Одоогийн өөрийгөө бүтээсэн хүн хүний амьдралын түүх харилцан адилгүй ч хувь хүний зан төлөвшлөө бүтээж, ямар хүн болох вэ? гэдэгт нөлөөлөх хамгийн чухал үе нь өсвөр нас байдаг.
Хүүхэд наснаас насанд хүрсэн хүн болох шилжилтийн энэ үеийн өдөр болгон тэдэнд шинэ сорилт байдаг. Тэгвэл энэ долоо хоногт тэднийг ямар адал явдал хүлээж байгаа бол…? Хамтдаа нэгэн шинэ долоо хоногийн зурхайгаа уншицгаая!
Өгөгдлөө танин мэдэж, өөрийгөө бүтээж яваа өсвөр үеийн уншигчдадаа зориулав.
Хонины орд
Мягмар гараг | 2024.02.27
Өдрийн энерги өөртөө итгэлтэй урагшлахыг сануулна. Өнгөрөх цаг, мөч эргэж ирэхгүй болохоор өөрөө л түүнийг бүтээмжтэй өнгөрөөх хэрэгтэй. Бусдад санаа зовох шаардлагагүй, сэтгэлээ сонсож давших цаг.
Лхагва гараг | 2024.02.28
Нэгэн хэвийн үргэлжлэх мэт санагдах энэ өдөрт тогтсон дадлаа өөрчлөх сонголт хийвэл ямар вэ? Ямар ч өөрчлөлт хийхгүй амьдрал нэг хэвийн байдаг. Дурлаж хиймээр санагдсан алхамдаа сэтгэлээ зориулъя.
Пүрэв гараг | 2024.02.29
Өнөөдрийг эрт эхлүүлэхийг хичээгээрэй. Зорьж хэрэгжүүлж чадвал үүнийг дадал болгох тийм ч хэцүү биш. Шинийг эхлүүлэхэд нэн тохиромжтой. Үдээс хойш бүтээмж нэмэгдсэнээр нэлээдгүй ахиц гаргана.
Баасан гараг | 2024.03.01
Өдрийн өнгө өөрийгөө хэчнээн шахсан ч хүссэн шигээ амжилт гаргахгүйг илэрхийлж байгаа болохоор өөртөө хэт хатуурхах хэрэггүй. Хааяахан нэг зогсож өөртөө дүгнэлт хийх өдрүүдийн нэг ~ өнөөдөр байна.
Бямба гараг | 2024.03.02
Сэтгэл татам байдлаараа хэн нэгнийг өөртөө дурлуулах эсвэл үерхлээ нэг шат ахиулах боломжтой байна. Өөрөө хэдий чинээ санаачилгатай хандаж, зоримог алхам хийнэ, төдий чинээ сэтгэл тэнэгэр үлдэнэ.
Ням гараг | 2024.03.03
Төвлөрлөө олоход амаргүй санагдах өдөр тохионо. Даалгавраа хиймээр байдаг, дотно хүмүүстээ чанартай цаг гаргамаар байдаг. Тэнцвэрээ хэрхэн хадгалах вэ? гэдэг сорилт насан турш биднийг дагадаг, хичээе.
Даваа гараг | 2024.03.04
Өөрөө үргэлж шинийг туршиж үзэх сонирхолтой, бүхэнд анхдагч байх хүсэл тэмүүлэлтэй нэгэн. Энэ өдөр өнгөрсөнд ямар мэдлэг, чадвар эзэмшсэн бэ? гэдгээ дүгнэснээр бусдыг хэрхэн түүчээлэхээ мэдэж авна.
Үхрийн орд
Мягмар гараг | 2024.02.27
Өдөр өдрийн өнгө өөр өөр хэдий ч өнөөдрийг ямар өнгөөр тодорхойлох вэ? гэдгийг хүн өөрөө шийддэг. Сэтгэл хөдөлгөм явдал олонтой өнгөрөх өнөөдөрт өөрийгөө хойш татах хэрэггүй, мэдэрч өнгөрөөгөөрэй.
Лхагва гараг | 2024.02.28
Энэ өдөр хэн ч аливааг байгаагаар нь хүлээж авах хүсэлгүй байна. Хүн болгон аливааг өөр өөрийнхөөрөө өөрчлөхийг хүснэ. Гэвч амьдралд хэний ч 100% хянаж чадахгүй зүйлс гэж байдаг, зорилгодоо төвлөрье.
Пүрэв гараг | 2024.02.29
Ихэнх хүмүүсийн өдрийн төлөвлөгөө сэтгэл санаанаас хамаарч өөрчлөгддөг. Гэвч сэтгэл санаа ямар ч байсан төлөвлөснөө хийснээрээ харин өөрчлөлт мэдэрнэ. Өнөөдөр ямар ч асуудалд эерэгээр хандаарай.
Баасан гараг | 2024.03.01
Харах өнцөг хэдхэн хэмээр өөрчлөгдөхөд ертөнц бүхэлдээ гайхамшиг байдаг. Эерэг сэтгэл хөдлөлийн мэдрэмж нэмэгдэх энэ өдөр энергиэ зөв хүмүүстэйгээ хуваалцаарай. Ямар дурсамж бүтээхийг хүснэ вэ?
Бямба гараг | 2024.03.02
100% итгэл төрүүлээгүй алхмаа хийх гэж яарах хэрэггүй. Хүмүүс чамаас илүү амжилттай явах шиг харагдана, гэвч тэдэнд анхаарч, атаархах шаардлагагүй. Чиний өдөр ирнэ, түүндээ бэлдэж эхлээрэй.
Ням гараг | 2024.03.03
Нөхөрлөлдөө хэр цаг гаргаж байна вэ? Тэдэнтэйгээ цагийг өнгөрөөснөөр энэ өдөр 10 дахин гэгээлэг дурсамжтай өнгөрөх болно. Үргэлж нэгнээ дэмжих үнэ цэнтэй нөхдөдөө талархлаа илэрхийлээрэй.
Даваа гараг | 2024.03.04
Энэ өдөр хэтэвчээ байх ёстой газарт нь байлгасан нь оновчтой алхам болно. Яаран хийх ямар ч худалдан авалт ямар нэг асуудал авчирна. Тэгэхээр хэрэгцээгээ нэн чухал VS. чухлын дарааллаар нь ангилаарай.
Ихрийн орд
Мягмар гараг | 2024.02.27
Өнөөдөр дотно нөхдийнхөө гаргах хандлагыг хараахан ойлгож чадахгүй байна. Хэн ч хэний ч бодол санааг уншиж чадахгүй болохоор өөрийгөө хүчлэх хэрэггүй. Хэлэх цаг нь ирнэ, хүлээцтэй хандаарай.
Лхагва гараг | 2024.02.28
Ихэнх тохиолдолд өөрөө хэний ч сайн сонсогч, итгэлтэй ярилцагч байж чаддаг. Гэвч сонсохдоо хэтэрхий анхаарч, хэлэх гэснээ хэлж чадахгүй өнгөрөх нь олонтоо. Тэгвэл өнөөдөр сонсохоосоо илүү санаа хэлье.
Пүрэв гараг | 2024.02.29
Суралцах чадвар, сэтгэлгээний цар хүрээ ердийнхөөсөө идэвхтэй, эрч хүчтэй байна. Тэгэхээр хойш тавьсан үүрэг даалгавруудаа гүйцээхэд нэн тохиромжтой. Ямар ч асуудалд оновчтой шийдэл олж харна.
Баасан гараг | 2024.03.01
Энэ өдөр хэнтэй ямар харилцаа үүсгэхээс сэтгэл санаа ихээхэн хамаарна. Ихэнх нь эцэг эх эсвэл дотно нэгэнтэйгээ ярилцахдаа нэгнээ 100% ойлгож чадахгүй нь. Тохироо нь бүрдээгүй ч байж болно, хүлээе.
Бямба гараг | 2024.03.02
Өнөөдөр эрүүл мэнддээ хэр анхаарч байгаагаа эргэцүүлээрэй. Шаардлагатай гэвэл эмнэлэгт цаг товлоё. 10.000 алхаж, гадил жимс идэж, эерэг бодлоор сэтгэлээ дүүргээрэй. Зөв санагдсанаа л хийж эхлээрэй.
Ням гараг | 2024.03.03
Хэн нэгэн, ялангуяа насанд хүрсэн нэгэн хэдэн зөвлөмж хэлэхийг хүсэх ч өөрөө ердийнхөөрөө эргэлзсэн хандлагатай байна. Хэлэх үгээс нь сургамжлах нь ухаалаг сонголт, алдаж байж ухаарах шаардлагагүй.
Даваа гараг | 2024.03.04
Энэ өдөр бодсоноо хурдхан шиг л бүтээхийг хүснэ. Цаг нь ч ирсэн байна. Тэгэхээр ухрах эрхгүйгээр урагш тэмүүлэх өдрөө бүтээмжтэй өнгөрөөнө. Бүхэнд хөрвөх чадвартай хандвал хүсэлдээ удахгүй хүрнэ.
Мэлхийн орд
Мягмар гараг | 2024.02.27
Сэтгэлд мэдрэгдэх идэвхтэй энергиэрээ энэ өдрийг бүтээмжтэй өнгөрөөхөд төвлөрөхөөс биш, хэн нэгний анхаарлыг татах гэж хичээх шаардлагагүй. Хэлэх үг, хийх алхам зөв цагт хүссэн хүсээгүй анзаарагдана.
Лхагва гараг | 2024.02.28
Сүүлийн үед нэг л бүтэлгүйтээд байх шиг санагдсан дотно нэгэн эсвэл найздаа хэрхэн туслах талаараа эргэцүүлээрэй. Өөрөөрөө үлгэрлэх 100% боломжтой төдийгүй үүнийгээ дагаад өөрөө өсөж хөгжих болно.
Пүрэв гараг | 2024.02.29
Зүүн тархи харьцангуй идэвхтэй ачааллах энэ өдөрт төлөвлөснөөсөө ихийг хийх төлөвтэй. Бусдад ямар харагдах бол гэдэгтээ анхаарах шаардлагагүй. Эсрэгээрээ ямар бүтээмж гаргах вэ? гэдэгтээ л төвлөрье.
Баасан гараг | 2024.03.01
Энэ өдөр үүсгэх харилцаа амьдралд шинэ өнгө төрх нэмэх болно. Тэгэхээр дотно хүмүүстэйгээ сайхан ярилцах эсвэл зүгээр л хүмүүсийн үзэл бодлыг сонсоход цаг гаргаснаар харах өнцөг эрс тэлэгдэх болно.
Бямба гараг | 2024.03.02
Өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ? Хязгааргүй хэрэгцээгээ хэрхэн хангах вэ? гэдэгт төвлөрөх өдөр өнгөрнө. Энэ талаар дотно хүмүүстэйгээ ч гэсэн ярилцаж, хамтдаа хэрхэн урагшлах талаараа санал солилцоорой.
Ням гараг | 2024.03.03
Хүн сэтгэлээ хэр халамжилна, төдий чинээ амар амгалан амьдардаг. Өнөөдөр сэтгэл шаналгах олон асуудал гарах нь нэг талаар, өөрийгөө ойлгуулах боломж болно. Сэтгэлээ сонс ~ харамсахгүй амьдарна.
Даваа гараг | 2024.03.04
Сошиал харилцаа идэвхтэй өрнөх энэ өдөрт хэлэх үгээ бодолтой сонгоорой. Ихэнх хүмүүсийн хандлага аливааг хүндрүүлэх болохоор сөргөөр дүгнэгдэхгүйг хичээх хэрэгтэй. Хошигнолоо ч мэдэрч хийгээрэй.
Арслангийн орд
Мягмар гараг | 2024.02.27
Өөрөө өдрийн хэдэн цагийг уншихад зориулдаг вэ? Ямар мэдлэг, чадварт суралцаж явна вэ? Өнөөдөр мэдлэг, мэдээллийг аль болох олон эх сурвалжаас аваарай. Хүсэл дэх амжилт мэдлэггүйгээр ирэхгүй.
Лхагва гараг | 2024.02.28
Энэ өдөр өндөр үнэлгээ авах төлөвтэй. Хэн ч, ямраар ч нөлөөлж, ямар ч адал явдалтай учирсан сэтгэлээ шингээсэн бүхэн үнэлэгдэх нь урагшлах урам зориг өгнө. Гэвч энэ эрчээ хэрхэн тууштай хадгалах вэ?
Пүрэв гараг | 2024.02.29
Санхүүгийн харилцаан дахь мөнгөний урсгалаа хэрхэн тогтвортой авч явах вэ? гэдэгт анхаарах цаг иржээ. Гэрийнхнээсээ гуйдаг сан уу, эсвэл цагийн ажил хийдэг сэн үү? Ямар нэг аргаар хүслээ гүйцээх хэрэгтэй.
Баасан гараг | 2024.03.01
Өдрийн өрнөлд гаргах хандлагадаа анхаарах өдөр өнгөрнө. Бусдын сэтгэлд нийцүүлэх гэж хичээх биш, өөртөө 100% таалагдах бүхэнд сэтгэлээ шингээгээрэй. Эцсийн бүлэгт энэ ~ тэдний биш, чиний амьдрал!
Бямба гараг | 2024.03.02
Өнөөдөр ямар ч асуудалд сэтгэлээ шаналгах хэрэггүй. Өөрөөс шалтгаалахгүй асуудалд хэтэрхий их энерги зарцуулах хандлагатай байна. Үүнийхээ оронд нөхөдтэйгөө уулзаж, сэтгэлээ сэргээх нь оновчтой.
Ням гараг | 2024.03.03
Сэтгэл санаа эмзэг байх болохоор аливааг хүндээр хүлээж авахгүйг, эсвэл хэтрүүлж бодохгүйг хичээх хэрэгтэй. Хэн нэгэнд хэлэхийг хүссэн үг олон байна, мэдэрч хэлж чадвал харилцаандаа өөрчлөлт хийнэ.
Даваа гараг | 2024.03.04
Урин цаг ихэнх хүмүүсийн сэтгэлийг гэгэлзүүлдэг бол эсрэгээрээ чиний суралцах идэвхийг нэмэх болно. Тэгэхээр нэмэлт кредит цуглуулах эсвэл нэмэлт сургалт, дугуйланд хамрагдах бодлоо бодит болгоорой.
Охины орд
Мягмар гараг | 2024.02.27
Энэ өдөр төсөөлснөөс эрч хүчтэй өнгөрөх болохоор төлөвлөснөө 100% хэрэгжүүлэх төлөвтэй. Сонирхол хаашаа татагдана, түүнийгээ мэдрэхийг зориорой. Хичээл, спорт, үерхэл, ном, кофе ~ сэтгэлээ зориулъя.
Лхагва гараг | 2024.02.28
Хүмүүс хэлэхийг чинь ямар ч утгагүй мэтээр хүлээж авах нь сэтгэлээр унах шалтгаан болох ч эсрэгээрээ бодитоор бүтээх хөшүүрэг байна. Бусдаас хэт хамаарвал амьдрал чинь чинийх биш, тэднийхээр болно.
Пүрэв гараг | 2024.02.29
Энэ өдөр харилцаандаа тодорхой анхаарах шаардлагатай болно. Танихгүй нэгэнтэй ч тэр, гэрийнхэндээ ч тэр, хэлэх үгээ бодолтой сонгоогүйгээс эргэшгүй алдаа гаргаж магадгүй. Харамсах алхам хийх хэрэггүй.
Баасан гараг | 2024.03.01
Сүүлийн үеийн сонин сайхнаа эргэн харах өдөр өнгөрнө. Дүнгээ 100% гаргасан уу? эсвэл мөрийгөө авсан уу? Таалагддаг хүн гарч ирсэн үү? Бодсоноо бүтээх өдөр болгон чиний гэрэлтэх боломж байдаг шүү.
Бямба гараг | 2024.03.02
Амьдралаа арай илүү энгийн болгоё гэвэл ямар ямар алхам хийгдэх шаардлагатай байна вэ? Энэ өдөр өөрийгөө хойш татаж байгаа дадал зуршил, зан чанараа дүгнэж, амьдралаа дахин зохион байгуулаарай.
Ням гараг | 2024.03.03
Зөн совин чинь ямар нэг өөрчлөлт хийгдэх хэрэгтэйг сануулна. Амьдралд шаардлагагүй гэснээ орхиж, хааяахан урсгалаа дагах шиг сэтгэлийн амгалан гэж байдаггүй. Хэзээ гэдгийг нь харин мэдрэх хэрэгтэй.
Даваа гараг | 2024.03.04
Хорвоо дээр хүн болгон өөр өөрийн гэсэн үүрэгтэй ирдэг. Өөрийнхийгөө олсон уу? Энэ өдөр шинэ алсын хараа, зорилго мэдрүүлэх нэгэнтэй ярилцах магадлалтай болохоор санааг нь тусгахыг хичээгээрэй.
Жинлүүрийн орд
Мягмар гараг | 2024.02.27
Шинийг эхлүүлэхээр төлөвлөсөн үү? Хүнтэй үерхэхээр шийдсэн үү? Ямар ч сонголт хийж, ямар ч шийдвэрт хүрсэн түүнийгээ бүтээж эхлээрэй. Энэ өдрийн алхам ирэх сар, жилийн өнгийг тодорхойлдог.
Лхагва гараг | 2024.02.28
Өнөөдөр өөрөө болон дотно нөхөрлөдөг хүмүүс чинь хүрээлэлдээ хүн нэмэхээс илүү нөхөрлөлдөө цаг гаргахыг хүснэ. Харилцаагаа хэрхэн бэхжүүлэх вэ? гэдэгт хамтдаа өнгөрөөх цаг хамгаас чухал байдаг.
Пүрэв гараг | 2024.02.29
Эргэн тойрноо эргэцүүлэн нэг харж ямар сонголт, ямар боломж байгаа вэ? гэдгийг тунгаагаарай. Шинэ нөхөрлөл эхлүүлэх, шинэ хоол туршиж үзэхийн зэрэгцээ хүсэл дэх боломжоо өөрөө өөртөө бүтээгээрэй.
Баасан гараг | 2024.03.01
Өнөөдөр ямар ч өдөр тохиосон мэдрэмж хүчирхэг байна. Хэн нэгэн худал хэлж байгаа эсэхийг, ямар нэг асуудал нууж байгаа эсэхийг зөнгөөрөө мэдэрнэ. Хүсвэл ярилцъя эс хүсвэл өөрөө хэлэхийг нь хүлээзнэе.
Бямба гараг | 2024.03.02
Хүрээлэх орчин дахь содон сонин, хачирхалтай санагдах бүхнээс дөлөхөөс илүү өөрийгөө нээж, танин мэдэхийг хичээгээрэй. Хүн өөрөө өөртөө хязгаар тогтоодог болохоос мэдье, чадъя гэсэн бүхэн хязгааргүй.
Ням гараг | 2024.03.03
Дотно нэгэн сэтгэлээ нээж ярилцах, эсвэл төлөвлөгөөгөө хуваалцах хүсэлтэй байна. Өөрөө түүний №1 нэр дэвшигч болох болохоор хангалттай цаг гаргаарай. Ярилцах үеэрээ шинэ санаа нэлээдийг харна.
Даваа гараг | 2024.03.04
Энэ өдөр ямар ч сорилттой тулгарсан өөрийгөө биш, нөгөө хүнээ бодох шаардлагатай. Чиний асуудал хэсэг хүлээгдэж болно. Бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтдэг гэдэг болохоор түүнийхийг шийдээрэй.
Хилэнцийн орд
Мягмар гараг | 2024.02.27
Өөрийгөө хэр хөгжүүлж байна вэ? Өнгөрснөөс өнөөдөрт хэрхэн өсөж хөгжсөн байна вэ? гэдгээ дүгнэе. Даалгавраа цагт нь хийхэд анхаарч, шинийг эрэлхийлье гэвэл таалагддаг хүндээ болзох санал тавиарай.
Лхагва гараг | 2024.02.28
Өдрийн сорилтыг хэрхэн хүлээж авах вэ? гэдгээс өнөөдрийн төлөв хаашаа эргэх вэ? гэдэг шалтгаална. Тэр чадвараа сайжруулах хэрэгтэйг л сануулна. Дараа тусыг нь хүртэх нэгэнтэй ч танилцуулж магадгүй.
Пүрэв гараг | 2024.02.29
Дотно нэгэн асуудлаа хэлэхгүй нуугаад байх шиг санагдана. Ямар ч асуудалд нь сэтгэлээсээ туслах хүсэлтэй ч өөрөө хэлэхгүй байвал хүчлэх гэсний хэрэггүй. Цаг нь ирэхээр өөрийгөө нээнэ гэдэгт нь итгэе.
Баасан гараг | 2024.03.01
Өөрөө шинэ мэдлэг, мэдээлэл олж авах, өсөж хөгжих сонирхолтой нэгэн. Уншсан, сонссон, харсан бүхнээ ч ашиглаж чаддаг. Өнөөдөр мэдлэгт шамдахын үнэ цэнийг нухацтай авч үзэн үеийнхэндээ үлгэрлээрэй.
Бямба гараг | 2024.03.02
Өдөр болгон хэрэгжүүлэх эерэг, зөв дадлаараа хүн өөрөө өөрийнхөө ирээдүйг бүтээж байдаг. Өөрөө ч мэдэлгүй хэн нэгэнд тусалсан гэдгээ мэдрэх нь өшөө ихийг хийж бүтээх урам өгнө. Хичээсээр байгаарай.
Ням гараг | 2024.03.03
Амьдралдаа асуудалгүй хүн гэж байдаггүй, асуудал түүнийг утга учиртай болгодог. Ямар асуудал байна, яаж бүтээлчээр шийдэх вэ? гэдэгт анхаараарай. Түүний цаад дахь шалтгаан чамайг хөгжүүлэхэд оршдог.
Даваа гараг | 2024.03.04
Хэвшмэл биш санагдах шинэчилгээнд өөрийгөө нээх өдөр тохионо. Хүн өөрийгөө хэдий чинээ эвдэхийг хүснэ, төдий чинээ хүссэн ертөнцөө бүтээж байдаг. Таалагддаг хүндээ сэтгэлээ илчилсэн ч яах вэ?
Нумын орд
Мягмар гараг | 2024.02.27
Бодол дахь төлөвлөгөө төсөөлсөн шиг явагдахгүй байвал сэтгэлээр унах шаардлагагүй. Буруу хөл дээрээ боссон мэт санагдах энэ өдрийг өөрөөр өнгөрөөх хангалттай боломжтой. Эс хүсвэл хүлээцтэй хандаарай.
Лхагва гараг | 2024.02.28
Энэ өдөр өөрчлөлт хийх хүсэл давамгайлна. Ялангуяа хэвшмэл орчин, хүрээллээ хэрхэн өөрчлөх вэ? гэдэгт анхаарна. Гадагшаа аялах эсвэл суралцах талаар судалбал ямар вэ? Өөрчлөлтийг хийж л мэднэ.
Пүрэв гараг | 2024.02.29
Сэтгэлдээ чамайг нууцхан харж явдаг нэгэн өнөөдөр сэтгэлээ илэрхийлж магадгүй. Өөрөө түүнийг зөнгөөрөө мэдэрнэ, эсвэл гэнэтийн учрал мэт санагдана. Үерхэх үү, яах уу? Нөхөрлөх сонголт ч байна.
Баасан гараг | 2024.03.01
Хүн үргэлж урагш давшиж амьдрах хэрэгтэй ч ихэнх нь түүнийг ял мэтээр хүлээж авдаг. Тэгвэл жаргаж урагшлах сонголт бидэнд үргэлж байдаг. Эрч хүчээ тэнцвэртэй хуваарилснаар шантрах сөхөө гарахгүй.
Бямба гараг | 2024.03.02
Сэтгэл хөдлөлөө хянаж, хэлэх үгээ бодолтой сонгоорой. Гэрийнхэнтэйгээ маргалаа гээд ямар ч асуудал шийдэгдэхгүй. Ихэнх нь гомдоллох хандлагатай байна. Гэхдээ түүнийг өөрчлөх сонголт өөрт чинь байдаг.
Ням гараг | 2024.03.03
Нэг хэвийн амьдралаар удаан амьдарвал өдөр болгон гунигтай санагдаж эхэлдэг. Өнөөдөр, өдөр болгон хийдэг ажлуудаа арай өөрөөр хийгээд үзвэл ямар вэ? Сонирхолгүй амьдралыг хүн өөрөө л бүтээдэг.
Даваа гараг | 2024.03.04
Шинэ өдрийг эрч хүчтэй эхлүүлэх ч эрчээ хадгална гэдэг амаргүй сорилт болно. Гэвч өчигдөрхөн чадна гэдэгтээ итгэж өгөхгүй байсан санаагаа бүтээж эхлэх зоригтой байна. Нэгэнт эхэлснийх эцэст нь хүргэе!
Матрын орд
Мягмар гараг | 2024.02.27
Хүн болгон нэг нэгнээсээ илүү гарах гэж хичээж байгаа нь мэдрэгдэнэ. Гэвч өөрөө яаж амьдрах хэрэгтэй вэ? гэдгээ мэднэ. Тэгэхээр тэдэнд үнэ цэн өгөлгүйгээр өсөж хөгжих аялалдаа л анхаарах өдөр тохионо.
Лхагва гараг | 2024.02.28
Эцэг эх эсвэл гэрийнхэнтэйгээ харилцах харилцаандаа анхаарах өдөр өнгөрнө. Хэн хэн нь шаардангуй өнгө аястай харьцах нь харилцааг улам төвөгтэй болгоно. Тэгэхээр тогтож суугаад нэг ярилцахыг зөвлөе.
Пүрэв гараг | 2024.02.29
Энэ өдөр төлөвлөж бичих бүхэн төсөөллөөс бүтэмжтэй хэрэгжих болохоор цагийг төлөвлөхөд зориулъя. Тэмдэглэл хөтөлдөг апп эсвэл тэмдэглэлийн дэвтэртээ бодитоор мэдэрмээр байгаа бүхнээ бичээрэй.
Баасан гараг | 2024.03.01
Хэн нэгэн, ялангуяа танил эсвэл дотно нөхөрлөдөг хүнээсээ эерэгийг сонсож эхлүүлэх энэ өдөрт аливааг арай өөрөөр харж эхэлнэ. Энэ хандлага амьдралд ч эерэг өөрчлөлт авчирна, нэгэндээ зөвөөр үлгэрлэе.
Бямба гараг | 2024.03.02
Төвлөрлөө олох нь төсөөлснөөс амаргүй сорилт болно. Хүн нь өөрөө хичээвэл тэгтлээ асуудал шиг санагдахгүй ~ сэтгэлгээгээ л чөлөөлөх хэрэгтэй. Үдэш унших мэдээлэл танин мэдэх хүслийг сэргээнэ.
Ням гараг | 2024.03.03
Хүн хүний хүсэлдээ хүрэх аялал сонихон ч сорилтоор дүүрэн байдаг. Ялангуяа өнөөдөр гэрийнхэн чинь хүссэнээ хийхэд чинь саад болно. Яагаад? Чиний амьдрал тэднийхээр биш, чинийхээр өрнөх учиртай.
Даваа гараг | 2024.03.04
Шинэ тутам бүхнийг хүмүүс харилцан адилгүй хүлээж авдаг. Ихэнх нь түүнд сэтгэлээ нээх сонирхолгүй байдаг ч өөрөө тийм биш. Тэгэхээр энэ өдөрт шинэлэг бүхэн өөрийгөө бүтээх аяллын нэг хэсэг болно.
Хумхын орд
Мягмар гараг | 2024.02.27
Хүн нь өөрөө хичээхийн цагт хүссэн амьдралаа бүтээх боломжтой байдаг. Энэ өдөр хэнтэй хэрхэн харилцах вэ?, хэнд ямар үг хэлэх вэ? гэдэгт мэдрэмж хэрэгтэй. Хэлэлцээр хийж сурвал хүссэнээ авна.
Лхагва гараг | 2024.02.28
Үүсэх асуудлыг оновчтой шийдвэрлэж чадна гэдэгтээ 100% итгэлгүй байна. Ялангуяа дотно найзтайгаа маргасан бол хэн хэндээ боломж олгохыг хичээе. Шалтгаанаас шийдэл, шийдлээс сэтгэл ханамж авна.
Пүрэв гараг | 2024.02.29
Санхүү, мөнгөний асуудал анхаарал татна. Сүүлийн үед мөнгөө хэр ухаалаг зарцуулсан бэ? Хадгаламжаа өсгөж чадаж байна уу? Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ хэрхэн хангах вэ?, шийдэл олъё.
Баасан гараг | 2024.03.01
Өнөөдөр нөхөдтэйгөө хамт шинэлэг санаагаа туршиж үзвэл ямар вэ? Ингэвэл ямар вэ?, тэгвэл яаж байна? гэдгийг чинь тэднээс өөр үнэнээр нь хэлэх хүн ховор болохоор хэн хэндээ сэтгэлээ нээгээрэй.
Бямба гараг | 2024.03.02
Нэг асуудлаас нөгөө нь урган гарч, нэг шийдлээс нөгөө рүү хөрвөх өдөр тохионо. Гэхдээ хүссэн үр дүнгээ харъя гэвэл төдий чинээ бодолтой шийдвэрт хүрэх хэрэгтэй. Эс тэгвэл асуудал асуудал хэвээр байна.
Ням гараг | 2024.03.03
Өнөөдөр өөртэйгөө ярилцах цаг гаргаж хүслээ сонсоорой. Сэтгэлд хургах мэдрэмж гэдэг бодсоноос чинь ч үнэ цэнтэй. Тэгэхээр үерхэлдээ ч анхаарч, үүсгэх харилцаагаа ч зөв зүг рүү нь чиглүүлэхийг хичээцгээе.
Даваа гараг | 2024.03.04
Ямар ч санаачилга гаргасан хүмүүсийн хариу үйлдэлд анхаарах хэрэггүй. Өөрөө л чадна гэдэгтээ итгэж байгаа цагт хэнээс ч хамаарах шаардлагагүй. Ихэнх нь чамайг давж гарахыг л зорино, тууштай байгаарай.
Загасны орд
Мягмар гараг | 2024.02.27
Бодсоноо төсөөлсөн шигээ бүтээмжтэй хэрэгжүүлэх өдөр өнгөрнө. Тохиромжтой үеийг нь хүлээе гэхгүй тохиромжтой үеийг нь авчрах хэрэгтэй. Өөрчлөлт мэдэрмээр байвал өөрийгөө түүнийгээ түүчээлээрэй.
Лхагва гараг | 2024.02.28
Энэ өдөр ямар нэг асуудалд ихээхэн сэтгэл зовних төлөвтэй. Ялангуяа эрүүл мэндийн асуудал байвал хойш тавилгүй оношоо тогтоох хэрэгтэй. Төсөөлөлдөө хүч өгөлгүй бодитой, бодолтой хандах нь чухал шүү.
Пүрэв гараг | 2024.02.29
Хэрэгсэж төдийлөн авч хэлэлцэхгүй байгаа хэн нэгнийг анхаарах өдөр өнгөрнө. Заавал түүнтэй романс эхлүүлэх шаардлагагүй, нөхөрлөх сонголт байна. Хэн хэн нь хүлээн зөвшөөрвөл итгэлтэй харилцаа үүснэ.
Баасан гараг | 2024.03.01
Хүмүүстэй учраа ололцоно гэдэг бүтэшгүй санаа мэт санагдана. Хааяахан урагш давшихаасаа илүү ухрах үе нь ухаалаг сонголт байдаг шиг хэлье гэснээ өнөөдөртөө орхиё. Тэгээд тэдэнд биш, өөртөө цаг гаргая.
Бямба гараг | 2024.03.02
Бодлоо цэгцлэхийг хэчнээн хичээвч хэдэн хором өнгөрөнгүүт эргээд өөрчилж эхэлнэ. Энэ нь шинэ мэдээлэл авснаас, эсвэл нэг үзэл баримтлалдаа хэт баригдахгүйг хүсэх сэтгэлээс үүднэ. Яамаар байна?
Ням гараг | 2024.03.03
Сүүлийн хэдэн хоног нөхдөдөө хангалттай цаг зориулж чадаагүйдээ харамсах хэрэггүй. Өнөөдөр ч гэсэн өөртэйгөө ажиллах шаардлагатай. Нөхдийнхөө зөвлөгөөг мянга сонслоо ч хүн нь өөрөө л өөрчлөлт хийнэ.
Даваа гараг | 2024.03.04
Энэ өдөр хүсэл, зорилгоо эргэн хараарай. Төсөөлөл дэх томоохон төслийнхөө дунд нь яваа энэ үедээ аливааг олон талаас нь харж сурах шаардлагатай. Харах өнцөг тэлэгдэх тусам хүрэх хязгаар өргөжнө.