Одоогийн өөрийгөө бүтээсэн хүн хүний амьдралын түүх харилцан адилгүй ч хувь хүний зан төлөвшлөө бүтээж, ямар хүн болох вэ? гэдэгт нөлөөлөх хамгийн чухал үе нь өсвөр нас байдаг.
Хүүхэд наснаас насанд хүрсэн хүн болох шилжилтийн энэ үеийн өдөр болгон тэдэнд шинэ сорилт байдаг. Тэгвэл энэ долоо хоногт тэднийг ямар адал явдал хүлээж байгаа бол…? Хамтдаа нэгэн шинэ долоо хоногийн зурхайгаа уншицгаая!
Өгөгдлөө танин мэдэж, өөрийгөө бүтээж яваа өсвөр үеийн уншигчдадаа зориулав.
Хонины орд
Мягмар гараг | 2024.06.04
Харах өнцөг ямар байхаас амьдрал тодорхойлогддог. Тэр өнцгөөс харвал амьдрал бүхэлдээ төгөлдөр бишийн хэлхээ. Гэтэл хэчнээн төгс биш байсан ч чин сэтгэл олон асуултын хариулт болж чаддаг.
Лхагва гараг | 2024.06.05
Хэн нэгэнд өгөх амлалтдаа үнэнчээр хүрч чадах уу? Нэгэнт хэлсэн үг үйлдэл болохоос нааш чамайг үнэгүйдүүлдэг. Гэвч өөртөө өгсөн амлалтдаа хүрч чаддаггүйд нь хариуцлагад суралцах сонгодог алхам.
Пүрэв гараг | 2024.06.06
Сэтгэл санаа тогтворгүйтэх энэ өдөр хэн ч өөрийг чинь ойлгохгүй байгаа мэт санагдана. Гэхдээ хэн нэгэнд ойлгогдох шаардлагагүй. Өөрийгөө 100% ойлгох нь хангалттай. Сонирхолдоо цаг зориулаарай.
Баасан гараг | 2024.06.07
Энэ өдөр санаснаас бүтээмжтэй, эрч хүчтэй өнгөрнө. Хэрвээ зөв орчин, зөв хүрээллээ үүсгэсэн бол 100% сэтгэл ханах өдөр байна. Санаачилга дэмжихгүй байх магадлалтай ч батлан харуулахад л болно.
Бямба гараг | 2024.06.08
Өдрийн өрнөлд хүлээцтэй хандаж чадвал тийм ч таагүй өдөр болохгүй. Амьдралд хүссэн болгон санаснаар хэрэгждэггүй, өдөр болгон бүтээмжтэй өнгөрдөггүй. Сөргийг өөрчлөх боломж ганц өөрт байдаг.
Ням гараг | 2024.06.09
Дэлгүүр хэсэх төлөвлөгөөтэй бол хэт өндөр хүлээлт тавих хэрэггүй. Хэрэг болохгүй ч авмаар санагдах олон бүтээгдэхүүнийг олж харна. Гэвч амьдралд хэрэгтэй хүслийн жагсаалт гаргах чадвар шаардагдана.
Даваа гараг | 2024.06.10
Өнгөрсөн өдрүүдийнхээ бүтээмжийг эргэн харвал энэ өдөр ямар өөрчлөлт үгүйлэгдэж байгааг тодорхой харна. Өдрөөс өдөрт өсөж хөгжих боломж хүн болгонд байдаг. Өөрөө түүнийгээ хэр ашиглаж байна вэ?
Үхрийн орд
Мягмар гараг | 2024.06.04
Энэ өдөр хэд хэдэн төсөөлөөгүй асуудал үүсэж, тодорхой өөрчлөлтүүдийг даван туулахад амаргүй байх болно. Дотно хүмүүс чинь сэтгэлээрээ туслах ч өөрөө шийдэх ёстой цөөнгүй асуудал байсаар байна.
Лхагва гараг | 2024.06.05
Ердийнхөөсөө өндөр бүтээмж гарган суралцах өдөр өнгөрнө. Гэвч хэн нэгэнд үнэлэгдэнэ гэж найдах хэрэггүй, хүлээсэн үүрэгтээ л хариуцлагатай хандаж байна. Өөрөө үүнээс ч ихийг чадна, чадах ч ёстой.
Пүрэв гараг | 2024.06.06
Өдрийн үүрэг даалгаврыг хүссэн ч эс хүссэн ч хийх л хэрэгтэй болно. Үүнээс хэн ч хаашаа ч зугтаах боломжгүй, түүнийг хийхгүйгээр ямар ч ахиц гаргахгүй. Хүслээ л дагадаг амьдрал сонирхолгүй биш үү?
Баасан гараг | 2024.06.07
Хэн нэгнээс чадахаас нь илүүг хүсэх хандлагатай. Боломжоороо хичээж байгаа нэгнийг шахах хэрэггүй. Үе үе ганцхан өөрийгөө боддог аминч сэтгэлгээндээ дүгнэлт хийгээрэй. Эс тэгвэл орь ганцаар хоцорно.
Бямба гараг | 2024.06.08
Хэлэх үгэндээ мэдрэмжтэй хандаагүйгээс хэн нэгнийг төөрөлдүүлэх хандлагатай. Ямар ч асуудал гарсан шударга ярилцах нь сонгодог шийдэл байдаг. Итгэл төрүүлэх гэж хичээх хэрэггүй, цаг хугацаа харуулна.
Ням гараг | 2024.06.09
Санхүүгийн харилцаанд хэтэрхий бодлогогүй хандах нь зэмлэл хүртэх шалтгаан болох төлөвтэй. Дотно нэгэн шуудхан л хэлнэ, тиймээс хүссэн ч хүсээгүй ч хэлэхийг нь анхаарч сонсон, ухаарал олох хэрэгтэй.
Даваа гараг | 2024.06.10
Энэ өдөр аливааг детальчлан авч үзэх хэрэгтэй. Нэгэнт зорьсон төлөвлөгөөнд оромдох алхам, аргацаах сонголт байх ёсгүй. Чимхлүүр алхамдаа анхаараагүйгээс бүтэн өдрийн төсөөлөл өөрөөр эргэж ч болно.
Ихрийн орд
Мягмар гараг | 2024.06.04
Хүмүүс өөрчлөгддөг гэдгийг санаж тэдэнд найдахаасаа илүү өдрийн төлөвлөгөөгөө хэрхэн 100% бүтээх вэ? гэдэгт төвлөрье. Амьдралд талархдаг нэгэн ахиц гарган урагшилдаг ч сөрөгт ч гэсэн бэлэн байгаарай.
Лхагва гараг | 2024.06.05
Өнгөрсөн рүүгээ очихыг хүсэх эсвэл өнгөрснөө өөрчлөхийг, магадгүй үгүйсгэхийг хүсэх ч нэгэн байна. Гэвч сургамжлахыг нь аваад урагшлах нэгэн өдөр иржээ. Харамсахгүй амьдрах сонголт өнөөдөрт оршдог.
Пүрэв гараг | 2024.06.06
Бүтээж эхлээгүй ч бүхэлд нь зурагласан санаагаа хэрэгжүүлэх өдөр байна. Ямар тохиолоор яаж энэ санааг олж харав гэдэгтээ талархаарай. Догдлох сэтгэл төрөх ч бүтээснийхээ дараа бүрэн бишрээрэй.
Баасан гараг | 2024.06.07
Хэрвээ өдрийг ганцаараа өнгөрөөхийг хүсэхгүй байвал утгагүй, эсвэл хэрэггүй санагдах байсан ч сошиал харилцаандаа идэвхтэй оролцох хэрэгтэй. Энэ үе өөрчлөлтөд өөрийгөө нээх боломж ч болж магадгүй.
Бямба гараг | 2024.06.08
Амьдралд хэрэг болох олон мэдээллийг бусдаас авах болохоор бодлоо төдий чинээ нээгээрэй. Эцсийн эцэст зөвхөн өөрийнхөө шийдвэрийг л зөв гэж зөрүүдлэх хэрэггүй. Бодитоор нэг харъя, боломж ч олгоё.
Ням гараг | 2024.06.09
Харах өнцөгт нөлөөлөх хүмүүстэй сонирхолтой сэдвээр ярилцах төлөвтэй. Гэвч өөрийнхөө талаар хэнд нь хэр хэмжээтэйг хэлэх вэ? гэдэгтээ мэдрэмжтэй хандаарай. Үнэлэгдэх үнэ цэнээ өөртөө үлдээх нь ононо.
Даваа гараг | 2024.06.10
Бодитоор сэтгэж, бодолтой хандаагүй цагт мөнгө үргэлж хэн нэгний асуудал байдаг. Тэгэхээр санхүүдээ хэр ухаалаг ханддаг вэ? гэдгээ үнэлэх өдөр өнгөрнө. Тансаглал хүсвэл төдий чинээ хичээж суралцаарай.
Мэлхийн орд
Мягмар гараг | 2024.06.04
Аясаараа урагшлах гэхээсээ илүү өөрийгөө дахиад жаахан шахаад нэг үзвэл ямар ололт гаргах бол…? гэдэгт анхаарах өдөр байна. Хүссэнийг чинь хэн ч өгөхгүй болохоор өөрөө тэмцэж олж авах хэрэгтэй.
Лхагва гараг | 2024.06.05
Бүтээх амжилт олонтой шигээ хүлээх үүрэг даалгавар ч чамлахааргүй өдөр өнгөрнө. Нэг өдрийн дотор хэрэгжих шидэт шийдэл гэж байдаггүй болохоор зорьсондоо алхам алхмаар хүрэхээс өөр сонголт үгүй.
Пүрэв гараг | 2024.06.06
Итгэдэг хүндээ сэтгэлдээ нээхийг хүсэх ч үүсэх асуудал оновчтой гаргалгаа шаардах болно. Хэчнээн олон хүний дэмжлэгийг авлаа ч асуудал хэнийг ч тойрдоггүй. Санааг нь тусгаж шийдвэрээ өөрөө гаргая.
Баасан гараг | 2024.06.07
Өдрийн ерөнхий төлөв тайвшрал мэдрүүлэх нь дурлаж хийдэг бүхэндээ сэтгэлээ шингээх боломж болно. Төгсгөлд нь бүтээмж өндөр байна, эерэг мэдээ ч сонсоно. Асуудалд олон ургалч үзлээр нэг хандаарай.
Бямба гараг | 2024.06.08
Сэтгэгдлээ хэлэхдээ үг сонголтоо анхаараагүйгээс ташаа ойлгогдож мэдэхээр байна. Бусдыг санаатай гомдоох гэж хэлээгүй ч ярихаасаа өмнө хоёронтоо бодох шаардлагатай. Үгийн алдааг эргүүлэх амаргүй.
Ням гараг | 2024.06.09
Гэр бүлийнхээ харилцаанд эерэг өнгө аяс нэмэхийг хүсвэл ярилцах нь сонгодог шийдэл байна. Хэн ч ямар ч санаачилга гаргасан таалагдсанаа хэлэх хэрэгтэй. Таалагдсан ч үгүйсгэж зөрөхгүйг хичээгээрэй.
Даваа гараг | 2024.06.10
Хүнийг хэлсэн үгээс гадна хийсэн бүтээсэн нь тодорхойлж байдаг. Гэвч хүмүүсийн анхаарлыг татах гэж хичээдэг биш, хийсэн бүтээснээрээ анхаарлыг нь татдаг нэгэн байгаарай. Тэгэх үнэ цэнээ бүтээсэн үү?
Арслангийн орд
Мягмар гараг | 2024.06.04
Ирээдүйд ирэх боломжоо алдахыг хүсэхгүй байвал энэ өдрөөс санхүүгээ ухаалаг төлөвлөвөл ямар вэ? Боломжтой гэсэн зардлаа 100% хүртэл нь танаж, минимал хэв маягаар хэсэг амьдраад үзээрэй.
Лхагва гараг | 2024.06.05
Хүний амьдрал бүхэлдээ харилцаан дээр тогтдог болохоор өнөөдөр хүн хүнээ хэрхэн хүндэтгэж, хүсэл сэтгэлийг нь хэр мэдэрдэг вэ? Бусдыг мэдэрч ойлгоно гэдэг гэнэн зан биш, хүн чанартайн илрэл байдаг.
Пүрэв гараг | 2024.06.06
Хүлээгдэж байгаа төлөвлөгөө эсвэл хийгээгүй үлдээсэн үүрэг даалгаврынхаа ард яаж гарах вэ? гэдэг аргаа мэдэж авах өдөр өнгөрнө. Үүнээс харвал маргааш гэж хойш тавьсан болгон дараа болдгийг саная.
Баасан гараг | 2024.06.07
Тодорхойгүй шигээ тогтворгүй хандлагатай энэ өдөрт тэнцвэрээ хадгалахыг хичээхээс өөр сонголтгүй. Яах учраа олох гэсээр ядмагхан бүтээмжтэй нэгэн өдрийг үдэхийг хүсэхгүй байвал өөртэйгөө ажиллая.
Бямба гараг | 2024.06.08
Асуудал санаа зовоохоос илүүтэй хүмүүст өөрийгөө хэрхэн ойлгуулах вэ? гэдэг нь төвөгтэй санагдана. Гэвч гомдоллох шалтгаан үгүйг сана, эс тэгвэл анхаарал татах гэж жүжиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Ням гараг | 2024.06.09
Хэнд ямар амлалт өгснөө санадаг уу?, хэрхэн түүндээ хүрч байна вэ? Хэрвээ хэлсэндээ хүрээгүй бол итгэлцэл мэдэгдэхүйц алдагдаж эхэлнэ. Эргэлзээ тээнэгэлзэл, итгэл эвдэх алхмаас холхон байгаарай.
Даваа гараг | 2024.06.10
Үгүйсгэгдсээр ирсэн санаагаа бодитоор бүтээснээр төсөөлж ч байгаагүй эерэг сэтгэгдлүүдийг сонсох өдөр өнгөрнө. Сонирхдоггүй байсан хүмүүс хүртэл хамтрах санал тавихаар холбогдоно, хичээх хэрэгтэй.
Охины орд
Мягмар гараг | 2024.06.04
Энэ өдөр ямар нэг шийдэмгий алхам хийхээсээ өмнө сэтгэлээ нэг сонсоод үзээрэй. Өөр хаанаас ч биш, зөвхөн өөрөөсөө олох хариулт гэж байдаг. Тэгэхээр ямар ч сонголт хийсэн хожим харамсахгүй амьдаръя.
Лхагва гараг | 2024.06.05
Энэ үе сониуч хандлага, бүтээмж нэмэгдэх эрч хүчтэй цаг байна. Сэтгэлээ сонссон сонголт үргэлж сонихон аялал байдаг. Хэрвээ амьдрал нэг хэвийн санагдаж эхэлсэн бол өөрчлөлт хийх боломж иржээ.
Пүрэв гараг | 2024.06.06
Сэтгэл хөдөлгөм явдал олонтой өнгөрөх энэ өдөрт хүсэл, хэрэгцээгээ мэдэрч, тодорхой алхам хийгээрэй. Бусдаас өө хайхаасаа илүү өөртэйгөө ажилласнаар хэнийг ч өөрөөсөө холдуулалгүй нөхөрлөх боломжтой.
Баасан гараг | 2024.06.07
Санхүү, мөнгөний асуудалд ухаалаг хандаж, өөрөө яаж мөнгө бүтээх вэ? гэдэгт санаа эрэлхийлээрэй. Эцсийн мөчид гаргах шийдвэр амаргүй санагдах ч гацалгүй урагшлахын төлөөх сонголт болохоор хичээе.
Бямба гараг | 2024.06.08
Төсөөлсөн болгон өдөр болгон санаснаар хэрэгждэггүйг санах өдөр байна. Ялангуяа үерхлийн, гэр бүлийн харилцаанд асуудал гарах магадлал өндөр. Тэднийгээ хангалттай халамжилж чадахгүй байх шиг.
Ням гараг | 2024.06.09
Сэтгэлийн амгаланг олно гэдэг амаргүй сорилт шиг санагдана. Гэвч харах өнцгөө өөрчилж чадвал өдрийг 360 хэм өөрөөр мэдрэх боломжтой. Хүнд нь асуудал байдаг болохоор сэтгэлээ тольдох цаг гаргаарай.
Даваа гараг | 2024.06.10
Өдөр болгоноос сургамжлах, мэдэж авах сэдэв, өнцөг олон байдаг. Өнөөдөр амьдралаас ямар сургамж авав? Энэ нь цаашдаа яаж амьдрах вэ? гэдэгт чухал нөлөөтэй. Өдөр өдрийн өнгө өөрийгөө бүтээх үндэс.
Жинлүүрийн орд
Мягмар гараг | 2024.06.04
Энэ өдөр харилцаа, хандлагадаа 100% анхаарах хэрэгтэй. Санаагаа тодорхой илэрхийлж чадаагүйгээс хэн нэгэнтэй маргах магадлал өндөр байна. Өөрийгөө хэт хааж, хэн нэгнээс санаа зовохгүйг хичээгээрэй.
Лхагва гараг | 2024.06.05
Өөрөөс шалтгаалах амьдралд өрөөлөөс ашиг харах хэрэггүйг санах өдөр байна. Хүмүүсийн амьдрал харагддаг шигээ байдаггүй, ямар тэнхээгээр түүнийгээ бүтээж явааг хэн ч мэдэхгүй. Атаархах хэрэггүй.
Пүрэв гараг | 2024.06.06
Санхүү, мөнгөний асуудал сэтгэл зовох нэг шалтгаан болно. Гэвч ямар ч нөхцөл байдалд бүтээлчээр сэтгэж, сонирхолтой боломжуудыг нээх сонголт байна гэдэг нь амьдралдаа талархах шалтгаан байна.
Баасан гараг | 2024.06.07
Нөхөрлөлдөө цаг зориулахаар шийдэх ч яах нь тодорхойгүй ихэнхийнх нь төлөв шийдвэрээ эргэн харахад хүргэнэ. Хүссэнээ 100% өөрийнхөөрөө байлгах боломжгүй болохоор хүлээцийг эрхэмлээрэй.
Бямба гараг | 2024.06.08
Дотно хүмүүсээсээ сэтгэлээ хаах хандлагатай, материаллаг хэрэгцээнд хэт үнэ цэн өгөх төлөвтэй. Гэвч хамт өнгөрөөх цаг, хамтдаа бүтээх дурсамж илүү үнэтэй. Бодит хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна.
Ням гараг | 2024.06.09
Энэ өдөр гаргах шийдвэртээ бодолтой хандаарай. Эс тэгвэл хэсэг хугацааны гэхээс илүү хэдэн сар, жилээр үргэлжлэх дарамт авчирна. Хэн нэгний хэлсэнд биш, өөрөө шалгах бодит баримтад найдвар өгье.
Даваа гараг | 2024.06.10
Хүссэндээ хүрэхээр хөдөлмөрлөх хүн хүний амьдрал өөр өөр байдаг. Гэвч хөрвөх чадвартай байснаараа бодсоноо бодит болгодог. Хайж байгаа асуултынхаа хариултыг хаанаас ч олж болно, сэтгэлээ нээгээрэй.
Хилэнцийн орд
Мягмар гараг | 2024.06.04
Хэн нэгэнд тавьдаг хэтэрхий өндөр шаардлагаа эргээд өөртөө тавих өдөр өнгөрнө. Хэнд ямар хүсэлт тавихаа, хэнээс яаж гуйлт гуйх вэ? гэдэгтээ мэдрэмжтэй хандаарай. Хааяа гуйснаасаа ихийг өгөх болдог.
Лхагва гараг | 2024.06.05
Асуудал олонтой амьдралд аливаад өөрийгөө бэлдэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр гэнэтийн хэрэгцээндээ зориулж хуримтлал үүсгэж эхлээрэй. Санхүү, мөнгөө ухамсартайгаар удирдаж, тэмдэглэх нь хэрэг болно.
Пүрэв гараг | 2024.06.06
Хандлага ямар байхаас хамаг өдөр хэрхэн өнгөрөх вэ? гэдэг шалтгаалдаг. Энэ өдөр нэг алхам ухарч, өөрөө хэн бэ? Ямраар дурсагдах түүхийг бүтээж амьдарч байна вэ? гэдгээ үнэлж дүгнэх цаг гаргаарай.
Баасан гараг | 2024.06.07
Хүн болгонд хүрэхээр зориглосон зорилго, түүнийгээ биелүүлэхдээ дагаж мөрдөх зарчим гэж байдаг. Гэвч энэ хоёр хоорондоо зөрчилдвөл яах вэ? Хөрвөх чадвар үгүйлэгдэж байна, 50:50 уу, 80:20 уу?
Бямба гараг | 2024.06.08
Өөрийгөө илэрхийлэх чадвараараа олон хүндрэлтэй нөхцөл байдлаас өөрийгөө эвтэйхэн авч гарах болно. Гэвч үүсгэх харилцаанд хамгийн чухал нь 200% үргэлжлэхээр итгэлцэл бий болгох явдал гэдгийг саная.
Ням гараг | 2024.06.09
Өдрийн төлөвлөгөөндөө хэт сэтгэл догдлох хэрэггүй. Хүлээж байгаагүй хүний эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай болохоор хүлцэх хэрэг гарна. Төсөөлөл санаснаас өөрөөр эргэх өдрийг мэдэрч бүтээгээрэй.
Даваа гараг | 2024.06.10
Сошиал харилцаа идэвхтэй явагдах энэ өдөрт хэн нь хэн бэ?, хэнтэй хэрхэн харьцах вэ? гэдэгт мэдрэмж хэрэгтэй. Нөхөрсгөөс илүүтэй басамжлах хандлагатай хүмүүс олон гарах болохоор шударга л ярилцаарай.
Нумын орд
Мягмар гараг | 2024.06.04
Итгэдэг хүндээ сэтгэлээ нээж ярилцангаа нэгэн өдрийг өөр хэн нэгний өвөрмөц ертөнцөөр аялах өдөр өнгөрнө. Ямар сэдвээр ярилцахыг хүсэж байна вэ? Ямар асуудалд өөр харах өнцгийг тольдмоор байна?
Лхагва гараг | 2024.06.05
Амьдралын чанараа сайжруулахыг хүн болгон хичээдэг. Гэвч ямар талаараа яаж өөрчлөлт хийх вэ? гэдэг өөр өөр. Өөрөө өөрийгөө өөрчилье гэхээсээ илүү дотно нэгнээ, орчноо өөрчлөгдөхийг хүлээгээд байх шиг.
Пүрэв гараг | 2024.06.06
Идэвхийлэн эхлүүлсэн ч эцсийг нь хараахан үзээгүй байгаа төсөлдөө төвлөрөх өдөр өнгөрнө. Сэтгэлгээ өөрчлөгдөөд ирэхээр бүтээмж нэмэгддэг. Чадавхаа хэрхэн ашиглах вэ? Өөрийгөө хэр хөгжүүлж байна?
Баасан гараг | 2024.06.07
Хэн нэгний ~ хэрвээ чиний оронд байсан бол тэгэх байсан ~ гэдэг үг өнөөдөр ямар сэтгэгдэл төрүүлэх бол…? Хүслээс хойш татах энэ үг ямар ч санагдсан өөрийн амьдралаа хүн өөрөө бүтээнэ гэдгийг саная.
Бямба гараг | 2024.06.08
Сэтгэл дэх төсөөлөл санаснаар хэрэгжих мэт санагдах энэ өдөрт төдий чинээ бүтээлч сэтгэлгээгээр хандаарай. Бодолдоо сэтгэлээ шингээх тусам ололт нь цагтаа ирдэг. Бусдад үлгэрлэе, өөрөө ч хөгжье.
Ням гараг | 2024.06.09
Хүлээлтээс давсан бүтээмж гаргах энэ өдөрт өөртөө 100% амрах цагийг зориулаарай. Ирэх долоо хоногт үүнээс ч ихийг хийх боломжтой болохоор идэвхээ хадгалж, эрч хүчээ нэмэх хэрэгтэй. Ямар санаа байна?
Даваа гараг | 2024.06.10
Эрсдэлээс эсвэл шинэд сэтгэлээ нээхээс дөлөх хандлагатай. Боломжоор дүүрэн нэгэн шинэ долоо хоногоо өөрөөр эхлүүлэхийг хүсэхгүй байна гэж үү? Үл мэдэгдэх бүхэн тэр хэрээрээ адал явдал байдаг.
Матрын орд
Мягмар гараг | 2024.06.04
Сошиал харилцаа идэвхтэй явагдах энэ өдөрт хэнд итгэж болох вэ? гэдэгт мэдрэмжтэй хандаарай. Хааяа бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх амаргүй байдаг ч үнэнтэй эвлэрснээр өөрчлөлт эхэлдэг.
Лхагва гараг | 2024.06.05
Амьдралын хэв маягаа хэдэн хэмээр өөрчлөх хэрэгцээг мэдэрнэ. Ингэснээр санаа зовоосон хэд хэдэн асуудалдаа оновчтой гаргалгаа олох боломжтой гэж харна. Өөрийгөө дахин нээх аялалд нь амжилт!
Пүрэв гараг | 2024.06.06
Хэн нэгний өөрт чинь хандах хандлага өөрчлөгдсөнийг анзаарна. Ямар шалтгаан байж болох вэ? Санаа зовох шаардлагагүй гэвэл өөрөө сэтгэлээ нээхийг нь хүлээгээрэй. Эс тэгвэл шударга ярилцах нь ононо.
Баасан гараг | 2024.06.07
Энэ өдрийн бүтээмж төсөөлснөөс өндөр байна. Тэгэхээр бодсоноо Даваа гаргаас эхэлье хэмээн хойш тавих шаардлагагүй. Өнөөдөр гэдэг боломжийг хэн 100% ашиглана, түүний бүтээх ирээдүй гэрэлтэнэ.
Бямба гараг | 2024.06.08
Сэтгэл санаа дотогш хандах энэ өдөрт дотно хүмүүстээ цаг гаргана гэдэг амаргүй сорилт шиг санагдана. Гэвч өөрийгөө хэдий чинээ хаана, төдий чинээ үл ойлголцол нэмэгдэнэ. Тэгэхээр ярилцах цаг гаргаарай.
Ням гараг | 2024.06.09
Үерхэж эхлэх эсвэл үеийнхэндээ үлгэрлэх санаачилгаа бүтээж эхлэх энэ өдөрт олон асуудалд анхаарах төлөвтэй. Гэвч Ням гаргийн амралтаа өөрөө өөртөө сэтгэлийн амгаланг мэдрүүлэх алхамд зориулаарай.
Даваа гараг | 2024.06.10
Бодитоор хэрэгжсэнийг хармаар санагдах санаа олон төрнө. Нэг нэгээр нь нэмж бичсээр хэзээ харах вэ? гэсэн хүлээлт үүсгэх уртаас урт хүслийн жагсаалттай болно. Шантраагүй цагт бодол биелэх боломжтой.
Хумхын орд
Мягмар гараг | 2024.06.04
Хүссэнээ хийгээд өөрийнхөөрөө, тав тухтай амьдрах үе хэзээ ирэх вэ? гэдэгт санаагаа чилээх төлөвтэй. Гэтэл түүнийхээ төлөө ямар алхам хийж байгаа вэ? Хэтрүүлэн төсөөлөх хэрэггүй, хүслээ бүтээж эхэлье.
Лхагва гараг | 2024.06.05
Сайжруулах шаардлагатай санаанаас гарахгүй асуудал олон байна. Гэвч үнэхээр чадах уу? эсвэл чадах үгүйгээ ч мэдэхгүй хэрнээ чадна гэж зөрсөөр байна уу? Тодруулъя гэвэл одооноос хийж эхлэхэд л болно.
Пүрэв гараг | 2024.06.06
Биеэ даасан нэгэн гэдгээ гэрийнхэндээ хүлээн зөвшөөрүүлэхийг хичээнэ. Хүн болгонд ингэх үе байдаг ч цаг нь ирнэ гэдэгт үнэ цэн өгч, өнөөдрөө урлаж өнгөрөөхдөө анхаараарай. Энэ үе эргэж ирэхгүй болохоор.
Баасан гараг | 2024.06.07
Хүн болгонд хэн нэгний дэмжлэг, ганцхан урам үг хэмжээлшгүйг бүтээх эрч хүч өгдөг. Харамсалтай нь энэ өдөр гэрийнхэндээ үнэлэгдэхгүй байгаа мэт санагдана. Гэвч яг уу, эсвэл хэтрүүлэгтэй төсөөлөл үү?
Бямба гараг | 2024.06.08
Нэг хэмнэлдээ гацсан мэт мэдрэмж өнөөдрийг ямар ч бүтээмжгүй өнгөрөөх нэг шалтаг болох төлөвтэй. Өр, үнэлгээний хуудас, цагийн ажил гээд ямар ч асуудалтай байсан шийдэж чадна гэдэгтээ итгээрэй.
Ням гараг | 2024.06.09
Ямар ч асуудалгүй амьдрахыг хүн болгон хүсдэг ч асуудалгүйгээр амьдрал сонирхолгүй. Харах өнцгөөс амьдрал 100% хамаардаг. Өдрийн энерги тайвшрал мэдрүүлэх болохоор дуртай зүйлдээ цаг гаргаарай.
Даваа гараг | 2024.06.10
Төлөвлөсөндөө 200% төвлөрөх энэ өдөрт түүнээсээ өөрийг бодох сөхөө хараахан алга байна. Өчүүхэн сатаарал бүтээмжээс хойш татах мэт санагдаж, уурлах шалтгаан болох ч тэнцвэрээ хадгалах хэрэгтэй.
Загасны орд
Мягмар гараг | 2024.06.04
Амьдрах хэв маяг, суралцах арга барилдаа анхаарах өдөр өнгөрнө. Хүн болгонд хэн нэгний хийж байгаа алхам 100% таалагддаггүй, таалагдах ч шаардлагагүй. Гэхдээ өөрөө өөртөө сэтгэл ханахын чухлыг саная.
Лхагва гараг | 2024.06.05
Хүн төрөлхтний сэтгэл хангалуун оршихуй орчноос ихээхэн хамаардаг. Амьдрах эсвэл суралцах орчиндоо багахан өөрчлөлт хийснээр идэвх нэмэгдэх шиг санагдана. Шинийг туршвал сэтгэлгээ төдий чинээ тэлнэ.
Пүрэв гараг | 2024.06.06
Өөртөө зориулах цагаа өглөө эрт гаргавал өдрийн өнгө өөрөөр тодорхойлогддог. Өөрөөс эхлэх амьдралд өөрийгөө хайрлахаа мартаад байх шиг. Өдөр болгон хийх сонголт маргаашийг бүтээж байдаг, хичээгээрэй.
Баасан гараг | 2024.06.07
Таалагддаг нэгэн, эсвэл үерхдэг хүнтэйгээ харилцах харилцаанд тэвчээр шаардагдана. Яах гээд байгаа нь тодорхойгүй төлөв стресстэх шалтгаан болох ч алив бүхэн алхам алхмаар тодордог, хүлээцтэй байя.
Бямба гараг | 2024.06.08
Бодсоноо 100% өөрийнхөөрөө байлгах гэж хэтэрхий зөрүүдлэх төлөвтэй. Санаснаар нь болохгүй бол яаж ч хамаагүй аашилдаг үе хүн болгонд байдаг. Энэ нь ялалт биш, ямар ухаангүй нэгэн болохыг илэрхийлнэ.
Ням гараг | 2024.06.09
Сэтгэл санаа сөрөгт төвлөрч, сэтгэл гутралд орсон мэт санагдана. Бүтээсэн амьдралын хэмнэл өөрөө түүнийг үүсгэдэг болохоор өөрөө л түүнээсээ гарах болдог. Хэнээс ч дэмжлэг эрэх хэрэггүй, өөрөө чадна.
Даваа гараг | 2024.06.10
Бүтээж байгаа төсөлдөө сэтгэлээ бүрэн зориулах өдөр өнгөрнө. Чин сэтгэлгүйгээр үнэлэгдэх хөдөлмөр гэж байдаггүй. Тэгэхээр энэ өдөрт сэтгэлээсээ хандаж, эргэж ирэхгүй өнөөдрөө сийлэн бүтээгээрэй.