Зурхай үнэхээр үнэн байдаг уу?


Бидний зарим нь өглөөг тухайн өдрийнхөө зурхайгаар эхлүүлдэг, харин зарим нь түүнийг үнэхээр үнэн эсвэл худал эсэхийг л мэдэх гэж уншдаг.

Тэгвэл ямар ордын хүнтэй найзалж нөхөрлөх, эсвэл гэрлэх вэ гэдгээ ч гэсэн харж амьдралаа төлөвлөдөг, ордынх нь зурхай өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг болсон хүмүүс ч байдаг.

Чи ямар ч төрлийн зурхай уншдаг бай, түүнийг хэрхэн яаж бичигддэг, яг үнэн байдаг уу? гэдгийг гайхдаг л байлгүй. Тэгвэл энэ нийтлэлээрээ зурхайтай холбоотой хамгийн түгээмэл тавигддаг дараах таван асуултад хариулт өгье!

Зурхайн үнэн түүх юу вэ?

«Horoscope» буюу зурхай гэдэг үг нь «цаг руу харах харц» гэсэн утгатай грекийн «horoskopos» гэдэг үгээс гаралтай. Дэлхийн анхны зурхайчид эртний Бабилонд амьдардаг байсан бөгөөд гаргуудын шилжилт хөдөлгөөн дээр үндэслэн таамаглалаа дэвшүүлдэг байсан түүхтэй.


Зурхай яг үнэн байдаг уу?

Хүн төрөлхтний түүх хувьсан өөрчлөгдөхийн хэрээр одон орон судлалын түүх ч гэсэн өөрчлөгдөн хөгжсөөр ирсэн. Өнөө цагт мэргэжлийн зурхайчийн гаргасан зурхай л үнэн.

Мэргэжлийн зурхайч хүн одон орон судлалын тусламжтайгаар хувь хүний амьдралыг тодорхойлдог нь яг үнэн байдаг.


Одон орон судлаачид ордуудыг хэрхэн олдог вэ?

Бид бүхэн нэгээс олон ордод харьялагддаг. Тэдгээрээс нарны, сарны, мандалтын гэсэн гурван ордыг хамгийн түгээмэл авч үздэг. Тэдгээрийг олж мэдэхэд төрсөн өдөр чинь л хангалттай.

Байж болох хамгийн нарийн дэлгэрэнгүй зурхай гаргая гэвэл төрсөн өдөр, төрсөн цаг, төрсөн газрын чинь солбилцол маш чухал. Үүн дээр үндэслэн дээрх ордуудыг чинь тодорхойлохын зэрэгцээ төөрөг, тавиланг чинь гаргадаг.


Заримдаа миний зурхай таардаггүй, энэ ямар учиртай вэ?

Зурхай гэдэг чиний амьдралдаа ерөнхийлөн мөрдлөг болгох арга хэрэгсэл болохоос заавал түүнийг дагаж мөрдөх шаардлагагүй юм. Хэрвээ чи аль болох хамгийн нарийвчилсан, дэлгэрэнгүй зурхай авахыг хүсвэл төрсөн он, сар, өдөр, цаг, төрсөн газрын чинь байрлалын мэдээлэл хэрэг болно. Харамсалтай нь ихэнх хүний энэ мэдээлэл тодорхой байдаггүйгээс ихэнх зурхай ерөнхийлөн бичигддэг.

Зурхай хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын нэг хэсэг бөгөөд ямар нэг зүйлийг хэлж байдаг. Хамгийн чухал нь хүмүүс зурхайгаа уншиж ойлгох явдал юм.


Зурхайг өөрийн амьдралд хэрхэн ашиглах вэ?

Зурхай чамд өөрийгөө шинэ боломжид нээхэд тусалдаг. Гэхдээ түүнийг нэг бүрчлэн үг үгээр нь дагах албагүй, тухайн нөхцөл байдлаас хамаарч авахыг нь авч, хаяхыг нь хаядаг байгаарай. Шийдвэр гаргахад зурхай биднийг зөв сонголт руу хөтөлдөг шигээ эргэлзээгээ үгүй хийж, аливааг бодитоор харахад тусалдаг.

Зурхай унших нь урам зориг өгдөг. Тэр чамд эрч хүч өгдөг шигээ амралт болж өгдөг. Битүүхэн чамд анхааруулга ч өгдөг. Гаргуудын шилжилт хөдөлгөөнийг хүсэж мөрөөддөг амьдралынхаа хөтөч болгон ашигла!


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *