Энэ бол жилийн хамгийн хөгжилтэй, дурсамжтай өнгөрөөх үеүдийн нэг. Арслангийн ордын онцлог өөрөө идэвхтэй, бүтээлч энергитэй болохоор өөрийгөө хэрхэн бүтээлчээр илэрхийлэх вэ?, бүтээлдээ өөрийгөө хэрхэн 100% зориулах вэ? гэдэгт төвлөрөх цаг байна.
Сөргөөр харвал бараг хүн болгон өмнөхөөсөө зөрүүдлэх хандлагатай, хувиа хичээсэн болох болохоор хамтран ажиллахыг хичээх хэрэгтэй. Санаа байвал хэлээрэй, ямар нэг зүйл мэдрэгдвэл хуваалцаарай.
Энэ улирал хайрцаглагдсан сэтгэлгээнээсээ чөлөөлөгдөж, өөрийгөө танин мэдэхэд чиглүүлэх болохоор хэнийг ч байх ёстой газар нь хүргэнэ гэдэгт итгээрэй.
Арслангийн ордын улирал 2023 оны 7 сарын 23~наас эхэлж, 8 сарын 22~нд нар охины ордод шилжилт хийх үеэр өндөрлөх болно.
Орчлонгийн хамгийн тод гэрэлтэгч наранд захирагддаг арслангийн ордод төрсөн хүмүүс тодоос тод гэрэлтэж амьдардаг бөгөөд манлайлагч, бүтээлч авьяастай. Ордыг нь арслангаар илэрхийлдэг нь ч гайхах хэрэг биш, өөртөө итгэлтэй, үнэнч, амбицтай байдаг.
Тэгэхээр ордынх нь улирал хүн бүхэнд өөрийгөө илэрхийлэх, хүссэн бүхнийхээ араас явах шийдэмгий байдлыг өгдөг. Тэгэхээр энэ улирал бол хүч чадал орж, хүсэл мөрөөдлөө биелүүлэх цаг байна. Төслөө эхлүүлж, адал явдалтай амьдрах сонголт хийгээрэй.
Хонины орд
Энэ улирал хонины ордод төрсөн хүмүүсийн хүсэл тэмүүлэл, хөгжилдөх дур сонирхлыг нэмэгдүүлэх хандлагатай байдаг. Тэгэхээр бүтээлч төслөөр дамжуулж сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, өөрийгөө 100% амраах өдөр хоног үргэлжлэх болохоор дотно хүмүүстээ анхаарч, тэднийгээ халамжилж, өөрөөрөө байж чадах үнэ цэнтэй мөчүүдийг тэдэнтэйгээ өнгөрөөх болно. Сэтгэлийн харилцаанд өмнөх амьдрал эргэн сөхөгдөх магадлал өндөр хэдий ч одоо болон ирээдүйнхээ талаар л бодож, бүтээлч сэтгэлгээ, сэтгэлээ сэргээхээр соло аялал хийгээрэй. Бүтээмж нэмэгдэх тусам амьдарч байгаагаа, амьд гэдгээ мэдэрнэ.
Үхрийн орд
Дотно хүмүүстэйгээ илүү чанартай цагийг өнгөрөөхийг сануулсан өдрүүд үргэлжилж байна. Бүтээсэн дурсамжаараа тэдэнтэйгээ эргэн аялах нь харилцааг улам дотносгож, сэтгэл санааг чинь сэргээх болно. Өнгөрснөөс өнөөг хүртэлх өөрсдийн бүтээсэн соёл уламжлалаа судалж, хадгалж, хөгжүүлэхийг зориорой. Амьдралаас хамгийн анх ямар сургамж авч байсан бэ? Цаашдаа ямар чадваруудаа хөгжүүлэх вэ? Ямар итгэл үнэмшлийг өвлүүлэн үлдээх вэ? гэдгээс эхлээд яавал сэтгэл амар амьдрах вэ? Хэнээс, хаанаас, хэрхэн, яаж тав тух мэдрэх вэ? гэдэгт тодорхой хариулттай болохыг энэ улирал сануулж байна.
Ихрийн орд
Арслангийн ордын улиралд сошиал харилцаа харьцангуй идэвхтэй явагдах болохоор төлөвлөгөөгөө уян хатан гаргах хэрэгтэй болно. Энэ хэдэн долоо хоногийн турш хуанлийн хуваарь адал явдалтай аялал, 10 жилийнхний уулзалт, эвент олонтой байна. Тэгэхээр энэ үе шинэ нөхөрлөл эхлүүлэх, өмнөх нөхөрлөлөө сэргээх, харилцаагаа тэлснээр томоохон төсөл эхлүүлэх боломжийг авчирна. Дотно хүмүүстэйгээ ямар харилцаатай байдаг вэ? гэдгээс сэтгэлийн сорилт, бэрхшээлийг хэрхэн давах вэ? гэдэг нь хамаарна. Сониуч хандлага ч сэргэнэ, аялалд гарах ч сонирхолтой байна ~ амьдарсан шиг амьдаръя!?
Мэлхийн орд
Энэ улирал хүсэж байгаа амьдралаа бүтээх өөр нэгэн боломж болно. Гэвч эхлээд өөрийн үнэ цэн, итгэл үнэмшил, ёс суртахуундаа дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Хүмүүст таалагдах гэж ёс суртахуунаа алдахгүй байхад анхаараарай. Харин ч зорьсондоо тууштай хандаж, үнэт зүйлээрээ дамжуулж өөрийгөө ямар хүн болохоо харуулах хэрэгтэй. Амьдралд хэн эсвэл ямар алхам үнэ цэнийг нэмдэг вэ? Хэрвээ санхүү санаа зовоож байсан бол орлогоо нэмэх илүү олон боломжийг олж харна. Карьертаа ч хүчээ авах, нэрээ гаргах боломжтой байна. Тайвшрал мэдрүүлж, сэтгэлээ тэжээдэг бүхэндээ өөрийгөө эргэн нэг нээгээрэй.
Арслангийн орд
Улирлаа сайхан өнгөрүүлж байна уу? Энэ бол амьдралаас хүсэж байгаа бүхнээ эргэцүүлж төлөвлөхөөс гадна тэдгээртээ хүрэхийн төлөө хичээнгүй хөдөлмөрлөх цаг!? Ямар хүсэл мөрөөдөлтэй вэ? Ямар карьер эхлүүлэхийг хүсэж байна вэ? Ямар харилцаа бүтээмээр байна вэ? гэдгээ өөрөөсөө асуугаарай. Өөрийгөө танин мэдэх аялалд хязгаар байдаггүй болохоор өдөр болгон өсөж хөгжихөөр тэмүүлээрэй. Өөртөө 100% итгэснээр зорьсондоо төдий чинээ ахиц гаргах болно. 8-р сарын 16-наас хэтийн төлөвөө илүү тодорхой харж, бодитоор хэрэгжүүлэх алхмуудаа хийж эхэлнэ. Шантралгүй шинийг эрэлхийлэгч байгаарай.
Охины орд
Арслангийн ордын улиралд гадаад ертөнцөөс таашаал авах сонирхол багасаж, өөртэйгөө цагийг өнгөрөөх хүсэлтэй болж магадгүй. Өмнөхөөсөө илүү идэвхгүй болсон мэт санагдах ч энэ хэдэн долоо хоногт алсаа тодорхойлж алхмаа төлөвлөхөд тохиромжтой. Тэгэхээр төлөвлөснөө яаран эхлүүлэхээсээ илүү хэрэгцээ, хүслээ мэдрэх хэрэгтэй. Карьер, харилцаа болон хүссэн амьдралаараа амьдрахад ямар асуудал байна вэ?, удахгүй эхлэх улирлынхаа өмнө тэдгээрийг цэгцлэхийг ч хичээгээрэй. Бясалгал хийснээр яамаар байгаагаа илүү тодорхой мэдэж авна. Шийдвэрээ зөн совингоо сонсож гаргавал хожим харамсахгүй.
Жинлүүрийн орд
Энэ улиралд итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэл нэмэгдэж, хүмүүстэй харилцах харилцаа ч эрчимжсэнээр эерэг өөрчлөлт бүтээх хүчийг мэдрүүлэх болно. Арслангийн ордын улиралд ихэнх хүмүүс илүү хувиа хичээх хандлагатай болдог ч жинлүүрийн ордынхон бусдаас өөр байдаг, хаана ч явсан хүнтэй амархан нөхөрлөнө. Гэвч ямар ч үед өөрийгөө гэсэн сэтгэлтэй хүмүүсээр хүрээлүүлнэ гэдэг нь яана гэсэн үг вэ? Хэнээр хүрээлүүлэх вэ? гэдэгтээ мэдрэмжтэй хандахаа мартаж болохгүй. Хүн болгонд дэмжигч хэрэгтэй байдаг. Гэвч эцэстээ өөрөө л өөрийнхөө 100% үнэнч дэмжигч байдаг гэдгийг санаарай.
Хилэнцийн орд
Арслангийн ордын улирал бүхэлдээ асуудал, бэрхшээлтэй дөрвөн долоо хоног болж өнгөрөх ч өөрөө хангалттай хичээж байгаа болохоор улирал дуусахад хичээл зүтгэлээ 100% үнэлүүлэх болно. Цаашдаа ч энэ эрчээ алдалгүй хэрхэн хичээх вэ? гэдэгт харин анхаараарай. Хэрвээ карьер санаа зовоож байвал нэр хүндээ өсгөх, цалингаа нэмүүлэх, тушаал дэвших боломжтой байна. Гэхдээ үүнээс илүү өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ? Хэн баймаар байна вэ?, түүнийгээ бүтээхэд төвлөрвөл хүссэн бүхэн аяндаа ирнэ. Бусдыг хянах боломжгүй болохоор өөрийнхөө хэлэх үг, хийх алхмаа хянаж, өөр, шинийг эрэлхийлээрэй.
Нумын орд
Арслангийн ордын улирал аливааг өөр өөр өнцгөөс харж, дэлхийн талаар илүү ихийг мэдэхийг хичээх дөрвөн долоо хоног болно. Нумын ордод төрсөн хүмүүст шинийг эрэлхийлж, адал явдалд гарахаас илүү дуртай аялал байдаггүй болохоор хүссэн газраараа аялж, гүн ухааны ном уншаарай. Бэрхшээлээс хэзээ ч ухрахгүй гэдэг хандлагаараа хангалттай шинийг судалж, туршиж үзэх цаг хугацаа болж өнгөрнө. Аялал ч өөрөө алсын харааг тэлж, асар их өсөлт, өөрчлөлтийг авчрах болно. Хэрвээ амьдрал нэг л өөрөөр эргэх шиг санагдвал хэрхэн хөгжилдөхөө мэднэ. Суралцах хүсэл ч төрөх болохоор боломжоо ашиглаарай.
Матрын орд
Энэ улиралд хөрөнгө оруулалт, өр зээл зэрэг санхүүгийн асуудал эрчимтэй хөндөгдөх болохоор тэдгээрт хэрхэн хандах вэ? Сүүлийн үеийн сорилт, бэрхшээлүүдээс ямар сургамж авсан бэ? гэдгээ эргэн харах үе байна. Арслангийн ордыг эрхшээгч нар харанхуйг гэрэлтүүлдэг шигээ хэн бүхний амьдралд өсөлт хөгжил өөрчлөлтийг авчрах болно. Харин өөрөө сэтгэл санааныхаа тав тухтай бүсээс гарч, сэтгэлдээ байгаагаа дотно хүмүүстэйгээ хуваалцаарай. Ямар чадвартай вэ? Ямар амьдралыг бүтээж байна вэ? Хүлээн авч, хариуцах ёстой үүргээ хэр гүйцэтгэж байна вэ? Тэнцвэрээ хэрхэн хадгалж байгаагаа эргэн хараарай.
Хумхын орд
Арслангийн ордын улирал энэ ордод төрсөн хүмүүсийг харилцаандаа анхаарахыг сануулдаг. Тэгэхээр шинэ хүмүүстэй танилцах, түншлэлийн харилцаа тогтооход тохиромжтой үе байна. Гэхдээ одоо бараг хүн болгон өөрийнхөөрөө зөрөх хандлагатай болсон болохоор эвлэрэхийг хичээгээрэй. Сэтгэлтэй хүнтэйгээ учирсан хүмүүс харилцаан дахь аливаа бэрхшээлийг нэгнээ дэмжсэнээр л даван туулна гэдгээ мэдэрнэ. Эрүүл харилцаатай байна гэдэг ямар утга илэрхийлдэг вэ? Ганц бие хүмүүс шинэ харилцаа эхлүүлэх боломжтой байна. Итгэлтэй урагшлахад урам дутаж байвал дотно хүмүүстээ сэтгэлээ нээгээрэй.
Загасны орд
Энэ улиралд өөрийгөө болон амьдралаа хэрхэн сайжруулах вэ? Ямар өөрчлөлт, шинэчлэл хийвэл дээр вэ? гэдэгт төвлөрөөрэй. Нэг ажлаа дахин дахин хийх хүсэл хараахан төрөхгүй болохоор идэвхээ хэрхэн сэргээх вэ? гэдэг чухал болно. Хүссэнээрээ амьдрах сонголт олон ч бодсоноо бодитоор бүтээснээр үнэ цэнийг мэдрэх болохоор шинэ дадал төлөвшүүлэхэд тохиромжтой үе байна. Гэхдээ нэг дор олон дадал эзэмшихээр өөрийгөө хэт шахах хэрэггүй. Арслангийн ордын улирал эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө халамжлахыг сануулж байна. Тэгэхээр сэтгэлээ хэрхэн тайван байлгах вэ? Амралт үр дүнтэй байна.