Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн өмнөөс оддыг өдөр тутмын амьдралдаа хөтөчлөн ирсэн түүхтэй. Огторгуй дахь ордуудын зураг нь дэлхийн газрын зураг хийгдэхээс ч өмнө байсан гэдэг. Түүхэн үндсийг нь авч үзвэл энэ нь одон орон судлалын салшгүй хэсэг, түүний салбар шинжлэх ухаанд тооцогддог байжээ.
Бидний зарим нь өглөөг тухайн өдрийнхөө зурхайгаар эхлүүлдэг, харин зарим нь түүнийг үнэхээр үнэн эсвэл худал эсэхийг л мэдэх гэж уншдаг. Чи ямар ч төрлийн зурхай уншдаг бай, түүнийг хэрхэн яаж бичигддэг, яг үнэн байдаг уу гэдгийг гайхдаг л байлгүй.
Зурхай хүн төрөлхтөнд амьдралын хамгийн боломжит хэв маягаа сонгоход нь тусалдаг. Зарим хүн ирээдүйг нь хэлж өгнө гэдэгт итгэж түүнийг уншдаг бол зарим нь зугаацах гэж л уншдаг.