Өсвөр үеийнхний долоо хоногийн зурхай (XII.04 ~ XII.10)


Одоогийн өөрийгөө бүтээсэн хүн хүний амьдралын түүх харилцан адилгүй ч хувь хүний зан төлөвшлөө бүтээж, ямар хүн болох вэ? гэдэгт нөлөөлөх хамгийн чухал үе нь өсвөр нас байдаг.

Хүүхэд наснаас насанд хүрсэн хүн болох шилжилтийн энэ үеийн өдөр болгон тэдэнд шинэ сорилт байдаг. Тэгвэл энэ долоо хоногт тэднийг ямар адал явдал хүлээж байгаа бол…? Хамтдаа нэгэн шинэ долоо хоногийн зурхайгаа уншицгаая!

Өгөгдлөө танин мэдэж, өөрийгөө бүтээж яваа өсвөр үеийн уншигчдадаа зориулав.


Хонины орд

Даваа гараг | 2023.12.04
Зорьсондоо хүрэхийн төлөө өөрийгөө 100% дайчилж байгаа эсэхдээ дүгнэлт хийгээрэй. Урагшлах алхмаа бодох биш, харин хийж эхлэх хэрэгтэй. Зорилгоо илүү сонирхолтой, зугаатай аялал болгоорой.

Мягмар гараг | 2023.12.05
Энэ өдөр хэн нэгнээс ямар нэг санал сонсох төлөвтэй. Ямар ч сэтгэгдэл төрүүлсэн сонголт үргэлж байдаг. Хэнд ямар цаг гаргах вэ?, хэрхэн өдрөө гэрэлтүүлэх вэ? гэдэгт мэдрэмжтэй хандаарай. 

Лхагва гараг | 2023.12.06
Эерэг хандлагатай, эрч хүчтэй өдөр тохионо. Үерхдэг хүнтэй бол түүнтэйгээ, үгүй гэвэл нөхөдтэйгөө цагийг дурсамжтай өнгөрөөгөөрэй. Өдрөө сонирхолтой болгох шинэлэг, бүтээлч санаа олон төрөх болно.

Пүрэв гараг | 2023.12.07
Өөрийгөө илэрхийлэх үг сонголтоо ухаалаг хийж, өрнөх явдалд мэдрэмжтэй хандаарай. Хэнтэй, хэрхэн яаж харилцах вэ? гэдэг нь урлаг байдаг. Түүнийг эзэмшсэнээр харах өнцөг, хүрээллээ тэлэх болно.

Баасан гараг | 2023.12.08
Бодол санаа болон мэдрэмж зөрчилдөх төлөвтэй. Тархи уу, зөн совин уу? гэдэг сонголттой тулгарна. Зөн совин шинэ эхлэлд хөтөлнө, харин өөрөө эргэлзэнэ. Эцсийн бүлэгт эрсдэл гаргахгүйгээр амжилт ирэхгүй.

Бямба гараг | 2023.12.09
Энэ өдөр хэнийг ч хүн гэдэг утгаар нь хүндэтгэж харилцах хэрэгтэй гэдгээ ухаарна. Амьдрал гэдэг нэг нэгнээ гэсэн сэтгэл, хүнлэг харилцаан дээр тогтдог. Хүн байхад хэзээ ч оройтдоггүй гэдгийг санаарай.

Ням гараг | 2023.12.10
Сошиал харилцаагаа идэвхтэй үргэлжлүүлж хүмүүсээс амьдралын сонин хачнаас нь сонирхох хүсэлтэй байна. Хүн хүний бүтээх амьдрал өөр болохоор тэдэнтэй ярилцах үеэрээ олон боломжийг олж харна.


Үхрийн орд

Даваа гараг | 2023.12.04
Хүн болгонд хэн хэнээсээ суралцах мэдлэг, чадвар, амьдрах ухаан гэж байдаг. Энэ өдөр хэн нэгэн чамаас, өөрөө хэн нэгнээс чамлахааргүйг суралцана. Гэхдээ хүн болгон онцгой гэдгийг санах хэрэгтэй.

Мягмар гараг | 2023.12.05
Нөхөрлөлийн харилцаанд ямар нэг асуудал гарсан бол өнөөдрийг тэдэндээ зориулаарай. Ямар ч асуудлыг ярилцсанаар шийдвэрлэх боломжтой ч ойлголцож чадахгүй бол асуудал түүнд байгаа гэсэн үг.

Лхагва гараг | 2023.12.06
Удаан хугацаанд бодож явсан ч хараахан үйлдэл болгоогүй санаагаа хэрэгжүүлэх өдөр өнгөрнө. Хүсвэл таалагддаг хүндээ сэтгэлээ илэрхийлэхээс эхлээд нийгэм рүүгээ чиглэсэн бүтээлч төсөлд нэгдээрэй.

Пүрэв гараг | 2023.12.07
Хүн хүний бүтээх өдөр өөр боловч өдөр болгон төсөөлснөөс олон адал явдал өрнөж байдаг. Тэгэхээр шинэ бүхэнд өөрийгөө нээж сориход өдөр болгон тохиромжтой. Шинэ хүмүүстэй танилцаж ярилцаарай.

Баасан гараг | 2023.12.08
Энэ өдөр мөнгөтэй ухаалаг харьцах хэрэгтэй. Нэн шаардлагагүй худалдан авалт хийснээр үр ашиггүй зарцуулах төлөвтэй. Хүн мөнгийг ямар их хүч хөдөлмөрөөр бүтээдэг вэ? гэдэгт бодолтой хандаарай.

Бямба гараг | 2023.12.09
Өөрийгөө хэрхэн чадавхжуулах вэ? гэдэгт цаг гаргаарай. Алсын хараагаа тэлж өсөж хөгжихөд нөлөөлөх олон сонголт байна. Сонирхсоноо нэг нэгээр нь хийж үзэж байж тохирохоо мэдэх болохоор хичээцгээе. 

Ням гараг | 2023.12.10
Төвлөрч хичээллэхийг хүсэх ч дотно хүнийхээ ярихыг сонсох сонирхолтой байна. Тэнцвэрийг нь хадгалж чадахааргүй санагдвал аль нэг дээр нь анхаарах хэрэгтэй. Нэгийг нь сонго, эсвэл тэс өөрийг хийгээрэй.


Ихрийн орд

Даваа гараг | 2023.12.04
Хүн өөрөө л амьдралаа төвөгтэй болгодог болохоос амьдрал гэдэг энгийн хэрнээ эгэлгүй нэгэн ертөнц байдаг. Энэ өдөр сонирхлоо хөгжүүлэхдээ анхаарах нь амьдралдаа өнгө нэмэх өвөрмөц санааг төрүүлнэ.

Мягмар гараг | 2023.12.05
Хэн нэгэн нөхөрсөг зөвлөгөө өгөх төлөвтэй. Үл итгэх эсвэл үл тоомсорлох хандлагатай ч хэлэхийг нь хүлээцтэй сонсоорой. Хэзээ нэгэн цагт хэрэг болох санааг хэлсэн ч байж болно, хүндэтгэж харьцаарай.

Лхагва гараг | 2023.12.06
Урам зоригтой, бүтээлч өдөр тохионо. Эерэг энергиэ харин зөв хүмүүстэйгээ хуваалцаарай. Бүтээлч нэгэн өөрийгөө хөгжүүлэхэд нь илүүтэй нөлөөлөх болно. Шалгалт ч амжилттай, сэтгэл санаа ч өөдрөг байна.

Пүрэв гараг | 2023.12.07
Хэн нэгэнтэй ярилцмаар эсвэл үерхмээр сэтгэгдэл төрөх төлөвтэй. Хайр өөрөө чамайг хайж ирэхгүй болохоор төдий чинээ санаачилгатай хандах хэрэгтэй. Бодсоноо хүслээрээ бүтээх өдөр өнгөрнө.

Баасан гараг | 2023.12.08
Timer тавьж завсарлагатай хичээллээрэй. Хүн амжилтад алхам алхмаар хүрдэг. Нэг өдөр ухаангүй зүтгэснээр хүрчихгүй гэдгийг санах өдөр өнгөрнө. Аливааг хүчлэх шаардлагагүй, хариулт нь өөрөө ирнэ.

Бямба гараг | 2023.12.09
Энэ өдөр ярилцах нэгэн харах өнцөгт хүчтэй нөлөөлнө. Ялангуяа хүмүүсийг харах хандлага өөрчлөгдөж эхэлнэ. Энэ нь амьдралын зөвхөн нэг хэсэг. Үргэлжлүүлэн түүнийгээ ямар өнгөөр бүтээмээр байна вэ?

Ням гараг | 2023.12.10
Ямар ч төлөвлөгөөтэй байсан бичиж тэмдэглэснээ 100% хэрэгжүүлэх төлөвтэй. Хичээлээ ч хичээнгүй хийнэ, гэрийнхэндээ амласан амлалтаа ч биелүүлнэ. Гэвч ганц нэг асуудалд хүлээцтэй хандах хэрэгтэй.


Мэлхийн орд

Даваа гараг | 2023.12.04
Бодсоноо ярихаас илүү бүтээхийг илүүд үздэг болохоор төдий чинээ бүтээлч өдөр өнгөрнө. Тэгэхээр энэ өдөр ямар ч сорилт, бэрхшээл гарсан хийх аргаа төвөггүй олно. Болохгүй, бүтэхгүйг болгох хүн байгаарай.

Мягмар гараг | 2023.12.05
Хүн болгон өөрөө ч мэдэлгүйгээр өөр хэн нэгэнд үлгэрлэн амьдардаг. Тэгэхээр алхам тутамдаа өөрийгөө хөгжүүлж чадавхжуулах нь чухал гэсэн үг. Оноогдсон цаг хугацаагаа үнэлж ололт арвин урагшилцгаая.

Лхагва гараг | 2023.12.06
Амьдрал гэдэг нэг сонголтоос нөгөө нь урган гарч байдаг сонголтоор бүтээгдэх ертөнц билээ. Тэгэхээр өнөөдрийг ч гэсэн сонголт бүтээнэ. Ямар хичээлийг гүнзгийрүүлж судлах вэ?, ямар сургалтад суух вэ?

Пүрэв гараг | 2023.12.07
Энэ өдөр бүтээсэн зорилгоо эргэн харвал одоогоор 50% явна. 100% болгоход өшөө илүү хичээл зүтгэл хэрэгтэй байна. Тэгэхээр шантралгүй тэмүүлэх урам зоригоо сэргээхээр өөртөө хөгжилдөх цаг гаргаарай.

Баасан гараг | 2023.12.08
Таалагддаг хүндээ сэтгэлээ хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байвал дотно хүмүүсээсээ туршлага сонсоорой. Бууж өгөөгүй цагт бодсон бүхэн боломжтой байдаг болохоор эцсийг нь үзэхээр хичээгээрэй.

Бямба гараг | 2023.12.09
Өдөржингөө залхуурах хандлагатай. Хэрвээ түүнтэй нөхөрлөсөөр байх сонголт хийвэл бүтээхээр тэмүүлсэн зорилгоосоо улам алсрах болно. Шийдвэрлэх асуудал олон байна, санаачилгатай байгаарай.

Ням гараг | 2023.12.10
Сошиал харилцаа идэвхтэй өрнөх энэ өдөр ямар нэг эвентэд оролцвол ямар вэ? Олон хүнээр хүрээлэгдэх орчин хэн болох вэ? гэдгээ танин мэдэхэд хүчтэй нөлөөлж ч болно. Шинэ аялал эхлүүлье.


Арслангийн орд

Даваа гараг | 2023.12.04
Төлөвлөгөө санаснаас өөрөөр хэрэгжих магадлал тэвчээрийг ихээр сорино. Бухимдахаасаа илүү өөрөө хэр хичээж байгаа вэ? гэдгээ дүгнээрэй. Хөдөлмөр, хичээл зүтгэл сэтгэлээс гараагүй цагт үнэ цэнгүй. 

Мягмар гараг | 2023.12.05
Хэн нэгэн төвөгтэй санагдана. Гэвч хүний амьдрал богино. Хэчнээн таагүй сэтгэгдэл төрүүлсэн ч хүн болгон асуудалтай амьдардаг гэдгийг санаж хүлээцтэй хандаарай. Хүндэтгэл хүний мөн чанар байдаг.

Лхагва гараг | 2023.12.06
Бодитоор хэрэгжсэн байхыг нь харахыг хүсэх бүтээлч санаа нэлээдийг харна. Тэгэхээр чамаас сонголтоо хийж төсөөллөө урлаж эхлэхийг шаардана. Өнөөдөр шиг өдрийг бүтээмжгүй өнгөрөөж хэрхэвч болохгүй.

Пүрэв гараг | 2023.12.07
Багаар хамтарч хэрэгжүүлэх ямарваа төсөл илүү амжилттай хэрэгжиж, үнэ цэнийг бүтээж чадахаар байна. Хамт олноосоо үлгэрлэх чанар олон байна. Шинэ хүмүүстэй ч нөхөрлөх сонирхолтой нэгэн өдөр өнгөрнө.

Баасан гараг | 2023.12.08
Тэнцвэрээ хадгалж тэмүүлэлтэй урагшлах өдөр тохионо. Урлагийн төсөлдөө амжилттай оролцох эсвэл үерхэлд үүссэн маргаанаа шийдвэрлэнэ. Энэ бүхэн өмнөхөөсөө хурдтай, бүтээлч алхамд хөтлөх болно.

Бямба гараг | 2023.12.09
Хүн хэдий чинээ байгаадаа талархалтай хандана, амьдралаа төдий чинээ гэрэлтэйгээр бүтээдэг. Эерэг энерги зөвийг дууддаг болохоор энэ эрчээ хадгалж, эерэг нийгмийг бүтээхдээ хувь нэмрээ оруулаарай.

Ням гараг | 2023.12.10
Сэтгэл санаа харьцангуй тогтворгүй хандлагатай байна. Иймэрхүү өдөр хоног хүн болгоны л амьдралд тохиолддог. Гэвч маргааш арай өөр байх байлгүй гэж хүлээлгүй, өнөөдрөөсөө эерэгийг харж мэдрээрэй.


Охины орд

Даваа гараг | 2023.12.04
Шаардлагатай гэсэн өөрчлөлтүүдээ зоригтойгоор хийж эхлэх өдөр өнгөрнө. Нэгэнт шийдсэн бол амьдрал гэдэг өөрийн бүтээх давтагдашгүй ертөнцдөө өөр нэгэн өвөрмөц өнгө нэмэхээр хичээсээр байгаарай.

Мягмар гараг | 2023.12.05
Энэ өдөр хэн нэгнийг өрөөсгөлөөр дүгнэх магадлал өндөр байна. Ямар амьдрал туулж явааг нь мэдэхгүй мөртлөө яаран нэгийг хэлэх нь утгагүй. Тэгэхээр харилцан нэгнээ хүндэтгэх нь ухаалаг алхам болно.

Лхагва гараг | 2023.12.06
Аливааг эерэгээр харж, сэтгэж, хийж бүтээж чадвал өдөр болгон гайхамшиг байдаг. Энэ өдөр сэтгэл санаа ямар ч байсан энэ бүхэн удаан үргэлжлэхгүй болохоор сөргөөс ч ухаарал мэдрэхийг хичээгээрэй.

Пүрэв гараг | 2023.12.07
Амьдралд анхны сэтгэгдэл үргэлж үнэн байдаггүй. Тиймээс аливаад өнгөцхөн хандалгүй мөн чанарт нь нэвтрэхийг зорих өдөр өнгөрнө. Хэрвээ тэгж чадвал тэс өөр зорилго, хүсэл мөрөөдлийг олж авах болно.

Баасан гараг | 2023.12.08
Хорвоо ертөнцийг танин мэдэх хүсэл тэмүүлэлтэй байна. Тэгэхээр өдрийг дэмий хоосон өнгөрөөнө гэдэг утгагүй санагдаж шинийг эрэлхийлж туршиж үзэхийг хүснэ. Хүн нь өөрөө хүсвэл хүсэл бүхэн боломжтой.

Бямба гараг | 2023.12.09
Хэн нэгний нөлөөнд автахгүй, хэний ч өмнө худал дүр эсгэхгүй амьдрах сонголт үргэлж байдаг. Энэ өдөр өөрийнхөөрөө амьдрахын эрх чөлөөг мэдрээрэй. Хэн намайг ямраар хэлэх бол гэдэгт – 0% анхаараарай. 

Ням гараг | 2023.12.10
Эхлүүлсэн төслийнхөө эцсийг хараахан харалгүй тэг дунд нь гацчихсан байгаа бололтой. Яахаа шийдэж чадахгүй байгаа бол сэтгэлээ сонсоорой. Санаачилга гаргах хүсэл, тууштай хандлага үгүйлэгдэж байна.


Жинлүүрийн орд

Даваа гараг | 2023.12.04
Аливааг сурч мэдэх, хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй өдөр өнгөрнө. Гэвч зарим талаар зарим нэг алхам түргэдэх ч гаргах бүтээмждээ сэтгэл хангалуун байна. Амьдрал гэдэг адал явдал, шинэлэг байгаарай.

Мягмар гараг | 2023.12.05
Нөхөрлөлийн харилцаандаа анхаарч, тэдэндээ цаг гаргаарай. Нөхөрлөл эхлүүлэх амархан боловч үнэ цэнтэй авч явна гэдэг амаргүй. Энэ өдөр харах, сонсох бүхэн сонихон мэдлэг, мэдээллийг агуулна.

Лхагва гараг | 2023.12.06
Бүтээж байгаа амьдралдаа сэтгэл хангалуун явдаг уу? Энэ өдөр өөрийг төлөвлөж, өөрчлөлт хийгээрэй. Боломжийг өөртөө авчрах эхлэл нь өнөөдөр байдаг. Ирээдүйгээ бүтээе гэвэл өнөөдрийг үрэх хэрэггүй.

Пүрэв гараг | 2023.12.07
Өөрөө л хүндрүүлэхгүй байвал өдөр болгон сайхан өдөр байдаг. Тэгэхээр энэ өдөр цаг хугацааг үнэлдэггүй, хааяахан бүтээмжгүй өнгөрөөдөгтөө анхаараарай. Өдрийг урлаж өнгөрөөх хэрэгтэй. 

Баасан гараг | 2023.12.08
Шинэ, шинэлэг бүхэн өдрийн онцлох хэсэг болно. Шинэ романс эхлүүлэх, шинэ гаджет эсвэл ном худалдаж авах, эсвэл сургалтад бүртгүүлэх магадлал өндөр байна. Эхлүүлсэндээ тууштай байгаарай.

Бямба гараг | 2023.12.09
Бодсоноосоо олон төлөвлөгөөнийхөө ард гарах төлөвтэй. Гэхдээ тэр нь санаа амрах шалтгаан болохгүй. Өсвөр үе үүнээс ч ихийг хийж бүтээх чадвар, хүсэл тэмүүлэлтэй нас. Өөрийгөө өшөө илүү дайчлаарай.

Ням гараг | 2023.12.10
Дотно нэгэнд зөвлөлдөж шийдэх асуудал гарсан бололтой. Хүн болгонд хэн нэгэнтэй ярилцахыг хүсэх, сэтгэлээ онгойлгох хэрэгцээ гардаг. Болсон явдлыг өөр дээрээ тусган бодох нь туршлага болж үлдэнэ.


Хилэнцийн орд

Даваа гараг | 2023.12.04
Өрнөх өөрчлөлтөд өөрийгөө нээгээрэй. Өөрчлөлт үгүй бол амьдрал зогсонгижно. Хэрвээ түүнийг адал явдал гэж харвал амьдрал илүү сонирхолтой санагдах болно. Тэр одоогийнхоос илүү хөгжүүлэх болно. 

Мягмар гараг | 2023.12.05
Бодол санаагаа шинэ мэдлэгт нээх өдөр өнгөрнө. Цахим орчноос сонирхол татагдсан мэдээллээ унших, номын дэлгүүрээр зочлох, эсвэл номын санд хичээллэвэл тохиромжтой. Унших бүхэн харах өнцөг тэлнэ.

Лхагва гараг | 2023.12.06
Төсөөлснөөсөө өндөр үнэлгээ авах нь өөртөө итгэхийг, үргэлж хичээх хэрэгтэйг сануулна. Хичээл зүтгэл хэнд ч боломж авчирдаг болохоор төдий чинээ хичээнгүй суралцаарай. Итгэл гэдэг урагшлах хүч билээ.

Пүрэв гараг | 2023.12.07
Итгэдэг хүндээ сэтгэлээ нээн ярилцах өдөр өнгөрнө. Ямар ч асуудал гарсан өөрийнхөөрөө зүтгэх гэсний хэрэггүй. Хэлэхийг нь хүлээцтэй сонсоорой. Хэнийх нь зөв, эсвэл буруу вэ? гэдгийг цаг хугацаа харуулна. 

Баасан гараг | 2023.12.08
Өдрийн энерги өсөлт хөгжлийг илэрхийлж байна. Өөрөө ямар шинэ чадварт суралцсан бэ? Өөрийгөө хөгжүүлэхэд хэр цаг гаргаж байгаагаа дүгнээрэй. Сонирхол хаашаа татагдана, өөрийгөө сорих л хэрэгтэй.

Бямба гараг | 2023.12.09
Ямар амьдралыг бүтээж байна вэ? Хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр өөрийгөө хэр дайчилж байна вэ? Энэ амьдралдаа ямраар дурсагдахыг хүсдэг вэ? ~ Энэ өдөр эдгээр асуултад хариулж, төлөвлөгөө гаргаарай.

Ням гараг | 2023.12.10
Энэ өдрийг тодорхойлох үг тэнцвэр байна. Хичээллэх ~ амрах ~ гэрийнхэндээ зориулах цагаа хэрхэн зөв төлөвлөж байна вэ? Цаг төлөвлөлт бүтээмжид онцгой нөлөөтэй байдаг. Цагаа хэр баримталдаг вэ?


Нумын орд

Даваа гараг | 2023.12.04
Бүрэн төвлөрч бүтээхээр төлөвлөснөөсөө ихийг хэрэгжүүлнэ. Тодорхой нэг асуудал хараахан чинийхээр болохгүй ч харах өнцгөө өөрчлөөд нэг үзвэл өөр дүгнэлтэд хүрэх болно ~ чадна гэдэгтээ 100% итгээрэй.

Мягмар гараг | 2023.12.05
Өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ? Хэрвээ цахим орчинг зөв ашиглаж чадвал хэрэг болох мэдээлэлд хязгаар үгүй. Бие хамгаалах урлагаар хичээллэх, уран баримал эсвэл зургийн дугуйланд хичээллэх үү?

Лхагва гараг | 2023.12.06
Сэтгэл санаа тогтворгүйтэх хандлагатай энэ өдөр амьдрал сайхан байгаа мэт аашлах хэрэггүй. Хэн нэгнээс дэмжлэг, зөвлөгөө авч ярилцвал дээрдэнэ. Эцэст нь жаргалтай байх сонголтоо өөрөө хийх болно.

Пүрэв гараг | 2023.12.07
Энэ өдөр хэн ч ямар ч санаа гаргасан үгүйсгэх хэрэггүй. Бүтэшгүй мэт санагдах ямар ч санаа ямар ч амжилт авчрахыг хэн ч таашгүй. Шинэлэг, сонирхолтой бүхэнд өөрийгөө нээснээр амжилт чинийх болно.

Баасан гараг | 2023.12.08
Шийдвэр гаргаж сонголт хийхдээ зөн совингоо сонсдог уу? Харъя аа чадахгүй, хүрье ээ боломжгүй совин гэх мэдрэмж хэн хүний анзаараагүйг хэлж өгөхөөс гадна хүнийг өөрийгөө танин мэдэхэд нь хөтөлдөг.

Бямба гараг | 2023.12.09
Ирээдүйдээ ямар хүн болох вэ? Амьдралаа яаж бүтээхийг хүсэж байна вэ? Бодсоноо бодитоор мэдэрье гэвэл ямар ямар алхам хийх шаардлагатай вэ? ~ Энэ өдөр нэг алхам ухарч, өөртөө дүгнэлт хийгээрэй.

Ням гараг | 2023.12.10
Сонихон нэгэн өдрийг илүү сонирхолтой болгох боломж өөрт байдаг. Энэ өдөр хэн нэгнийг шохоорхож эхэлнэ. Хүсвэл зориг гарган санаачилгатай алхам хийгээрэй. Сэтгэлээ мэдэрч, зөв гэснээ хийх хэрэгтэй.


Матрын орд

Даваа гараг | 2023.12.04
Бүтээхээр төлөвлөж байгаа санаагаа зоригтойгоор эхлүүлээрэй. Зорьсноо үргэлж үйлдэл болгохыг хичээдэг ч өнөөдөр хичээх нь хангалтгүй, харин чадах хэрэгтэй. Өөртөө итгэвэл бодол бүхэн бодитой.

Мягмар гараг | 2023.12.05
Урам зоригтой өнгөрөх энэ өдөр зорилгодоо өөрийгөө 100% зориулах хэрэгтэй. Оромдвол огт хийгээгүй нь дээр гэдэг. Хүн болгоны зорьсноо бүтээх аялал бартаатай ч хуримтлуулах туршлага нь үнэ цэнтэй.

Лхагва гараг | 2023.12.06
Хүн өөрөө хүсэхгүй бол хэн ч хэнийг ч өөрчлөх боломжгүй. Харин өөрчлөгдөхөд нь нөлөөлөх боломжтой байдаг. Өөртөө болон бусдад аливааг өөрийнхөөрөө оролдож үзэх, алдаж онох боломжийг өгөөрэй.

Пүрэв гараг | 2023.12.07
Бүтээлч сэтгэлгээтэй, шинэд суралцах хүсэл тэмүүлэлтэй байна. Бэрхшээл, сорилт ухрах шалтгаан биш, харин ч хөгжих боломж болно. Амьдралыг харах өнцөг + хандлага + хэрэгжүүлэх алхам 100% бүтээдэг.

Баасан гараг | 2023.12.08
Боломжгүй мэт санагдах асуудлыг шийдвэрлэх арга нь аливаад хандах хандлагаа өөрчлөх явдал байдаг. Өөрийнхөөрөө хэтэрхий зөрөх гэсний хэрэггүй. Олон өнцгөөс харвал оновчтой сонголт хийж чадна.

Бямба гараг | 2023.12.09
Хэдэн өдөр хангалттай хойргошсон бол энэ өдөр бүтээлч энергиэ сэргээхэд төвлөрвөл ямар вэ? Дасгал хөдөлгөөн, спортод цаг гаргаснаар бодол санаа цэгцэрч, бүтээмж ч нэмэгдэх болно. Иог хийвэл ямар вэ?

Ням гараг | 2023.12.10
Шинийг эрэлхийлэх, түүнийгээ туршиж мэдрэх өдөр тохионо. Адал явдал гэдэг хэнд ч сонихон төдийгүй бүтээлч сэтгэлгээ, амьдрах идэвхийг нэмж байдаг. Дотно хүмүүстэйгээ мэдэрвэл харилцаа бэхэжнэ.


Хумхын орд

Даваа гараг | 2023.12.04
Оролдож үзээд бүтэлгүйтсэн эсвэл одоо хэр нь хэрэгжүүлж чадаагүй байгаа ямар ямар алхам байдаг вэ? Бүтэлгүйтэл гэдэг амьдралын нэг хэсэг төдийгүй амжилттай хүн болох үгүйн сорилт байдаг. Дахиад хийе!

Мягмар гараг | 2023.12.05
Бүтээлч сэтгэлгээ нэмэгдэх өнөөдөр шиг өдрийг сүүлийн хэдэн сар мэдрээгүй мэт санагдана. Тэгэхээр өөрийгөө чөлөөлж хүссэнээ хийгээрэй. Чадвараа хөгжүүлье гэвэл сэтгэлээ шингээн зүтгэхэд хангалттай.

Лхагва гараг | 2023.12.06
Хүссэн амьдралаараа амьдарч чадаж байна уу? Ямар нэг өөрчлөлт хийх хэрэгцээ байна уу? Бүтэж байгаа бүхэнд талархалтай хандаж, болохгүй байгааг нь болгохоор хичээгээрэй. Өрөөгөө ч нэг цэгцлээд аваарай.

Пүрэв гараг | 2023.12.07
Нөхөрлөлдөө цаг гаргахыг хүсэх ч өөртөө зориулах өдөр өнгөрнө. Ганцаараа өнгөрөөх энэ цаг хугацаандаа өөртөө дүгнэлт хийж, бүтээхийг хүсэж байгаа амьдралаа төлөвлөөрэй. Энэ үе өөрчлөлтийн үндэс болно.

Баасан гараг | 2023.12.08
Хүлээцтэй хандах шаардлагатай тулгарна. Ялангуяа эцэг эх эсвэл дотно хүмүүстэйгээ ойлголцохгүй тохиолдолд энэ хандлага маш чухал нөлөөтэй. Хэлсэн ярьсанд нь авах гээхийн ухаанаар хандаарай.

Бямба гараг | 2023.12.09
Ямар нэг өөрчлөлт мэдрэхийг хүснэ. Амьдрах эсвэл хичээл хийх орчноо өөрчилмөөр санагдаж ч мэднэ. Аяллаар явах эсвэл гадаадад сурах санаа төрнө. Хэн нэгэнд хол сонсогдож болох ч хичээвэл боломжтой.

Ням гараг | 2023.12.10
Олон хоног, эсвэл сараар хойшлуулсан эсвэл одоо хэр нь хийгээгүй байгаа даалгавартаа төвлөрөөрэй. Бүтээмж үнэмлэхүй гарах болохоор цаашдаа аливааг хойш тавихгүйг хичээгээрэй. Цаг цагт нь л хийцгээе!


Загасны орд

Даваа гараг | 2023.12.04
Энэ өдөр мэдээллийг хэрхэн хүлээж авах вэ?, түүнийгээ хэрхэн өөртөө ашигтайгаар эргүүлэх вэ? гэдэгт төвлөрөөрэй. Шинийг эрэлхийлэх хандлага амьдралыг адал явдалтай болгодог ч цензуртай хандаарай.

Мягмар гараг | 2023.12.05
Ямарвааг өнгөцхөн дүгнэснээр алдаа гаргах төлөвтэй. Амьдралд харагдах бүхэн түүн шигээ байдаггүйг санавал агуулга нь сонирхол татна. Ямар ч асуудал гарсан өөрийгөө хэнтэй ч харьцуулах шаардлагагүй.

Лхагва гараг | 2023.12.06
Өдөр болгон сэтгэлээсээ гаргах хичээнгүй хандлага төсөөлөл дэх ирээдүйн эхлэл байдаг. Энэ өдөр хэлэх үг, хэрэгжүүлэх алхам хэн нэгэнд эерэгээр нөлөөлнө. Сэтгэлээс гарах бүхэн сэтгэлд хүрдэг.

Пүрэв гараг | 2023.12.07
Энэ өдөр хичээллэх орчноо өөрчлөх хүсэлтэй байна. Ганцаараа төвлөрч суралцахад тохиромжтой ямар орчин байж болох вэ? Цагаар, өдрөөр, сараар түрээслэх боломжтой нэг хүний оффис сонирхоорой.

Баасан гараг | 2023.12.08
Ямар хүмүүстэй нөхөрлөдөг вэ? гэдгээс амьдрал хэрхэн өөрчлөгдөх нь хамаарч байдаг. Тэгэхээр энэ өдөр нөхөрлөлийн түүхээ эргэн харж, өөрийгөө хэр бүтээлч хүмүүсээр хүрээлүүлснээ эргэн хараарай.

Бямба гараг | 2023.12.09
Сэтгэл санаа тогтворгүйтэх хандлагатай энэ өдөр хэн нэгэнд сэтгэлээ нээн ярилцаарай ~ сэтгэл гутрах магадлалтай. Нэгэнт өртчихвөл эм эсвэл эмч энэ байдлаас гаргахгүй, өөрөө өөртэйгөө тэмцэх хэрэгтэй.

Ням гараг | 2023.12.10
Өнөөдрийн өнгийг өнгөрсөн шөнийн зүүд тодорхойлох төлөвтэй. Хэнтэй тэмцэж амьдрах вэ? Санхүүгийн эрх чөлөөнд хэрхэн хүрэх вэ? ~ Бодсоноо бодит мэт харах болно. Чадна гэсэн итгэл төрвөл чадах болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *