Бидэнд үргэлж танин мэдэхийг хүсдэг нэгэн сэдэв байдаг нь зурхай билээ. Шинжлэх ухааны ч тэр, урлагийн ч тэр, аль аль нь хэмээгддэг түүний түүх дундаршгүй.
(Одон орны мэдлэг шаарддаг учраас шинжлэх ухааны нэг хэсэг, амьдрах арга ухаан болдог учраас урлагийн нэг хэсэгт тооцдог)

Энэ удаа та нартаа үе үеийнхний шимтэн уншдаг зурхайн түүхийн нэгээхэн хэсгээр аялуулах таны мэдэхгүй ч байж болох хэдэн баримтыг дэлгэе.

Google хайлтын систем дэх хамгийн олон давтамжтай хийгддэг утгыг зурхай, зурхайч гэдэг үг тэргүүлдэг бөгөөд америкт л гэхэд 6000 ~ 8000 мэргэжлийн зурхайч байдаг гэнэ. Тэгвэл интернэтэд хамгийн багадаа л зурхайн 2.000.000 вэбсайт байдаг ажээ.

Дэлхий даяар зурхайг амьдралынхаа нэг хэсэг болгосон маш олон уншигч, зурхай сонирхогч байдаг. Pew Research Center агентлагаас гаргасан судалгаагаар америкт зурхайд итгэдэг 125.000.000 хүн байдгийн 70.000.000 нь өдөр тутмын зурхайгаа байнга уншдаг гэнэ.

Христийн шашинтай дөрвөн хүн тутмын нэг нь зурхайд итгэдэг ба санваартнууд нь хүртэл төлөвлөгөөгөө зурхайчийн зөвлөснөөр гаргадаг байжээ.
Тэдний төлөөлөл загасны ордод төрсөн санваартан Paul III нь мөн адил загасны ордод төрсөн италийн зурхайч Luca Gaurico~гаар зурхайгаа зуруулдаг байжээ.

Судлаачдын одоогоор нээн илрүүлсэн хамгийн эртний зурхай МЭӨ 410 оны 4 сарын 29~ний өдөр бичигдсэн бөгөөд одоогийн иракт мэндэлсэн нэгэн хүүгийн зурлага байдаг ажээ.

Өдрийн зурхайг хамгийн анх өдөр тутмын сонинд нийтлүүлсэн эрхэм нь арслангийн ордод төрсөн английн зурхайч R. H. Naylor байдаг.
Тэрээр үхрийн ордод төрсөн английн хатан хаан Elizabeth II~ийн дүү арслангийн ордод төрсөн гүнж Margaret~ийн зурхайг гаргаснаар олонд танигдсан ба зурлагууд нь Sunday Express сонинд нийтлэгдэж байжээ.

The New Yorker сэтгүүлийн нэгэн нийтлэлд дурдсанаар АНУ~ын хэд хэдэн төрийн тэргүүн зурхайд итгэдэг байжээ. Тэдний нэг хумхын ордод төрсөн 40 дэх ерөнхийлөгч Ronald W. Reagan олонх чухал шийдвэрээ зурхайчийн зөвлөснөөр гаргасан байдаг гэнэ.
Тэгвэл хилэнцийн ордод төрсөн 26 дахь ерөнхийлөгч Theodore Roosevelt Jr. зочны өрөөндөө төрсний хүснэгтээ (birth chart) хадгалдаг байжээ.

Зурхайч болохыг хүссэн хүмүүст АНУ~ын Kepler College үргэлж нээлттэй байдаг. Анхны элсэлтээ 2000 онд авч байсан тус коллежийн нэг жилийн төлбөр тухайн үедээ $5000 ам.доллар байжээ.
Матрын ордод төрсөн германы одон орон судлаач, математикч, зурхайч Johannes Kepler~ийн нэрээр нэрлэгдсэн энэ коллеж 2022 онд Астрологийн Судалгааны Олон Улсын Нийгэмлэгээс Олны таашаалд нийцсэн зурхайн сургуулиар өргөмжлөгджээ.

Үхрийн ордод төрсөн германы удирдагч, улс төрч Adolf Hitler~ийн амьдрал хүртэл зурхайтай холбоотой гэвэл та итгэх үү?
Хувь тавиланг нь хоёр ч зурхайч зурсан байдгийн нэг нь үхрийн ордод төрсөн германы зурхайч Elsbeth Ebertin бөгөөд тэрээр Adolf Hitler~ийг германы канцлер болно гэж хэлж байжээ.
Нөгөө зурхайч нь мөн үхрийн ордод төрсөн швейцарийн зурхайч Karl Ernst Krafft ба тэрээр 1939 оны 11 сарын 7~ноос 10~ны хооронд Adolf Hitler~ийн амь нас эрсдэлд орно гэж байжээ.
Тэгтэл 11 сарын 8~ны өдөр Adolf Hitler~ийн байсан уушийн газарт дэлбэрэлт болж, олон хүн шархадсан ч гол бай болох Adolf Hitler дэлбэрэлтээс хэдхэн хормын өмнө гарч явсан байж таарчээ.

Зурхай хүн төрөлхтний амьдралын салшгүй хэсэг байсаар ирсэн гэдгийг гэрчлэх олон олдвор байдаг. Тэдгээрээс 1940 онд олж нээсэн, 1979 онд UNESCO~гийн Дэлхийн үнэт өвд бүртгэгдсэн францын Lascaux агуйн сүг зургийг одон орон, зурхайг дүрсэлсэн дэлхийн хамгийн эртний дүрс зураг гэж үздэг.
Энэ агуйд 600 гаруй сүг зураг байдгаас агуйн орох хэсэгт дүрслэгдсэн одос үхэр, түүнийг хүрээлэх цэгүүдийг 1000 гаруй одноос тогтдог Pleiades одны орон хэмээн таамагладаг аж.

Зурхайн ухаанд маш олон сонирхолтой ухагдахуун байдаг. Тэдгээрийн нэг astrocartography гэдэг ойлголтыг ихрийн ордод төрсөн америкийн зохиолч, зурхайч Jim Lewis гаргажээ. Энэ нь та биднийг дэлхийн хаана амьдарвал хамгийн аз жаргалтай, амжилттай амьдрах вэ? гэдгийг хэлж өгдөг зурхайн нэг төрөл юм.
Төрсний хүснэгт (birth chart) нь тухайн хүнийг төрсөн өдөр, төрсөн цагт гараг, эрхэс хаана байршсан байснаар тодорхойлогддог бол астрокартограф нь төрсөн өдөр, төрсөн цагт гараг, эрхэс хаанаас хөдөлгөөнөө эхэлж хаана байршсан бэ? гэдгээр зурагддаг байна.
