Өсвөр үеийнхний долоо хоногийн зурхай (II.20 ~ II.26)


Одоогийн өөрийгөө бүтээсэн хүн хүний амьдралын түүх харилцан адилгүй ч хувь хүний зан төлөвшлөө бүтээж, ямар хүн болох вэ? гэдэгт нөлөөлөх хамгийн чухал үе нь өсвөр нас байдаг.

Хүүхэд наснаас насанд хүрсэн хүн болох шилжилтийн энэ үеийн өдөр болгон тэдэнд шинэ сорилт байдаг. Тэгвэл энэ долоо хоногт тэднийг ямар адал явдал хүлээж байгаа бол…? Хамтдаа нэгэн шинэ долоо хоногийн зурхайгаа уншицгаая!

Өгөгдлөө танин мэдэж, өөрийгөө бүтээж яваа өсвөр үеийн уншигчдадаа зориулав.


Хонины орд

Мягмар гараг | 2024.02.20
Өдөр тутмын амьдралаа эргэн харж, хүслийн самбартайгаа ажиллахад нэн тохиромжтой өдөр өнгөрнө. Ямар идэвх санаачилга гаргаж, хэр хичээх вэ? гэдгээс амбицтай төлөвлөгөө урагшлах эсэх нь хамаарна.

Лхагва гараг | 2024.02.21
Хэрвээ сургалтад хамрагдахаар төлөвлөж байгаа бол эцсийн шийдвэрээ гаргахад тохиромжтой. Энэ өдөр амархан стресстэх хандлагатай ч стресстсээр байх уу? гэдгээ хүн өөрөө сонгодог гэдгийг санаарай.

Пүрэв гараг | 2024.02.22
Амьдралын хэмнэлээ өөрчилж, шинэ төлөвлөгөө гаргана. Төсөөлөл дэх уран зөгнөлөө бодитоор бүтээх боломжийг ч олж харна. Дэлхийгээр аялах хүсэлтэй бол хожимдолгүй түүнийхээ төлөө алхам хийгээрэй.

Баасан гараг | 2024.02.23
Сэтгэл санаа тогтворгүйтэх давтамж нэмэгдэх нь өөртэйгөө ярилцахыг сануулна. Хэрвээ амьдралаасаа аз жаргал хараахан мэдэрч чадахгүй, эсрэгээрээ дарамттай байвал эрч хүчээ сэргээх цаг иржээ гэсэн үг. 

Бямба гараг | 2024.02.24
Аливаад дасан зохицож, хөрвөх чадвар үгүйлэгдэнэ. Хэдийгээр хүсэж байсан боломжоо өөрийн болгох ч яаран хөдөлснөөр олон алдаа гаргаж мэднэ. Хэдхэн хоромд амьдрал яаж ч өөрчлөгдөж болно, ухаажъя.

Ням гараг | 2024.02.25
Гутранги хандлага, сөрөг сэтгэл хөдлөлдөө автах хэрэггүй. Хэн нэгэн, ялангуяа эмэгтэй хүний амьдралд тохиолдох явдал түүнтэй нухацтай ярилцах боломж болно. Сонсох асуудал 100% шийдэгдэх боломжтой.

Даваа гараг | 2024.02.26
Өөрийгөө сорьж хөгжихгүй байна гэдэг нэгэн хэмнэлийн гунигтай амьдралын эхлэл байдаг. Хүсэл байгаа цагт сорилт сонирхолтой адал явдал байна. Өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, шинэ адал явдалд гарцгаая.


Үхрийн орд

Мягмар гараг | 2024.02.20
Энэ өдөр боломжоор дутагдахгүй, гэхдээ хэрхэн ашиглах нь өөрөөс хамаарна. Шалгалт өгөх гэж байгаа нь хүссэн амжилтаа гаргана. Зөнгөөрөө бүхнийг шийдэж чадна, шинэд ч суралцана, асуудал ч шийдвэрлэнэ.

Лхагва гараг | 2024.02.21
Сошиал харилцаандаа анхаарснаар амьдралдаа өнгө нэмэх боломжтой байна. Бүтээмжээ нэмье гэвэл туршлагатай хүмүүстэй ярилцаарай. Цаг хугацааны үнэ цэнийг мэдэрч, ухаалаг ашиглах нь чухал байна.

Пүрэв гараг | 2024.02.22
Харах өнцөг ямар байна, амьдрал тийм л байдаг. Энэ өдөр өөрийгөө илүү сайн таньж мэдэхийг хичээх нь өөрчлөлт хийхэд тусална. Сургалт сонирхохоосоо өмнө өөрөө бие даан судалж суралцахыг эрмэлзээрэй. 

Баасан гараг | 2024.02.23
Хэрэгжүүлэхээр яарахыг хүсэх шинэ санаа нэлээдийг олж харна. Гэхдээ ямар ч судалгаагүй алхам хийх хэрэггүй. Шийдвэр гаргахдаа харин хэн нэгний, ялангуяа эмэгтэй хүний нөлөөнд автахгүйг хичээгээрэй.

Бямба гараг | 2024.02.24
Хүн амьдралаа хүссэнээрээ бүтээе гэвэл өдөр өдрөө төлөвлөж, төлөвлөснөө 100% хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг. Үдэш нь харин өнөөдөрт талархах, өдрөө дүгнэх, өөрийгөө хайрлах цагийг гаргаж хэвшээрэй.

Ням гараг | 2024.02.25
Аливааг зөвхөн өөрийнхөө биш, өөр хүний өнцгөөс ч гэсэн харахыг хичээвэл асуудал гэж харагдах бүхэн боломж мэт санагдана. Өөрөө л аливааг төвөгтэй болгодог болохоос сорилтын нөгөө талд амжилт байдаг.

Даваа гараг | 2024.02.26
Одоо цагийн үнэ цэн чиний ирээдүйг бүтээдэг. Тэгэхээр одоо цагт хангалттай хөдөлмөрлөж чадсан нэгэн хожим хөдөлмөрийнхөө шимийг хүртдэг жамтай. Төлөвлөгөө бүтээгүй шалтгаанаа өөрөөсөө хайгаарай.


Ихрийн орд

Мягмар гараг | 2024.02.20
Өдөр болгон хувь тавилан бидэнд амьдралын тодорхой туршлагаар олж авах мэргэн ухааны сургамжийг өгч байдаг. Тэгвэл энэ өдөр дотно хүмүүстэйгээ хэлэлцэх сэдэв ирээдүйн өөрчлөлтүүдийн үндэс болно.

Лхагва гараг | 2024.02.21
Төсөл санаачлах, төлөвлөснөө хийж эхлэхэд тохиромжтой. Боломж нь хараахан ирээгүй хүмүүс олон байгааг санаж бодсоноо бодит болгоорой. Бусдын өнцгөөс өөрийгөө харвал амьдралдаа талархах болно.

Пүрэв гараг | 2024.02.22
Хэн болмоор байгаагаа төлөвлөж, ямар бүтээмж гаргамаар байна вэ? гэдэгтээ дүгнэлт хийгээрэй. Алхам болгоноосоо жаргал мэдэрч, шантралыг санаанаасаа авч хаях өдөр болно. Хүсвэл хийнэ, хийвэл чадна.

Баасан гараг | 2024.02.23
Амьдралаа хэрхэн бүтээх вэ? гэдэг сонголт олон. Хэрвээ хайрцагнаасаа гарч сэтгэж чадвал тэр ямар гайхамшигтай вэ? гэдгийг мэдэрнэ. Өөрийн ирээдүйг хүн өдөр бүрийн хичээл зүтгэлээрээ бүтээж байдаг. 

Бямба гараг | 2024.02.24
Гэр бүлийн харилцаа нэн тааламжтай өрнөнө. Хайртай хүмүүстэйгээ хамт өнгөрөөх цаг хугацаа амралт, амар амгалан, эрч хүчийг мэдрүүлэх болно. Харин энэ үеэ бүтээлчээр өнгөрөөхөөр төлөвлөх хэрэгтэй.

Ням гараг | 2024.02.25
Аливаад анхдагч байхаас санаа зовох хэрэггүй. Харин ч өөртөө итгэж, өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэхийг зорих нь оновчтой сонголт байдаг. Бусдаас илүү өөртөө цаг гаргаж, өөртэйгөө тулж ажиллах өдөр байна.

Даваа гараг | 2024.02.26
Ирээдүйнхээ төлөө эрч хүчээ хариуцлагатайгаар, тэнцвэртэй хуваарилаарай. Боломжоо ашигла, битгий залхуур! Хэрвээ хичээвэл амжилтад хүргэнэ гэж итгэсэн бүхэндээ тууштай байх арга замаа олох болно.


Мэлхийн орд

Мягмар гараг | 2024.02.20
Энэ өдөр хүнээс үг сонсох чадвар, тэвчээрийг сорих болно. Тэгэхээр ярихаас илүү сонсоход төвлөрөөрэй. Хүн сонссоноороо ихийг мэдэж авна, урам зориг ч орно. Хааяа дуугүй байна гэдэг оновчтой сонголт байна.

Лхагва гараг | 2024.02.21
Бүгдийг тэгээс эхлүүлснээр үнэ цэнээ бүтээдэг амьдралд хичээл зүтгэл нь түүнийг амжилт руу хөтөлдөг. Сошиал харилцаа нэн тааламжтай өрнөнө. Ихэр, жинлүүр, хумхын ордын нэгэн аялах сонирхол төрүүлнэ.

Пүрэв гараг | 2024.02.22
Одоо цаг өөрөө бүхэнд тохиромжтой байдаг болохоор төлөвлөснөө хийж эхлээрэй. Тохиромжтой цагийг хүлээвэл үнэгүйднэ. Хүн хувиа хичээсэн сэтгэлтэй байвал хүссэн амжилтаа гаргаж чадахгүйг санаарай.

Баасан гараг | 2024.02.23
Нөхөдтэйгөө сонирхолтой мэдлэг, хэрэгцээтэй мэдээлэл, дурсамжаа хуваалцах өдөр болно. Ганцаардаж байвал сэтгэлийг чинь сонсож, сонирхлыг чинь хуваалцах нэгэнтэй ярилцвал урагшлах итгэл сэргэнэ.

Бямба гараг | 2024.02.24
Өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх өөрийн сурч мэдсэн, хийж бүтээсэн бүхнийг эргэн хараарай. Энэ өдөр бодол санаагаа цэгцэлж, сөрөг сэтгэл хөдлөлөөс өөрийгөө чөлөөлөөрэй. Хөгжим сонсож, ном унших уу?

Ням гараг | 2024.02.25
Хэрэгтэй гэснээ хэрэгжүүлж эхлэх хангалттай боломжтой өдөр байна. Өөрчлөлт хийх хүсэл, сонирхол ч төрнө. Үнэндээ өөрчлөлтийн талаар бодож эхэлнэ гэдэг нь сайн хэрэг, харин хэрэгжүүлэх шаардлагатай.

Даваа гараг | 2024.02.26
Амьдрах хэв маягаа дүгнээрэй. Өөрийгөө хэр сайжруулж чадахаар байна гэдгээ ч эргэцүүлээрэй. Цаг хугацаа + өөрийгөө хүндэлж хайрлах өдөр өнгөрнө. Ямар өдрийг бүтээхийг хандлага 100% тодорхойлдог.


Арслангийн орд

Мягмар гараг | 2024.02.20
Хүн хүний амьдралын мөн чанар, үнэ цэнийг нь ойлгож ухааран туулах зам мөр харилцан адилгүй байдаг. Тэгэхээр өөрийгөө өрөөлтэй харьцуулах хэрэггүй. Бүтээх бүхэн чинь урагшлах эрч хүчийг өгсөөр байна.

Лхагва гараг | 2024.02.21
Бүтээлч хандлагаа сэргээх ямар арга байна, эрэлхийлээрэй. Санхүүгийн төлөв ч санааг чинь чилээнэ. Бусдын хэрэгт оролцох гэлгүй, өөрийнхөө санхүүд ямар өөрчлөлт авчрах вэ? гэдэгт анхаарах өдөр болно.

Пүрэв гараг | 2024.02.22
Энэ өдөр нэг алхам ухарч зорилго, мөрөөдлөө эргэн хараарай. Шинэ төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө өнгөрснөө эргэн харах хэрэгтэй. Хэрвээ тэгж чадвал хүссэн амжилтаа гаргах эхлэлийг тавьж чадна. 

Баасан гараг | 2024.02.23
Өөрчлөлт хийе гэвэл өөрийгөө нээн илэрхийлээрэй. Хэнд ч санаачилгыг өөртөө авч, эхний алхмыг хийнэ гэдэг амаргүй сорилт байдаг. Амьдралаа ямраар бүтээх нь чиний сонголтоос хамаардаг болохоор шийдье.

Бямба гараг | 2024.02.24
Санааг чинь ямар асуудал чилээнэ, цаг алдалгүй шийдэх өдөр байна. Нөхөрлөл үүсгэх, хүмүүнлэгийн арга хэмжээнд нэгдэхэд ч тохиромжтой. Бодолдоо үнэнч хандсанаараа хүмүүст үнэлэгдэж эхэлнэ.

Ням гараг | 2024.02.25
Өнөөдрийг хүртэл олж авсан болон хүсэж байгаа зүйлийнхээ талаар эргэцүүлээрэй. Тэгснээр цаашдаа ямар өөрчлөлт хийх хэрэгтэйгээ, хэрхэн яаж амрахаа мэдэж авна. Өөрөөрөө үлгэрлэвэл өөрчлөлт ирнэ. 

Даваа гараг | 2024.02.26
Амьдралыг хэрхэн хардаг вэ?, амьдралаас хэрхэн таашаал авдаг вэ?, хэнээс эсвэл хаанаас урам зориг авдаг вэ? Энэ өдөр өөрийгөө хөгжүүлэхээр ямар сургалтад хамрагдахаа тогтож шийдвэл сайн байна.


Охины орд

Мягмар гараг | 2024.02.20
Өмнө нь хийж байгаагүй алхмаа хийж үзэх нь амьдрах хэв маяг, харах өнцөгт эрс өөрчлөлт авчирна. Хүн өөрийгөө таньж мэдэх гэж амьдардаг ч эсрэгээрээ бүтээж байдаг. Өөрийгөө ялан дийлэх нь үнэ цэнтэй.

Лхагва гараг | 2024.02.21
Амьдралаа сайжруулахаар өшөө илүү хичээх хэрэгтэйг сануулах сорилтуудтай тулгарна. Болгоё, бүтээе гэвэл зөв замаараа урагшлах болно. Өөрчлөлт хийнэ гэдэг өөрөө амьдралын нэг хэсэг, хичээвэл чадна.

Пүрэв гараг | 2024.02.22
Энэ өдөр харилцаандаа анхаараарай. Хүнтэй харьцахдаа ямар алдаа гаргадаг вэ?, хэн хэнээс ямар ямар чанарт нь суралцсанаа эргэцүүлээрэй. Өөртөө дүгнэлт хийж сурах нь өсөж хөгжихийн эхлэл байдаг.

Баасан гараг | 2024.02.23
Үүрэг даалгавраа чухлаас нь эхэлж, төсөөлсөн амьдралаа төлөвлөгөөтэй бүтээгээрэй. Хүсэл зорилгогүй нэгэнд урсгалаараа явах амархан ч өөрөө тэднээс өөр ~ Бусдын гаргасан замаар явалгүй, өөрийг бүтээе.

Бямба гараг | 2024.02.24
Тав тухтай бүсээсээ гарахыг хүснэ. Тэгвэл аялал төлөвлөх, сонирхолтой ном унших эсвэл шинэ хоолны жор турших, кино үзэх зэрэг нь шинэд суралцах хүслийг төрүүлж, өсөж хөгжихөд түлхэц болох болно.

Ням гараг | 2024.02.25
Энэ өдөр хийгдэх ихэнх алхам дотно хүмүүсийн зөвлөгөө, дэмжлэг, тусламжаас тодорхой хамаарах ч сонголтыг хүн өөрөө хийдэг. Гутранги хандлага хэзээ ч эерэгийг авчрахгүй болохоор хандлагаа өөрчилье! 

Даваа гараг | 2024.02.26
Дадал зуршил, бүтээмжээ эргэн харж, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийгээрэй. Тэнцвэрээ хадгалъя гэвэл яах хэрэгтэй вэ? Эрүүл мэндээ хайрлаж, хооллох хэв маягаа өөрчилж, дасгал хөдөлгөөн хийгээрэй.


Жинлүүрийн орд

Мягмар гараг | 2024.02.20
Өдөр тутмын амьдралаа хэрхэн утга учиртай болгох вэ? гэдэгт анхаарч, өөрчлөгдөх хүсэлтэй байна. Ганц нэг сонирхолтой санаа төрөх ч хэрэгжүүлээгүй цагт үнэ цэнгүй. Тэгэхээр хичээхээс өөр сонголтгүй байна.

Лхагва гараг | 2024.02.21
Өнгөрснийг болон болж бүтэхгүй байгаа бүхнийг сэтгэлдээ тээлгүй, явуулахыг нь явуулаарай. Үнэмлэхүй амжилт гаргахыг хүсэх амархан ч хүрэх хэцүү байдаг. Чиний өмнө илүү хариуцлагатай хандах өдөр иржээ.

Пүрэв гараг | 2024.02.22
Санаж төлөвлөсөн бүхэн хүлээлтийн дагуу хэрэгжихгүй ч сонирхолтой өөрчлөлт ~ гэнэтийн адал явдал олон гарах болохоор хүлээцтэй хандаарай. Ихэр, хумхын ордод төрсөн хүмүүс эерэг сэтгэгдэл төрүүлнэ.

Баасан гараг | 2024.02.23
Амьдралд бодсон бүхэн 100% санаснаар явагддаггүй. Энэ ч утгаараа төлөвлөгөө хойшлогдох эсвэл хойшлуулах шаардлага гарна. Гэвч унших эсвэл сонсох мэдээлэл ямар ч сэдвийг хөндсөн сэтгэлд хүрнэ.

Бямба гараг | 2024.02.24
Бодол санаагаа цэгцэлж, өөрийгөө хайрлах цаг гаргаарай. Дэлхий ертөнцөөс өөрийгөө чөлөөлж, нам гүм орчинд амар амгаланг мэдэрье. Урам зоригийг хэнээс, хаанаас авдаг вэ? Бясалгал, иогоор хичээллэх үү?

Ням гараг | 2024.02.25
Энэ өдөр амьдрах хэв маяг, суралцах эсвэл ажиллах арга барилдаа анхаарч, ямар дадлаа засах хэрэгтэй вэ? гэдэгтээ анхаараарай. Унших цаг тогтмол гаргах, эсвэл хөгжим сонсох нь бүтээмжийг нэмэгдүүлнэ.

Даваа гараг | 2024.02.26
Тодорхойгүй нөхцөл байдал амьдралд олон гардаг. Амьдрал өөрөө ч тодорхойгүй ~ хүн түүнийг хүслээрээ тодорхойлж бүтээдэг. Үүсэх ойлгомжгүй нөхцөлд хэлэх үг, хэрэгжүүлэх алхамдаа ухаалаг хандаарай.


Хилэнцийн орд

Мягмар гараг | 2024.02.20
Урам зориг өгсөн эерэг мэдээлэл сонсож магадгүй. Энэ нь өөртөө итгэх итгэлийг нэмнэ. Төсөөллийн ертөнцөө бодитоор харуулах цаг иржээ. Одоо цагт 100% хичээвэл аз, амжилтаа ар араас нь дагуулна.

Лхагва гараг | 2024.02.21
Өнгөрсөндөө харамсаж амьдрах хэрэггүй ~ яг одооноос өөрөөр амьдарч эхлэх өдөр эхэлж байна. Асуудал бэрхшээлгүй амьдрал гэж үгүй ч харах өнцөг, хандлагаа өөрчлөөд нэг үзвэл өнөөдөр арай өөр санагдана.

Пүрэв гараг | 2024.02.22
Хэн нэгэнтэй маргах хэрэггүй ~ харин хэлэлцүүлэг өрнүүлэх нь ашигтай. Олон сэдвээр ярилцах нь харин ч шинэ санаа олоход тусална. Тэгэхээр алсын хараагаа тэлж, амжилтаа 100% ахиулах өдөр өнгөрнө.

Баасан гараг | 2024.02.23
Сэтгэл дэх мэдрэмжээс урган гарах төслөө хэр бүтээмжтэй үргэлжлүүлэх вэ? гэдэг нь хичээл зүтгэлээс чинь 100% хамаарна. Дуртай номоо унших, эсвэл киногоо үзэх нь өөрчлөлт хийх сэдэл төрүүлэх болно.

Бямба гараг | 2024.02.24
Хүн өөрөө өөртөө хүссэн боломжоо авчирдаг гэдгийг санаж, ирэхийг нь хүлээх шаардлагагүй. Хэлэх үгээ бодож, мөнгөндөө тооцоотой хандаарай. Хэрвээ цагийн ажил хийвэл амьдрах ухаанд суралцаж эхэлнэ.

Ням гараг | 2024.02.25
Амьдрах хэв маягаа өөрчилж, санаачилгаа хэрэгжүүлэхэд өдөр болгон тохиромжтой байдаг. Бодсоноор явагдахгүй үе гарах ч тухайн мөчдөө жаргалтай байгаарай. Нөхөрлөлдөө цаг гаргаснаар урам зориг орно.

Даваа гараг | 2024.02.26
Бодсоноо хэрэгжүүлье ~ хайртай хүмүүстээ ч цаг гаргая ~ өөрийгөө ч хайрлая. Амьдрал гэдэг тэнцвэрийг хүн өөрөө тогтвортой болгодог. Тэгэхээр өсөж хөгжье гэвэл тэнцвэртэй давших төлөвлөгөөтэй байгаарай.


Нумын орд

Мягмар гараг | 2024.02.20
Энэ өдөр хэд хэдэн асуудал шийдэх хэрэгтэй болно. Амьдрал гэдэг угийн нэг шийдвэрээс нөгөө рүү, нэг алхмаас нөгөө рүү шилжих аялал байдаг. Шийдвэр гаргахдаа харин аливааг бодитоор дүгнэж цэгнээрэй.

Лхагва гараг | 2024.02.21
Зорьсноо хэрэгжүүлэх бүрдээ хүн нэг алхам урагшилж байдаг. Өнөөдөр өөрийн мэдлэг туршлагаас хэн нэгэнтэй хуваалцаарай. Загас, мэлхий, хилэнцийн ордод төрсөн хүмүүсийн яриа үнэтэй сургамж болно. 

Пүрэв гараг | 2024.02.22
Одоо цагаа үр өгөөжтэйгөөр ашиглаж, зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөх зүтгэлтэй байна. Ямар ч асуудалтай тулгарсан гарцаа эрэлхийлэх үеэрээ мэдэхгүйгээ мэдэж авна, чадахгүйгээ ч чаддаг болно.

Баасан гараг | 2024.02.23
Хэнээс ч хамаарахгүй ~ зөвхөн өөрийнхөөрөө амьдрах нь эрч хүч, өөртөө итгэх итгэлийг өгдөг. Энэ өдөр өөрийгөө хөгжүүлэхэд хэр анхаарч байгаа вэ? гэдгээ эргэн харж, хүслийн жагсаалт гаргавал ямар вэ?

Бямба гараг | 2024.02.24
Өнгөрсөн дэх алхмуудаа эргэн санах хэрэг гарна. Учир нь хүн үргэлж өнгөрснөөсөө суралцаж байдаг. Үнэ цэнгүй бүхэн цаг үрнэ, стресс ч нэмнэ. Бүтээмжээ нэмэхийг хүсвэл өөртэйгөө ажиллахаас эхлэх хэрэгтэй.

Ням гараг | 2024.02.25
Амьдралд бүтэж байгаа хэрэг нэгээхэн ч үгүй мэт, эсвэл амьдрал бүхэлдээ ямар ч утгагүй мэт санагдах өдөр хоног олон байдаг. Гэвч өөрчлөлтийг зоригтойгоор хийж, хөгжихийн төлөө тэмүүлсээр байгаарай.

Даваа гараг | 2024.02.26
Хүсэл тэмүүлэлдээ өөрийгөө 100% зориулах нь ямар үнэ цэнийг авчирдаг вэ? гэдгийг мэдэж авах өдөр өнгөрнө. Хангалттайг сурч мэдэхээр өшөө илүү хөдөрмөрлөж чадвал үүнээс ч ихийг хүртэх боломжтой.


Матрын орд

Мягмар гараг | 2024.02.20
Энэ өдөр олон асуудал шийдэж, амьдралдаа ямар ахиц, ямар өөрчлөлт авчрах вэ? Яавал нэмэлт орлого олох вэ? гэдэгт төвлөрөх хэрэгтэй болно. Хаана ямар алдаа гаргав? Одоохаана байна, хаашаа явж байна?

Лхагва гараг | 2024.02.21
Өөртөө итгэж, өөрийгөө чиглэн ирэх ямар ч боломжид чадвараа сориорой. Сорилтоос хүн олон мэдлэг, ур чадварт суралцдаг. Асуудалтайгаа зоригтойгоор учрах нь аль аль талаараа өсөж хөгжих боломж болно. 

Пүрэв гараг | 2024.02.22
Тав тухтай бүсээсээ гарч, харах өнцгөө тэлснээр хөгжих боломжууд нэмэгддэг. Хүн нь өөрөө хичээвэл үерхэлдээ ч, хичээл сурлагадаа ч амжилт гаргах боломж үргэлж байдаг. Тиймээс өөрийгөө дайчилцгаая.

Баасан гараг | 2024.02.23
Хүлээлт заримдаа хүссэнд хүрдэггүй болохоор энэ өдөр хэтэрхий өндөр хүлээлт тавих шаардлагагүй. Энэ нь хүссэн болгон санаснаар болохгүй гэсэн үг биш, гэхдээ хүлээцтэй хандаж сурахад туслах болно.

Бямба гараг | 2024.02.24
Бодол санаа тодорхой байна гэдэг хүссэн зорьсондоо хангалттай хүрэхийн эхлэл байдаг. Хүн болгон жаргаж амьдрах эрхтэй ч өөрөө үндэс нь гэдгээ мартдаг. Тэгэхээр өнөөдрийг хэрхэн бүтээмээр байна вэ?

Ням гараг | 2024.02.25
Амьдралыг алдаа утга учиртай болгодог. Алддаггүй хүн гэж үгүй ч алдаагаа дахин давтахгүй амьдрах хэрэгтэй. Өдрийн эхлэл таалагдахгүй байвал өөрчлөх боломжтой. Сөргөөс ч ухаарлыг хардаг байгаарай.

Даваа гараг | 2024.02.26
Энэ өдөр харилцаандаа ухаалаг, мэдрэмжтэй хандах шаардлагатай. Хэрэггүй хэрүүл маргаан үүсгэхийн оронд өсөж хөгжих боломжийг өөртөө нээе. Бодсоноо яг таг хийдэг, чам шиг тууштай хүн ховор болжээ.


Хумхын орд

Мягмар гараг | 2024.02.20
Олон зүйлийг өөрчлөхийг хүсэх болохоор бодсоноо маргааш, нөгөөдөр, эсвэл дараа долоо хоногт гэж хойш тавих хэрэггүй. Нэгэнт алхчихвал эргэж ухарна гэдэг боломжгүй. Сонголтоо ухаалаг хийгээрэй.

Лхагва гараг | 2024.02.21
Амьдралд алив бүхэн харагддаг шигээ байдаггүй ч сэтгэл чинь үнэн худлыг ялгаж чадна. Тэгэхээр энэ өдөр үүсэх нөхцөл байдлыг хүндрүүлэлгүй өөрийгөө ялан дийлж, амжилтынхаа төлөө 100% хичээгээрэй.

Пүрэв гараг | 2024.02.22
Хүн хэчнээн хичээвч алдаа оноо ээлжилдэг амьдралд онохоо нэмэгдүүлж, алдахаа багасгах нь чухал байна. Үр дагавраас нь болж шаналах хүсэлгүй байвал аливаад анхнаасаа бүтээлч сэтгэлгээгээр хандъя.

Баасан гараг | 2024.02.23
Төлөвлөсөндөө 100% төвлөрч, төлөвлөснөө өдөр өдөрт нь хэрэгжүүлэхэд анхаараарай. Хэрэгжүүлж чадахгүй бол төлөвлөх шаардлагагүй. Нэгэнт чадна гэж итгэсэн бол заавал эцсийг нь үзэх хэрэгтэй шүү.

Бямба гараг | 2024.02.24
Бүтээмжээ нэмье гэвэл цагаа хэрхэн ухаалаг төлөвлөх вэ? гэдэгт суралцаарай. Шүүмжлэл магтаалаас илүү урагшлах хүч болдог болохоор туршлагатай хүнээс санал, зөвлөгөө, шүүмжийг нь сонсохыг хүсье.

Ням гараг | 2024.02.25
Санаж сэдсэн төлөвлөгөөнд асуудал үүснэ гэдэг өөрөө ямар нэг алдаа гаргаж байна гэсэн үг. Өөрөөс шалтгаалаагүй байсан ч нэгийг хэлэх гэж ирэх асуудалд энэ өдөр оновчтой сонголт хийхийг хичээгээрэй.

Даваа гараг | 2024.02.26
Хүсэл зорилго, урт хугацааны төлөвлөгөөгөө эргэн харж, өөртөө хөгжих боломжийг өгөх өдөр өнгөрнө. Гэвч тэвчээргүй ааш таатай боломжийг чинь үгүй хийнэ. Загас, хилэнцийн ордод төрсөн хүнээс үлгэрлэе.


Загасны орд

Мягмар гараг | 2024.02.20
Хэн нэгэн эсвэл тодорхой нэг асуудал чиний бодсоноос ч амаргүй байж мэднэ. Ямар ч асуудалд хайнга, яаруу хандахгүйг хичээгээрэй. Чиний хичээл зүтгэл амжилт авчрах ч төдий чинээ хариуцлага шаардана.

Лхагва гараг | 2024.02.21
Өөртөө хэдий чинээ шүүмжлэлтэй хандана, хүрэх амжилт чинь төдий чинээ тодорч байдаг. Ухаалаг хүн өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлдэг гэдгийг санаж, шийдэмгий алхам хийснээр төсөөллөө бодит болгоно.

Пүрэв гараг | 2024.02.22
Энэ өдөр ~ хэрвээ урагшилъя гэвэл өнгөрсөнтэйгөө нөхөрлөх хэрэгтэй болно. Өнгөрсөн үгүй цагт өнөөдөр гэж үгүй. Тэгэхээр ямар ч амьдрал туулсан түүнийгээ уучилж, хайрлаж, талархаж сурах хэрэгтэй байна.

Баасан гараг | 2024.02.23
Жаргалтай амьдралын жор ямар байдаг вэ? Удахгүй ямар нэг сайхан явдал тохиолдох болохоор шинэ бүхэнд өөрийгөө нээх хэрэгтэй. Өмнө чинь олон боломж ирнэ, өөрөө түүнийг санаачилгатай ашиглаарай.

Бямба гараг | 2024.02.24
Сэтгэл санаа тавгүйрхэх ч ихэр, жинлүүрийн ордод төрсөн нэгэн эрс өөр, эрч хүчтэй мэдрэмж төрүүлж, амьдралд онцгой дурсамж үлдээнэ. Одоо ганцаардаж байж болно, гэвч амьдрал үргэлж иймээр байхгүй.

Ням гараг | 2024.02.25
Өөрийгөө хүлээн зөвшөөрч, алдаагаа засах алхам хийгээрэй. Угаас алдаагүй амьдрал гэж үгүй болохоор түүнийг нуух хэрэггүй ~ Тэр хэзээ ч алга болохгүй, түүнээс хэн ч нуугдаж чадахгүй, сэрэмжилж л чадна.

Даваа гараг | 2024.02.26
Амьдрал чамайг олон талаар сорьдог ч урагшлах уу, ухрах уу? гэдэг нь хандлагаас 100% хамаардаг. Энэ өдөр ямар ч төлөвлөгөөтэй байсан мэдэхгүйгээ мэдэж авах, чадахгүйгээ чаддаг болох аялал эхлэх болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *