Долоо хоногийн дэлгэрэнгүй зурхай (II.09 ~ II.15)


168 цагаар ээлжлэн хөврөх хүмүүний амьдралын нэгэн шинэ долоо хоног эхэллээ.

Долоон гараг, долоон 24 цагаар хэмжигдэх эргэшгүй эдгээр өдрийг илүү сонирхолтой, илүү бүтээмжтэй урлахад нь чиглүүлэх хөтөч болохоор долоо хоногийн зурхайгаа өшөө илүү дэлгэрүүлэн хүргэхээр боллоо. 

Энэхүү дэлгэрэнгүй зурхайдаа долоо хоногийн өсвөр үеийнхний зурхай, хоолны зурхай, тэжээвэр амьтны зурхайг тус тус багтаалаа. 

Өгөгдлөө танин мэдэж, өөрийгөө бүтээж яваа өсвөр үеийн уншигч нарт маань болон хоол хийх урлагт сонирхолтой, амьтан энэрэх сэтгэлтэй уншигчдад маань таалагдана гэж итгэж байна.


Хонины орд

Өсвөр үеийнхний зурхай
Энэ долоо хоногт дотроо эрч хүчтэй ч гаднаасаа тэвчээр соригдсон мэт санагдаж магадгүй. Яагаад ингэж яараад байна вэ? гэдгийг өөрөөсөө үе үе асуух хэрэгцээ гарна. Хичээлээ хурдан ойлгох яарах хандлагаас болж алдаа гаргах магадлалтай. Нөхөрлөлийн харилцаанд санаачлагч нь болно. Гэхдээ бүгдийг удирдах гэж оролдох хэрэггүй, заримдаа хамтдаа шийдэх нь оновчтой сонголт байдаг. Дасгал хөдөлгөөн стресст идэгдэхгүй байхад нөлөөлнө. Эрч хүчээ зөв гарц руу чиглүүлснээр тайвшралыг олох болно. 

  • Бяцхан санамж ~ Яарах шаардлагагүй, өөрийн хурдаар хүрэх газартаа очно

Хоолны зурхай
Өдрийн цагаар карьерт үүрэх хариуцлага олонтой байдаг бол үдэш болоход өөр ертөнц рүү орох болдог нэгэн долоо хоног иржээ. Хоол бол чиний тайвшрал, мөн хайраа илэрхийлэх хэл болно. Гэхдээ энэ долоо хоногт хэтэрхий нарийн жор хэрэггүй, харин амт, үнэр, мэдрэмж №1 байна. Хэн нэгэнд зориулж хоол хийх нь сэтгэлийг нь ч тэтгэнэ. Ерөнхийдөө, загасны махаар хийгдэх хоол энэ долоо хоногт илүү тохиромжтой. Бэрсүүт жүржтэй яргай загасны мах шарах жор хайя. Удаан хүртэж, амтыг нь талархан таашаагаарай.

Тэжээвэр амьтны зурхай
Хүн болгон өөр өөр харах өнцөг, зан араншинтай байдаг шиг амьтан болгон өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Биеийн хэлэмжээрээ бүхнээ хэлдэг бяцхан амьтан нь энэ долоо хоногт багахан аашлан төлөвтэй. Нэг өдөр нь ааштай ч өөр нэг өдөр илүү энхрий болж ирнэ. Энэ үед нь энэ одоо яагаад байгаа юм бол…? гэхээс илүү таашаан хүлээж аваарай. Долоо хоногийн сүүлчээр өдөр тутмын хэвшил илүү сонирхолтой санагдана. Ням гарагт урам хугарах мэдээ сонсож магадгүй учраас тайван хүлээж авахыг хичээгээрэй.


Үхрийн орд

Өсвөр үеийнхний зурхай
Ямарвааг байгаагаар нь хүлээн зөвшөөрснөөр энэ долоон өдрөө илүү тайван, жаргалтай болгоно. Бусдын асуудалд оролцох гэхийн хэрэггүй. Өөрт шийдэх асуудал хангалттай олон байгаа биш гэж үү? Энэ долоо хоног гэнэтийн өөрчлөлт ч олонтой байна. Эхэндээ тухгүй санагдах ч өөрчлөлт хийсэндээ талархах өдөр ирнэ. Суралцах явц удаашралтай ч мэдэж авсан бүхэн удаан хугацаанд үнэ цэнээ өгнө. Өөрийгөө хэнтэй ч харьцуулахгүйг хичээгээрэй. Нөхөрлөлийн харилцаанд нэг найз зөвлөгөө хүснэ, чадахаараа тусалъя.

  • Бяцхан санамж ~ Чиний хэмнэл бол чиний хүч

Хоолны зурхай
Энэ долоо хоногт эрч хүчтэй ч санхүү болон цаг хугацааны бодит нөхцөл байдал зардалдаа анхаарахыг сануулна. Тэгэхээр хооллолтдоо сэтгэл хөдлөлөөр биш, ухаалаг хандаарай. Хэмнэхийг хүсэх гэхээс илүү тэгэхээс аргагүй болох учраас гадуур хооллохоос татгалзаж гэртээ хооллоорой. Ингэснээр хамгийн шинэ орцоор, хийхийг хүссэн хоолоо, хүссэнээрээ амталж хүртэх боломжтой. Долоо хоногийн хоолны сонголт нь шарсан махан салатаар эхлэх нь тохиромжтой. Хоол одоо, амьдралаа хянаж чадаж байгааг илтгэнэ.

Тэжээвэр амьтны зурхай
Ямар амьтан тэжээдэг вэ? гэдгээс үл хамаарч орчин болон цаг төлөвлөлт маш чухалд тооцогддог. Ямар орчин үүсгэж ямар хуваариар хооллож тоглуулж салхилуулж унтуулж байгаагаас амьдралын чанар 100% хамаарч цаашлаад эрүүл мэндэд нь нөлөөлж байдаг. Хэн нэгнээс зөвлөгөө авч болно, гэвч хөндлөнгөөс хэт оролцуулах хэрэггүй. Амьтан хүн шиг хошин мэдрэмжтэй биш учраас түүнийгээ санаандгүй цочроох, дургүйцүүлэх алхам хийхээс болгоомжилж тоглоом шоглоомоор ч гэсэн хэт өдөж шоглохгүйг хичээе.


Ихрийн орд

Өсвөр үеийнхний зурхай
Энэ долоо хоногт мөрөөдөж явсан хүслээ бодитоор хийх зориг гаргаарай. Бодол хурдан солигдож, олон ч сонирхол төрнө. Яг алинд нь төвлөрөх вэ? гэдэгтээ эргэлзэх ч үе тохионо. Нэгийгээ дуусгаад дараагийнх руугаа орох нь тэнцвэрээ хадгалахад тусална. Нөхөрлөлийн харилцаанд яриа, чат, инээж баярлах явдал олонтой долоо хоног болно. Гэхдээ хов живд татагдах хэрэггүй, тэгээд ч бүгдийг мэдэх албагүй. Өдрийн тэмдэглэл хөтлөх, дуртай хөгжмөө сонсох, тухтай орчин үүсгэх нь бодлоо цэгцлэх сонгодог арга болно. 

  • Бяцхан санамж ~ Төвлөрөл бол сурах №1 арга барил

Хоолны зурхай
Долоо хоногийн өдөр болгон эерэг эрчимтэй, ихийг хийж бүтээе гэсэн урам зоригтой өнгөрөх төлөвтэй. Бүтээлч сэтгэлгээ сэргэх нь өөрийгөө олон талаар хөгжүүлэх хүсэлд хөтөлнө. Тэгснээр авьяас, төрөлхийн өгөгдөл нь хоол хийх урлагтай салшгүй холбогдоно. Энэ нь магадгүй цаашлаад хоолны бизнес болохыг ч үгүйсгэхгүй. Ямар ч санаа төрсөн дотроо хадгалах хэрэггүй, чиний санаа хүмүүсийг татна. Харин ч өөртөө итгэлтэйгээр хийгээд үзээрэй. Ялангуяа street food~ийн соёлыг судалъя, таваглалтаа ч сайжруулъя.

Тэжээвэр амьтны зурхай
Амьтан тэжээнэ гэдэг сэтгэл, хариуцлага шаардахаас гадна санхүү, мөнгөний өндөр хэрэгцээтэй байдаг. Энэ долоо хоногт түүнийхээ хэрэгцээнд хэмнэлт хийх хэрэггүй. Ялангуяа хэтэрхий хямдхан сонголт харж магадгүй байна. Бяцхан зүрхэндээ хамгийн чанартайг зориулахыг хичээгээрэй. Амьтан нь ямар ч араншин гаргасан аашийг нь огцом өөрчилнө гэдэг боломжгүй. Тэгэхээр бага багаар, алхам алхмаар ахиц гаргахын төлөө хүлээцтэй хандаарай. Гэрийнхэн нь амьтан тэжээх талаар ямар бодолтой байдаг вэ?, ярилцаарай.


Мэлхийн орд

Өсвөр үеийнхний зурхай
Энэ долоо хоногт хүмүүсийн сэтгэл хөдлөлийг маш хүчтэй мэдэрнэ. Хэрвээ хэн нэг нь ялахыг хэт хүсэж байвал орхих сонголт хийгээрэй. Шийдэх ёстой, анхаарах ёстой, түүнээс ч чухал асуудал амьдралд олон байна. Нөхдөө сонсож, тэднийгээ дэмжихийг хүсэх ч сэтгэл, мэдрэмжээ тодорхой илэрхийлээрэй. Гэртээ тух үүсгэх, дотно нэгэнтэйгээ ярилцах нь урам зоригоо сэргээх арга болно. Пүрэв гарагт илүү тэнцвэртэй, шударга хандах явдал тохиолдоно. Юу нь зөв, юу нь шударга вэ? гэдэгт өөрийн мэдрэмждээ итгээрэй.

  • Бяцхан санамж ~ Чиний мэдрэмж бол чиний үнэ цэн

Хоолны зурхай
Чиний хоол зүгээр нэг хоол биш, бүхэлдээ дурсамж, мэдрэмж, халамж байдаг гэдгийг энэ долоо хоног сануулна. Энэ ч утгаараа бие даан төгс болгосон жоруудаа цуглуулж нэгтгэж бичих, эсвэл хоолны жорын номоо гаргах талаар бодож эхлэхэд тохиромжтой. Үнэндээ, өөрөө ч анзааралгүй асар үнэ цэнтэй санаан дээр сууж байгаагаа мэдэрнэ. Тэгэхээр, хэрвээ хүсэж байвал, хоолоороо дамжуулж өөрийн гэсэн орон зайгаа бүтээж эхэлье. Чиний гарын хоол дурсамж бүтээдэг, түүхээ хадгалж, мэддэгээ түгээгээрэй.

Тэжээвэр амьтны зурхай
Амьтан сургана гэдэг амаргүй сорилт байдаг ч алхам алхмаар, тууштай хичээснээрээ дадлаа хэвшүүлнэ, эцсийг нь харна. Тэжээвэр амьтантай байна гэдэг ганцхан түүний тухай биш юм. Сэтгэлээр унасан үед нь эерэг харах өнцөг, итгэл найдвар бэлэглэх үнэт зүрхний тухай байдаг. Ялангуяа Лхагва гарагт баярлуулж урам зориг өгөх болно. Долоо хоногийн сүүлч рүү тэжээвэр амьтныхаа хэрэгцээг 100% хангахгүй байгаа мэт санагдана. Тэгэхээр Пүрэв гаргаас Нямд юу дутагдаж байгааг нь анзаарч, хангах үүргээ биелүүлье.


Арслангийн орд

Өсвөр үеийнхний зурхай
Энэ долоо хоногт өөрийгөө тодорхой илэрхийлж ярилцах хэрэгцээ олонтоо гарна. Хэн нэгэн үзэл бодлыг нь хүчтэй эсэргүүцэх ч харилцан нэгнээ хүндэтгээрэй. Лхагва гарагт ярих гэж л ярьж байгаа мэт санагдах ч ярилцагч нь асуудлыг ямар өнцгөөс харж байгааг нь ойлгохыг хичээгээрэй. Багаар ажиллах даалгавраа амжилттай хэрэгжүүлэх ч багийнхнаа сонсохоо №1 сонголт болгоорой. Нөхөрлөлийн харилцаанд нэгнээ дэмжсэнээр жинхэнэ манлайлагч болно. Өөрийгөө үнэлж, өөрөөрөө бахархах нь буруу биш, хэтрүүлж л болохгүй.

  • Бяцхан санамж ~ Чи өөрийнхөөрөө гэрэлтэхдээ бусдыг ч гэрэлтүүлж чадна

Хоолны зурхай
Санхүү, мөнгөний асуудал сэтгэл санаанд ихээхэн нөлөөлөх төлөвтэй. Гэхдээ хоол бол чиний бие болон сэтгэлийг дахин босгох хүч болно. Тэгэхээр чамайг хүчтэй, үнэ цэнтэй нэгэн гэдгийг мэдрүүлэх амтыг энэ долоо хоногтоо түлхүү сонгоорой. Хэмнэх гэж өөрийгөө золиослох ёсгүй болохоор биеэ тэжээн тэтгэе, эрч хүчээ ч сэргээе. Санхүү, мөнгийг хүн өөрөө бүтээдэг. Тэгэхээр Би үнэ цэнтэй, тиймээс өөрийгөө хайрлана гэдэг зарчимд сэтгэлээ нээгээрэй. Харин санал болгох хоол гэвэл бууцайтай орзо, туна загас байна.

Тэжээвэр амьтны зурхай
Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл ямар ямар тэжээж байсан бэ? Одоо ямар амьтантай вэ? Хэдэн настай вэ? Түүнтэйгээ яаж анх танилцсан бэ? Хамтдаа ямар ямар адал явдлыг туулсан байна вэ? Энэ талаараа ямар нэгэн тэмдэглэл хөтөлдөг үү? Хэрвээ үгүй гэвэл влог хийх талаар бодож үзвэл вэ? Лхагва, Пүрэв гарагт шийдвэрээ гаргаж хэрэгжүүлж эхлээрэй. Хүн хүний түүх өөр, туршлага ч харилцан адилгүй учраас маш сонирхолтой контент болно. Ням гарагт сэтгэл хөдлөлөөр нэмж амьтан тэжээх гэнэ, гэвч бодитоор хараарай.


Охины орд

Өсвөр үеийнхний зурхай
Энэ долоо хоногт алхам болгоноо зөв байлгахыг хүснэ. Гэвч үе үе өөртөө хэтэрхий хатуурхах хандлагатай. Детальд анхаарах чадвар нь давуу тал болдог ч ямарвааг үргэлж 100% төгс биш байж болно гэдгийг энэ долоо хоногт өөртөө сануулаарай. Санхүүгийн харилцаанд мөнгөө хамгийн ухаалгаар зарцуулахыг сонгоё. Хямдрал эсвэл ашигтай санал хайж ч болно. Нөхөрлөлийн харилцаанд зөвлөгөө нь үнэлэгдэх ч бүгдийг өөрчлөх гэж оролдоод хэрэггүй. Мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх нь сэтгэл санааг нь сэргээх болно.

  • Бяцхан санамж ~ Хийж байгаа чинь л хангалттай

Хоолны зурхай
Хэрвээ мэдэхгүйгээ мэддэг, чадахгүйгээ чаддаг болъё гэвэл туршилтаас илүү төгөлдөр сонголт гэж үгүй. Анхнаас нь аливааг 100% зөв хийхийг хүсдэг ч энэ долоо хоногт туршилт чиний №1 сургагч болох болно. Хэрвээ хоол хийх урлагт гүн суралцах хүсэлтэй бол хүндэлдэг тогоочийнхоо нэг эсвэл хэд хэдэн жороос туршиж үзээрэй. Дэлхийд танигдсан америкийн тогооч Mario Batali, Nancy Silverton нарын арга барилыг дуурайн хийж үзэх явцдаа өөрийн хэв маягаа нээх ч боломжтой. Хүн алхам тутам суралцсаар төгсөрдөг.

Тэжээвэр амьтны зурхай
Хайртай бяцхан зүрхтэйгээ учирсан хүн хүний түүх өөр өөр байдаг. Харин чинийх ямар вэ? гэдгээ эргэн харж амьтан тэжээхийн эерэг, сөрөг талуудыг дүгнээрэй. Энэ хугацаанд ямар ямар туршлага олж авсан байна вэ? Амьтан тэжээх болсон зорилго хаанаас эсвэл хэнээс эхлэлтэй вэ? Пүрэв гаргаас Ням гарагт олон хүн амьтныг нь өхөөрдөх ч хамаагүй илүүлэх, ойртуулж ядраахгүйг хичээгээрэй. Тухгүй мэдрэмж төрж байгаа эсэхийг нь сайтар ажиглаарай. Эцсийн эцэст энэ чиний сонгосон хариуцлага болохоор.


Жинлүүрийн орд

Өсвөр үеийнхний зурхай
Долоо хоногийн эхлэлээс зорилгодоо 100% төвлөрвөл ямар ихийг бүтээж чаддагаа өөрөө ч гайхах болно. Тэнцвэр өмнөхийн адил чухал санагдах болохоор хоёр талын дунд үлдэх үе ч гарч магадгүй. Багаар хийх даалгаварт бол эвлэрүүлэгч болно. Ямар ч тохиолдолд шударга байдлаа хадгалаарай. Ганцаар өнгөрөөх цагаа зөв ашиглаж чадвал эдгээр долоон өдөр мартагдашгүй дурсамж болно. Нөхөрлөлийн харилцаанд найзуудын хооронд багахан үл ойлголцол гарч мэднэ. Атаархал ямар ч харилцааг эвдэх эрсдэлтэй.

  • Бяцхан санамж ~ Бодлоо хэлэхээс айх хэрэггүй

Хоолны зурхай
Санхүү, мөнгөнөөс эхлээд санаа, урам зориг хүртэл урсгал ус мэт урсаад алга болчих шиг санагдах өдөр цөөнгүй тохиох төлөвтэй. Хэтэрхий өглөгч зантайгаасаа болоод №1 жоруудаасаа хүртэл хүмүүст өгчихсөн байх ч боломжтой харагдана. Хүн мэддэг, чаддагаа нэгэнтэйгээ хуваалцаж болох ч тодорхой хязгаартай, хариуцлагатай хандахыг энэ долоо хоног шаардана. Тэгэхээр одоо хоол бол өөрийгөө хайрлах хайр юм. Өөртөө чанартай цаг зориулснаар бүтээлч сэтгэлгээ ч сэргэж, хамгийн амттай эрүүл хоолнуудыг хийнэ.

Тэжээвэр амьтны зурхай
Энэ долоо хоногт тэжээвэр амьтантайгаа холбоотой чухал шийдвэрүүдийг гаргах шаардлагатай болохоор төдий чинээ судалгаатай хандахыг сонгоорой. Өөрийн сонгосон жаргалтай үүрэг хариуцлага нь ямар зүгт хөтөлнө, түүнтэйгээ мартагдашгүй дурсамж бүтээгээрэй. Гуравдагч этгээдийн үүсгэх стресс, сөрөг санаа бодолд үнэ цэн өгөх хэрэггүй. Харах өнцгийг нь шууд өөрчлөх боломжгүй ч хийх алхмуудаараа нөлөөлж болно. Амьтан ч гэсэн амьдрах эрхтэй гэдгийг ухаардаг хүмүүс ховор ч шантралгүй тэмцсээр байгаарай.


Хилэнцийн орд

Өсвөр үеийнхний зурхай
Энэ долоо хоногт дотроо ихийг бодож хүмүүсийн үг, үйлдлийг хүндээр хүлээж авах хандлагатай. Өрнөх явдал шударга биш санагдах үе олонтоо гарах ч харсан болгоноо ил гаргаж хэлэх шаардлагагүй. Хааяадаа зарим бодол дотроо байхдаа чиний хүч болдог, гэдгийг санаарай. Нөхөрлөлийн харилцаанд үл хэлэгдсэн мэдрэмж, атаархал гарч магадгүй. Хэнтэй ойр байх эсвэл хэнээс зай барихаа зөнгөөрөө мэднэ. Амралтын өдрүүдээр ганцаараа байх, хөгжим сонсох, зурах нь тайвшрал болно. Дотоод амгалан амжилтыг авчирна.

  • Бяцхан санамж ~ Чи бүгдийг чанга хэлэх албагүй. Чимээгүй ойлгож чаддаг нь ч гэсэн хүч

Хоолны зурхай
Огторгуйн уудам дахь олон гараг, эрхсийн шилжилт энэ долоон өдөрт төдий чинээ эсрэгцэл, зөрчилтэй мэдрэмжүүдийг өгөх төлөвтэй. Одоогоор далд мэдрэхүй, совин хүчирхэгжих болохоор зүүдэндээ, эсвэл гэнэт шинэлэг санаа, жор харж ч болно. Тэгэхээр мэдрэмжээрээ гайхамшигтай амтыг нээж чадна гэдэгт өөртөө итгэлтэй хандаарай. Хэн юу гэж хэлэх бол…? гэж бодолгүйгээр өөрийнхөөрөө зоригтой туршиж үзээрэй. Хүн төрөлхтний түүхэд зүүднээсээ санаа авч зохиосон ямар хоол байдаг бол…?, судлаарай.

Тэжээвэр амьтны зурхай
Долоо хоног адал явдалтай, сонирхолтой өнгөрөх нэг шалтгаан нь тэжээвэр амьтандаа зориулах чанартай цагаас хамаарна. Ямар амьтан тэжээдэг вэ? Ямар нэр өгсөн бэ? Энэ нэр ямар утга илэрхийлдэг вэ? гэдэг түүхээрээ хэсэг аялбал ямар вэ? Тэжээвэр амьтантай байна гэдэг гэрийн уур амьсгалыг ч гэсэн өөрчлөх хүчтэй байдаг. Лхагва, Пүрэв гарагт түүндээ тодорхой анхаарах шаардлагатайг сануулсан явдал өрнөнө. Амралтын өдрүүдээр сонирхол нэгдэх хүмүүс, хайртай амьтантайгаа аялалд гарахад нэн тохиромжтой.


Нумын орд

Өсвөр үеийнхний зурхай
Энэ долоо хоногт сониуч хандлага үнэмлэхүй нэмэгдэнэ. Шинэ сэдэв, шинэ санаа сонирхлыг нь ихээхэн татна. Суралцах хүсэл ихсэх ч амархан уйдах магадлалтай. Тэгэхээр сонирхлоо алдахгүйгээр бүтээмжтэй суралцаж хөгжих аргаа олоорой. Ирээдүйгээ мөрөөдөхөөс илүү өдөр болгоныг ирээдүйнхээ нэг хэсэг гэж бодон урамтай өнгөрөөгөөрэй. Хуучин найзтайгаа дахин холбогдох, эсвэл шинэ нөхөрлөл үүсгэх боломж гарна. Томоохон шийдвэр гаргах шаардлагатай бол Пүрэв, Баасан гаргийг алдалгүй ашиглаарай.

  • Бяцхан санамж ~ Сониуч зан чамайг хөгжүүлнэ

Хоолны зурхай
Долоо хоногийн турш эв эетэй, эелдэг нөхөрсөг харилцаатай, олон хүний дэмжлэгийг хүртэх болно. Энэ нь бүтээлч сэтгэлгээг улам өдөөх нь гарцаагүй. Тэгэхээр энэ долоо хоногт сошиал харилцаа идэвхтэйгээр зогсохгүй шинэ түвшинд гарна гэдэгт итгэж болно. Тиймээс нөхдөө гэртээ урих эсвэл тэдэнтэйгээ уулзаж ярилцахад нэн тааламжтай байна. Хэрвээ гэртээ үдэшлэг хийхээр шийдвэл үхрийн махан жижиг бургер, болж өгвөл Truffle Popcorn хийгээрэй. Эдгээр амтанд харин төгс зохицох дарс нь Rosé дарс байх болно.

Тэжээвэр амьтны зурхай
Амьтан ч гэсэн зүрх сэтгэлтэй гэдгийг хамгийн тодоор мэдэрдэг хүмүүс нь тэжээвэр амьтантай хүмүүс байдаг. Хөндлөнгөөс харах хүмүүс төдийлөн мэдрэхгүй ч тэжээвэр амьтан нь эзэндээ хэрхэн яаж эрхэлж, хайрлаж байгааг хараад атаархах хандлагатай байдаг. Хүссэн хүн болгон, ямар нэг шалтгаанаар тэжээвэр амьтантай болох боломжгүй болохоор хүссэн үедээ хэдэн цаг хамт байх боломжтой амьтны кафе нээвэл ямар вэ? гэж бодож байсан уу? Лхагва гарагт уулзах хуучны танилтайгаа ярилцах явцдаа үүнийг харна.


Матрын орд

Өсвөр үеийнхний зурхай
Долоо хоног бүхэлдээ хариуцлага болон сорилтоор дүүрэн өнгөрнө. Амьдрал яаж ч сорьсон Би чадна гэх бодол чиний №1 тулгуур болно. Чи зорилготой, түүндээ хүрэхээр тууштай нэгэн. Удаан ч гэсэн үр дүн нь баттай. Лхагва, Пүрэв гараг нөхөдтэйгөө сэтгэлийн гүн дэх нууцлаг бодол, мэдрэмжээ хуваалцах өдөр нь. Олон хүн чамд найдах ч бүгдийг ганцаараа үүрэх хэрэггүй. Пүрэв, Баасан гарагт томоохон шийвэр гаргах бол эерэг, сөрөг олон талаас нь харах шаардлагатай. Ням гарагт нь амрах нь хойш татахгүйг санаарай.

  • Бяцхан санамж ~ Чи өөртөө итгэх хэрэгтэй

Хоолны зурхай
Энэ долоо хоног шинэд суралцах, мэдлэг, чадвараа тэлэхэд 100% чиглэгдэнэ. Хоол хийх сургалтад суух уу? эсвэл дэлхийн аль нэг орон руу хоолны аялалд явах уу? Ямар ч сонголт хийсэн чамайг илүү итгэлтэй нэгэн болгоно. Тэгэхээр турш, давт, эзэмш гэдэг зарчмыг баримтлаарай. Хэрвээ шинэлэг санаа туршмаар байвал энэ долоо хоногт Citrus Shrimp, эсвэл гурван төрлийн перецээр амталж шарсан хулууны үрийн хөнгөн зууш хийхийг санал болгоё. Байнгын дасгал = мастер болох гараа болно, тууштай байгаарай.

Тэжээвэр амьтны зурхай
Долоо хоногийн турш өөрчлөгдөх төлөвлөгөөнүүдэд өөрөө амархан дасан зохицох ч тэжээвэр амьтанд нь тийм ч амар биш мэдрэмж төрүүлнэ. Тэгэхээр өөр орчинд очихоор бол тухтай байхад нь ихээхэн анхаарах шаардлагатай. Пүрэв гарагт хайртай амьтнаа гарцаагүй шаардлагаар өдөр өнжүүлэх эсвэл сургалтын төвд үлдээхээс аргагүй бол туршлага, бодит мэдээллийг нягтлаарай. Хэрвээ амьтан нь зөрүүдээс гадна дуугүй талдаа бол амралтын өдрүүдээр мэдэгдэхүйц ахицтай харилцаа, эвлэрэл гарах магадлал өндөр байна.


Хумхын орд

Өсвөр үеийнхний зурхай
Хэн хүнээс өөрөөр харж, сэтгэж, сонин содон санаа гаргадаг өөрөө боломж болгоныг 100% ашиглаарай. Хүмүүс ойлгохгүй байсан ч тэднийг ойлгох хүртэл шантралгүй хичээгээрэй. Багш нар нь ч өвөрмөц харах өнцөг, шийдлийг нь анзаарна. Тэгэхээр өөрийгөө дарах шаардлагагүй. Өөр өөр харах өнцөгтэй хүмүүстэй танилцах нь жинхэнэ нөхөрлөл авчирна. Пүрэв, Баасан гарагт дотно хүн зөвлөгөө хүснэ. Бүгдийг мэдэх албагүй ч шударга хандахыг чамаас хүлээнэ. Амралтын өдрүүдийн зүүднийхээ далд утгад анхааръя.

  • Бяцхан санамж ~ Бусдаас өөр байна гэдэг давуу тал

Хоолны зурхай
Эрчим нь үл харагдах ч орчлон ертөнцөөс энэ долоо хоногт ихээхэн дэмжлэг хүлээн авна. Хэрвээ хүсвэл гэрээсээ ажиллах горим руу шилжих, эсвэл гэртээ тух нэмэх өөрчлөлт хийхэд тохиромжтой үе байна. Гэр гэдэг үнэндээ, чиний энергийг сэргээх төгс орчин байдаг. Харин хайртай хүмүүстээ зориулж хийсэн хоол бол харилцааг бэхжүүлэх төгс жор байдаг. Тэгэхээр долоо хоногийн нэг өдрийг тэдэндээ 100% зориулж шаржигнуур шарсан хавирга, шарсан амтат төмс хийнгээ манго цагаан гаатай маргаритагаар дайлаарай.

Тэжээвэр амьтны зурхай
Амьтан тэжээх талаарх хүн хүний харах өнцөг харилцан адилгүй болохоор тэжээвэр амьтны талаар сэдэв хөндөхдөө тодорхой нэг санал бодлоо дотроо хадгалах нь оновчтой байна. Хэллээ ч ойлгох хүн нь цөөхөн болохоор цаг хугацаанд даатгах нь ухаалаг сонголт. Пүрэв гарагт амьтанд хайртай нэгэнд туслах боломж гарах ч хүсэж байгаа эсэхийг нь асуугаарай. Долоо хоногийн сүүлч рүү ихэнх хүмүүс амьтдаас ч төвөгтэй санагдаж мэдэх болохоор сошиалд анхааралгүй гэртээ түүнтэйгээ үлдэхийг сонгох нь гайхах алхам болохгүй.


Загасны орд

Өсвөр үеийнхний зурхай
Долоо хоногийн турш маш мэдрэмжтэй, уран сэтгэмжтэй байна. Тэгэхээр бодит нөхцөл байдал хэтэрхий чанга санагдсан ч урам зоригоо алдалгүй хичээгээрэй. Бичих, зурах ~ урлагийн хичээл, сургалт чадвараа хөгжүүлэх боломж болно. Лхагва, Пүрэв гарагт боломж дутсан хүмүүст туслах үеэр ихийг ухаарна. Ямар ч сорилттой тулгарсан түүнийг ямар хүн болохоо таньж мэдэх = бүтээх боломж хэмээн хараарай. Төсөөлөл, мөрөөдөл гэдэг нэг талаар, тайвшрал болох ч нөгөө талаар, шантралгүй давших шалтгаан чинь болно.

  • Бяцхан санамж ~ Чиний зөөлөн байдал бол чиний хүч

Хоолны зурхай
Орчин хүний амьдралын чанарт төдийгүй сэтгэл санаанд маш хүчтэй нөлөөлдөг. Гэхдээ энэ долоо хоногт эрс шинэчлэлт хэрэггүй. Багахан сайжруулалт бүхнийг өөрчлөх хүчтэй. Гал тогоогоо шинэчлэх санхүүгийн боломж нь нээлттэй, хүсэл тэмүүллээр оргилон байна. Заавал үнэтэй, дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж авах шаардлагагүй. Блендерээ шинэчлэхэд л бүтээмж дээшилнэ, процесс ч хөнгөвчлөгдөнө. Одоо тэгвэл шинэ жор туршъя. Бууцай, ямааны бяслагтай пицца, ази маягийн халуун амталгаатай бөөрөнхий мах ямар вэ?

Тэжээвэр амьтны зурхай
Амьтан тэжээдэг гэдгээрээ, тэжээдэг амьтнаа хэрхэн сургаснаараа өөрөөрөө хэр бахархдаг вэ? Өөрийгөө ч түүнийгээ ч хэр мэдэрч ойлгодог гэж боддог вэ? Ихэнх хүмүүс сэтгэл хөдлөлөөр хандаж амьтан тэжээх алхам хийдэг ч хариуцлагатай, тууштай хандаж чаддаггүй. Энэ нь нэг талаар, сэтгэл шимшрэм асуудал ч нөгөө талаар, ухамсаргүйд нь уурлах шалтгаан болдог. Тэгэхээр тэжээвэр амьтантай хүмүүстэй нэгдэж нийгмээ соён гэгээрүүлэх алхам хийвэл ямар вэ? Хүссэн нийгмээ харахын тулд хамтдаа хичээцгээе.