Нөхөрлөл гэдэг хүний амьдралын хамгийн чухал хэсэг төдийгүй бидний хэн байх вэ? гэдэг сонголтод хүчтэй нөлөөлдөг сайхан учралуудын нэг байдаг.
Найзаа сонгоно гэдэг хоёр дахь гэр бүлээ сонгож байгаатай агаар нэгэн гэдэг. Нөхдөө яаж сонгосноос хэрхэн урагшилж, өсөж хөгжих эсвэл ухарч, унаж доройтох нь хамаарч байдаг.
Гэвч хэн бүхэнд зөвхөн өөрийг нь гэдэг жинхэнэ нөхөрлөл тэр болгон тохиогоод байдаггүй. Тэгвэл зурхайн ухаанд үүнийг хэрхэн авч үздэг юм бол…?

Нөхөрлөлийн талаарх хүн хүний харах өнцөг өөр өөр ч төрсөн ордоор нь түүнийг хэрхэн тодорхойлсныг хамтдаа сонирхоцгооё. Нөхөрлөл мандтугай!
Хонины орд ~ Урам зориг өгдөг найз

Хонины ордынхон амьдралын ямар ч сорилттой тулгарсан найз нартаа шантралгүй урагшлахыг сануулдаг, тэднийг түлхэж өгдөг. Бүхнийг өөрийнхөөрөө байлгахыг хүсдэг ч эрх чөлөөг хэнээс ч илүүтэй эрхэмлэдэг. Тэдэнтэй хамт байхад хэзээ ч уйддаггүй, амьдрах хүсэл, эрч хүчээр дүүрэн найз.
Хэнтэй илүү сайн нөхөрлөж чадах вэ?
Арслан, нумын ордынхонтой илүү сайхан харилцааг үүсгэнэ. Хэн хэн нь зорьсондоо 100% төвлөрч чаддаг, ялахаас нааш санаа нь амардаггүй. Ихрийн ордынхонтой ч гэсэн сайхан нөхөрлөх боломжтой. Адал явдалд дуртай, хүүхэд шиг зан чанар нь тэднийг нэгтгэдэг.
Найз нараасаа юу хүсдэг вэ?
Хонины ордынхон дотроо маш эмзэг мэдрэмтгий хүмүүс байдаг. Тиймээс өөрийг нь ойлгодог хүнийг хайдаг. Тэгэхээр тэднийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нэгнээс дэмжлэг, чин сэтгэлийг хүсдэг.
Найз нартаа хэрхэн үнэлэгддэг вэ?
Энэ ордынхны найз нар нь тэднийг үнэнч гэдгийг мэддэг. Эрч хүчтэй, зоримог, халуухан зүрх сэтгэлд нь өчүүхэн ч гэсэн өс санасан сэтгэл, бусдыг хууран мэхлэх арга заль гэж үгүй. Үүгээрээ нөхдөдөө өндрөөр үнэлэгддэг.
Хүнтэй хэрхэн нөхөрлөх вэ?
Хонины ордынхон хүнтэй амархан нөхөрлөдөг. Төрөлхийн өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй өөдрөг хандлага нь хүмүүсийг татдаг. Харин анхаарах нэг зүйл нь ямагт өөрөөрөө л байгаарай.
Үхрийн орд ~ Үнэнч найз

Үхрийн ордынхонд итгэж болохоор тоотой хэдэн найз л хэрэгтэй. Учир нь тооноос илүү чанарыг эрхэмлэдэг. Муу найзтай байснаас ганцаараа байхыг илүүд үздэг. Хэлсэндээ хүрдэг, үргэлж нэр төрөө хамгаалдаг. Үнэнч, найдвартай найз. Гэвч итгэлийг нь алдвал өс санамтгай.
Хэнтэй илүү сайн нөхөрлөж чадах вэ?
Охин, матрын ордынхонтой илүү сайхан нөхөрлөнө. Хэн хэн нь материаллаг хэрэгцээг чухалчилдаг. Ярихаасаа илүү хийдэг. Жинлүүрийн ордынхонтой ч гэсэн сайхан нөхөрлөх боломжтой. Сугар гаргийн нөлөөнд оршдог гэдэг утгаараа хэн хэн нь хайр, тансаглалд дуртай.
Найз нараасаа юу хүсдэг вэ?
Үхрийн ордынхон хэзээ ч юуны ч талаар ярилцах боломжтой, тав тухыг мэдрүүлэх, халамж хайраар дутаахгүй нөхөрлөлийг хүсдэг. Амьдралаас сайн сайхныг олж хардаг, түүнээс таашаал авч чаддаг хүмүүс тэдэнд хэрэгтэй.
Найз нартаа хэрхэн үнэлэгддэг вэ?
Энэ ордод төрсөн хүмүүс аливааг тийм ч их шүүмжилдэггүй. Хэлье гэснээ шударгаар хэлчихдэг. Үнэнийг хошин байдлаар зөвлөж хэлдэг нь хүмүүст хүрдэг. Шаардлагатай үед санхүүгээр ч найдвартай тусалж чаддаг.
Хүнтэй хэрхэн нөхөрлөх вэ?
Нөхөрлөлийн харилцаагаа тэлэхэд тэдэнд хугацаа ордог. Бусдад ашиглагдах нь олонтоо. Хүссэн нөхөрлөл нь цаг хугацааны шалгуурт тэнцсэн танилын харилцаанаас үүдэх нь түгээмэл байдаг.
Ихрийн орд ~ Хөгжилтэй найз

Ихрийн ордынхонтой хамт байхад үргэлж инээд хөөртэй байдаг. Бусдыг хошин мэдрэмж, яриагаараа татдаг. Амьдралыг өөдрөгөөр хардаг, хошин хэдий ч нэгийг бодогдуулах яриа өрнүүлдэг. Тэдэнд ямар ч үед итгэж болно.
Хэнтэй илүү сайн нөхөрлөж чадах вэ?
Ихрийн ордынхон энтертайнмент, хов жив, адал явдалд дуртай. Хэнтэй ч сайхан ярилцаж чаддаг. Гэхдээ жинлүүр, нум, хонь, арслан, хумхын ордынхонтой илүү сайхан нөхөрлөнө.
Найз нараасаа юу хүсдэг вэ?
Ихрийн ордынхон хөгжилтэй байхыг хүсдэг. Бусдад захирагдах дургүй. Хэн хэнийхээ эрх чөлөөг эрхэмлэдэг, өөрийнхөөрөө байж чадах нэгнийг хайдаг.
Найз нартаа хэрхэн үнэлэгддэг вэ?
Энэ ордод төрсөн хүмүүс олон ааш гаргадаг байж мэднэ. Гэхдээ ихрийнхэн ухаалаг, сайхан сэтгэлтэй, сэргэлэн. Найз нараа ямар ч бэрхшээлтэй тулгарсан сэтгэл санаагаар дэмжиж, үнэ цэнтэй зөвлөгөө өгдөг. Шинэ адал явдалд хөтөлж чаддаг. Үүгээрээ нөхдөдөө өндрөөр үнэлэгддэг.
Хүнтэй хэрхэн нөхөрлөх вэ?
Хүнтэй нөхөрлөх тэдэнд асуудал биш. Гэхдээ ихрийн ордынхон шинийг эрэлхийлэх дуртайгаасаа болж удаан нөхөрлөсөн хүмүүсээ хайхралгүй орхих нь олонтоо. Тиймээс тэгэхгүйг хичээгээрэй.
Мэлхийн орд ~ Хүнлэг, энэрэнгүй найз

Мэлхийн ордынхонд хэрэгтэй цагт нь тэднийг хамгаалах, зөвлөж чиглүүлэх хэдхэн найз л хэрэгтэй. Хүн төрөлхтөнд хайрыг түгээдэг, хаана ч явсан, ямар ч амьдрал туулсан нөхдөө үргэлж түшиж тулдаг. Найз нарынхаа сайхан чанаруудыг сануулж, тэдэндээ урагшлах итгэл өгдөг хүмүүс байдаг.
Хэнтэй илүү сайн нөхөрлөж чадах вэ?
Хилэнц, загасны ордынхонтой илүү сайхан нөхөрлөнө. Хэн хэн нь чин сэтгэлийн нандин холбоог үүсгэхийг илүүд үздэг. Матрын ордынхонтой ч гэсэн сайхан нөхөрлөх боломжтой. Тэд матрын ордынхны тэвчээртэй, хүчирхэг энергид татагддаг.
Найз нараасаа юу хүсдэг вэ?
Мэлхийн ордынхон өөрсдийнх нь буруу байсан ч арыг нь үргэлж хамгаалдаг, ухаарал, итгэл өгдөг нэгнийг хайдаг. Хэрвээ өөрөө л сэтгэлээ илэрхийлж чадвал тэднийг сонсож, хэлсэн бүхнийг нь хүлээн зөвшөөрч, тэдэнд туслах олон хүнтэй учирна.
Найз нартаа хэрхэн үнэлэгддэг вэ?
Тэдэн шиг хэний ч төлөө бүхнээ зориулдаг орд цөөхөн. Мэлхийн ордын найзтай байна гэдэг насан турш жаргаж амьдарна гэсэн үг. Энэ ордод төрсөн найз бүгдийн нууцыг мэддэг ч хэзээ ч хэнд ч хэлэхгүй.
Хүнтэй хэрхэн нөхөрлөх вэ?
Энэ ордод төрсөн хүмүүстэй дотно нөхөрлөх тавилантай хүн л тэдний гайхамшигтай хошин мэдрэмжийг ойлгоно. Тиймээс өөрийгөө чөлөөлж, өөрийнхөөрөө л амьдраарай.
Арслангийн орд ~ Өгөөмөр найз

Арслангийн ордынхон байгаа бүхнээ хуваалцах дуртай. Боломж, хайр, бэлэг гээд боломжит бүхнийг найз нартаа өгөхийг хүсдэг. Бусдад үнэнч ханддаг. Амьдралаас чин сэтгэлийн харилцааг хайдаг. Харагдах байдалд анхаардаг ч хайр татам найз байж чаддаг.
Хэнтэй илүү сайн нөхөрлөж чадах вэ?
Хонь, нумын ордынхонтой илүү сайхан нөхөрлөнө. Хумхын ордынхонтой ч гэсэн сайхан нөхөрлөх боломжтой. Тэдэнтэй хамт шинэ сонин, сонирхолтой адал явдлыг мэдэрнэ.
Найз нараасаа юу хүсдэг вэ?
Арслангийн ордынхон анхаарал халамж, алга ташилт хүсдэг. Тиймээс өөрийгөө ялан дийлж, ямар ч амжилт гаргаж, ямар ч өөрчлөлт хийсэн тэдэнд урам зориг өгч, тэмдэглэдэг байвал маш их талархана.
Найз нартаа хэрхэн үнэлэгддэг вэ?
Энэ ордод төрсөн хүмүүс ялагдлыг маш эмзэг хүлээн авдаг. Гэхдээ унасан ч эргээд тэмцэж чаддаг гэдгээрээ нөхдөдөө өндрөөр үнэлэгддэг. Найз нартаа наалдаад байдаггүй. Биеэ дааж, бүхнийг тэг цэгээс бүтээхийг хүсдэг нь олон хүнд таалагддаг.
Хүнтэй хэрхэн нөхөрлөх вэ?
Арслангийн ордынхон заримдаа өөрөөрөө шоу хийх гээд байдаг талтай. Хэдий олны анхаарлыг татахыг хүсдэг ч хэм хэмжээтэй, мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Хэрвээ өөртөө хүсдэг эрх чөлөөгөө хүмүүст ч гэсэн өгч чадвал, тэдэнд өөрийнхөөрөө байх боломжийг өгвөл олон найзтай болж чадна.
Охины орд ~ Асуудал шийддэг найз

Охины ордынхон тооноос илүү чанарыг чухалчилдаг. Тэгэхээр тэдэнд олон найз хэрэггүй. Нөхөрлөл нь он удаан үргэлжилдэг. Найз нартаа бэрхшээлийг бодитоор харж, шийдэл олоход нь тусалдаг. Товчхондоо, найз нартаа амьдралаа хөнгөвчлөхөд нь туслахаас өөрөөр юу ч тэднийг жаргалтай болгодоггүй. Хэдийгээр тэд сайн найз ч заримдаа хөгжилтэй, хошин хандлага үгүйлэгддэг.
Хэнтэй илүү сайн нөхөрлөж чадах вэ?
Үхэр, матрын ордынхонтой илүү сайхан нөхөрлөнө. Хэн хэн нь материаллаг хэрэгцээг чухалчилдаг. Ихэр, загасны ордынхонтой ч гэсэн сайхан нөхөрлөх боломжтой. Ихэр тэдний ярилцах дуртай ордын нэг, харин загас тэдний төлөө бат зогсож чадах орд юм.
Найз нараасаа юу хүсдэг вэ?
Ихэнхдээ өөрийнхөө зөв байдаг гэдэгт итгэдэг болохоор найз нараасаа манлайллыг гартаа авах боломж өгөхийг хүсдэг. Хэдийгээр охины ордынхон бүхнийг мэддэг төрлийн хүмүүс байдаг ч үүнийгээ нотолж харуулах, өөрийгөө илэрхийлж ярилцаж байх хэрэгтэй.
Найз нартаа хэрхэн үнэлэгддэг вэ?
Бусдыг дэмждэг, урам өгдөг гэдгээрээ өндрөөр үнэлэгддэг. Амьдралд ямар ч асуудал, бэрхшээл тулгарсан нөхдөдөө тусалдаг, найз нар нь ч тэдэнд итгэдэг. Охины ордынхон үргэлж өөрийн мэдлэг, боломж, цаг, зөвлөгөөгөө нөхдөдөө харамгүй зориулдаг үнэнч, өгөх дуртай хүмүүс байдаг.
Хүнтэй хэрхэн нөхөрлөх вэ?
Энэ ордод төрсөн хүмүүс хааяа хэтэрхий шүүмжлэх хандлагатай байдаг. Тэгэхээр найз нартаа өөрийнхөөрөө байх эрх чөлөөг нь өгдөг байх хэрэгтэй. Хэзээ, хаана дуугарах вэ? гэдэгтээ мэдрэмжтэй хандаж чадвал хүнтэй амархан нөхөрлөж чадна.
Жинлүүрийн орд ~ Хэнтэй ч нөхөрсөг найз

Жинлүүрийн ордынхон олон хүнээр хүрээлүүлэх дуртай. Өөрийгөө шилдэг нь гэдгийг тэгж л мэдэрдэг. Гэхдээ хэн нь чиний жинхэнэ нөхөр вэ? гэдэгт шүүлтүүртэй хандах шаардлагатай. Бусдыг татах чадвар сайтай, хүмүүс тэднийг сонсоход үргэлж бэлэн байдаг. Хэнтэй ч тэнцвэртэй харилцаж, харилцаагаа хадгалж чаддаг хүмүүс байдаг.
Хэнтэй илүү сайн нөхөрлөж чадах вэ?
Ихэр, хумхын ордынхонтой илүү сайхан нөхөрлөнө. Хэн хэн нь яриасаг, сониуч хандлагатай, мэтгэлцэх дуртай. Хонины ордынхонтой ч гэсэн сайхан нөхөрлөх боломжтой. Нэг нэгийгээ нөхөж чадах сайхан нөхөрлөл үргэлжилнэ.
Найз нараасаа юу хүсдэг вэ?
Төрөлхийн аливааг хэтрүүлэн боддогоосоо болж заримдаа шийдвэр гаргаж чаддаггүй. Тэгэхээр өөртэйгөө тэмцэлдэх энэ үед нь ухаалгаар чиглүүлж чадах нэгэн хэрэгтэй. Энэ ордод төрсөн хүмүүс эрч хүчтэй, идэвхтэй. Тиймээс өөрийгөө хөгжилтэй, зугаатай байлгаж чадах хүмүүсийг хайдаг.
Найз нартаа хэрхэн үнэлэгддэг вэ?
Жинлүүрийн ордынхон төлөвлөх чадвар сайтай. Багийн харилцааг маш сайн зохицуулж чаддаг, үүндээ ч дуртай. Нөхдийнх нь олонх нь тэднийг олон улсын чадварлаг дипломатч болж чадна гэдэгт итгэдэг. Ингэж л тэд нөхдөдөө үнэлэгддэг.
Хүнтэй хэрхэн нөхөрлөх вэ?
Одоогийн нөхөрлөлөө бэхжүүлж, шинийг эхлүүлэх тэдэнд ямар ч асуудалгүй. Энэ ордод төрсөн хүмүүс аливааг үргэлж төлөвлөдөг. Гэвч хааяа өөр хийх сонирхолтой зүйл олохоороо төлөвлөснөө хэрэгжүүлэлгүй, ихэнхдээ орхидог талтай. Тиймээс амласан л бол биелүүлдэг байвал олон найзтай болж чадна.
Хилэнцийн орд ~ Бүхнээ зориулдаг найз

Хилэнцийн ордынхон хэн нэгэнд сэтгэлээ зориулахаар шийдсэн л бол өөрийгөө 100% өгдөг. Хэн нь жинхэнэ найз вэ? гэдгийг ч мэддэг. Товчхондоо, чиний дайсан тэдний ч гэсэн дайсан болж хувирна гэсэн үг. Шаардлага өндөртэй болохоор цөөхөн гэхдээ үнэнч нөхөрлөлийг эрхэмлэдэг.
Хэнтэй илүү сайн нөхөрлөж чадах вэ?
Мэлхий, загасны ордынхонтой илүү сайхан нөхөрлөнө. Хэн хэнийх нь сонирхол тайлагдаагүй нууцад татагддаг. Үймээний эзэн нь хилэнцийнхэн байдаг. Үхрийн ордынхонтой ч гэсэн сайхан нөхөрлөх боломжтой. Хэн хэн нь шоппинг хийх, сексийн тухай ярих, дуртай хоол эсвэл коктейлийнхоо жорыг хуваалцах дуртай.
Найз нараасаа юу хүсдэг вэ?
Хэнээс ч юу ч хүсдэггүй. Хилэнцийнхэн биеэ даасан байдаг. Үнэнч зан чанарыг эрхэмлэдэг. Үнэндээ, тэдний тавих шаардлагад нийцэх хүн цөөхөн. Үнэнч харилцаа чинь үнэ цэнийг бүтээнэ.
Найз нартаа хэрхэн үнэлэгддэг вэ?
Нөхөд нь тэдний аймшиггүй зоригтой чанарыг үнэлдэг. Хилэнцийн ордынхны найз нар тэдэнтэй хамт байхдаа өөрсдийгөө хүчирхэг нэгэн гэдгээ мэдэрдэг.
Хүнтэй хэрхэн нөхөрлөх вэ?
Хилэнцийнхэнд баримталдаг зарчим бий. Тэр нь найзтай байх сайхан ч найз шаардлагатай гэсэн үг биш! Тэгэхээр хүнтэй найзлах талаар хийх ажлынхаа жагсаалтад оруулдаггүй.
Нумын орд ~ Адал явдалд дуртай найз

Нумын ордынхон найз нарыгаа тав тухтай орчноос нь чөлөөлж, шинийг оролдож үзэхэд нь тусалдаг. Тэдэнтэй хамт бүтээлцсэн дурсамж насан туршийнх байдаг. Нөхөрлөлдөө үнэнч ханддаг ч хэн нэгнээр хамгаалуулахыг хүсдэггүй. Бусдад зөвлөх, сургах дуртай.
Хэнтэй илүү сайн нөхөрлөж чадах вэ?
Хонь, арслангийн ордынхонтой илүү сайхан нөхөрлөнө. Хэн хэн нь аливааг өөрийнхөөрөө хийхийг хүсдэг, хийж ч чаддаг. Ихэр, охин, загасны ордынхонтой ч гэсэн сайхан нөхөрлөх боломжтой. Ялангуяа ихрийнхний хошин мэдрэмжид нь татагдаж нөхөрлөдөг.
Найз нараасаа юу хүсдэг вэ?
Хүмүүс тэр болгон мэдэхгүй ч нумын ордынхон аливаад нухацтай ханддаг. Улс төр, олон улсын тулгамдсан асуудлууд анхаарлыг нь ихээр татаж байдаг. Тэдэнтэй энэ талаар мэтгэлцэх эсвэл нэгдэж өөрчлөлт хийж чадах нэгнийг хайдаг.
Найз нартаа хэрхэн үнэлэгддэг вэ?
Нумын ордынхон сайхан сэтгэлтэй, тэдний дуусдаггүй онигоо хэнийг ч инээлгэдэг. Хэлье гэснээ ямар ч шүүлтүүргүй хэлдэг. Хэдийгээр энэ нь тэдэнд асуудал авчирдаг ч нөхөд нь үнэнч шударга зангаараа үнэлэгддэг. Тиймээс ч тэднийг амархан уучилдаг.
Хүнтэй хэрхэн нөхөрлөх вэ?
Энэ ордод төрсөн хүмүүс төрөлхийн нийгмийн хүн. Гэхдээ тэднийг ойлгох нэгнийг олж нөхөрлөнө гэдэг амаргүй. Өөрийгөө ямар хүмүүст татагддаг вэ?, ямар хүмүүс өөрт нь татагддаг вэ? гэдгийг мэдэх хэрэгтэй.
Матрын орд ~ Үлгэр жишээ найз

Матрын ордынхон нөхөрлөлийн харилцаанд маш нухацтай ханддаг. Хэрвээ хэн нэгнийг амьдралдаа оруулахаар шийдвэл эхлүүлэх харилцаа нь насан туршийнх гэсэн үг. Найз нартаа мөрөөдөлдөө хүрэхэд нь үргэлж өөрөөрөө үлгэрлэдэг. Нууцлаг гэхдээ итгэл даах найдвартай нэгэн.
Хэнтэй илүү сайн нөхөрлөж чадах вэ?
Үхэр, охины ордынхонтой илүү сайхан нөхөрлөнө. Хэн хэн нь аливааг бодитоор хардаг, хөрвөх чадвартай, тэсвэр хатуужилтай. Ямар ч жүжиггүй, бодит амьдралыг таашаадаг. Мэлхийн ордынхонтой ч гэсэн сайхан нөхөрлөх боломжтой. Хэн хэн нь тогтвортой, тууштай байдлыг чухалчилдаг. Хэн хэнийхээ найдвартай ар болж чадна.
Найз нараасаа юу хүсдэг вэ?
Матрын ордынхон амбиц ихтэй, ажилдаа л анхаарах нь олонтоо. Энэ нь тэднийг нэгэн хэвийн уйтгартай амьдралтай гэж харагдуулдаг. Тэдэнд тэднийг ажлаас нь холдуулж, амьдралыг арай өөрөөр харж мэдрэхэд нь туслах нэгэн хэрэгтэй.
Найз нартаа хэрхэн үнэлэгддэг вэ?
Тэдэн шиг аливаад бодолтой ханддаг орд цөөхөн. Энэ ордынхон хүмүүст үргэлж сайн сайхныг мэдрүүлэхийг хүсдэг, амьдралаа сайжруулахад нь туслахыг хичээдэг. Бусдад сайн зөвлөдөг, найздаа тусалж чадах юу л байна, бүгдийг хийхэд бэлэн байдаг. Үүгээрээ нөхдөдөө өндрөөр үнэлэгддэг.
Хүнтэй хэрхэн нөхөрлөх вэ?
Энэ ордод төрсөн хүмүүс өөрийгөө нээн илэрхийлэх тал дээр жаахан ичимхий талдаа байдаг. Гэвч яриа өднө гэдэг боддог шиг чинь тийм ч аймаар алхам байдаггүй болохоор битгий нуугдаж амьдар, өөрийгөө нээх хэрэгтэй.
Хумхын орд ~ Ер бусын найз

Хумхын ордынхон бусад найз нараас чинь огт өөр. Урсгалыг үргэлж сөрөхийг хичээдэг. Өөртөө үнэнч, өөрчлөлт хийхийг тэмүүлдэг. Бүхэнд сэтгэлээсээ ханддаг. Аливаад амархан дасан зохицдог болохоор нөхөрлөлийн хүрээлэл нь ч том байдаг. Бусдад туслах дуртай ч хэт дотносохоос айдаг.
Хэнтэй илүү сайн нөхөрлөж чадах вэ?
Ихэр, жинлүүрийн ордынхонтой илүү сайхан нөхөрлөнө. Хэн хэн нь ухаалаг, уйтгар гунигаас өөрсдийгөө чөлөөлөхийг хүсдэг, эрч хүчтэй, шинийг эрэлхийлдэг хүмүүс. Арслангийн ордынхонтой ч гэсэн сайхан нөхөрлөх боломжтой. Та нар өөрсдийгөө өрсөлдөгч гэж харах ч хамтрах нь оновчтой.
Найз нараасаа юу хүсдэг вэ?
Хумхын ордынхон найз нартаа хайртай ч ганцаараа байх цагийг үгүйлдэг. Тэгэхээр тэдэнд гомдоллож шалтаг тоочдоггүй, тэднийг өөрөө өөртөө цаг гаргахыг нь дэмждэг хүмүүс хэрэгтэй.
Найз нартаа хэрхэн үнэлэгддэг вэ?
Энэ ордод төрсөн хүмүүс үнэт цагаа, шинэ содон санаагаа найз нартайгаа хуваалцах дуртай, ямар ч адал явдалд гарах зоригтой. Тэдний нөхдөө амьдралд сониуч, идэвхтэй байхад нөлөөлдөг хандлага нь өндрөөр үнэлэгддэг. Хэн ч тэдэн шиг биш.
Хүнтэй хэрхэн нөхөрлөх вэ?
Хумхын ордынхон хэнтэй нөхөрлөх вэ? гэдгээ жаахан шилж сонгодог. Үнэндээ олон танил цуглуулах хэрэггүй. Өөртэйгөө ижил сонирхолтой хүмүүстэй танилцах хэрэгтэй. Тэгэх хүсэл тэмүүлэл нь байгаа цагт түүнийгээ хуваалцах нөхөдтэй болж л таарна.
Загасны орд ~ Мэдрэмжтэй найз

Загасны ордынхон найзыгаа өөрөөсөө ч илүү сайн мэддэг. Төрөлхийн бусдыг ойлгох чадвартай. Бусдыг сайн ойлгодог болохоор ихэнхдээ олон найз нөхөдтэй байдаг. Гэхдээ нөлөөнд нь автах магадлал өндөр. Тэгэхээр сонголтоо ухаалаг хийх хэрэгтэй. Бүхнээ өгөх дуртай, үнэнч шударга найз.
Хэнтэй илүү сайн нөхөрлөж чадах вэ?
Мэлхий, хилэнцийн ордынхонтой илүү сайхан нөхөрлөнө. Хэн хэн нь сэтгэлээрээ гүн холбогдохыг хүсдэг. Охин, жинлүүр, матрын ордынхонтой ч гэсэн сайхан нөхөрлөж чадна.
Найз нараасаа юу хүсдэг вэ?
Биеийн хүрэлцэх мэдрэмжээр ойлголцохыг хүсдэг. Тиймээс өөрийг нь ойлгож мэдрэх өөр шиг нь хүсэл тэмүүлэл, мэдрэмжтэй нэгнийг хайдаг. Товчхондоо, тэврэлт тэдэнд урам зориг өгдөг.
Найз нартаа хэрхэн үнэлэгддэг вэ?
Энэ ордод төрсөн хүмүүс найз нарынхаа төлөө юу ч хийнэ. Тэдний хүнийг ойлгож хайрлах өгөөмөр, нинжин сэтгэлд хязгаар гэж үгүй. Загасны ордынхны нөхдөдөө маш сайн зөвлөгөө өгч чаддаг гэдгээрээ өндрөөр үнэлэгддэг.
Хүнтэй хэрхэн нөхөрлөх вэ?
Өөртөө итгэж, шинэ нөхөрлөл бүтээхэд тэдний нэг зан чанар нь саад болдог. Тэр нь хэтэрхий ичимхий хандлага нь байдаг. Хэдий чинээ өөрийнхөөрөө байна, төдий чинээ хүнтэй амархан нөхөрлөнө.
