Төрсөн орд маань бидэнд төсөөлснөөс ч ихийг хэлж өгдөг гэдгийг мэдэх үү? Энэ удаа та нартаа зурхайн үйлчилгээ үзүүлдэг дэлхийн анхны астрологийн зочид буудлын талаарх мэдээллийг хүргэе!
Бидэн шиг ижил сонирхолтой хүмүүст зориулсан дэлхийн анхны астрологийн зочид буудлыг The Ultimo гэж нэрлэдэг бөгөөд австралийн Сидней хотын Чайнатаунд байдаг ажээ.
Дэлхийн олон оронд сүлжээ зочид буудлын бизнес эрхэлдэг 8Hotels группийн нэг хэсэг болох энэхүү бутик зочид буудал нь 1900~гаад онд баригдсан түүхэн барилгад байрладаг бөгөөд долоон төрлийн нийт 95 өрөөтэй.
Хэрвээ энэхүү зочид буудалд буудаллахаар бол төрсөн өдөр, төрсөн цаг, төрсөн газраа мэдэхэд л хангалттай. Ихэвчлэн нарны ордоор гаргасан аяллын хөтчийг өгдөг бөгөөд үүнээс ихийг мэдэхийг хүсвэл зочид буудлын зурхайч Pia Lehmann~д хандаж нэмэлт төлбөртэй үйлчилгээ авах боломжтой.
Олон хүнийг Сиднейд ирвэл ихэвчлэн Сиднейн дуурийн театр, Харбор гүүрээр зочлоорой гэдэг ч заавал тэгэх шаардлагагүй. Эсрэгээрээ төрсөн орд чинь ямар газар үзэж, яаж аял гэнэ түүгээр аялах нь харин ч сонирхолтой санагдаж болох юм!
The Ultimo~д орд нэг бүрийн онцлогт тохируулан гаргасан хоолны, аяллын, цайны цэс байдаг. Хаана хооллох вэ? гэдгээ Gastrology, харин хаагуур явж юу үзэх вэ? гэдгээ Experiology гэсэн цэсээс авна.
Жишээ болгон хумхын ордыг авч үзье. Шинэ санаачилга гаргаж инновац бүтээх дуртай хумхын ордынхон бүтээлч туршлагаар цангадаг. Тэдэнд уламжлалт музей явахаас илүү White Rabbit Gallery үзэсгэлэн үзэхийг санал болгодог. Энэ нь контемпорари чиглэлээр бүтээл туурвидаг хятад уран бүтээлчдийн нэгдсэн уран зургийн галерей юм.
Ихрийн ордын хувьд энэ ордод төрсөн хүмүүс ярилцах дуртай, төрөлхийн сониуч хандлагатай. Үе үе тэвчээргүй аашилж, шийдвэр гаргаж чаддаггүй ч энэ чанартайгаа мөнхийн тэмцэгчид байдаг. The Ultimo~гийн зөвлөж байгаагаар 1920-оод оныг санагдуулам орчинтой The Local Mbassy кофе шоп тэдэнд ярилцах таатай орчин болно. Хэрвээ шийдвэрээ гаргаж чадахгүй байвал The Golden Century хэмээх далайн хоолны рестораныг сонгоорой.
Нумын ордод төрсөн хүмүүс Da Orazio итали хоолны ресторанд хоолловол тохиромжтой. Харин мэлхийн ордынхныг Manly Beach далайн эрэгт очиж хөлөг онгоцоор аялах, шумбалт хийх, серфингээр хичээллэх гэх мэт олон сонголтыг ордод нь тохирно хэмээн санал болгодог байна.
Одоогоор зурхай сонирхогчдод зориулсан дэлхийн анхны астрологийн зочид буудал гэгддэг The Ultimo зочид буудалд буудаллах хугацаандаа төрсөн ордынхоо онцлогт тохирсон амттанг өдөр бүр амталж, ордынхоо өдөр тутмын зурхайтай сонинг өглөө болгон унших боломжтой.
Табочка нь хүртэл төрсөн ордын чинь зурагтай байна гээд бод доо?
Хүлээлгийн танхим нь бүхэлдээ зурхайн номын сантай гэнэ лээ. Эцэст нь үүнээс цаадахыг өөрт тань үлдээе. Үнэхээр төрсөн ордод чинь тохирох төгс аялал, амралтыг мэдрүүлж чадах болов уу? гэж гайхаж байвал шуудхан л очиж үздэг газар!
Нэмэлт мэдээлэл хүргэхэд The Ultimo нь Сидней дахь 207 зочид буудлаас №44 дүгээрт эрэмбэлэгддэг бөгөөд одоогоор TripAdvisor~ийн 1073 үйлчлүүлэгчээс 4.5 гэсэн үнэлгээг аваад байгаа аж.