Ордуудын сүлд гараг ямар өдөр байдаг вэ?


Аз гэдэг харьцангуй ойлголт бөгөөд зарим хүмүүс үүнийг хувь заяанд даатгадаг бол зарим нь азаа өөрөө бүтээдэг гэж үздэг. Хэдийгээр азыг шинжлэх ухааны үүднээс ажиглаж, судлах боломжгүй ч ихэнх хүмүүс амьдралдаа азтай мөчүүд ирдэг гэдэгт итгэсээр ирсэн байдаг.

Тэгвэл долоо хоногийн турш бидэнд тохиодог хамгийн азтай өдөр гэж байдаг нь өөрөөр сүлд гараг болно. Өдөр бүхэн өөр өөрийн гэсэн энергитэй. Өдрийн энергийг мэдэрнэ гэдэг өөрийн азыг бүтээнэ гэсэн үг.

Долоо хоногийн хамгийн азтай байх өдөр нь бүх зүйл хүссэнээр явагдах магадлал өндөр байдаг. Сүлд өдөр буюу азтай байх өдрөө мэдсэнээр долоо хоногоо оновчтой төлөвлөж чадна.

Жич: Долоо хоногийн тодорхой нэг өдөр тодорхой нэг ордод нэн тааламжтай байдаг ч энэ нь тухайн өдрийн сайн энергийг үлдсэн ордынхон нь мэдрэхгүй гэсэн үг биш. Чиний сүлд өдөр мөн бишээс үл хамаарч өдөр өдрийн тухайлсан үйлийг хэн ч хийхэд тохиромжтой байдаг шүү.


Хонины орд

  • Сүлд өдөр: Мягмар гараг

Мягмар гараг бол хонь, хилэнцийн ордын ивээл гараг. Энэ өдөр Ангараг гаргийн эрхшээлд оршдог бөгөөд хүсэл тэмүүлэл, өөртөө итгэх итгэл, шийдэмгий байдал, шаргуу хөдөлмөрийн бэлгэдэл болдог.

Энэ өдөр хонины ордынхонд шийдэмгий байж, аливааг амжилттай дуусгах чадварыг өгдөг.

Мягмар гараг өөрөө төгс гүйцэтгэлийг илэрхийлдэг. Тиймээс өмнө нь эхлүүлсэн ямар ч ажлаа дуусгахад тааламжтай. Түүнчлэн шинэ адал явдалд оролцох, үнэнээ хэлэх боломж олгох хэцүү яриа өрнүүлэхэд тохиромжтой.

Чоно, баавгай, морь нь Ангараг гаргийн сахиус амьтад бөгөөд Мягмар гаргийн эрч хүчээ олж авах зорилгоор эдгээр амьтдыг тэжээх, шүтэх, эсвэл хамт байвал сайн гэж итгэдэг.

Хонины ордынхон Мягмар гарагт дараах үйлийг хийвэл илүү сайн.

  • Шинэ төсөл эхлүүлэх
  • Манлайлах ур чадвараа хөгжүүлэх
  • Амьдралын хэв маягаа өөрчилж, дэглэм барьж эхлэх
  • Санаагаа тодорхой илэрхийлж, үнэний дуу хоолой болох
  • Орчноо цэгцэлж, зохион байгуулалт хийх
  • Спорт заал явах эсвэл бие хамгаалах урлагаар хичээллэх
  • Хойш тавьсан эсвэл дуусгаагүй ажлаа дуусгах
  • Хүрч чадах амлалт өгөх

Хонины ордынхон Мягмар гарагт дараах эд зүйлийг хэрэглэвэл илүү сайн.

  • Улбар шар, улаан, шар өнгө энэ өдрийн онцлох өнгө бөгөөд улаан өнгийн эрдэнийн чулуун эдлэл зүүхэд тохиромжтой. Ялангуяа анар, бадмаараг, карнеол хамгийн хүчирхэг байна.
  • Өдөн эсвэл аргиль, houndstooth хээтэй хувцас, аксессуар сонгон хэрэглэх нь тохиромжтой байдаг.
  • Сарнай, мирра, арцны үнэр сэтгэл санааг сэргээнэ. Алтан эдлэл зүүвэл тохиромжтой.

Үхрийн орд

  • Сүлд өдөр: Баасан гараг

Баасан гараг бол үхэр, жинлүүрийн ордын ивээл гараг. Баасан гаргийг Сугар гараг эрхшээдэг бөгөөд хүсэл эрмэлзэл, сэтгэл хангалуун байдал, баяр баясгаланг бэлгэддэг.

Энэ өдөр эдгээр ордынхны төсөөлөн бодох чадвар, амьдралын хэв маяг, гоо үзэсгэлэн, өөрийгөө хүлээн зөвшөөрөх чадвар өндөр байдаг. Баасан гарагт үхрийн ордынхон тансаг зоог төлөвлөх эсвэл мэдрэхийг хүсдэг тав тухаа бүрдүүлэхэд тохиромжтой.

Хун, болжмор, тагтааг Сугар гаргийн сахиус амьтад гэж үздэг бөгөөд тэдэнд талархах, тэжээх, шүтэх, эсвэл хамт байвал итгэл найдвар, урам зоригоор тэтгэгддэг гэж итгэдэг.

Үхрийн ордынхон Баасан гарагт дараах үйлийг хийвэл илүү сайн.

  • Талархаж явдаг зүйлсээ бичиж тэмдэглэх
  • Үдэшлэг, эвент зохион байгуулах
  • Найз нартайгаа уулзах
  • Болзоо товлох
  • Орчныхоо интерьер дизайныг өөрчлөх
  • Хоол хийх ур чадвараа сайжруулах
  • Гэр бүлдээ цаг гаргах
  • Урлагийн эсвэл түүхийн музей үзэх
  • Хариу нэхээгүй тус хүргэх
  • Явган алхах, ялангуяа устай ойр газраар

Үхрийн ордынхон Баасан гарагт дараах эд зүйлийг хэрэглэвэл илүү сайн.

  • Цайвар ногоон, сарнайн улаан энэ өдрийн онцлох өнгө бөгөөд цэцгэн хээтэй хувцас, аксессуар сонгон хэрэглэх нь тохиромжтой байдаг.
  • Аметист, очир эрдэнэ, хаш, маргад эрдэнийн чулуун эдлэл зүүвэл сайн гэж үздэг.
  • Далан хальс, сарнай, жасмин, голт бор цэцгийн үнэр сэтгэл санааг сэргээнэ.

Ихрийн орд

  • Сүлд өдөр: Лхагва гараг

Лхагва гараг ихэр, охины ордын ивээл гараг. Энэ өдрийг Буд гараг эрхшээдэг бөгөөд Лхагва гараг нь тэнцвэр, тэсвэр тэвчээр, тогтвортой байдлыг бэлгэддэг.

Харин Буд гараг оюунлаг байдал, сэтгэн бодох чадвар, харилцаа холбооны бэлгэдэл болдог. Энэ өдөр өнгөрснөө эргэн харж, ирээдүйгээ төлөвлөх, нийгэмтэйгээ харилцах, аяллаар явах зэрэгт тааламжтай.

Буд гаргийн сахиус нь жигүүртэн шувууд бөгөөд Лхагва гаргийн урам зориг, эрч хүчээ олж авах зорилгоор тэднийг тэжээх, шүтэх, эсвэл хамт байхад сайн гэж итгэдэг.

Ихрийн ордынхон Лхагва гарагт дараах үйлийг хийвэл илүү сайн.

  • Уулзалт, эвент товлох
  • Найзтайгаа ярих, шинэ нөхөрлөл эхлүүлэх
  • Гэрээ хэлэлцээр, хуулийн баримт бичиг эцэслэх
  • Илтгэх ур чадвараа хөгжүүлэх
  • Аялалд гарах! Лхагва гараг аялахад нэн тохиромжтой.
  • Тэнцвэрийн дасгал хийх, ялангуяа иог, дугуй унах
  • Цахим харилцаа, захидал шуудангаар харилцах
  • Ном унших, ялангуяа гүн ухааны сэдэвтэй

Ихрийн ордынхон Лхагва гарагт дараах эд зүйлийг хэрэглэвэл илүү сайн.

  • Гүн хөх, хөх ягаан, нил ягаан энэ өдрийн онцлох өнгө бөгөөд шувуу, өдний зурагтай хувцас, аксессуар сонгон хэрэглэх нь тохиромжтой байдаг.
  • Лаванда цэцэг, лемонграсс, зандан модны үнэр сэтгэл сэргээнэ.
  • Гартаам, гэрэлт чимэд чулуун эдлэл зүүвэл сайн гэж үздэг. Багваахай, даффодил, сараана цэцгээр орчноо чимээрэй.

Мэлхийн орд

  • Сүлд өдөр: Даваа гараг

Даваа гараг бол мэлхийн ордын ивээл гараг. Шинэ эхлэлийг бэлгэддэг учир аливааг шинээр эхлүүлэхэд тохиромжтой.

Даваа гараг мөрөөдөмгий, нууцлаг шинж чанартай сарны эрхшээлд оршдог бөгөөд энэ өдөр хүсэж мөрөөдөх, бүтээж туурвих, дотоод сэтгэлээ сонсох, алс ирээдүйгээ төлөвлөхөд нэн тааламжтай.

Хавч, яст мэлхий, чоныг сарны сахиус амьтад гэж үздэг бөгөөд Даваа гарагт урам зориг, эрч хүчээ олж авах зорилгоор эдгээр амьтдыг тэжээх, шүтэх, эсвэл хамт байвал сайн гэж итгэдэг.

Мэлхийн ордынхон Даваа гарагт дараах үйлийг хийвэл илүү сайн.

  • Иогоор хичээллэх
  • Бясалгал хийх
  • Төлөвлөх
  • Ууланд алхах
  • Хөрөнгө оруулалт хийх
  • Шинэ санаа гаргах
  • Найз нартайгаа хооллох
  • Үсчин орох эсвэл спагаар үйлчлүүлэх
  • Зөн совингоо илүү сайн сонсох
  • Хандив өргөх

Мэлхийн ордынхон Даваа гарагт дараах эд зүйлийг хэрэглэвэл илүү сайн.

  • Цэнхэр, цагаан энэ өдрийн онцлох өнгө бөгөөд далайн хясаатай хувцас, аксессуар сонгох хэрэглэх нь тохиромжтой байдаг.
  • Индранил, гартаам, шүр, сувд, гэрэлт чимэд чулуун эдлэл зүүвэл сайн гэж үздэг.
  • Саран хэлбэрийн зүүлт зүүх болон мөнгөн эдлэл хэрэглэх нь тохиромжтой.

Арслангийн орд

  • Сүлд өдөр: Ням гараг

Арслангийн ордын ивээл гараг нь Ням гараг юм. Ням гаргийг нар эрхшээдэг бөгөөд эрч хүчтэй байдал, урам зориг, амьдралыг бэлгэддэг.

Энэ өдөр арслангийнхны өөрийгөө илэрхийлэх чадвар бусад өдрүүдийнхээс илүү өндөр байдаг.

Нарны сахиус болсон олон амьтан байдаг. Хамгийн түгээмэл нь баавгай, бүргэд, арслан, тогос бөгөөд урам зориг, эрч хүчээ олж авах зорилгоор тэднийг шүтэх, тэжээх, хамт байх нь сайн гэж итгэдэг.

Арслангийн ордынхон Ням гарагт дараах үйлийг хийвэл илүү сайн.

  • Үзвэр, үйлчилгээ үзэх
  • Цэцэг, ногоо тарих, арчлах
  • Гэрийнхэндээ цаг гаргах
  • Явган алхах
  • Найз нартайгаа уулзах
  • Дуул! Жаргалтай дуу чимээ гаргах
  • Эрч хүч өгөх зүйлд төвлөрөх
  • Ном унших

Арслангийн ордынхон Ням гарагт дараах эд зүйлийг хэрэглэвэл илүү сайн.

  • Шар, улаан, улбар шар энэ өдрийн онцлох өнгө байдаг.
  • Башир цэцэг, розмарин, синнамоны үнэр сэтгэл санааг сэргээнэ.
  • Гэр эсвэл ажлын өрөөндөө наранцэцэг авч тавиарай.
  • Алтан эдлэл эрч хүч өгнө.

Охины орд

  • Сүлд өдөр: Лхагва гараг

Лхагва гараг ихэр, охины ордын ивээл гараг. Энэ өдрийг Буд гараг эрхшээдэг бөгөөд Лхагва гараг нь тэнцвэр, тэсвэр тэвчээр, тогтвортой байдлыг бэлгэддэг.

Харин Буд гараг оюунлаг байдал, сэтгэн бодох чадвар, харилцаа холбооны бэлгэдэл болдог. Энэ өдөр өнгөрснөө эргэн харж, ирээдүйгээ төлөвлөх, нийгэмтэйгээ харилцах, аяллаар явах зэрэгт тааламжтай.

Өдрийн энерги нь охины ордынхонд ихрийн ордынхноос илүү хүчтэй нөлөөлдөг. Тэгэхээр энэ өдөр харилцаа холбоогоо тэлэх, дасгал хөдөлгөөн хийх болон хуулийн холбогдолтой баримт бичиг нягтлавал илүү тохиромжтой байна.

Буд гаргийн сахиус нь жигүүртэн шувууд бөгөөд Лхагва гаргийн урам зориг, эрч хүчээ олж авах зорилгоор тэднийг тэжээх, шүтэх, эсвэл хамт байхад сайн гэж итгэдэг.

Охины ордынхон Лхагва гарагт дараах үйлийг хийвэл илүү сайн.

  • Уулзалт, эвент товлох
  • Найзтайгаа ярих, шинэ нөхөрлөл эхлүүлэх
  • Гэрээ хэлэлцээр, хуулийн баримт бичиг эцэслэх
  • Илтгэх ур чадвараа хөгжүүлэх
  • Аялалд гарах! Лхагва гараг аялахад нэн тохиромжтой.
  • Тэнцвэрийн дасгал хийх, ялангуяа иог, дугуй унах
  • Цахим харилцаа, захидал шуудангаар харилцах
  • Ном унших, ялангуяа гүн ухааны сэдэвтэй

Охины ордынхон Лхагва гарагт дараах эд зүйлийг хэрэглэвэл илүү сайн.

  • Гүн хөх, хөх ягаан, нил ягаан энэ өдрийн онцлох өнгө бөгөөд шувуу, өдний зурагтай хувцас, аксессуар сонгон хэрэглэх нь тохиромжтой байдаг.
  • Лаванда цэцэг, лемонграсс, зандан модны үнэр сэтгэл сэргээнэ.
  • Гартаам, гэрэлт чимэд чулуун эдлэл зүүвэл сайн гэж үздэг.
  • Багваахай, даффодил, сараана цэцгээр орчноо чимээрэй.

Жинлүүрийн орд

  • Сүлд өдөр: Баасан гараг

Баасан гараг бол үхэр, жинлүүрийн ордын ивээл гараг. Баасан гаргийг Сугар гараг эрхшээдэг бөгөөд хүсэл эрмэлзэл, сэтгэл хангалуун байдал, баяр баясгаланг бэлгэддэг.

Энэ өдөр эдгээр ордынхны төсөөлөн бодох чадвар, амьдралын хэв маяг, гоо үзэсгэлэн, өөрийгөө хүлээн зөвшөөрөх чадвар өндөр байдаг.

Жинлүүрийн ордынхон энэ өдөо тэнцвэртэй, тогтвортой байдлыг хүчтэй мэдэрдэг бөгөөд бүтээл туурвих болон чимэглэл хийхэд тохиромжтой өдөр байна.

Хун, болжмор, тагтааг Цолмон гаргийн сахиус амьтад гэж үздэг бөгөөд тэдэнд талархах, тэжээх, шүтэх, эсвэл хамт байвал итгэл найдвар, урам зоригоор тэтгэгддэг гэж итгэдэг юм байна.

Жинлүүрийн ордынхон Баасан гарагт дараах үйлийг хийвэл илүү сайн.

  • Талархаж явдаг зүйлсээ бичиж тэмдэглэх
  • Үдэшлэг, эвент зохион байгуулах
  • Найз нартайгаа уулзах
  • Болзоо товлох
  • Орчныхоо интерьер дизайныг өөрчлөх
  • Хоол хийх ур чадвараа сайжруулах
  • Гэр бүлдээ цаг гаргах
  • Урлагийн эсвэл түүхийн музей үзэх
  • Хариу нэхээгүй тус хүргэх
  • Явган алхах, ялангуяа устай газраар

Жинлүүрийн ордынхон Баасан гарагт дараах эд зүйлийг хэрэглэвэл илүү сайн.

  • Цайвар ногоон, сарнайн улаан энэ өдрийн онцлох өнгө бөгөөд цэцгэн хээтэй хувцас, аксессуар сонгон хэрэглэх нь тохиромжтой байдаг.
  • Аметист, очир эрдэнэ, хаш, маргад эрдэнийн чулуун эдлэл зүүвэл сайн гэж үздэг.
  • Далан хальс, сарнай, жасмин, голт бор цэцгийн үнэр сэтгэл санааг сэргээнэ.

Хилэнцийн орд

  • Сүлд өдөр: Мягмар гараг

Мягмар гараг бол хонь, хилэнцийн ордын ивээл гараг. Энэ өдөр Ангараг гаргийн эрхшээлд оршдог бөгөөд хүсэл тэмүүлэл, өөртөө итгэх итгэл, шийдэмгий байдал, шаргуу хөдөлмөрийн бэлгэдэл болдог.

Мягмар гараг төгс гүйцэтгэлийг илэрхийлдэг. Тиймээс өмнө нь эхлүүлсэн ямар ч ажлаа дуусгахад тааламжтай.

Энэ өдөр сэтгэл хөдлөлийн хувьд хилэнцийн ордынхонд илүү хүчтэй нөлөөлдөг. Шийдэмгий чанаргүй хилэнцийн ордынхон энэ өдрийн энергийг ашиглан инновац хийх, харилцаа холбоогоо өргөжүүлэх, зохион байгуулалт хийх болон төсөлд чиглэсэн үйл ажиллагаа явуулахад нэн тохиромжтой.

Чоно, баавгай, морь нь Ангараг гаргийн сахиус амьтад бөгөөд Мягмар гаргийн эрч хүчээ олж авах зорилгоор эдгээр амьтдыг тэжээх, шүтэх, эсвэл хамт байвал сайн гэж итгэдэг.

Хилэнцийн ордынхон Мягмар гарагт дараах үйлийг хийвэл илүү сайн.

  • Шинэ төсөл эхлүүлэх
  • Манлайлах ур чадвараа хөгжүүлэх
  • Амьдралын хэв маягаа өөрчилж, дэглэм барьж эхлэх
  • Санаагаа тодорхой илэрхийлж, үнэний дуу хоолой болох
  • Орчноо цэгцэлж, зохион байгуулалт хийх
  • Спорт заал явах эсвэл бие хамгаалах урлагаар хичээллэх
  • Хойш тавьсан эсвэл дуусгаагүй ажлаа дуусгах
  • Хүрч чадах амлалт өгөх

Хилэнцийн ордынхон Мягмар гарагт дараах эд зүйлийг хэрэглэвэл илүү сайн.

  • Улбар шар, улаан, шар өнгө энэ өдрийн онцлох өнгө бөгөөд улаан өнгийн эрдэнийн чулуун эдлэл зүүхэд тохиромжтой. Ялангуяа анар, бадмаараг, карнеол хамгийн хүчирхэг байна.
  • Өдөн эсвэл аргиль, houndstooth хээтэй хувцас, аксессуар сонгон хэрэглэх нь тохиромжтой байдаг.
  • Сарнай, мирра, арцны үнэр сэтгэл санааг сэргээнэ. Алтан эдлэл зүүвэл тохиромжтой.

Нумын орд

  • Сүлд өдөр: Пүрэв гараг

Пүрэв гараг нум, загасны ордын ивээл гараг. Энэ гаргийг Бархасбадь гараг эрхшээдэг бөгөөд Бархасбадь нь элбэг хангалуун байдал, мандан бадрал, хөгжил цэцэглэлт, амжилт, хамгаалалтыг илэрхийлдэг. Харин Пүрэв гараг нь итгэл найдвар, зөн билиг, өөдрөг сэтгэлийн бэлгэдэл болдог.

Энэ өдөр нумынхны ертөнцийг харах өнцгийг тэлнэ. Пүрэв гараг өөрийгөө хөгжүүлэхэд хүчтэй нөлөөлдөг нумын ордынхны азтай өдөр байдаг. Гэрээ хэлэлцээр хийх, томилолтоор явах болон мөнгөтэй холбоотой ажил эрхлэхэд тохиромжтой өдөр.

Бүргэд, морь, нохойг Бархасбадийн сахиус амьтад гэж үздэг бөгөөд эдгээр амьтдыг тэжээх, шүтэх, эсвэл хамт байх нь мэргэн ухаан, эрч хүч, уужим сайхан сэтгэлийг өгдөг гэж итгэдэг.

Нумын ордынхон Пүрэв гарагт дараах үйлийг хийвэл илүү сайн.

  • Хандив өргөх
  • Цэцэг, ногоо тарьж арчлах
  • Шинэ хэл сурах
  • Хөрөнгө оруулалтаа эргэн харах
  • Найз нөхөд эсвэл гэрийнхэнтэйгээ хооллох
  • Өөрийгөө хөгжүүлэх сургалтад хамрагдах
  • Аяллаар явж, харах өнцгөө тэлэх
  • Хуримтлал үүсгэх
  • Таталцлын хуулийг судлах, хэрэгжүүлэх
  • Гэрээ хэлэлцээрээ бататгах

Нумын ордынхон Пүрэв гарагт дараах эд зүйлийг хэрэглэвэл илүү сайн.

  • Цэнхэр, шар, улаан энэ өдрийн онцлох өнгө байдаг.
  • Номин, аметист, оюу эрдэнийн чулуу эдлэл зүүвэл тохиромжтой.
  • Замбага цэцэг, гааны навч, сарнай, лайм, зандан модны үнэр сэтгэл санааг сэргээнэ.
  • Гэр, ажлын өрөөндөө лиш цэцэг тавиарай.

Матрын орд

  • Сүлд өдөр: Бямба гараг

Бямба гараг бол матар, хумхын ордын ивээл гараг. Бямба гаргийг Санчир гараг эрхшээдэг бөгөөд бүтээлч энерги, зорьсноо дуусгах эрч хүч, зохион байгуулалттай байдлыг бэлгэддэг.

Энэ өдөр зорилгоо тодорхойлж, түүнийгээ амжилттай биелүүлэх өдөр. Ямар нэг тогтсон уламжлал тогтоовол сайн төдийгүй өмнө нь хийж дуусгаагүй зүйлсээ дуусгахад тохиромжтой.

Шар шувуу, могой, луу, морь нь Санчир гаргийн сахиус амьтад бөгөөд урам зориг, эрч хүчээ олж авахыг хүсвэл эдгээр амьтдыг тэжээх, шүтэх, эсвэл хамт байх хэрэгтэй гэж итгэдэг.

Матрын ордынхон Бямба гарагт дараах үйлийг хийвэл илүү сайн.

  • Хойш тавьсан эсвэл дуусгаагүй ажлаа дуусгах
  • Өөрийгөө хөгжүүлэхээр суралцах
  • Ирэх долоо хоногоо төлөвлөх
  • Хэлсэндээ хүрэх
  • Аяллаар явж, харах өнцгөө тэлэх
  • Цэцэг, ногоо тарьж арчлах
  • Юмхнаар юм DIY хийх
  • Гэр эсвэл машиндаа засвар хийх

Матрын ордынхон Бямба гарагт дараах эд зүйлийг хэрэглэвэл илүү сайн.

  • Бор, хар, хар хөх энэ өдрийн онцлох өнгө бөгөөд могой, лууны хайрс шиг хээтэй хувцас, аксессуар хэрэглэвэл тохиромжтой.
  • Обсидиан, гартаам чулуун эдлэл зүүвэл сайн гэж үздэг.
  • Нарс, ганга, арцны үнэр сэтгэл санааг сэргээнэ.

Хумхын орд

  • Сүлд өдөр: Бямба гараг

Бямба гараг бол матар, хумхын ордын ивээл гараг. Бямба гаргийг Санчир гараг эрхшээдэг бөгөөд бүтээлч энерги, зорьсноо дуусгах эрч хүч, зохион байгуулалттай байдлыг бэлгэддэг.

Хумхын ордынхон төрөлхийн зохион бүтээгчид бөгөөд Санчир гараг энэ чанарыг нь зөвхөн эрчимжүүлж өгдөг. Энэ өдөр зорилгоо тодорхойлж, түүнийгээ биелүүлэх өдөр. Ямар нэг тогтсон уламжлал тогтоовол сайн төдийгүй шинэлэг санаа гаргах, шинэ бүтээл эхлүүлэх, өмнөх амлалтдаа хүрэх өдөр байна.

Шар шувуу, могой, луу, морь нь Санчир гаргийн сахиус амьтад бөгөөд урам зориг, эрч хүчээ олж авахыг хүсвэл эдгээр амьтдыг тэжээх, шүтэх, эсвэл хамт байх хэрэгтэй гэж итгэдэг.

Хумхын ордынхон Бямба гарагт дараах үйлийг хийвэл илүү сайн.

  • Хойш тавьсан эсвэл дуусгаагүй ажлаа дуусгах
  • Өөрийгөө хөгжүүлэхээр суралцах
  • Ирэх долоо хоногоо төлөвлөх
  • Хэлсэндээ хүрэх
  • Аяллаар явж, харах өнцгөө тэлэх
  • Цэцэг, ногоо тарьж арчлах
  • Юмхнаар юм DIY хийх
  • Гэр эсвэл машиндаа засвар хийх

Хумхын ордынхон Бямба гарагт дараах эд зүйлийг хэрэглэвэл илүү сайн.

  • Бор, хар, хар хөх энэ өдрийн онцлох өнгө бөгөөд могой, лууны хайрс шиг хээтэй хувцас, аксессуар хэрэглэвэл тохиромжтой.
  • Обсидиан, гартаам чулуун эдлэл зүүвэл сайн гэж үздэг.
  • Нарс, ганга, арцны үнэр сэтгэл санааг сэргээнэ.

Загасны орд

  • Сүлд өдөр: Пүрэв гараг

Пүрэв гараг нум, загасны ордын ивээл гараг. Энэ гаргийг Бархасбадь гараг эрхшээдэг бөгөөд Бархасбадь нь элбэг хангалуун байдал, мандан бадрал, хөгжил цэцэглэлт, амжилт, хамгаалалтыг илэрхийлдэг. Харин Пүрэв гараг итгэл найдвар, зөн билиг, өөдрөг сэтгэлийн бэлгэдэл болдог.

Энэ өдөр мөрөөдөмтгий, уран сэтгэмжтэй загасны ордынхон өөртөө итгэлтэй, өөртэйгөө ярилцахад тохиромжтой. Аливааг хүлээн авах болон дасан зохицох чадвар өндөр байдаг. Пүрэв гараг тэдэнд мөрөөдлөө бодит болгох, цэцэрлэгт хүрээлэнгээр алхах болон дуу зохиоход тааламжтай өдөр.

Бүргэд, морь, нохойг Бархасбадийн сахиус амьтад гэж үздэг бөгөөд эдгээр амьтдыг тэжээх, шүтэх, эсвэл хамт байх нь мэргэн ухаан, эрч хүч, уужим сайхан сэтгэлийг өгдөг гэж итгэдэг.

Загасны ордынхон Пүрэв гарагт дараах үйлийг хийвэл илүү сайн.

  • Хандив өргөх
  • Цэцэг, ногоо тарьж арчлах
  • Шинэ хэл сурах
  • Хөрөнгө оруулалтаа эргэн харах
  • Найз нөхөд эсвэл гэрийнхэнтэйгээ хооллох
  • Өөрийгөө хөгжүүлэх сургалтад хамрагдах
  • Аяллаар явж, харах өнцгөө тэлэх
  • Хуримтлал үүсгэх
  • Таталцлын хуулийг судлах, хэрэгжүүлэх
  • Гэрээ хэлэлцээрээ бататгах

Загасны ордынхон Пүрэв гарагт дараах эд зүйлийг хэрэглэвэл илүү сайн.

  • Цэнхэр, шар, улаан энэ өдрийн онцлох өнгө байдаг.
  • Номин, аметист, оюу эрдэнийн чулуу эдлэл зүүвэл тохиромжтой.
  • Замбага цэцэг, гааны навч, сарнай, лайм, зандан модны үнэр сэтгэл санааг сэргээнэ.
  • Гэр, ажлын өрөөндөө лиш цэцэг тавиарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *