168 цагаар ээлжлэн хөврөх хүмүүний амьдралын нэгэн шинэ долоо хоног эхэллээ.
Долоон гараг, долоон 24 цагаар хэмжигдэх эргэшгүй эдгээр өдрийг илүү сонирхолтой, илүү бүтээмжтэй урлахад нь чиглүүлэх хөтөч болохоор долоо хоногийн зурхайгаа өшөө илүү дэлгэрүүлэн хүргэхээр боллоо.
Энэхүү дэлгэрэнгүй зурхайдаа долоо хоногийн өсвөр үеийнхний зурхай, хоолны зурхай, тэжээвэр амьтны зурхайг тус тус багтаалаа.

Өгөгдлөө танин мэдэж, өөрийгөө бүтээж яваа өсвөр үеийн уншигч нарт маань болон хоол хийх урлагт сонирхолтой, амьтан энэрэх сэтгэлтэй уншигчдад маань таалагдана гэж итгэж байна.
Хонины орд

Өсвөр үеийнхний зурхай
Амьдралд хүлээцтэй хандах хэрэгцээ, шаардлага хүн болгонд гардаг. Хааяахан амьдрах хүртэл гуниглах шалтгаан болох үе ч гардаг. Ялангуяа долоо хоногийн эхээр хөндөгдөх өнгөрсний талаарх яриа бага зэрэг уйдааж мэднэ. Гэвч настай хүний олон удаа ярьсан түүхийг дахин нэг сонсоод өгөөрэй. Өнгөрөх мөч ямар сэтгэгдэл үлдээхийг хэн ч таашгүй ч түүнийг харах өнцөг, хандлагаас шалтгаалдаг. Эерэг байвал Лхагва, Пүрэв гарагт олон боломжийг нээнэ. Удаан шийдээгүй асуудлаа Ням гарагт ардаа үлдээе, цаг цагт нь.
Хоолны зурхай
Санхүүгийн асуудал бодолд зогсолтгүй эргэлдэх нь төвлөрлөө олоход амаргүй болгоно. Гэвч анхаарлаа хэт удаан хэт нэг асуудалдаа хандуулснаар бодитоор харж, оновчтой шийдвэрт хүрэх боломж алсардаг. Тэгэхээр одоо, өөрийн хянаж чадах асуудалдаа анхаарвал ямар вэ? Энэ долоо хоногт өмнөхөөсөө илүү ажиллах шаардлага гарах болохоор өдрийн хоолоо эртхэн бэлдэх нь ухаалаг сонголт болно. Амархан, гэхдээ тэжээллэг сонголтуудаас санал болговол, хулууны soufflé туршихад нэн тохиромжтой байна.
Тэжээвэр амьтны зурхай
Хэрвээ тэжээвэр амьтантайгаа өнгөрөөх өдөр болгон нэг хэмнэлээр өнгөрөх мэт санагдаж байвал Даваа гаргаас санаачилга гаргаж, хэвшлээ өөрчлөх алхам хийгээрэй. Ямар амьтан тэжээдгээс үл хамаарах шинэ адал явдлаа хэрхэн бүтээхийг хүсэж байна вэ? Шинэ санаагаа туршихдаа, ялангуяа Лхагва, Пүрэв гарагт түүнийхээ аюулгүй байдалд анхаараарай. Баасан гаргаас Ням гарагт, гадагш гарахаар төлөвлөсөн, эсвэл гэртээ өнжихөөр болсон бол, хэвтэр, тор, хоолны хэрэгслүүдийг нь цэгцэлж цэвэрлэх нь тохиромжтой.
Үхрийн орд

Өсвөр үеийнхний зурхай
Нөхөрлөлийн харилцаандаа анхаарч, үгээ ухаалаг сонгох шаардлагаар энэ долоо хоног эхэлнэ. Үерхдэг хөвгүүн эсвэл охинтой эсэхээс үл хамаарч шохоорхлын асуудал анхаарлын төвд орно. Түүнд таалагддаг гэдгээ мэдсэн ч сэтгэл татагдахгүй байвал эелдгээр, шударга хэлэх нь оновчтой. Шархалсан сэтгэлтэй үлдэх амаргүй ч ямар өнгөөр, ямар хэв маягаар хэлэхээс ихээхэн хамаарна. Лхагва, Пүрэв гарагт, өдөр 100% тодорхойлох аргагүй төлөвт оршино. Гэвч сонирхолтойгоор бүтээх сонголт үргэлж байдаг.
Хоолны зурхай
Хүссэн хүсээгүй нэг нэгэндээ эерэг, сөрөг ямар нэгэн байдлаар нөлөөлөн оршдог амьдралд хэнийг ч анх харснаараа дүгнэнэ гэдэг өрөөсгөл байдаг. Хэрвээ хүмүүсээр илүү найрсаг, дотно харилцаа үүсгүүлэхийг гэж хүсэж байвал, эхлээд өөрөө илүү нээлттэй, идэвхтэй байгаарай. Тэдэнтэй нэгдэх №1 сонголт нь энэ удаа хоол хийх чадвараар нь тодорно. Өнгөрсөн долоо хоногт ямар ямар хоол туршсан бэ? Одоо тэгэхээр бяслагтай брокколины зутан шөл, penne гоймонгоор хийгдэх хулууны соустай паста хийж үзвэл ямар вэ?
Тэжээвэр амьтны зурхай
Гэртээ амьтан тэжээдэг хүн болгон тэжээвэр амьтнаа хэнээс ч дээгүүрт тавьдаг ч түүнийгээ хэр ойлгож хайрладаг вэ? гэдгээ энэ долоо хоногт дүгнээрэй. Анх түүнтэйгээ хэрхэн танилцсан бэ?, түүнийгээ ямар арга барилаар, хэрхэн яаж сургасан бэ? Сонирхол нэгтэй хүмүүсээс туршлага судалсан бол ямар чадвар олж авсан бэ? Лхагва, Пүрэв гарагт тэжээвэр амьтантай холбоотой томоохон ажлуудыг хэрэгжүүлэхэд нь олон хүнийг нэгтгэх нь тустай. Сошиал медиагаар дамжуулж нийгэмдээ эергээр нөлөөлөх боломжтой.
Ихрийн орд

Өсвөр үеийнхний зурхай
Долоо хоногийн эхлэлээс л мөнгөний хэрэгцээ илэрхий нэмэгдэнэ. Мөнгөө хадгалахаар хэчнээн хичээвч мөнгө орж ирэхээсээ илүү хурдан гадагш урсах хандлагатай. Тиймээс ухаалаг удирдахыг хичээхээс ямар ч аргагүй. Долоо хоногийн Лхагва, Пүрэв гарагт харилцан ойлголцол шаардагдах харилцааны асуудлууд төсөөлснөөс амархан шийдэгдэх учраас чухал дуудлага хийж, цахим шуудангаа илгээгээрэй. Амралтын өдрүүдээр сэтгэл хөдлөлөө дарах хэрэггүй. Дотроо хадгалах тусам шанална, мэдрэмжээ гаргах тустай.
Хоолны зурхай
Долоо хоног болгон тодорхой нэг сорилттой, сонирхолтой адал явдал бүтээх боломжтойгоо ирдэг. Өдөр болгоны төлөвлөгөө хүссэнээр явагдахгүй ч хэд хэдэн төсөл дэмжигдэж урагшлах болно. Хэрвээ гацааж стресс үүсгэсэн асуудал байвал хоол сэтгэл санааг багахан ч гэсэн өргөж өгнө. Гэхдээ хөнгөн хоолловол илүү зохимжтой байна. Энэ удаа шарсан сам хорхойтой rémoulade туршиж үзэх нь тохиромжтой. АНУ~ын Шинэ Орлеанаас гаралтай энэ зоогийг жасмин эсвэл басмати будаатай идвэл илүү амттай санагдана.
Тэжээвэр амьтны зурхай
Долоо хоногийг тэжээвэр амьтантайгаа хэрхэн бүтээхээр төлөвлөж байна вэ? Өдөрт түүндээ хэдэн цаг зориулдаг вэ? Нэг удаадаа хэдэн минутаар өдөрт хэдэн удаа тоглодог вэ? Тэжээвэр амьтан нь өөр өөр амьтдаас ямар онцлог, ямар арчилгаа шаарддаг вэ? Лхагва, Пүрэв гарагт амьтдын талаарх мэдлэг, арга барилаа шинэчлэхэд тохиромжтой. Гэртээ амьтан тэжээдэг хэн ч гудманд тааралдсан, төөрсөн эсвэл эзэнгүй амьтдад тусалдаг. Энэ амралтын өдрүүдээр тийм олон амьтантай таарч магадгүй ч хичээе.
Мэлхийн орд

Өсвөр үеийнхний зурхай
Өдөр болгон л өөрийгөө шинээр нээж танин мэдэх эсвэл өөрөөр бүтээх боломж байдаг. Ялангуяа долоо хоногийн эхээр, өмнө нь хийж үзье гэж ерөөсөө ч бодож байгаагүй алхмаа хийхээр зориглох төлөвтэй. Энэ нь эцэст нь нэг том хүн болж байгаагийн илрэл мэт санагдана. Амьдралыг хүн болгон хүссэн шигээ урлах амаргүй байдаг. Тийм ч учраас Лхагва, Пүрэв гарагт дургүйгээ дурлаж хийхээс аргагүй болно. Сонирхол төрдөггүй сэдэв уншаад ирэхээр таалагдана. Дурсамж сэдрэх Баасан гаргийг бүтээлчээр өнгөрөөе.
Хоолны зурхай
Долоо хоногийн турш маш олон өөрчлөлтийг даван туулах шаардлагатай болно. Өрнөх явдал өнгөрснөө эргэн харахад ч нөлөөлнө. Гэвч өнгөрснөөс суралцсан туршлагаа өнөөдөрт хэрхэн ашиглах нь чухал шүү. Өнөөдөрт маргаашийнхаа төлөө ч гэсэн мөнгө хадгалж үлдэхээ мартаж болохгүй. Өөртөө урам өгье гэвэл мөөг болон хулуутай cannelloni хийгээрэй. Бууцай, рикотта бяслаг, машиндсан махаар хийдэг уламжлалт жор нь илүү таалагддаг бол түүнийгээ хийе. Харин шинээр хийж үзэх гэж байвал гарцаагүй таалагдана.
Тэжээвэр амьтны зурхай
Энэ долоо хоногт тэжээвэр амьтандаа хань болгож өөр нэгэн амьтан үрчилж авахаар судалж эхлэх төлөв харагдана. Ганцаараа амьдардаг хүмүүст асуудал дагуулахаар сонголт биш ч эсрэгээрээ гэрийнхэнтэйгээ ярилцах шаардлагатай хүмүүс олон байна. Ямар ч амьтан, ялангуяа үслэг амьтан тэжээхээр шийдэхээсээ өмнө харшлын шинжилгээ өгөөрэй. Лхагва, Пүрэв гарагт хэн нэгнээс тэжээвэр амьтнаа яаж халамжилж байгаадаа сургааль сонсох хандлагатай. Гэвч авах гээхийн ухаанаар хандаж хэрэггүйг нь алгасаарай.
Арслангийн орд

Өсвөр үеийнхний зурхай
Хүн нь өөрөө хичээвэл хүсэл дэх төсөөллөө 100% бодитоор бүтээх боломжтой байдаг. Тэгэхээр долоо хоногийн эхлэлээс өөрийгөө голох хандлагаа өөрчлөөрэй. Үнэхээр, чин сэтгэлээсээ хүсэж, хичээснээрээ Мягмар гарагт үүсэх асуудлыг төвөггүй шийднэ. Лхагва, Пүрэв гарагт орчноо өөрчлөх эсвэл шинэчлэнгээ тух нэмэхийг зорино. Болж өгвөл аялалд гараарай. Шинэ тутам бүхэнтэй учрах тусам харах өнцөг тэлдэг, сэтгэл санаа сайжирдаг. Амралтын өдрүүдээр материаллаг хэрэгцээг биш, мэдлэг, туршлагыг үнэлье.
Хоолны зурхай
Долоо хоногт хэдэн удаа фитнес явж байна вэ? Ямар ямар эрүүл дадал зуршил төлөвшүүлсэн байна вэ? Амьдрах хэв маягийн өөрчлөлт хүнс сонголтод ч гэсэн нөлөөлдөг. Сонголтоо хэр чанаржуулсан байгаагаа эргэн хараарай. Хоол хийх чадвараа хэр хөгжүүлж байгаагаа ч дүгнэх долоон өдөр болно. Карьераас ямар ч стресс, дарамт мэдэрсэн түүнийгээ тайлахад хоол №1 сонголт байна. Спортоор хичээллэдэг бол өдөр тутам тахианы цээж мах хэрэглэх нь лав. Тэгвэл түүнийг агч модны сиропоор амталж шараад үзээрэй.
Тэжээвэр амьтны зурхай
Энэ долоо хоногт тэжээвэр амьтнаа ямар ямар чадварт сургасан бэ? Цаашдаа яаж хөгжүүлэхийг зорьж байгаа вэ? гэдгээ эргэн хараарай. Хэрвээ илүү өндөр хүлээлт тавьж чадвал, түвшинг нь дунджаас дээш болгож өсгөх боломжтой. Лхагва, Пүрэв гарагт үүсэх асуудлыг хойш тавьснаараа шийдэгдчихгүйг санаж тодорхой алхам хийх шаардлагатай. Баасан гаргаас Ням гарагт орчноо эмхэлж цэгцлэх, өөрөөр зохион байгуулахад тохиромжтой. Амьдралд үе үе өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй, түүнийгээ хийж эхэлье.
Охины орд

Өсвөр үеийнхний зурхай
Хэрвээ хүмүүст эергээр нөлөөлөхийг, урам зориг өгөхийг хүсдэг бол долоо хоногийн эхлэлд тодорхой алхам хийгээрэй. Ялангуяа гунигласан нэгнийг инээмсэглүүлж чадвал үүргээ 100% биелүүллээ гэсэн үг. Долоо хоногийн Лхагва, Пүрэв гарагт манлайллыг өөртөө авах хүсэлгүй байна. Тэгэхээр өөр нэгэнд идэвх санаачилга гаргаж, эмх цэгцийг авчрах боломжийг өгөөрэй. Баасан, Бямба гарагт эмэгтэйчүүдтэй олон цаг өнгөрөөвөл сэтгэл санаа тайвшрал мэдэрнэ. Ням гарагт амралт = энерги болох сонирхлоо хөгжүүлээрэй.
Хоолны зурхай
Амьдралд маш олон явдал нэгэн зэрэг өрнөж байгаа нь үе үе хэтэрхий дарамттай санагдана. Гэвч бодол, сэтгэлээ гэрийнхэн рүүгээ хандуулснаар харин ч урагшлах хүчээ авах шиг болно. Гэнэтхэн тэднийгээ нэг дор цуглуулах хүсэлд автсанаа анзаарч мэднэ. Тэгвэл хоолоор дайлах төлөвлөгөөтэй байна вэ? Шарсан хоолноос илүү жигнэж боловсруулах аргаар хийсэн зоог илүү тэжээллэг, зөөлөн амттай болно. Тиймээс энэ удаа casserole хийгээрэй. Хэрвээ загасны мах сонгож хийвэл шазалж болгосон брокколи зохицно.
Тэжээвэр амьтны зурхай
Ямар ч тохиолоор учирсан түүндээ чанартай цаг зориулах хүслээр энэ долоо хоногийг эхлүүлнэ. Үүрэх өөр хариуцлага олонтой ч тэжээвэр амьтнаасаа тэдгээрийгээ чанартай хийх эрч хүчийг авах нь гарцаагүй. Тэжээвэр амьтнаа ханьтай болгох талаар ямар бодолтой явдаг вэ? Хэрвээ төвийг сахисан шийдвэр гаргаж чадахгүй байвал гуравдагч нэгний санааг сонсоод үзээрэй. Баасан гарагт тэжээвэр амьтантай холбоотой асуудал нийгэмд хэрхэн нөлөөлдөг нь хурцаар тавигдана. Тэжээвэр амьтан = хариуцлага байдаг шүү.
Жинлүүрийн орд

Өсвөр үеийнхний зурхай
Амьдрал гэдэг өнгө өнгийн ертөнцөд хүн хүний амьдрал ч гэсэн өөр өөрөөр гэрэлтэн оршдог. Өөр хүний ертөнцийг хүсэхээсээ өмнө өөртөө байгаадаа талархахыг илүүтэй сануулсан долоо хоног болно. Ялангуяа өөрийн биш эдийг эзнээс нь зөвшөөрөл авалгүйгээр авах нь ухаангүй сонголт байна. Лхагва, Пүрэв гарагт олон санаа төрнө. Үеийнхэнтэйгээ хуваалцвал түүнийгээ улам баяжуулах боломжтой. Баасан гарагт харах өнцөг философи руу хандах ч нөхцөл байдал элдэв хэтрүүлэггүй байгаагаар нь харахад хөтлөх болно.
Хоолны зурхай
Энэ долоо хоногт карьер, нөхөрлөлийн харилцаа идэвхтэй үргэлжилнэ. Тэгэхээр хэн нэгэнд талархсан сэтгэлээ илэрхийлэхэд маш тохиромжтой. Ялангуяа шинэ ажил эхлүүлэхэд нь дэмжиж урам өгсөн нэгэн, эсвэл ямар ч үед сэтгэлээсээ тусалдаг дотно хүндээ өөрийгөө нээгээрэй. Баярлалаа гэдгээ илэрхийлэх №1 арга бол амттан илгээх явдал байдаг. Тэгэхээр онцгой түүндээ зориулж өөрөө амттан хийж өгөөрэй. Сонголтыг нь хөнгөвчлөх зорилгоор зөгийн бал, задь, шанцаар амталсан лийрийн тарт санал болгоё.
Тэжээвэр амьтны зурхай
Долоо хоногийн эхэнд тэжээвэр амьтантай холбоотой ямар ч асуудалд нухацтай анхаарал хандуулаарай. Түүнийг үл тоомсорлолоо гээд өөрөө аяндаа алга болохгүйг санаж тодорхой шийдэлд хүрэхийг сонгоорой. Лхагва, Пүрэв гарагт эрсдэлтэй шийдвэр гаргаж магадгүй. Тооцоолол сайтай ч энэ эрсдэл ашиг авчрахгүй. Баасан гарагт тэжээвэр амьтныхаа алхам тутмыг 100% хянаж чадахгүйгээ мартах хандлагатай. Тэгэхээр бодолгүй сонголт хийх хэрэггүй. Энгийн зааврыг дагаж болох ч түүнээс хэт ихийг хүлээх нь зохимжгүй.
Хилэнцийн орд

Өсвөр үеийнхний зурхай
Хорвоо ертөнцийг танин мэдэх тусам хүн өөрийнхөө ямар өчүүхэн болохыг мэддэг. Сурч мэдэх насандаа хэдий чинээ ихэд суралцана, хүсэл дэх ирээдүйдээ төдий чинээ түүртэлгүй хүрнэ, гэдгийг Даваа гаргаас л ухаарна. Лхагва, Пүрэв гарагт харилцаанд асуудал үүсэж магадгүй. Гэвч энэ удаа цахим шуудан эсвэл чатад найдах нь үнэ цэнгүй. Шударгаар нүүр тулж ярилцах нь №1 зөв сонголт болно. Амралтын өдрийг гэрийнхэндээ зориулаарай. Тэдэнтэйгээ өнгөрөөх цаг бодсон шиг уйтгартай санагдахгүй байж ч мэднэ.
Хоолны зурхай
Энэ долоо хоногт карьер, санхүүгийн харилцааны тодорхой нэг асуудал санаа зовооно. Санаа зовно гэдэг шийдэл биш ч шийдэхийн эхлэл болно. Дараа харамсахгүй үлдээх ямар оновчтой сонголт байгаа вэ? Хэн нэгнээс санаа оноо эрье гэвч хэн хүнгүй өөр өөрсдийнхөө амьдралын асуудалтайгаа тэмцэж байна. Тийм болохоор ганцаараа хооллонгоо өөртэйгөө ярилцангаа эргэцүүлье. Харин ямар хоол идэх вэ? Энэ удаад шар будаатай тахианы махан хоол санал болгоё. Хэрвээ шөл хийвэл Pecorino Romano бяслаг нэмээрэй.
Тэжээвэр амьтны зурхай
Долоо хоногийн эхэнд тэжээвэр амьтан нь ердийнхөөсөө илүү идэх хандлагатай болсныг анзаарч мэднэ. Ямар учраас вэ? гэдгийг тодруулахаар судлах, ажиглах, зөвлөгөө авах алхмыг хийгээрэй. Хэрвээ ямар нэг онцгой шалтгаан үгүй байвал ердийн хуваариасаа хазайх шаардлагагүй. Лхагва, Пүрэв гарагт санаа зовоох асуудал хэд хэд гарна. Гэвч хэт зовних нь эргээд өөрөө асуудал болно. Баасан гарагт зөвлөгөө авч чадах амьтны мэргэжилтэн байвал мэдэхийг хүссэнээ асуугаарай. Мэргэжлийн гэдэг өнцөг, өөрөөр харахад нөлөөлнө.
Нумын орд

Өсвөр үеийнхний зурхай
Долоо хоногжингоо шантралгүй давшина гэдэг амаргүй сорилт байдаг. Тэгвэл өөрийгөө яаж зоригжуулдаг вэ? Яавал урам зоригтой урагшилдаг вэ? Амттанаар эрхлүүлэх хандлагатай бол эрүүл орцоор өөрөө хийж үзсэн үү? Хэрвээ үгүй бол энэ долоо хоногт туршаарай. Лхагва, Пүрэв гарагт мэдрэмжээ шударгаар хэлэх хэрэгтэй. Гэхдээ ёжлол, егөөдөл оруулахдаа бодолтой хандахгүй бол, хэн ч тоглож байна гэж ойлгохгүй. Баасан гарагт үл тоогдох мэдрэмж ердийнхөөс илүү шаналгана. Ням гаргийг нөхдөдөө зориулаарай.
Хоолны зурхай
Хүсэлдээ хүрэхээр хичээнгүй хөдөлмөрлөх өөр нэгэн долоон өдөр иржээ. Энэ долоо хоногт мөрөөдөлдөө 100% хүрэх мэт санагдана. Энэ боломжтой юу? гэвэл тийм. Гагцхүү өөрийн зүтгэл, чармайлт мэдэх хэрэг! Хүнтэй маргавал сэтгэлд нь шарх үлдээхүйц үгсийг санаатай ч санамсаргүйгээр ч сонгохгүйг хичээгээрэй. Нэгэнт хэлчихсэн тохиолдолд уучлалт хүсэхэд нь сэтгэл дулаацуулах хоол нэмэртэй. Тэгвэл буурцгийн шөл яг тийм хоол. Хоол хийх урлагт хүртэл хүний сэтгэлийг сэргээх нандин амт байдаг, хичээгээрэй.
Тэжээвэр амьтны зурхай
Долоо хоног эхнээсээ л ачаалалтай өнгөрөх болохоор тэжээвэр амьтантайгаа өнгөрөөх цагаа урьдчилан төлөвлөж, хуваарьт оруулах шаардлагатай болно. Нэгэнт хариуцлагаа үүрч байгаагийнх хэн нэгэн өөрийг нь орлоно гэдэгт найдах хэрэггүй. Гэхдээ Лхагва, Пүрэв гарагт үнэхээр арга мухардвал тэжээвэр амьтан харах газарт хандъя гэсэн нөөц төлөвлөгөөтэй байгаарай. Ням гарагт амьтандаа зохисгүй ханддаг хүнтэй таарах нь таалагдахгүй. Хүчирхийллийн шинжтэй байвал зүгээр хараад өнгөрөлгүй арга хэмжээ аваарай.
Матрын орд

Өсвөр үеийнхний зурхай
Хэн хүнгүй өдөр болгон өөр өөрийнхөөрөө хичээж амьдардаг. Энэ ч утгаараа өөрөө ч гэсэн чадах бүхнээ хийж байна. Гэвч хааяа хамаг сайнаараа хичээсэн ч ялалтад хүрэхгүй үе гардаг. Тэдгээр өдөр нь Мягмар, Лхагва гараг. Ялагдал ичих шалтгаан биш, харин ч өөрийгөө илүү дайчлах боломж болно. Пүрэв, Баасан гарагт эрсдэл хийх хүсэл төрнө. Хэрвээ сөрөг үр дагаврыг нь ч дааж чадна гэвэл санаагаа туршаад нэг үзээрэй. Бямба гарагт нөхөрлөлдөө хэр үнэнч вэ? гэдэг нь соригдоно. Ингэхэд чи хэр сайн найз вэ?
Хоолны зурхай
Шантраагүй хөдөлмөрөө тууштай үргэлжлүүлэх нэгэн долоо хоног эхэлжээ. Удаан хугацаанд тээж ирсэн мөрөөдөл одоо тодхон харагдана. Нэгэнт зорьсных, хангалттай хичээснийх, нэмж ирэх ачаалал төдийлөн дарамт шиг санагдахгүй. Харин бие + сэтгэлээ = эрүүл тэжээлээр цэнэглэхээ мартаж болохгүй. Энэ долоо хоногийн меню нь ямар ямар сонголттой байгаа вэ? Жигнэсэн мах, ногоотой хоол орсон бол тэнхээ нэмэх №1 сонголт. Хэрвээ шинийг туршъя гэвэл италийн Тускан мужаас гаралтай Tuscan Stewed Beans хийе.
Тэжээвэр амьтны зурхай
Долоо хоногийн эхээр гэрээсээ төөрсөн, эсвэл эзэнгүй амьтантай тааралдаж мэднэ. Хэрвээ тэгвэл яаж түүнийг аврах вэ?, ямар эмнэлэгт үзүүлэх вэ?, яаж эзэнтэй болгох вэ?, эсвэл өөрөө тэжээвэл яах вэ? гэх мэт олон бодол эргэлдэнэ. Учрах л тавилантай болохоор зорьж ирсэн түүнийг өөрөөсөө түлхэхгүйг хичээ. Сөргийг харахаас илүү эерэгт төвлөрвөл аргыг нь олох болно. Лхагва, Пүрэв гарагт тэжээвэр амьтантай холбоотой асуудалд бүтээлчээр хандаарай. Ням гаргийн та хоёрын төлөвлөгөө санаснаар хэрэгжинэ.
Хумхын орд

Өсвөр үеийнхний зурхай
Долоо хоногийн эхнээс л хүмүүсийн итгэлийг хүлээж, хүмүүс ч насанд хүрсэн хүн шиг харилцах төлөвтэй. Тэгвэл энэ нь таалагдаж, урам зориг ч өгнө. Ингэхэд хүмүүсийг өөртэйгөө яаж харилцаасай гэж хүсдэг вэ? Лхагва, Пүрэв гарагт амьдралыг илүү гүн ухаанч сэтгэлгээгээр тунгаана. Гэвч үеийнхэн нь хэрвээ тэгвэл, ингэвэл яах вэ? гэсэн ярианд нь тийм ч таатай хандахгүй. Баасан гарагт хийхийг хүссэн алхам нь ч гэсэн жаахан уйтгартай эсвэл cool биш санагдаж мэднэ. Энэ нь буруу биш, өөрийнхөө сонирхлыг л дагаарай.
Хоолны зурхай
Амьдрал = харилцаа байдаг. Энэ ч утгаараа долоо хоногийн турш харилцааны асуудлаар соригдоно. Үзэл бодолдоо үнэнч нэгэн өөрийнхөөрөө хэтэрхий зөрснөөс ойлголцол нэлээдгүй алдагдана. Гэвч одоод №1 сонгох алхам нь хоолны ширээний ард эвлэрвэл ямар вэ? Ресторанд урих уу, эсвэл өөрөө хоол хиймээр байна уу? Хэрвээ өөрөө хоол хийж өгөхийг сонговол: сонгино, орегано, чидун, фета бяслагаар амталсан тахианы мах шарж өгөөрэй. Ингэж ярилцах нь харилцаагаа урагшлуулах алхам болно, хичээгээрэй.
Тэжээвэр амьтны зурхай
Энэ долоо хоногт олонхынх нь тэжээвэр амьтан намуухан дөлгөөн ааштай харагдана. Хайрладаг амьтных нь сэтгэл санаа тогтвортой байгааг мэдрэх нь эздэд нь ч тайвшрал мэдрүүлнэ. Лхагва, эсвэл Пүрэв гарагт тэжээвэр амьтантай холбоотой томоохон шийдвэр гаргахад тохиромжгүй. Ялангуяа хэн нэгэн шахаж эсвэл яаруулж байвал сонголт хийсэндээ дараа харамсана. Тэжээвэр амьтантай болохоор төлөвлөж байвал энэ долоо хоногт үрчлэхэд тохиромжтой. Сэтгэл хөдлөлөөр хандалгүй шийдсэн гэдэгтээ итгэлтэй байна уу?
Загасны орд

Өсвөр үеийнхний зурхай
Амьдралаас ихэнх нь тансаглал, тав тухыг хүсдэг ч тансаглал гэдэг нь үнэндээ, байгаадаа талархах эгэл оршихуйгаас эхэлдэг. Гоё ганган харагдах нь нэг хэрэг, цаана нь нуугдах жинхэнэ төрх чинь хэн бэ? гэдэг нь өөр нэг хэрэг. Лхагва, Пүрэв гарагт хэн нэгэнд үнэнийг яаж хэлэхээ мэдэхгүй хэсэг тээнэгэлзэнэ. Гэвч үнэнч, шударга хэлэх нь үргэлж №1 зөв сонголт байдаг. Баасан гарагт найдаж байсан нэгэн итгэл эвдэж магадгүй. Ням гарагт нөхөрлөлөө бэхжүүлж хүрээллээ тэлэхийг зориорой. Шинэ хүмүүс урам зориг өгнө.
Хоолны зурхай
Долоо хоногийн турш харилцаанд үүсэх асуудлууд төвөгтэй санагдаж бодлоо ойлгуулахад бэрхшээлтэй тулгарна. Энэ мэтээр амьдрал хэнийг ч яаж ч сорьж болно. Тэр болгоныг даваад гарах итгэлтэй, зоригтой байгаарай. Ингэх эрчээ хадгалахад нь зохистой хоол маш хэрэгтэй. Тэгвэл энэ долоо хоногийн хүнсэндээ уураг ихтэй, цавуулаггүй, амин хүчил, төмөр, магни болон эслэгээр нэн баялаг киноа хэмээх гайхалтай үр тариаг нэмэхийг санал болгоё. Ердөө 15 минутад болдог түүгээр өөрт таалагдах амттай хоол хийгээрэй.
Тэжээвэр амьтны зурхай
Шинээр туршиж эхэлсэн сургалтын аргаасаа шантрах гэж байна уу? Тэгвэл энэ долоо хоногт, ялангуяа Мягмар, эсвэл Пүрэв гарагт тууштай хичээл зүтгэл үр дүнд хүрнэ. Лхагва гарагт тэжээвэр амьтны сэдвээр ярилцахдаа мэдрэмжтэй хандаарай. Өдөр өдрөөр, алхам алхмаар туршлагажиж яваа өөрөөрөө хэт бардах хэрэггүй. Баасан гарагт сөрөг сэтгэл хөдлөл давамгайлна. Мэдрэмжээ дарах эсвэл нуух тусам сэтгэлийн асуудал улам хүндэрнэ. Тиймээс асуудлаа итгэдэг хүнтэйгээ хуваалцаж сэтгэлээ нээе, шийдэл ч олъё.
