Мэлхийн ордын улирлын зурхай


Ордуудын онцлогийг илэрхийлэх ~ аливааг тэдний өнцгөөс харахад нөлөөлөх астрологийн улирал ээлжлэн солигдсоор энэ удаа сэтгэл хөдлөлтэй, мэдрэмж өндөртэй мэлхийн ордын улирал дээр иржээ.

Энэ хугацаанд хүн төрөлхтөн мэлхийн ордын сэтгэл хөдөлгөм энерги дор өөр өөрийн туршлагыг бүтээнэ. Түүний шинж чанар бидний сэтгэл санаа, хүсэл тэмүүлэл, үйлдэлд онцгой давамгайлах болно.

Энэ улирал дотно хүмүүстээ цагаа зориулж, сэтгэл хөдлөлөө мэдрэх жилийн хамгийн нандин үе болохоос гадна мэдрэмж, ухамсар, хүний төлөө гэсэн сэтгэлийг гүнзгийрүүлдэг. 

Гэвч энэ үеэр мэдрэх сэтгэл хөдлөл нь ордуудад өөр өөрөөр илэрнэ. Харин яаж вэ? гэдгийг, түүнийг хэрхэн бүтээх вэ? гэдгээ хамтдаа сонирхоцгооё!

Мэлхийн ордын улирал 2023 оны 6 сарын 21~нээс эхэлж, 7 сарын 22~нд нар арслангийн ордод шилжилт хийх үеэр өндөрлөнө. 

Энэ улирал чиний анхаарлыг бүхэлдээ амьдрал, гэрийнхэн рүү чинь хандуулах болно. Аялал зугаалга олонтой өнгөрч болох ч хамгийн их анхаарч, халамжилдаг хүмүүстэйгээ цагийг өнгөрөөхдөө хамгаас жаргалтай байх болно.


Хонины орд

Хонины ордынхон уг нь ихэвчлэн хүсэл тэмүүлэлтэй, өөрийгөө сорих болон аялах дуртай хүмүүс байдаг. Тэгвэл мэлхийн ордын улиралд гэрээсээ ч гарах хүсэлгүй болохоос гадна өөртөө, эсвэл дотно хүмүүстээ анхаарал тавихаар хичээнэ. Тэгэхээр ердийнхөөс илүү тохь тухыг эрхэмлэж, хормогчоо зүүгээд жигнэмэг жигнэхээр шийдвэл гайхах шаардлагагүй. Энэ үеэр өмнөх дурсамж сэргэж, гэрийнхэнтэйгээ ч харилцах харилцаагаа хөгжүүлнэ, алхам алхмаар. Тэдэндээ өөрийгөө тодорхой илэрхийлж ~ ойлгуулахыг хичээх хэрэгтэй. Сэтгэлээсээ ярилцаж, 100% хайраар дүүрэн орчинг үүсгэх үүн шиг сайхан цаг ховор байна.


Үхрийн орд

Энэ улирал харах өнцгөө өөрчилж, хайрцгаас гарч сэтгэхэд урам зориг өгдөг. Ердийнхөөсөө илүү урам зоригтой, мэдлэгт тэмүүлэх хандлагатай болох болохоор ихийг уншиж, асуулт асууж, өөрийгөө хөгжүүлэх алхамд нээлттэй хандана. Хэдий чинээ сониуч байна, төдий чинээ амьдралд бодитоор хэрэгжүүлэхүйц бүтээлч санаануудыг олж харна. Өөрөө нэлээдийг эргэцүүлдэг хэрнээ тэр болгоныхоо талаар ярьдаггүй. Хэрвээ ямар нэг зүйлийг харж, бодож, эсвэл мэдэрч байвал түүнийгээ чөлөөтэй илэрхийлээрэй. Энэ улиралд хүн хоорондын харилцаа гэдэг зөвхөн сонсох биш, ярихад оршино гэдгийг санаарай.


Ихрийн орд

Энэ бол өөрийгөө болон одоогийн төлөвлөгөөгөө хөгжүүлэх, мөнгө олох шинэ боломжуудыг олж харах, мөнгөө хэрхэн ухаалаг зарцуулах вэ? гэдэгт анхаарах үе байна. Шинэ хариуцлага үүрэх эсвэл цалингаа нэмүүлэхийг ч хүснэ. Гэхдээ байгаадаа талархах дадал хэвшүүлэх нь ухаалаг хэрэг болно. Амьдралдаа үнэ цэн нэмэхээ больсон бүхнээсээ салах, хандив өргөхөд тохиромжтой цаг ~ Тусламж хэрэгтэй хүмүүст чадахаараа дэмжлэг үзүүлдэг мэлхийнхний чанар хүчтэй нөлөөлнө. Энэ ордын улирлын үеэр хэн нэгэн чамтай санал нийлэхгүй байх нь чам руу дайрч давшлах шиг санагдана. Гэвч мэдрэмжтэй хандаарай!


Мэлхийн орд

Улиралдаа тавтай морил! Нар мэлхийн ордод байрших энэ үе мэлхийн ордод төрсөн хүмүүст бүтээлч энерги авчрах болно. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр тодорхой алхам хийхэд ч хүчтэй нөлөөлөх болохоор өөртөө итгэж, өөрийнхөөрөө байгаарай. Өдөр өнгөрөхийн хэрээр толин дахь хувьсан өөрчлөгдөж байгаа тусгалдаа улам дурлаж, урам зориг олж авах болно. Ордынхоо улирлын үеэр эхлүүлэх шинэ харилцаа, төсөл ирээдүйд маш үнэ цэнтэй байна. Олон ч хүний анхаарал татна, бодсон, хэлснээ ч биелүүлэх сар өнгөрнө. Гэхдээ өөрийгөө хайрлаж сурахад нөлөөлөх ямарваа алхамд чин сэтгэлээ нээгээрэй.


Арслангийн орд

Энэ ордын улиралд арслангийн ордынхон ердийнхөөсөө илүү мөрөөдөмтгий, хүмүүс өөрийг нь мартсан мэт гуниглангуй, дотогшоо хандана. Гэвч хүмүүст хэрхэн урам зориг өгдөг шигээ өөртөө ч гэсэн түүнийгээ өгч эхлэх үедээ хүсэл зоригоо тодорхой харна. Ерөнхийдөө ~ нэг эсвэл хэд хэдэн алхам ухарч, өнөөдрийг хүртэл бүтээсэн амьдралаа тунгаан бодож, дүгнэх хэдэн долоо хоног өнгөрнө. Энэ нь арслангийн ордын улирал эхлэхтэй зэрэгцэн амьдралаа шинээр, өөрөөр бүтээхэд чинь түлхэц болох болно. Дараагийн улирал эхлэхээс өмнө өөртөө хангалттай амрах, төлөвлөх цаг гаргахаа мартав аа!


Охины орд

Энэ хэдэн долоо хоног хүсэл мөрөөдлөө бодитоор хэрэгжүүлэх чадвар, боломжийг илүүтэй нээж өгөх болно. Харилцаа, хамтралаа бэхжүүлэх болохоор бусадтай хамтран ажиллах хүсэл, чадвар ч нэмэгдэнэ. Ирээдүйн талаарх төсөөлөл, өвөрмөц сонирхлыг чинь мэддэг, дэмждэг хүмүүстэйгээ ярилцсанаар урам зориг ч сэргэнэ. Энэ ~ мэлхийн ордын улиралд одоогийн нөхөрлөлөө бэхжүүлэхээс гадна ~ олон шинэ хүмүүстэй нөхөрлөх болно. Өөрийгөө 100% нээж харилцах чадвараа хөгжүүлэх, хөгжилдөх үе байна. Ангараг гаргийн чиний ордод хийх шилжилт хөдөлгөөн идэвх, эрч хүч, бүтээмжийг ч нэмэх болно.


Жинлүүрийн орд

Энэ бол карьераа хөгжүүлэх, мэргэжлийн чадвараа дээшлүүлэх, өсөж хөгжих боломжууд тохиох үе байна. Өөрөө хаанаас, эсвэл хэнээс урам зориг авдаг вэ? Хэрхэн амжилтад хүрэх вэ? гэдгээ тодорхойлж чадвал энэ улиралд амжилтаас өөрийг бүтээхгүй. Бодсоноо чадахаараа л хий! Тэгвэл цалингаа нэмүүлэх, хүссэн урамшууллаа авах болон тушаал дэвших боломжоо өөрийн болгох болно. Энэ улирал харах өнцөг болон хүрээллээ тэлэх боломжтой нь сэтгэл хөдөлгөм санагдана. Өөрчлөлт хийх шаардлагатай эсвэл үгүйгээс үл хамаарч ямар дурсамж, эсвэл үнэ цэнийг бүтээж амьдрах вэ? гэдэгтээ анхаараарай.


Хилэнцийн орд

Энэ улирал та нараас тухтай бүсээсээ гарч, ертөнцийг танин мэдэх урам зоригийг мэдрүүлэх болно. Ямар нэг судлагдаагүй шинэ бүхэнтэй танилцаж, туршлагаа нэмэх үе байна. Шинэ туршлага болгон хэрхэн яаж амьдрахыг хүсэж байгаагаа мэдэхэд тусалдаг, амьдралын талаар шинэ харах өнцөг ~ шинэ философитой болоход нөлөөлдөг. Хэрвээ ижил зүйлээ дахин2 хийвэл ижил үр дүнгээ гаргасаар байна. Хэрвээ ~ өөрийг оролдвол ямар ч адал явдал тохиолдож болно. Тэгэхээр баримтат цуврал эсвэл музей үзэх, шинэ ном унших, шинэ хүмүүстэй танилцахаас гадна аялснаар энэ үеийг 100% сэтгэл ханамжтай өнгөрөөнө.


Нумын орд

Өөрөө алив бүхнээс ихэвчлэн эерэг, гэрэл гэгээтэй талаас нь хардаг боловч энэ хэдэн долоо хоногт сөрөг сэтгэл хөдлөлийн мэдрэмжээ үгүйсгэлгүй ~ харин ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх амьдралаа эргэн харж, өөрийгөө нээж ярилцахыг хичээгээрэй. Сэтгэлд чинь хүндээр туссан ямар ямар асуудал байна, тэдгээрийг хэрхэн даван туулах вэ!? Энэ бол ~ итгэдэг дотно хүнтэйгээ илэн далангүй ярилцах, зөвлөгөөг нь сонсож, сэтгэл дэх сөрөг мэдрэмжүүдээсээ өөрийгөө чөлөөлөх тохиромжтой үе байна. Өөрийгөө хэдий чинээ нээнэ, төдий чинээ сэтгэл санаа ~ хөнгөрөх ~ болно.


Матрын орд

Харилцан ашигтай түншлэлийг хэрхэн тэнцвэртэй хөгжүүлэх вэ? гэдэгт анхаарах улирал байна. Ямар ч харилцаа эхлүүлэхийг хүссэн олон шинэ боломжит түнштэй танилцах болно. Дотно харилцаанд ч гэсэн мэдрэмж болон дурсамжууд нэг нэгээрээ нэмэгдсээр байна. Энэ улиралд ухаарал ~ сорилтын алинтай нь ч тулгарсан ярихаасаа өмнө бодож, шаардлагагүй маргаанаас зайлсхийх нь чухал гэдгийг санаарай!? Хэн нэгэнд хэрэгтэй хүн байхыг хичээдэг ч үргэлж өөрийнхөө болох ёстой эсвэл болохыг хүсдэг хүн байж чадахгүй гэдэгтэйгээ эвлэрэх хэрэгтэй болно. Өөрийгөө хайрлах цаг гаргаж байгаарай!


Хумхын орд

Энэ улиралд хэдэн алхам ухарч, амьдралын хэв маягаа эргэн хараарай. Дотно хүмүүстээ хангалттай анхаардаг ч өөрийгөө халамжлахаа мартсан шиг байна. Ямар ч алхам том өөрчлөлтийг авчирдаг. Тэгэхээр одоо өөртөө хэвшүүлэх эрүүл дадал зуршил нь урт хугацаандаа амжилт гаргахад нөлөөлөх болно. Шинэ дасгал хийх эсвэл хооллох дэглэмээ сэргээх сайхан цаг байна. Энэ ордын улирал бүхэлдээ өөрийгөө хайрлаж, халамжлах вэ? гэдэгт төвлөрөх хэдэн долоо хоног өнгөрнө. Харилцаанд хэд хэдэн бэрхшээл гарах ч энэ хугацаанд хүссэнээрээ бүтээмжтэй байж чадна, гэхдээ тэнцвэрээ олохыг хичээгээрэй.


Загасны орд

Энэ жилийн хамгийн сайхан үеүдийн нэг болох мэлхийн ордын улирал үргэлжилж байна. Энэ улирал чамайг илүү бүтээлч, өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай болгодог. Хайрлаж дурлах болон хөгжилдөх хүслийг идэвхжүүлэх болохоор төдий чинээ сонирхолтой, хөгжилтэй хэдэн долоо хоног болж өнгөрөх болно. Ангараг гараг харилцаанд нөлөөлснөөр эго нэмэгдэж ирнэ. Хааяахан хэн нэгэнтэй санал зөрөлдөж болох ч бодлын зөрүүг арилгая гэвэл харилцан нэгнээ хүндэтгэх хэрэгтэй. Хэрвээ тайвшрал мэдэрье гэвэл дуртай зүйлдээ цаг гаргаарай. Бүтээх явцдаа харин өөрийгөө хэт шүүмжлэх хэрэггүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *