Хүн бүхэн төрсөн цагаасаа эхлэн Бурхны хайр ивээл, хамгаалалтад ордог гэж эртний ацтекууд үздэг байжээ. Тэд олон Бурхан шүтдэг, хүнээр тахил өргөдөг, өөрсдийн гэсэн хуанлигаа ч хөгжүүлсэн байдаг.
Бусад соёл иргэншил шиг, Барууныхны төдийлөн сайн мэддэггүй зурхайтай байсан түүхтэй.
Ацтек зурхайд 12 орд байдаг. Тэдгээрийг ургамал, амьтан, эд зүйлээр төлөөлүүлэн илэрхийлдэг бөгөөд ордууд нь төрсөн өдрөөр тодорхойлогддог.
Ингээд төрсөн өдрөөрөө ацтек зурхайн ямар орд болохоо, чиний талаар юу гэснийг хамтдаа сонирхоцгооё.
01. Буга орд
Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагдана.
- Нэгдүгээр сарын 8, 20
- Хоёрдугаар сарын 1, 6, 18
- Гуравдугаар сарын 2, 14, 26
- Дөрөвдүгээр сарын 7, 19
- Тавдугаар сарын 1, 13, 25
- Зургаадугаар сарын 6, 18, 30
- Долоодугаар сарын 12, 24
- Наймдугаар сарын 5, 17, 29
- Есдүгээр сарын 10, 22
- Аравдугаар сарын 4, 16, 28
- Арван нэгдүгээр сарын 9, 21
- Арван хоёрдугаар сарын 3, 15, 27
Буга орд нь өөрчлөлт, шилжилт хөдөлгөөнийг илэрхийлдэг. Энэ ордод харьяалагддаг хүмүүс аливааг хурдан сэтгэдэг, сэргэлэн цовоо, амьдралын баяр баясгалантай, тэвчээртэй хүмүүс байдаг. Тэд найрсаг, сайхан сэтгэлтэй, яриасаг. Тэдэнтэй байхад амар амгаланг мэдэрдэг. Тиймдээ ч маш олон найзтай, хэнтэй ч нийцтэй байж чаддаг. Гэвч хүмүүст тийм ч амар итгэдэггүй.
Хөгжилтэй, өөдрөг хандлагатай тэднийг олон хүн хайрладаг ч сэтгэлдээ бол ичимхий; заримдаа маш их ганцаарддаг. Эдгээр хүмүүсийн амбиц нь тэднийг амжилттай амьдрах, зорилгодоо хүрэхэд нь тусалдаг.
Байгаль дэлхийтэйгээ ойр байх дуртай; энэ ч утгаараа хамгийн тохиромжтой ажил нь байгальтай холбоотой мэргэжил байна. Багш, зөвлөх зэрэг харилцах ур чадвар шаардсан салбарт ч шилдэг нь байж чадна.
Хайр сэтгэлийн харилцааны хувьд ичимхий амраг. Гүн гүнзгий хайр, энхрийллээ чөлөөтэй хуваалцаж чаддаг ханиа зөв сонгох нь амьдралд нь маш чухал юм. Дурласан хүнийхээ өөрт нь сайн үгүйг мэддэггүй. Энэ нь тэдний харилцаандаа бүтэлгүйтэх шалтгаан болдог.
Үнэндээ тэд маш эмзэг, амархан шархалдаг. Сурах, аялах дуртай.
- Нохой, Цоохор ирвэс, Бич, Цэцэг, Туулай ордод харьяалагддаг хүмүүстэй илүү сайн зохицно.
02. Матар орд
Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагдана.
- Нэгдүгээр сарын 4, 16, 28
- Хоёрдугаар сарын 2, 14, 26
- Гуравдугаар сарын 10, 22
- Дөрөвдүгээр сарын 3, 15, 27
- Тавдугаар сарын 9, 21
- Зургаадугаар сарын 2, 14, 26
- Долоодугаар сарын 8, 20
- Наймдугаар сарын 1, 13, 25
- Есдүгээр сарын 6, 18, 30
- Аравдугаар сарын 12, 24
- Арван нэгдүгээр сарын 5, 17, 29
- Арван хоёрдугаар сарын 11, 23
Ацтекуудын хувьд матар нь аз жаргал, хөгжил цэцэглэлтийн бэлгэ тэмдэг; бүх ажлын эхлэл ба төгсгөл байдаг. Энэ ордод харьяалагддаг хүмүүс өөртөө итгэлтэй, биеэ даасан, хөдөлмөрч, хариуцлагатай хүмүүс байдаг.
Эдгээр зан чанар нь тэднийг амжилтад хүргэдэг. Аналитик сэтгэлгээ, ажиглах чадвар маш сайн, аливааг маш сайн санадаг; жижиг гэлтгүй деталь бүрийг хэзээ ч мартдаггүй.
Эдгээр хүмүүс үргэлж тогтвортой, урт удаан үргэлжлэх бат бөх харилцааг хайдаг. Сэтгэлийн ханьдаа бүхнээ зориулдаг, илүү сайхан бүхнийг өгөхөд бэлэн романтик хүмүүс байдаг. Гэвч дурлаагүй эсвэл бүрэн итгэлтэй биш бол ямар ч харилцаа үүсгэдэггүй.
Матрын ордын төлөөлөгчид цаг ямагт шинийг эрэлхийлдэг, шинийг туршиж үзэхэд бэлэн байдаг. Тэдний хувьд мэдрэмждээ чөлөөтэй хандаж, зүрх сэтгэлээ тодорхой илэрхийлж сурах нь чухал юм.
- Байшин, Цахиур чулуу, Бич, Цоохор ирвэс ордод харьяалагддаг хүмүүстэй илүү сайн зохицно.
03. Байшин орд
Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагдана.
- Нэгдүгээр сарын 5, 17, 29
- Хоёрдугаар сарын 3, 15, 27
- Гуравдугаар сарын 11, 23
- Дөрөвдүгээр сарын 4, 16, 28
- Тавдугаар сарын 10, 22
- Зургаадугаар сарын 3, 15, 27
- Долоодугаар сарын 9, 21
- Наймдугаар сарын 2, 14, 26
- Есдүгээр сарын 7, 19
- Аравдугаар сарын 1, 13, 25
- Арван нэгдүгээр сарын 6, 18, 30
- Арван хоёрдугаар сарын 12, 24
Байшин нь уламжлал, эх орон, амгалан байдал, эхийн сэтгэлийн бэлгэдэл болдог. Энэ ордод харьяалагддаг хүмүүс гэртээ байхдаа хамгийн сайхныг мэдэрдэг, өөрсдийгөө гэрийнхнийхээ амгалан байдлыг хангаж, хамгаалалт нь болох ёстой нэгэн гэж үздэг. Энэ ч утгаараа хайртай хүмүүстээ санхүүгийн болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх үүргээ сайн биелүүлдэг.
Ацтекуудын хувьд байшин нь материаллаг үзлийн илэрхийлэл болдог болохоор энэ ордын төлөөлөгчид амьдралын бодит туршлагатай хүмүүс байдаг. Тэдний өөрийгөө хамгийн сайн илэрхийлж чадах ажил нь ч ур чадвараа ашиглах ажил байна.
Тэд сэтгэл хөдлөл ихтэй, нээлттэй бөгөөд эерэг сөрөг аль ч мэдрэмжээ хэзээ ч нуудаггүй. Аз жаргалыг мэдэрье гэвэл аль болох тайван байх ёстой. Тэдэнд хайртай хүмүүсийнх нь хайр халамж үнэхээр хэрэгтэй.
Байшин ордынхон маш хүчтэй дурладаг. Гэхдээ итгэлийг нь алдаж, урмыг нь хугалсан бол эргэж харна гэж байхгүй. Харилцаагаа үргэлж оргилуун хүсэл эрмэлзэл дүүрэн байлгах дуртай болохоор романтизм үгүй хайр тэдэнд ямар ч үнэ цэнгүй байдаг.
Эдгээр хүмүүсийг тааварлашгүй, заримдаа хэт тогтворгүй аашилдаг. Бэрхшээлтэй тулгарч, шийдвэр гаргах болоход зан характер нь эрс өөрчлөгддөг. Тэдний зарим нь төрөлхийн ууртай эсвэл дүнсгэр, тиймээс гэртээ ганцаараа байхыг илүүд үздэг.
- Могой, Туулай, Бүргэд, Зэгс болон өөртэйгөө адил Байшин ордод харьяалагддаг хүмүүстэй илүү сайн зохицно.
04. Цэцэг орд
Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагдана.
- Нэгдүгээр сарын 6, 18, 30
- Хоёрдугаар сарын 4, 16, 28
- Гуравдугаар сарын 12, 24
- Дөрөвдүгээр сарын 5, 17, 29
- Тавдугаар сарын 11, 23
- Зургаадугаар сарын 4, 16, 28
- Долоодугаар сарын 10, 22
- Наймдугаар сарын 3, 15, 27
- Есдүгээр сарын 8, 20
- Аравдугаар сарын 2, 14, 26
- Арван нэгдүгээр сарын 7, 19
- Арван хоёрдугаар сарын 1, 13, 25
Цэцэг нь хүсэл тэмүүлэл, эрх чөлөө, тоглоом, амьдрах чадварын бэлгэдэл болно. Энэ ордод харьяалагддаг хүмүүс амьдралынхаа чиг хандлагыг өөрчлөх шийдвэр гаргахаас хэзээ ч айдаггүй. Тэд маш мэдрэмжтэй, урлаг, зугаа цэнгэлд дуртай, амьдралаас бүх таашаал авахыг хичээдэг. Өдөр тутмын нэгэн хэвийн байдлаас амархан уйддаг.
Цэцэг ордын төлөөлөгчид хүчирхэг зөн совинтой бөгөөд энэ нь тэднийг асуудлаас авардаг. Угийн маш зожиг, мэдрэмжээ ер илэрхийлдэггүй, асуудалтай байгаа гэдгээ ч хүлээн зөвшөөрдөггүй интроверт хүмүүс бөгөөд тэдний сэтгэлийг ойлгоход хэцүү байдаг. Эдгээр хүмүүст хайр халамж хэрэгтэй.
Ядрангуй харагддаг ч зүрхэндээ хайр энэрэл, хүнлэг сэтгэлээр дүүрэн явдаг. Хайр дурлалын хувьд ер бусын зүйл рүү тэмүүлдэг, хамтрагчаасаа байнга шинэ зүйл санал болгохыг хүсдэг. Эс тэгвэл тэд амархан уйдаж, урам нь хугарах болно. Цэцэг ордынхонд цаг төлөвлөж сурах нь чухал байдаг.
- Туулай, Бич, Зэгс, Цоохор ирвэс, Буга ордод харьяалагддаг хүмүүстэй илүү сайн зохицно.
05. Могой орд
Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагдана.
- Нэгдүгээр сарын 7, 19, 31
- Хоёрдугаар сарын 5, 17, 29
- Гуравдугаар сарын 1, 13, 25
- Дөрөвдүгээр сарын 6, 18, 30
- Тавдугаар сарын 12, 24
- Зургаадугаар сарын 5, 17, 29
- Долоодугаар сарын 11, 23
- Наймдугаар сарын 4, 16, 28
- Есдүгээр сарын 9, 21
- Аравдугаар сарын 3, 15, 27
- Арван нэгдүгээр сарын 8, 20
- Арван хоёрдугаар сарын 2, 14, 26
Могой нь үржил шим, элбэг хангалуун байдлын бэлгэдэл болдог. Энэ ордод харьяалагддаг хүмүүс ирээдүйн амьдралынх нь баталгаа нь урт хугацааны төлөвлөлт гэдэгт итгэдэг. Сайн сайхны төлөө тэмүүлдэг зоригтой хүмүүс бөгөөд амжилтад итгэлтэй биш л бол хэзээ ч төсөл эхлүүлдэггүй.
Бизнес эрхлэх төрөлхийн авьяастай, мөнгө сайн олдог. Тэднийг мохооно гэдэг амаргүй. Ялж чадахгүй тулаандаа оролцдоггүй учир зоригтой ч тэмцдэг, тууштай ч хөдөлмөрлөдөг; хэзээ ч бууж өгдөггүй.
Сонирхол нь ид шидийн шинжлэх ухааныг судлах дуртай, нууцлаг зүйлсэд ихээр татагддаг. Хаана ч байсан олны анхаарлын төвд байхыг хүсдэг; бусдаар бишрүүлж урам зориг авдаг. Хүссэн зүйлээ өөрийн болгохоор сэтгэл шулуудвал эргэлт буцалтгүйгээр хүрч байж санаа нь амарна.
Гэр бүл, найз нөхдөдөө сэтгэлээ бүрэн зориулдаг. Хайр дурлалын хувьд тогтворгүй; тэдэнд яг юу хэрэгтэй байгааг хэзээ ч мэдэх боломжгүй. Хууран мэхлэлтийг огтхон ч тэвчдэггүй.
- Бүргэд, Нохой, Могой, Цоохор ирвэс ордод харьяалагддаг хүмүүстэй илүү сайн зохицно.
06. Цоохор ирвэс орд
Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагдана.
- Нэгдүгээр сарын 9, 21
- Хоёрдугаар сарын 7, 19
- Гуравдугаар сарын 3, 15, 27
- Дөрөвдүгээр сарын 8, 20
- Тавдугаар сарын 2, 14, 26
- Зургаадугаар сарын 7, 19
- Долоодугаар сарын 1, 13, 25
- Наймдугаар сарын 6, 18, 30
- Есдүгээр сарын 11, 23
- Аравдугаар сарын 5, 17, 29
- Арван нэгдүгээр сарын 10, 22
- Арван хоёрдугаар сарын 4, 16, 28
Цоохор ирвэс нь нар, сайхан сэтгэл, шаргуу зан, цөхрөлтгүй оролдлого, аз жаргалыг бэлгэддэг. Энэ ордод харьяалагддаг хүмүүс эрх мэдэл, нэр алдарт шунадаг. Тэд амжилтад хүрнэ гэдэгтээ итгээгүй цагт хэзээ ч эрсдэл гаргадаггүй. Хүмүүс тэдний баатарлаг байдлыг магтахад дуртай, тэгэх нь тэдэнд урам зориг өгдөг. Гэвч алдаа гаргахыг тэвчиж чаддаггүй.
Зоригтой, хүчтэй зан чанартай. Өөрсдийгөө бусдад таниулахыг хүсдэг тул хэр амжилттай байж чадахаа үргэлж сорьдог. Бизнес эрхлэх эсвэл цэргийн карьер эхлүүлэх нь тохиромжтой; төгс удирдагчид болж чаддаг.
Хайр сэтгэлийн харилцаанд маш мэдрэмжтэй, романтик сэтгэлгээгээр ханддаг. Үнэнч, чин сэтгэлээ зориулдаг шигээ хартай. Бүгдийг өөрийн хяналтад байлгаж байгаа гэдгээ мэдрэх нь тэдэнд маш чухал байдаг. Бусдад ч өөрсдөдөө ч маш өндөр шаардлага тавьдаг, өөртөө итгэлтэй хүмүүс.
- Матар, Зэгс, Туулай, Буга ордод харьяалагддаг хүмүүстэй илүү сайн зохицно.
07. Зэгс орд
Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагдана.
- Нэгдүгээр сарын 10, 22
- Хоёрдугаар сарын 8, 20
- Гуравдугаар сарын 4, 16, 28
- Дөрөвдүгээр сарын 9, 21
- Тавдугаар сарын 3, 15, 27
- Зургаадугаар сарын 8, 20
- Долоодугаар сарын 2, 14, 26
- Наймдугаар сарын 7, 19, 31
- Есдүгээр сарын 12, 24
- Аравдугаар сарын 6, 18, 30
- Арван нэгдүгээр сарын 11, 23
- Арван хоёрдугаар сарын 5, 17, 29
Зэгс бол цэвэр ариун байдал, цэцэн ухааны бэлгэдэл юм. Энэ ордод харьяалагддаг хүмүүс хөгжилтэй, сэргэлэн, ухаалаг хүмүүс байдаг. Тэд маш өөдрөг үзэлтэй, амьдралаас хэрхэн таашаал авахаа мэддэг. Хэнээс ч хамааралгүй, үргэлж өөрсдийн хүч чадалдаа найддаг, өөрсдөө ч аль ч талаараа ахиц дэвшил гаргаж чаддаг.
Эдгээр хүмүүс материаллаг хэрэгцээг шүтдэггүй, санаа ч зовдоггүй. Тэдний аз жаргал үүнээс илүү зүйлд оршдог. Биеэ даасан гэдгээрээ бахархдаг. Үг хэлэхдээ ч гарамгай, мөнгө олохдоо ч сайн.
Тэдний хувьд хамгийн тохиромжтой мэргэжил нь сэтгүүлч, орчуулагч, багш, зохиолч байдаг. Технологийн салбарт ч амжилттай ажиллаж, шинэлэг зүйл, хөгжил дэвшлийг хүлээн зөвшөөрч чаддаг. Урлаг тэдэнд урам зоригоо сэргээхэд нь тусална.
Нэгэн хэвийн амьдралаас амархан уйддаг. Хувирамтгай зангаасаа болж хайр сэтгэлийн харилцаа ховор үүсгэдэг. Харилцаандаа өөрийгөө бүрэн зориулж чаддаггүй. Тэдэнд тэдний эрх чөлөө хэрэгтэй.
Энэ ч утгаараа амраг байхаас илүү сайн нөхөрлөж чаддаг. Хайртай хүмүүстээ гэнэтийн бэлэг барих дуртай. Уйтгарлаж гуниглана гэдэг тэдний ганц айдаг зүйл нь байна.
- Цахиур чулуу, Цоохор ирвэс, Цэцэг, Байшин ордод харьяалагддаг хүмүүстэй илүү сайн зохицно.
08. Туулай орд
Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагдана.
- Нэгдүгээр сарын 11, 23
- Хоёрдугаар сарын 9, 21
- Гуравдугаар сарын 5, 17, 29
- Дөрөвдүгээр сарын 10, 22
- Тавдугаар сарын 4, 16, 28
- Зургаадугаар сарын 9, 21
- Долоодугаар сарын 3, 15, 27
- Наймдугаар сарын 8, 20
- Есдүгээр сарын 1, 13, 25
- Аравдугаар сарын 7, 19, 31
- Арван нэгдүгээр сарын 12, 24
- Арван хоёрдугаар сарын 6, 18, 30
Туулай ордын төлөөлөгчид ажилсаг хөдөлмөрч, мөнгө олох чадвартай. Сартай холбогддог болохоор санхүүгийн асуудалтай байна гэж үгүй. Тэд мөнгө яаж олох вэ гэдгээ маш сайн мэддэг. Тансаг хэрэглээнд дуртай, үрэлгэн хандлагатай. Гэхдээ хүнд хэцүү үе ирэхэд мөнгөө хэрхэн хэмнэхээ мэддэг, өмнө нь хадгаламж үүсгэчихсэн байдаг.
Хүмүүс тэдэнтэй хүндэтгэлтэй, найрсаг харьцвал тэд ч гэсэн хариу тэгж хандана. Тэд эрч хүчээр дүүрэн бөгөөд үргэлж ирээдүйн төлөвлөгөөтэй байдаг.
Туулай ордод харьяалагддаг хүмүүс сайн удирдагч болж чаддаггүй ч маш сайн түнш, зөвлөгч, туслагч байж чадна. Тэдний олонх нь амжилттай бизнесмен, чадварлаг дипломатчид байдаг.
Хайр дурлалын тал дээр тийм ч үнэнч байдаггүй. Амьдралынхаа туршид хэд хэдэн удаа хамтрагч, оршин суугаа газраа сольдог. Хамтрагчтайгаа эв найртай, романтик харилцааг бий болгож чаддаг ч нэг хүнээс амархан уйдаж, сонирхолгүй болдог талтай. Гэвч нэгэнт сэтгэл алдарсан хүндээ өөрийгөө бүрэн зориулдаг.
Эдгээр хүмүүс маш мэдрэмтгий. Төгс төгөлдөрийг эрэлхийлдэг учраас зорилгодоо хүрэхийн төлөө цаг ямагт тэмцсээр байдаг.
- Буга, Могой, Цоохор ирвэс, Нохой ордод харьяалагддаг хүмүүстэй илүү сайн зохицно.
09. Бүргэд орд
Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагдана.
- Нэгдүгээр сарын 12, 24
- Хоёрдугаар сарын 10, 22
- Гуравдугаар сарын 6, 18, 30
- Дөрөвдүгээр сарын 11, 23
- Тавдугаар сарын 5, 17, 29
- Зургаадугаар сарын 10, 22
- Долоодугаар сарын 4, 16, 28
- Наймдугаар сарын 9, 21
- Есдүгээр сарын 2, 14, 26
- Аравдугаар сарын 8, 20
- Арван нэгдүгээр сарын 1, 13, 25
- Арван хоёрдугаар сарын 7, 19, 31
Бүргэд орд нь нартай нягт холбоотой оршдог бөгөөд нар тэдэнд зориг, аз, гоо үзэсгэлэнг өгдөг. Тэд хариуцлагатай, зорилгодоо хэрхэн хүрэхээ мэддэг сайн удирдагч болдог. Ихэнх нь эрх мэдэл, нэр алдарт дуртай. Шаардлагатай тохиолдолд л эрсдэл гаргадаг, хэрхэн ялахаа ч мэддэг.
Хэтэрхий түргэн зантай ч хүсэл тэмүүлэл ихтэй, зөн совингоо бүхнээс дээгүүрт тавьдаг. Хүчирхэг ч зөн совинтой тул ямар ч нөхцөл байдалд амжилт олж чаддаг. Тэд маш бардам, бага зэрэг шуналтай; хэрхэн илүү өгөөмөр байхыг сурах хэрэгтэй.
Бүргэд ордын төлөөлөгчид эрч хүч, амьдрах чадвараар дүүрэн байдаг бөгөөд нэг минут ч зүгээр сууж чаддаггүй. Нөхөрлөлийн харилцаандаа ихээхэн анхаардаг хэдий ч амархан хууртдаг, сэтгэл нь амархан шархалдаг. Нөхдөдөө хэтэрхий үнэнч байдаг тул урвалтыг уучлах нь тэдэнд маш хэцүү байдаг. Ер нь л амьдралын хүнд цохилтыг даван туулахад тэдэнд багагүй хугацаа шаардагдана.
Хэрвээ дурлавал сэтгэл хөдлөл ихтэй, тэвчээргүй болно. Гэрлэлтийн тогтвортой байдал нь ихэвчлэн хамтрагчаас нь хамаардаг; жинхэнэ хайр л тэднийг өөрчилнө.
- Могой, Нохой болон өөртэйгөө адил Бүргэд ордод харьяалагддаг хүмүүстэй илүү сайн зохицно.
10. Бич орд
Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагдана.
- Нэгдүгээр сарын 1, 13, 25
- Хоёрдугаар сарын 11, 23
- Гуравдугаар сарын 7, 19, 31
- Дөрөвдүгээр сарын 12, 24
- Тавдугаар сарын 6, 18, 30
- Зургаадугаар сарын 11, 23
- Долоодугаар сарын 5, 17, 29
- Наймдугаар сарын 10, 22
- Есдүгээр сарын 3, 15, 27
- Аравдугаар сарын 9, 21
- Арван нэгдүгээр сарын 2, 14, 26
- Арван хоёрдугаар сарын 8, 20
Бич нь хошин мэдрэмж, тоглоом наргианыг илэрхийлдэг. Энэ ордод харьяалагддаг хүмүүс амьдралын баяр жаргалтай, сэргэлэн цовоо бөгөөд эерэг хандлагыг хэрхэн түгээхээ, хүний итгэлийг хэрхэн олохоо мэддэг. Хийсвэр төсөөлөл сайтай, бүтээлч, өөрийнхөөрөө. Төсөөлөлдөө чөлөөтэй хандах хэрэгтэй, эс тэгвэл уйдаж эхэлдэг. Ер нь ч уйдамтгай, урам хугарахдаа амархан хүмүүс.
Бич ордын төлөөлөгчид үргэлж бусдад санал болгох шинэ, сонирхолтой зүйлтэй байдаг. Хэнтэй ч сайхан нөхөрлөдөг боловч хайр дурлалын харилцааны хувьд хувиа хичээсэн хандлагатай. Хамтрагчийнхаа хүсэлтийг хүлээж авдаггүй нь алдааных нь эхлэл болдог ч өөрийн эрх чөлөөг бүхнээс дээгүүр тавьдаг.
Тэднийг дэмжиж, ойлгох нь чухал; хамтрагчтайгаа харилцаж, дэмжлэг, ойлголтыг олж байгаагаа мэдрэх хэрэгтэй. Бич ордын хүмүүс мөнгө үрэх дуртай; тэдний хажууд илүү ажил хэрэгч хүн хэрэгтэй.
- Матар, Буга, Туулай болон өөртэйгөө адил Бич ордод харьяалагддаг хүмүүстэй илүү сайн зохицно.
11. Цахиур чулуу орд
Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагдана.
- Нэгдүгээр сарын 2, 14, 26
- Хоёрдугаар сарын 12, 24
- Гуравдугаар сарын 8, 20
- Дөрөвдүгээр сарын 1, 13, 25
- Тавдугаар сарын 7, 19, 31
- Зургаадугаар сарын 12, 24
- Долоодугаар сарын 6, 18, 30
- Наймдугаар сарын 11, 23
- Есдүгээр сарын 4, 16, 28
- Аравдугаар сарын 10, 22
- Арван нэгдүгээр сарын 3, 15, 27
- Арван хоёрдугаар сарын 9, 21
Цахиур чулуу нь ацтекуудын бүтээлч хүчин чармайлт, хүсэл тэмүүлэл болон эр зоригийн бэлгэдэл болдог. Энэ ордод харьяалагддаг хүмүүс маш хүчирхэг зан төлөвшилтэй, сэтгэлийн тэнхээтэй хүмүүс байдаг. Өөрсдөдөө өндөр зорилго тавьдаг, хэр баргийн хүнд байхааргүй зоримог шийдэмгий зантай, эрсдэл гаргахаас айдаггүй.
Зорилгодоо өөрийгөө бүрэн зориулдаг, хичээл зүтгэлээрээ хэнээс ч ялгардаг. Тэдэнд өөрсдийн оюун ухаан, шинжлэн дүгнэх болон төсөөлөн бодох чадвараа харуулах ажил хэрэгтэй.
Шийдвэр нь зарчмынх нь эсрэг тэрсэлж магадгүй байсан ч найз нөхдөдөө үгүй гэж хэлж чаддаггүй. Өөрчлөлтөөс болгоомжилдог, өөрчлөлтөд бодолтой ханддаг.
Хайр сэтгэлийн харилцааны хувьд хүсэл тачаал ихтэй амраг. Хэнтэй ч найрсаг, мэдрэмжтэй харьцдаг. Тайван байдалд нь нөлөөлөх бүхэнд дургүй. Хэрвээ илүү сайн сайхныг мэдэрье гэвэл өөрийгөө нээн ярилцаж байх хэрэгтэй.
- Матар, Буга, Туулай, Бич ордод харьяалагддаг хүмүүстэй илүү сайн зохицно.
12. Нохой орд
Энэ ордод дараах хугацаанд төрсөн хүмүүс харьяалагдана.
- Нэгдүгээр сарын 3, 15, 27
- Хоёрдугаар сарын 13, 25
- Гуравдугаар сарын 9, 21
- Дөрөвдүгээр сарын 2, 14, 26
- Тавдугаар сарын 8, 20
- Зургаадугаар сарын 1, 13, 25
- Долоодугаар сарын 7, 19, 31
- Наймдугаар сарын 12, 24
- Есдүгээр сарын 5, 17, 29
- Аравдугаар сарын 11, 23
- Арван нэгдүгээр сарын 4, 16, 28
- Арван хоёрдугаар сарын 10, 22
Нохой нь ацтекуудын хувьд үнэнч байдал, найрсаг харьцаа, сайхан сэтгэлийг илэрхийлдэг. Энэ ордод харьяалагддаг хүмүүс хүчирхэг зөн совинтой ч түүнийгээ мэдэрч ойлгох нь ховор байдаг. Бусдыг сонсож чин сэтгэлээсээ сонсдог, тэдэнд бүхнээ зориулах сэтгэлтэй. Хүнд хэцүү үед эдгээр хүмүүст үргэлж найдаж болно.
Амьдралынхаа дийлэнх цагийг аливааг эргэцүүлж, шинжлэн дүгнэхэд зориулдаг, өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг. Хэрвээ жаргалтай амьдаръя гэвэл дуртай ажлаа хийх хэрэгтэй. Тэдэнд хамгийн тохиромжтой мэргэжил нь хуульч, улс төрч эсвэл багш байна.
Нохой ордын төлөөлөгчид аливаад болгоомжтой ханддаг, эрсдэл гаргах тийм ч дуртай биш, нууцлаг. Хайр сэтгэлийн харилцааны хувьд хамтрагчаа удаан хугацааны турш анхааралтай ажиглаж, давуу болон дутагдалтай талуудыг нь сайтар нягталж үзсэний дараа харилцаагаа эхлүүлдэг. Хэрвээ сэтгэлээ шархлуулахыг хүсэхгүй байвал өөрийгөө тийм ч их нээдэггүй.
Богино харилцаанд дургүй учраас хамтрагчаа маш их шилж сонгодог. Нэгэнт эхлүүлсэн харилцаандаа үнэнч ханддаг, удаан үргэлжлэх харилцааг л эхлүүлдэг. Эс тэгвэл зөв хүнээ хүлээсээр байдаг.
- Туулай, Бүргэд, Цахиур чулуу, Буга ордод харьяалагддаг хүмүүстэй илүү сайн зохицно.