зурхай
Хэрвээ Даваа гаргаас Лхагва гарагт шинэ тэжээвэр амьтан үрчилж авахаар бол түүнтэйгээ дотносож, дасах явц харьцангуй амархан байна. Эдгээр өдөрт та хоёрын хооронд маш чухал холбоо үүснэ. Гэхдээ долоо хоног төгсгөл рүүгээ дөхөх тусам Би зөв сонголт хийсэн үү? гэсэн эргэлзээ төрж магадгүй. Нэгэнт шийдэж сонголтоо хийсэн болохоор хариуцлагатай хандах хэрэгтэй. Ням гарагт өрнөх явдал анхнаасаа зөв бодож, зөв шийдсэнийг нь ухааруулна. Тэжээвэр амьтныхаа насан туршийн №1 эзэн байгаарай.


Жинлүүрийн орд

Өсвөр үеийнхний зурхай
Хэн нэгний дэмжлэг хэрэгтэй байвал санаа зоволгүй асуугаарай. Хүн болгон анхнаасаа бүхнийг мэдэгч, чадагч байдаггүй. Долоо хоногийн эхээр танилцуулах төлөвлөгөөг нь олон хүн дэмжинэ. Санаагаа хэдий чинээ тодорхой илэрхийлнэ, төдий чинээ бүтээмжтэй хамтрах болно. Дагагч байхаас илүү удирдагч нэгэн байя гэвэл өөрийгөө 100% дайчлаарай. Долоо хоногийн дундуур амьдралд алив бүхэн харагддаг шигээ байдаггүй нь тодорно. Дотно нэгэн чамаас нуух нууцтай байна. Хэлэх хүртэл нь хүлээ, хүн болгон л нууцтай. 

Хоолны зурхай
Энэ долоо хоногт эргэцүүлж тунгаах, эхлүүлж бүтээх төлөвлөгөө олонтой байгаа ч хэрхэн амжуулах вэ? гэдэг нь асуудалтай санагдана. Тэнцвэртэй урагшлахыг хэчнээн хичээвч стресстэх хандлага давамгайлах эдгээр долоон өдөрт иог, бясалгал, чанартай нойр + тэжээллэг хоол зайлшгүй шаардлагатай. Тэгвэл одоо энэ долоо хоногийн менютэй нь танилцъя. Оддын зүгээс хүнсэндээ агч модны сироп нэмэхийг зөвлөж байна. Түүгээр амталж шарсан хавирга болон ногоонууд ямар амттай болдог гэж санана, туршаарай.

Тэжээвэр амьтны зурхай
Долоо хоногийн эхэнд итгэл дүүрэн, зоримог эрч хүчтэй байна. Энэ сэтгэл хөдлөлийг тэжээвэр амьтан нь мэдэрч яг адилхан дуурайн авна. Үнэндээ, та хоёр хамтдаа байхад хийж чадахгүй, шийдэж чадахгүй ямар ч асуудал алга мэт санагдана. Амьтан үнэхээр бидний сэтгэлзүйг мэдэрдэг. Пүрэв, Баасан гарагт түүндээ сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийхгүйг хичээгээрэй. Амралтын өдрүүдэд хоорондын харилцаа болон ойлголцол маш сайжирна. Хэдий нэг хэлээр ярьдаггүй ч сэтгэл, дуу хоолой, дохиогоор нэгнээ ойлгоно.


Хилэнцийн орд

Өсвөр үеийнхний зурхай
Долоо хоногийн эхэнд гэнэтийн шийдэмгий алхам болон болчимгүй авир хоёр хоорондоо ямар ялгаатайг ухаарах хэрэгтэй болно. Тэгэхээр сэтгэл хөдлөлдөө хэтэрхий автаж хэм хэмжээгээ хэтрүүлэхгүйг сонгоё. Долоо хоногийн дундуур хэн нэгний асуудалд оролцвол эсрэгээрээ өөрийн асуудал болж хувирч мэднэ. Туслах нь зөв ч хэтэрхий орооцолдох хэрэггүй. Амралтын өдрүүдээр сошиал эвентэд оролцохыг маш их хүснэ. Гэхдээ гэрийн ажил + гэрийн даалгавруудаа хийсэн байх шаардлагатай. Амжуулж чадах уу?

Хоолны зурхай
Даваагаас Ням хэмээн тодотгогдох долоон гараг, долоон өдрийг хэрхэн бүтээх вэ? гэдэг сонголт үргэлж өөрт байдаг. Тэгвэл энэ долоо хоногт тэнгэр ямар байхаас үл хамаарч цагийг байгальд өнгөрөөх хүсэлтэй байна. Өөрийн онцлог, давтагдашгүй чанараа танин мэдэж өөрөөрөө байхаас айдгаа больж байна. Үүнийг хүнс сонголтдоо ч гэсэн хэрэгжүүлээрэй. Бургер, хот дог идэх дуртай бол энгийн талхны оронд энэтхэг хавтгай талх наан дээр хийж үзээрэй. Өөр байхаас бүү ай, тэгвэл амьдрал ч, хоол ч илүү амттай болно.

Тэжээвэр амьтны зурхай
Долоо хоногийг амьдралаа эргэцүүлсэн, асуудал шийдвэрлэсэн, эсвэл ганцаараа баймаар санагдаж эхлүүлсэн хүмүүс тэжээвэр амьтандаа санаа зовох шаардлагагүй. Ямар ч шүүмжлэлгүй, чимээгүй орших тэр мэдрэмж Даваа гаргаас Лхагвад ихээхэн дэм болно. Харин Пүрэв эсвэл Баасан гарагт гадагшаа гарах бол ихэнх хүнээс эерэг анхаарал хүртэх болно. Нэг үеэ бодвол амьтан тэжээдэг хүмүүсийг харах өнцөг ч өөрчлөгдөж байна. Ням гараг, тэжээвэр амьтан ба хүн хоорондын дотно холбоог улам бататгах өдөр.


Нумын орд

Өсвөр үеийнхний зурхай
Долоо хоногийн эхэнд эргэн тойрныхоо хүмүүс болон байгаагаа үнэлж харахад цаг зориулаарай. Өөртөө байхгүйг хэтэрхий харсаар, бодсоор, хүссээр үнэндээ, ямар баян хүн бэ? гэдгээ ч анзаарахгүй өнгөрөөж байна. Долоо хоногийн дундуур өөрчлөлт гэдэг сорилттой тулгарна. Өөрчлөлт, шинэчлэлтийн үеийг хүн болгон л даван гардаг. Гэвч харин зорилгоо мартаж болохгүй. Долоо хоногийн төгсгөлд хүсээгүй сэтгэл хөдлөл, мэдрэмж төрж магадгүй. Дарах тусам улам хүчтэй илрэх болохоор хүлээн зөвшөөрөөрэй.

Хоолны зурхай
Энэ долоо хоногт өмнөхөөсөө ч илүү мөнгө, дотно нөхөрлөл, илүү амттай хоол хүсэгдэнэ. Санхүү болон дурлалын асуудлуудаа цэгцлэнгээ шинэ жор ч туршихад тохиромжтой долоо хоног иржээ. Энэ удаа гэвч олон үндэстний зоогоор ширээгээ чимбэл ямар вэ? Ялангуяа, далайн бүтээгдэхүүн болон гахайн махыг хослуулсан өвөрмөц португал маягийн хоол туршаарай. Гахайн мах болон хясаагаар хийгдэх энэ хоолыг цагаан дарс, орегано, оливын тос, сонгино, төмс, цагаан шошоор хачирлаж хийвэл илүү тансаг болно.

Тэжээвэр амьтны зурхай
Өөртэйгөө ихээхэн зөрчилдөх хандлагатай энэ долоо хоногт үүсэх ихэнх асуудал тэжээвэр амьтан тэжээх ёсзүйн хүрээг хамарна. Хүн хүний харах өнцөг өөр хэдий ч хүнлэг нийгэмд амьтад ч гэсэн амьдрах эрхтэй. Даваа, Мягмар гарагт сэтгэлийн гүнээс л тайван байлгахгүй шаналгасан асуудал Лхагва гарагт олон хүний сонорт хүрнэ. Пүрэв, Баасан гарагт нөхдийн урам өгсөн үгс тайтгарал авчирна. Амралтын өдрүүд нь илүү амгалан өнгөрнө. Дотоод зөрчил багассанаар тэжээвэр амьтандаа ч чанартай цагаа зориулах болно.


Матрын орд

Өсвөр үеийнхний зурхай
Сорилт сонголтоор үргэлжилж үр дүнгээр үнэлэгддэг амьдралд асуудал олон байдаг. Тэдгээр нь эдгээр долоон өдөрт ч гэсэн олон талаар сорих болно. Ялангуяа долоо хоногийн эхээр үүсэх асуудлаа ганцаараа шийдэх гэж өөртөө дарамт өгөх хэрэггүй. Туслахыг хүсэх олон хүн байгаа учраас, дэмжлэгийг нь талархан хүлээж аваарай. Долоо хоног үргэлжлэх тусам хүмүүс үзэл бодлыг нь хүндэтгэн сонсох болно. Боломжоо ашиглан бодлоо нээлттэй илэрхийлээрэй. Алхам алхмаар тууштай урагшлах нь эцэстээ ялалтад хүргэнэ.

Хоолны зурхай
Энэ долоо хоног бүтээсэн амьдралаараа аялж, дотно хүмүүстэйгээ зүгээр л хууч хөөрч, инээж хөхрөх нь амьдралын ямар үнэ цэнтэй тансаглал болохыг ухаарах тухай юм. Шахуу хуваариар амьдрахаас аргагүй болсон нь нэг талаар, эдгээр хөгжилтэй мөчүүдээс холдуулах мэт. Тиймээс энэ долоо хоногт тэдэндээ зорьж цаг гаргангаа сонирхолтой хоол туршвал ямар вэ? Hopi эрдэнэшишийн шөл хийх жор хайгаарай. Түүнийг мөн л эрдэнэшишийн тортильятай идвэл 100% сэтгэл ханамжийг өгдөг, нэг өдөр туршъя.

Тэжээвэр амьтны зурхай
Долоо хоногийн эхлэлээс карьертаа 100% анхаарах шаардлага гарах нь тэжээвэр амьтандаа хангалттай цаг зориулж чадахгүйд хүргэж мэднэ. Тиймээс, ялангуяа, Даваагаас Лхагвад уртасгасан цагаар ажиллаж магадгүй болохоор хэн хаана харах, хоол, тоглоомыг нь яах вэ? гэдгээ тодорхой шийдээрэй. Долоо хоног төгсгөл рүүгээ дөхөх тусам түүнийгээ шинээр танин мэдэж авна. Пүрэв, Баасан гарагт тэжээвэр амьтны бүлгэмд нэгдэж, арга хэмжээнд оролцоход тохиромжтой. Сонирхол нэгдэх хүмүүс хөгжих гарц болно.


Хумхын орд

Өсвөр үеийнхний зурхай
Долоо хоногоо Даваа гаргаас л томоор нь харж, ирээдүйгээ ухаалгаар төсөөлж, төлөвлөж, бүтээж эхэлнэ. Бодсоноо хийдэг чанараараа үеийнхэндээ өндрөөр үнэлэгдэх болно. Долоо хоногийн дундуур ганцаараа баймаар санагдаж магадгүй. Үнэхээр тэгвэл цагийг хамт өнгөрөөхийг хүссэн хүмүүст бүдүүлэг хандахгүйг хичээгээрэй. Сэтгэл санаа ямар байгаагаа үнэнээр нь хэлж уучлалт хүсээд дараа уулзах цаг товлоорой. Амралтын өдрүүд төсөөлснөөс хурдан өнгөрөх мэт санагдах ч нэг төлөвлөгөөнд олон цаг зориулна. 

Хоолны зурхай
Энэ долоо хоногт сошиал харилцаа, хүрээлэл нь амьдралд тус болж байна уу, эсвэл саад болж байна уу? гэдгийг нухацтай эргэцүүлэх хандлагатай. Үүнээс үүдэж жаахан стресс мэдрэгдэх болохоор хооллолтоо аль болох хөнгөн, тэжээллэг байлгаарай. Жишээ нь, эрдэнэшишийн кугель энэ үеийн гайхалтай сонголт болно. Өөртөө ачаалал нэмэх шаардлагагүй. Энгийн байдал + тайван хэмнэл яг одоо хамгийн хэрэгтэй байна. Еврей гаралтай энэ зоог ихэнх үндсэн хоолтой зохицно, хийхэд ч цаг ороод байхгүй, судалъя.

Тэжээвэр амьтны зурхай
Долоо хоногийн эхлэл хүмүүнлэг сэтгэлийг олон талаар сорино. Ялангуяа Даваа гаргаас Лхагва гарагт тэнэмэл эсвэл төөрсөн, эзэнгүй амьтантай таарвал нэгдүгээрт, аварч мал эмнэлэгт үзүүлэх, хоёрдугаарт, насан турш хайрлаж тэжээхээр үрчлэх хүмүүстэй холбогдох шаардлага гарна. Явдал чирэгдэлтэй боловч нэг ч гэсэн бяцхан зүрхийг аварсандаа сэтгэл хангалуун үлдэнэ. Карьерт үүсэх асуудал ч дарамт болох болохоор амралтын өдрүүдээр тэжээвэр амьтандаа чанартай цаг зориулж, амттанаар баярлуулаарай.


Загасны орд

Өсвөр үеийнхний зурхай
Төвлөрөл 100% хүрэх ч төсөөлөл, төлөвлөгөө, бодит байдал гурав хоорондоо зөрчилдөх төлөвтэй. Үнэн хэрэгтээ, амьдралд алив бүхэн санаснаар төдийлөн болдоггүй ч шантралгүй хичээснээр 99.9% хүргэх нь боломжтой. Тэгэхээр долоо хоногийн эхээр учрах сорилт ухрах шалтгаан болохгүй. Долоо хоногийн дунд үе эмх цэгцийг эрэлхийлэхэд тохиромжтой цаг. Ашиглахаа больсон хөрөнгөө хаяхын оронд хэрэгтэй хэн нэгэнд нь өгвөл ямар вэ? Ням гарагт хэн тууштай, хэн сахилга баттай нь хүссэн үр дүнгээ харах болно.

Хоолны зурхай
Энэ долоо хоногт олонх нь төлөвлөснөө бодсоноосоо ч хурдтайгаар амжуулах болохоор үлдсэн хоногтоо аялах, эсвэл шинэ мэдлэг эзэмших талаар эргэцүүлэх болно. Амралтын өдрүүдээр зохион байгуулагддаг богино семинар, эсвэл олон жилийн сургалтад хамрагдахын алийг нь ч сонгосон эрүүл бие, саруул ухаан шаардагдана. Тэгэхээр өглөөний цайгаа чанартай байлгахад анхаарах хэрэгтэй. Ананас, ногоон хулуутай маффин туршиж үзэхийг санал болгоё. Эрч хүчээ зөв хүнсээр тэтгэвэл зам урт байсан ч ажрахгүй.

Тэжээвэр амьтны зурхай
Даваа гаргаас Лхагва гарагт тэжээвэр амьтантайгаа сэтгэл хөдлөлийн түвшинд жаахан ойлголцохгүй болох хандлагатай. Тэгэхээр энэ үе шинэ арга барил турших, эсвэл тэжээвэр амьтнаа танихгүй хүн болон орчинд үлдээхэд тохиромжтой цаг биш байна. Пүрэв, Баасан гарагт шинийг туршихад таатайгаар хүлээж авна. Ижил сонирхолтой хүмүүстэй танилцаж нөхөрлөх, туршлага солилцох талаар ямар бодолтой явдаг вэ? Тийм хүмүүстэй нэгдэх нь амьтан тэжээх сонирхлыг нь илүү холын зорилго руу хөтлөх болно.