Өсвөр үеийнхний долоо хоногийн зурхай (I.09 ~ I.15)


Одоогийн өөрийгөө бүтээсэн хүн хүний амьдралын түүх харилцан адилгүй ч хувь хүний зан төлөвшлөө бүтээж, ямар хүн болох вэ? гэдэгт нөлөөлөх хамгийн чухал үе нь өсвөр нас байдаг.

Хүүхэд наснаас насанд хүрсэн хүн болох шилжилтийн энэ үеийн өдөр болгон тэдэнд шинэ сорилт байдаг. Тэгвэл энэ долоо хоногт тэднийг ямар адал явдал хүлээж байгаа бол…? Хамтдаа нэгэн шинэ долоо хоногийн зурхайгаа уншицгаая!

Өгөгдлөө танин мэдэж, өөрийгөө бүтээж яваа өсвөр үеийн уншигчдадаа зориулав.


Хонины орд

Мягмар гараг | 2024.01.09
Бодитоор хэрэгжсэн байхыг нь харахыг хүсэх бүтээлч санаа нэлээдийг харна. Тэгэхээр чамаас сонголтоо хийж төсөөллөө урлаж эхлэхийг шаардана. Өнөөдөр шиг өдрийг бүтээмжгүй өнгөрөөж хэрхэвч болохгүй.

Лхагва гараг | 2024.01.10
Хүн болгон өөрөө ч мэдэлгүйгээр өөр хэн нэгэнд үлгэрлэн амьдардаг. Тэгэхээр алхам тутамдаа өөрийгөө хөгжүүлж чадавхжуулах нь чухал гэсэн үг. Оноогдсон цаг хугацаагаа үнэлж ололт арвин урагшилцгаая.

Пүрэв гараг | 2024.01.11
Өнөөдөр туулж байгаа амьдрал, олж авсан туршлага амьдралынх нь өчүүхэн л хэсэг. Нэг туршлагыг нөгөөхөөс нь салгах боломжгүй. Бүгдээрээ нэгдэж гашуун боловч чихэрлэг нэгэн амьдралыг бүтээдэг.

Баасан гараг | 2024.01.12
Хүн өөрөө хүсэхгүй бол хэн ч хэнийг ч өөрчлөх боломжгүй. Харин өөрчлөгдөхөд нь нөлөөлөх боломжтой байдаг. Өөртөө болон бусдад аливааг өөрийнхөөрөө оролдож үзэх, алдаж онох боломжийг өгөөрэй.

Бямба гараг | 2024.01.13
Өнөөдөр өөрийгөө өөртөө таалагддаг, урам зориг өгдөг бүхнээр хүрээлүүлээрэй. Аз жаргалыг хаанаас эсвэл хэнээс мэдэрдэг вэ? Шүлэг тэрлэх, дуу зохиох эсвэл зөгнөлт зохиол бичиж эхэлсэн ч яах вэ?

Ням гараг | 2024.01.14
Хэдэн өдөр хангалттай хойргошсон бол энэ өдөр бүтээлч энергиэ сэргээхэд төвлөрвөл ямар вэ? Дасгал хөдөлгөөн, спортод цаг гаргаснаар бодол санаа цэгцэрч, бүтээмж ч нэмэгдэх болно. Иог хийвэл ямар вэ?

Даваа гараг | 2024.01.15
Бүтээлч сэтгэлгээтэй, шинэд суралцах хүсэл тэмүүлэлтэй байна. Бэрхшээл, сорилт ухрах шалтгаан биш, харин ч хөгжих боломж болно. Амьдралыг харах өнцөг + хандлага + хэрэгжүүлэх алхам 100% бүтээдэг.


Үхрийн орд

Мягмар гараг | 2024.01.09
Амьдрал нэг хэвийн санагдаж, хэн нэгнээс дэмжлэг авахыг хүснэ. Гэвч хэнд ч найдалгүй өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэх хэрэгтэй. Хүсэж мөрөөдөж байгаа бүхнээ сэтгэлдээ төсөөл, бодит болгох боломжтой.

Лхагва гараг | 2024.01.10
Шинэ газар орноор аялж, шинийг танин мэдэх хүсэл, шинэ амт мэдрэх сонирхол хүчтэй төрнө. Шинийг эрэлхийлэх нь харах өнцөг тэлж, амьдрах идэвх нэмдэг. Хэрэгжих боломжтой болохоор хичээгээрэй.

Пүрэв гараг | 2024.01.11
Хэн нэгэнтэй танилцах эсвэл хэн нэгэнд сэтгэл татагдаж магадгүй. Чатаар эхлэх харилцааг хааш нь чиглүүлэх вэ? Хэрвээ хүнтэй үерхэх талаар бодоогүй яваа бол өдрийг өөрөөр бүтээх сонголт олон байна.

Баасан гараг | 2024.01.12
Өдөрхөн тийшээ төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлага гарах нь тэвчээр сорих ч шинэчлэгдэх төлөвлөгөөгөө өөрийгөө хааш нь хүргэх бол…? гэдэгт сониуч хандаарай. Эерэг хандлага сөргийг сөрөх хүчин болно.

Бямба гараг | 2024.01.13
Шинэ мэдлэг, шинэ чадварт суралцах өдөр өнгөрнө. Ямар ч дадал төлөвшүүлж эхэлсэн шийдвэртээ тууштай хандаарай. Өөртөө хэт ачаалал өгөлгүйгээр, хөгжилдөнгөө хөгжих боломж үргэлж байдаг.

Ням гараг | 2024.01.14
Энэ өдөр дотно хүмүүстээ сэтгэлээ нээн, хүсэл мөрөөдөл, хүрэх зорилгынхоо талаар ярилцах нь шинэ санаа олоход тусална. Гоо зүйн мэдрэмж амьдралд чухал нөлөөтэй болохоор урлагт ч цагаа зориулъя.

Даваа гараг | 2024.01.15
Өнөөдрийг хүртэл ямар чадварт суралцсан бэ? Ямар мэдлэгт суралцаагүй явна вэ? гэдэгтээ дүгнэлт хийгээрэй. Өөрөө алхам тутамдаа шинэ мэдлэг, чадварт суралцах шаардлагатай цаг үед амьдарч байна.


Ихрийн орд

Мягмар гараг | 2024.01.09
Өнөөдрийг хэрхэн бүтээх вэ? гэдэгт ямар санаачилгатай ханддаг вэ? Энэ өдөр плейлистээ шинэчилж, ирээдүйн өөртөө захидал илгээх эсвэл ном бүтээж эхэлсэн ч болно. Ямартай ч жаргал мэдрээрэй.

Лхагва гараг | 2024.01.10
Энэ өдрөөс ямар нэг өөрчлөлт мэдрэхийг хичээгээрэй. Үнэнийг үгүйсгэх хэрэггүй, эсрэгээрээ түүнтэй эвлэрч эерэгийг бүтээгээрэй. Дүр эсгэснээс илүү өөрийнхөөрөө үргэлжлүүлэх амьдрал үнэ цэнтэй.

Пүрэв гараг | 2024.01.11
Нөхөрлөлийн харилцаандаа анхаарч, сонирхолтой сэдвээр ярилцаарай. Итгэдэг хүнтэйгээ ярилцсанаар сэтгэл уужирч, хэн хэнийгээ хүчирхэгжүүлэх болно. Зөв хандлага, зөв энергиэ түгээсээр байгаарай.

Баасан гараг | 2024.01.12
Санхүүгийн төлөв санаа зовоох ч шийдвэрлэх арга нь олдож таарна. Учрах сорилт хэн хүнийг улам ухаажихыг шаардаж байдаг. Байгаадаа талархалтай хандаж эхэлснээр сэтгэлийн гунигаасаа салж чадна.

Бямба гараг | 2024.01.13
Энэ өдрийг зөвхөн гэртээ өнгөрөөх хэрэггүй. Орчноо солих сонголт хийснээр бүтээмж ч нэмэгдэнэ. Тэгэхээр цагаа үр ашигтайгаар өнгөрөөж, өсөж хөгжих боломж болох тэр нэгэн газрыг эрж олоорой.

Ням гараг | 2024.01.14
Хэдэн арван жилийн дараах амьдралаа ямраар төсөөлдөг вэ? Өдрийн тэмдэглэл хөтөлдөг үү? Бодсоноо төлөвлөсөн бол өнөөдрөөс төлөвлөснөө бүтээж эхлээрэй. Хүсэл + алхам = хүссэн амьдрал болно.

Даваа гараг | 2024.01.15
Өдөр өдрийн амьдралаа эргэн нэг харж, яавал ахиц гаргах вэ?, яавал хөгжих вэ? гэдгээ эргэцүүлээрэй. Өрсөлдөх хүнээ өөрөө гэдгийг санаж, эрсдэлтэй алхамд сэтгэлээ нээж, өдрийг урлаж өнгөрөөгөөрэй.


Мэлхийн орд

Мягмар гараг | 2024.01.09
Төлөвлөгөөгөө хэрхэн гаргадаг вэ? Өөр хүмүүс хэрхэн төлөвлөдгийг судалж, туршлага солилцвол ямар вэ? Ялангуяа цаг төлөвлөлтдөө анхаарах шаардлагатай болохоор төлөвлөх чадварт суралцъя.

Лхагва гараг | 2024.01.10
Эрүүл мэнддээ анхаарч, энэ сэдвийн хүрээн дэх мэдлэгт хөрөнгө оруулалт хийгээрэй. Хэрэгцээт амин дэмээ хаанаас, хэрхэн авах вэ? Бусдаас дэмжлэг хүсэхэд тохиромжтой үеэс илүү сэтгэл чухал байдаг.

Пүрэв гараг | 2024.01.11
Өөрчлөлтийн салхи үлээж байна ~ үүнийг өөрөө мэдэрнэ. Өөрөө томоохон өөрчлөлтүүдийн эсвэл ганцхан эерэг өөрчлөлтийн нэг хэсэг болно. Сэтгэлийн гүн дэх хүслээ хойш тавилгүйгээр мэдэрч эхэлье.

Баасан гараг | 2024.01.12
Энэ өдөр харилцаандаа анхаарах ч хэн нэгнээс хамааралгүйгээр хүссэн, хэлсэн, зорьсноо хийгээрэй. Өөрөөс чинь үлгэрлэх, талархах нэгэн байхад эсрэгээрээ атаархаж, үзэн ядах ч нэгэн оршсоор л байдаг.

Бямба гараг | 2024.01.13
Өөрийн чинь нэр сийлэгдэж үлдэхээр ямар нэг бүтээлч төсөл эхлүүлэхэд тохиромжтой. Уран зураг зурах, шүлэг тэрлэх, эсвэл ном хэвлүүлэх талаар бодож үзээрэй. Хоол хийх урлагт ч өөрийгөө сорьсон ч яах вэ?

Ням гараг | 2024.01.14
Энэ өдөр амралт хэрэгтэй. Дуртай амттанаа идэнгээ дурсамж сэргээх эсвэл урам зориг өгөх кинонуудаас сонгон үзээрэй. Хүн өөрөө л мэдэрч чаддаггүй болохоос амьдралын хором бүхэн гайхамшиг байдаг.

Даваа гараг | 2024.01.15
Өөрөө хорвоо дээрх хүн бүхэн шиг чадвартай, мэдрэмжтэй, ухаалаг нэгэн. Наанадаж л ямар амьдралаар амьдрахаа мэддэг. Энэ өдөр хэцүү санагдах ч хүссэн амжилтаа бүтээчихвэл өдөр болгон амархан байна.


Арслангийн орд

Мягмар гараг | 2024.01.09
Амьдралд нь ямар нэг томоохон өөрчлөлт явагдах гэж байгааг анзаарна. Үүнийг уншсан даруй ямар мэдрэмж төрж байна вэ? Хэн хүнгүй амьдралаа 100% хянаж чадахгүй ч харамсахгүй амьдрах боломжтой.

Лхагва гараг | 2024.01.10
Энэ өдөр ямарваад яарах хандлагатай ч хүлээцтэй хандахыг хичээгээрэй. Өгөгдсөн цаг хугацаагаа өөрөөр өнгөрөөх сонголт хийвэл ямар вэ? Ямар ч шийдвэр гаргасан жаргаж амьдрах сонголт үргэлж байдаг.

Пүрэв гараг | 2024.01.11
Энергиэ хэрхэн тэнцвэртэй хуваарилах вэ? гэдэгтээ мэдрэмжтэй хандаарай. Нэг цаг хичээллэвэл 10 минут амарч, энергиэ цэнэглэх хэрэгтэй. Хичээнгүйлэн суралцах шаардлагатай ч өөрийгөө хайрлаарай.

Баасан гараг | 2024.01.12
Ухаалаг худалдан авалт хийх хэрэгтэй байна. Тэгэхээр үрэх зуршилдаа анхаар. Хэрвээ амьдралынхаа мөн чанарыг ойлгож чадвал санхүүгээ оновчтой төлөвлөж чадна. Хэний төлөө, өөрийнхөө төлөө!

Бямба гараг | 2024.01.13
Энэ өдөр сэтгэл санаа тавгүйрхэх хандлагатай ч аливааг гэгээлгээр харна гэдэг үргэлж боломжтой байна. Харах өнцгөө хэдэн хэм өөрчилснөөр хэсэгтээ л хорвоог өөрөөр харна, бүтээмжээ ч нэмэх болно.

Ням гараг | 2024.01.14
Бясалгалаар хичээллэх, эсвэл одоог хүртэл эхлүүлж чадаагүй яваа телевизийн цуврал киногоо үзвэл ямар вэ? Хааяахан ч гэсэн түр амсхийж амьдрал ямар гайхамшигтай вэ? гэдгийг мэдрэх хэрэгтэй.

Даваа гараг | 2024.01.15
Бодол дахь шинэлэг, сэтгэл татам санаагаа хэрэгжүүлэх өдөр өнгөрнө. Бодсоноороо биш, бүтээснээрээ хэн гэдгээ харуулах болохоор амьдралаа өнгөлөг, сонирхолтой болгоно гэснээ итгэлтэйгээр хийгээрэй.


Охины орд

Мягмар гараг | 2024.01.09
Хүн болгонд хэн хэнээсээ суралцах мэдлэг, чадвар, амьдрах ухаан гэж байдаг. Энэ өдөр хэн нэгэн чамаас, өөрөө хэн нэгнээс чамлахааргүйг суралцана. Гэхдээ хүн болгон онцгой гэдгийг санах хэрэгтэй.

Лхагва гараг | 2024.01.10
Дотно хүмүүсээ хүндэтгэж ярилцах нь харилцаанд чухал нөлөөтэй байдаг. Тэдэнтэйгээ ярилцсанаар итгэлээ сэргээх болохоор эерэг, сайхан үг хэлээрэй. Аливаад дасан зохицож, хүлээцтэй хандах хэрэгтэй.

Пүрэв гараг | 2024.01.11
Бэрхшээлээс хойш суусан, урам зориггүй хандлагатай байна. Хүний амьдралд ингэх үе олон гардаг. Өөртөө анхаарч, өөрийгөө хайрлах цаг үгүйлэгдэж байна. Ялангуяа тавтай унтаж амрахыг хичээгээрэй.

Баасан гараг | 2024.01.12
Өнөөдөр аливаад бодолтой хандахыг хичээгээрэй. Тэгснээрээ өдрийн өрнөл дэх таагүй асуудлаас өөрийгөө чөлөөлөх боломжтой. Ямарвааг хүндрүүлэлгүй хүлээж авах чадвар амьдралд өнгө нэмэх болно.

Бямба гараг | 2024.01.13
Өөрийгөө хөгжүүлэхдээ анхаараарай. Чамайг хөгжүүлдэг, гэхдээ давхар амралт болох ямар сонголт байна вэ? Дасгал хөдөлгөөн гэдэг хэн хүний өөртөө хийх хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болно.

Ням гараг | 2024.01.14
Сошиал медиагаа идэвхтэй хөтөлдөг бол сэтгэл хөдөлгөм meme постолж, хэн нэгний постод эерэг сэтгэгдэл үлдээгээрэй. Эерэг хандлага, эерэг алхам бүхэн эргэх амьдралд нь баяр жаргал мэдрүүлнэ.

Даваа гараг | 2024.01.15
Өөрчлөлт хийх талаар эргэцүүлэх ч хангалттай цаг, мөнгө байхгүй гэдэгтээ гомдоллох хандлагатай. Хүсэл мөрөөдлөө л дага, өчүүхэн гэлтгүй ямар нэг алхам хийгээрэй. Бодсоноо хийвэл хүсэл бодит болно.


Жинлүүрийн орд

Мягмар гараг | 2024.01.09
Амьдралд анхны сэтгэгдэл үргэлж үнэн байдаггүй. Тиймээс аливаад өнгөцхөн хандалгүй мөн чанарт нь нэвтрэхийг зорих өдөр өнгөрнө. Хэрвээ тэгж чадвал тэс өөр зорилго, хүсэл мөрөөдлийг олж авах болно.

Лхагва гараг | 2024.01.10
Шаардлагатай гэсэн өөрчлөлтүүдээ зоригтойгоор хийж эхлэх өдөр өнгөрнө. Нэгэнт шийдсэн бол амьдрал гэдэг өөрийн бүтээх давтагдашгүй ертөнцдөө өөр нэгэн өвөрмөц өнгө нэмэхээр хичээсээр байгаарай.

Пүрэв гараг | 2024.01.11
Ямар нэг алхамд яарах хандлагатай. Гэвч амьдралд хэний ч 100% хянаж чадахгүй асуудал олон гардаг. Тэгэхээр гүн амьсгаа аван тайвшрал эрэлхийлээрэй. Тэгснээр бодит, оновчтой шийдвэрт хүрэх болно.

Баасан гараг | 2024.01.12
Амьдрал гэдэг нэг сонголтоос нөгөө нь урган гарч байдаг сонголтоор бүтээгдэх ертөнц билээ. Тэгэхээр өнөөдрийг ч гэсэн сонголт бүтээнэ. Ямар хичээлийг гүнзгийрүүлж судлах вэ?, ямар сургалтад суух вэ?

Бямба гараг | 2024.01.13
Энэ өдөр яавал тухтай байхаар байна, яавал бүтээмжээ нэмэхээр байна гэдэгт төвлөрч, өрөөгөө, гэрээ тохижуулаарай. Хүн байгаа газартаа, байгаа боломжоо ашиглан хүссэнээ хийх бүрэн боломжтой байдаг.

Ням гараг | 2024.01.14
Сэтгэл санаа эерэг байвал амьдрал сайхан байна, эсрэгээрээ тавгүй байвал түүнийгээ өөрчлөх хэрэгтэй. Сайн мэдээ нь харанхуй нөмрөн авсан мэт санагдах бүхнийг гэрэлтүүлэх боломж нь хүнд өөрт нь байдаг.

Даваа гараг | 2024.01.15
Сонирхлоо хэрхэн тэлж, чадвараа хэрхэн хөгжүүлж байна вэ? Олон хүнтэй ярилцах нь өөрийгөө ойлгох, өөрийгөө таньж мэдэх, өөртөө итгэх итгэлийг нэмдэг. Зорилготой хүний өдөр бүр үнэ цэнтэй байна.


Хилэнцийн орд

Мягмар гараг | 2024.01.09
Дотно мэддэг гэлтгүй танил төдийхөн хүнтэй хамтарна гэдэг амаргүй даваа байна. Гэвч хичээл зүтгэл үнэлэгдэж төсөөлсөн шигээ бүтээмж гаргах болно. 100% сайн байна гэдэг бэрх ч хичээвэл боломжтой.

Лхагва гараг | 2024.01.10
Энэ өдөр өөрөө яавал жаргаж амьдрах вэ? гэдэгт төвлөрөөрэй. Шинийг эрэлхийлэх хүсэлтэй, хорвоог түүчээлэх чадвартай нэгэн болохоор шинэ, шинэлэг адал явдалд өөрийгөө төдий чинээ нээгээрэй.

Пүрэв гараг | 2024.01.11
Өөрийгөө хэрхэн чадавхжуулах вэ? гэдэгт цаг гаргаарай. Алсын хараагаа тэлж өсөж хөгжихөд нөлөөлөх олон сонголт байна. Сонирхсоноо нэг нэгээр нь хийж үзэж байж тохирохоо мэдэх болохоор хичээцгээе. 

Баасан гараг | 2024.01.12
Сошиал харилцаа идэвхтэй өрнөх өдөр өнгөрнө. Нөхөрлөдөг хүмүүстэйгээ ярилцаж, хөгжилдөх нь сэтгэл санааг сэргээнэ. Үнэндээ, өөрөө тэднээсээ биш, эсрэгээрээ нөхөд нь чамаас урам зориг авах болно.

Бямба гараг | 2024.01.13
Өдөр тутмын амьдралдаа анхаарч, хүссэндээ хүрэхэд ямар бэрхшээл байна вэ? гэдгийг эргэцүүлээрэй. Бүтээхийг хүссэн аз, амжилтаа сэтгэлдээ төсөөл ~ өөрөө хичээвэл бодсоноо бодитоор мэдрэх болно.

Ням гараг | 2024.01.14
Хүн өөрөө хүсвэл ямар ч бүтээн байгуулалт хийх боломжтой байдаг. Энэ өдөр аливаад хэт туйлшрахаас, өөрийгөө дутуу үнэлэхээс болгоомжлоорой. Өөртөө итгээгүйгээс хэтэрхий хурдан шантрах хандлагатай.

Даваа гараг | 2024.01.15
Шинэ санаа олон төрөх ч дэмжих хүмүүс ховор шиг санагдана. Гэхдээ хэн нэгэнтэй ярилцсанаар санаагаа хөгжүүлж, сайжруулах боломжтой. Ямар ч алхам хийгээгүй цагт ямар ч санаачилга үнэ цэнгүй байна.


Нумын орд

Мягмар гараг | 2024.01.09
Энэ өдөр хүсэл мөрөөдөл, хэтийн зорилгоо бүтээлч алхамтайгаа хослуулснаар амжилт гаргах болно. Урам зоригтой урагшилъя гэвэл өөрөө яах хэрэгтэй вэ? Хүслийн тэмдэглэл хөтөлдөг үү?, эргэн хараарай.

Лхагва гараг | 2024.01.10
Ямар ч зорилго хүрч чадахуйц байх хэрэгтэй гэдэг ч чадахаасаа ихийг хүсэж мөрөөдөж, өөрийгөө хурцлах хэрэгтэй. Өөрөө яахаа мэднэ, түүнийгээ ч чадна. Яг одоо хүсэхээсээ илүү хийж эхлэх нь чухал байна.

Пүрэв гараг | 2024.01.11
Эрсдэлтэй алхам хиймээр санагдвал хүссэнээ хийгээрэй. Ялангуяа таалагддаг хүндээ өөрийгөө илэрхийлэхийг хүсвэл санаачилгатай хандах хэрэгтэй. Сэтгэл шархалж үлдлээ ч туршлага болно.

Баасан гараг | 2024.01.12
Амьдралыг харах өнцөгт өөрчлөлт мэдрүүлэх, өөрийгөө шантралгүй хөгжүүлэхэд нөлөөлөх ямар ямар дадалтай вэ? Дараагийн алхмаа хийхдээ итгэлтэй байхад зөв дадал төлөвшил чинь түлхэц болно.

Бямба гараг | 2024.01.13
Энэ өдөр амьдрал хүссэн шиг чинь үргэлжлэхгүй байгааг анзаарна. Гэвч хүссэнээрээ үргэлжлүүлэх хүн нь өөрөө байдаг болохоор ямар өөрчлөлт хийгдэх хэрэгцээ байна вэ? гэдэгт шийдэл эрэлхийлээрэй.

Ням гараг | 2024.01.14
Хорвоо ертөнцийг танин мэдэх, өөрийгөө олж харахад тохиромжтой. Бясалгал эсвэл иог хийх, пилатесаар хичээллэвэл ямар вэ? Үнэрт лаанд дуртай нь түүнийгээ асааснаар төвлөрөл, бүтээмжээ нэмэх болно.

Даваа гараг | 2024.01.15
Энэ өдөр сурлагадаа анхаарах хэрэгтэй ч хэрхэн өндөр үнэлгээ авах вэ? гэдэгтээ биш, хэрхэн үнэ цэнтэй нэгэн болох вэ? гэдэгтээ төвлөрөөрэй. Ирэх хэдэн жилийн хугацаанд ямар хүн болж төлөвшсөн байх вэ?


Матрын орд

Мягмар гараг | 2024.01.09
Өнөөдөр аливаад хүлээцтэй хандаж, хэрвээ тэвчихээргүй байвал гүн амьсгаа авч тайвшраарай. Ямар ч шаардлагагүй яаран алхам хийгээд хэрэггүй. Хангалттай хүлээж чадвал ямар алхам хийхээ мэдэх болно.

Лхагва гараг | 2024.01.10
Хэн нэгэн хэлсэн, амласандаа хараахан хүрэхгүй төлөвтэй. Үнэндээ ярих, хийх хоёр өөр. Гэвч амьдрал биднээс ярьсан хэлсэндээ байхыг шаарддаг. Эс чадвал хүрч чадахгүй амлалт өгөхийн шаардлагагүй.

Пүрэв гараг | 2024.01.11
Хэрвээ өөрийгөө дайчлахгүй бол гуниглах мэдрэмждээ эзэмдүүлэх хандлагатай. Тэгэхээр бүтээмжээ нэмэх ямар арга байна, эрэлхийлж, өөрөөр амьдрах сонголт хийгээрэй. Бусдаас туршлага судлааарай.

Баасан гараг | 2024.01.12
Хүмүүстэй хэрхэн харилцах вэ? гэдэгтээ мэдрэмжтэй хандаарай. Хэлэх үгээ эерэг, итгэл найдвар төрүүлэх үгээр солиорой. Хэдий чинээ зөвийг хэлж ярьж, хийж бүтээнэ, төдий чинээ амьдрал сайжирна.

Бямба гараг | 2024.01.13
Өнөөдөр байгаадаа талархсанаар ямар жаргалтай нэгэн болохоо ухаарна. Хүн болгон жаргаж амьдрах уу, эсвэл шаналж уу? гэдгээ өөрсдөө сонгодог. Хүнсээ хэрхэн зөв сонгох вэ?, мэдээлэлтэй хандаарай.

Ням гараг | 2024.01.14
Энэ өдрөөс ямар мэдрэмж авахыг хүсэж байна вэ? Ямар дурсамжаар өнөөдрийг чимэх вэ? Хэрвээ хайр мэдэрмээр байвал эхлээд түүнийгээ хүмүүст өгөх хэрэгтэй. Өөртөө итгэж, өөрийгөө үнэлэх өдөр байна.

Даваа гараг | 2024.01.15
Өөрөө ямар амьдралыг бүтээмээр байгаагаа мэднэ. Хэлэх үг, хэтийг харах чадвар, хэрэгжүүлэх алхмаараа энэ өдөр олон өөрчлөлтийг хийнэ. Мэдэхгүй, чадахгүй гэхийнхээ оронд мэднэ, чадна гэдэг болоорой.


Хумхын орд

Мягмар гараг | 2024.01.09
Өнгөрсөндөө хэтэрхий анхаарах хэрэггүй ~ гэж хэлэх амархан ч заримдаа хэчнээн хичээсэн ч тэгж чадахгүй үе гардаг. Одоо цаг удахгүй өнгөрсөн үе болох болохоор харамсахааргүй дурсамж бүтээгээрэй.

Лхагва гараг | 2024.01.10
Бэрхшээл сорилт урагшилъя гэхээс илүү ухрах сонголт хийхэд нөлөөлөх ч тэвчээр, итгэл, эерэг хандлага урагшлах хүчийг өгөх болно. Ямар зорилготой суралцаж байгаа вэ? Ямар хүн болох вэ?, тунгаагаарай.

Пүрэв гараг | 2024.01.11
Энэ өдөр мөнгөтэй ухаалаг харьцах хэрэгтэй. Нэн шаардлагагүй худалдан авалт хийснээр үр ашиггүй зарцуулах төлөвтэй. Хүн мөнгийг ямар их хүч хөдөлмөрөөр бүтээдэг вэ? гэдэгт бодолтой хандаарай.

Баасан гараг | 2024.01.12
Өнөөдөр ямар нэг зоримог алхам хийвэл ямар вэ? Амьдралыг хүн 100% хянах боломжгүй ч өөрөөс шалтгаалах алхмуудаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Хугацаа орох ч өдөр болгон амьдрахад суралцсаар л байна.

Бямба гараг | 2024.01.13
Өдөрт нэгээс хэтрэхгүй цагийг хүсэж мөрөөдөхдөө зориулаарай. Энэ цаг хугацаа сэтгэл санааг сэргээхээс гадна бодсоноо шантралгүй бүтээх урам зориг өгдөг. Ямар ном уншиж байгаа вэ?, тэмдэглэл хөтлөөрэй.

Ням гараг | 2024.01.14
Өсөж хөгжих, өөрийгөө бүтээх аялал чинь ямар ч ачаалал авчирсан энэ өдөр хангалттай амрах нь чухал байна. Тэгснээрээ үргэлжлүүлэн шантралгүй суралцах идэвх, эрч хүчээ эргэн олж авах болно. 

Даваа гараг | 2024.01.15
Энэ өдөр амьдралдаа өөр нэгэн шинэ өнгө нэмэхийг хүснэ. Гэхдээ хэн нэгэнд хэлэх гэж яарахаасаа илүүтэй хэрхэн түүнийгээ бүтээх вэ? гэдэгтээ төвлөрөөрэй. Хүн болгон өөрийн гэсэн асуудалтай байна.


Загасны орд

Мягмар гараг | 2024.01.09
Энэ өдөр бүтээсэн зорилгоо эргэн харвал одоогоор 50% явна. 100% болгоход өшөө илүү хичээл зүтгэл хэрэгтэй байна. Тэгэхээр шантралгүй тэмүүлэх урам зоригоо сэргээхээр өөртөө хөгжилдөх цаг гаргаарай.

Лхагва гараг | 2024.01.10
Амьдралдаа ямар нэг өөрчлөлт мэдрэхийг хүснэ. Бүтээл урлах, хотоор алхах, подкаст хийж эхлэх хүсэл төрнө. Гэхдээ хүсэх нь хангалтгүй болохоор түүнийгээ бодит болгохоор эхний алхмаа хийж эхлээрэй.

Пүрэв гараг | 2024.01.11
Энэ өдөр өөрөө зөв газартаа, зөв хүнтэйгээ хамт байна. Тэр нэгэн чамаас ямар нэг алхам хүлээж байна. Тэгэхээр санаачилга гаргавал ямар вэ? Тэгсэндээ дараа нь харамсахгүй гэдэгтээ 100% итгэж болно.

Баасан гараг | 2024.01.12
Аливааг харах өнцөг, ялангуяа мөнгөнд хандах хандлагадаа анхаараарай. Хүн амьдралдаа ямар ч үрийг тарихыг хүссэн алив бүхэн багаас эхэлдэг болохоор төдий чинээ тууштай хандах хэрэгтэй.

Бямба гараг | 2024.01.13
Боломжоо үнэлж чадвал ямар ч бүтээмж гаргах боломжтой. Харах өнцөгт л өөрчлөлт ороход амьдрал бүхэлдээ гайхамшиг байдаг. Одоо цагт онлайн орчин өөрийгөө хөгжүүлэх чухал хэрэглүүр болжээ.

Ням гараг | 2024.01.14
Бодсоноо ярихаас илүү бүтээхийг илүүд үздэг болохоор төдий чинээ бүтээлч өдөр өнгөрнө. Тэгэхээр энэ өдөр ямар ч сорилт, бэрхшээл гарсан хийх аргаа төвөггүй олно. Болохгүй, бүтэхгүйг болгох хүн байгаарай.

Даваа гараг | 2024.01.15
Энэ өдөр гүн ухаанд сонирхол татагдах төлөвтэй. Хүнийг сонирхол нь хөгжүүлдэг гэдэг болохоор хүсэл хааш чиглэнэ, түүнийгээ танин мэдэхийг хичээгээрэй. Өөрийг хийснээрээ өөрчлөгдөж, хөгжих болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *