Ордуудад ямар тоо аз авчирдаг вэ?


Тоо гэдэг зөвхөн аливаа зүйлийн тоо хэмжээг илэрхийлэхэд ашиглагддаг ухагдахуун биш юм. Түүний түүх хүн төрөлхтний түүхийн турш өргөжин хөгжсөөр ирсэн билээ. 

Грекийн философич Пифагор (575 – 495) нэгэн цагт тоо гэдэг зөвхөн математикийн ойлголт биш, итгэл үнэмшилтэй холбоотой маш гүн утга агуулдаг гэж хэлсэн түүхтэй. Түүнийхээр тоо бол хүн төрөлхтний өнгөрсөн, одоо, ирээдүйг бүтээгч нэн эртний маш хүчирхэг далдын энерги байдаг.

Тоон ухаан хийгээд түүний гайхамшиг дундаршгүй. Түүний нэгээхэн хэсгээр аялуулах энэ удаагийн зурхай маань хүн бүхэнд хувь тавилангаа бүтээхэд нь нөлөөлдөг азын тооны тухай өгүүлэх болно.


Хонины орд

  • Ерөнхий – 1, 6, 7, 8, 9, 17

Хонины ордынхны амьдралд аз авчрах тоо нь 6, 9 болон хооронд нь нэмэхэд нийлбэр нь 6, 9 гардаг хоёр оронтой тоонууд байдаг гэж үздэг. Жишээ нь: 15, 24, 33, 42, 51; 18, 27, 36, 45, 54 гэх мэт.

Түүнчлэн 9 тооны ямар ч үржвэрийг хооронд нь нэмэхэд 9 гардаг хоёр оронтой тоонууд байна. Жишээ нь: 4 х 9=36, 5 x 9 = 45, 8 x 9 = 72 гэх мэт.

Өөрт ивээл эдгээр тоонуудыг болж өгвөл өдөр болгон ашиглах нь хонины ордын хүмүүст дараах ач холбогдолтой байдаг ажээ.

  • Санхүүгээ тогтвортой авч явахад нөлөөлдөг.
  • Амьдралынхаа алхам тутамд амжилтыг бүтээхэд тусалдаг. 
  • Хайр сэтгэл, сайн сайхан амьдралыг далладаг.
  • Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг байна.

Тэгвэл төлөвлөсөн чухал зорилгоо 6, 9 тооны аль ч хувилбар орсон он, сар, өдөр, цагт хэрэгжүүлэхэд бүтээмжтэй байдаг гэдэг. Жишээ нь: 6 сарын 9-нд аяллаар явах, 9 сарын 24-нд шинийг эхлүүлэх гэх мэт.


Үхрийн орд

  • Ерөнхий – 1, 2, 3, 4, 6, 9, 12

Үхрийн ордынхны амьдралд аз авчрах тоо нь 5, 6 болон хооронд нь нэмэхэд нийлбэр нь 5, 6 гардаг хоёр оронтой тоонууд байдаг. Жишээ нь: 14, 23, 32, 41, 50; 15, 24, 33, 42, 51 гэх мэт.

Өөрт ивээл эдгээр тоонуудыг болж өгвөл өдөр болгон ашиглах нь үхрийн ордын хүмүүст дараах ач холбогдолтой байдаг ажээ.

  • Амьдралд хандах эерэг хандлагыг нэмэгдүүлдэг. 
  • Хичээж зүтгэсэн бүхэндээ амжилт гаргахад нөлөөлдөг.
  • Хүрээлэлд чинь орших сөрөг энергиэс хамгаалдаг. 
  • Ухамсар, мөнгө санхүүг сайжруулдаг байна.

Тэгвэл төлөвлөсөн чухал зорилгоо 5, 6 тооны аль ч хувилбар орсон он, сар, өдөр, цагт хэрэгжүүлэхэд бүтээмжтэй байдаг гэдэг. Жишээ нь: 5 сарын 15-нд аяллаар явах, 6 сарын 23-нд томоохон худалдан авалт хийх гэх мэт.


Ихрийн орд

  • Ерөнхий – 3, 5, 7, 14, 23

Ихрийн ордынхны амьдралд аз авчрах тоо нь 5, 6 болон хооронд нь нэмэхэд нийлбэр нь 5, 6 гардаг хоёр оронтой тоонууд байдаг байна. Жишээ нь: 14, 23, 32, 41, 50; 15, 24, 33, 42, 51 гэх мэт.

Өөрт ивээл эдгээр тоонуудыг болж өгвөл өдөр болгон ашиглах нь ихрийн ордын хүмүүст дараах ач холбогдолтой байдаг ажээ. 

  • Зорилгодоо төвлөрч, амжилтад хүрэхэд нөлөөлдөг.
  • Амьдралд хандах зөв хандлага, эерэг энергийг авчирдаг.
  • Хайрыг түгээж, амьдрах итгэлийг нэмэгдүүлдэг.
  • Өөрийгөө хөгжүүлэх, төлөвших хүч болдог байна.

Тэгвэл төлөвлөсөн чухал зорилгоо 5, 6 тооны аль ч хувилбар орсон он, сар, өдөр, цагт хэрэгжүүлэхэд бүтээмжтэй байдаг гэж үздэг. Жишээ нь: 5 сарын 14-нд шинийг эхлүүлэх, 6 сарын 6-нд аялалд гарах гэх мэт.


Мэлхийн орд

  • Ерөнхий – 2, 3, 5, 6, 7, 20

Мэлхийн ордынхны амьдралд аз авчрах тоо нь 2, 7, 9 болон хооронд нь нэмэхэд нийлбэр нь 2, 7, 9 гардаг хоёр оронтой тоонууд байдаг байна. Жишээ нь: 11, 20; 16, 25, 34; 18, 27, 63 гэх мэт.

Түүнчлэн 9 тооны ямар ч үржвэрийг хооронд нь нэмэхэд 9 гардаг хоёр оронтой тоонууд ч гэсэн ээлтэй гэж үздэг. Жишээ нь: 4 х 9=36, 5 x 9 = 45, 8 x 9 = 72 гэх мэт.

Өөрт ивээл эдгээр тоонуудыг болж өгвөл өдөр болгон ашиглах нь мэлхийн ордын хүмүүст дараах ач холбогдолтой байдаг ажээ. 

  • Байгаадаа талархах сэтгэлийг төлөвшүүлдэг.
  • Бусдыг манлайлах чадварыг сайжруулдаг.
  • Чакраг тэнцвэржүүлдэг байна.

Тэгвэл төлөвлөсөн чухал зорилгоо 2, 7, 9 тооны аль ч хувилбар орсон он, сар, өдөр, цагт хэрэгжүүлэхэд бүтээмжтэй байдаг гэж үздэг. Жишээ нь: 2 сарын 16-нд шинийг эхлүүлэх, 7 сарын 9-нд аяллаар явах гэх мэт.


Арслангийн орд

  • Ерөнхий – 1, 3, 4, 9, 10, 19

Арслангийн ордынхны амьдралд аз авчрах тоо нь 1, 5, 9 болон хооронд нь нэмэхэд нийлбэр нь 1, 5, 9 гардаг хоёр оронтой тоонууд байдаг байна. Жишээ нь: 10; 23, 32; 18, 27, 54 гэх мэт. 

Түүнчлэн 9 тооны ямар ч үржвэрийг хооронд нь нэмэхэд 9 гардаг хоёр оронтой тоонууд ч гэсэн ээлтэй байдаг гэж үздэг. Жишээ нь: 4 х 9=36, 5 x 9 = 45, 8 x 9 = 72 гэх мэт.

Өөрт ивээл эдгээр тоонуудыг болж өгвөл өдөр болгон ашиглах нь арслангийн ордын хүмүүст дараах ач холбогдолтой байдаг ажээ.

  • Урам зориг, эрч хүч өгдөг. 
  • Хайр татам, халамжтай нэгэн болоход нөлөөлдөг.
  • Бусдыг манлайлах чадварыг сайжруулдаг.
  • Зөв, эерэг хандлагыг төлөвшүүлдэг.

Тэгвэл төлөвлөсөн чухал зорилгоо 1, 5, 9 тооны аль ч хувилбар орсон он, сар, өдөр, цагт хэрэгжүүлэхэд бүтээмжтэй байдаг гэдэг. Жишээ нь: 1 сарын 1-нд шинийг эхлүүлэх, 9 сарын 23-нд аяллаар явах гэх мэт.


Охины орд

  • Ерөнхий – 3, 5, 6, 14, 15, 23, 32

Охины ордынхны амьдралд аз авчрах тоо нь 2, 5, 6 болон хооронд нь нэмэхэд нийлбэр нь 2, 5, 6 гардаг хоёр оронтой тоонууд байдаг. Жишээ нь: 11; 14, 23, 32; 33, 42, 51 гэх мэт.

Өөрт ивээл эдгээр тоонуудыг болж өгвөл өдөр болгон ашиглах нь охины ордын хүмүүст дараах ач холбогдолтой байдаг ажээ.

  • Чакраг тэнцвэржүүлснээр бүтээмжийг нэмэгдүүлдэг.
  • Өсөж хөгжих хүсэл тэмүүллийг бадраадаг.
  • Бусдыг татах чадварыг нэмэгдүүлдэг.

Тэгвэл төлөвлөсөн чухал зорилгоо 2, 5, 6 тооны аль ч хувилбар орсон он, сар, өдөр, цагт хэрэгжүүлэхэд бүтээмжтэй байдаг гэдэг. Жишээ нь: 2 сарын 15-нд томоохон худалдан авалт хийх, 5 сарын 24-нд аяллаар явах гэх мэт.


Жинлүүрийн орд

  • Ерөнхий – 1, 2, 6, 7, 8, 13, 15, 24

Жинлүүрийн ордынхны амьдралд аз авчрах тоо нь 5, 6, 9 болон хооронд нь нэмэхэд нийлбэр нь 5, 6, 9 гардаг хоёр оронтой тоонууд байдаг. Жишээ нь: 14, 23, 32, 41, 50; 15, 24, 33, 42, 51; 18, 27, 45, 54, 63 гэх мэт.

Түүнчлэн 9 тооны ямар ч үржвэрийг хооронд нь нэмэхэд 9 гардаг хоёр оронтой тоонууд ч гэсэн ээлтэй байдаг байна. Жишээ нь: 4 х 9=36, 5 x 9 = 45, 8 x 9 = 72 гэх мэт.

Өөрт ивээл эдгээр тоонуудыг болж өгвөл өдөр болгон ашиглах нь жинлүүрийн ордын хүмүүст дараах ач холбогдолтой байдаг ажээ.

  • Байгаадаа талархах сэтгэлийг төлөвшүүлдэг.
  • Нэр алдарт хүрэх боломжийг нэмэгдүүлдэг.
  • Сэтгэлийн амар амгаланг олоход тусалдаг.
  • Хүрээлэлд чинь зөв хандлагыг түгээдэг.
  • Цэцэн ухааныг тэлдэг байна.

Тэгвэл төлөвлөсөн чухал зорилгоо 5, 6, 9 тооны аль ч хувилбар орсон он, сар, өдөр, цагт хэрэгжүүлэхэд бүтээмжтэй байдаг гэдэг. Жишээ нь: 5 сарын 5-нд тэмдэглэл хөтөлж эхлэх, 6 сарын 18-нд аяллаар явах гэх мэт.


Хилэнцийн орд

  • Ерөнхий – 2, 3, 4, 8, 9, 11, 21

Хилэнцийн ордынхны амьдралд аз авчрах тоо нь 1, 2, 4, 7 болон хооронд нь нэмэхэд нийлбэр нь 1, 2, 4, 7 гардаг хоёр оронтой тоонууд байдаг. Жишээ нь: 10; 11; 22; 34 гэх мэт.

Өөрт ивээл эдгээр тоонуудыг болж өгвөл өдөр болгон ашиглах нь хилэнцийн ордын хүмүүст дараах ач холбогдолтой байдаг ажээ.

  • Карьертаа амжилт гаргахад нөлөөлдөг.
  • Бусдыг ойлгож хүндлэх сэтгэлийг төлөвшүүлдэг. 
  • Нэр алдарт хүрэхэд чиглүүлдэг.
  • Байгаадаа талархах сэтгэлийг төлөвшүүлдэг.

Тэгвэл төлөвлөсөн чухал зорилгоо 1, 2, 4, 7 тооны аль ч хувилбар орсон он, сар, өдөр, цагт хэрэгжүүлэхэд бүтээмжтэй байдаг гэдэг. Жишээ нь: 1 сарын 1-нд шинийг эхлүүлэх, 7 сарын 20-нд аяллаар явах гэх мэт.


Нумын орд

  • Ерөнхий – 3, 4, 5, 7, 8, 9

Нумын ордынхны амьдралд аз авчрах тоо нь 3, 5, 6, 8 болон хооронд нь нэмэхэд нийлбэр нь 3, 5, 6, 8 гардаг хоёр оронтой тоонууд байдаг. Жишээ нь: 12, 21, 30; 14, 23, 41; 15, 24, 33; 17, 26, 44 гэх мэт.

Өөрт ивээл эдгээр тоонуудыг болж өгвөл өдөр болгон ашиглах нь нумын ордынхонд дараах ач холбогдолтой байдаг ажээ. 

  • Тайвшралыг мэдрүүлж, оюуны амар амгаланг өгдөг.
  • Санхүүгийн тогтвортой байдалд хүрэхэд хөтөлдөг. 
  • Хувь тавилангийнхаа эзэн нь байхад нөлөөлдөг.
  • Дотоод энергийг тэнцвэржүүлдэг.

Тэгвэл төлөвлөсөн чухал зорилгоо 3, 5, 6, 8 тооны аль ч хувилбар орсон он, сар, өдөр, цагт хэрэгжүүлэхэд бүтээмжтэй байдаг гэж үздэг. Жишээ нь: 5 сарын 30-нд хуримлах, 8 сарын 24-нд аяллаар явах гэх мэт.


Матрын орд

  • Ерөнхий – 1, 4, 6, 8, 9, 16

Матрын ордынхны амьдралд аз авчрах тоо нь 5, 6, 8, 9 болон хооронд нь нэмэхэд нийлбэр нь 5, 6, 8, 9 гардаг хоёр оронтой тоонууд байдаг. Жишээ нь: 14, 32, 50; 15, 24, 42; 17, 26, 35; 18, 27, 63 гэх мэт.

Түүнчлэн 9 тооны ямар ч үржвэрийг хооронд нь нэмэхэд 9 гардаг хоёр оронтой тоонууд ч гэсэн ээлтэй гэж үздэг. Жишээ нь: 4 х 9=36, 5 x 9 = 45, 8 x 9 = 72 гэх мэт.

Өөрт ивээл эдгээр тоонуудыг болж өгвөл өдөр болгон ашиглах нь матрын ордын хүмүүст дараах ач холбогдолтой байдаг ажээ.

  • Биеэ тоох, хардах, уурлах, атаархах гэх мэт сөрөг мэдрэмжээ дарахад нөлөөлдөг.
  • Хүсэл тэмүүлэлтэй, зөв хандлагатай байхад тусалдаг. 
  • Чакра энергийг нэмэгдүүлдэг. 
  • Бодол, үйлдэл чинь нэгдмэл байхад чиглүүлдэг байна.

Тэгвэл төлөвлөсөн чухал зорилгоо 5, 6, 8, 9 тооны аль ч хувилбар орсон он, сар, өдөр, цагт хэрэгжүүлэхэд бүтээмжтэй байдаг гэдэг. Жишээ нь: 5 сарын 15-нд шинийг эхлүүлэх, 8 сарын 27-нд аяллаар явах гэх мэт.


Хумхын орд

  • Ерөнхий – 1, 2, 4, 7, 9, 11

Хумхын ордынхны амьдралд аз авчрах тоо нь 2, 3, 7, 9 болон хооронд нь нэмэхэд нийлбэр нь 2, 3, 7, 9 гардаг хоёр оронтой тоонууд байдаг. Жишээ нь: 11, 20; 12, 21; 25, 43; 27, 63 гэх мэт. 

Түүнчлэн 9 тооны ямар ч үржвэрийг хооронд нь нэмэхэд 9 гардаг хоёр оронтой тоонууд ч гэсэн ээлтэй гэж үздэг байна. Жишээ нь: 4 х 9=36, 5 x 9 = 45, 8 x 9 = 72 гэх мэт.

Өөрт ивээл эдгээр тоонуудыг болж өгвөл өдөр болгон ашиглах нь хумхын ордын хүмүүст дараах ач холбогдолтой байдаг ажээ.

  • Хүссэндээ хүрэхэд чинь чиглүүлэх гүүр болдог, ялангуяа улс төрийн карьерт.
  • Хэнтэй ч нөхөрсөг, хэний ч хүндэтгэлийг хүлээсэн нэгэн болоход нөлөөлдөг.
  • Байгаадаа талархалтай хандах сэтгэлийг төлөвшүүлдэг. 
  • Нэр алдар, амжилт олоход хөтөлдөг байна.

Тэгвэл төлөвлөсөн чухал зорилгоо 2, 3, 7, 9 тооны аль ч хувилбар орсон он, сар, өдөр, цагт хэрэгжүүлэхэд бүтээмжтэй байдаг гэдэг. Жишээ нь: 3 сарын 11-нд шинийг эхлүүлэх, 7 сарын 18-нд аяллаар явах гэх мэт.


Загасны орд

  • Ерөнхий – 3, 7, 9, 12

Загасны ордынхны амьдралд аз авчрах тоо нь 3, 7 болон хооронд нь нэмэхэд нийлбэр нь 3, 7 гардаг хоёр оронтой тоонууд байдаг. Жишээ нь: 12, 21, 30; 25, 34, 61 гэх мэт.

Өөрт ивээл эдгээр тоонуудыг болж өгвөл өдөр болгон ашиглах нь загасны ордын хүмүүст дараах ач холбогдолтой байдаг ажээ.

  • Хүрээлэлд чинь орших сөрөг энергийг хөөдөг.
  • Амьдралынхаа алхам тутамд амжилт, ололттой байхад нөлөөлдөг.
  • Хэн хүний хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байхад чиглүүлдэг.
  • Нэр алдар, ялалт олж авахад нөлөөлдөг.
  • Эрүүл энх амьдралыг ерөөдөг байдаг.

Тэгвэл төлөвлөсөн чухал зорилгоо 3, 7 тооны аль ч хувилбар орсон он, сар, өдөр, цагт хэрэгжүүлэхэд бүтээмжтэй байдаг гэдэг. Жишээ нь: 3 сарын 3-нд шинийг эхлүүлэх, 7 сарын 30-нд аяллаар явах гэх мэт.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *